| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 2114002520066 |
| Дугаар | 2025/ШЦТ/112 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | М.Оюунбат, Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/112
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т шүүгдэгч *******д,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *******ийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг,
Шүүгдэгч *******т оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жилийн хугацаанд төлөхөөр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл нийт 2 хоног , 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хугацаа буюу нийт 76 хоногийг нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,140,000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.
9. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т зааснаар шүүгдэгч *******ээс байгаль орчинд учруулсан хохирол болох 5,654,488 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд тушаасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* УНЧ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн / арал № / үнэ болох 6,000,000 төгрөг,
УБГ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн /арал №/ үнэ болох 6,750,000 төгрөг, маркийн экскаваторын /арал № / үнэ болох 17,500,000 төгрөг, УН улсын дугаартай DOOSAN 350LC маркийн экскаваторын /№/ үнэ болох 10,500,000 төгрөг, УН улсын дугаартай DOOSAN SD300 маркийн авто ачигчийн үнэ болох 13,750,000 төгрөг, шороо угаах төхөөрөмж/ усан буу буюу скруберын үнэ болох 1000000 төгрөг, жижиг оврын цахилгаан гаргах дезиль моторын үнэ болох 500,000 төгрөг нийт 56,000,000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд зүйл хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шар өнгийн металл 9,13 грамм алтыг тус тус улсын орлого болгож,
Шүүгдэгч *******ын эзэмшлийн ...iphone 12 Pro мах загварын, хөх хөх өнгөтэй гар утас 1 ширхэг, самсунг -2 загварын ягаан өнгөтэй гар утас 1 ширхэг зэргийг шүүгдэгч *******т буцаан олгосугай.
11. Иргэний нэхэмжлэгч ийн эзэмшлийн ******* УНЧ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, арал № , УБГ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, арал №, маркийн экскаватор, арал № , УН улсын дугаартай DOOSAN 350LC маркийн экскаватор, №, УН улсын дугаартай DOOSAN SD300 маркийн авто ачигч, шороо угаах төхөөрөмж/ усан буу буюу скрубер, жижиг оврын цахилгаан гаргах дезиль мотор зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
12. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
13. шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА