Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/87

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Адъяатогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Нямдалай,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******,******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ажилтай, ам бүл ,, хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар баг 7-731 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, .

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах" 7.1.-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг зөрчин албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж сард тус аймгийн ******* сумын гэдэг газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байсан иргэн үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон сард /наадмын өмнө/ мөн ******* сумын Могойт гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгээд харьж явсан иргэн тааралдаж торгуулийн мөнгө гэж 300,000 төгрөг авч, түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгнө. *** гэдэг айлын хашаанаас юм ачуулсан гээд байна. Цаана нэг айл байгаад байдаг. Тэр айлаас нь асууж тодруулсан зүйл байдаг юм уу. *** гэдэг хүүхэд гарч ирээд цехийн хорооноос *** очиж мод буулгасан гэж хэлсэн байдаг. Хашаандаа мод буулгаж байхыг нэг удаа харсан гээд байгаа юм. Тийм зүйл огт болоогүй. Тэрийг яаж нотлоод байгаа юм бэ. *** ярьснаар л яваад байна. 10-28 тоотод очиж үүний шалгуулъя гээд прокуророос шалгаад бичиг баримттай мод байна гэснийг яриад байх шиг байсан. Прокуророос манай хашааг ирж шалгасан. Манайд мод огт байгаагүй. *** гэдэг айлыг мод бэлтгэж байхад шалгаад гэрийн мод бэлтгэх зөвшөөрөлтэй мод байна гэсэн. **** гэх газар модтой таарч байгаагүй. *** надтай модтой таарсан гэсэн. *** болохоор 2022 онд *** гэх газар зусаж байхад хажуугаар модтой явж байхаар нь зогсоож шалгасан. Эрхийн бичигтэй байхаар нь явуулсан. Ганцхан 2022 онд л таарсан. Үүнийгээ 2021 он гэж яриад байгаа юм. **** надад 300,000 төгрөг өгсөн. 3 хоногийн дараа эргүүлж гэрт нь очиж өгсөн гээд байгаа юм. Тийм зүйл огт болоогүй. Яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй байна. *** нь мод бэлтгэж яваад баригдаад шүүхээр орж машинаа хураалгаад торгуулж байсан. Намайг л ажлаа хийж байна. Бусад нь зүгээр байгаа. Яахаараа намайг цагдаад өгдөг юм бэ гээд 2 удаа зодож байсан. Чамайг ална, шатаана гэж өөрөө хэлж байсан. Манай гэрийн цонхыг 4-5 удаа хагалчихсан байсан. Цагдаагийн байгууллагад хандахаар гарын хээ авах боломжгүй байна гээд л өнгөрөөдөг. **** цагдаад баригдаж торгуулаад намайг ажилгүй болгоно. Чамтай үзэж тарна гээд 2-3 удаа зодож байсан. Сүүлд нь би таныг буруугаар бодож байжээ. Битгий цагдаад гомдол гаргаарай. Би нялх нойтон хүүхэдтэй. Намайг уучлаарай гэж байсан. Би ч адилхан нялх хүүхэдтэй юм чинь гээд цагдаад гомдол гаргаагүй. **** нь ах, дүү нарыгаа уруу татсан гэж ойлгож байна...” гэв.

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг хохирогчоор тогтоосон тогтоолтой танилцлаа. Тухайн үйл явдал үнэхээр болсон. Өвөрхангай аймгийн **** сумын *** багийн нутаг дэвсгэр *** гэх газарт *** оны 07 сарын эхээр наадмын өмнө гэрийнхээ ойролцоо манай нөхөр **** хэдэн унанги мод буюу түлээний мод бэлтгээд гэр лүүгээ ахынхаа ногоон өнгийн Портер машинаар ачаад явж байхад замд *** тааралдаад мод бэлтгэх зөвшөөрөл байна уу гэж шалгаад байхгүй гэсэн чинь 300.000 төгрөгөөр торгоно гэсэн. Тэгээд яг тухайн машинтай явж байх үед би нөхөртэйгөө хамт явж байсан бөгөөд 300.000 төгрөг байхгүй байсан учраас маргааш нь би өөрийн ээжийн дүү **** 300.000 төгрөг бэлнээр аваад **** сумын төвд байх гэрт нь аваачиж өгсөн. *** эгч надад 300.000 төгрөг өгөх ёстой байсан юм. Энэ үйл явдал яг хэдний өдөр болсныг нь тодорхой санахгүй байна, ямар ч байсан *** оны 07 сарын эхээр наадам болохоос өмнө болсон. Яг энэ мөнгө өгсөн өдрөөс хойш 3 хоногийн дараа **** дээрх надаас торгууль гэж авсан 300.000 төгрөгөө бэлнээр *** сумын *** баг *** гэх газарт манай гэрт авчирч өгсөн, тухайн үедээ торгохоо болилоо мөнгөө ав гэж хэлээд өгсөн. Би *** торгуул гэсэн учраас торгуулж дээрх 300.000 төгрөгийг өгсөн. Үүнийг би бэлнээр өгсөн, буцаагаад ч бэлнээр авсан. Тухайн бэлнээр өгсөн мөнгөө 20.000-тын, 10,000-тын дэвсгэртээ өгч байсан. Би Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлгосон. Тухайн үед *** нь бидний ачиж явсан модыг хурааж аваагүй, торгож байгаа юм байна гэж ойлгоод бид модоо гэртээ аваачаад түлчихсэн. Тухайн модны хэмжээ нь Портер машины тэвшний өргөнөөс хэтрэхгүй урттай, гишүү, унанги мод байсан бөгөөд тэвшнээс дээш гарахгүй мөртлөө тэвшний талаар хэмжээтэй мод байсан. Өөрөөр хэлбэл торгуулийн арга хэмжээ авсан гэж ойлгосон. Тухайн үед манай нөхөр мод бэлтгэх зөвшөөрөлгүй авалгүйгээр галын түлээний унанги мод аваад явж байсан юм. Энэ асуудал цагдаагийн байгууллагаар болон ойн ангиар шалгагдаагүй ингээд өнгөрсөн. *** нь өөрөө торгохоо болилоо гээд 300.000 төгрөгийг аваад ирсэн учраас авсан. Би **** мөнгө өгөх үед *** торгуулийн хуудас бичихгүйгээр авсан. Дээрх болсон асуудлын талаар манай нөхөр ****, *** бид 3 мэднэ өөр хүн байгаагүй. Нөхөр бид хоёр машинтайгаа модтой гэр лүүгээ нэлээд дөхчихсөн явж байхад *** ганцаараа тааралдаад шалгаад энэ үйл явдал болсон юм. Надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 47-48/,

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. **** би бол хамаатан садангийн холбоо байхгүй, харин **** нь миний нөхөр **** холын хамаатан байгаа юмаа. Би яг ямар хамаатан эсэхийг нь тодорхой мэдэхгүй байна. *** нь **** аавынх нь төрсөн дүү байгаа юм. **** нь ийм байдлаар мэдүүлэг өг гэж нөлөөлсөн асуудал байхгүй, би болсон асуудлыг үнэн зөв хэлж улмаар мэдүүлэгтэйгээ танилцаж гарын үсэг зурсан. Би энэ мэдүүлгийг өгөхдөө 2022 он гэж андуурсан юм шиг байна. Намайг болон *** ахыг цагдаа дээр дуудаад мод бэлтгэж байсан уу гэж асуугаад байсан бөгөөд тухайн үед *** ахын нэртэй 2022 оны гоожин байсан. Тэгээд ийм байдлаар мэдүүлсэн байх. Энэ 300.000 төгрөгтэй холбоотой хэрэгт *** гэх хүн ямар ч хамааралгүй. Би нөхрийн хамт 2021 оны 07 сард *** баригдах үедээ гоожингүй байсан нь үнэн тэгээд энэ 300.000 төгрөгийн асуудал үүссэн юм. Би цагдаад мэдүүлэг өгөөд мэдүүлгээ сайн уншиж танилцаагүй шууд гарын үсэг зурчихсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 111/,

**** гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай бэлтгэж байсан модыг шалгуулна, торгууль төл гээд 300,000 төгрөгийг бэлнээр авсан. Буцаагаад 3 хоногийн дараа бэлнээр өгсөн. Би *** сайн танихгүй, харилцааны хувьд гайгүй, мэндтэй устай зөрдөг юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би модоор Монгол гэрийн зүсвэр хана хийдэг. Би *** гэх хүнийг сайн мэдэхгүй танил төдий хүн мэнд устай явдаг. Би 2022 оны  08 сарын эхээр 2 метрийн модтой явж байгаад баригдсан *** би аргалаад өгнө ойр зуурын юм хийж өг гэж хэлсэн, *** намайг бүх юмандаа зардаг байсан 2 сар хавьцаа зарагдсан. Түлээ мод бэлтгүүлдэг байсан. Түлээ модыг нь хойд агуйгаас хийгээд төв рүү оруулж ирдэг байсан. Могойтын амнаас бас өвс ачиж байсан. Өөр нээх зүйл хийлгээгүй түлээ хийлгэх хаглуулах, өвс ачуулах зэрэг ажил хийдэг байсан юм. Би **** сайн танихгүй. Харилцааны хувьд гайгүй мэндтэй устай зөрдөг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 53/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн *** сумын *** манай сумын хүн, гэдгээр нь танина. Энэ хүнтэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. *** танина. *** нь миний төрсөн ах *** хүү байгаа юм. Өөрөөр хэлбэл би *** авга ах нь байгаа юм. *** нь **** нартай ямар хамааралтай эсэхийг мэдэхгүй байна. Би гэх газарт би оныг нь санахгүй байна, *** юм уу *** оны зун *** гэдэг хүний цэвэрлэгээний талбайгаас 2 метрийн урттай 15 орчим мод бэлтгэчихсэн байхад *** ирсэн бөгөөд энэ модны чинь бичиг хаана байна гэж асуусан. Тэгээд би бичгийг нь аваагүй байсан учраас байхгүй гэж хэлсэн. Улмаар *** нь ингэж болохгүй гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд дараа нь бичгээ аваад хүрээд ирээрэй гэж байсан бөгөөд би *** уулзаж бичгээ авч чадаагүй юм. Үүний дараа *** нь ойр зуурын юм хийгээд өгөөч гэж хэлж байсан. Тэгээд би **** ойр зуурын юм хийж өгдөг байсан нь үнэн, өөрөөр хэлбэл түлээ хагалж өгөх, өвс ачиж өгөх зэрэг ажлуудыг хийсэн. Гэхдээ *** нь албан тушаалаа ашиглаж надаар ийм ажил хийлгээгүй, би саахалт айлын хувиар хийж өгсөн. Тухайн үед бид нэг голд хамт зусаж байсан юм. Би хэдэн онд гэдгийг нь одоо тодорхой санахгүй байна. Би энэ асуудлын талаар *** тухайн зусаж байсан зун нь хэлж байсан. Би одоо тухайн оныг нь санахгүй байна. *** нь ингэж мэдүүлэг өг гэж нөлөөлсөн асуудал байхгүй. Би тухайн үедээ намайг хууль бусаар мод бэлтгэсэн учраас надаар мод хагалуулж, өвс хадуулж ачуулсан гэж ойлгоод ийм байдлаар мэдүүлсэн байна. Харин тухайн үед *** нь ийм юм огт яриагүй, зүгээр л ойр зуурын юм хийгээд өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би тэр ажлуудад нь тусалсан гэж ойлгож болно. Би *** гэдэг хүний талбай дээр өөрөөс нь зөвшөөрөл авч мод бэлтгэж байсан бөгөөд түүнээс гоожин бичгийг нь авчих боломжтой байсан. Энэ үйл явдал яг хэдэн онд болсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан би нэг зун *** ойролцоо зуссан юм. Би урьд өгсөн мэдүүлэгтээ 2 метрийн урттай мод мотоциклоор чирч авчирсан талаар хэлсэн. Харин хана авчирсан талаар хэлээгүй. Цагдаагийн алба хаагч надаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, гэхдээ хажууд манай *** байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 10-107/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрчийн эрх үүрэгтэй танилцсан асууж тодруулах зүйл байхгүй. Надад өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Өвөрхангай аймгийн *** сумын сургуулийг 2019 онд ***-р анги төгссөн. *** оноос хойш сумандаа мал маллаж амьдарч байна. Өвөрхангай аймгийн *** сумын *** нь *** сараас хойш хүмүүсийн хууль бусаар бэлтгэсэн модыг холбогдох газраар нь шалгуулахгүйгээр өөрөө авч хувьдаа ашигласан. Цуулбар буюу унь, хана хийдэг мод бэлтгэх зөвшөөрөл суманд олгогддоггүй атал *** нь цуулбар модоор иж бүрэн гэр болгож худалдаалдаг. Хүмүүсийн хууль бусаар бэлтгээд хаясан модны ихэнх нь цуулбар мод байдаг. Өнөөдрийн байдлаар ч гэсэн *** *** сумын *** хороо *** тоот хашаа, *** тоот хашаанд мөн цуулбар мод хураасан байна. Мөн гэрийг тендерээр худалдаалж ашиг олдог байж магадгүй. Үүнд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладаг *** нь оролцоотой байж магадгүй. Мөн *** сарын эхээр *** нь миний портер маркийн машинаар *** сумын **** гэх газар “*** хашаанаас 10 ширхэг цуулбарын хана ачиж 10-28 тоот хашааны агуулахад буулгасан. Тэр үед агуулахад нь цуулбар хана, унь зөндөө байсан. Би өөрөө 2022 онд хууль бусаар мод бэлтгэсэн асуудлаар ял шийтгүүлж цуулбар мод нь зөвшөөрөлгүй байдгийг мэдсэн юм. Тухайн үед *** надаар зөөлгөсөн бөгөөд *** өөрөө хамт байсан. Үүнээс хойш 2019 оны хавар 5 сараас сар хүртэл ***, *** нар нь манай найз *** бид хоёроор цуулбар мод хэд хэдэн удаа сумын төвд айлын хашаанаас хашаа руугаа зөөлгөж байсан. Яг ойгоос бол мод ачуулж байгаагүй. Тухайн үед тэр зөөлгөдөг байсан моднууд нь ойн ангийн тэмдэглэгээ байхгүй, шинэ нойтон моднууд байсан. Энэ моднуудыг тусгай хамгаалалттай газраас бэлтгэж байсан байх. Өөрөө хариуцдаг учраас албан тушаалаа ашиглаад хувьдаа завшаад байна гэж бодож байна. Тэгээд эдгээр модоо сумаас гаргахдаа гэрийн мод болгож будаад гарал үүслийн бичиг ойн ангиасаа авдаг. Мөн мод бэлтгэж байсан манай сумын иргэн ***, *** гэх нөхөр хоёроос 2021 оны 07 сарын үед бэлтгэж байгаа модыг нь шалгуулна гэж айлгаж байгаад 300.000 төгрөг аваад холбогдох газарт нь хэлэхгүй өнгөрөөсөн. Энэ талаар *** 2021 оны 07 сарын сүүлээр *** гэх газарт байхдаа хэлж байсан. Үүнийг нь би 2021 оны намар *** хэлсэн чинь уурлаад маргаан зодоон болсон бөгөөд би шалгагдсан. Улмаар *** нь *** 300.000 төгрөгийг нь 2 хувааж хийсэн гэж байсан. Мөн манай аавын дүү *** ахаар өвс ачуулах, түлээ мод ачуулах ажлуудыг хийлгэдэг бөгөөд хийхгүй тохиолдолд шалгана гэх зэргээр албан тушаалаа ашиглаж дарамталдаг. *** хувьд дараа нь түлээ мод хийх зөвшөөрөл олдох байх гэж бодоод *** үгээр түүний хий гэснийг хийдэг юм. Үүнийг нь хийхгүй бол гоожин өгөхгүй, янз бүрийн байдлаар шалгана гэх зэргээр сүрдүүлдэг. Эдгээр асуудлыг шалгуулах хүсэлтэй байгаа юм. Цуулбар мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Миний ээжийн аав буюу миний өвөө *** аавынх ахынх нь хүүхэд *** гэдэг хүн байдаг. Түүний хүүхэд нь *** ах байгаа юм. *** нь магадгүй миний өвөө *** аавын дүүгийн хүүхэд ч байж магадгүй, би яг тодорхой мэдэхгүй байна. Харин *** нь *** байгаа юм. *** би хамаатан садангийн холбоо байхгүй. Харин манай бэр буюу *** байгаа юм. *** нь миний аав *** төрсөн дүү буюу миний авга ах байгаа юм. *** нь мод бэлтгэж байсан манай сумын иргэн ***, *** гэх нөхөр хоёроос 2021 оны 07 сарын үед бэлтгэж байгаа модыг нь шалгуулна гэж айлгаж байгаад 300.000 төгрөг аваад холбогдох газарт нь хэлэхгүй өнгөрөөсөн асуудлын талаар тухайн 2021 оны 07 сарын сүүлээр *** ярианаас би сонсож байсан. Тэгээд Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөлдөө энэ талаар бичсэн юм. Харин *** хувьд бид хамт нэг сумандаа амьдарч байгаа учраас түүний хаана юу хийж байгааг нь би хардаг. Ажиглаад байхад *** нь *** ахаар түлээ мод ачуулдаг, өвс ачуулдаг, ойр зуурын юмандаа зардаг байдал харагдаад байсан учраас энэ талаар би Авлигатай тэмцэх газарт гаргасан мэдээлэлдээ дурдсан, энэ талаараа *** ах надад өөрөө ч ярьж байсан бөгөөд би одоо яг хэзээ ярьж байсныг нь тодорхой санахгүй байна, ямар ч байсан өргөдөл гаргахаас өмнө болсон явдал байгаа юм. Ерөнхийдөө *** нь *** буусан цагаасаа *** ахыг ойр зуурын ажилд зараад байхаар нь албан тушаалаа ашиглаад байна гэж бодоод мэдээлэлдээ тусгасан юм. *** ахыг яг ямар үйлдэл гаргаад *** зарагдаад байгаа талаар нь би тодорхой мэдэхгүй байна. Би ***г зодсон асуудлаар 2 ч удаа шалгагдсан нь үнэн, гэхдээ энэ асуудал энэ х******* хамааралгүй. Би ***, ***, *** нарт нөлөөлж дээрх байдлаар мэдүүлэг өг гэж шахаж шаардсан асуудал огт байхгүй, бөгөөд өөрийн сонссон зүйлээ л өргөдөлд бичсэн. ***, *** нар бол холын хамаатнууд, харин *** ах бол миний авга ах байгаа юм. ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 109/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын *** би багаасаа мэднэ нэг сумынх учраас танина. Энэ хүнтэй найз нөхдийн холбоотой гэж ойлгож болно. Энэ хүнтэй хамаатан садангийн холбоо байхгүй. 2021 оны зун 7 сард санагдаж байна, өдрийг нь бол тодорхой санахгүй байна. Би бага хэмжээний түлээний модтой гэр лүүгээ харих гэж явж байгаад замдаа **** *** гэх газарт тааралдсан. Тухайн үед би *** явж байсан бөгөөд *** ганцаараа тааралдаж намайг зогсоогоод гоожин буюу мод бэлтгэх зөвшөөрөл шаардсан. Тэгэхээр нь би гоожин байхгүй, үзүүлэх юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд *** нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж болохгүй, гоожингүй учраас торгуулна шүү гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн бөгөөд миний бэлдсэн модыг хураагаагүй, бид бараг манай гэрийн гадаа шахуу ойрхон таарсан юм. Маргааш нь билүү нөгөөдөр нь *** торгуулийн мөнгө 300.000 төгрөг авчир гэсэн. Тэгээд үүнийг нь бид хоёр аваачиж өгсөн. Сумын төвд билүү хөдөө ч билүү *** өөрт нь бэлнээр өгч байсан. *** нь сумын төвд болон хөдөө ч гэр нь байдаг юм. Дээрх 300,000 төгрөгийг *** энэ мөнгийг торгуулийн мөнгө гэж ойлгож өгсөн. Түүнээс биш модоо аргалуулах зорилгоор өгөөд байгаа хахуулийн мөнгө биш. Энэ мөнгийг 2-3 хоногийн дараа байх намайг эзгүй байхад *** ньт *** гэрт авчирч өгсөн байсан. *** өгсөн мөнгө бэлэн мөнгө байсан бөгөөд би ямар дэвсгэртээр өгснийг нь санахгүй байна. Би Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлгосон. Тухайн үед *** нь миний ачиж явсан модыг хурааж аваагүй, торгож байгаа юм байна гэж ойлгоод бид модоо гэртээ аваачаад түлчихсэн. Тухайн модны хэмжээ нь Бонго портер машины тэвшний өргөнөөс хэтрэхгүй урттай, гишүү, унанги мод байсан бөгөөд тэвшнээс дээш гарахгүй мөртлөө тэвшний талаар хэмжээтэй мод байсан. Энэ машин нь миний ахын машин бөгөөд би өөрөө тухайн үед барьж явсан юм. Тухайн үед мод бэлтгэсэн асуудлын талаар би мэдүүлээгүй байна. Энэ мод бэлтгэсэн асуудал цагдаагийн байгууллагаар болон ойн ангиар шалгагдаагүй ингээд өнгөрсөн. *** нь намайг эзгүйд 300.000 төгрөгийг авч ирээд өгчихсөн байсан. *** хууль бусаар бэлтгэсэн модоо аргалуулах зорилгоор 300.000 төгрөг өгсөн асуудал байхгүй. *** нь 300.000 төгрөг авахдаа торгуулийн хуудас бичиж өгөөгүй, би ч шаардаагүй, тэр үедээ ойн ангийн данс гэж ярьж байсан. Гэхдээ бэлнээр аваад ирсэн гэсэн чинь за за өгчих гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа авчраад өгчихсөн байсан. Дээрх болсон асуудлын талаар манай ***, *** бид 3 мэднэ. Өөр хүн байгаагүй. Мөн би энэ талаар тухайн үед буюу 300,000 төгрөг өгсөн даруйдаа танил дүү *** хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 0-1/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь миний том эгчийн охин байгаа юм. *** нэг нутгийнх болохоор нь танина. Энэ хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. Би 2021 оны 07 дугаар сард наадмын өмнө бэлнээр 300,000 төгрөгийг *** өгч байсан. Тухайн үед *** өглөгтэй байсан учраас тэрийгээ өгч байсан. Би өөрөө суманд хувиараа гэрийн мод будаж мөнгө олдог юм. Энэ мөнгөнөөсөө буюу бэлэн 300,000 төгрөг байснаа өгсөн юм. Би энэ мөнгөө 2021 оны 07 дугаар сард **** өгч байсан юм. Хэдний өдөр өгч байсан гэдгээ санахгүй байна. Ямар ч гэсэн наадмаас өмнө өгч байсан. *** тэр мөнгөө юунд зарцуулсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 3/,

Гэрч *** дахин өгсөн “...*** нь манай төрсөн эгчийн хүүхэд, *** сайн танихгүй, нэг нутгийн хүмүүс, хамаатан садангийн холбоо байхгүй. Би *** дүүрэгт 2024 оны 05 дугаар сарын 1-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумаас ирсэн. Би одоогоор *** дүүргийн ***, *** гудамжны *** тоотод манай нөхрийн хамаатан болох *** гэрийн хана хийж байгаа. Би *** урд нь зээлж авсан байсан. Тэгээд *** нь надтай утсаар ярьж 300,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би гэрийн мод, тавилга, будагны ажил хийж байгаад 300,000 төгрөгийг ажлын хөлсөнд аваад бэлнээр *** өгсөн. Дансаар өгөөгүй. Би энэ 300,000 төгрөгийг гэрийн мод будах ажил хийж байгаад олсон мөнгө Тэгээд *** зээлж авсан мөнгийг тухайн үед буцааж өгсөн юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 11-117/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***, хурлын дарга *** нарыг танихгүй, гэхдээ *** хамт ганц нэг удаа харж байсан. *** таньдаг хүмүүс байх. Харин *** нь миний дунд сургуулийн нэг ангийн хүүхэд юм. Би 2019 онд 12 дугаар ангиа төгссөн. Тэгэхэд 2019 оны хавар, хичээл амрахаас өмнө хичээл тараад гэртээ ирсний дараа үдээс хойш намайг мод зөөвөрлөхөд туслаад өгөөч гэж манай найз *** надад хэлсэн. Манай найз надад ахын ажилд тусалж байгаа гэсэн. Бид хоёр сумын төвийн доод талын цех гэх хэсэгт айлын хашаанаас портер машинд ачсан. Тэгэхэд цуулчихсан мод байсан. Тухайн мод нь нойтон хуурай байсан эсэхийг санахгүй байна. Мөн тухайн мод нь зөвшөөрлийн бичигтэй эсэх талаар бүр ч мэдэхгүй байна. Би *** хувийн байдлын талаар мэдэхгүй, зөрчил гаргасан иргэдийг айлгаж байгаад модыг нь өөртөө авдаг, хувийнхаа ажлыг хийлгэдэг эсэх талаар огт мэдэхгүй. Би өөрийн найз *** хамт хашаанд нь очиж адууны хомоол цэвэрлэхэд *** нэг удаа харж байсан. Сүүлд нь мод ачихад нэг удаа харж байсан. Өөрөөр уг хүнийг харж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн -7/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь хууль бусаар мод бэлтгэсэн иргэнийг торгох эрхгүй, харин хууль бусаар мод бэлтгэж байгаа зөрчлийг таслан зогсоож, хурааж авах эрхтэй, улмаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх үүрэгтэй. Манайх улсын тусгай хамгаалалттай газрыг хариуцдаг учраас ихэвчлэн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн зөрчлүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлдэг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 9/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгаль хамгаалагч *** нь хууль бусаар мод бэлтгэсэн иргэдийг торгох эрхгүй, харин улсын байцаагч нь торгох эрхтэй байдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 71/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн бөгөөд эндээ одоог хүртэл амьдарч байна. Би тус сумын сургуульд суралцаж байгаад 2-р ангиа төгсөөд сургуулиасаа гарчихсан, үүнээс хойш ямар нэгэн сургуульд сураагүй. Сумандаа *** гэх газартаа л олон жил мал маллаж амьдарч байна. Би Өвөрхангай аймгийн *** сумын **** нэг нутгийнх болохоор мэднэ, мэндтэй явдаг. *** нь миний санахад аар ажиллаж байгаад нэг гараад эргээд орсон санагдаж байна, яг хэзээ гараад хэзээ эргэж ажилдаа орсныг нь санахгүй байна. *** бид хоёр найз нөхөд, хамаатан садангийн холбоогүй. *** нь миний төрсөн дүү бөгөөд *** нь түүний буюу манай бэр байгаа юм. *** нь манай голын залуу байгаа юм, харин *** гэж нэрийг нь мэдэхгүй *** гэж дууддаг залуу байна. Энэ хүнийг манай голын залуу гэдгээр танина. *** ээж нь манай аавын талын холын төрөл садан гэж ярьдаг, би яг ямар хамаатан гэдгээ огт мэдэхгүй байна. *** буюу *** нь *** аав *** төрсөн дүү нь байгаа юм. Би 2024 оны хавар Өвөрхангай аймгийн *** сумын Цагдаагийн хэсгийн өрөөнд *** гэх цагдаад мэдүүлэг өгсөн. Тэр үед *** гэх цагдаа надаас таны машинаар ***, *** нар нь мод тээвэрлэсэн юм уу гэж асууж байсан, тэгэхээр нь тиймээ гэж хэлээд 2022 оны зун авч байсан гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичгээ тэр цагдаад аваачиж өгсөн. Миний санаж байгаагаар би нэг л удаа өөрийн дүү *** *** *** улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго маркийн автомашинаа өгч хэрэглүүлж байсан. Одоо эргээд санахад би 2022 он гэж буруу буюу андуурсан байна, би *** өөрийнхөө *** улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго маркийн автомашинаа 2021 оны зун нэг удаа өгч байсан. Учир нь би тухайн үед машинаа *** өгөөд өөрөө Архангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт манай сумтай залгаа байх газарт нутагладаг танил *** гэх айлын хүүгийн хуримд очсон юм. Би өөрөө оныг нь тодорхой санахгүй байсан учраас *** болон *** хүү рүү утсаар залгаж хэдэн онд хурим найр нь болсон талаар асуухад 2021 оны зун болсон гэж хэлсэн. Тэгэхээр би 2021 оны зун өөрийн төрсөн дүү ***д *** улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго маркийн автомашинаа түр хугацаагаар өгсөн. Хэрэв би өөрөө байсан бол модоо татахдаа өөрөө машинаа бариад явах байсан, яг тэр үед би *** хүүгийн найр луу явж байснаа санаж байна. Би *** гэх цагдаад 2022 онд авч байсан мод бэлтгэх эрхийн бичгээ өгсөн. Тухайн үед 2022 оны гоожингоо аваад ир гэсэн санагдаж байна, тэгээд аваачиж өгсөн. Миний санаж байгаагаар би 2022 онд *** улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго машинаа өгч байгаагүй. Би цагдаад мэдүүлэг өгөхдөө *** улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго машинаа өгсөн оноо андуурч 2022 он гэж мэдүүлсэн байна, энэ үйл явдал 2021 онд болсон юм байна. Би 2021 оны зун *** машинаа өгөхдөө мод бэлтгэх эрхийн бичиг хамт өгөөгүй, гэхдээ би тухайн онд мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх, учир нь би жил бүр мод бэлтгэх эрхийн бичиг авдаг. Би танил *** гэх айлын хүүгийн найранд явахдаа өөрийн дүү *** жаахан түлээний мод татаад өгчхөөрэй гэж хэлээд *** улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго машинаа үлдээсэн, *** манайхтай саахалт зусдаг юмаа, түлээ модыг бид саахалт учраас хамтдаа дундаа хэрэглэдэг. Өөрөөр би *** машинаа өгч байгаагүй, мод татах ажил гарвал би өөрөө байгаа тохиолдолд өөрөө явчихдаг. Намайг ийм байдлаар мэдүүлэг өг гэж хэн нэгэн нөлөөлсөн асуудал байхгүй. Би болсон зүйлийн талаар өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр хэлж байна. Би оныг нь бол санахгүй байна, *** гэх газарт одоогоос 3-4 жилийн өмнө 2021 юм уу 2022 оны аль нэгийнх нь зун миний бага хүү *** хүүхдийн зуны гэр зуслан шиг зүйлд хэд хоног хамрагдаж байсан, биийн хамт хүргэж өгөөд авдаг байсан, миний санаж байгаагаар тарах үед нь цүнх өгч байсан санагдаж байна. Энэ зуслан нь *** гэрийн гадаа байдаг байсан бөгөөд өөрөө ажиллуулдаг байсан эсэхийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан хотоос хүн ирчихсэн байсан. Манай хүү хэд хоног хамрагдсаныг мэдэхгүй байна. Миний хүү *** явж байсан дээрх зусланд *** буюу *** хүүхэд хамрагдаж байсныг нь би мэдэхгүй байна, гэхдээ зөндөө л хүүхдүүд бужигнаад байж байдаг байсан. Миний *** улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго машин одоо *** сумын төвд айлын хашаанд байгаа, уг машин 2023-2024 оны өвөл эвдрээд одоог хүртэл ашиглагдаагүй...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 74-75/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрчийн эрх үүрэгтэй танилцсан асууж тодруулах зүйл байхгүй. Надад одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу би өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлголоо. Би *** нь ******* өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, эхээс арвуулаа бөгөөд 9 дэх хүүхэд нь байгаа юм. Би *** 2011 оны үед гэр бүл болоод бид одоо 4 хүүхэдтэй Өвөрхангай аймгийн *** сумандаа ажиллаж амьдарч байна. *** нь******* боловсролтой, *** мэргэжилтэй, *** нь *** сумын *** 2014 оны 2 сараас хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Дунд нь 2021 оны хавар 1 сар ч юм уу ажлаасаа завсардсан байх, 2021 оны 3-аас 4 дүгээр сарын хооронд завсардсан байх, би яг баттай сарыг нь санахгүй байна. *** нь дуугүй талдаа, гэр бүлдээ хүүхдүүддээ халамжтай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, байгальд их хайртай хүн байгаа юм. Миний найз *** гэх эмэгтэй байдаг бөгөөд тэр хүн хувийн шалтгаанаар хүүхэд баярлуулмаар байна гэсэн. Тэгэхээр нь би манайд илүү гэр байгаа, манай *** суманд бариад хүүхдүүд авч хоолтой, өдрийн сургалт, хөгжөөнт тоглоом зэрэгт хамруулах боломжтой гэдэг талаар бид хоёр ярилцаад тохирсон юм. Ингээд 2021 оны зун 08 сарын 09-ний өдрөөс 08 сарын 19-ний өдрийн хооронд 10 хоногийн турш Өвөрхангай аймгийн *** сумын 3 дугаар баг, *** ам, *** гэх газарт би найз *** хамт нэг 5 ханатай гэр барьж, хүүхдийн зуслан маягийн зүйл дээрх үйл ажиллагааг явуулсан. Энэ үйл ажиллагаа нь ямар нэг ашгийн төлөө биш, манай нутгийн буюу нэг голынхоо айлуудын хүүхдүүдийг өдрийн цагаар хооллож, ундлах, хөгжөөнт тоглоом тоглох, байгаль хамгаалах талаар сургалт орох зэрэг байдлаар үйл ажиллагаа явуулсан юм. Энэ ажлын зардлыг миний найз *** гаргасан бөгөөд би гэрээр хангаж өгсөн, мөн хүүхдүүдэд өдрийн 2 хоол хийж өгдөг байсан. Энэ ажилд улсын төсвөөс ямар нэг байдлаар мөнгө олгогдоогүй, бидний хувьд анх 5-8 хүүхдийг үүндээ хамруулъя гэж бодож байсан боловч манай голынхон өөрсдөө сайн дураараа хүүхдүүдээ авчирч байсан. Ингээд хүүхдээ аваад ирэхээр нь авахгүй гэлтэй нь биш авч хамруулж байсан. Тухайн үед нийт 11 хүүхэд тогтмол ирдэг байсан, нийт 14 хүүхэд хамрагдсан байсан. Эдгээр дунд манай голын *** хүү *** охин *** төрсөн дүү *** нар нь хүртэл байсан. Энэ талаар надад бол баримт байхгүй, харин энэ үйл ажиллагаанд хамрагдаж байсан хүүхдүүд, эцэг эхчүүд нь энэ талаар мэдэх байх. Гэхдээ надад *** руу явуулж байсан зурагнууд байгаа бөгөөд уг зурган дээр хүүхдүүдийг дээрх үйл ажиллагаанд хамруулж байгаа байдал болон бэлэг өгч байгаа байдал, сургалт орж байгаа, хооллож, ундалж байгаа нь харагддаг. Уг зургуудыг миний нөхөр хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгөх болно. 2021 оны зун дээрх хүүхдийн зусланг ажиллуулж байхад эцэг, эхчүүд хүүхдээ авах гэж ирээд хүлээгээд сууж байдаг байсан, энэ хоорондоо мэр сэр түлээ хагалсан байж магадгүй, гэхдээ би *** түлээ хагалж байхыг нь бол хараагүй, зуны цаг байсан учраас түлээ хагаллаа гэхэд багахан түлээ хагална, бараг л мод хагалахаасаа илүү мөчир хугалж түлдэг байсан. *** нь албан тушаалаа ашиглаж хүмүүсээр гэртээ болон дээрх зуслангийн үйл ажиллагаанд юм хийлгэж байгаагүй, хэн нэгнээс ямар нэг байдлаар мөнгө авч байгаагүй. Үнэн гэж байдаг бол үнэнээр нь гарч ирж ялаасай, ах дүү нараараа нийлээд миний нөхрийг гүтгээд байна гэж үзэж байна. *** нь миний нөхрийг урьд өмнө 2 удаа зодож байсан. Энэ утгаараа манай нөхрийг гүтгээд байна гэж үзэж байна....” гэх мэдүүлэг /3 хх-ийн 77-78/,

*** аар томилсон ***-ний өдрийн *** тоот тушаал /1 хх-ийн 88/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан "Байгаль Хамгаалагчийн албан тушаалын тодорхойлолт" /1 хх-ийн 89-93/,

*** гэрээт аар томилсон ***-ны өдрийн *** тоот тушаал /1 хх-ийн 98/,

Хаан болон Төрийн банкин дахь харилцах дансны мэдээллийн хуулга /1 хх-ийн 103-151/,

***-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 154/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын ***-ны өдрийн *** дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй нэгдсэн тоо бүртгэлийн *** дугаартай гомдлыг шийдвэрлэсэн материалд үзлэг хийж, хуулбарласан материал /3 хх-ийн 38-72/,

*** сумын Засаг даргын тамгын газрын ***-ний өдрийн *** дугаартай албан бичиг /3 хх-ийн 82-83/,

Гэрэл зургууд /3 хх-ийн 84-8/,

*** серийн *** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар /3 хх-ийн 90/,

Хаан банкны ***-ны өдрийн *** дугаартай баримтын хуулбар /3 хх-ийн 91/,

*** серийн *** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар /3 хх-ийн 92/,

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн *** нартай төрөл садангийн холбоотой талаарх лавлагаа, ** нарын төрөл садангийн холбоотой эсэх талаарх лавлагаанууд /3 хх-ийн 94/,

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн *** нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэр бүл, төрөл садангийн дэлгэрэнгүй лавлагаанууд /3 хх-ийн 9-150/,

Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн ****-ний өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /3 хх-ийн 157-159/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч *** нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сард тус аймгийн *** сумын *** гэдэг газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байсан иргэн *** үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

  сард /наадмын өмнө/ мөн *** сумын *** гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгээд харьж явсан иргэн *** тааралдаж торгуулийн мөнгө гэж 300,000 төгрөг авч, түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч *** мэдүүлэг /1 хх-ийн 47-48/, хохирогч *** дахин өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 111/, *** гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 51/, гэрч *** мэдүүлэг /1 хх-ийн 53/, гэрч *** мэдүүлэг /2 хх-ийн 10-107/, гэрч *** мэдүүлэг /1 хх-ийн 55/, гэрч *** мэдүүлэг /2 хх-ийн 109/, гэрч *** мэдүүлэг /1 хх-ийн 0-1/, гэрч *** мэдүүлэг /1 хх-ийн 3/, гэрч *** дахин өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 11-117/, гэрч *** мэдүүлэг /1 хх-ийн -7/, гэрч *** мэдүүлэг /1 хх-ийн 9/, гэрч *** мэдүүлэг /1 хх-ийн 71/, гэрч *** мэдүүлэг /3 хх-ийн 74-75/, гэрч *** мэдүүлэг /3 хх-ийн 77-78/, *** аар томилсон *** тоот тушаал /1 хх-ийн 88/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан "Байгаль Хамгаалагчийн албан тушаалын тодорхойлолт" /1 хх-ийн 89-93/, *** гэрээт аар томилсон *** тоот тушаал /1 хх-ийн 98/, Хаан болон Төрийн банкин дахь харилцах дансны мэдээллийн хуулга /1 хх-ийн 103-151/, ***-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 154/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын *** дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй нэгдсэн тоо бүртгэлийн *** дугаартай гомдлыг шийдвэрлэсэн материалд үзлэг хийж, хуулбарласан материал /3 хх-ийн 38-72/, *** сумын Засаг даргын тамгын газрын *** дугаартай албан бичиг /3 хх-ийн 82-83/, Гэрэл зургууд /3 хх-ийн 84-8/, *** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар /3 хх-ийн 90/, Хаан банкны *** дугаартай баримтын хуулбар /3 хх-ийн 91/, *** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар /3 хх-ийн 92/, Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн *** нь *** нартай төрөл садангийн холбоотой талаарх лавлагаа, *** нарын төрөл садангийн холбоотой эсэх талаарх лавлагаанууд /3 хх-ийн 94/, Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн **** нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэр бүл, төрөл садангийн дэлгэрэнгүй лавлагаанууд /3 хх-ийн 9-150/, Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн **** дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /3 хх-ийн 157-159/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдох буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд ТЗ-2 буюу төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар *** нь нийтийн албан тушаалтан байна.

Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн *** сумын *** хариуцсан *** нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн захиргааны албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч *** албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч *** нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж *** сард тус аймгийн *** сумын *** гэдэг газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байсан иргэн *** үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

 *** сард /наадмын өмнө/ мөн *** сумын *** гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгээд харьж явсан иргэн *** тааралдаж торгуулийн мөнгө гэж 300,000 төгрөг авч, түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** үйлдсэн хууль бус үйл ажиллагаа нь 2021 онд үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ... хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлд “ . оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.’ гэж тус тус заасныг үндэслэн түүнд холбогдох өөртөө хууль бус эдийн давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 1-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөс өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *** нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч *** “...Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, хүмүүст давуу байдал олгож, албан үүргээ хэрэгжүүлээгүй, мэдээлэх арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгч миний хувьд бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах байр суурьтай байна. Цагаатгах нотлох баримтаа би шүүх хуралдаанд бүрэн эхээр нь шинжлэн судлуулсан. *** холбогдож байгаа хэргийн гол үйл баримт болохоор 2021 оны 08 дугаар сард модтой явж байсан **** нарын үйлдлийг шалгаагүй гэх үйлдэл байдаг. Энэ үйл баримтад *** цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч шалгуулаагүй гэдэг ч тухайн үйл баримт болоогүй учраас мэдээлэл өгч шалгуулах боломжгүй. *** шалгуулахаар 2021 онд бид нар мод зөвшөөрөлгүйгээр ачиж явсан. Энэ хүн албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ажлаа хийгээгүй гээд шалгуулаад байгаа. Гэтэл эргээд өөрсдийг нь шалгах хууль бус модтой явсан байна. Явсан газар чинь тусгай хамгаалалтын координат бүс хамаарч байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн байж болзошгүй байна гээд шалгахаар бид нар 2021 онд таараагүй. 2022 онд таарсан байна гэж ингэж хүнийг буруутгах нотлох баримт болгож мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөөд байгаа юм. Тэгэхээр энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь нарийн гүйцэд шинжлэн судалж хууль зүйн дүгнэлтийг маш сайн гаргаж өгөх х*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дугаар зүйлд зааснаар харилцан зөрөөтэй нотлох баримтуудыг үнэлэхдээ юуг үндэслэж, юуг анхаарах ёстой вэ гэдгийг үндэслэлдээ тодорхой заах ёстой. Үндэслэлээ *** энэ хэрэгт прокурорын эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол маш тодорхой дурдсан байгаа. Гэтэл энэ тогтоолыг аль нэгэн шатны прокуророос гомдлоор шалгаж үндэслэлгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоолд өөрчлөлт оруулсан бичиг баримт, нотлох баримт нь хэрэгт авагдаагүй. Тэгэхээр *** дугаартай тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна гэдэг нь *** дугаар сард *** нар таарсан гэсэн үйл баримт үгүйсгэгдчихсэн. Ийм учраас цагаатгах гол үндэслэл энд байна гэж үзэж байна. Шүүх энэ нотлох баримтын ач холбогдлыг анхаарч үзэж *** холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар тухайн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал үүссэн бөгөөд хэрэгт үгүйсгэх бүрэн хэмжээний нотлох баримт авагдсан байгаа учраас цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.....гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч *** “.....Улсын яллагчаас энэ хэрэгт нийт 11 гэрч байгаа гэж хэллээ. Шүүх, прокурор нь гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийг дүгнээд нэг зураг бол гарна. Энэ төсөл зургаар *** илт үндэслэлгүй гүтгэлэг, тэрний хамаасан садан, хамаарал бүхий 1, 2 дугаар анги төгссөн уншиж, бичиж чадахгүй хүмүүсийг ашиглан *** эсрэг төрийн үйл ажиллагаа хэвийн явагдахад саад болж байна. Гоожин өгдөггүйгээс гадна торгох эрх байхгүйг ашиглан 300,000 төгрөг авчихсан юм шиг яриад байна. Нөгөө талаас нь хараад үзэхээр торгох, гоожин өгөх ямар ч эрх зүйн чадамж байхгүй. Зөвхөн хяналт, шалгалт, мэдээлэх үүрэгтэй хүн байгаа юм. Тэгэхээр *** нарыг торгоно гэхэд өгсөн торгууль, *** үгэнд нь орохгүй бол гоожин өгдөггүй юм гэсэн үйлдлийг үндэслэлгүй худал гэдгийг нотолж байгаа зүйл юм. Анхнаасаа *** тааралдаагүй байхад гэртээ мод түлээ хагалуулсан, адууны хомоол цэвэрлүүлсэн гэж яриад байдаг. Гэтэл огт тааралдаагүй нэг уулын аманд амьдарч байгаа хүмүүсийн харилцааг яллах дүгнэлтэд дахин дахин буруутгаж дурдаад байгаа нь боломжгүй юм. Мөн Хөдөлмөр зусланг хүлээн зөвшөөрөөд л өөрсдөө хүүхдээ өгсөн. Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгдөг, авдаг, тусалж дэмждэг. Тэрэнтэй адилхан түлээг нь хагалаад өгчихөөр *** хагалуулсан гэдэг. *** мэдүүлэгтээ мод хагалсныг мэдэхгүй гэж байна. Хөөрхөн дунд хүүхдээ өгчхөөд мод хагалсан гээд байгаа үйлдэл огт болоогүй. Хоёрдугаарт нь анхны шүүх хурал дээр *** нар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан. Татгалзсаныг улсын яллагч хууль сануулсан гэж дарамталж байгаад мэдүүлэг авсан протокол нь байсан. Тэгээд тэр мэдүүлэгт огт ийм зүйл болоогүй гэж өгсөн байдаг. Би давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хуудас, дугаарыг бичсэн байгаа. *** хуучнаа сэргээн дүрслээд 2021 онд машинаа өгч явуулсан гэж яриад нэмэргүй. Прокурорын байгууллага өөрөө ийм үндэслэлгүй, гүжирдлэг хийж болохгүй. Хүчин төгөлдөр болсон прокурорын тогтоолтой. Энэ тогтоол дээр *** мэдүүлэг өгөөд баталгаажсан. Үүнээс өөр ямар ч тогтоол байхгүй. Огт тогтоогдохгүй байна. *** нарын мод бэлтгэсэн үйлдэл нь өөрсдийнх нь мэдүүлгээр нотлогдохгүй байна гээд хэрэг үүсгэхээс татгалзаад хаасан материалыг аваад *** хэргийн үндэслэл болгоод ирж, буцаж байхад хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан болохоор шалгаж болохгүй гээд байгаа юм. Гомдол гаргах эрх нь байсан бол Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын байгууллага дахин *** хэргийг шалгаад *** мэдүүлгийг 2021 он болгож сэргээн дүрсэлсэн гэж ярих байсан. Монгол Улсын Эрүүгийн хуулиар прокурорын гаргасан яллах дүгнэлт үндэслэлгүй байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль,******* шатны шүүхийн практик, тайлбар дээр үндэслэлгүй болоод гарчихдаг. Үүнийг хэрэгжүүлэх бүрэн эрх нь байгаа. Гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдоогүй байхад гэмт хэргийн бүрэлдэхүүн буюу шинжийг хангаагүй, санаатай биш, хохирол учраагүй байхад яллах дүгнэлт гаргаад яваад байна. Бодит амьдрал дээр гэмт хэрэг болоогүй. гэх газар *** мод бэлтгэж байхыг хэн ч хараагүй. *** нар 2021 онд *** машинтай явж байгаад *** таарсан. Өөр хэн ч тааралдаагүй. Үүнийг харсан хөндлөнгийн гэрч байхгүй. Гэрчийн мэдүүлгээр дангаараа нотлох баримт болохгүй. Гэхдээ нотлох баримтын бүрдүүлбэрт авагдана. Гэхдээ гэрчийн мэдүүлэг нь өөрөө заавал эх сурвалжтай эсвэл дүрс, дуу, авиа, цаг хугацаа бүхнийг нотлох ёстой. Прокурор 11 гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж байна. Шүүх хуралдаанд 1000 гэрч ч оролцож болно. Гэрч нар дураараа яриад зохиогоод яриад байна уу гэдгийг эх үүсвэргүй бол нотлох чадваргүй болж байгаа юм. Прокурорын байгууллага хүний эрхийг удаа дараа зөрчөөд байна. Прокурорын тогтоол дээр *** өмгөөлөгчийн хэлснээр ямар нэгэн зүйл байхгүй. Татгалзсан тогтоол дээр *** нарт холбогдох гэрчээр асуусан тэмдэглэл байгаа шүү дээ. Мөн *** хэрэг дээр мэдүүлсэн мэдүүлэг хоорондоо зөрчилдөөд ирэхээр гэмт хэргийн шинжгүй болж байгаа юм. *** мэдүүлэг огт өөрчлөгддөггүй. Гэрч нарын мэдүүлэг зөрчилдөөд ирэхээр эргэлзээ үүсэж байгаа юм. Эргэлзээтэй нотлох баримтаар хүнд ял оногдуулах боломжгүй. Иймд хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч *** нь бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүхээс шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гарлаа. Тийм учраас шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Улсын яллагчийн зүгээс дараах саналыг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Түүнчлэн нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын тухайд биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг мөн үндсэн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч *** “...Шүүхээс гэм буруутайд тооцогдож байгаа учраас эрүүгийн хариуцлага оногдуулах нь ойлгомжтой. Гэхдээ эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг зайлшгүй харгалзах ёстой. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Дараа дараагийн шатанд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянуулна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийг зэргийг харгалзах ёстой гэж үзэж байна. Нэгэнт хуульд заасан хэмжээгээр нийтийн албанд томилох эрхийг хасах ял оногдуулах ял шийтгэлийн санкц тодорхой байгаа учраас хуульд заасан хэмжээгээр нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаж өөрөөр хэлбэл 2 жил байгаа. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Прокурорын санал болгож байгаа зорчих эрхийг хязгаарлах асуудлын хувьд бага насны хүүхэдтэй. Эхнэр нь өвчтэй. Орон нутгийн болон аймаг, хот хүрээний эмнэлэг хүртэл авч явах асуудлууд зөндөө яригдана. Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд зохимжгүй байна гэсэн байр суурьтай байна...” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч *** “...Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. *** өмгөөлөгчийн саналтай санал нэг байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдав.

Шүүхээс шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Бусад асуудаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэв.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн .8, .9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 02 (хоёр) жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан тул албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 3.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 3., 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 3.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 3.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** овгийн *** нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн *** нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн .8, .9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдсугай.
  1. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 3.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН