Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2023/00016

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2023/00016

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ******* тоотод байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг Их хаадын 13-1008 тоотод байрлах, ******* /РД:*******/-д холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн төлбөр 3,416,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн төлөөлөгч *******

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн төлбөр 3,416,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай компани нь Орхон аймгийн Оюут багийн 2 хороолол Есөн -Эрдэнэ захын ард МСҮТ-ийн баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Ачит холдинг худалдааны төвийн 2 давхрын 300 м.кв талбай, 25 м.кв бүхий гурван ажлын байр, 25 м.кв бүхий ариун цэврийн өрөөг ******* -д ажлын байр түрээслэх гэрээний дагуу түрээслүүлсэн бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээг цуцлан, байр чөлөөлсөн боловч ажлын байрыг хүлээлцэж, тооцоо хийлгүй явснаас болж 2022 оны 08 сарын түрээс болох 2,666,666 төгрөг, 5 цонхыг бүгдийг хагалсан үнэ болох 750,000 төгрөгийг өгөхгүй явсан. Уг асуудлаар удаа дараа уулзсан боловч төлбөрийг хийгээгүй билээ. Иймд түрээсийн гэрээний дагуу 2022 оны 08 сарын түрээс болох 2,666,666 төгрөгийн үлдэгдэл, 4 цонхны үнэ болох 750,000 төгрөг нийт 3,416,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

 

3.Нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... *******-ийн захирал ******* нь тухайн үеийн түрээс болох 2,666,666 төгрөг, хагалсан цонхны төлбөр болох 750,000 төгрөгийг тухайн үед төлөхгүйгээр нягтлан бодогчид удахгүй өгнө, шилжүүлнэ хэмээн арга заль гарган явчихаад утсаа авахгүй, мессежинд хариу өгөхгүй болохоор нь өөрийн мөнгийг авахын тулд өөртөө туслах үйлдлийг хийсэн бөгөөд өөрийн авах ёстой төлбөрөөс хэтрүүлсэн үнэ бүхий буйдан аваагүй болно. Уг захирал нь хаана байгаа нь тодорхойгүй, утсаа авахгүй зэргээс болж хуульд заасан өөртөө туслах ажиллагааг хийсэн. Манай байгууллагад уг буйдан нь шинээрээ хадгалагдаж байгаа. Тиймээс буйданг биднийг авахыг шаардсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилж буй 3,466,666 төгрөгийг захирал *******аас гаргуулан өгнө үү... гэжээ.

 

 

5. Хариуцагч *******-ийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: ....*******-ийн Ачит Холдингийн 2 давхрын 400 м2 талбайг 2017 оноос түрээсэлж байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 01-нд түрээсээ цуцалж, заал чөлөөлж өг гэсэн мэдэгдэх хуудас ирсэн. Тавилгын дэлгүүр овор хэмжээ ихтэй олон бараатай учир том талбай шаардлагатай байдаг. Тиймээс бид эхлээд нүүж орох талбай олох хэрэгтэй байна, танайх үйл ажиллагаагаа эхлэх болоогүй байгаа бол бид талбай олтлоо түр байя гэсэн хариу өгсөн. 8 сарын 1-нд талбай чөлөөл гэсэн шаардлага тавьсан. Бид 8 сарын 15-н гэхэд чөлөөлж өгье гэхэд за тэгээрэй түрээсээ 15 хоногоор бодъё гэсэн хариу өгсөн. Тэгээд бид 2022 оны 8 сарын 15 гэхэд бараагаа бүрэн зөөж дуусан үйл ажиллагаагаа зогсоосон. Биднийг түрээсийн талбайг чөлөөлж өгөх үед 4 цонх хагархай байсан бөгөөд бид 500,000 төгрөгөөр солиулахаар хүнтэй тохирсон байсан боловч 2022 оны 09 дүгээр сарын 8-нд цонхоо бид өөрсдөө шиллүүлсэн гээд 780,000 төгрөг, түрээсийн төлбөрөө 20 хоногоор тооцож 2,666,666 төгрөг нийт 3,446,666 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд бидний хувьд хохиролтой байсан тул бид зав гарахаар очиж уулзаад учрыг нь олъё гээд нэхэмжилсэн мөнгийг нь өгөхөө түр хойшлуулсан байсан. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *******-ийн 4 хүн манай дэлгүүр дээр хүч түрэн орж ирж манай дэлгүүрийг хариуцаж байсан ажилтантай үгсэн хуйвалдаж, мөн тухайн өдөр туршилтаар ажиллаж байсан шинэ ажилтныг юу ч мэдэхгүйг нь далимдуулан хүч хэрэглэн 3,550,000 төгрөгийн үнэ бүхий буйданг дэлгүүрийн эзнийг ажил дээрээ байхгүй хойгуур булаан авч явсан. Буйданг нааш цааш олон удаа зөөхөд зориулалтын баглаа боодлоор боож тээвэрлэхгүй бол шинэлэг байдлаа алдаж шинэ барааны үнээр худалдан борлуулах боломжгүй бөгөөд хямдруулж зарах шаардлагатай болдог тул уг буйданг бид буцааж авахгүй. Тиймээс буйдангийн үнийн 3,550,000 төгрөгөөс түрээсийн үнийн дүн 2,000,000 төгрөг, 4 цонх шиллүүлэх зах зээлийн бодит ханш 500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг хасч зөрүү 1,050,000 төгрөгийг *******-аас гаргуулж өгч бусдын эзэмшлээс бусдын хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэн булааж авч явсан хүмүүст нь хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Ч.Мөнх-Ачитын иргэний үнэмлэхийн хуулбар, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээ, *******-ийн кассын зарлагын ордерийн баримт, *******-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга, буйдангийн гэрэл зургуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...манай компани нь Ачит холдинг худалдааны төвийн 2 давхарын 300 м.кв талбай, 25 м.кв талбайтай 3 ажлын байр, 25 м.кв талбайтай ариун цэврийн өрөөг *******-д түрээслүүлсэн бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээг цуцлан, байр чөлөөлсөн боловч ажлын байрыг хүлээлцэж, тооцоо хийлгүй явснаас болж 2022 оны 08 сарын түрээс болох 2,666,666 төгрөг, хагалсан 5 цонхыг шиллүүлсний үнэ 750,000 төгрөгийг өгөхгүй явсан. Уг асуудлаар удаа дараа уулзсан боловч төлбөрийг хийгээгүй. Иймд түрээсийн гэрээний дагуу 2022 оны 08 сарын түрээсийн төлбөр 2,666,666 төгрөг, хагалсан 4 цонхыг шиллүүлсний үнэ 750,000 төгрөг нийт 3,416,666 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж, нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: ...манай компани *******-ийн Ачит холдинг худалдааны төвийн 2 давхарын 400 м2 талбайг 2017 оноос түрээсэлж байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 01-нд түрээсийн гэрээг цуцалж байгаа мэдэгдэж, 2022 оны 8 сарын 1-нд талбай чөлөөл гэсэн шаардлага тавьсан. Бид 8 сарын 15-н гэхэд чөлөөлж өгье гэхэд за тэгээрэй түрээсээ 15 хоногоор бодъё гэсэн хариу өгсөн. Тэгээд бид 2022 оны 8 сарын 15 гэхэд бараагаа бүрэн зөөж дуусан үйл ажиллагаагаа зогсоосон. Биднийг түрээсийн талбайг чөлөөлж өгөх үед 4 цонх хагархай байсан бөгөөд бид 500,000 төгрөгөөр солиулахаар хүнтэй тохирсон байсан боловч 2022 оны 09 дүгээр сарын 8-нд цонхоо бид өөрсдөө шиллүүлсэн гээд 780,000 төгрөг, түрээсийн төлбөрөө 20 хоногоор тооцож 2,666,666 төгрөг нийт 3,446,666 төгрөг нэхэмжилсэн. Мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай дэлгүүр дээр *******-ийн хүмүүс ирж 3,550,000 төгрөгийн үнэ бүхий буйданг надад мэдэгдэлгүйгээр хүчээр авч явсан байсан. Буйданг нааш цааш олон удаа зөөхөд зориулалтын баглаа боодлоор боож тээвэрлэхгүй бол шинэлэг байдлаа алдаж шинэ барааны үнээр худалдан борлуулах боломжгүй бөгөөд хямдруулж зарах шаардлагатай болдог тул уг буйданг бид буцааж авахгүй. Тиймээс буйдангийн үнийн 3,550,000 төгрөгөөс түрээсийн үнийн дүн 2,000,000 төгрөг, 4 цонх шиллүүлэх зах зээлийн бодит ханш 500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг хасч зөрүү 1,050,000 төгрөгийг *******-аас гаргуулж өгч бусдын эзэмшлээс бусдын хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэн булааж авч явсан хүмүүст нь хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү... гэж няцаасан.

 

4. Нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ... ******* нь түрээсийн төлбөр 2,666,666 төгрөг, хагалсан цонхны төлбөр болох 750,000 төгрөгийг тухайн үед төлөхгүйгээр нягтлан бодогчид удахгүй өгнө, шилжүүлнэ хэмээн арга заль гарган явчихаад утсаа авахгүй, мессежинд хариу өгөхгүй болохоор нь өөрийн мөнгийг авахын тулд өөртөө туслах үйлдлийг хийж тэдний дэлгүүрт очиж зарж байсан 3,550,000 төгрөгийн буйданг авч явсан бөгөөд өөрийн авах ёстой төлбөрөөс хэтрүүлсэн үнэ бүхий буйдан аваагүй болно. Уг захирал нь хаана байгаа нь тодорхойгүй, утсаа авахгүй зэргээс болж хуульд заасан өөртөө туслах ажиллагааг хийсэн. Манай байгууллагад уг буйдан нь шинээрээ хадгалагдаж байгаа. Тиймээс буйданг биднийг авахыг шаардсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.... гэсэн.

 

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ажлын байр түрээслэх 10 дугаартай гэрээ байгуулж Орхон аймгийн Оюут багийн 2 хороолол Есөн-Эрдэнэ захын ард МСҮТ-ийн баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Ачит холдинг худалдааны төвийн 300 м.кв талбай, 25 м.кв талбайтай 3 ажлын байр, 25 м.кв талбайтай ариун цэврийн өрөөг, 1 жилийн хугацаатай, сарын 4,000,000 төгрөгөөр түрээслэсэн байна.

Талууд гэрээний хугацаа дууссан боловч дахин хугацаа сунгаж гэрээ байгуулаагүй боловч дээрх гэрээний дагуу түрээслэгч ******* нь дээрх талбайг түрээслэж түрээслүүлэгч *******-д 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрт сар бүр 4,000,000 төгрөгийг төлж байсан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөрийг 08 дугаар сарын 20-ны өдрөөр тооцож 2,666,666 төгрөг, хагалсан 5 цонхыг шиллүүлсний үнэ 750,000 төгрөг, нийт 3,416,666 төгрөгийг төлөхийг шаардахад төлөхгүй болохоор нь 2022 оны 10 сарын 05-нд хариуцагчийн өмчлөлийн 3,550,000 төгрөгийн үнэ бүхий буйданг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

 

6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

7. Түрээслүүлэгч ******* нь түрээсийн гэрээг цуцлах санал гаргаж, түрээсийн талбайг 2022 оны 08 дугаар сарын 01-нд чөлөөлж өгөхийг хариуцагч *******-д мэдэгдсэн бөгөөд хариуцагч 2022 оны 08 дугаар сарын 15-нд чөлөөлж өгсөн гэж, нэхэмжлэгч 2022 оны 08 дугаар сарын 20-нд чөлөөлж өгсөн гэж талууд маргаж байна.

 

8. Хариуцагч нь ...манай буйданг зөвшөөрөлгүй авч явсан, хаана ямар орчинд хадгалж байгаа нь тодорхгүй, зориулалтын дагуу тээвэрлэхгүй бол шинэлэг байдлаа алдаж шинэ барааны үнээр худалдан борлуулах боломжгүй болдог тул буйданг буцааж авахгүй...буйдангийн үнэ 3,550,000 төгрөгөөс түрээсийн үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, 4 цонх шиллүүлэх зах зээлийн бодит ханш 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг хасч зөрүү 1,050,000 төгрөгийг *******-аас гаргуулж авна... гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

9. Хариуцагч тал түрээслэж байсан байр, талбайг нэхэмжлэгчид 8 дугаар сарын 15-нд хүлээлгэж өгсөн талаарх нотлох баримт байхгүй, мөн 4 цонх шиллүүлэх зах зээлийн бодит ханш 500,000 төгрөг гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар, татгалзлын үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүний тайлбар, татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

10. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний төлбөр 2,666,666 төгрөг, 4 цонх шиллүүлсний үнэ 750,000 төгрөгтэй холбоотой кассын зарлагын ордер, нэхэмжлэх зэрэг санхүүгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагчаас авах ёстой 3,416,666 төгрөгийн оронд хариуцагчийн өмчлөлийн 3,550,000 төгрөгийн үнэ бүхий буйданг өөрийн эзэмшилд хүчээр шилжүүлж авсан байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

11. Иймд буйдангийн үнэ 3,550,000 төгрөгөөс хариуцагчаас нэхэмжилсэн 3,416,666 төгрөгийг хасч зөрүү 134,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, сөрөг шаардлагаас үлдэх 916,000 төгөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

12. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,617 төгрөг, хариуцагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 4,670 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-аас түрээсийн гэрээний төлбөр 3,416,666 /гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-аас 134,000 /нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 916,000 /есөн зуун арван зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,617 төгрөг, хариуцагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 4,670 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ