| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 314/2025/0187/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/205 |
| Огноо | 2025-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/205
2025 08 13 2025/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: У.Гантуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Цэдэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:М.Д,
Шүүгдэгч: П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх У.Гантуяа яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2526002720229 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, **** сумын **** ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймаг, **** сум, ** дугаар баг, **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **** регистрийн дугаартай, **** овгийн П.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.М нь 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр **** гэх газрын **** нэртэй амралтын газарт хохирогч С.С-ийн эрүүл мэндэд халдан зодож биед тархи доргилт, зуун мөр, дээд урууланд цус хуралт, дээд урууланд зулгаралт, зуун чамархай, 21-р шүд, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ./яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.М: “...миний буруу, би гэм буруугаа зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,
Хохирогч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн **** сумын ****-ын газарт газрын **** ажил хийдэг юм. 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай хамт ажилдаг ажилчид Өвөрхангай аймгийн **** сумын 06 дугаар багийн **** гэх газар буюу **** гэх амралтын газар амрах гээд явсан юм. Тэгээд орой болж бид нар хоол цай, уучхаад бүжиглэж байсан. Тэгээд тус газар хамт ажилладаг орлогч П.М, Г.С нар хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур нь орсон чинь П.М миний нүүр хэсэгт 2 удаа цохисон. Баруун хацар хэсэгт нэг удаа, мөн уруул хэсэгт нэг удаа цохисон би тэгээд ухаан алдсан. Тухайн үйл явдал болох үед Ц.Э, Г.Б, С, Б.Б, Г.С байсан. П.М намайг хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Нүүр хэсгийн баруун хацар хэсэг хавдаж, уруул хэсгийн дээд уруул урагдаж хавдсан. Мөн унах үед газар толгойгоороо цохиж унасан толгойн өвдөж байна. Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авсан. Мөн цагдаагийн байгууллага дуудсан. П.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өмнө нь П.М хэрүүл маргаан хийж байсан. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болон 06 дугаар сарын 05-ны өдөр С-тай хэрүүл хийж байхаар нь би С-ыг өмөөрч маргалдаж байсан. 05-ны өдөр **** Л-тэй П.М маргалдаж байхад би Л-г өмөөрч байсан. Би П.М-ын биед халдаж цохисон зүйл байхгүй. П.М-тай өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би гомдолтой байна. Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэнэ. Мөн эмэгтэй хүний гоо сайхан болохоор гомдолтой байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би П.М-аас 1,500,000 төгрөгийн төлбөр авсан, одоо надад гомдол санал байхгүй. Би 1,500,000 төгрөг авсан баримтыг хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна. /1,500,000 төгрөг авсан баримтыг хохирогч С.С гаргаж өгөв./ Одоо надад гомдол санал байхгүй. Би шуух хуралд оролцохгүй. Миний ярьсан хэлсэн бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “ ...Би Өвөрхангай аймгийн **** сумын **** газрын албан хаагч нартай хамт Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "****" гэх амралтын газар амарч байсан юм. Шөнө нь 02 цагийн бид хэд бүжиглэж байсан чинь П.М, Г.С нар хоорондоо маргалдаж байхыг харсан. Тэгээд эргээд хартал С.С нь газар хэвтэж байхыг харсан. Тэгээд би С эгч дээр очсон чинь дээшээ хараад хэвтэж байсан. Би нэр нь дуудсан чинь хариулахгүй байсан. Удалгүй хамт байсан хүмүүс эмнэлэг, цагдаа дуудсан. Тухай үйл явдал гадаа болсон зарим хүмүүс нь амарсан байсан. Зарим хүмүүс хамт гадаа байсан. Багийн засаг дарга нар байсан. П, санаж байгаагаас тухай хүмүүс байсан. Мэдэхгүй. Тухай үйл явдлыг би хараагүй С эгчийг газар хэвтэж байхад нь би очсон. Хэдэн удаа юугаар цохисон талаар би хараагүй. Тухай үед хамт байсан хүмүүс согтуу байсан. Тухай хоёр нь 2025 оны 03 дугаар сарын 18-ний өдөр Тухай үед С.С эгч намайг хамгаалж, өмөөрч, П.М-д үг хэлж байсан. Тэгээд хоорондоо үйл ойлголцсон. Өвөрхангай аймгийн **** сумын төвөөс хойд зүгт 20 км зайтай **** гэх амралтын газарт болсон. Хараагүй. П.М нь Өвөрхангай аймгийн **** сумын **** ажилттай. Өвөрхангай аймгийн **** сумын **** ажилттай. Миний ярьсан хэлсэн бүгд үнэн зөв” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “ ...2025 оны 06 дугаар сарын 06-ний өдөр Өвөрхангай аймгийн **** сумын **** газрын албан хаагч нарын хамт Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн **** гэх газрын **** гэх амралын газарт агаарт гарахаар хамт олноороо явсан. Тухай газар бид хэд очоод хоол, цай идэж уучхаад оройн нь бүжиг болсон. Би тэгээд бүжиглэж байсан чинь хүмүүс шуугаад явахаар нь эргээд харсан чинь **** П.М нь С гэх эмэгтэйг 2 удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд би тухай хүмүүс дээр гүйгээд очсон чинь С газар унасан ухаангүй хэвтэж байсан. Тэгээд С сэргэхгүй байхаар нь эмнэлгийн байгууллага дуудсан чинь цагдаагийн байгууллага дууд гэсэн тэгээд Цагдаа болон эмнэлгийн байгууллага дуудсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Тухай үед П.М, Г.С нар маргалдсан. Ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй. Тухай хүмүүс нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ямар хэмжээтэй согтолтой байсан талаар хараагүй. П.М нь С.С-ийг гараараа 2 удаа нүүр хэсэгт нь цохисон. Ямар нэгэн зүйлээр цохисон зүйл байхгүй. Тухай үйл явдал нь Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн **** гэх **** гэх амралтын газар болсон. Сумын төвөөс 20 км зайтай. Зодоон болсон нь Амралтын газрын байшингийн гадна болсон асуудал. Тэр талаар мэдэхгүй би хараагүй. Тэр талаар мэдэхгүй. С, С, Б, Б, санаж байгаагаас тухай хүмүүс байсан. Гэрэлтэй байсан. П.М нь С.С-ийг цохиж байгаа нь гэрэлд харагдаж байсан. Тухай хоёр нь П.М нь****, С.С нь **** ажилттай, Нэг байгууллагад хамт ажилладаг хүмүүс байгаа юм. Нүүр ам нь шалбарсан, ухаан алдсан, хамар хэсгээс нь цус гарсан байсан. Унах үедээ газар толгой хэсгээрээ газар хүчтэй унасан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэснээр, миний ярьсан хэлсэн үнэн” гэх мэдүүлэг,
Гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “ ...2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн өгсөн мэдүүлэгт: Тухайн өдөр Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн **** гэх газрын **** гэх амралтын газар Өвөрхангай аймгийн **** сумын **** газрын албан хаагч нартай хамт амралтын газарт амарсан юм. 2025 оны 06 дугаар сарын 07-ний шөнийн 01 цагийн үед **** П.М-тай маргалдсан юм. Тэгээд бид хоёр маргалдаж байхад Манай ажлын С гэх эмэгтэй бид хоёрын голоор ороод С гэх эмэгтэйг П.М 2 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэгээд С гэх эмэгтэй ухаан алдаад унасан. Тэгээд би П.М-ын мөрнөөс нь татаад тэгээд бид хэд С ухаан алдсан болохоор очсон. Тэгээд Цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагыг ** дугаар багийн засаг дарга, Ц.Э дуудсан. Тухай үед бүгд л согтуу байсан. П.М нь хүн харахад гайгүй байсан. С.С- бас гайгүй байсан. Тухай үед П.М-тай юм яриад сууж байгаад миний ярьсан зүйл өөрт нь таалагдаагүй болохоор П.М-тай үл ойлголцсон. Тухай үед П.М, бид хоёр маргалдаад зодоон хийх гэж байхад С.С эгч бид хоёрын голоор ороод П.М нь С.С гэх эмэгтэйг нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Хийж байсан гэж хүнээс сонссон. Өвөрхангай аймгийн **** сумын төвөөс хойд зүгт 20 км зайтай **** гэх амралтын газрын гадаа талбайд болсон. Бид нар бүжиглэж байсан. Зарим хүмүүс нь унтаж байсан. Зарим нь хоорондоо юм ярьж байсан. П.М нь Өвөрхангай аймгийн **** сумын **** ажилтай. Өвөрхангай аймгийн **** сумын **** ажилттай. Халдсан зүйл байхгүй. Хоорондоо маргалдсан.Миний ярьсан хэлсэн бүгд үнэн зөв” гэх мэдүүлэг, 3. Гэрч Д.Б-ийн “ ...Би Өвөрхангай аймгийн **** сумын ****-т ажилладаг юм. 2025 оны 06 дугаар сарын 06-ний өдөр Манай ажпын хамт олон Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн **** буюу **** амралтын газарт амарсан юм. 2025 оны 06 дугаар сарын 07-ний шөнийн 01-02 цагийн хооронд **** сумын **** П.М, **** Г.С нар хоорондоо маргалдаад байсан. Тухай хоёр хүн рүү харсан чинь С.С эгч газар унасан байсан. Тэгээд би яваад очсон чинь уруул хэсгээс нь цус гарсан байгаа харагдсан. Тэгээд эмнэлгийн байгууллага дуудсан. Би байсан. С, Э ах нар байсан би өөр сайн санахгүй байсан. Би тухай үед хөл болохоор сайн харж чадаагүй. Намайг эргээд харсан чинь С.С эгч газар унасан. Хажууд нь П.М ах, Г.С нар зогсож байсан.Тэр талаар мэдэхгүй. Хажууд нь байхгүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тухай үйл явдлыг би хараагүй С эгчийг газар хэвтэж байхад нь би очсон. Тухай хоёр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. П.М согтолт нь харахад гайгүй байсан. С.С эгч харахад нэлээн согтуу байсан. Мэдэхгүй Мэдэхгүй би хараагүй, Хоорондоо маргалдаж байхыг харсан. Мэдэхгүй. П.М нь Өвөрхангай аймгийн **** сумын **** ажилтай. Өвөрхангай аймгийн **** сумын **** ажилтай. Миний ярьсан хэлсэн бүгд үнэн зөв" гэх мэдүүлэг,
Шинжээч эмч М.Одгэрэл 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үзүүлэгт Хохирогч С.С-ийн биед үзлэг хийхэд 21-р шүд тэмтрэлтээр эмзэглэлтэй байсан учраас дүгнэлтэд 21-р шүдний зөөлөн эдийн няцрал гэж оруулсан. 21-р шүдний зөөлөн эдэд уг шүдний ойр орчмын буйл болон судас мэдрэл зэрэг зөөлөн эдүүд багтана. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн" гэх мэдүүлэг,
Шинжээчийн 2025 оны 06 сарын 16-ны өдрийн ӨВХ0725/399 дугаартай дүгнэлтэд: “...1.С.С-ийн биед тархи доргилт, хамар ясанд хуучин хугарал, зүүн мөр, дээд урууланд цус хуралт, дээд урууланд зулгаралт, зуун чамархай, 21-р шүд, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, олон удуугийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Тархи доргилт, зүүн мөр, дээд урууланд цус хуралт, дээд урууланд зулгаралт, зүүн чамархай, хамрын таславчийн мурийлт, 21-р шүд, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамар ясанд хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтлүүдийн үүсгэсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтлүүд байна. 4. Тархи доргилт, зүүн мөр, дээд урууланд цус хуралт, дээд урууланд зулгаралт, зуун чамархай, 21-р шүд, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндэд түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хамар ясанд хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх 126-128 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч П.М нь 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр **** гэх газрын **** нэртэй амралтын газарт хохирогч С.С-ийн эрүүл мэндэд халдан зодож биед тархи доргилт, зуун мөр, дээд урууланд цус хуралт, дээд урууланд зулгаралт, зуун чамархай, 21-р шүд, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч П.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч П.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болнов
Прокурорын санал болгож, шүүгдэгч П.М-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч **** овгийн П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овгийн П.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч **** овгийн П.М-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.С нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН