| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/01965/И |
| Дугаар | 142/ШШ2023/00057 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2023/00057
| 2023 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 142/ШШ2023/00057 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж Твин Тауэр 1-р байр, ******* байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1,854,724.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,854,724.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Г.******* нь манай компанитай 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр L10800638 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Г.*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшний 7704135140 дугаартай зээлийн дансанд 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 400,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 665,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн. Зээлдэгч зээлийн хугацааг 30 хоног байхаар сонгосон. Цахим зээлийн эрх нээх гэрээний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 400000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 361,684.94 төгрөг, үндсэн хүү 97,803.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,898.28 төгрөг, нийт 475,386.81 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 477,056.17 төгрөг, үндсэн хүү 129,001.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,969.56 төгрөг, нийт 627,026.95 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 665,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 566,668.5 төгрөг, үндсэн хүү 153,233.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,908.57 төгрөг, нийт 744,810.46 төгрөг болно. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 7,500 төгрөг, нийт 1,854,724.21 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхийг үүрэг болгосон боловч хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн L10800638 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, Г.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч Г.******* нь манай компанитай 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр L10800638 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Г.*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшний 7704135140 дугаартай зээлийн дансанд 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 400,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 665,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн бөгөөд гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр шимтгэлийг төлөөгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардалд 1,854,724.21 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.
3. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч ******* ББСБ нь хариуцагч Г.*******тай 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн L10800638 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээгээр 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 400,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 665,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн байх ба энэ талаар хариуцагч хариу тайлбар гаргаж маргаагүй.
6. Талуудын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээгээр гэрээний хугацаа, хүүг тодорхой тогтоогоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа бол Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой юм.
7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид хэдэн төгрөгийг, ямар хугацаагаар, хэдэн хувийн хүүтэйгээр зээлсэн болох, хариуцагч хэдэн төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлснийг нотлосон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дүгээр зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.
8. Иймд хариуцагч Г.*******гаас зээлийн үндсэн төлбөр болох 1,405,409.61 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 449,314.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 37,556 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******гаас 1,405,409.61 / нэг сая дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун есөн төгрөг жаран нэг мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 449,314.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 37,556 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ