Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/224

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, мөн хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болгон, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болгон, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг улс төрд нөлөө бүхий этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан, улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ы ыг улс төрд нөлөө бүхий этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэргийг гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд, шүүгдэгч овогт гийн ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэм буруутайд, шүүгдэгч овогт ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт гийн ыг улс төрд нөлөө бүхий этгээдийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд хатгасан гэм буруутайд тус тус тооцсугай.

 3. Шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, /15.000/ арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, /15.000/ арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар, шүүгдэгч ы ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, /20.000/ хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч гийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар, шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, /5.000 / таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000/ таван сая / төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, /5.400/ таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч гийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, /15.000 / арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, /15.000/ арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийн нийт хэмжээг 8 /найм/ жилийн хугацаагаар, торгох ялын нийт хэмжээг /30.000/ гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин  сая/ төгрөгөөр, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийн нийт хэмжээг 7 /долоо/ жилийн хугацаагаар, торгох ялын нийт хэмжээг /20.000/ хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр тус тус тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг торгох ялын 1/нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний торгох ялыг 285 /хоёр зуун наян тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 285.000 хоёр зуун наян таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож, түүний эдлэх /5.400/ таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаас хасаж, эдлэх торгох ялын хэмжээг /5115/ таван мянган нэг зуун арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.115.000 /таван сая нэг зуун арван таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан /30.000/ гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр, шүүгдэгч *******т оногдуулсан /20.000/ хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр, шүүгдэгч *******т оногдуулсан /20.000/ хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр тус тус торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч *******од оногдуулсан /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч *******д оногдуулсан /5.000/ таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр, шүүгдэгч *******т оногдуулсан /5.115/ таван мянган нэг зуун арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.115.000 / таван сая нэг зуун арван таван мянган/ төгрөгөөр тус тус торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 7. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар нь торгох  ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт мэдэгдсүгэй.

 8. Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч *******од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай.

 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 25.000.000 /хорин таван сая/ төгрөг,  *******аас 25.000.000 /хорин таван сая/ төгрөг, шүүгдэгч *******аас 25.000.000 /хорин таван сая/ төгрөг, шүүгдэгч *******аас 25.000.000 /хорин таван сая/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 11. Шүүгдэгч *******ын өмчлөлийн эрхийн бүртгэлийн дугаарын бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын баг 18 дугаар байрны тоот орон сууц /51.622.000 төгрөгийн үнэлгээтэй/, шүүгдэгч *******ын өмчлөлийн эрхийн бүртгэлийн дугаарын бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын чулуут баг 11 дүгээр байрны 18 тоот орон сууц /136.313.300 төгрөгийн үнэлгээтэй/ зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 12. Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон 2020 оны 05 сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж уг тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 05 дугаар прокурорын тогтоол болон иргэний хариуцагчаар тогтоосон 2023 оны 02 сарын 05-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн тогтоол шийдвэрийг тус тус хүчингүйд тооцсугай.

 13. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн 4 дүгээр багийн нутаг Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт явуулж ухсан гэх газрын нөхцөл байдлыг харуулсан 1 ширхэг ДВД, *******ын ярианы бичлэг бүхий 1 ширхэг СД зэргийг тус тус хэрэгт хадгалсугай.

 14. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хэргийн учир 19 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *******, *******, *******, *******, . нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т авсан 3.000.000 /гурван сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа түүнд буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 16. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах тухай, шүүгдэгч *******, *******, *******, *******, *******т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 17. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ГЭРЭЛМАА

   ШҮҮГЧИД                   Ч.БАЙГАЛМАА

                 Д.БАТЦЭНГЭЛ