Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0152

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, нэхэмжлэгч А.Б*********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С**********, нэхэмжлэгч А.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц**********, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Н********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О**********, гуравдагч этгээд М.О********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц**********, гуравдагч этгээд Э.С**********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О****э нарыг оролцуулан А.Б*********, А.А******* нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц**********, Э.С********** нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ... нэхэмжлэгч нар нь уг захиргааны хэргийг шүүхийн бус журмаар буюу нэхэмжлэгч болон Э.С**********э, М.О******** нар эвийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ бичгээр байгуулсан болно. Уг эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргүүдээ шударгаар биелүүлж, улмаар маргаан бүхий акттай холбоотой бүртгэлүүдийг зохих хууль, журмын дагуу бүртгүүлж шийдвэрлүүлэхээр болсон тул тус захиргааны маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Н******** шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч нар маргаан бүхий бүртгэл буюу акттай холбоотой маргаж байгаа бүртгэлтэй холбоотой асуудлыг шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжтой байна гэж хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болон нэхэмжлэгч талаас шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжтой талаар шүүх дээр маргаан хянан хэлэлцэгдээд явж байх шатанд хэд хэдэн удаа уулзаад тохиролцоо хийсэн байгаа. Энэ тохиролцооны хүрээнд хэдийгээр хариуцагчгүйгээр, нэхэмжлэгч тал гуравдагч этгээдтэй эвлэрэх эрх байхгүй, энэ бол боломжгүй, хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр гуравдагч этгээдтэй нэхэмжлэгч нар эвлэрлийн гэрээ байгуулаад, энэ эвлэрлийн гэрээгээр энэ актыг хүчингүй болгох талаар шүүх дээр маргах журмаар биш, хамгийн анх байгуулсан зээлийн гэрээний үүрэг, түүнийг хэрхэн шийдвэрлэх, зээлийн гэрээтэй холбоотойгоор энэ хэргээс гадна Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх дээр хоёр гэрээтэй холбоотой маргаан үүссэн байсан иргэний маргааны асуудлууд, дээрээс нь уг зээлийн гэрээний үүргийг талууд хэрхэн төлж барагдуулах, хэрвээ заасан хугацаанд төлж барагдуулахгүй бол маргаан бүхий бүртгэлийг хэвээр нь үлдээгээд, бүхэлд нь орон сууцыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд үлдээхтэй холбоотой асуудал зэргийг бүхэлд нь эвлэрлийн гэрээндээ багтаагаад, бүгд танилцаад, гарын үсэг зураад, хуулийн хүрээнд эвлэрсэн тохиролцоогоо бүрэн албажуулж сая дууслаа. Тэгэхээр энэ эвлэрлийн гэрээний хүрээнд шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр, ном журмаараа явах боломж гарц нь байгаа учраас тэр аргаа хэрэглэе. Энэ үүднээсээ сая ярьсан шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэхээр болсон асуудлаа хурлын тэмдэглэлдээ бүрэн тусгуулаад, байр сууриудаа илэрхийлээд, нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа хүсэлтээ шүүх дээр бичгээр гаргаж өгөөд, хуулиараа бичгээр гаргаж өгөх заалттай, түүний ард яагаад нэхэмжлэлээсээ татгалзах болсон шалтгаанаа илэрхийлсэн гэрээний нэг хувийг эх хувиар нь хавсаргаад, татгалзсан тохиолдолд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Түүний үр дагаврыг талуудын тохиролцож байгаа гэрээн дээр тодорхой зааж өгсөн. Аль аль нь өмгөөлөгчтэй, аль аль нь эрх, үүрэг, хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгож байгаа. Энэ байдлаа илэрхийлээд, тэмдэглэлдээ тусгуулаад, хүсэлтээ бичгээр гаргаад шийдвэрлүүлэх энэ хүсэлтийг гаргаж байна. Тийм учраас шүүхээс хуульд харшлах ямар нэгэн шалтгаан байхгүй, хэн нэгний эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь хуулиараа олгогдсон байдаг учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Гагцхүү нэхэмжлэгч саяын хэлсэн татгалзах болсон шалтгаан, үндэслэлээ тэмдэглэлд тусгуулаад, хүсэлтээ гаргаж байна. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.. гэв.

Гуравдагч этгээд М.О********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоорондоо тохиролцсон учраас ижил байр суурьтай байна. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт эвлэрлийн гэрээг оруулж өгөөч гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заажээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлж, дараах эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Үүнд: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас А.Б******** (РД: Ч3*******), А.:А******* (РД: Ч3*******, "А" тал гэнэ), М.О********** (РД: ШУ********), Э.С********** (РД: НВ*********, "Б" тал гэнэ) нар харилцан тохиролцож дараах нөхцөлүүдийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байгуулав.

Нэг. Талууд эвлэрч, хэлцэл байгуулах болсон үндэслэл

1.1. "А" тал болох А.Б*********, А.А******* нар нь өөрийн өмчлөлийн Ү-22********* дугаартай, ********************** хаягт байрлах, 40 м.кв орон сууцыг барьцаалж Б талын Э.С**********этэй 2019 оны 10 сарын 10-ны өдөр "Зээлийн гэрээ, "Барьцааны гэрээ-нүүдийг бичгийн хэлбэрээр байгуулсан ба уг гэрээний эрх, үүрэг, хариуцлагаас үүдэлтэйгээр талуудын хооронд дараах иргэний болон захиргааны маргаанууд үүссэн байгаа бөгөөд тэдгээр маргаанууд шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа тул бүхэлд нь эвийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж талууд дүгнэн энэ гэрээнд заасан нөхцөлөөр шийдвэрлэхээр тохиролцов.

1.2. Шүүхийн шатанд дараах маргаанууд үүссэн байгаа болно. Үүнд:

2.2.1[1]. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр "А" тал болох А.Б*********, А.А******* нарын нэхэмжлэлтэй "Б" тал болох Э.С**********э, М.О******* нарт холбогдох "2019 оны 10 сарын 10-ны өдөр байгуулсан "Зээлийн гэрээ", "Барьцааны гэрээ"-ний үүргээ шударгаар биелүүлэхийг хариуцагч Э.С**********эд Даалгаж, 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 15 цаг 07 минутад Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.Н***********=ийн нотариатын үйлдлээр нэхэмжлэгч нараас хариуцагч Э.С**********эд олгосон бүртгэлийн 743 дугаарт гэрчилсэн итгэмжлэлийг төлөөлүүлэгчээс хүчингүй болгосон болохыг тогтоож, хариуцагч Э.С**********э болон М.О********э нарын хооронд байгуулсан "Худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай" иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа (Шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн).

2.2.2. Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Б талын М.О********ийн нэхэмжлэлтэй "А" тал болох А.Б*********, А.А******* нарт холбогдох "Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай" иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа (Шүүгчийн захирамжаар мөн түдгэлзүүлсэн).

2.2.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр "А" тал болох А.Б*********, А.А******* нарын нэхэмжлэлтэй Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Хариуцагчаас эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн **************************** хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ИРГЭН М.О********ийн өмчлөлд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгуулах, 2021 оны 03 09-ний өдөр Y-2*****************************6 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий, Б" сарын дугаарт М.О********ийг бүртгэж олгосон талын М.О********э бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа захиргааны хэрэг хянан хэлэлцэж байгаа болно.

Хоёр. Талуудын эвийн журмаар шийдвэрлэхээр тохиролцсон гол нөхцөлүүд

2.1. "А" тал болох А.Б*********, А.А******* нар нь "Б" талын Э.С**********этэй 2019 оны 10 сарын 10-ны өдөр байгуулсан "Зээлийн гэрээ"-ний үүрэгт энэхүү эвлэрлийн гэрээг байгуулахаас өмнө төлсөн төлбөрийг оролцуулахгүйгээр нийт 47.500.000 төгрөгийг төлж зээлийн гэрээний эрх, үүргийн харилцааг нэг мөр дуусгавар болгохоор тохиролцож, "А" тал уг 47.500.000 төгрөгийг төлөх үүргээ 2023 оны 06 сард багтааж бөөнд нь төлнө. "А" талын 47.500.000 төгрөгийг төлөх сүүлийн хугацаа 2023 оны 06 сарын 30-ны өдөр байх ба Э.С**********ийн Хаан банкны 5*************тоот дансанд бэлэн бусаар шилжүүлнэ.

2.2. Хэрэв "А" тал болох А.Б*********, А.А******* нар нь энэ гэрээний 2.1-д заасан үүргээ, тохиролцсон хугацаанд биелүүлж чадаагүй бол 2019 оны 10 сарын 10-ны өдөр байгуулсан "Зээлийн гэрээ-ний хүрээнд байгуулсан Барьцааны гэрээ"-ний зүйл болох өмчлөлийн Ү-22********* дугаартай, ********************** хаягт байрлах, 40 м.кв орон сууцыг "Б" талын М.О********ийн өмчлөлд тус зээлийн гэрээний үүрэгт тооцож хэвээр үлдээнэ. Орон сууцыг хэвээр үлдээх болсон тохиолдолд 2023 оны 7 сарын 20-ны дотор байрыг чөлөөлж М.О********ийн эзэмшилд бүрэн хүлээлгэж өгнө. Энэ талаар ямар нэгэн Маргаан үүсгэхгүй.

2.3. "А" тал энэ гэрээний 2.1-д заасан үүргээ, заасан хугацаанд амжилттай биелүүлсэн бол "Б" талын Э.С**********э 47.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5*************тоот дансанд шилжүүлэн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан Өмчлөх эрхийн улсын Ү-22********* дугаартай, ********************** хаягт байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг "Б" талын М.О********ээс "А" тал болох А.Б*********, А.А******* нарын өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцов. Энэ тохиолдолд "Б" тал нь ямар нэгэн саадгүйгээр энэ заалтаар хүлээсэн үүргээ түргэн шуурхай биелүүлэх, орон сууцыг "Б" талын өмчлөлд шилжүүлэн өгөхтэй холбоотой өөрөөс хамаарах үүргээ бүх талаар бүрэн хэрэгжүүлнэ.

2.4. Талууд нь дээрх тохиролцоог бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул энэ гэрээнд гарын Үсэг зурж баталгаажуулсан өдрөө "А" тал нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хянан хэлэлцэж байгаа Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Хариуцагчаас эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн **************************** хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн М.О********ийн өмчлөлд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгуулах, 2021 оны 03 сарын 09-ний Y-22********** дугаарт М.О********ийг бүртгэж олгосон 0008******** дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий, М.О********э бие даасан өдөр шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа захиргааны хэргийн НЭХЭМЖЛЭЛээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж, уг татгалзаж байгаа үндэслэлээр захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлүүлнэ. Уг асуудлаар дахин маргаан үүсгэхгүй.

2.5. Мөн "А" тал нь захиргааны маргааныг энэ гэрээний 2.4-д заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр түдгэлзүүлсэн байгаа "А" талын гаргасан 2019 оны 10 сарын 10-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-ний үүргээ шударгаар биелүүлэхийг хариуцагч Э.С**********эд даалгаж, 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 15 цаг 07 минутад Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.Н***********=ийн нотариатын үйлдлээр нэхэмжлэгч нараас хариуцагч Э.С**********эд олгосон бүртгэлийн 743 дугаарт гэрчилсэн итгэмжлэлийг төлөөлүүлэгчээс хүчингүй болгосон болохыг тогтоож, хариуцагч Э.С**********э болон М.О********э нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг сэргээлгэх хүсэлт болон нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтүүдийг бичгээр гаргаж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлнэ. Уг асуудлаар дахин маргаан үүсгэхгүй.

2.6. "Б" тал нь захиргааны маргааныг энэ гэрээний 2.4-д заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан ѳдөрѳѳс хойш ажлын 5 хоногт багтаан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр түдгэлзүүлсэн байгаа "Б" талын гаргасан "Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай" шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг сэргээлгэх хүсэлт болон нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтүүдийг бичгээр гаргаж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлнэ. Уг асуудлаар дахин маргаан үүсгэхгүй.

Гурав. Талуудын гэрээний эрх, үүргийн үр дагаврыг бүрэн ойлгосон талаарх баталгаа

3.1. Талууд нь дээрх нөхцөлүүдээр тодорхойлсон бүх эрх, үүрэг, хариуцлага, хууль зүйн үр дагавруудыг бүрэн ойлгож эвлэрлийг хийсэн болно.

3.2. Талууд нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, бүрэн биелүүлэхээ үүгээр батлан илэрхийлж байгаа болно.

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэж байгаа захиргааны хэрэгт А А*******ыг төлөөлөх эрх А.Ц**********д олгогдсон А.Б*********ыг төлөөлөх эрх Э.С**********ад тус тус олгогдсон бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээний нөхцөлүүдтэй А.А*******, А.Б********* нар уншиж танилцаад зөвшөөрсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц**********, Э.С********** нар нь Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан, холбогдох баримтад гарын зуруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.А*******, А.Б********* нарын Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн *************************** хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн М.О-йин өмчлөлд бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР