Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч А.Б******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б*******д холбогдох эрүүгийн 2515000980159 дугаартай хэргийг 304/2025/0166/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М******* Улсын иргэн, М******* овогт А*******ийн Б*******, Булган аймгийн ******* суманд 1968 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 57 настай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Булган аймгийн ******* сумын .....................гэх газар оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, материалын техникч мэргэжилтэй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******.

Холбогдсон хэргийн *******аар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр Булган аймгийн ******* сумын ******* ******* 2 дугаар багийн нутаг “******* ” гэх нэртэй газарт байрлах ойн сан болон усны сан бүхий голын сав газарт байрлах бургас модноос зохих зөвшөөрөлгүйгээр 74 ширхэг Хуурамч таван дохиурт бургас /мод/ төрлийн 0.956 м3 бургасыг тайрч бэлтгэн, улмаар өөрийн эзэмшлийн улсын дугаартай, Хьюндай грэйс загварын тээврийн хэрэгсэл ашиглан аймгийн Х сум руу тээвэрлэсний улмаас байгаль экологид 240,571 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах” тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 721,713 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн *******аар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч А.Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн ******* сумын ******* ******* 2 дугаар багийн нутаг “******* ” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 74 ширхэг 0.956 метр куб “Хуурамч таван дохиурт бургас”  төрлийн мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн улсын дугаартай, “Хьюндай грэйс” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 240,571 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад  заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 721,713 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Дээрх хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-13 дахь *******/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-40 дэх *******/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 41-47 дахь *******/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 51-55 дахь *******/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 62, 64 дэх *******/, иргэний нэхэмжлэгч Б.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх *******/, гэрч Б.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх *******/, гэрч Б.Зын мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76, 88-89 дэх *******/, гэрч А.Оийн мэдүүлэг /хавтаст хэргийн 156 дахь *******/, шинжээч Г.Агийн мэдүүлэг /хавтаст хэргийн 159-160 дахь *******/, гэрч Б.Аы мэдүүлэг /хавтаст хэргийн 163-164 дэх *******/, Хас үнэлгээ ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 97-99 дэх *******/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0325/3047 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 101-105 дахь *******/, М******* Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/2175 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 106-107 дахь *******/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0325/4066 дугаартай нэмэлт дүгнэлт /хавтаст хэргийн 125 дахь *******/, яллагдагч А.Болор-Эрдэнийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 175 дахь *******/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч А.Б******* тусгай дунд боловсролтой бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.3. Эрх зүйн дүгнэлт

 Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтад “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх...”-ийг хориглосон бөгөөд  мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:

         35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;

         35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;

         35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч А.Болор-Эрдэнийн Ойн тухай хуульд заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий а*******  хүсэж үйлдэн хохирол, хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.4.  Хохирол, хор уршиг

Шүүгдэгч А.Болор-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 240,571 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0325/3047 дугаартай дүгнэлт дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 721,713 төгрөгийн  хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.Б******* нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 721,713 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 дугаартай дансанд төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын *******аар:

Улсын яллагч: “...Шүүгдэгч А.Б******* прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул 600,000 төгрөгөөр торгож, гэмт хэрэг үйлдэж олсон 0.956 метр куб, 74 ширхэг “Бургасны овог” Хуурамч таван дохиур бургас мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, улаан цагаан өнгө алагласан “AEGUN” гэсэн бичиглэл бүхий урд хэсэг нь “MEGA Value” гэсэн бичиглэлтэй, нийт 46 см урт, ирний гол хэсэгт 5 см, өргөн 1 ширхэг гар хөрөө, 2,800,000 /хоёр сая найман зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий “Хьюндай грэйс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...:хэлэх зүйл байхгүй...” гэв.

2.1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон, яллагдагч А.Болор-Эрдэнийн хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч А.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б*******д тусгайлан сануулав.

2.2. Бусад асуудлын *******аар

Шүүгдэгч А.Болор-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэж олсон 0.956 метр куб, 74 ширхэг “Бургасны овог” Хуурамч таван дохиур бургас мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, улаан цагаан өнгө алагласан “AEGUN” гэсэн бичиглэл бүхий урд хэсэг нь “MEGA Value” гэсэн бичиглэлтэй, 1 ширхэг гар хөрөө, 2,800,000 /хоёр сая найман зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Хьюндай грэйс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлого болгож, шүүгдэгч А.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн ба*******гаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М******* овогт А*******ийн Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б*******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б*******д сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Болор-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэж олсон 0.956 метр куб, 74 ширхэг “бургас” мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг гар хөрөө, 2,800,000 /хоёр сая найман зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Хьюндай грэйс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 0.956 метр куб, 74 ширхэг модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний “дугааргүй” тогтоол, улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “дугааргүй” тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч А.Б******* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б*******д авсан хувийн ба*******гаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ