Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2023/00012

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2023/00012

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах ******* /РД:*******/-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:1990 оны 11 дүгээр сарын 24-нд төрсөн, 32 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат манханы ******* тоотод оршин суух, *******ын ******* /*******/,

 

Хариуцагч:1987 оны 06 дугаар сарын 16-нд төрсөн, 35 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат манханы ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /,

 

Хариуцагч:1987 оны 06 дугаар сарын 16-нд төрсөн, 35 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат манханы ******* тоотод оршин суух, овогт ын /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөр 12,890,085.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн Орхон салбар нь хариуцагч Л.*******, Ш.*******, Д. нарт холбогдуулан зээлийн төлбөр 12,890,085.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зээлдэгч Л.******* хамтран зээлдэгч Ш.******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 07-нд Төрийн банкны Орхон салбарын Хороолол тооцооны төвөөс №130100310499 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч Л.******* нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулж зээлийн төлбөрийн хуваарийг 6 сараар сунгаж хамтран зээлдэгчээр Д.г оруулж №130100310499-1 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга, хөдлөх хөрөнгө зэргийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1, 6.2.1, 6.2.2 дахь заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлээ төлөх гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл 1, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлээ төлөх гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл өгсөн тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Зээлдэгч Л.******* хамтран зээлдэгч Ш.*******, хамтран зээлдэгч Д. нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 12,326,285.47 төгрөг, зээлийн хүүгийн өр 484,917.55, хуримтлагдсан хүү 73,755.08, нэмэгдүүлсэн хүү 5,127.43 төгрөг, нийт 12,890,085.53 төгрөг, 2018 оны 12 сарын 07-ний №130100310499 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.*******, Ш.*******, Д. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба Д. нь нас барсан тул хариуцагчаас татгалзаж байна гэжээ.

 

 

5.Хариуцагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би 2022 оны 08 дугаар сарын 29-нд ээжийгээ асрах зайлшгүй шаардлага гарч ажлаасаа чөлөө авсан. 2022 оны 09 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэг, 3 дугаар эмнэлэг, Сонгино хайрхан дүүргийн эмнэлэг зэрэгт ээжийгээ сахиж, эмчлүүлж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 30-нд ээж маань нас барсан. Би давхар аавыгаа асрах болж, ажил явдал гээд ажилдаа орох ямар ч боломж гарсангүй. Иймээс *******-ийн цалингийн зээлээ өмнө төлж байсан хуваарийн дагуу сар бүрийн 25-нд 603,000 төгрөгөөр төлж барагдуулна... гэсэн.

 

7. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130100310499 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 06 дугахр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Л.*******гийн зээлийн дансны хуулга, зээлийн өргөдөл, Л.*******гийн *******-д гаргаж байсан өргөдөл, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдэл, хамтран зээлдэгчийн анкет, Автомастер ХХК-ийн тодорхойлолт, хариуцагчаас: Д.гийн нас барсны гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...зээлдэгч Л.*******, хамтран зээлдэгч Ш.******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 07-нд Төрийн банкны Орхон салбарын Хороолол тооцооны төвөөс №130100310499 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч Л.******* нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулж зээлийн төлбөрийн хуваарийг 6 сараар сунгаж хамтран зээлдэгчээр Д.г оруулж зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хуваарийн дагуу зээлийг төлөхгүй байгаа тул зээлдэгч Л.******* хамтран зээлдэгч Ш.*******, хамтран зээлдэгч Д. нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 12,326,285.47 төгрөг, зээлийн хүүгийн өр 484,917.55, хуримтлагдсан хүү 73,755.08, нэмэгдүүлсэн хүү 5,127.43 төгрөг, нийт 12,890,085.53 төгрөгийг гаргуулж өгнө үү, хамтран зээлдэгч Д. нас барсан тул бид түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэсэн.

 

3. Хариуцагч Л.******* нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...ээжийгээ эмчлүүлэх шалтгаанаар ажлаасаа гарсан тул зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүй болсон, ...одоо буцаж ажилдаа орсон тул өмнөх хуваарийн дагуу зээлээ төлөх хүсэлтэй байна... гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зээлдэгч Л.*******, Ш.******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130100310499 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээлдэгч Л.*******гийн хүсэлтээр 2022 оны 06 дугар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, уг гэрээнд хамтран зээлдэгчээр Д. орж гарын үсэг зурсан байна.

 

Хариуцагч Л.******* ээжийгээ асрах шалтгаанаар ажлаасаа гарснаар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй болох нь барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* нь зээлдэгч Л.*******, Ш.*******, Д. нараас шаардах эрхтэй байна.

 

Хамтран зээлдэгч Д. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч тал хариуцагч Д.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж, Д.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 12,326,285.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 484,917.55, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 78882 төгрөг, нийт 12,890,085.53 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба зээлдүүлэгч Төрийн банк нь зээлдэгч Л.*******д 2022 оны 06 сарын 24-ны өдөр, төлөхтэй холбоотой мэдэгдлийг өгсөн байна.

 

Дээрх зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон Ш.******* нь зээлдэгч Л.*******гийн нөхөр бөгөөд хуульд зааснаар хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлдэгчтэй нэгэн адил эрх, үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

 

 

8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Л.*******, Ш.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 12,890,085.53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-ийн Орхон салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,222 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Ш.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 221,222 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-ийн Орхон салбарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******ын *******, ******* овогт *******ын ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 12,890,085.53 /арван хоёр сая найман зуун ерэн мянга наян тав төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-ийн Орхон салбарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.д холбогдуулан гаргасан зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221,222 /хоёр зуун хорин нэг мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Ш.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 221,222 /хоёр зуун хорин нэг мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-ийн Орхон салбарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ