Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

 

2023               06               21                                                           2023/ШЦТ/89                            

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Д даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г холбогдох эрүүгийн ********************* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,*************************************************А Г /РД:******************,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Г нь хилийн цэргийн ************** дүгээр ангийн ****************дугаар салбарын ахлах, шалгагчаар ажиллаж байх хугацаандаа буюу ************ оны 12 дугаар сараас ************ оны 01 дүгээр сарын хооронд ************ аймгийн ************** сумын ************* дугаар багт байрлах *****************суурьшлын бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нүүрс тээврийн компаниудын 56 жолооч нарын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн үйлдлийг холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр торгууль авах байдлаар хийх ёсгүй үйлдлийг хийж, өөрийн************банкны ************** дугаартай дансаар*********** удаагийн гүйлгээгээр ************** төгрөгийг авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-т холбогдох эрүүгийн *******************9 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ:

Хохирогч гэх хүмүүсийг би танихгүй. Албан тушаалтанд танилцуулахгүйгээр эндээ асуудлаа шийдээд нэг удаа явуулчихъя гэдэг байдлаар мөнгө авдаг байсан. Гэм буруу дээрээ маргахгүй байна. Би ************суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “***************” гэх компанид туршилтаар ажиллаж байгаа. Компанийн кемп-д байрладаг. Иргэний үнэмлэх дээрх хаяг болох ************ аймаг, ************* сум, ************ баг, *************** тоот хаягт ээлжийн амралтаараа жилд 1 удаа л очдог, бусад үед нь ********* аймгийн ********* сумын ************ суурьшлийн бүсэд ажиллаж амьдардаг гэв.

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.П-н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179 дахь тал/ ,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Д-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.М-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Э-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эр-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 193 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ж-гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.С-ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.О-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 214 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Б-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 217 дахь тал/ ,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Г-ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.А-ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Г-гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Э-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Н-ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.-дын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 245-246 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.-гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-рын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Ч-ийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.-ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Х-ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/ ,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э-ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.У-гийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Н-ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Б-ийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н-ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А-ийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/ ,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.А-н өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э-ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.А-гийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.М-ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал/ ,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.М-ийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ө-хийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ма-ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Э-ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.У-рын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.М-гийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Д-ийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Пэ-ийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Б-ийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ө-ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд А.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 138-139 дэх тал/,

 

-Арилжааны банк дахь А.Г-ын эзэмшлийн************* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 92-118 дахь тал/,

 

-А.Г-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 119-135 дахь тал/,

 

-Хилийн “**********т” боомтын зөвлөлийн даргын баталсан “Хилийн “************” боомтод мөрдөх журам” /1 дүгээр 145-155 дахь тал/,

 

-Хилийн цэргийн ********* дугаар салбарын ахлах шалгагч, ахлах дэслэгч А.Г-ын *********** оны 01 дүгээр сард, шалган нэвтрүүлэх албанд үүрэг гүйцэтгэсэн, томилгооны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 138-144, 156 дахь тал/,

 

-Хилийн цэргийн************* дугаар салбарын алба хаагчдаас авлига, хээл хахуульд автах, хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар баталгаа авсан хүснэгтийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 157-159 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч А.Г нь хилийн цэргийн ******* дүгээр ангийн *************дугаар салбарын ахлах, шалгагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 20****** оны 12 дугаар сараас 20******* оны 01 дүгээр сарын хооронд ********аймгийн ********* сумын **********р багт байрлах ************ суурьшлын бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нүүрс тээврийн компаниудын 56 жолооч нарын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн үйлдлийг холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр торгууль авах байдлаар хийх ёсгүй үйлдлийг хийж, өөрийн ***********банкны ***************** дугаартай дансаар 62 удаагийн гүйлгээгээр ************** төгрөгийг авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно. 

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.П-ын /“************” ХХК-ны богинын тээврийн жолооч ажилтай/ өгсөн: “...2020 оноос хойш *********** аймгийн **********сумын *************** суурьшлын бүсэд богинын тээврийн жолоочоор ажиллаж байна, миний хувьд төрийн байгууллагад ажиллаж байсан удаа байхгүй, хувиараа мал маллаж амьдардаг. *************** суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганц мод руу богинын тээвэрт явахад Боомтын зөвлөлөөс гаргасан журмын дагуу 2022 оны 12 дугаар сарын 26- ны өдөр Монгол улс талдаа Ковид-19 цар тахлын РСК шинжилгээг өгсөн, 12 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын талд РСП шинжилгээ өгөөд, 12 дугаар сарын 28-ны өдөр богинын тээвэрт явах хуваарьтай байсан юм. Тэггэл 12 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын талд РСР шинжилгээ өгөхөөр манай 92 бөмбөлөг нь нийт 20 жолоочийн хамт 1 автобусанд суугаад Монгол Улсын хилээс БНХАУ-ын хоорондох дундын бүс рүү гарах гээд Хил хамгаалах байгууллагын шалгалтын хэсэгт очиж Хил хамгаалах байгууллагын албан хаагчдад гадаад паспортын Е дугаарыг хэлж шалгуулдаг, тэгтэл тухайн шалгагч нь автобусан дотор орж ирээд жолооч нараас гадаад паспортын Е дугаарыг асууж бүртгэсэн ба над дээр ирээд гадаад паспортын Е дугаарыг асуухад би *********** гэж хэлэхийг би санамсаргүй байдлаас болоод *************гэж буруу хэлчихсэн юм аа, тэгтэл нөгөө бичиг баримтын шалгагч нь бичиг баримт хурааж аваад намайг автобуснаас буугаад ир гээд бичиг баримт хураагаад аваад буусан. Харин миний сууж байсан автобусыг наанаа зогсож бай гэж хэлээд хажуугаар нь мөн шинжилгээ өгөх гээд явж байгаа автобусыг явуулаад, манай автобусыг болохоор уяад зогсоочихоод байсан. Намайг буруу хэлснээс болж автобусанд сууж байсан жолооч нар над руу уурлах зэрэг хандлага гаргаад байсан болохоор би бичиг баримтын шалгагч дээр очоод "ахыгаа явуулчихаач ээ, жолооч нар явуулахгүй байна гээд ах руу нь уурлаад байна, ах нь 2 тоог андуураад хэлчихжээ, уучлаарай” гэж хэлсэн чинь нөгөө шалгагч маань “та нарыг хамгийн сүүлд нь гаргана” гээд явуулахгүй байсан. Ингээд манай автобусны хажуугаар 5 автобус явж өнгөрсний дараагаар нөгөө бичиг баримтын шалгагч залуугийн дэргэдээс холдохгүй зогсож байсан бөгөөд нөгөө залуу надад миний гадаад паспортыг буцааж өгөөд явуулсан, тухайн үедээ бол “баярлалаа миний дүү” гэж хэлээд автобусандаа суугаад дундын бүс рүү ороод РСК шинжилгээгээ өгөөд кемп рүүгээ буцсан. 12 дугаар сарын 27-ны орой кемп дээрээ байж байхад над руу ************** гэсэн дугаараас залгаад өөрийгөө хэн гэдгээ хэлээгүй ба “өдөр өөрийг чинь зогсоосон хүн байна, ямар зөрчил гаргасандаа мэдэж байгаа биз дээ” гээд ярьсан, би ч “зөрчил гаргаснаа мэдэхгүй байна, гадаад паспортынхаа 2 тоог л солиод хэлсэн байна шүү дээ” гэж хэлсэн чинь тэр залуу “би удирдлагууддаа хэлээгүй, танай удирдлагуудад хэлээгүй, тийм болохоор надад санхүүгийн тусламж үзүүл” гээд байсан, миний хувьд тэр хүн дарамталж яриад байсан болохоор дараа нь шинжилгээ юм өгөөд явахад тэр залуу албан тушаалын байдлаа ашиглаж дахиад хилийн хэсэгт зогсоогоод байх юм байна даа гэж бодоод тэр залуугаас “хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ?” гэж асуусан, тэр залуу “өөрөө мэд” гэж хэлсэн. Би тэр залууд “ах нь мөнгө байхгүй байна, цалин мөнгө маань буугаагүй байна, буухаараа дүүдээ мөнгө өгье” гэж хэлсэн. Үүнээс хойш над руу байнга залгаж, утсаар ярихдаа 200.000-300.000 төгрөгийг нэхэж, шаардаж эхэлсэн. Иймэрхүү дарамтад орсны улмаас би тэр залууг дансныхаа дугаарыг мессэжээр явуулчих гэж хэлсэн. Тэр залуугаас Хаанбанкны данс ирүүлсэн ба би тэр данс луу нь өөрий************ банкны *********** дугаартай данснаас 2023 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрийн орчим 100,000 төгрөгийг “1” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, тус дансны дугаар нь *************** гэсэн нэртэй байсан. Би яг хэдний өдөр шилжүүлснээ мэдэхгүй байна, би өөрийн Хаанбанкны интернэт банкаа ашиглаж чадахгүй байна. Ингээд тэр залуутай дахиж надаас мөнгө авна гэж дарамтлахгүй боллоо гэж бодсон боловч тэр залуу дахиад над руу залгаж, шөнийн 00 цаг болж байхад 200,000-300,000 төгрөг өг гэх байдлаар хахууль авахаар намайг дарамталж эхэлсэн. Утсаар ярих, мессэж бичих байдлаар намайг дарамталж, хахууль авахыг шаардаад байсан болохоор би танай байгууллагад өгч шалгуулж байна.” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-ийн /“***************” ХХК-ны богинын тээврийн жолооч ажилтай/ өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улс болон БНХАУ-ын дундын бүсэд жолоочгүй тээврийн хэрэгсэлд нүүрсийг өгөх санаатай Монгол улсын Хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт зорчиж явж байхдаа тээврийн жолоочтой хэрүүл маргаан үүсгэсэн юм аа. Тэгтэл хилийн цэргийн албан хаагч ирсэн, тус албан хаагч нь 3 таван хошуутай цолтой, туранхай, эрэгтэй хүн байсан. Бид нараас юу болсон талаар тодруулаад хилийн бүсэд хэрүүл маргаан үүсгэсэн тохиолдолд торгож арга хэмжээ авах учиртай гэх байдлын зүйл ярьж байсан, миний зүгээс бол бид нар урд нь нэг битүүмжлэгдсэн тээврийн багт явдаг байсан юмаа, хоорондоо учраа олчихно гээд маргаанаа дуусгасан. Тэгтэл нөгөө хилийн цэргийн албан хаагч нь таны утасны дугаар хэд вэ? гээд миний утасны дугаарыг авсан. Ингээд би Монгол улсын хилээр гараад дундын бүсэд нүүрсээ буулгачихаад Монгол улсын хилээр эргээд орж ирэхэд нөгөө хилийн цэргийн албан хаагч над руу залгаад “ахаа, маргааныг чинь шийдвэрлэж өгсөн, торгохгүй ээ, над руу 20,000 төгрөг хийчих, дансны дугаар мессэжээр явуулчихсан байгаа” гэжхэлсэн. ингээд би утсаа харахад ************ гэсэн дугаараас **************** гэсэн мессэжийг ирүүлсэн байсан. Би тус данс руу өөрийн **************** дугаартай данснаас 20,000 төгрөгийг **************** гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн юм аа, мессэжээр ирсэн дансны дугаарыг би Хаан банкны интернэт банкаар шилжүүлэхэд Г гэсэн нэр гарч ирж байсан. Тухайн үед би хилийн зурвас бүсэд маргааны асуудлыг шийдвэрлэсэн гэдэг байдлаар 20,000 төгрөгийг торгууль гэдэг байдлаар шилжүүлж өгсөн, тэрнээс би хилийн цэргийн албан хаагчид хахууль гэж өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Д-ын /Хилийн цэргийн ************-р ангийн **************-р салбарын Боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч ажилтай/ өгсөн: “...Монгол Улсын Хилийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт Улсын хилийн дэглэмийг хуульчилж заасан байдаг. Улсын хилийн дэглэмийн зорилго нь хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг үндэслэн улсын хилийг тодорхой байлгах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагааг зохицуулахад оршдог. Үүнтэй холбоотойгоор Хилийн “**************” боомтын зөвлөлийн дарга, хурандаа Г.Б нь жил болгоны 1-р улиралд багтаан “Хилийн***********” боомтод мөрдөх журам”-ыг баталдаг байгаа юм. Тус журамд иргэний гаргасан зөрчил болгоныг дурдсан зүйл байхгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих” гэж заасан байдаг, тус хуульд “хилийн болон хил ормын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгох заалттай байдаг, мөн хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн бол хүнийг 50,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгох, зөвшөөрөлгүйгээр хилийн боомтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан бол хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгохоор заасан байдаг. Хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн гэдэгт хяналт шалгалтын талбайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бие засах, хог хаях, тамхи татах, эмх замбараагүй байдал үүсгэх зэргийг ойлгодог байгаа..., ...Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан зөрчлийг илрүүлсэн боомтын албан хаагч нь боомтын захирагчид даруй мэдэгдэж, тус хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн тохиолдолд зөрчлийн материалыг боомтын захирагч бүрдүүлж, зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээг ноогдуулан, материалыг прокурорт шилжүүлдэг. Манай *********-р салбарын хувьд боомтын захирагч нь хошууч Г.Б нь эрх бүхий албан тушаалтнаар байдаг, бусад албан хаагч нарын хувьд зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш ээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.М-ын /“*************д” ХХК-ны терминалын жолооч ажилтай/ өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өглөөний 11 цаг өнгерч байхад шиг санаж байна, би Монгол улсын хилээр экспортод ************ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нүүрс тээвэрлээд гарах гэж байхдаа манай улс ************ боомтын Хил хамгаалах байгууллагын хяналт шалгалтын хэсэгт байрлах замын бордуур хаалтыг машиныхаа чиргүүлийн дугуйгаар шүргээд явсан чинь намайг Хил хамгаалах байгууллагын ногоон эрээн өнгийн хувцастай, 25-30 орчим насны эрэгтэй хүн намайг замаа чөлөөлөөд зогс гэж хэлэхээр нь би хэлснийхэнэ дагуу замаа чөлөөлөөд зогссон. Тухайн үед нүүрсний экспортод гарах гээд сандарсан байдалтай явж байсан бөгөөд тус хилийн цэргийн албан хаагч нь намайг яагаад хаалт мөргөөд байгаа юм бэ? гэх байдлаар загнаад байсан, тэгээд тэр албан хаагч нь за яахав 100,000 төгрөгөөр торгуулаад яв гэхлээр нь би экспортод гарах гээд яарч, сандарч явсан болохоор "за" гэж хэлээд, надад хэлсэн данс луу нь өөрийнхөө гар утсаар мобайл банк ашиглаж шилжүүлсэн. Би тухайн албан хаагчид хахууль өгсөн зүйл байхгүй, тэр албан хаагч нь намайг явуулахгүй зогсоосон бөгөөд намайг торгуулаад яв гэхлээр нь боомт дээр зогсоод байхыг бодохгүй, хилээр экспортод гарахын түүс болоод хэлсэн данс луу нь торгуулийг нь төлсөн. Надаас 100,000 төгрөг авсан хилийн цэргийн албан хаагч ямар хүн байсанг одоо бол танихгүй, хугацаат цэргийн албан хаагчийг бодвол офицер цолтой хүн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Э-ын /“*************” ХХК-ны богинын жолооч ажилтай/ өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 45-92 ӨМЭ улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэлтэй, экспортод гарах гээд *********т боомтын ариутгалын хэсгээр ороод хилийн цэргийн штамп дардаг хэсэг нь 4 эгнээ байсан ба тухайн үед экспортод гарч байгаа цөөхөн машинтай хэсэг рүү эгнээ байраа солиод очсон юмаа тэгтэл бичиг баримтын ахлах шалгагч нь эгнээ байр сольж зөрчил гаргалаа, тийм болохоор та миний утасны дугаарыг авчих, Хятад талдаа нүүрсээ буулгаад улсын хилээр орж ирээд над руу залгаарай гээд миний утас руу залгасан. Би одоо хэд гэсэн утасны дугаар байсанг санахгүй байна, миний гар утсан дээр юмнууд устчихсан болохоор мессежний мэдээлэл алга байна. Ингээд би Хятад талд нүүрсээ буулгаад Монгол улсын хилээр орж ирээд нөгөө хилийн цэргийн нүдний шилтэй залуу руу залгахад “ах таныг торгоогүй явуулсан шүү, та тэгээд сэтгэлээрээ өөрөө мөнгө явуулаарай” гэж хэлээд над руу мессежээр дансны дугаараа явуулсан. Би тухайн үед ямар нэгэн мөнгө шилжүүлсэн байхгүй, би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ************ суурьшлын бүсээс Улаанбаатар хот руу гэр лүүгээ явчихсан юм, тэгтэл нөгөө залуу миний утас руу залгаад “ах та яасан бэ? мөнгө шилжүүлнэ” гээд удаа дараа залгаж яриад байхаар нь надад лайтай санагдаад би тэр залуу руу 20,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш тухайн залуу над руу дахиж залгаагүй. Одоо тухайн цэргийн албан хаагчийг харвал гадарлаж магадгүй, ахлах дэслэгч цолтой хүн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э-ын /“********” ХХК-ны богинын жолооч ажилтай/ өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1608 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй экспортод гарахаар Гашуунсухайт боомтын ариутгалын хэсгээр өнгөрч, хил хамгаалах байгууллагын штамп даруулах оочирт, тээврийн хэрэгсэл их байхаар нь бага оочиртой тал руу эгнээ байраа өөрчилсөн чинь хилийн цэргийн албан хаагч болох А.Г нь миний машиныг зогсоогоод “хилийн бүст эгнээ байр сольсон зөрчил гаргалаа, торгуулийн арга хэмжээ авна” гэх байдлаар гадаад паспорт болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авчхаад өгөхгүй, удаагаад, зогсоолгоод байсан. 20 гаруй минут зогсоосон, тэгээд хүлээгээд зогсож байхад А.Г нь над дээр хүрч ирээд торгуулийн арга хэмжээ авна, одоо бол явж бай гээд миний утасны дугаарыгаваад намайгявуулсан. Тэгтэл А.Г нь над руу дансны дугаар болон 50к буюу 50,000 төгрөг хий гэх байдлаар мессеж ирүүлсэн. Тухайн үедээ бол би мөнгөгүй байсан болохоор А.Г-ын ************ дугаарын утас луу нь залгаад “ахад нь мөнгө байхгүй, манай ажлын цалин сар болгоны 10-нд цалин буудаг, тухайн үед нь торгуулъя” гэж утсаар ярьсны дараагаар над руу “1 ОпсГ гэсэн утгатай мессеж ирүүлэхээр нь би "ок" гэж бичсэн. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цалин буухлаар нь А.Г луу 50,000 төгрөгийг шилжүүлсэн, миний хувьд торгууль гэж бодсон, тэрнээс би ямар нэгэн зөрчил юмаа аргалуулах гээд хахууль өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 193 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А-ын /“**************" ХХК-ны богинын жолооч ажилтай/ өгсөн: “...2О23 оны 01 дүгээр сарын 16-ны өглөөнөөс хойш ************** суурьшлын бүсээс *********** боомтоор экспортод "************" ХХК-ны *************улсын дугаартай Норд бенз загварын машинтай нүүрс тээвэрлэчхээд оочирлож явсаар байгаад 17 цаг 45 минутын орчимд боомтын ариутгалын хаалгаар ороод хилийн цэргийн албан хаагчаар штамп даруулах гээд машинтайгаа оочирлоод зогсож байсан, тэгэхэд зүүн гар талын штамп дарж байгаа бичиг баримтын ахлах шалгагч нь бага машинтай байхаар нь эгнээ байраа солиод штампаа даруулаад хөдлөөд явж байтал араас хилийн цэргийн хувцастай хүн намайг зогсоочихсон, тус залуу нь хилийн цэргийн ногоон эрээн хувцастай, дунд хэрийн биетэй залуу ирээд “яагаад эгнээ байр сольж зөрчил гаргаад байна, зөрчил гаргасан тул компанид чинь арга хэмжээ авна, компанид чинь мэдэгдчихнэ” гэж хэлээд намайг айлгаад байсан. Тухайн үед манай компани нь 6 машины С зөвшөөрөлтэй байсан бөгөөд би зөрчил гаргачихвал компанийн хувьд хэцүү байдалд орчих гээд байсан, тэр залуу юм л болгон компанийг чинь торгууль тавина гээд байнга хэлээд байсан. Миний гадаад паспорт болон машины гэрчилгээ хоёрыг хурааж авчхаад хилээр гаргахгүй 10-д минут орчим зогсоосон. Тэгээд намайг явуулахп/й байлгаж байгаад надад өөрийнхөө*********** дугаараа хэлээд залгуулаад орхисон, миний бичиг баримтыг тэр залуу өгөөд намайг явж бай, би араас чинь утсаар ярьж байгаад арга хэмжээгээ авна гээд Мэдээж бичиг баримтаа авчихсан болохоор за ойлголоо. баярлалаа гэж хэлээд явсан, дөнгөж хөдлөөд удаагүй, 2 хилийн дундын бүс руу явж байхад над руу нөгөө хилийн цэргийн албан хаагч залгачихсан байхаар нь би эргүүлээд залгасан чинь "мессежээр данс явуулчихсан байгаа, тийшээ торгуулийн 50,000 төгрөг хийгээрэй" гэж хэлээд утсаа салгасан, утсаа харахад бол нэг дансны дугаар ирчихсэн байсан, тэгээд амжилт ах гэсэн мессежийг мөн ирүүлсэн байсан, миний хувьд компаниа торгуулсангүй, өөрийгөө торгуулчихлаа гэж бодоод тэр залуугийн хэлсэн данс луу нь 50,000 төгрөгийг хийгээд, тэр залуу руу хийсэн баярласан шүү гэж мессеж явуулсан, би тэр залууд бол хахууль өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ж-гийн /“*********” ХХК-ны богинын жолооч ажилтай/ өгсөн: “...А.Г гэх хүнийг би урд нь таньдаггүй байсан юм аа, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би Гашуунсухайт боомтоор гараад 2 хилийн голд байрлах дундын бүс рүү орох гэж явж байхдаа шээс хүрээд байхаар нь машинаа зогсоогоод, буугаад гадаа шээчихсэн юм аа, тэгтэл хилийн цэргийн ангийн албан хаагч А.Г нь хүрч ирээд Хилийн дэглэм, журам зөрчсөн гээд намайг хөөх гээд байхаар нь би гуйж байгаад 80,000 төгрөг өгөхөөр болсон. А.Г-ыг бол дээшээ удирдлага дарга болон манай компанийн удирдлагуудад мэдэгдээгүй юм. Тухайн асуудалд бол би өөрөө гуйж байгаад А.Г-т мөнгө өгсөн. Хилийг дэглэм, журмыг зөрчсөн болохоор БНХАУ-ын хил рүү нэвтрүүлэхгүй, эргүүлээд Монгол улсын хил рүү оруулаад, экспортод оочирлож байгаа тээврийн хэрэгслийн хамгийн сүүлд очиж оочирлож зогсдог юм аа, өөрөөр хэлбэл туг тойрно гэсэн үг юм..., ...би хилийн дэглэм зөрчсөнөө ойлгож мэдэж байгаа, тэгээд А.Ганбаяртай уулзаж ярьж тохиролцоод 80,000 төгрөг өгөхөөр болоод би мобайл банк ашиглаж, гүйлгээний утга дээр өөрийнхөө утасны дугаарыг бичсэн. Тухайн үед би А.Г нь над руу залгаж, утсаа мэдэлцэж авсан, би гар утсан дээрээ түүний утасны дугаарыг хадгалж авсан ба А нь над руу өөрийнхөө дансны дугаарыг болон 80,000 төгрөгийг бичиж ирүүлж байсан, тус яриа, мессежний түүх байгаа, тэрний зургийг мэдүүлэгтээ хавсаргаж оруулъя гэсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал/,

өрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г-ын /“*************” ХХК-ны тээвэр зохицуулагч ажилтай/ өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр "***********" ХХК-ны богинын 18 тээврийн хэрэгсэл БНХАУ-руу экспортод гарах хуваарьтай байсан, ингээд Гашуунсухайт боомт руу машины оочиртоо ороод цуваад явсан. Нийт 18 машинаас 8 тээврийн хэрэгсэл байсан бөгөөд тус машинууд нь БНХАУ-д смарт карт наалгах гээд ачаатай орсон, тэгтэл нөгөө 8 тээврийн хэрэгслийн наах смарт карт нь ирээгүй байна гээд Хятад талаас оруулалгуй буцаачихсан байсан, харин нөгөө 8 машины жолооч нь Монгол улсын хилээр орж ирээд штампаа даруулаад гаалийн хяналтын бүсэд зогсоод байж байсан юм, тэгтэл хилийн цэргийн албан хаагч нар камераар хараад машинаа холдуул гээд байсан бөгөөд дахин Монгол улсаас гарах чиглэлээр 8 машинаа штамп даруулаад гаргаад 2 хилийн дунд дундын бүсэд зогсоосон байсан. Тухайн үед манай 8 жолоочийн 1 жолооч нь хилийн цэргийн албан хаагчид миний утасны дугаарыг өгсөн байсан. Тухайн үед над руу ************** дугаарын утаснаас залгаад “танай машин орох болж байна уу? би 11 цаг хүртэл хүлээе, оруулахгүй бол би буцаагаад Монгол улсын хил рүү орууллаа шүү, дээд удирдлагаас үүрэг чиглэл өгөөд байна” гэж хэлсэн, би “яг одоо орууллаа” гээд хэлчихсэн. Тэр албан хаагч нь утсаар ярихдаа “танай жолооч нар чинь өөртэй чинь зохицчих” гээд байна гэхээр нь би “болно болно” гэж хэлсэн. Утсаар ярьсны Дараагаар бол тэр залуу над руу мессеж бичээд дансны дугаараа явуулаад байсан, надад тэр залуутай харилцан мессэж бичсэн нь хадгалаатай байгаа, тус мессэжийг би мэдүүлэгтээ хавсаргуулж өгье. Би тэр залууд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 214 дэх тал/,

-өрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Б-ын /"************" ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “...“*/***********” ХХК-ны ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сараас хойш барьж байгаа юм аа, тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би МУ-ын Чингэлэг ерминалаас БНХАУ-ын Ганц мод боомт руу нүүрсний экспортод гарахаар явсан юм, тэгээд ************ боомтын ариутгалын хэсгээр дамжин өнгөрөөд гаалийн байгууллагын хэсэгт гаалийн бүрдүүлэлтээ шалгуулчхаад хилийн цэргийн шалган нэвтрүүлэх рүү очихоор оочирлоод 2 эгнээ зогсож байсан юм аа, тэгэхэд нөгөө талын эгнээ нь арай хурдан яваад байхаар нь эгнээгээ солиод хилийн шалган нэвтрүүлэхээр гарах гэхэд хилийн цэргийн эрэгтэй, нүдний шилтэй ногоон эрээн өнгийн хувцастай албан хаагч намайг зогс гээд явах чиглэлийн замаа чөлөөлөөд зогссон. Тухайн алба хаагч нь миний бичиг баримтыг хурааж авсан ба би тухайн үед ах өнөөдөр 2 удаа хилээр гарахаар байгаа, тийм болохоор ахыгаа явуулчхаач, ах нь ингээд зогсоод баймааргүй байна гэж учир байдлаа хэлсэн юмаа, тэгтэл нөгөө залуу за явж бай гээд бичиг баримтыг маань өгөөд миний утасны дугаарыг авсан, ингээд миний утас руу тухайн албан хаагч дансны дугаараа явуулсан ба би БНХАУ- руу явах замдаа хилийн цэргийн албан хаагчид 20,000 төгрөгийг шилжүүлсэн, ингээд би тэр өдрөө эргээд хилээр гарч чадаагүй ба БНХАУ талдаа хоночхоод маргааш нь Монгол Улс руу орж ирсэн, би хилээр орж ирэхдээ хилийн цэргийн алба хаагч нарыг харж байхдаа өчигдрийн нөгөө залууг санаад тэр залуу дахин 40,000 төгрөгийг өөрөө шилжүүлээд өгсөн, тухайн үедээ 20,000 төгрөг шилжүүлсэнг арай багадуулчихлаа гэж бодоод дахиж өгсөн юм аа...” гэх мэдүүлэг/ 2 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Х-ын /“*************” ХХК-ны талбай хариуцсан менежер, тээвэр зохицуулагч ажилтай/ өгсөн: “...***********ь аймгийн ********** сум, *********** багийн нутаг дэвсгэрт байрлах ************** суурьшлын бүс болон*************** боомтын ажиллах нөхцөл нь маш хүнд байдаг. Гашуун сухайт боомт руу орох, гарах цэргийн хаалт гэж байдаг тус хэсэгт хугацаат цэргийн албан хаагч нар гарч ажилладаг бөгөөд тамхи, ус, ундаа гуйх зэрэг зүйлүүд байдаг, тиймэрхүү байдлаар цэргүүдэд мөнгө өгсөн зүйл байгаа. Тэрнээс өөртөө давуу байдал бий болгох, хэн нэгний шахалт шаардсаны дагуу, эсхүл хахууль өгөх байдлаар өгсөн зүйл огт байхгүй. ************боомт руу ороход бол хилийн цэргийн албан хаагч гэж гардаг, тэдний нэг болох энэ Ганбаяр нь тамхи байна уу гэх байдлаар асууж байсан, тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор чи өөрөө авчхаарай гэж хэлээд мөнгө шилжүүлсэн, ихэвчлэн цэргүүд өлсгөлөн, тамхи тариагүй байдаг болохоор идэж уух юм аваарай гэж бодоод 150,000 төгрөгийг “gurlin ideh yum” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Га-ын утасны дугаар миний утсан дээр хадгалаастай байдаг, миний ч дугаар тэр хүний утасны дугаар дээр хадгалсан байдаг болохоор над руу 4 хоногийн дараа над руу “хүний төрсөн өдөр болох гээд байгаа юм аа, хот руу мөнгө явуулах гээд хэрэгтэй байна, ахаа та 200,000 төгрөг зээлээч, цалин буугаагүй байна, цалин буухаар өгье” гээд ярьсан, би завтай болохоороо шилжүүлье гээд хэлсэн. Тэгтэл Г нь над руу ойр ойрхон залгаад, мессеж бичээд байсан бөгөөд би орой нь 21 цаг өнгөрч байхад 200,000 төгрөгийг “tser” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байгаа. Оноос өмнө би Гашуун сухайт боомт дээр ажилтай явж байхад Ганбаяр нь цалин буусан гээд надад 200,000 төгрөгийг бэлнээр өгч байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э-ын /“***********” ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Гашуун сухайт боомтын Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх байрны баруун талд нь тээврийн хэрэгсэл маань эвдрээд зогсож байхад Ганбаяр нь ирж шалгасан бөгөөд энд зогсож болохгүй гээд хөөгөөд байсан, тухайн үед машин эвдрээд хөдлөх боломжгүй байна гэдгээ хэлсэн. Тэгтэл тэр  гэдэг хүн надтай уулзаадахъя гэж дуудаад 30,000 төгрөг байвал өгчих, тэгээд хурдан машинаа янзлаад яв гэж байхаар нь би өөрийн гар утасныхаа Хаан банкны интернэт банкийг ашиглаад хоёрын хооронд 30,000 төгрөг гэснээс гээд 50,000 төгрөгийг шилжүүлсэн, тэгэхэд Г нь над руу ********** гэсэн дугаараас залгаад утасны дугаарыг маань тэмдэглэж авч байсан, би утасны дугаарыг нь бол тэмдэглэж авсан зүйл байхгүй. Ингээд маргааш нь над руу Г дахиж залгаад 100,000 төгрөг байвал зээлээч, хэд хоногоос өгнө гээд залгаад байсан, над руу Г нь дансны дугаараас мессежээр явуулсан бөгөөд ирсэн данс луу нь би 100,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Тухайн үедээ надаас зээлсэн байх гэж бодсон, одоог хүртэл тэр хүүхэд сураг тасраад би мөнгөө авч чадаагүй байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.У-гийн /“***********” ХХК-ны жолооч, нярав ажилтай/ өгсөн: “...2022 оны 12 дугаар сард ********* аймгийн ********** сумын **********-р баг буюу ***********н бүс болон Гашуун сухайт боомтод хөл хорионы дэглэмтэй байсан юм аа, тухайн үед А зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг Гашуун сухайт боомт руу орох хилийн цэргийн постоор оруулдаг ба зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулдаггүй байсан. Би энгийн ************Ү улсын дугаартай Приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа хилийн цэргийн постны хэсэгт очиход нэг залуу А зөвшөөрөлтэй юу гэхэд нь байхгүй гэдгээ хэлсэн, миний зүгээс бол хотоос ирсэн, тернималд манай найз битүүмжлэгдсэн багт найз Ц.Б нь байгаа, түүнд гар утас дөхүүлж өгөх гэж байгаа гэдэг үнэн учраа хэлсэн, тэгтэл тэр алба хаагч нь “за чи яахав бичиг баримтаа үлдээгээд орчхоод ир” ' гэж хэлээд намайг үлдээсэн, би тээврийн хэрэгслийн бичиг баримтаа үлдээгээд чингэлэг терминал руу очоод найз Ц.Б 1рЬопе 13 Рго гпах маркийн гар утсыг нь өгчхөөд эргээд хил хамгаалах байгууллагын постоор гарахдаа тээврийн хэрэгслийн бичиг баримтаа буцааж авсан, тэр залуу миний утасны дугаарыг тэмдэглэж авсан, би ч яваад өгсөн ба миний утас луу “хүний л амьдрал шүү дээ, саяны оруулсан асуудалд чи өөрөө мэдээд хэдэн төгрөг өгчих” гэсэн утгатай зүйл биччихсэн, тэгээд А зөвшөөрөлгүй байхад оруулчихсан болохоор би тэр залуугаас ирсэн данс руу нь 30,000 төгрөгийг шилжүүлчихсэн юм. А зөвшөөрлийн журмыг хаанаас хэзээ гаргасан талаар мэдэхгүй байна, тухайн үед хөл хөдөлгөөн цагийн хуваарьтай, хатуу дэглэмтэй байсан. А зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь цаг харгалзахгүй, бүхий газар луу орох зөвшөөрөл байсан юм. Тухайн хүнд бол хахууль гэж өгсөн зүйл байхгүй ээ, зөвшөөрөлгүй болохоор орохын тулд өгсөн мөнгө байгаа. Тэр цэргийн албан хаагчаас ирсэн мессеж одоо байхгүй, устгачихсан байна. Тэр цэргийн албан хаагчийг ямар цолтой байсанг анзаараагүй ээ, нүдний шилтэй залуу байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Н-ын /“**********г” ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “****************г” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн ************А улсын дугаартай Норд маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэл болон ********* улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийн хамт унаж байгаа юм аа, ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол улсын хилээр гарах, орох, мөн БНХАУ-ын хилээр орох, гарах болгонд ариутгалын бодисыг тээврийн хэрэгсэл болон чиргүүл рүүгээ цацуулдаг, үүнээс улбаатайгаар чиргүүлийн өнгө алдаж, ганддаг. Мөн өвлийн улирал байсан тул тээврийн хэрэгслийг чиргүүлийг угаах боломжгүй байдаг юм аа. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би экспортод гарах хуваарийн дагуу нүүрс тээвэртээ гараад БНХАУ-д нүүрсээ буулгачхаад Монгол улсын орж ирэх талаар хил хамгаалах байгууллагад шалгуулаад байж байхад хилийн цэргийн ногоон эрээн өнгийн хувцастай, нүдний шилтэй залуу намайг талбайгаа чөлөөлөөд зогсож бай гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авсан, бичиг баримтын шалгагч нь бол гадаад паспорт дээр штампаа дарж байсан. Ингээд нүдний шилтэй хилийн цэргийн албан хаагч нь чиргүүлийг өнгийг надаас асуухад бол “уул нь цэнхэр өнгөтэй байсан юм аа, тэгээд ариутгалын бодис цацаад өнгө нь арилчхаад байгаа юм аа” гэдгийг хэлсэн чинь нүдний шилтэй хилийн цэргийн албан хаагч нь “энэ чинь зөрчил өө, энэ дээр чинь хилээр нэвтрэхгүй байх арга хэмжээ авах ёстой” гэж хэлээд байсан, миний хувьд бол “би энэ машиныг барьж ар амьдралаа тэжээдэг болохоор хилээр нэвтрэх эрхээ хасуулмааргүй байна” гэдэг зүйлийг хэлсэн, тэр үед би ажилгүй болох нь гээд их айсан. Намайг 2 цаг хиртэй зогсоож байгаад хилийн цэргийн нүдний шилтэй залуу хүрч ирээд нэг дансны дугаар хэлээд 50,000 төгрөг шилжүүлчих гэсэн, би тэр дор нь Хаан банкны интернэт банк ашиглаж хэлсэн данс луу нь 50,000 төгрөгийг “1” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, тухайн үед бол намайг торгож байна гэж ойлгосон. Надад хэлсэн Хаан банкны дансны нэрийг нь ч харалгүй тэр дор нь хурдхан шилжүүлчихсэн, ингээд тэр нүдний шилтэй залуу надад гадаад паспорт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөөд явуулсан. Нүдний шилтэй залуу надад гар утасны дугаараа хэлээд над руу дохичих гэж байхаар нь дохиод орхисон, би тэр залуутай дахиж утсаар ярьсан зүйл байхгүй. Миний хувьд гарсан зөрчлийг арилгуулах зорилгоор төрийн албан хаагчид хахууль өгсөн зүйл байхгүй, төрийн албан хаагч нь намайг торголоо гэж ойлгосон, учир нь Гашуун сухайт боомт дээр банк байхгүй, ихэвчлэн данснаас дансны хооронд шилжүүлэг хийдэг газар юм аа. Дээрх зөрчил гарсантай холбоотойгоор би цэнхэр өнгийн чиргүүлийн өнгө гандаж, шороо тоосонд дарагдаж цэнхэр өнгө нь харагдахаа байсан болохоор миний бие тус чиргүүлийн хэсгийг өөрийн боломжтой байдлаар шүршдэг цэнхэр будаг аваад чиргүүлийнхээ урд хэсгийг будсан байдаг...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Б-ийн /“************” ХХК-ны захирал ажилтай/ өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Г нь цэргийн хаалт дээр гарч ажиллаж байхдаа намайг тамхи дөхүүлээд өгөөрэй гэж хэлж байсан, миний хувьд бол тамхи дөхүүлж өгнө гэж хэлчхээд мартчихсан явж байсан юм. Би урд нь “************” ХХК-ны тээврийн зохицуулагч, менежерээр 4 жил ажиллаж байгаад 2023 оны 02 дугаар сараас эхлэн, тээврийн “************” ХХК-ны захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө манай “************” ХХК-ны 4 тээврийн хэрэгсэл нь цэнэглэлт буюу *********** суурьшлын бүсээс хилийн наад талд байрлах Чингэлэг терминал руу нүүрс зөөх ажлыг 24 цагийн хугацаанд зогсолтгүй явахыг хэлдэг юм аа, тус цэнэглэлтэд явж байсан машинууд оройн 00 цаг өнгөрч байхад нүүрсээ ачуулсан бөгөөд манифест дээр гаалийн байцаагчаар тамга даруулах гэсэн боловч ажлаасаа буугаад амралтын байрандаа байна, хүрч ирээд падаан дээрээ тамгалуулаарай гэж хэлэхээр нь би өөрөө жижиг машинтай, араасаа 4 машинаа нүүрс ачилт буулгалтын талбайгаас гаргаж явуулсан. Тоуо1а Рпиз 30 маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан болохоор би түрүүлээд явчихсан, Гашуун сухайт боомт руу орох талын хэсэгт хилийн цэргийн алба хаагч нар үүрэг гүйцэтгэдэг ба Г нь гарч байсан, миний хувьд гаалийн байцаагчтай утсаар яриулж байгаад дотогш нэвтэрч орсон ба гаалийн байцаагчаар манифест дээрээ тамга даруулаад эргээд гарсан. Тэгэхэд Ганбаяр нь тамхи байна уу гэх мэтээр асууж байхад нь би манай компанийн 4 машин ирж яваа, сая манифест дээр нь тамгалуулчихсан, чингэлэг терминалын цэнэглэлт рүү явж байгаа гэх байдлаар хэлсэн. Г болохоор танай компанийн 4 машин явж байгаа юм байна, тийм болохоор 1 машины 30,000 төгрөг гээд 120,000 төгрөг хийчих гээд надад дансаа хэлэхээр нь би хэлсэн данс луу нь өөрийн гар утсаараа Хаан банкны интернэт банк ашиглаж байгаад 4 машины 120,000 төгрөгийг Мадю 4 гээд компанийн нэр болон машины тоогоор гүйлгээний утгыг нь хийж шилжүүлсэн. Тухайн үед шөнийн 02 цаг өнгөрөөд 03 цаг болж байсан болохоор ************ суурьшлын бүс рүү явах гээд яарч байсан болохоор хэлсэн мөнгийг нь шилжүүлчихсэн. Ганбаярт бол би хахууль гэж мөнгө өгөөгүй, тухайн үед Г нь хилийн цэргийн хаалт дээр гарч байсан бөгөөд цэнэглэлтийн 4 машин ирж байсан бөгөөд Г нь танай 4 машин ирж байгаа юм байна гээд мөнгө шилжүүл гэхээр нь шилжүүлчихсэн, 4 машины хувьд бол ямар нэгэн бичиг баримтын зөрчил байхгүй, саадгүй явж байсан. Ямар учиртай надаас мөнгө авсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н-ын /“***************н” хүнсний дэлгүүр ажиллуулдаг/ өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэхлээр ******** аймгийн ********* сум, ***********багт байрлах *********** суурьшлын бүсэд хатуу хөл хорионы дэглэмтэй үе байсан юмаа, тухайн өдөр би хүнсний дэлгүүр дээрээ суугаад байж байхад нүүрс тээвэрт явдаг нэг жолооч хүн намайг Гашуунсухайт боомт руу хүргээд өг, би таксины мөнгийг нь өгье гэж гуйхлаар нь би явж өгч байсан. Тэр үед гадуур такси явдагггүй байсан юм. Ингээд би тэр ахыг Гашуунсухайт боомт руу хүргэж өгөх замдаа нөгөө ах бэлэн мөнгийг нь өгчихье, нэг данс луу 40,000 төгрөг шилжүүлээд өг гэхлээр нь би өөрийн данснаас шилжүүлж өгч байсан. Ямар хүний данс луу шилжүүлж байсан талаар одоо хэлж мэдэхгүй байна. Нөгөө жолооч ах болохоор Гашуунсухайт боомт дээр байрлах хилийн цэргийн албан хаагч нарын суудаг байр луу орчихсон, би гадаа нь машиндаа хүлээж суусан, нөгөө жолооч ах удахгүй гарч ирээд тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад бичиг баримтаа авчихлаа одоо Тайван зогсоол орж машинаа авна гэхлээр нь би Тайван зогсоол руу хүргэж өгсөн. Таксины төлбөр гэж 50,000 төгрөгийг би бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А-ийн /Хувиараа хөдөлмөр эрхлэгч ажилтай/ өгсөн: Би 2020 оны 06 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5-р багт байрлах ********** суурьшлн бүс болон Гашуунсухайт боомт хооронд өөрийн эзэмшлийн 9098 ХӨА улсын дугаартай Тоуо1а 8иссеес1 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ такси үйлчилгээнд явж байна, би тус багт 3 сарын хугацаанд ажиллаад, Хөвсгөл аймаг руугаа гэрлүүгээ харьчхаад ирдэг байсан. Цагаанхад суурьшлын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл явахад нийт 25 км зайтай ба таксинд явахдаа бол 20,000 төгрөг авдаг байсан. Энэ хоёр газрын дунд хэсэгт ногоон өнгийн байшинтай цэргийн хаалт гэх газар байдаг, тэрүүгээр явахлаар хилийн цэргийн алба хаагч нар явуулахгүй зогсоож, удаах зэрэг байдлууд үүсдэг, яагаад гэвэл 2021-2022 онд ковид-19 цар тахлын улмаас ******** аймгийн *********** сумын Хайрхан 5-р багт хатуу хөл хорио тавьж, явах хөдөлгөөнд цагийн хуваарийн дагуу буюу оройн 20 цагаас явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тавьж байсан, тэгэхэд хилийн цэргийн ногоон эрээн өнгийн хувцастай, нүдний шилтэй, эрэгтэй албан хаагчийг зүс таньдаг байсан, тэрний нэр усыг нь би мэдэхгүй. Ингээд би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад над руу залгаад 30,000 төгрөг зээлээч гэх байдлаар гуйхлаар нь өгсөн, тэгтэл маргааш орой нь мөн бас дахин над руу залгаад 40,000 төгрөгийг Хаан банкны интернэт банкыг ашиглаж шилжүүлж өгч байсан, би гүйлгээний утга дээр нь дандаа утасны дугаарынхаа сүүлийн 4 оронг бичиж байсан. Нүдний шилтэй, эрэгтэй цэргийн албан хаагч нь эхлээд надаас зээлээч гэж ярьсан, зээлж байгаа нэрийдлээр тухайн албан хаагчаас одоог хүртэл мөнгөө авч чадаагүй. Учир нь би Цагаанхад суурьшлын бүс болон Гашуунсухайт боомт хооронд байнга таксинд явж байдаг болохоор намайг цэргийн хаалт гэх газраа зогсоогоод явуулахгүй байх гэж бодоод мөнгийг нь шилжүүлж өгсөн. Сүүлд энэ он гарснаас хойш тэр хилийн цэргийн албан хаагч нь энд ажиллахаа больсон байх шиг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.А-н /“Их даваа уул” ХХК-ны хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан ажилтай/ өгсөн: “...А.Г гэх залууг Гашуун сухайт боомтын хилийн цэргийн албан хаагч гэдгээр нь ерөнхийдөө мэднэ, ахлах дэслэгч цолтой хүн бий. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А.Г нь над руу залгаад “баяр болох гээд байна, туслаачээ” гээд надаас 300,000 төгрөг авсан, дараа нь 12 дугаар сарын 11-ний өдөр над руу “500,000 төгрөг өгөөч, 13-ны цалин буухаар нь өгчихье” гэх байдлаар ирсэн байсан, тэр үед надад мөнгө байхгүй гэдгээ хэлсэн чинь 50,000 төгрөг ч хамаагүй өгчих гэхлээр нь би мөнгө шилжүүлж өгсөн. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай компанийн 9 машины БНХАУ-ын талдаа бүрдүүлэлт нь болоогүй байна гээд хилээр буцааж гарах асуудал болсон, ингээд байж байхад А.Г нь над руу “танай компанийн 9 машин хилийн голд орчихсон байна, хилээр буцааж оруулаад гарвал хэцүү шүү дээ, тийм болохоор найздаа жоохон туслачих, мөн өмнөх авсан мөнгөө өгөхгүй байя” гэж ярьсан, яалтачгүй манай компанийн 9 машины Хятад талдаа бүрдүүлэлт нь ороогүй байсан болохоор хэлсэн саналыг нь хүлээн зөвшөөрсөн, тухайн үед 1 цаг гарам хугацаанд БНХАУ болон Монгол улсын хилийн голд А.Г нь зогсоож байгаад БНХАУ-ын талдаа бүрдүүлэлт нь болохоор нь машинуудаа оруулж байсан. Манай компанийн кемп нь “**************” ХХК-ны шалган нэвтрүүлэх 3 постоны хойд талд байдаг болохоор утасны сүлжээ унаад байдаг юм аа, кемп дээрээ байхдаа би ************* гэсэн дугаарыг ашигладаг. Би орой нь 300,000 төгрөгийг А.Г-ын данс луу нь шилжүүлж өгсөн, мөн өмнө 350,000 төгрөгийн өрөө авхааргүй болсон. Миний хувьд бол А.Г-т хахууль өгсөн зүйл байхгүй, харин А.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж манай компанийн тээврийн хэрэгслүүдийг хилийн голд байлгахаар өөрөө санал тавьсан, мөн урд нь надаас авсан мөнгөө өгөхгүй гэх байдлаар нь ярьсан. Тус саналынхан дагуу би зөвшөөрөөд мөнгийг шилжүүлсэн. Одоо миний гар утсан дээр А.Г-ын ********гэсэн дугаар нь хадгалаастай байгаа хэдий ч над руу бичиж байсан мессеж нь байхгүй байна, би устгачихжээ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э----------ын /“**********” ХХК-ны тээвэр хариуцсан захирал ажилтай/ өгсөн: “...2021-2022 онд **********аймгийн ******** сум, ************* багт байрлах ************ суурьшлын бүсэд хатуу хөл хорионы дэглэмтэй байсан үе юм аа, тэгээд Гашуунсухайт боомт руу ороход зөвхөн А зөвшөөрөлтэй машин л ордог байсан. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн терминалд байрладаг жолооч нарын нүүрс болчихсон юм аа, ингээд портер маркийн машинтай нүүрс буулгахаар орьё гэж цэргийн хаалтан дээр хэлсэн боловч оруулахгүй байгаад байсан. А.Г нь гарч байсан болохоор түүнтэй уулзахад “та тэгвэл надад мөнгө зээлээч” гээд байхлаар нь би зөвшөөрөөд терминалд байдаг жолооч нарын галлагааны нүүрсийг оруулж өгсөн. А.Г-ын хувьд утас руу мессеж бичиж байнга мөнгө зээлээч гээд тулган шаардаад байдаг, А.Г нь зээлээч гэх байдлаар хүмүүсээс мөнгө авдаг байх гэж бодож байна. Байнга мессеж бичиж, үнэн дарамттай хүүхэд байсан. Ингээд би терминалын жолооч нарт нүүрсээ буулгуулчхаад явж байхад над руу А.Г нь мөнгө зээлээч гэсэн болохоор хэд юм бэ? гэхэд 100,000 төгрөг гэсэн, ингээд надад тийм их мөнгө байхгүй гээд 50,000 төгрөг өгч байсан, одоо тус мөнгийг өгөөгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.-Агийн /“Их даваа уул” ХХК-ны туслах ажилтан ажилтай/ өгсөн: “...************** аймгийн ********** сумын ********** багт байрлах ************н бүс болон Гашуунсухайт боомт хоёрын хооронд байдаг ногоон өнгөтэй хилийн цэргийн хаалт гэх газар байдаг юм аа, 2021-2022 онд ковид-19 цар тахлаас болоод тус хилийн цэргийн хаалтаар ороход заавал А зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг оруулдаг юм, би “**********” ХХК-д кемпийн дотор ажил, терминалд битүүмжлэгдсэн тээврийн багийн жолооч нарт ус, хоол унд гэх зүйлийг зөөх зэрэг туслах ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би Чингэлэг терминалын хойд талд байрлаж байсан компанийн битүүмжлэгдсэн багийн жолооч нарт ус зөөх гээд явсан юм, тэгтэл цэргийн хаалтан дээр А зөвшөөрөл байхгүй гээд оруулахгүй байсан, тэгсэн хилийн цэргийн хувцастай, харуул ахлах гэж өөрийгөө хэлж байсан, жижиг биетэй, харааний нүдний харааны шилтэй хүн байсан, тус хүн нь болохоор 10,000 төгрөг шилжүүлчих, тэгвэл чамайг оруулна гээдбайхаар нь би тус мөнгийг нь өөрийн данснаас Хаан банкны интернэт банк ашиглаж шилжүүлээд А зөвшөөрөлгүй хэрнээ Гашуунсухайт боомтын хэсэг рүү орж, чингэлэг терминалын хойд талд байрлах битүүмжлэгдсэн тээврийн багийн жолооч нартаа ус хүргэж өгч байсан. Би тэрнээс албан хаагчид хахууль гэж өгсөн зүйл байхгүй, ингэж өгөх ёстой юм байхдаа гэж бодоод өгчихсөн, учир нь би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирээд удаагүй байсан юм. Тус албан хаагч нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ********** гэсэн дугаарыг хэлээд надаар дохиулж залгуулсан, ингээд миний утсыг тэмдэглэж авсан ба би утасны дугаарыг нь утсан дээрээ tsergiin haruul гээд хадгалчихсан юм, тэгтэл орой нь над руу “100,000 төгрөг зээлээч" гээд мессеж бичсэн байсан, би хариуд нь би энд ирээд удаагүй, компанийн ажилд явж байж, өөрөөсөө дахиж мөнгө гаргамааргүй байна гээд мессеж явуулсан, үүнээс хойш дахиж над руу мессеж бичээгүй. Намайг мессеж бичсэнээс хойш дахиж мессеж бичээгүй, одоо харилцаж байсан мессеж нь байхгүй, би утсан дээрээсээ устгачихсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.М-ын /“************” ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би ******** аймгийн ********** сум, ******** багт байрлах Гашуунсухайт боомтын хойд хэсэгт байрлах чингэлэг терминалын хойд талд байрлах битүүмжилсэн тээврийн багт тусгаарлалтай байсан юм, тухайн үед би ходоодны шархандаа уудаг эмээ Улаанбаатар хотоос ************* бүс рүү явдаг унаанд дайлгаж явуулсан юмаа, тусгаарлалтад байсан болохоор гадагшаа гарах боломжгүй тул Цагаанхад суурьшлын бүсэд яваа такси үйлчилгээ үзүүлдэг хүмүүстэй холбогдож байгаад Оюутолгойн постон дээрээс тосуулж авхуулсан, ингээд Чингэлэг терминал руу ирэхийн тулд хилийн цэргийн ногоон хаалтыг өнгөрөх шаардлагатай байдаг, тус газарт хилийн цэргийн албан хаагч нь юу авч яваа юм гээд бараа эд зүйлийг гаргаж шалгасан байсан, тус хайрцаганд боосон эм, тариан дээр маань миний нэр, утасны дугаарыг бичсэн байсан. Хилийн цэргийн албан хаагч нь үдээс хойш над руу зөндөө залгаад байсан, ингээд би утсаар ярихад бол “таны эм тариаг чинь зүгээр оруулсан шүү, та боломжтой бол хэдэн төгрөг шилжүүлчих” гээд байсан, би тухайн үедээ утсаар ярихдаа “чи чинь яасан ядаргаатай хүүхэд вэ? би чамд тамхины мөнгө 10,000 төгрөг л өгье, дахиж болон илүү өгч чадахгүй шүү” гэж хэлсэн, над руу тус хилийн цэргийн албан хаагч нь дансны дугаар явуулахаар нь би 10,000 төгрөгийг мобайл банк ашиглаад утга дээр нь өөрийн барьдаг 96001649 дугаарын утсыг бичиж шилжүүлсэн. Одоо тус хүүхдийн явуулж байсан дансны дугаартай мессеж нь байхгүй ба би устгачихсан байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.М-ын /“**********” ХХК-ны хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан ажилтай/ өгсөн: “...**********аймгийн ******** сум, *********** багт байрлах Гашуунсухайт боомтоос ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт Чингэлэг терминал гэж бий, тус терминалын яг хойд талд нь манай компанийн битүүмжилсэн тээврийн багийн жолооч нар тусгаарлалтад байсан юм. Өвлийн улирал байсан тул хэрэглээний нүүрс нь дуусчих гэж болохоор нь кемпээс портер дээр нүүрс ачуулаад урд кемп рүү хүргүүлсэн. Тэгэхэд портер унаж явсан жолооч маань над руу залгаад А зөвшөөрөлгүй болохоор хилийн цэргийн хаалтаар оруулахгүй байна гэх зүйлийг ярьсан, тэгэхэд би харуулан дарга гэх хүнтэй ярьж, учир байдлаа хэлсэн. Тэгтэл тэр хилийн цэргийн албан хаагч нь “за оруулчихья, та өөрөө мэдээд надад тамхины мөнгө явуулаарай” гэж хэлээд машиныг маань оруулсан. Нүүрс буулгаад ирсэн жолооч маань хилийн цэргийн албан хаагчийн данс гээд нэг жижиг цаасан дээр бичээд ирсэн ба би Н.Э-ийн дансыг ашиглаж 40,000 төгрөгийг шилжүүлсэн, учир нь миний дансанд мөнгө байгаагүй юм. 2022 оны 12 сард гэхлээр яг ковид-19 цар тахлын хатуу хөл хориотой үе байсан болохоор Цагаанхад суурьшлын бүсэд байгаа жолооч, ажилчид гадуур хамаагүй явж болдоггүй байсан. Хэрэглээний түлээнд зарцуулах нүүрс тээвэрлэж явсан залуугийн нэрийг мэдэхгүй байна, тухайн үед дөнгөж ажилд ороод удаагүй байсан ба Цагаанхад суурьшлын бүсэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ажлаасаа хөөгдсөн байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Э-ын өгсөн: /“**************” ХХК-ны жолооч ажилтай/ “...Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Гашуунсухайтбоомтоор БНХАУ-ын Ганц мод руу нүүрс тээврийн экспортод гарах хуваарьтай байсан ба тухайн үед би А6В буюу цахилгаан тээврээр хоёр улсын хилийн голд нүүрс буулгахаар явсан. Монгол улсын Гашуунсухайт боомтын Хил байгууллагын шалган нэвтрүүлэх орохын өмнөхөн миний шээс хүрээд байхаар нь би машинаа буугаад замын дэргэд байх овоолсон шороо луу шээж байхад хил хамгаалах байгууллагын хүн ирээд намайг болиулсан, ингээд бичиг баримтыг маань хурааж авчхаад явуулахгүй байсан. Миний бичиг баримтыг өгөхгүй гэж нэлээн удаан сууж байснаас данс өгнө, тус данс руу 50,000 төгрөг хийгээрэй, торгууль чинь шүү гэж хэлэхлээр нь би дансны дугаарыг нь тэмдэглэж аваад тэр дор нь өөрийн Хас банкны интернэт банкаа ашиглаад дансны дугаарыг нь хийхэд Ганбаяр гэх хүний данс гарч ирсэн, ингээд би шууд 50,000 төгрөгийг тэр нь шилжүүлээд, өөрийгөө торгуулчихлаа гэж бодоод, бичиг баримтаа аваад ажлаа үргэлжлүүлэн хийсэн..., ...Би одоо харвал танихгүй, миний санаж байгаагаар бол тус дансны эзэн Ганбаяр гэж хүн байхаа, дансаа хэлэхэд нь интернэт банкаар шилжүүлэхээд Ганбаяр гэж нэр гарч ирсэн, тус залуу нь хилийн цэргийн ногоон эрээн өнгийн хувцастай, нүдний шилтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.У-ын /“И**************л” ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн “...“****************” ХХК-ны эзэмшлийн ************ улсын дугаартай shacman маркийн тээврийн хэрэгслийг би 2022 оны 08 дугаар сараас хойш унаж байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би экспортод нүүрс тээвэрлэх хуваарийн дагуу Гашуунсухайт боомтын хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх байраар дамжин өнгөрч, штампаа даруулах гээд тээврийн хэрэгсэлтэйгээ оочирлоод зогсож байхад миний урд талын машин эвдрээд явахгүй болсон, ийм байдалтай болсон тул би тус машиныг гүйцэт түрүүлэх буюу зүүн гар талын эгнээ рүү орж, тус эгнээний штамп даруулах постоор штампаа даруулах гэтэл хилийн цэргийн ногоон эрээн өнгийн хувцастай эрэгтэй хүн ирээд яагаад эгнээ байр солиод байна гээд штампын постыг өнгөрөөгөөд зам чөлөөлүүлж зогссон. Тэр албан хаагч нь миний гадаад паспортыг хурааж авчхаад өгөхгүй, 30 орчим минут болж байгаад өөрөө ирээд гадаад паспортыг маань өгсөн, бичиг баримт өгөхдөө бол чамайг буцаачих боломжтой байсан шүү, буцаавал Тайван зогсоол дээр хонуулахаар байсан шүү гэж хэлээд надад утасны дугаараа өгөөд өөр лүүгээ залгуулсан, намайг хил гарч нүүрсээ буулгаж орж ирчхээд залгаарай гээд байсан. Би ч нүүрсээ буулгаад Монгол улсын хилээр орж ирээд нөгөө хил хамгаалах байгууллагаас бичиг баримт хурааж авсан хүн лүү залгахаа мартчихсан байсан. Би амралтын байран дээрээ очоод 18 цагийн үед шиг санаж байна, нөгөө хилийн цэргийн албан хаагч над руу залгаад “яагаад залгаагүй юм бэ? чамайг Тайван зогсоол руу буцаахчих байсан шүү, дансны дугаар явуулчихья, мөнгө явуулаарай” гэж хэлсэн, миний хувьд “яагаад мөнгө явуулдаг юм бэ?" гэж асуусан, нөгөө залуу болохоор “өөрөө боломжоороо явуулчих, за за 50,000 төгрөг хийчих, торгууль шүү” гэж хэлсэн. удалгүй над руу дансны дугаар ирэхлээр нь тус данс луу 50,000 төгрөг хийсэн, эргүүлээд надад амжилт гэхлээр нь би чамд ч бас амжилт гээд мессежээр явуулчихсан, одоо надад тус мессеж байгаа болохоор би мэдүүлэгтээ хавсаргуулж оруулах хүсэлттэй байна. Миний хувьд хилийн цэргийн албан хаагчид торгуулчихлаа гэж бодсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.М-ийн /“**************с” ХХК-ны тээвэр зохицуулагч ажилтай/ өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр экспортод гарах хуваарийн дагуу нүүрс тээврийн хүнд даацийн явсан боловч 1 тээврийн хэрэгсэл нь Гашуун сухайт боомт руу явж байх замдаа эвдэрсэн. Тухайн үед ковид-19 цар тахалтай холбоотойгоор цэргийн хаалтнаас урагшаа заавал А зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байсан, тэгэхэд эвдэрсэн машинаас засуулах зорилгоор засварын машин оруулах гэтэл машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авсан, тухайн үедээ ямар учраас хурааж авсан мэдэхгүй, хилийн бүс рүү нэвтэрч байгаа болохоор хураалгана, буцаж гарахдаа авна гэдэг зүйлийг хилийн цэргийн ахлах дэслэгч цолтой, нүдний шилтэй залуу хэлж байсан. Тэр үедээ машинаа засуулах зорилготой орсон болохоор нээх тоогоогүй, ороод хүнд даацийн тээврийн хэрэгслээ зассаны дараагаар эргээд засварын машинтай гарахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авья гэхэд тэр залуу ажил чинь бүтсэн баяртай байна, хөгшин чинь Цагаан хад орохдоо хоол идчих санаа байна гэх зүйл хэлээд мөнгө хараад байсан, тэр залуу өөрөө дансныхаа дугаарыг хэлсэн бөгөөд 30,000 төгрөгийг шилжүүлж өгч байсан. Уул нь учир байдлаа хэлээд орсон боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураагаад авсан, буцаж гарахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авах гэсэн боловч өөдөөс хоол идмээр байна, ажил чинь бүтсэнд амжилт гэх зүйл яриад байсан, нөгөөтэйгүүр мөнгө нэхээд байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Дэ-ийн /“************” ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би экспортод нүүрс тэвээрт явах хуваарьтай байсан, тухайн үед би чингэлэг терминалд явж байсан гэхлээр өдөрт 2 удаа хилээр гардаг байсан. Ингээд би тус өдөр хилээр гарахдаа чингэлэг терминалын урд талын хаалгаар гараад Гашуунсухайт боомтын Хил хамгаалах байгууллагын бичиг баримтын шалгалтын хэсэг рүү очиж штампаа даруулах гэж оочирлож явж байхдаа чингэлэг терминалын машины оочироос гарч, битүүмжлэгдсэн багийн тээврийн эгнээ байр луу орчихсон юм, тэгтэл ахлах дэслэгч цолтой ************* гэх хүн ирээд намайг эгнээ байр өөрчилсөн гээд торгоно гээд замаа чөлөөлөөд зогс гэсэн. Би ямарчил гэсэн хилийн цэргийн шалган нэвтрүүлэх хэсгээр орж бичиг баримтаа шалгуулж, штамп даруулчхаад постны цаад хэсэгт нь замаа чөлөөлж, шороон дээр зогссон. Тэгэхэд ахлах дэслэгч Ганбаяр нь ирээд бичиг баримт хурааж авсан ба удалгүй эргүүлж өгөөд, эргээд хилээр орж ирэхдээ залгаарай гээд надад утасны дугаараа хэлэхлээр нь би залгаад өөрийнхөө дугаарыг өгсөн. Би БНХАУ-ын Ганц мод боомт дээр нүүрсээ буулгачхаад эргээд орж ирэхдээ ************ ахлах дэслэгч рүү залгахаа мартчихсан байсан. Ингээд орой 18 цаг өнгерч байхад над руу************* ахлах дэслэгч залгаад “хилээр орж ирээд залгана гэсэн яасан бэ?” гэхээр нь би үнэнгээ хэлээд мартчихсан байна гэж хэлсэн, тэгтэл ************* нь “би компани руу чинь эгнээ байр сольсон зөрчилийн чинь зураг, бичлэгийг явуулаагүй шүү" гэж хэлсэн. Би амрах байран дээрээ байсан бөгөөд Ганбаяр нь одоо яахын гээд байн байн асуугаад байсан, тэгээд над руу нэг дансны дугаар явуулна гэж хэлээд дансны дугаараа явуулсан. Би дансны дугаарыг нь аваад 50,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа юм аа, миний хувьд бол торгууль гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.П-гийн /“*************” ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сараас эхлэж *********** улсын дугаартай Foton маркийн тээврийн хэрэгслийг хүлээж аваад, экспортод нүүрс тээвэрлэдэг байсан. *************** улсын дугаарыг гүйлгээний утган дээр хийсэн болохоор би үнэндээ хэлж мэдэхгүй байна, манай компанийн машин байж магадгүй, тухайн үедээ хэн нь надаар мөнгө шилжүүлж байсан талаар мэдэхгүй байна. Би хилийн цэргийн албан хаагчид мөнгө шилжүүлж өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Б--------жийн /“**************г” ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “...“***************г” ХХК-ны эзэмшлийн *************** улсын дугаартай Норд маркийн хүнд даацийн тээврийг хэрэгслийг би өмнө нь унадаг байсан юм аа. 2023 оны 01 дүгээр сарын 10- ны өдөр би экспортод нүүрс тээвэрт яваад БНХАУ-аас Монгол улсын хил рүү орж ирээд дөнгөж зогссон юм аа, тухайн үед манай тээврийн хөтөч нь залгаад гадаад паспортынхаа зургийг дараад явуул гэж хэлэхээр нь би Монгол улсын хил хамгаалах байгууллагын орох хэсгийн штамп дардаг хэсэгт очоод эгнээгээ чөлөөлөөд зогсчихсон юм аа, тэгтэл хилийн цэргийн ************** гэжалбан хаагч ирээд яв гээд байсан бөгөөд би гадаад паспортынхаа зургийг дараад хөтөч рүүгээ явуулаадахья гэж хэлсэн чинь, наана чинь зогсож болохгүй, 30,000 төгрөг өгвөл 10 минут зогсож болно гэхлээр нь за гэж хэлээд гадаад паспортынхоо зургийг нь дараад хөтөч рүүгээ we chat ашиглаад явуулсан. Харин хилийн цэргийн албан хаагч болох **************** мобайл банк ашиглаж, надад амаар хэлсэн данс луу 30,000 төгрөгийг шилжүүлсэн, гүйлгээний утга дээр нь ************* гэсэн машины улсын дугаараа хийсэн байгаа юм. Түр зогсож болохгүй газар зогссон болохоор намайгторгосон гэж ойлгосон, тухайн үедээ би дансны дугаарыг нь хийхэд Ганбаяр гэдэг нэр гарч ирсэн, хувь хүний данс байсан бөгөөд хилийн орчим банк байхгүй болохоор ингэж хийдэг юм байхдаа гэж бодсон.********************* гэх залуу нь намхан бордуу царайтай хүн байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ө-ын /“***************” ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “...“*****************” ХХК-ны эзэмшлийн ****************** улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм аа, би тус машиныг 2022 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл унаж байна. Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр экспортод нүүрс тээвэрлэлтэй хамгийн анх удаа явж үзсэн юм, би БНХАУ-н хилээр орох гэхэд гадаад паспортын Е дугаар зөрчихсөн болохоор оруулахгүй байсан, ингээд би буцаад Монгол улсын хил рүү ороод зогсож байсан юм, хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх байр луу оролгүйгээр зогсож байхад ахлах дэслэгч цолтой ************** гэх хүн ирээд “чи яагаад наанаа зогсоод байгаа юм бэ яв” гээд байсан, миний хувьд учир байдлаа амьхандаа хэлээд жоохон байж байгаад эргээд БНХАУ-ын хилээр орно гэж хэлсэн. Ингээд би 1 цаг орчим зогссон тэгээд компаниас болохоор Е дугаар чинь болчихлоо гэж хэлэхээр нь машинаа асаагаад эргэх гэж байхад *****************р гэдэг албан хаагч нь ирээд чи удаан зогслоо торгуулиа төл гээд данс хэлсэн, тэгэхэд надад хэлсэн дансны дугаарыг нь хийхэд данс эзэмшигч нь А.Ганбаяр гэж энгэр дээрх нэртэй данс нь гарч ирсэн. Тус данс руу нь 30,000 төргийг 7557 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж өгсөн. Би анх удаа нүүрс тээвэрлэлтэд явсан болохоор учраа олохгүй байсан ба 2 хилийн голд буюу Монгол улсын хилийн шалган нэвтрүүлэх байрны орчим удаан зогсож болдоггүй юм байна гэж ойлгоод торгууль юм гэж бодоод мөнгийг шилжүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд А.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Нийгэмд учруулсан хохирол болох ******************** төгрөгийг нөхөн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 138-139 дэх тал/,

 

-Шүүгдэгч А.Г-ын эзэмшлийн ХААН банкны ********************** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 92-118 дахь тал/,

 

-А.Г-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 119-135 дахь тал/,

 

-Хилийн ***************т” боомтын зөвлөлийн даргын баталсан “Хилийн “********************” боомтод мөрдөх журам /1 дүгээр 145-155 дахь тал/,

 

-Хилийн цэргийн ************ дугаар салбарын ахлах шалгагч, ахлах дэслэгч А.Г-ын 2023 оны 01 дүгээр сард, шалган нэвтрүүлэх албанд үүрэг гүйцэтгэсэн, томилгооны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 138-144, 156 дахь тал/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

1.4. Хууль зүйн дүгнэлт. 

 

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 10 дугаар сарын 17-ноос ************* оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Хилийн цэргийн ************ дүгээр ангийн ахлах шалгагчаар ажиллаж байсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ***************** дугаартай тушаал, албан тушаалын тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 138-144 дэх тал/

 

Шүүгдэгч А.Г-ын хашиж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарагдах ба тэрээр төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан байна.

 

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан, хохирол хор, уршиг арилсан эсэхээс үл хамаарах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Нийтийн албан тушаалтан болох А.Г нь хилийн цэргийн ************** дүгээр ангийн******************* дугаар салбарын ахлах, шалгагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд ************ аймгийн *************сумын***************дугаар багт байрлах ******************** суурьшлын бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нүүрс тээврийн компаниудын 56 жолооч нарын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн үйлдлийг холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр торгууль авах байдлаар хийх ёсгүй үйлдлийг хийж, өөрийн Хаан банкны************************дугаартай дансаар 62 удаагийн гүйлгээгээр ******************төгрөгийг авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. 

 

Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч тэрээр төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд, төрийн албан хаагчид итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан хор уршгийг учруулсан гэж шүүхээс дүгнэж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч А.Г нь хилийн цэргийн **************** дүгээр ангийн ********************дугаар салбарын ахлах, шалгагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд **************** аймгийн ************* сумын *****************р багт байрлах ******************* суурьшлын бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нүүрс тээврийн компаниудын 56 жолооч нарын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн үйлдлийг холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр торгууль авах байдлаар хийх ёсгүй үйлдлийг хийж, өөрийн Хаан банкны ******************* дугаартай дансаар 62 удаагийн гүйлгээгээр ******************** төгрөгийг авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хууль бусаар олсон орлогод ******************* төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах санал”-ыг гаргасан.

 

Шүүх шүүгдэгч А.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтас хэргийн хх-148 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Г-т оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т ************** аймгийн ************* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэн, түүнд хяналт тавихыг ялтны оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-ын Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Г-т оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т ************аймгийн *********** сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэн, түүнд хяналт тавихыг ялтны оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, шүүгдэгч А.Г-аас 3.950.000 /гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг албадан гаргуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    ****************************