| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/171 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 18.3.1., 22.1.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/171
2025 4 30 2025/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Билгүүн,
Иргэдийн төлөөлөгч Г.Ш,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О,
Гэрч Ш.А, Д.Т, Р.Э,
Шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Ц.Батзориг,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг, О.Бэлгүүнзаяа, Ж.Тэгшмандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч П.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402******** дугаартай, 5 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ************************* регистрийн дугаартай.
2.Монгол Улсын иргэн, ************************* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч П.А нь Чингис хаан олон улсын нисэх буудалд дахь гаалийн газрын хяналтын бүсээр алт, монет, шүрэн эдлэл нууж, татвар төлөхөөс зайлсхийж, нэвтрүүлэх зорилгоор нийтийн албан тушаалтан болох Гаалийн ерөнхий газрын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудалд дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагч Ц.Б-д хууль бусаар нөлөөлж,
улмаар Ц.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирсэн иргэн П.А-ийг алт, монет, шүрэн эдлэл нууж, татвар төлөхөөс зайлсхийж, гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байгааг урьдчилан мэдсэн атлаа, П.А-т дэмжлэг үзүүлж, түүний ачаа тээшийг тэргэнцэр дээр түрж, өөрийг нь хажуудаа дагуулан явж, тус нисэх онгоцны буудлын гаалийн хяналт шалгалтын бүсээр буюу олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсгээр өөрийн ажлын байран дахь давуу байдлыг ашиглан гаалийн улсын байцаагч Ш.А, Р.Э нарт шалгуулахгүй нэвтрүүлж, П.А-ийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1,060,989,499.69 төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164,453,372.45 (нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван зуун далан хоёр төгрөг) төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, П.А-т давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
мөн П.А нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирж их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө болох 1,060,989,499.69 төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийг өөрийн биедээ нууж гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164,453,372.45 (нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван зуун далан хоёр төгрөг) төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн,
мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг 20 минутын үед гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1,060,989,499.69 төгрөгийн үнэ бүхий 17 уутанд хувааж хийсэн 6 төрлийн үнэт эдлэлээс “би чамд эдгээр үнэт эдлэлүүдээс 1 уутыг нь өгье, чи намайг зүгээр явуулчих” гэж хэлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх үйлдлийг шалгаж байсан Хилийн тагнуулын ажилтан, ахмад Б.Лд албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон,
2.Шүүгдэгч Ц.Б нь Гаалийн ерөнхий газрын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудалд дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, П.А-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг “...нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах…”,
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэг “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” гэснийг,
Мөн Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/13 дугаартай тушаалаар баталсан “Албан тушаалтны ажил үүргийн хуваарь”, “Хөшигтийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд нэвтрэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх технологи ажиллагааны заавар”,
Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт зэргийг тус тус зөрчиж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирсэн иргэн П.Аийг алт, монет, шүрэн эдлэл нууж, татвар төлөхөөс зайлсхийж, гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байгааг урьдчилан мэдсэн атлаа, П.А-т дэмжлэг үзүүлж, түүний ачаа тээшийг тэргэнцэр дээр түрж, өөрийг нь хажуудаа дагуулан явж, тус нисэх онгоцны буудлын гаалийн хяналт шалгалтын бүсээр буюу олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсгээр өөрийн ажлын байран дахь давуу байдлыг ашиглан гаалийн улсын байцаагч Ш.А, Р.Э нарт шалгуулахгүй нэвтрүүлж, П.А-ийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1,060,989,499.69 төгрөгийн үнэ бүхий нийт 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164,453,372.45 (нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван зуун далан хоёр төгрөг) төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, П.А-т давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2402******** дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-н өгсөн: “Авлигатай тэмцэх газрын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 06/12874 дугаартай албан бичигт дурдсанаар "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирсэн зорчигч их хэмжээний үнэт эдлэлийг Гаалийн байгууллагад мэдүүлэхгүй, гаалийн хяналт шалгалтын бүсээр нэвтрүүлж татвараас зайлсхийсэн гэх хэрэгт Гаалийн ерөнхий газрыг хохирогчоор, намайг Гаалийн ерөнхий газрыг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах болсон байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, оролцогчийн хувьд хэргийн материалтай танилцаад санал хүсэлтийг гаргаад явъя гэж бодож байна. Өөр мэдүүлэх зүйл байхгүй. Би 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол болон Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Мөнхбатын Халиунаагийн гаргасан 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1 дүгнэлт болон 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол болон "Болор үнэлгээ" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Э.Болорцэцэгийн гаргасан 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №2402199 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч М.А-н гаргасан 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэд дурдсан гаалийн татвар, НӨАТ зэргийг П.А-р Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны дагуу төлүүлмээр байна. Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178/,
Гэрч Ц.П-ийн өгсөн: “Би "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газарт 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр томилогдон, түүнээс хойш ажиллаж байна. Түүнээс өмнө Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллаж байсан. Би 2024 оны 5 дугаар сарын улсын нисэх онгоцны буудал дээр гаалийн улсын байцаагчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан. "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд гаалийн улсын байцаагч Ц.Б-ыг би танина. Бид хоёр одоо нэг байгууллагад ажиллаж байгаа, Ц.Б-ыг 2018 оноос хойш мэднэ. Гаалийн байгууллагад ажилладаг гэдгээрээ л мэднэ. Тэрнээс садан төрлийн холбоо байхгүй. “Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд Гаалийн улсын байцаагч Ц.Б-ыг 2024.5.29-ны өдөр хаана ямар ажил хийж байсан талаар надад тодорхой мэдэх зүйл байхгүй байна. Тухайн гаалийн улсын байцаагчийн хариуцсан хяналт шалгалтын ахлах улсын байцаагч нь гэж байдаг. Тэр нь мэдэж байгаа байх. Би 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 17-18 цагийн үед өрөөндөө сууж байтал Хилийн тагнуулын Л гэх эмэгтэй надтай орж ирж уулзаад, хүний биед үзлэг хийх хэрэгтэй байна. Танайхаас оролцуулна гэсэн. Тэгээд эмэгтэй хүний биед үзлэг хийх гэж байсан тус манайхаас Т гэх эмэгтэй гаалийн улсын байцаагч, Хилийн тагнуулын ажилтан Л нар тухайн зөрчигч эмэгтэйд бид Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлын зорчигч ирдэг хэсэгт байрлах манай албаны 207/2 тоот өрөөнд үзлэг хийсэн. Үзлэг хийсний дараа яваад ороход тухайн эмэгтэйн биеэс их хэмжээний алт, монетон эдлэл гарсан байсан. Тухайн эмэгтэйд үзлэг хийсэн тэмдэглэлийг би бичсэн ба тэр эмэгтэйг П.А гэж байсан. Илэрсэн эд зүйлсийг нь П.А-ийг байлцуулан, Тагнуулын ажилтан нарын хамт жигнэж грамм хэмжээг нь тодорхойлж бичсэн. Тэгээд энийг чинь манайх зөрчлийн хэрэг нээж шалгах уу гэсэн чинь Тагнуулын байгууллагын ажилтан танайх энэ ажиллагаанд оролцож болохгүй. Танай ажилтан Б энэ эмэгтэйг нэвтрүүлэхэд тусалсан, танай ажилтан холбогдсон учраас болохгүй гэсэн. Тэгээд тухайн үнэт эдлэлийг түр хурааж, Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудлын түр хурааж авсан, саатуулсан бараа хадгалдаг агуулахын сейфэнд хийж хадгалсан байгаа. Тухайн сейфийг лацдаж, жижүүрт хүлээлгэж өгсөн. Монгол Улсын иргэн П.А нь үнэт эдлэл, алт, монетон эдлэл бүхий барааг Гаалийн байгууллагад мэдүүлэхгүй, гаалийн татвар хураамжаас зайлсхийж, биедээ нууж нэвтрүүлэх гэж байгаад баригдсан. Монгол Улсын иргэн П.А нь үнэт эдлэл, алт, монетон эдлэл бүхий барааг Гаалийн байгууллагад мэдүүлэхгүй, гаалийн татвар хураамжаас зайлсхийж, биедээ нууж нэвтрүүлэхэд, гаалийн улсын байцаагч Б ямар үүрэг гүйцэтгэсэн, тухайн иргэнд тусалсан, албан үүрэгтэйгээ холбогдуулан давуу байдал бий болгосон, хамт ажилладаг хүмүүст, гаалийн байцаагчид нөлөөлсөн, гуйсан, шалгуулахгүй, мэдүүлэхгүй байх идэвхтэй үйлдэл хийсэн эсэхийг би мэдэхгүй байна. Тагнуулынхны ярьж хэлснээр танай гаалийн улсын байцаагч Ц.Б П.А-ийн гар тээшийг зөөж, хяналтын бүсээр нэвтэрсэн гэж хэлсэн. Би дараа нь Ц.Б-той уулзаж юу болсон юм гэж асуухад "манай ээжийн хамаатны эгч онгоцноос буугаад бие нь муу, салганаад ачаа тээшээ өргөж чадахгүй байна гэхээр нь би тусалж, ачаа тээшийг нь өргөж өгсөн юм" гэж хэлсэн. Тухайн үед ачаа тээшний биет шалгалт, рентген аппаратаар хийдэг. Тэдгээр байцаагч нар юу болсныг тодорхой мэдэж байгаа. Миний хувьд сүүлд дуудагдаж очсон. Иргэн П.А-ийн ачаа, тээш, биед хэн үзлэг хийсэн талаар мэдэх зүйл надад байхгүй. Өглөө болгон хуваарь томилгоо хийж, улсын байцаагч нар хариуцсан чиглэл дээрээ ажилладаг. Гадаадаас ирж байгаа зорчигч нар Монгол улсын хилээр орж ирэхдээ том цүнх, ачаа тээшийг ачаа тээшинд өгөөд, өөрөө биедээ жижиг гар цүнхийг барьж орж ирдэг. Ачаа тээшийг шалгах улсын байцаагч байгаа тэд нар рентген аппаратаар шалгаад оруулж байгаа. Хилээр нэвтэрч орж ирэхэд улаан, ногоон хоёр гарц байгаа. Тэр гарцан дээр рентген аппарат, гаалийн хоёр улсын байцаагч нар ажиллаж, хяналт шалгалтыг хийдэг. Тэнд үүрэг гүйцэтгэж байсан гаалийн улсын байцаагч нар Ц.Б-ыг ямар үйлдэл үзүүлснийг мэдэж байгаа. Хяналт шалгалтын албаны дарга С.Б гэж хүн дээр хуваарь нь байгаа байх. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, ярьсан зүйл үнэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-190/,
Гэрч Р.Э-ын өгсөн: “Би 2001 онд Хилийн цэргийн дээд сургуулийг төгссөн. 2005 онд Гааль, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. 2008-2009 онд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт шалгагч, гаалийн улсын байцаагч, 2009-2013 онд Буянт-Ухаа Гаалийн газарт гаалийн улсын байцаагч, 2013-2017 онд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагч, 2017-2021 онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагч, 2021-2022 онд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагч, 2022 онд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт шалгагч, гаалийн улсын байцаагч, 2022 оны 11 дүгээр сараас одоог хүртэл “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна. Би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дээр гаалийн улсын байцаагчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан. Олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэгт ажилласан. Тухайн хэсэгт надтай хамт гаалийн улсын байцаагч Ш.А хамт ажиллаж байсан. “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд Гаалийн улсын байцаагч Ц.Б-ыг би танина. Бид хоёр одоо нэг байгууллагад, нэг ээлжид хамт ажилладаг учраас танина. Ц.Б-той хамт ажиллаж эхэлсэн нь 2022 оны 11 сараас хойш. Тэрнээс өмнө Улаанбаатар хотын Гаалийн газарт ажилладаг байсан гэдгийг нь мэднэ. Гаалийн байгууллагад ажилладаг гэдгээрээ л мэднэ. Тэрнээс садан төрлийн холбоо байхгүй. “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд Гаалийн улсын байцаагч Ц.Б 2024.05.29-ний өдөр хаана ямар ажил хийж байсан талаар надад тодорхой мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч байсан зорчигч ирэгч талд байгаагүй. “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд 2024.05.29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг 17 цагийн орчим буусан. Тухайн нислэгээр зорчин ирсэн иргэдийн бие, гар тээшинд гаалийн улсын байцаагч Ш.А бид хоёр хяналт, шалгалтыг хийж байсан. “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирсэн зорчигч нараас үл таних 55-60 орчим насны, 155 см орчим өндөртэй, дундаж махтай биетэй, эмэгтэй хүнийг гаалийн улсын байцаагч Ц.Б дагуулаад гар тээш болон 2 цүнхтэй тээшийг нь тэргэн дээр тавиад түрчихсэн хамт яваад, миний ажиллаж байсан А7АПП2-р хэсэгт ирээд ногоон гарцаар гарсан. Гар тээшээ шалгуулахгүй гараад явчихаар нь би “хөөе” гэсэн чинь ямар ч зог тусахгүйгээр сонсоогүй мэт яваад өгсөн. Тэгээд араас нь зорчигч нар үргэлжлүүлэн гарч байсан учир би хөөе Б-оо гэж үргэлжлүүлэн дуудаагүй. Тэгээд би хамт ажиллаж байсан Ш.А-д “Б тосоод, дагуулж оруулсан хүнийхээ гар тээшийг шалгуулахгүй оруулчихлаа” гэж яриад зогсож байтал, хилийн тагнуулын хоёр ажилтан Б-ыг дагуулж гарсан хүнтэй нь ачаа тээштэй нь хамт дагуулаад буцаагаад аваад ирсэн. Тэгээд Б-ын тосож дагуулж оруулсан эмэгтэйн тээш, гар тээшийг рентген аппаратаар оруулж үзлэг хийсэн. Ямар нэгэн зөрчил илрээгүй учраас тухайн эмэгтэйн биед үзлэг хийнэ гээд аваад явсан. Тагнуулын ажилтантай, манай эмэгтэй гаалийн улсын байцаагч Т хамт орж тэр эмэгтэйн биед үзлэг хийгээд гарч ирэхдээ тэр эмэгтэйн биеэс юм илэрсэн гэсэн. Яг юу илэрснийг бид нарт тухайн үед хэлээгүй. Дараа нь Тас “юу илэрсэн юм бэ” гэж асуухад алт, монет илэрсэн гэж хэлж байсан. Гаалийн улсын байцаагч Ц.Бын тоссон иргэнийг хэн гэдгийг нь би мэдэхгүй байсан. Сүүлд нь Гаалийн ерөнхий газраас албан бичиг ирэхдээ П.А гэсэн нэрийг дурдсан байсан. Тэгэхээр Бын А7АПП2-р хэсгээр шалгуулахгүй дагуулж оруулсан иргэнийг П.А гэж байсан. А7АПП2-р хэсгийн гадна тал буюу онгоцны зогсоол хэсэг рүү гарах хэсгийг хяналтын хэсэг буюу хилийн гадна бүс гэдэг. Түүнээс дотогш МУ-ын нутаг дэвсгэрт байрлах нисэх буудлын заал юм. Хяналтын хэсэг рүү энгийн иргэн ямар нэгэн шалтгаанаар нэвтэрч хүн тосох тохиолдолд шалтгаан бүхий хүсэлтээ бичээд түр үнэмлэх авч ордог. Хяналтын бүс дотор орохдоо бас шалгуулж ордог. Харин Ц.Б-ын хувьд тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ба гаалийн улсын байцаагч учраас ямар нэгэн шалтаг, шалтгаан хэн нэгэнд хэлж, түр үнэмлэх авч нэвтрэх шаардлагагүй шууд нэвтрэх эрхтэй байсан. Гаалийн улсын байцаагч Ц.Б нь тухайн иргэнийг тосохоосоо өмнө А7АПП2-р хэсгээр гадагш нэвтрээгүй. Өөр газраар хяналтын хэсэг рүү орсон байх. Ажилтан нар хяналтын хэсэг рүү орох өөр зөндөө олон хэсэг байдаг. Амралтын өрөө, ачааны хэсэг, явагч тал гэх мэтийн гарц орцуудаар орсон байх. Ц.Б-ын хувьд тэр иргэнийг тосохоосоо өмнө надтай уулзаж ярьсан зүйл байхгүй. Би 2024.05.29-ний өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирэх зорчигч нарыг хянаж шалгахдаа Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/294 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хяналтын бүсийн журам”, 2019 оны А/275 дугаартай тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 4 дэх хэсэгт агаарын тээврийн талаар, 5 дахь хэсэгт Улсын хилээр орж байгаа барааны талаар, 11 дэх хэсэгт зорчигчийн бараанд яаж хяналт тавих талаар тусгасан байдаг, 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” болон Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, харьяа гаалийн газар хорооны дүрмийг үндэслэн Буянт-Ухаа гаалийн газрын даргын 2021 оны А/13 дугаартай тушаалаар батлагдсан “Ажил үүргийн хуваарь, технологийн ажиллагааны заавар”-г үндэслэн хяналт шалгалтыг зохион байгуулсан. Зорчиж байгаа бүх иргэдийг нэг бүрчлэн шалгах боломж байхгүй. Гаалийн улсын байцаагч эрсдэлд тулгуурлаж хяналт шалгалтыг хийдэг. Эрсдэлд тулгуурлаж хяналт шалгалт хийх гэдэг нь онгоцоор зорчин ирж байгаа хүмүүсийн судалгааг эрсдэлийн албанаас хийдэг. Эрсдэлийн албанд нэг нэг байцаагч ажиллаж судалгааг гаргаад эрсдэлтэй хүнд тусгайлан хяналт шалгалтыг хийдэг. Эрсдэлтэй гэдгийг Монгол улсаас их хэмжээний мөнгө, валют авч гарсан ч юм уу, өмнө нь зөрчилд холбогдож байсан ч гэдэг юм уу тийм нөхцөл байдлуудыг нь үзэж эрсдэлийг тооцоод эрсдэлийн албанаас А7АПП2-р хэсэгт ажиллаж байгаа байцаагчид мэдээллийг өгдөг юм. Тухайн өдөр эрсдэлийн албанаас ямар нэгэн мэдээлэл өгсөн зүйл байхгүй учир эрсдэл тооцож тусгайлан хяналт шалгалт хийгээгүй. Гар тээшинд үзлэг хийгээгүй шалтгаан нь гаалийн улсын байцаагч Ц.Б ээжийгээ ч юм уу, эгчийгээ ч юм уу тосоод дагуулаад шууд гарч явсан. Хөөе гэж дуудсан боловч цаашаа яваад өгөхөөр нь би эрсдэлтэй зорчигчийн мэдээлэл өгөөгүй болохоор тээшээ цаана шалгуулаад ирсэн болохоор, ногоон гарцаа сонгоод ороод ирсэн болохоор шууд гаргасан. Тэр зорчигч ногоон гарцыг сонгоод гарч байгаа нь үйлдлээрээ гаальд мэдүүлэх бараагүй гээд гарч байгаа гэсэн үг. Миний хувьд 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6 дугаар хэсгийн 6.9-6.14-д зааснаар гаалийн хяналт тавьж нэвтрүүлнэ, хяналтыг хийхдээ биет шалгалт биш рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж нэвтрүүлнэ гэснийг би зөрчиж, тухайн иргэний гар тээшийг рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж нэвтрүүлээгүй байна. Монгол Улсын иргэн П.А нь үнэт эдлэл, алт, монетон эдлэл бүхий барааг Гаалийн байгууллагад мэдүүлэхгүй, гаалийн татвар хураамжаас зайлсхийж, биедээ нууж нэвтрүүлэх гэж байгаад баригдсан. Гаалийн улсын байцаагч Ц.Б-ын хувьд надтай уулзаж гуйсан шалгуулахгүй, мэдүүлэхгүй байх талаар хэлсэн ярьсан зүйл байхгүй. Гаалийн улсын байцаагч Ц.Б-ын хувьд өөрийнхөө гаалийн байцаагч, тэнд ажилладаг гэдгийг далимдуулан өөрийн эгч, ээжийг тосож байгаа мэтээр гар тээшээ шалгуулахгүй гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн. Иргэн П.А-ийн хувьд өмнө нь үнэт эдлэл, алт, монетон эдлэл бүхий барааг Гаалийн байгууллагад мэдүүлэхгүй, гаалийн татвар хураамжаас зайлсхийж, биедээ нууж нэвтрүүлэх гэж байгаад баригдаж зөрчлийн тухай хуулиар торгуулж байсан гэдгийг Эрсдэлийн албанаас хэлэхгүй бол би мэдэхгүй ш дээ. Сүүлд нь тухайн үед Эрсдэлийн албанаас хуваарьтай ажиллаж байсан Мөнхдулам нь хэлэхдээ “П.А эрсдэлтэй иргэн байсан. Өмнө нь ийм зөрчил гаргаж байсан учраас өөрөө бууж ирээд тээшинд нь үзлэг хийсэн” гэж байсан. Өөрөө тээшинд нь үзлэг хийгээд, бид нарт хэлээгүй юм билээ. Тэгэхээр миний хувьд 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6 дугаар хэсгийн 6.9-6.14-д зааснаар гаалийн хяналт тавьж нэвтрүүлнэ, хяналтыг хийхдээ биет шалгалт биш рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж нэвтрүүлэх үйлдлийг таамаглаж хийж чадахгүй байдалд хүрч байгаа юм. Зорчин ирж байгаа хүн бүрд 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6 дугаар хэсгийн 6.9-6.14-д зааснаар гаалийн хяналт тавьж нэвтрүүлнэ, хяналтыг хийхдээ биет шалгалт биш рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж нэвтрүүлэх үйлдлийг хийвэл их цаг хугацаа зарцуулж иргэдийг чирэгдүүлж, уур бухимдлыг төрүүлдэг. Олон улсын нислэгээр гадаад, дотоодын янз бүрийн хүмүүс ирдэг тул их найрсаг, хурдан шуурхай хяналт шалгалт хийх зарчмыг баримталдаг. Иймд тэр болгон биет шалгалт биш рентген аппаратаар харах үйлдлийг хийдэггүй юм. Миний хувьд ах дүү нараа тосох үйлдэл хийж л байсан. Тэгэхдээ дүрэм, журмын дагуу ачаа, тээшээ бүрэн шалгуулаад л оруулдаг. Харин Бын хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж, бусдыгаа ийм байдалд оруулж байгаад гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-194/,
Гэрч Ш.А-гийн өгсөн: “Би 2009 онд ШУТИС-ийг төгссөн. 2009-2013 онд ажилгүй. 2013-2016 онд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн төв лабораторид шинжээч, гаалийн улсын байцаагчаар, 2016-2021 он жирэмсний амралттай. 2021 оны 08 дугаар сараас одоог хүртэл “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын Хяналт шалгалт, бүрдүүлэлтийн албаны хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна. Би 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дээр гаалийн улсын байцаагчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан. Олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэгт гар тээшний рентген аппарат дээр хяналт шалгалтыг хийж ажилласан. Тухайн хэсэгт надтай хамт гаалийн улсын байцаагч Р.Э ажиллаж байсан. Р.Э-ын хувьд хамт ажиллаж байсан. Бид хоёрын ажиллаж байсан мест ижил боловч нэг нь зорчигчийн гар тээшийг рентген аппарат дээр шаардаж тавиулаад, нөгөөх нь рентген аппаратыг харж хянаж шалгах ажлыг хийсэн. Тэр өдөр би рентген аппаратыг харж хянаж шалгах ажлыг хийсэн. Харин гаалийн улсын байцаагч Р.Э зорчигчийн гар тээшийг рентген аппарат дээр шаардаж тавиулах ажлыг хийсэн. “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд Гаалийн улсын байцаагч Ц.Б-ыг би танина. Бид хоёр одоо нэг байгууллагад хамт ажилладаг учраас танина. Ц.Б-той 2022 оноос хойш хамт ажиллаж байна. Түүнээс өмнө таньдаггүй байсан. Гаалийн байгууллагад ажилладаг гэдгээрээ л мэднэ. Тэрнээс садан төрлийн холбоо байхгүй. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд гаалийн улсын байцаагч Ц.Б 2024.5.29-ний өдөр хаана ямар ажил хийж байсан талаар би мэдэхгүй байна. Сайн санахгүй байна. 2024.5.29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг 17 цагийн орчим “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд буусан. Тухайн нислэгээр зорчин ирсэн иргэдийн бие, гар тээшинд гаалийн улсын байцаагч Р.Э бид хоёр хяналт, шалгалтыг хийж байсан. Гаалийн улсын байцаагч Р.Э зорчигч нарыг хяналтын бүс буюу А7АПП2-р хэсгээр зорчиж орж байгаа иргэдийн гар тээшийг рентген аппарат дээр шаардаж тавиулж байсан. Харин би байнгын рентген аппаратад ороод гарч байгаа тээшийг дэлгэцээр хянаж байсан. Миний хувьд дэлгэц хянаж байсан учир ямар хүмүүс орж байгааг хараагүй. Гаалийн улсын байцаагч Р.Э нэг зорчигч хяналтын бүсээр дамжин өнгөрөхөд “хөөе гар тээшээ тавиарай” гэж хэлж байсан. Р.Э-ыг хэлсний дараа тухайн үед би дэлгэцээ хартал ямар нэгэн гар тээш тавиагүй байсан. Тэр үед нэг хүн гар тээшээ шалгуулахгүй орчих шиг болсон. Би ямар хүн гэдгийг нь анзаарч хараагүй. Р.Э тэрний дараа надад хандаж хэлэхдээ “Б нэг хүнийг дагуулж орохдоо гар тээшийг нь шалгуулахгүй орчихлоо” гэж хэлсэн. Тэгтэл Хилийн тагнуулын хоёр ажилтан гаалийн улсын байцаагч Быг өөр нэг үл таних 55 орчим насны эмэгтэйн хамт дагуулаад буцаж ирсэн. Тэгээд Б-ын тосож дагуулж оруулсан эмэгтэйн тээш, гар тээшийг рентген аппаратаар оруулж үзлэг хийсэн. Рентген аппаратаар ямар нэгэн зөрчил илрээгүй учраас тухайн эмэгтэйн биед үзлэг хийнэ гээд аваад явсан. Тагнуулын эмэгтэй ажилтантай, гаалийн улсын байцаагч эмэгтэй Т нар хамт хяналт шалгалтын өрөө рүү нөгөө эмэгтэйг дагуулж ороод биед үзлэг хийгээд гарч ирэхдээ тэр эмэгтэйн биеэс 5 кг алт, монетон эдлэл илэрсэн байсан. Түүний дараа тухайн эмэгтэй дахин рентген аппаратаар оруулж биед нь үзлэг хийхэд хөхний даруулга дотроо хүзүүний гинж нуусан байсан нь илэрсэн. Гаалийн улсын байцаагч Ц.Бын тоссон иргэнийг Амар хэн гэж байлаа. Амартай л хүн байсан даа. А гэл үү. А7АПП2-р хэсгээр нэвтрэхээс өмнөх хэсгийг гаалийн хяналтын бүс гэдэг. А7АПП2-р хэсгээр нэвтэрсний дараа бол хяналтын бүсээс гарсан гэж тооцдог. Хяналтын бүс рүү энгийн иргэн ямар нэгэн шалтгаанаар нэвтэрч хүн тосох тохиолдолд шалтгаан бүхий хүсэлтээ бичээд түр үнэмлэх авч, шалгуулж ордог. Харин Ц.Б-ын хувьд тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ба гаалийн улсын байцаагч учраас ямар нэгэн шалтаг, шалтгаан хэн нэгэнд хэлж, түр үнэмлэх авч нэвтрэх шаардлагагүй шууд нэвтрэх эрхийн өөрийн үнэмлэхээ хаалганд уншуулж орсон байх. Гаалийн улсын байцаагч Ц.Б нь тухайн иргэнийг тосохоосоо өмнө А7АПП2-р хэсгээр гадагш нэвтэрсэн үү, өөр газраар хяналтын бүс рүү орсон уу би мэдэхгүй байна. Би 2024.5.29-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирэх зорчигч нарыг хянаж шалгахдаа Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/294 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хяналтын бүсийн журам”, 2019 оны А/275 дугаартай тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 4 дэх хэсэгт агаарын тээврийн талаар, 5 дахь хэсэгт Улсын хилээр орж байгаа барааны талаар, 11 дэх хэсэгт зорчигчийн бараанд яаж хяналт тавих талаар тусгасан байдаг, 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” болон Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, харьяа гаалийн газар хорооны дүрмийг үндэслэн Буянт-Ухаа гаалийн газрын даргын 2021 оны А/13 дугаартай тушаалаар батлагдсан “Ажил үүргийн хуваарь, технологийн ажиллагааны заавар”-г үндэслэн хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан. Миний хувьд зорчигч нарын царайг харж, шууд харьцаж ажиллаагүй. Харин миний хувьд рентген аппаратын дэлгэцийг тогтмол хянах ажлыг хийж байсан. Гаалийн улсын байцаагч Ц.Б-ыг зорчигч дагуулаад, гар тээшийг нь шалгуулахгүй оруулсныг би мэдээгүй. Энэ талаар надад Р.Э сүүлд нь буюу нэвтрээд явсных нь дараа хэлсэн. Зорчиж байгаа бүх иргэдийг нэг бүрчлэн шалгах боломж байхгүй ба бүх иргэнд биет шалгалт, рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж нэвтрүүлдэггүй. Зөвхөн гар тээш, ачаа тээшийг рентген аппаратаар хянаж оруулдаг. Гаалийн хяналтын бүсээр нэвтрэх зорчигчид ногоон, гарц, улаан гарцаар сонгон нэвтэрдэг. Улаан гарцаар гарч байгаа зорчигч нь гаальд мэдүүлэх бараатай гэж улаан гарцыг сонгодог. Харин ногоон гарцаар зорчиж байгаа зорчигч нь гаальд мэдүүлэх бараагүй гэж сонгодог. Харин тухайн өдөр Р.Э бид хоёр ногоон гарц дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэр зорчигч ногоон гарцыг сонгоод гарч байгаа нь үйлдлээрээ гаальд мэдүүлэх бараагүй гээд гарч байгаа гэсэн үг. Миний хувьд 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6 дугаар хэсгийн 6.9-6.14-д зааснаар гаалийн хяналт тавьж нэвтрүүлнэ, хяналтыг хийхдээ биет шалгалт биш рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж нэвтрүүлнэ гэснийг би зөрчиж, тухайн иргэний гар тээшийг рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж ажиллаж байсан. Рентген аппаратаар гар тээшээ тавьж шалгуулна уу гэсэн шаардлагыг зорчигч нарт Р.Э тавьж ажиллаж байсан. Миний хувьд зорчигч бүрийг гар тээшээ рентген аппаратаар гар тээшээ оруулж байна уу гэж хянаж байх боломжгүй. Учир нь рентген аппаратын дэлгэцийн байнга харж хянаж байсан юм. Монгол Улсын иргэн П.Амарбаяр нь үнэт эдлэл, алт, монетон эдлэл бүхий барааг Гаалийн байгууллагад мэдүүлэхгүй, гаалийн татвар хураамжаас зайлсхийж, биедээ нууж нэвтрүүлэх гэж байгаад баригдсан. Монгол Улсын иргэн П.А нь үнэт эдлэл, алт, монетон эдлэл бүхий барааг Гаалийн улсын байцаагч Ц.Б-ын хувьд надтай уулзаж гуйсан шалгуулахгүй, мэдүүлэхгүй байх талаар хэлсэн ярьсан зүйл байхгүй. Иргэн П.Аийн хувьд өмнө нь үнэт эдлэл, алт, монетон эдлэл бүхий барааг Гаалийн байгууллагад мэдүүлэхгүй, гаалийн татвар хураамжаас зайлсхийж, биедээ нууж нэвтрүүлэх гэж байгаад баригдаж зөрчлийн тухай хуулиар торгуулж байсан гэдгийг би мэдэхгүй. Тэр А гэх хүнийг урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй. Эрсдэлийн байцаагч судалгааг гаргаж өгдөг боловч тухайн үед П.А-ийг эрсдэлтэй зорчигч гэж мэдээлэл өгөөгүй. Хэрэв тэгж мэдэгдсэн бол бүх хяналт шалгалтыг хийж илрүүлж чадах байсан. Эрсдэлийн байцаагч эрсдэлтэй зорчигч гэж мэдэгдээгүй тохиолдолд зорчин ирж байгаа хүн бүрийг рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж нэвтрүүлэх үйлдлийг хийвэл их цаг хугацаа зарцуулж иргэдийг чирэгдүүлж, уур бухимдлыг төрүүлдэг. Иймд тэр болгон рентген аппаратаар харах үйлдлийг хийдэггүй юм. Гаалийн улсын байцаагч нар энгэрийн камер зүүдэг боловч тухайн 2024.05.29-ний өдөр 17:00 цагийн орчимд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирсэн хянаж, шалгахдаа энгэрийн камергүй ажиллаж байсан. Камер зүүгээгүй шалтгаан гэх юм байхгүй. Камераа зүүхээ мартсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-198/,
Гэрч Н.Б-ийн өгсөн: “Намайг 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн бүсэд хяналт тавьж ажиллаж байхад “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б нь 17 цаг 40 минутын орчимд өөрийн үүрэг гүйцэтгэж байсан цэг, ажлын байраа орхин явж, гадаадаас ирж байгаа зорчигч нар ирэх хэсэг буюу 1 давхарт очиж, Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирсэн эрсдэлтэй иргэний бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн П.Атэй уулзаж, яриа өгүүлэл хийж байгаад П.Аийн ачаа, тээшийг өргөж тэргэнцэр дээр тавьж түрээд, П.А-ийг хажуудаа дагуулж алхсаар “Гаальд мэдүүлэх бараагүй” гэж бичсэн хаягтай зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэг рүү 17 цаг 39 минут 43 секундийн орчим очиж, Олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэгт П.Аийн гар тээшийг рентген аппарат дээр тавилгүй, хяналт шалгалтыг хийж ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нарт шалгуулахгүй 17 цаг 39 минут 43 секундээс 17 цаг 39 минут 46 секунд хүртэлх хугацаанд шууд алхсаар А7АПП2-р хэсгээр нэвтэрч тус нисэх онгоцны буудлын гаалийн хяналт шалгалтын бүсээр нэвтэрч, Ц.Б, П.А нар цааш алхсаар 17 цаг 39 минут 54 секундэд онгоцны буудлын хаалгаар гарч явахаар нь дуудаж, дахин шалгасан. Шалгахдаа Олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсгийн рентген аппарат дээр П.А-ийн ачаа, тээш, гар цүнх зэргийг тавьж шалгахад зөрчил илрээгүй. Энэ үед би гаалийн улсын байцаагч Ц.Боос “та өөрөө гаалийн улсын байцаагч хүн байж, энэ хүний ачаа, тээш, гар цүнхийг шалгуулахгүй шууд аваад гарчхаж байгаа нь яаж байгаа юм бэ?” гэж асуухад, Ц.Б нь хариулахдаа “би өөрийн таньдаг хүмүүсийг ингээд аваад гарчихдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Таны ажил үүрэгт нийцэж байгаа юм уу” гэж асуухад, Ц.Б нь нэлээн сандарч юу ч хэлж чадахгүй байсан. Ц.Бод би хандаж “та гаалийн байцаагч юм бол энэ хүнийг өөрөө шалгаадах” гэж хэлсэн чинь, Ц.Б “би шалгамааргүй байна” гэсэн. Тэгэхээр нь би А7АПП2-р хэсэгт ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нарт хандаж та хоёр энэ хүнийг яагаад шалгахгүй гаргасан юм бэ, одоо шалгаадах гэсэн. Тэгтэл гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нар нь шалгасан болж дутуу шалгасан. Тэгээд П.А-ийг рентген аппаратаар шалгана гэхэд, П.А юу ч хэлээгүй байхад Ц.Б нь манай эгчийн бие муу, зүрх нь дэлсээд байгаа юм рентген аппаратад оруулж болохгүй гэсэн. Тэгэхээр нь П.А-ийн биед биет үзлэг хийхээр болж ижил хүйстэй Хилийн тагнуулын ажилтан Б.Л, Гаалийн улсын байцаагч Д.Т нар П.А-ийг Гаалийн зөрчлийн албаны өрөөнд оруулж биед нь үзлэг хийлгэсэн. Биед нь үзлэг хийх гэхэд Ц.Б нь 00-ын өрөөнд оруулаад үзлэг хийлгэчихье гэсэн. Тэгэхээр нь тийм юм байхгүй ээ, албаны өрөөнд оруулж үзлэгийг хийнэ гээд албаны өрөөнд оруулсан. /яг хэдэн тоот өрөө байсныг би санахгүй байна/ П.А-ийн биед үзлэг хийхэд килограмм гаран алт, монетон /ээмэг, бөгж, хүзүүний гинж, бугуйвч, кулон/ зэрэг үнэт эдлэлүүдийг гэдэсний даруулга бүсэн дотор нуусан байсныг илрүүлсэн. Түүний дараа П.А-ийг рентген аппаратад оруулж шалгахад хөхний даруулга дотроос нь улаан хүрэн өнгийн шүрэн зүүлт нуусан байсныг илрүүлсэн. Ингээд миний бие гаалийн улсын байцаагч Ц.Б-той уулзаж “П.А нь тантай ямар хамааралтай хүн бэ” гэж асуухад, Ц.Б хариулахдаа П.А-ийг “манай хамаатны эгч байгаа юм” гэж байсан. Би Ц.Б-оос албан ёсны тайлбар авсан. Тайлбараар Ц.Б хэрхэн мэдүүлсэн нь цаасаар баримттай байгаа. Тэрийг энд дахин мэдүүлээд яахав гэж бодож байна. Хилийн тагнуулын ажилтан Б.Л, гаалийн улсын байцаагч Д.Т нар эмэгтэй, П.А-тэй ижил хүйсийн хүмүүс учир Гаалийн зөрчлийн албаны өрөөнд оруулж биед нь үзлэг хийлгэсэн. Тухайн өрөөний дугаарыг мэдэхгүй байна. Тухайн өрөө нь Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын 1 давхарт байрлах Гаалийн хяналтын зөрчлийн албаны өрөөнд үзлэгийг явуулсан. Биед үзлэг хийж, нуусан эд зүйлийг илрүүлэх ажиллагаанд дуу-дүрсний бичлэг хийж бэхжүүлээгүй. Хилийн тагнуулын ажилтан Б.Л, Гаалийн улсын байцаагч Д.Т нар эмэгтэй, П.Атэй ижил хүйсийн хүмүүс учир Гаалийн зөрчлийн албаны өрөөнд П.А-ийн биед нь үзлэг хийхэд Хилийн тагнуулын ажилтан Б.Л-д П.А хандаж “эдгээр ууттай үнэт эдлэлүүдээс нэгийг нь та хоёрт өгье. Та хоёр хуваагаад авчих, тэгээд эгчийгээ явуулчих” гэж хэлсэн байсан. Энэ тухайн Б.Л үзлэг хийж дуусаад гарч ирээд Гинжболд дарга бид хоёрт хэлж байсан. П.Аийн биед үзлэг хийгээд нуусан үнэт эдлэлүүдийг илрүүлж хурааж авахад 17 хэсэг жижиг уутанд үнэт эдлэлүүдийг хувааж хийсэн байсан. Уут тус бүрд харилцан адилгүй үнэт эдлэлийг хийсэн байсан ба жин хэмжээг нь тодорхойлж, дугаар тавьж, хаяглаагүй байсан. Харин бид нар үзлэг хийж хурааж авахдаа жин хэмжээг нь тодорхойлж, 1-17 хүртэл дугаар тавьж хаягласан юм. Тэгэхээр яг тэр ууттайг нь өгөхийг завдсан гэж хэлж чадахгүй. Тэдгээр 17 ууттай үнэт эдлэлээс аль нэгийг нь л өгөх гэж байсан гэсэн үг. П.А-ийг 2023 оны 06 дугаар сард Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхэд Ц.Б тосож авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэг буюу тухайн хаалгыг зорчигч сонгоод гарч байгаа хэдий ч нэвтэрч байгаа зорчигч бүрийн гар тээшийг шалгах, биеийг хувцасных нь гаднаас гар металл илрүүлэгчээр шалгах ёстой байдаг. Гэтэл гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нар шалгаагүй. Хамт ажилладаг Ц.Б-ыг дагуулж яваа болохоор нь шалгаагүй нь ямар нэгэн холбоотой гэдэг сэжиг төрж байгаа юм. “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын талаар болон зорчигч нарын талаар манай байгууллагад маш их мэдээлэл ирдэг учир манайхаас “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн бүсэд ээлжит хяналт шалгалтыг хийж, гадаадаас зорчин ирж байгаа зорчигч нарын бүртгэлээс эрсдэлтэй гэсэн зорчигч нарт хяналтыг түлхүү тавьдаг. П.А-ийн хувьд өмнө нь гадаадаас ирэхдээ биедээ үнэт эдлэл нууж, гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байгаад баригдан зөрчлийн тухай хуулиар торгуулж байсан эрсдэлтэй зорчигчийн судалгаанд байсан. Гэтэл тухайн эрсдэлтэй иргэн П.А-ийг гаалийн улсын байцаагч Ц.Б нь өөрийн ажлын байраа орхиж, очиж тосож аваад, яриа өгүүлэл хийж, гаалийн хяналтын бүсээр шалгуулахгүй нэвтрүүлсэн. Бид П.А-ийг гаалийн хяналтын бүсээр шалгуулахгүй гарсан учир шалгуулах зорилгоор буцааж гаалийн хяналтын бүсэд оруулж ирж шалгалтыг хийхэд Ц.Б хамт дагаж орж ирсэн ба П.А-ийн ачаа, тээшийг өргөж, буулгах үйлдлийг хийж байсан ба нэг анхаарал татсан зүйл нь П.Аийг шалгуулахаас зайлсхийх маягтай бие нь муу учир рентген аппаратад оруулахгүй, албаны өрөөнд биш 00-ын өрөөнд шалгуулах гэх мэт хүсэлтийг тавьж байсан. Мөн тагнуулын ажилтан бид нарын хууль ёсны шаардлагыг Ц.Б биелүүлээгүй ба П.Аийг шалгахаас шууд татгалзаж байсан зэрэг нь түүнийг үнэт эдлэл нууж оруулж байгааг мэдэж байсан гэж үзэхээр байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202/,
Гэрч Ц.Г-ын өгсөн: “Тухайн өдөр манай тасгийн боомт хариуцсан ажилтан Б, Л нар “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Олон улсын ирэгч талын гаалийн хяналтын бүсэд хяналт тавьж ажиллаж байхад Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирсэн Монгол Улсын иргэн П.Аийг “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б нь тосож аваад, П.А-ийн ачаа, тээшийг тэргэнцэр дээр тавьж түрээд, П.Аийг хажуудаа дагуулж алхсаар зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан гаалийн улсын байцаагч нарт шалгуулахгүй нэвтрүүлж, нисэх онгоцны буудлаас гарч явсан. Үүнийг хянаж байсан хилийн тагнуулын ажилтан Б.Л, Бнар мэдэж Л нь П.Аийг дуудаж, дахин шалгуулах шаардлагыг тавьж гаалийн хяналтын бүсэд оруулж ирж, нарийвчлан шалгасан байсан. Дахин шалгаад олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсгийн рентген аппарат дээр П.А-ийн ачаа, тээш, гар цүнх зэргийг тавьж шалгахад зөрчил илрээгүй байсан. Тэгээд П.А-ийн биеийг рентген аппаратаар шалгах гэхэд, гаалийн улсын байцаагч Ц.Б нь “манай эгчийн бие муу, зүрх нь өвдөөд байгаа рентген аппаратад оруулж болохгүй” гээд шалгуулаагүй гэсэн. Үүний дагуу П.А-ийн биед үзлэг хийхээр болж ижил хүйстэй, эмэгтэй ажилтан Б.Л, гаалийн улсын байцаагч Д.Т нар П.А-ийг Гаалийн зөрчлийн байцаагч нарын ажлын өрөөнд оруулж П.А-ийн биед нь үзлэг хийлгэсэн байсан. П.Аийн биед үзлэг хийхэд 5 кг гаран алт, монетон ээмэг, бөгж, хүзүүний гинж, бугуйвч, кулон зэрэг үнэт эдлэлүүдийг нуусан байсныг илрүүлсэн. Түүний дараа П.Аийн биеийг рентген аппаратад оруулж шалгахад хөхний даруулга дотроос нь улаан хүрэн өнгийн шүрэн зүүлт нуусан байсан нь илэрсэн байсан. Миний бие тухайн үед тэнд байгаагүй ба сүүлд нь очиж 20-22 цагийн орчим П.Атэй уулзаж тайлбар авсан. П.Аээс тайлбар авахаас өмнө Тагнуулын ерөнхий газрын Хилийн 33 отрядын дэргэдэх тагнуулын тасгийн ажилтан ахмад Б.Л, ахлах дэслэгч Н.Б нартай уулзаж хэрхэн юу болсон талаар тодруулсан. Хилийн тагнуулын ажилтан Б.Л, Гаалийн улсын байцаагч Д.Т нар эмэгтэй П.Атэй ижил хүйсийн хүмүүс учир биед нь үзлэг хийсэн байсан. Тагнуулын ерөнхий газрын Хилийн 33 отрядын дэргэдэх тагнуулын тасгийн ажилтан ахмад Б.Лгийн хувьд дуу-дүрсний бичлэг хийгээгүй. Харин тухайн өрөөнд камерын хяналт байсан эсэхийг би мэдэхгүй байна. Хилийн тагнуулын ажилтан Б.Л, Гаалийн улсын байцаагч Д.Т нар П.А-ийн биед нь үзлэг хийгээд нуусан эд зүйлийг нь илрүүлж гаргаж ирэхэд, иргэн П.А нь ажилтан Б.Лд хандаж “эдгээр ууттай үнэт эдлэлүүдээс нэгийг нь та хоёрт өгье. Та хоёр хуваагаад авчих, тэгээд эгчийгээ аргалаад явуулчих” гэж хэлсэн байсан. Энэ тухайн Б.Л надад сүүлд нь хэлсэн. Энэ асуудлын талаар тухайн орой П.А-ээс би тайлбар авахдаа тодруулж асуухад “би ууттай зүйлсээс нэгийг нь өгье гэж хэлээгүй, харин эгчийгээ аргалаад өгөөч эгч нь мөнгө төгрөгийг нь өгье” гэж хэлсэн гэж тайлбарт дурдаж байсан. Миний хувьд П.А-ийн биед үзлэг хийгээд, эд зүйлийг нь хураачихсан байсан ба илэрсэн эд зүйлийг уутанд хийж, гаалийн байгууллагын өрөөнд хадгалахад бэлэн болгосон байсан. Үүний өмнө манай ажилтан нар тус тусдаа ууттай үнэт эдлэлүүдийн зургийг надад явуулсныг би харсан. Мөн сүүлд нь Тагнуулын ерөнхий газрын мөрдөгч Учрал ирж тухайн эд зүйлсийг тоолж, тэмдэглэл хөтөлж авч явсан. Тэгэхэд би байлцсан ба биетээр тухайн эд зүйлсийг харсан. Тэгэхэд 1-17 хүртэл дугаарласан, грамм, жин хэмжээг тодорхойлж, хаягласан байсан. Ажилтан Б.Л-д өгөхийг завдсан 1 ууттай үнэт эдлэл нь яг аль ууттай эд зүйл байсныг нь би хэлж мэдэхгүй. П.А-ийг 2023 оны 6 дугаар сард Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхэд Ц.Б тосож авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Энэ талаар би П.А-ээс асуухад өмнө нь Ц.Б намайг тосож байгаагүй гэж байсан. Бид нарт янз бүрийн мэдээлэл болон хяналт шалгалтаар тогтоосон зүйлээр П.А-ийг өмнө нь Ц.Б тосож авч байсан буюу өмнө нь ийм үйлдэл гарсан талаарх мэдээлэл баримт байхгүй. Олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэг буюу тухайн хаалгыг зорчигч сонгоод гарч байгаа хэдий ч нэвтэрч байгаа зорчигч бүрийн гар тээшийг шалгах, биеийг хувцасных нь гаднаас гар металл илрүүлэгч буюу detecter-ээр шалгах ёстой байдаг. Гэтэл гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нар шалгаагүй. Миний бие “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн хяналтын бүсэд хяналт шалгалтыг хийгээд 1 жил гаран болж байна. Энэ хугацаанд гаалийн улсын байцаагч нарын талаар их олон мэдээ мэдээлэл бидэнд ирдэг. Тиймээс бидний зүгээс гаалийн улсын байцаагч нарын үйлдлийг давхар хянаж байдаг. Тэгэхэд гаалийн улсын байцаагч Ц.Б нь гаалийн улсын байцаагч Ш.Атай байнгын хамт явж байгаа харагддаг ба үдийн цай хамт уух, хамт уулзаад, юм яриад зогсож байх гэх мэтээр ажиглагдаж байдаг. Тэгэхээр миний бие тэр хоёрыг хоорондоо ойр дотно юм байна даа гэж бодож байсан. Мөн манай хоёр ажилтан П.Аийг дахин шалгуулах гээд хууль ёсны шаардлага тавихад гаалийн улсын байцаагч Ц.Б нь би шалгахгүй гэж хэлсэн байсан. Мөн гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нар дутуу шалгаад илрүүлээгүй байсан. П.А-ийн хувьд өмнө нь гадаадаас ирэхдээ биедээ үнэт эдлэл нууж, гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байгаад баригдан зөрчлийн тухай хуулиар торгуулж байсан ба эрсдэлтэй зорчигчийн судалгаанд бүртгэлтэй иргэн байсан. Гэтэл тухайн эрсдэлтэй иргэн П.А-ийг гаалийн улсын байцаагч Ц.Б нь өөрийн ажлын байраа орхиж, очиж тосож аваад, гаалийн хяналтын бүсээр шалгуулахгүй нэвтрүүлсэн. Гаалийн улсын байцаагч Ц.Б-д хандаж “та шалгуулахгүй гарсан нь ямар учиртай юм. Энэ хүн чинь биедээ хар тамхи гэх мэт хууль бус хориотой бараа авч явсан бол яах уу” гэж асуухаар, Ц.Б нь “тийм зүйл энэ хүний биед байхгүй” гэж хариулсан гэсэн. Тэгэхээр тухайн хүний биед юу нуусан байгааг Ц.Б мэдэж байсан болж таарах гээд байгаа юм. Мөн нэмж хэлэхэд 2024.5.30-ны өдөр буюу маргааш нь Гаалийн хяналтын бүсийн камерыг авах гэсэн чинь бүгдийг нь устгачихсан байсан. Би “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын зөрчлийн ахлах Эрдэнэбаярт хандаж та нар нотлох баримт устгасан байна шүү гэхэд бид нар мэдэхгүй Гаалийн ерөнхий газарт сервер нь байдаг гэж хэлж байсан. Тэгэхээр Гаалийн ерөнхий газар хүртэл гаалийн улсын байцаагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлж байна гэж үзэхээр байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-205/,
Гэрч Б.Л-ийн өгсөн: “Би 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн хяналтын бүсийн зорчигч ирэгчийн бүсэд хяналт шалгалт хийж байхад “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б нь Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирсэн Монгол Улсын иргэн П.А-ийг тосож аваад, П.Аийн ачаа, тээшийг тэргэнцэр дээр тавьж түрээд, П.А-ийг хажуудаа дагуулж алхсаар зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэгт шалгуулахгүй нэвтрүүлж, нисэх онгоцны буудлаас гарч явсан. Үүнийг харсан миний бие П.А-ийн араас гарч, буцаж гаалийн хяналтын бүсэд орж шалгуулах шаардлагыг тавьсан. П.А-ийг гаалийн хяналтын бүсэд буцаан оруулж шалгах гэхэд Ц.Б түүний ачаа, тээшийг түрсэн хэвээр хамт буцаж орж ирсэн. Тэгээд П.А-ийг дахин шалгах гэхэд гаалийн улсын байцаагч Ц.Б нь хэл амаар эсэргүүцэл үзүүлж “би энэ байгууллагад ажилладгийн хувьд өөрийнхөө таньдаг эгчийг тосоод аваад гарч болохгүй юу” гэсэн. Тэр үед манай тасгийн ажилтан Б гаалийн улсын байцаагч Ц.Б-д хандаж “чиний шалгуулахгүй авч гарч байгаа үйлдэл зөв үү” гэж асуухад Ц.Б өөдөөс нь тайлбар хэлж маргалдаад байсан. Тэгээд олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсгийн рентген аппарат дээр П.Аийн ачаа, тээш, гар цүнх зэргийг тавьж шалгахад зөрчил илрээгүй байсан. Тэгээд П.Аийн биеийг рентген аппаратаар шалгах гэхэд гаалийн улсын байцаагч Ц.Б нь “манай эгчийн бие муу, зүрх нь өвдөөд байгаа учир рентген аппаратад оруулж болохгүй” гээд шалгуулахгүй байсан. Ц.Быг ингэж хэлээд рентген аппаратад оруулахгүй байсан учир П.Аийн биед биет үзлэгийг хийхээр болж ижил хүйстэй, эмэгтэй ажилтан би, мөн гаалийн улсын байцаагчийн хамт /би нэрийг нь мэдэхгүй байна/ П.А-ийн биед нь үзлэг хийсэн. Гаалийн зөрчлийн байцаагч нарын ажлын өрөөнд П.А-ийг оруулж үзлэг хийсэн ба тухайн өрөөний дугаарыг мэдэхгүй байна. Тэгээд үзлэг хийнэ гэхэд П.А нь “би 00 ормоор байна” гэсэн. Тэгэхээр нь би таны биед үзлэг хийх гэж байгаа учир одоо 00-ын өрөө-рүү явуулах боломжгүй байна. Та биедээ ямар нэгэн эд зүйл нуусан бол өөрөө сайн дураараа гаргаж өгч болно гэсэн. Тэгтэл П.А нь “чи ямар учир мэддэггүй хүүхэн бэ, би амьдрах гэж ядаж байна” гэх мэтийн зүйлийг ярьж байгаад биеэсээ 1 ууттай үнэт эдлэлийг гаргаж ирсэн. Тэгээд энэ л байна гэхээр нь би таны биед дахин эд зүйл байгаа. Та өөрөө гаргаж ирэх үү гэхэд, дуугарахгүй байсан учир би гаалийн улсын байцаагч эмэгтэйг биед нь үзлэг хий гэж хэлсэн. П.Аийн биед үзлэг хийхдээ хувцсыг нь бүрэн тайлаагүй, гаалийн улсын байцаагч эмэгтэй тэмтэрч үзлэгийг хийсэн. П.Аийн биеэс нийт 16 ууттай үнэт эдлэл гарч ирсэн. Ингээд нарийвчилсан үзлэгийг хийх шаардлага байсан учир П.Аийн биеийг рентген аппаратад оруулж шалгахад хөхний даруулга дотроос нь улаан хүрэн өнгийн шүрэн зүүлт нуусан байсан нь илрүүлсэн. Тухайн 17 ширхэг ууттай үнэт эдлэлийг жигнэж хэмжихэд 5 кг гаран алт, монет, шүрэн эдлэл буюу ээмэг, бөгж, хүзүүний гинж, бугуйвч, кулон зэрэг үнэт эдлэлүүдийг нуусан байсныг илрүүлсэн. Би гаалийн улсын байцаагч эмэгтэйн хамт П.Аийн биед үзлэг хийсэн. Биед нь үзлэг хийхээр ороход манай тасгийн ажилтан Бнь гар утсан дээрээ бичлэг хийгээрэй гэсэн. Түүний дагуу би өөрийн Google Pro8 маркийн гар утсан дээрээ бичлэг хийсэн. Тухайн бичлэг бүрэн хийгдээгүй ба яг хэдэн минутын бичлэг хийгдсэн эсэхийг би мэдэхгүй байна. Би П.Аийн биед үзлэг хийж дуусаад гарч ирсний дараа тасгийн дарга Гинжболд, ажилтан Бнарт үзлэг хийж эхлэхдээ бичлэг хийсэн гэж хэлсэн. Тэгтэл байлгаж байгаарай дараа нь хэрэг болж магадгүй гэж хэлсэн. Тэр бичлэг одоо надад байхгүй гар утсан дээрээсээ устгачихсан. Тухайн бичлэгийг үзлэг эхлэхээс дуусах хүртэл хийгээгүй. Хэдхэн секундийн бичлэг хийгдсэн. Тэгээд чанарын шаардлага хангахааргүй бичлэг байсан учир би устгачихсан ба үзлэгийн тэмдэглэлд дурдуулаагүй. “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын 1 давхарт байрлах Гаалийн хяналтын зөрчлийн албаны өрөөнд П.Аийн биед хийсэн үзлэгийг явуулсан. П.А-ийн биед үзлэг хийхэд ижил хүйсийн хүн байх шаардлагатай байсан учир гаалийн улсын байцаагч Д.Т бид хоёроос өөр хүн байгаагүй. Харин тэмдэглэлийг тухайн үед ЧХОУНОБГГ-ын зөрчлийн албаны гаалийн улсын байцаагч Ц.П бичсэн. Тухайн тэмдэглэлд Хилийн тагнуулын ажилтан Н.Б, гаалийн улсын байцаагч Д.Т, бид нар байлцсан гэж гарын үсэг зурсан юм. Гаалийн улсын байцаагч Д.Т бид хоёр П.Аийн биед нь үзлэг хийгээд нуусан эд зүйлийг нь илрүүлж гаргаж ирэхэд, иргэн П.А нь надад хандаж “эдгээр ууттай үнэт эдлэлүүдээс нэгийг нь чамд өгье. Чи гадаа үүдэнд байгаа залуутайгаа хуваагаад авчих, тэгээд эгчийгээ аргалаад явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би П.Ат хандаж “та ингэж болохгүй ээ” гэж хэлсэн. Энэ үгийг П.А надад хандаж хэлэхэд хажууд гаалийн улсын байцаагч Д.Т байсан ба сонссон. П.Аийг надад хахууль өгөхийг завдсан талаар үзлэгийн дараа хилийн тагнуулын ажилтан ахлах дэслэгч Н.Б, тасгийн дарга Ц.Гинжболд нарт хэлсэн. Тасгийн дарга Ц.Гинжболд П.Аээс тайлбар авахдаа тодруулж асуусан байсан. П.Аийн биед үзлэг хийгээд нуусан үнэт эдлэлүүдийг илрүүлж хурааж авахад 17 хэсэг жижиг уутанд үнэт эдлэлүүдийг хувааж хийсэн байсан. Уут тус бүрд харилцан адилгүй үнэт эдлэлийг хийсэн байсан ба жин хэмжээг нь тодорхойлж, дугаар тавьж, хаяглаагүй байсан. Харин бид нар үзлэг хийж хурааж авахдаа жин хэмжээг нь тодорхойлж, 1-17 хүртэл дугаар тавьж хаягласан. Тэгэхээр яг тэр ууттайг нь өгөхийг завдсан гэж хэлж чадахгүй. Тэдгээр 17 ууттай үнэт эдлэлээс аль нэгийг нь л өгөх гэж байсан гэж ойлгож болно. Надад өгөхийг завдсан 1 ууттай үнэт эдлэл нь яг аль ууттай эд зүйл байсныг нь би хэлж мэдэхгүй. П.А-ийг 2023 оны 6 дугаар сард Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхэд Ц.Б тосож авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэг буюу тухайн хаалгыг зорчигч сонгоод гарч байгаа хэдий ч нэвтэрч байгаа зорчигч бүрийн гар тээшийг шалгах, биеийг гар металл илрүүлэгч буюу detecter-ээр шалгах, хяналт шалгалтыг хийх ёстой байдаг. Гэтэл гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нар шалгаагүй байсан. Гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нараас та хоёр П.А гэх хүнийг шалгахгүй гаргаж явуулсан нь ямар учиртай юм бэ гэхэд тэр хоёрын нэг нь хариулахдаа “Б нь бие муутай эгчийгээ тосож авна гэж хэлж байсан болохоор тэгээд эгчийгээ дагуулаад явж байсан учир би шалгахгүй гаргасан” гэж хэлсэн. Тэгэхдээ гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А хоёрын яг хэн нь надад тэгж хэлснийг би одоо санахгүй байна. Миний Google Pro8 маркийн гар утсыг гаднаас орж ирэхэд үүдний харуул, үүдэнд байгаа шүүгээнд орхи гэсний дагуу орхиж орж ирсэн. Тэгье. /Б.Л-н мэдүүлгийн өрөөнөөс түр гарч яваад гар утсаа авчирч өөрөө үзэж байгаад хариулахдаа: Би тухайн бичлэгийг гар утсан дээрээсээ устгачихсан байна. Тэгэхдээ 2024.05.29-ний өдөр тухайн үзлэг хийсэн бичлэгийг ажилтан Н.Б viber-аар явуулсан байна. Энд интернэт байхгүй учир бичлэгийг тоглуулж болохгүй, уншихгүй байна. Тагнуулын ажилтны гар утас, бие, орон байранд үзлэг хийхэд удирдлагаас зөвшөөрөл авдаг. Тэгж ажил болж байхаар би өөрөө эндээс гараад ДАТА аваад тухайн бичлэгийг таны viber-руу явуулж болох уу? Эсвэл одоо хоёулаа үүд рүү хамт гараад бичлэг унших эсэхийг үзье. Учир нь би Брүү явуулсан боловч Б send-ээгүй, үзээгүй бол бичлэг уншихгүй байх гэж бодоод байна. /АТГ-ын үүдэнд очиж Б.Л-гийн гар утасны viber цэс рүү орж Бгэж хадгалсан хүнтэй харьцсан хэсэгт 2024.05.29-ний өдөр явуулсан бичлэгийг тоглуулах гэсэн боловч уншихгүй, алдаа заасан байна. Иймд Б.Лг Н.Брүү утсаар яриулж асуулгахад, хэсэг хугацааны дараа Н.Бхариулахдаа надад бичлэг байхгүй байна гэж байв/ Б.Л нь өгүүлэхдээ Н.Бсаяхан утсаа сольсон юм тэгэхээр өмнөх viber-аар харьцсан мэдээлэл нь байхгүй байгаа юм гэж байв./ Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, ярьсан зүйл үнэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-209/,
Гэрч Д.Төмөртулгын өгсөн: “Би 2013-2014 он хүртэл Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагч, 2014-2015 онд хүүхэд асрах чөлөөтэй, 2015-2018 он Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч, 2018-2020 он хүртэл Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан. “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар 2020 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 50 минутын үед би ажлын байран дээрээ буюу “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд дахь гаалийн газарт өрөөндөө тайлангаа бичээд сууж байсан. Тэгтэл тухайн өдрийн ээлжийн ахлах гаалийн улсын ахлах байцаагч Солонго, зөрчлийн байцаагч Пийн хамт манай өрөөнд орж ирээд, Солонго ахлах надад хандаж “эмэгтэй хүний биед үзлэг хийх хэрэгтэй байна. Ижил хүйстэй хүн байх шаардлагатай. Иймд чи зөрчлийн байцаагч нарын өрөөнд очоод биед нь үзлэг хийгээдэх” гэж хэлсэн. Тэгж хэлсний дагуу би гаалийн улсын ахлах байцаагч Солонго, зөрчлийн байцаагч П нарыг дагаж “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын 1 давхарт байрлах 207 тоот зөрчлийн байцаагч нарын өрөөнд очиход, 207 тоот өрөөний үүдэнд гаалийн улсын байцаагч Б, мөн Хилийн тагнуулын ажилтан Бнар зогсож байсан. 207 тоот өрөөнд ороход тагнуулын эмэгтэй ажилтан Л үл таних 55-60 орчим насны эмэгтэйн хамт байж байсан. Би тухайн өрөөнд байсан 55-60 орчим насны үл таних эмэгтэйн биед үзлэг хийхээр болсон. Тухайн үл таних эмэгтэйг А гэж байсан. Би тухайн үед А гэх хүн ямар зөрчил гаргасныг ч мэдээгүй. 207 тоот өрөөнд намайг орох үед тагнуулын ажилтан Л нь А-т хандаж “таны биед нуусан эд зүйл байгаа бол өөрөө гаргаад өгчих” гэсэн. Тэгтэл А нь “чи эмэгтэй хүн байж, хүнийг ойлгодоггүй ямар сонин юм. Би 00 ормоор байна” гэсэн. Тагнуулын ажилтан Л хариулахдаа “таныг биедээ байгаа эд зүйлээ өөрөө гаргаад ирвэл 00 явуулна” гэл үү, тиймэрхүү юм ярьсан. Тэгээд тагнуулын ажилтан Л надад хандаж “энэ эмэгтэйн биед үзлэг хий” гэсэн. Тэгтэл А нь “за би өөрөө гаргачихъя” гээд өөрөө энгэрээ ухаж байгаад хувцсан дотроосоо нэг жижиг ууттай алт, монетон бололтой шаргал өнгийн ээмэг, бөгж зэргийг хольж хийсэн эд зүйлийг гаргаж ирээд “энэ л байна” гэж хэлсэн. Тэгтэл Л танд дахиж эд зүйл байгаа, гаргаад ир” гэсэн. Тэгтэл А юу ч дуугараагүй. Тэгээд миний бие Аийн биед хувцасных нь гаднаас гараараа тэмтэрч үзлэг хийсэн. Тэгтэл хөхний даруулга дотроос болон дотуур өмдний манжатик, мөн доошоо цавь хэсгээс нь жижиг уутанд тус тусад нь хэсэг хэсэг болгож хийсэн 15 ууттай алт, монетон ээмэг, бөгж, хүзүүний гинж, бугуйвч зэргийг хольж хийсэн байсан. Уут тус бүрд харилцан адилгүй хэмжээтэй хийсэн үнэт эдлэлүүд байсан. Ууттай эд зүйлүүдийг илрүүлэн гаргаж тавьж байхад А нь Лд хандаж “чи адилхан эмэгтэй хүн байж яасан хүн ойлгодоггүй юм. Би амьдрах гэж ядаж байна. Би чамд энэ ууттай зүйлүүдээс 1 ууттайг нь өгье, чи эгчийгээ аргалаад явуулчих” гэж хэлж байсан. Тэгтэл Л нь өөдөөс нь эсэргүүцсэн, няцаасан зүйлийг хэлсэн. Яг юу юу гэж хэлснийг санахгүй байна А, Л нар нь хоорондоо маргалдсан, гуйсан, тунасан шинжтэй яриа өгүүлэл хийгээд байсан. Аийн биед намайг үзлэг хийгээд дууссаны дараа буюу /Аийн өөрийнх нь гаргаж ирсэн 1 ууттай үнэт эдлэлийг үл тооцвол/ 15 ууттай үнэт эдлэл илрүүлж гаргаж ирсний дараа тагнуулын ажилтан Л нь А-ийн биед давтан үзлэгийг хийсэн. Ингээд Аийн гутлыг рентген аппаратад оруулж шалгасан. Хамгийн сүүлд Аийг өөрийнх нь биеийг рентген аппаратад буюу боди сканерт оруулахад хөхний даруулгын мөрөвч, суга хэсгээс 1 ууттай шүрэн зүүлт гарч ирсэн. Үзлэгийн тэмдэглэлийг би гар ноорог маягаар бичиж зөрчлийн гаалийн улсын байцаагч Пид өгсөн. П тэмдэглэлийг албажуулан бичиж танилцуулаад гарын үсэг зуруулсан. Үзлэг хийж дуусаад тухайн өрөөнөөс гарахад 207 тоот өрөөний үүдэнд нөгөө хэд зогсож байсан. Биеэс нь ийм зүйлс гарсан гэдгийг хэлж, хүлээлгэж өгөөд би өрөө рүүгээ явсан. Миний араас зөрчлийн байцаагч П нь орж ирээд ахдаа тэмдэглэл бичихэд туслаад өг гэсэн. Би үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг Пийн хамт компьютер дээр бичилцсэн. Тэгэхдээ зөрчлийн гаалийн улсын байцаагч нарын албан ажилд хэрэглэдэг байгууллага дээр байсан үнэт эдлэл жигнэдэг хэмжүүрээр тухайн үнэт эдлэлүүдийг граммлаж хэмжээг нь тодорхойлж, уутан дээр нь хаягжуулж наасан. Тухайн үед хилийн тагнуулын ажилтан Л, Б нар байсан. Мөн гаалийн улсын байцаагч Б орж гараад яваад байсан. Иргэн Аийн биед үзлэг хийсэн өрөө буюу зөрчлийн байцаагч нарын ажлын өрөөнд хяналтын камер байдаггүй ба Аийн биед үзлэг хийхэд ямар нэгэн дуу-дүрсний бичлэг хийж, бэхжүүлээгүй. Аийн биед үзлэг хийхэд жижиг уутанд тус тусад нь хийчихсэн нийт 17 ширхэг уут үнэт эдлэл гарч ирсэн. Тухайн ууттай үнэт эдлэлийн хэмжээ өөр өөр байсан. Бүгд нэг хэмжээтэй жижиг ууттай байсан ба А нь Л-д яг энэ ууттай зүйлийг нь өгье гэж барьж, өгөх үйлдлийг хийгээгүй. Харин үйлдэл хийхгүй хэлж, ярьж байсан. Тэгэхээр тэдгээр ууттай үнэт эдлэлүүдээс яг тэр ууттай үнэт эдлэлийг нь өгөх гэж байсан гэдгийг би тодорхойлж хэлж чадахгүй. Би сая мэдүүлсэн. Миний сонссоноор, одоо санаж мэдэж байгаагаар А нь Лд хандаж “чи адилхан эмэгтэй хүн байж яасан хүн ойлгодоггүй юм. Би амьдрах гэж ядаж байна. Би чамд энэ ууттай зүйлүүдээс 1 ууттайг нь өгье, чи эгчийгээ аргалаад явуулчих” гэж хэлж байсан. Би Ц.Быг таньдаг болоод 1 жил л болж байна. Нэг ээлжид гардаг болоод 2 сар болж байгаа. Би Быг сайн таньж мэдэхгүй, хамт нэг байгууллагад, нэг дор ажилладаг гэдгээс илүү хамаарал байхгүй. Ц.Б-ын хувийн байдал, гэр бүлийн талаар бүр ч мэдэхгүй. Ц.Б ааш араншны хувьд бол хэвийн сайхан харьцаатай, хүнтэй найрсаг, элгэмсэг харьцаж чаддаг, зүгээр л хүн байдаг ш дээ. Миний хувьд яг юу болсныг сайн мэдээгүй ба асуугаагүй. Эмэгтэй хүний биед ижил хүйсийн хүн үзлэг хийнэ, очоод үзлэг хий гэсний дагуу л үзлэг хийсэн. Тухайн үед Б яагаад байж байсныг ч мэдээгүй. А, Б нар нь ямар харилцан хамааралтайг нь би мэдэхгүй. Аийн биед үзлэг хийж байхад Б өрөөний гадаа байсан. Үзлэг хийгээд дууссаны дараа Б надтай харьцаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212/,
Гэрч А.Х-ийн өгсөн: “Намайг Хгэхээсээ илүү миний ойр доно хүмүүс, гэр бүлийнхэн Ц гэж дууддаг байсан. Ц бол миний бага байхад дууддаг байсан нэр. Харин насанд хүрсний дараа танилцсан найзууд болон танил хүмүүс Х гэж дууддаг байсан. Би 2006-2010 онд Монгол улсад "Эко ази" дээд сургуулийг төгссөн. 2011 онд нөхөртэйгөө гэр бүл болж, 2011-2014 онд Арабын нэгдсэн улсад ажиллаж амьдарч байсан. Энэ хооронд би 2012 онд Монгол улсад ирсэн. Нөхөр маань Итали улсад суралцаж байсан учир 2013 оны 5 дугаар сард би Итали улсад очоод буцаж ирж байсан. 2013 оны 10 дугаар сард гэр бүлээрээ АНУ-д очиж ажиллаж амьдарч байгаад 2014 оны 3 дугаар сард Монгол Улсад ирсэн. 2014 оноос хойш Монгол Улсад гэртээ хүүхдээ хараад, эрхэлсэн тодорхой ажилгүй байж байгаад 2019 оны 02 дугаар сараас 5 дугаар сарын хооронд "Жи Мобайл" ХХК-нд нягтлан бодогчоор дадлагажиж ажилласан. 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл "Эс Эл Эс бринг монголиа" ХХК-нд нягтлан бодогчоор ажилласан. Тэрнээс хойш одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Би П.А, Ц.Б нарыг танина. Ц.Б нь манай нөхөр Э.Мөнхбилэгийн багийнх нь найз байгаа юм. Би нөхөртэйгөө гэр бүл болсноос хойш Ц.Б-ыг таньдаг болсон. Тэрнээс өмнө таньдаггүй байсан. Ц.Б нь эхнэр хүүхдээ аваад, би нөхөр хүүхэд гэр бүлтэйгээ бид хамт ганц нэг удаа салхинд гарч амралтын газарт очиж амарч байсан. Манай нөхөр бол найзуудтайгаа уулзахаа гарах, найзуудтайгаа уулзлаа гэж ярихдаа Ц.Б-той уулзсан гэдэг байсан. Иймэрхүү танилын харилцаатай. Харин П.А гэх хүнийг сайн танихгүй. Би 2018 онд өөрийн хэрэглээний буюу гоо сайхны хэрэгслийг авах зорилгоор Мөнгөн завьяа дэлгүүрт очиж 1 бөгж авахдаа П.А гэх хүний зарж байсан зүйлээс сонгож авсан. Түүнээс хойш 2-3 удаа ганц бөгж, ээмэг, зүүлт гэх мэт хэрэглээний зүйлийг нэлээн хол хугацаатай П.Аээс авч байсан. Хамгийн сүүлд П.А гэх хүнээс 2023 оны хавар яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан дулаан орчихсон 4, 5 дугаар сард хүзүүний монетон гинж худалдаж авсан. Би П.А гэх хүнтэй үнэт эд зүйл авахаас өөрөөр харилцаанд орж байгаагүй. Дэлгүүр дээр нь очиж эд зүйл авахаас өөрөөр уулзаж, утсаар ярьж харьцаж байгаагүй. 2023 оны 4-5 дугаар сард буюу хамгийн сүүлд П.А гэх хүнээс хүзүүний гинж авах үед П.А нь надаас "гаальд таньдаг хүн байна уу, юм асуух гэсэн юм" гэж асуусан. Тэгэхээр нь би "манай нэг найз Нисэхийг гаальд ажилладаг юм байна лээ, би онгоцны буудалд таарсан. Та тэрнээс асуучихгүй юу" гэж хэлээд Ц.Бын утасны дугаарыг П.Ат өгсөн. Түүнээс хойш Ц.Б нь надтай утсаар ярихдаа "П.А гэх хүн надтай утсаар ярьсан. Чи миний дугаарыг тэр хүнд өгсөн юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би "тийм" гэж хариулсан. П.А надад дэлгэрэнгүй зүйл яриагүй. Гаальд таньдаг хүн байна уу, юм асуух гэсэн юм л гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай найз гаальд ажилладаг гэж хэлээд Ц.Бын дугаарыг өгч та энэ хүнээс асуух зүйлээ асуучих гэж хэлсэн. Яг юу асуух гэж байгаа талаар надад хэлээгүй. Ц.Боос юу асуусан талаар ч би мэдээгүй. Би П.Атэй тийм нарийн ширийн зүйлийн талаар яриагүй. П.А нь надаас "гаальд таньдаг хүн байна уу, юм асуух гэсэн юм" гэж л асуусан. Тэрнээс бараагаа Монгол Улсад оруулж ирэхэд татвар их өндөр байдаг гэх мэт татвартай холбоотой зүйлийн талаар надтай яриагүй. П.А нь Ц.Бын утасны дугаарыг надаас 2023 оны 4,5 дугаар сарын үед авсан. Би П.Атэй хамгийн сүүлд Мөнгөн завьяа дэлгүүр дээр очиж хүзүүний гинж авахдаа л уулзсан. Тэрнээс хойш нэг ч уулзаагүй, утсаар яриагүй. П.А гэх хүнийг 2023 оны 6 дугаар сард гадаад явсан, ирснийг ч мэдээгүй. Ц.Бтой хэрхэн харьцаж, юу ярьж, хэзээ уулзсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, ярьсан зүйл үнэн. ...Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216-217, 219/,
Гэрч А.Х, П.А нарын нүүрэлдүүлэн өгсөн: “П.А-ийн өгсөн: Одоо миний хажууд сууж байгаа, нүүрэлдэж мэдүүлэг өгөх гэж байгаа А.Х гэх хүнийг сайн танихгүй. Одоогоос 1-2 жилийн өмнөөс таньдаг болсон ба А.Х нь надаас хэрэглээний гинж, бөгж зэргийг худалдан авч байсан. Би Мөнгөн завьяа дэлгүүрт алт, монетан эдлэл худалддаг юм. А.Хнь надаас 1-2 удаа худалдан авалт хийж байсан. Хгэх бүтэн нэрийг нь ч мэдэхгүй. Хгэх эмэгтэй надаас эд зүйл авч байхдаа өөрийнхөө нэрийг Х гэж хэлээд танилцуулж байсан. Би Х гэж л дууддаг. Сая А.Х үнэн ярьж байна. А.Х гэх энэ эмэгтэй бид хоёр 2-3 удаа Мөнгөн завьяа дэлгүүр дээр л эд зүйл авахаар ирэхэд нь уулзаж байсан. Тэрнээс бусад үед уулзаж, утас, холбоо мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан харьцаж байгаагүй. Надаас худалдан авалт хийх гэж ирсэн хүн бүрд би энэ бараа Солонгостоо, Турктээ тийм үнэтэй байдаг. Гаалийн татвар нь нэмэгдээд тэд болдоог, бусад газраас хямд энэ тэр гээд ярьдаг ба гаальд таньдаг хүн байна уу гэж асуудаг. Түүний нэгэн адил энэ Хгэх хүнд ярьсан. Гаалийн татвар өндөр байдаг гэж худалдан авагч хүмүүстээ бол ярьдаг байсан. Харин А.Х бол гаалийн татвар төлөхгүй бараагаа оруулж ирмээр байна гэж хэлээгүй. Гаальд таньдаг хүн байна уу гэж асуугаад л гаалийн улсын байцаагч Ц.Б-ыг утасны дугаарыг авч байсан. Х.Б бид хоёрыг уулзуулж, танилцуулаагүй. Ц.Бын утасны дугаарыг л өгсөн. Тэгээд би Ц.Бтой "Х гэх найзаас чинь дугаарыг чинь авсан юм" гэж яриад холбогдож байсан. Тухайн үед яг юу гэж ярьснаа санахгүй байна. 2023 оны хавар Гаалийн улсын байцаагч Ц.Бын утасны дугаарыг та А.Хунцэнгэлээс авч байсан. Тухайн үед А.Хманай дэлгүүр дээр ирж надаас хүзүүний гинж авч байсан юм. Яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна. Би сайхан чалчина л ш дээ. Хнадад Ц.Быг надтай хамаатан ч байж магадгүй гэж хэлээгүй. Би тэрийг ёстой худал мэдүүлсэн байна. Би баригдаад тагнуулын ажилтанд Ц.Б-ыг хамаатан гээд хэлчихсэн юм. Тэрийг дахин дахин асуугаад байсан учир Х хэлсэн гээд худал мэдүүлчихсэн юм. Би А.Х-ээс Ц.Б-ын утасны дугаарыг 2023 оны хавар авсан. Одоогоос 3 сарын өмнө гэж худал мэдүүлсэн байна. Би 2024 оны 05 дугаар сарыг 21-гий өдөр гадаад явахаасаа 3 сар орчмын өмнө билет захиалсан. Тэр үед би Ц.Б-той утсаар ярьсан. Тэр үед Х надад Бын утасны дугаарыг өгөөгүй. Харин 1 жил орчмын өмнө утасны дугаарыг нь аваад хадгалчихсан байсан. Ц.Б намайг өөрөө олоод ирэхээр нь Х л хэлж дээ гэж бодож тааж ярьсан. Би Хд өөрийгөө тэдэн сарын тэдний өдөр яваад, тэдэн цагт ирнэ гэж хэлээгүй, худлаа шүү.
А.Х-ийн өгсөн: “Сая П.А гэх хүн үнэн мэдүүлж байна. Би П.А гэх энэ хүнийг сайн танихгүй. 2-3 удаа мөнгөн завьяа дэлгүүр дээр очиж энэ хүнээс мөнгийг нь төлж 1 бөгж, 1 гинж зэрэг эд зүйлийн худалдан авсан. Тэрнээс бусад үед уулзаж, утас, холбоо мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан харьцаж байгаагүй. Миний дээрх өгсөн мэдүүлэг, ярьсан зүйл үнэн. П.А нь надаас "гаальд таньдаг хүн байна уу, юм асуух гэсэн юм" гэж л асуусан. Тэрнээс бараагаа Монгол Улсад оруулж ирэхэд татвар их өндөр байдаг гэх мэт татвартай холбоотой зүйлийн талаар надтай яриагүй. Гаалийн улсын байцаагч Ц.Б-ын утасны дугаарыг П.А-т хэзээ өгснийг би ч бас огноог нь дэлгэрэнгүй санахгүй байна. Хамгийн сүүлд П.А гэх энэ хүний дэлгүүрээс хүзүүний гинж авахад /2023 оны хавар 5 сарын хавьцаа дулаарчихсан байсан/ Бын утасны дугаарыг П.А-т өгч байсан. Тэрнээс хойш П. А-тэй уулзаагүй, утсаар яриагүй. Б л тухайн үед надтай утсаар яриад "чи миний дугаарыг хунд өгсөн YѴ, чиний таньдаг гэх нэг эгч надтай холбогдоод юм асууя гээд байсан" гэсэн. Тэгэхээр нь би "тийм" л гэж хэлсэн. П.А гэх энэ хүн надад бараагаа Монгол Улсад оруулж ирэхэд татвар их өндөр байдаг гэж яриагүй. Зүгээр л гаальд таньдаг хүн байдаг уу л гэж асуусан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-226/,
Гэрч Ц.С-ын өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сараас одоог хүртэл "Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байна. "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын даргын тушаалаар "сар бүрийн ээлжийн хуваарь" батлагдаж, түүний дагуу гаалийн улсын байцаагч нар ажил үүргээ гүйцэтгэдэг. Тухайн хуваарийн дагуу хяналт шалгалт, бүрдүүлэлтийн албаны ахлах улсын байцаагч нар өдөр бүрийн ээлжид үүрэг гүйцэтгэж байгаа улсын байцаагч нарыг ахлан ажилладаг. 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын Хяналт шалгалт, бүрдүүлэлтийн албаны ахлах улсын байцаагч Н.Б ажиллах хуваарьтай байсан боловч, тухайн өдөр Н.Б өвчтэй гээд ажилдаа ирээгүй учраас "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын Хяналт шалгалт, бүрдүүлэлтийн албаны дарга С.Б нь намайг Н.Батсүхийн оронд ажиллахаар томилсон. Түүний дагуу би 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа гаалийн улсын байцаагч нарыг ахалж ажилласан. "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газар нь нийт 6-н албатай 250 орчим ажилтантай. Тийм учраас ажилтан нарын заримыг ерөнхийд нь л мэднэ гэхээс сайн танихгүй, бараг нэрийг нь ч мэдэхгүй зүс таних төдий хүмүүс байдаг. Харин нэг ээлжид гарснаар бие биеэ сайн таньж мэддэг. "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд гаалийн улсын байцаагч Ц.Б-ыг би танина. Бид хоёр одоо нэг байгууллагад хамт ажилладаг учраас танина. Миний хувьд Ц.Б-той 2024 оны 4, 5 дугаар сард нэг ээлжид гарч ажиллаж байсан учраас таньдаг болсон. Тэрнээс Ц.Бтой сандан төрлийн холбоо, өөр ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би сая мэдүүлсэн газрын даргын тушаалаар хуваарь томилгоо хийгдэж, батлагдсан байдаг. Тухайн хуваарийн дагуу томилогдсон ахлах нь гаалийн улсын байцаагч нарыг яг хаана хаана ажиллах, үүрэг гүйцэтгэхийг хуваарилж, өмнө өдөр нь танилцуулдаг. Түүний нэгэн адил 2024.5.29-ний өдөр ахлахаар томилогдсон Н.Б нь тухайн өдөр ажиллах улсын байцаагч нарыг хаана хаана үүрэг гүйцэтгэх вэ гэдэг хуваарийг өөрөө хийж 28-ны өдөр танилцуулсан байсан. Тэр хуваарийн дагуу "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд Гаалийн улсын байцаагч Ц.Б 2024.5.29-ний өдөр Аз буюу явагчийн зорчигчийн гар тээшийг шалгах хяналтын цэгт ажиллаж байсан. Ц.Б хэнтэй хамт ажиллаж байсныг би мартсан байна. Хуваарь томилгоо нь дээрээс нь харагдах байх. "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд 2024.5.29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг 17 цаг 20 минутын орчим буусан. Тухайн нислэгээр зорчин ирсэн иргэдийн ачаа тээш, бие, гар тээшинд гаалийн улсын байцаагч нар хяналт шалгалтыг хийсэн. Зорчигч 80 хувь орчим буучихсан байсан. Тэр үед Хяналт шалгалт, бүрдүүлэлтийн албаны дарга С.Баянмөнх надтай утсаар ярьж "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудлын В1 давхарт байрлах орон нутгийн зорчигчийг хүлээж авах гаалийн хяналтын бүсэд хийгдэж байсан төлөвлөгөөт ажлыг хийж гүйцэтгэ гэсэн учир, би тийшээ түр явсан байсан. Тухайн өдөр зорчигч ирэгчийн А7-1 хэсэг дээр ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Содномгэлэг нь надтай утсаар ярихдаа "ахлахаа та хаана байгаа юм бэ, энд асуудал гараад" байна гэсэн. Тэгэхээр нь би 1-2 минутын дотор олон улсын зорчигч ирэх хэсэгт яваад очсон. Тэр үед зорчигч нар ирээд, ачаа тээшээ аваад бараг дуусчихсан, заал хоосорсон шахуу 1-2 зорчигч л үлдсэн байсан. Тэр үед 18 цаг дөхөж байсан санагдаж байна. Намайг олон улсын зорчигч ирэх заалны хэсэгт яваад очиход, АТАПП2-p хэсэг дээр хилийн тагнуулын ажилтан Б, Л нар, манай ажилтан Ц.Б, Р.Э, Ш.А нар байсан ба үл таних 55-60 орчим насны 150-155 см орчим өндөртэй эмэгтэй зорчигч тэд нартай хамт зогсож байсан. Намайг хажууд нь очингуут хилийн тагнуулын ажилтан Б нь надад хандаж "танай энэ ажилтан /гээд Ц.Б руу заагаад энэ зорчигчийн /гэж нөгөө үл таних 55-60 орчим насны эмэгтэйг заагаад гар тээшийг авч, шалгуулахгүй гаалийн хяналтын бүсээр авч гарсан гэж хэлсэн. Тэгтэл гаалийн улсын байцаагч Ц.Б нь хэлэхдээ "энэ манай эгч байгаа юм. Эгч маань ядарсан байсан. Би анзаарахгүй аваад гарчихлаа. Уучлаарай" гэж хэлсэн. Ц.Б хилийн тагнуулын ажилтан Бд хандаж "би чамаас уучлалт гуйлаа шүү дээ, манай эгч байгаа юм. Эгч маань ядраад шалгуулахгүй гаргачихсан байна" гэсэн. Бнь болохоор Бод хандаж "чи ингэж болохгүй, өөрөө гаалийн улсын байцаагч байж, гар тээш шалгуулахгүй, хяналт шалгалтыг хийлгэхгүй гарчихлаа" гээд байсан. Би тэд нарт хандаж "одоо бүх хяналт шалгалтыг нөхөж хийе" гэдгийг хэлсэн. Тухайн өдөр олон улсын зорчигч ирэх А7АПП2-р хэсэгт хяналт шалгалтыг хийх хуваарьтай ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нар нь 55-60 орчим насны Ц.Бын эгч гэх эмэгтэй зорчигчийн гар тээш, ачаа, тээшинд үзлэгийг хийсэн. Тэгээд ямар ч зөрчил илрээгүй. Түүний дараа гаалийн зөрчлийн байцаагч нарын ажилладаг албан өрөөнд тухайн зорчигчийг оруулж биед нь үзлэг хийсэн. Гаалийн зөрчлийн байцаагч нарын ажилладаг албан өрөөнд тухайн зорчигчийг оруулж биед нь үзлэг хийлгэхэд ижил хүйсийн эмэгтэй ажилтан шаардлагатай байсан учир гаалийн улсын байцаагч Төмөртулгыг дуудаж тухайн иргэний биед үзлэгийг хийлгэсэн. Тухайн иргэний биед хийсэн үзлэгээр алтан эдэл ээмэг, бөгж зэрэг илэрсэн гэсэн. Тухайн үед хэр их хэмжээтэйг нь ч мэдээгүй. Тэгээд Аийн биед давтан үзлэгийг хийсэн. Ингээд Аийн гутлыг рентген аппартад оруулж шалгасан. Хамгийн сүүлд Аийг өөрийнх нь биеийг рентген аппартад буюу боди сканерт оруулсан. Түүний дараа гаалийн зөрчлийн байцаагч П нь үнэт эдлэлүүдийг албаны хэрэгцээнд хэрэглэдэг жинлүүрээр хэмжиж үзээд 5 кг гаран гэсэн /5,02-той тоо байсан санагдаж байна/ алтан эдлэл гарч ирсэн гэж надад танилцуулсан. Миний хувьд үзлэг хийх ажилд нь биечлэн оролцоогүй, бусад зөндөө их ажил байсан учир бусад ажлуудаа хийж байгаад, хажуугаар нь яасан гэж очиж асууж лавлаж байсан. Энэ талаар би С.Баянмөнх даргад "гаалийн улсын байцаагч Ц.Б нь эгчийгээ гэх нэг эмэгтэйг гаалийн хяналт шалгалтын бүсээр шалгуулахгүй дагуулж авч гарсан. Тэр хүнийг нь хилийн тагнуулын ажилтан нар дагуулж орж ирээд дахин үзлэг хийхэд биеэс нь 5 кг орчим алтан эдлэл нуусан байсан нь илэрсэн байна" гэж танилцуулж, мэдэгдсэн. Ц.Б нь тухайн иргэнийг тосохоосоо өмнө надтай уулзаагүй. Ц.Б өөрийнхөө ажиллаж байсан ажлын байрыг орхиж явахдаа надаас чөлөө зөвшөөрөл аваагүй. Гаалийн улсын байцаагч хяналтын цэгээ орхиж явах үедээ ээлийн ахлагчдаа зайлшгүй мэдэгдэнэ. Ц.Бын тухайн өдөр ажиллаж байсан хэсгийн АЗ-ын хяналтын цэгт зорчигчийн бүртгэл дууссан бол ажлын байраа түр охиж дотроо амрах өрөөндөө орж цай уух гэх мэт ойр зуур хяналтын цэгээ орхиж явж болно. Гаалийн улсын байцаагчийн ажил буюу хуваарьт хяналтын цэгийн ажил нь байнгын байдаггүй ба завсарлагаатай байдаг. Гаалийн улсын байцаагч онгоцны ирэх, явах бүртгэлийн нариадын дагуу дагаж хяналтыг тавьж ажилладаг. Гаалийн улсын байцаагч хяналт шалгалтын цэгтээ 15 минутын өмнө очиж ажлын байраа эзэлсэн байх ёстой. Онгоцны бүртгэл байхгүй үед гаалийн улсын байцаагч ажлын байрандаа чөлөөтэй байх эрхтэй. 2024.5.29-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг ирэх үед буюу Ц.Б нь тухайн иргэнийг тосож авах үед гаалийн улсын байцаагч Ц.Б-ын ажил гүйцэтгэж байсан АЗ хэсэг онгоцны бүртгэл байсан эсэхийг би одоо санахгүй байна. Эрсдэлтэй зорчигчийн судалгааг эрсдэлийн албанаас гаргаж, эрсдэлтэй зорчигч нарын мэдээллийг тухайн өдрийн ээлжид гарч байгаа эрсдэлийн улсын байцаагч тус өдрийн ээлжийн ахлах байцаагчид өгдөг. Ээжийн ахлах нь эрсдэлтэй зорчигчийн талаарх мэдээллийг холбогдох гаалийн улсын байцаагч нарт мэдээлж хангаж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг. 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирж байгаа зорчигч нарт эрсдэлтэй иргэн байна гэсэн мэдээллийг надад өгөөгүй учир би гаалийн улсын байцаагч нарыг мэдээллээр хангаж, хяналт шалгалтыг зохион байгуулалттай хийх шаардлага байгаагүй. Тухайн өдөр эрсдэлийн улсын байцаагчаар гаалийн улсын байцаагч Мөнхдулам ажиллаж байсан. Гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нар 2024.5.29-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирэх зорчигч нарыг хянаж шалгахдаа Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/294 дугаар тушаалаар батлагдсан "Гаалийн хяналтын бүсийн журам", 2019 оны А/275 дугаартай тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 4 дэх хэсэгт агаарын тээврийн талаар, 5 дахь хэсэгт Улсын хилээр орж байгаа барааны талаар, 11 дэх хэсэгт зорчигчийн бараанд яаж хяналт тавих талаар тусгасан байдаг, 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам" болон Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, харьяа гаалийн газар хорооны дүрмийг үндэслэн Буянт-Ухаа гаалийн газрын даргын 2021 оны А/13 дугаартай тушаалаар батлагдсан "Ажил үүргийн хуваарь, технологийн ажиллагааны заавар"-г үндэслэн хяналт шалгалтыг зохион байгуулсан боловч гаалийн улсын байцаагч Ц.Б-ын эгч гэх, зорчигчийг хянаж шалгаагүй АТАПП2-р хэсгээр нэвтрүүлсэн байгаа нь дээрх дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Зорчигч ногоон гарцыг сонгоод гарч байгаа нь үйлдлээрээ гаальд мэдүүлэх бараагүй гээд гарч байгаа гэсэн үг. Гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нар 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Чингис Хаан Олон Улсын нисэх буудлын хяналтын бүсэд Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 6 дугаар хэсгийн 6.9-6.14-д зааснаар гаалийн хяналт тавьж нэвтрүүлнэ, хяналтыг хийхдээ биет шалгалт биш рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж нэвтрүүлнэ гэснийг би зөрчиж, тухайн иргэний гар тээшийг рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж нэвтрүүлээгүй байна. Зорчигч нь үнэт эдлэл, алт, монет, шүрэн үнэт эдлэл бүхий барааг Гаалийн байгууллагад мэдүүлэхгүй, гаалийн татвар хураамжаас зайлсхийж биедээ нууж нэвтрүүлээд, дахин шалгалтаар илэрсэн. Тэгэхээр гаалийн байгууллагад төлөх ёстой татварыг төлөөгүй байна. Хамт ажилладаг хүмүүст, гаалийн улсын байцаагчид нөлөөлсөн, гуйсан, шалгуулахгүй, мэдүүлэхгүй байх идэвхтэй үйлдэл хийсэн эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн иргэнийг эрсдэлтэй иргэн гэж надад мэдэгдээгүй. Гаалийн улсын байцаагч нар энгэрийн камертай ажиллах ёстой. 2024.5.29-ний өдөр 17-18 цагийн орчим "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирсэн зорчигч нарыг хянаж, шалгахдаа энгэрийн камергүй байсан. Энгэрийн камерыг тухайн өдрийн ээлжийн ахлах нь улсын байцаагч нарт зүүж ажиллах чиглэл өгдөг. Өөрөөр хэлбэл тухайн улсын байцаагчид гарч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалж, энгэрийн камераа зүүх ёстой гэсэн зааварчилгааг ахлах байцаагч өгдөг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 9-12/,
Шинжээч М.Х-ийн: “…Хил нэвтрүүлэх үеийн ханш нь Гаалийн байгууллагын албаны Cais систем дээр хадгалагдсан байсан. ...Миний гаргасан үнийн тариф энь зохиогоод таамгаар эсвэл зах зээлд хэдэн төгрөгөөр тухайн бараа худалдаалагдаж байна гэдэг байдлаар үнэлгээг гаргаагүй. Иргэн П.А-ийн гаргаж өгсөн үнийн нэхэмжлэх, жингийн тодорхойлолт, экспортлогч улсын гаалийн мэдүүлэг зэрэг баримт дээр үндэслэн, эдгээр үнэ нь бодитой үнэ үү гэдгийг Cais программ дээрх үнийн мэдээллийн сан дээрх үнэ, дэлхийн дах зээл дээрх үнэ зэрэгтэй харьцуулахад ойролцоо буюу бодитой үнэ байсан тул П.А-ийн мэдүүлсэн гаалийн татварыг тооцоолсон.” гэх мэдүүлэг, (3-р хх-ийн 121-122 хуудас),
Гэрч Ц.Э-ын өгсөн: “2024.5.29-ний өдөр ээлжид гарсан зөрчлийн байцаагч П 29-30-нд шилжих шөнө /яг хэдэн цагт гэдгийг нь би санахгүй байна/ надтай утсаар ярихдаа “нэг эмэгтэй биедээ их хэмжээний алт, монетон эдлэл нуугаад хяналтын бүсэд шалгуулахгүй гарсныг Хилийн тагнуулынхан илрүүлсэн. Тэр эмэгтэйг нь гаалийн улсын байцаагч Б дагуулаад гарчихсан. Гаалийн улсын байцаагч холбогдсон ийм асуудал болсон шүү гэж мэдэгдсэн. Би 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 09:00 цагт ажилдаа ирээд П-оос хэрхэн юу болсон талаар асуух гэсэн чинь П 08:30 цагт ээлжээс буугаад явчихсан байсан. Тэгэхээр нь би хяналтын камер шүүж үзсэн. Тэгтэл гаалийн улсын байцаагч Ц.Б нь гадаадаас ирсэн зорчигч нарын ачаа тээшийг шалгаад, хүлээлгэж өгөх заалны ремэн тавиур дээрээс нэг эмэгтэйн ачаа тээшийг тэргэнцэр дээр өргөж тавиад, ачаа, тээшийг нь Б түрж, нөгөө эмэгтэйг хажуудаа дагуулан, хоорондоо юм ярьсаар, гаалийн хяналтын бүсээр алхаж гар тээш шалгадаг хаалга дээр үүрэг гүйцэтгэж байсан хоёр улсын байцаагчид тухайн иргэний бие, гар тээшийг шалгуулахгүй хажуугаар нь шууд гараад гарчхаж байсан. Түүний дараа хилийн тагнуулын ажилтан Бирээд, гар тээш шалгах хаалган дээр ажиллаж байсан гаалийн улсын байцаагчтай юм яриад зогсож байхад, гаднаас хилийн тагнуулын эмэгтэй ажилтан Л нь гаалийн улсын байцаагч Быг дагуулж гарсан хүнтэй нь хамт дагуулж орж ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэйн ачаа, тээш, гар тээшинд үзлэг хийгээд хамгийн сүүлд биед нь үзлэг хийхээр зөрчлийн байцаагч нарын 207 тоот өрөөнд оруулж байгаа бичлэг байсан. Тэр эмэгтэй биед үзлэг хийхэд их хэмжээний алт, монет, шүрэн эдлэл нуусан байсан нь илэрсэн гэж байсан. Би сүүлд нь улсын байцаагч Р.Эаас яагаад шалгахгүй гаргачихсан юм гэж асуухад Р.Э хариулахдаа “Б яг хажуугаар нь гарахдаа нөгөө хүнийгээ ээжээ гэж дуудаж нэг зүйл хэлсэн. Тэгэхээр нь би Б ээжийнхээ ачааг түрээд гарч байгаа юм байна гэж бодсон. Быг дагуулж явахаар нь тоохгүй, шалгахгүй гаргасан юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, (3-р хх-ийн 126-127 хуудас),
Гэрч Ж.М-ын өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 16:40 цагийн үед манай хүүхдийн цэцэрлэгийн багш нь утсаар ярихдаа “хүүхэд чинь өмдөндөө баасан, шээсэн, уйлсан” гэх мэт зүйл яриад би багштай нь утсаар ярьж хэрүүл хийгээд хэсэг коридорт байж байгаад өрөөндөө орж ирсэн чинь хамт ажилладаг гаалийн улсын байцаагч хэлэхдээ “нэг зорчигчийн биеэс алт илэрсэн” гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өө ашгүй дээ, яасан ийсэн, манай гар тээшнийхэн илрүүлсэн үү” гэсэн чинь үгүй ээ хилийн тагнуулынхан илрүүлсэн юм байна гэж хэлж байсан. Тэгээд бужигналдаад П.А-ийн биед үзлэг хийгээд алт, монет, шүрэн эдлэл ирүүлж, П.А-ийн биеийг рентген аппарт буюу боди скайнд оруулсан. Хилийн тагнуулын ажилтан намайг дуудаад чи эмэгтэй ижил хүйстэй юм чинь хамт ороод үзчих гэхээр нь орж харахад П.Аийн хөхний даруулга, дотуур хувцсан дотор үнэт эдлэл нуусан байгаа нь харагдаж байсан. Тэгээд гаалийн зөрчлийн улсын байцаагч, хилийн тагнуулын ажилтан нар тэмдэглэл хөтөлж, эд зүйлийг нь граммлаж, хурааж авч байсан. Тухайн үед би манай гаалийн улсын байцаагч нар яагаад илрүүлж чадаагүй юм, яаж гарсан юм гэж асууж лавлахад, гаалийн улсын байцаагч Ц.Б-ыг дагуулж гарсан гэсэн яриа гарсан. Тэгэхээр нь би хяналтын камерыг шүүж харсан. Тэгтэл гаалийн улсын байцаагч Ц.Б нь П.А-ийн ачаа, тээшийг ачаа тээшний ремэн төхөөрөмж дээрээс ач тэргэнцэр дээр тавьж түрээд, Атэй юм ярьж Аийг хажуудаа дагуулсаар гаалийн улсын байцаагч Э, А нарын ажиллаж байсан гар тээш шалгах А7АПП2-р хэсгээр шалгуулахгүй, шулуухан алхаад гараад явчхаж байгаа камерт бичигдсэн байса” гэх мэдүүлэг, (3-р хх-ийн 129-131),
Гэрч М.Анхтуяагийн өгсөн: “Тухайн зорчигчийн ачаанд өгөөгүй гартаа авч орсон гар тээшийг буюу хувийн хэрэглээний эд зүйлд гаалийн хяналтыг рентгенээр оруулах, шаардлагатай тохиолдолд биед үзлэг хийх байдлаар хяналт тавина, өөрөөр хэлбэл тухайн зорчигч нь 3 цүнх гар тээшийг ачаанд өгөөгүй бол түүнийг рентгенээр оруулж заавал шалгах ёстой энэ талаар 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6 дугаар хэсгийн 6.12-д заасан, харин ачаанд өгсөн буюу ачааны бирктэй ачааг нягтлан шалгах тэмдэглэгээгүй бол рентгенээр оруулахгүй байж болно, харин нягтлан шалгах тэмдэглэгээтэй ачааг ажил үүргийн хуваарийн ачааны хэсэг хариуцсан байцаагч нар нь өөрсдөө нягтлан шалгадаг. Бичлэгээс харахад иргэн П.А нь онгоцноос 4 ширхэг ачаатай буюу 1 гар цүнх, 2 том цүнх, 1 жижиг цүнхтэй зүйлтэй бууж, ачаа тээшний хэсгээс 3 цүнх ачаа аваад, гаальд мэдүүлэх бараагүй гэсэн ногоон гарцаар буюу гар тээшний шалгах хэсгээр шалгуулахгүй шууд алхаад гарч байна. Бичлэгээс харахад таны хэлснээр А гэх эмэгтэй хүнтэй хамт цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн хамт гарцаар гарч байх ба тухайн эрэгтэй хүн ачаа тээшийг тэргэнцэр дээр түрээд явж байгаа харагдаж байна. А нь гааль мэдүүлэх бараагүй гэсэн бичиг бүхий ногоон гарцыг сонгон гарч байх ба тухайн гарц дээр хоёр гаалийн улсын байцаагч ажиллаж байна. Тухайн хоёр гаалийн улсын байцаагч Аийн гар тээшийг болон биеийг шалгахгүй гаргасан байх ба П.А нь ямар нэгэн хяналт, шалгалтыг хийлгэхгүй, шалгуулахгүй улсын хилээр нэвтрүүлжээ. Гар тээшний хэсэгт хэсэгт ажиллаж буй гаалийн хяналтын улсын байцаагч нь 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг “Ногоон гарцаар нэвтрэх зорчигч, тэдгээрийн хувийн хэрэглээний эд зүйлд гаалийн хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлнэ” гэсний дагуу хяналтыг бүрэн тавиагүй байна. 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 6 дугаар хэсгийн 6.9-6.14-д зааснаар гаалийн хяналт тавьж нэвтрүүлнэ, хяналтыг хийхдээ биет шалгалт биш рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж нэвтрүүлнэ, хяналтын шалгалтын явцад зөрчил илэрсэн тохиолдолд биет байдлаар шалгаж холбогдох арга хэмжээг авна.” гэх мэдүүлэг, (3-р хх-ийн 135-136 хуудас),
Яллагдагч П.А болон гэрч Б.Л нарыг нүүрэлдүүлж өгсөн: “Яллагдагч П.А-ийн өгсөн: “Одоо миний хажууд сууж байгаа, нүүрэлдэж мэдүүлэг өгөх гэж байгаа Б.Л гэх хүнийг огт танихгүй. 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр л харсан. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын 1 давхарт нь байрлах албаны өрөөнд хоёр эмэгтэй ажилтан миний биед үзлэг хийсэн. Тухайн хоёр эмэгтэй ажилтны нэг нь одоо миний хажууд сууж байгаа Л гэх энэ хүн байсан. Эмэгтэй хоёр ажилтны нэг нь надад хандаж, яг хэн нь тэгж хэлснийг санахгүй байна/ та биедээ байгаа эд зүйлээ гаргаад тавьчих. Та өөрөө raprax yy эсвэл бид нар гаргах уу гэж асуусан. Тэгэхээр нь би өөрөө гаргая гээд өөрийн биед нуусан байсан нэг ууттай үнэт эдлэлийг гаргаж тавьсан. Би тухайн хоёр ажилтанд хандаж надад энэ нэг ууттай эд зүйл л байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хоёр ажилтны нэг нь бид хоёр таны хувцсыг тайлж үзэх үү гэсэн. Тэгэхээр нь би нэгжих юм байна гэж бодоод биедээ нуусан байсан бусад ууттай үнэт эдлэлүүдийг бүгдийг нь гаргаж тавьсан. Ийм л зүйл болсон. Тэрнээс би Л гэх эмэгтэйд 1 ууттай үнэт эдлэлийг өгье гэж хэлсэн зүйл байхгүй. Надтай энэ эмэгтэй их дээрэнгүй, загнаж харьцаж байсан. Нэг ууттай үнэт эдлэл чинь нийт татвараас илүү их үнэтэй зүйлс байсан. Би ямар ч тооцоогүй тийм их үнэтэй зүйлийг хүнд зүгээр өгнө гэж юу байх вэ дээ. Тэрнээс татвараа төлөөд гарсан нь дээр байсан. Би энэ хүнд нэг ууттай үнэт эдлэл өгье гэж ёстой тэгж хэлээгүй. Би чамд нэг ууттай үнэт эдлэл өгөхийг завдаагүй, өгье гэж ёстой тэгж хэлээгүй. Чамайг ойлгохгүй байна нээрээ. Би хоёр хүн байхад нэгэнд нь өгнө гэж юу байх вэ. Хэрэв өгөхийг завдсан бол хоёуланд нь өгье гэх байсан. Би хэнд ч хахууль өгөхийг завдаагүй.
Гэрч Б.Л-гийн өгсөн: “Одоо миний хажууд сууж байгаа, нүүрэлдэж мэдүүлэг өгөх гэж байгаа П.А гэх хүнийг огт танихгүй. 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр би Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаад, энэ хүнд хяналт шалгалт хийж харьцсан. Тэрнээс өмнө харж, уулзаж байгаагүй. 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр би Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн хяналтын бүсэд албан үүрэг гүйцэтгэх явцдаа одоо миний хажууд сууж байгаа Монгол Улсын иргэн А гэх хүний биед үзлэг хийсэн. Үзлэгийг тус онгоцны буудлын гаалийн Байгууллагын албаны өрөөнд гаалийн улсын байцаагч Төмөр хэн билээ нэг эмэгтэй ажилтны хамт хийсэн. Тухайн үед цаг 18 өнгөрч байсан. Яг хэд болж байсныг би тодорхой хэлж мэдэхгүй байна. П.А-ийн биед үзлэг хийхээс өмнө "та өөрийн биед байгаа эд зүйлийг гаргаад тавчих" гэж хэлсэн. Тэгтэл А хариулахдаа "би 00-ын өрөө ормоор байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь таныг дараа нь 00 оруулна, биедээ байгаа эд зүйлээ өөрөө гаргахгүй бол бид хоёр үзлэг хийе гэсэн. Тэгтэл А хувцсан дотроосоо буюу бэлхүүсний тэр хавиасаа 1 ууттай алтан эдлэл /ээмэг, бөгж гэх мэт/ гаргаж ирээд надад хандаж "энийг чи гадаа байгаа залуутай хуваагаад авчих" гэсэн. Тэгэхээр нь би "таны энэ гаргаж байгаа үйлдэл чинь төрийн албан хаагчид хээл, хахууль өгөхийг завдсан үйлдэл болно шүү" гэж хэлсэн. Тэгтэл А нь "чи яасан юм ойлгодоггүй хүн бэ, би энийг чинь оруулж ирж зараад хэдхэн төгрөг олох гэж явж байгаа, татвар өндөр байдаг" гэх мэт зүйлүүдийг хэлж намайг загнасан. Тэгээд өөрөө хувцас дотроосоо бусад нуусан үнэт эдлэлүүдийг гаргаж тавьсан. Тэгсэн хэдий ч нуусан эд зүйлээ гүйцэт гаргаагүй байсан ба дараа нь боди скайнераар нэг уут шүрэн эдлэлийг илрүүлж хурааж авсан. Би энэ хүнтэй дээрэнгүй, уурлаж харьцсан зүйл байхгүй. Хуулийн хүрээнд ажиллаж, харьцсан. Хажууд Монгол Улсын гаалийн улсын байцаагч эмэгтэй байсан гэрчлэх байх гэж бодож байна. Энэ асуудлын талаар би өөрийн удирдлагад тасгийн дарга болон хамт ажилладаг ажилтанд мэдэгдсэн. Би энэ хүнийг огт танихгүй ба 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр анх таарч, төрийн албан хаагчийн хувьд эрх үүргийнхээ хүрээнд ажилласан. Ямар нэгэн өс хонзон, энэ хүнийг гэмт хэрэгт гүтгэх шалтгаан нөхцөл байхгүй. Би хэрхэн юу болсон талаар хуульд заасан эрх үүргээ ухамсарлаж үнэн зөвөөр мэдүүлсэн. Энэ хүн надад хандаж "энэ нэг ууттайг нь аваад, гадаа байгаа залуутайгаа хуваагаад авчих, тэгээд эгчийгээ явуулчих" гэж хэлсэн. Энэ хүн одоо тэгээгүй гээд байгааг нь үнэхээр ойлгохгүй байна. П.А зөвхөн надад хандаж "чи энэ нэг ууттай үнэт эдлэлийг аваад гадаа байгаа залуутайгаа хуваагаад авчих, тэгээд намайг явуулчих" гэж хэлсэн. Хариу хажууд байгаа гаалийн улсын байцаагчид хахууль өгөх зүйлийн талаар яриагүй. Гаалийн улсын байцаагч хамт байсан учир түүнийг сонссон байх бүрэн боломжтой. Төрийн албан хаагчид хахууль өгөхийг завдсан гэх үйлдлийг удирдах албан тушаалтанд амаар мэдэгдсэн. Мөн байгууллагын дотоод группээр бичиж мэдэгдсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 143-145/,
Яллагдагч П.А болон гэрч Д.Т нарыг нүүрэлдүүлж өгсөн: “Яллагдагч П.Аийн өгсөн: "Одоо миний хажууд сууж байгаа, нүүрэлдэж мэдүүлэг өгөх гэж байгаа Д.Т гэх хүнийг огт танихгүй. 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр л ганц удаа харсан, мөн одоо л харж байна. 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр миний биед үзлэг хийнэ гээд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын 1 давхарт нь байрлах албаны өрөөнд хоёр эмэгтэй ажилтан миний биед үзлэг хийсэн. Нэг эмэгтэй нь яг хэн нь хэлснийг би одоо санахгүй байна. Өөрийн биед байгаа эд зүйлээ өөрөө гаргаад тавь гэсэн. Би эхлээд 1 ууттай үнэт эд зүйлсийг гаргаж надад энэ л байна гэж хэлсэн. Тэгтэл Л нь хувцсыг чинь тайлж нэгжинэ шүү, та бүгдийг нь гарга гэсэн. Тэгэхээр нь би биедээ нуусан байсан бусад бүх үнэт эдлэлийг гаргасан. Л нь намайг загнаад байсан. Тэгэхээр нь би "чи яасан юм ойлгодоггүй юм" гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл яриагүй. Би өөрийн биед нуусан байсан зүйлийг өөрөө л гаргаж тавьсан. Миний биед нэг ч хүн гар хүрээгүй. Аан мөн тэр нэг уутыг өгье, эгчийгээ явуулчих гэж би хэлээгүй. Эгчид нь нэг уут л байна гэж хэлсэн. Тэрийг л тэгж ойлгосон юм шиг байна. Аан ийм ийм брэндийн үнэт эдлэлүүд байгаа юм, би үүнээс багахан ашиг олдог гэх мэт зүйлийг бол ярьсан. Л нь намайг загнаад хуулийн хариуцлага хүлээлгэж чадна шүү гээд байсан. Надад Д.Тас асуух асуулт байхгүй. Миний хувьд нэг уут зүйл өгье гэж хэлээгүй гэдгээ л дахин хэлмээр байна. Тэрнээс өөр надад нэмж ярих зүйл байхгүй." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 143-145/,
Гэрч Д.Төмөртулгын өгсөн: “Одоо миний хажууд сууж байгаа. нүүрэлдэж мэдүүлэг өгөх гэж байгаа П.А гэх хүнийг огт танихгүй. 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн газарт ажил дээр тайлангаа бичээд сууж байхад 17-18 цагийн үед зөрчлийн гаалийн улсын байцаагч П дуудаад "эмэгтэй хүний бие үзлэг хийх хэрэгтэй байна зөрчлийн өрөөнд хүрээд ир" гэсэн. Би Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын 1 давхарт байрлах гаалийн байгууллагын зөрчлийн улсын байцаагч нарын ажилладаг 207 тоот өрөөнд очсон. Дотор байгаа эмэгтэйд үзлэг хийх хэрэгтэй байна. Ижил хүйсийн хүн үзлэг хийх журмын дагуу намайг ороод үзлэг хийчих гэсэн. Тэгээд намайг өрөө рүү ороход энэ А гэх эгч, хилийн тагнуулын ажилтан Лтэй хамт байсан. Би Ат үзлэг хийх гээд та гараа өргөөд зогсож бай, биед чинь үзлэг хийх хэрэгтэй байна гэж хэлэхэд, А нь Л-тэй юм яриад "чи яасан юм ойлгодоггүй юм адилхан эмэгтэй хүн байж" гэж байсан. А нь нэлээн сандарсан байсан ба Лд хандаж "чи адилхан эмэгтэй хүн байж, яасан хүн ойлгодоггүй юм гээд байсан. А нь хөхнийхөө тэндээс буюу хувцсан дотроосоо 1 гялгар ууттай монет, алтан бололтой шаргал ээмэг, бөгж гэх мэт зүйлсийг гаргаж ирж тавьсан. Түүний дараа би биед нь үзлэг хийхэд дотуур хувцас хөхний даруулга, бүсэлхий, цавь зэрэг хэсгээс тус тусдаа, хэсэг хэсэг жижиг уутанд хийсэн ууттай үнэт эдлэл нуусан байсныг гаргаж ирсэн. Хамгийн сүүлд боди скайнд оруулж үлдсэн нэг ууттай шүрэн эдлэлийг гаргаж ирсэн. Бид үзлэг хийж байхад энэ А гэх эгч Лтэй маргах маягтай "чи яасан хүн ойлгодоггүй юм бэ. энэнээс чинь нээх их ашиг олоод байдаггүй юм, амьдрах гэж ядаж байхад, адилхан эмэгтэй хүн байж гэх мэтийн зүйл ярьж байгаад, үргэлжлүүлэн "би чамд нэг уутыг нь өгье, чи эгчийгээ явуулчхаач" гэж хэлж байсан. Л юу гэж хэлснийг мэдэхгүй байна. А, Л бид гурав тухайн үед яг одоо бид 4 сууж байгаа шиг л иймэрхүү зайтай байсан. Би Аийн биед үзлэг хийж байсан учир, Аийг яг хажууд нь харин Л энэ мөрдөгчийн сууж байгаа шиг ийм зайд байсан. Тэгэхээр хэн юу гэж ярьсныг би сонсож байсан. Л Ат та ингэж болохгүй, биед чинь үзлэг хийнэ биедээ нуусан зүйлээ гаргаад өгөө гэх мэт зүйлийг ярьж байсан. Би тухайн үед сарынхаа тайланг бичиж байсан. Сарын тайланд тэрийг тусгах шаардлага байхгүй. Би тухайн өдөр гадаах онгоцон дээр хяналт тавих ажилтай байсан ба сарын сүүлийн тайлангаа бичээд сууж байхад эмэгтэй хүнд үзлэг хийх болсон, ижил хүйсийн ажилтан хэрэгтэй гэсэн учир би очиж үзлэг хийсэн. А нь Лд "би чамд нэг уутыг нь өгье, чи эгчийгээ явуулчхаач" гэж хэлсний дараа Л хариулж юу гэж хэлснийг мэдэхгүй гэж хэлсэн. Л бараг юм дуугараагүй. Тэрнээс сая өмгөөлөгчийн яриад байгаа зүйл буюу Л Ат та ингэж болохгүй, бие чинь үзлэг хийнэ, биедээ нуусан зүйлээ гаргаад өгөө гэх мэт зүйлийг ярьж байсан гэдгийг би сонссон. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 150-152/,
Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч М.Х-ийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: “1.АТГ-ын №00/11568 тоот албан бичгийн хавсралт үнэт эдлэлийн жагсаалтад нийт 5.011 кг-ын бараа байгаа бөгөөд жагсаалтын нэг бүрийн задаргаа жин болон нийт жин зөрүүтэй, иргэний гаргаж өгсөн үнийн нэхэмжлэх болон гаалийн мэдүүлэг дээрх барааны нийт цэвэр жин 5.22 кг бөгөөд БНТУ-аас импортолсон 3 кг алтан эдлэл нь задаргаа байхгүй бичиг баримт дээрээ килограммаар байгаа тул төрөл, тоо ширхгийг тодорхойлох боломжгүй байна. 2.П.А-ийн гаргаж өгсөн 8 ширхэг үнийн нэхэмжлэх, Солонгос болон БНТУ-ын экспортын гаалийн мэдүүлэг зэрэг бичиг баримтуудыг үндэслэн хил нэвтрүүлсэн өдрийн ханшаар тооцоо хийв. Нийт 313,838.15 ам доллар буюу 1,060,989,499.69 төгрөгийн бараа байна. Үүнээс: БНСУ-аас нийт 160,784.65 ам доллар буюу 543,563,058.40 төгрөг, БНТУ-аас 153,053.50 ам доллар буюу 517,426,442.32 төгрөгийн үнэтэй бараа байна. 3.Гаалийн тариф, татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлсон. Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай Монгол улсын их хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын дээрх барааны гаалийн татварын хувь, хэмжээг 5 хувиар тооцсон. Дээрх тогтоолын дагуу тооцож үзвэл Солонгос улсаас импортолсон үнэт эдлэлийн гаалийн татвар 27 178 152.87 төгрөг, БНТУ-аас импортолсон барааны гаалийн татвар нь 25 871 322.12 төгрөг байна. НӨАТ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татварыг нэмж тооцоо гаргасан. Дээрх хуулийн дагуу тооцож үзвэл Солонгос улсаас импортолсон үнэт эдлэлийн НӨАТ татвар 57 074 121.02 төгрөг, БНТУ-аас импортолсон барааны гаалийн татвар нь 54,329,776.44 төгрөг байна. Барааны гаалийн үнэлгээ, татварын тооцооллыг хүснэгтээр хавсаргав.” гэжээ /1-р хх-ийн 248-250/,
Иргэн П.А нь Чингис хаан олон улсын агаарын замын боомтоор 2024.5.29-ний өдрийн ОМ302 дугаарын нислэгээр зорчин ирэхдээ алт, монетан эдлэл, шүр зэрэг эд зүйлийг биедээ нууж улсын хилээр нэвтрүүлсэн гэх гомдол мэдээллийг шалгахад ГЕГ-ын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б-ын оролцоотойгоор гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Хил хамгаалах ерөнхий газраас 2024 оны 6 дугар сарын 10-ны өдөр 1/3345 дугаартай 1 хавтас 93 хуудас материалыг Авлигатай тэмцэх газар хүргүүлсэн бүртгэл /1 хх 3/, бүртгэлийн 24/022 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн № 240200409 дугаартай хэрэг 2024.6.14-ний өдөр нээсэн мөрдөгчийн тогтоол /1 хх 1/, 2024.5.29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны гаалийн байгууллагад мэдүүлэлгүй биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 101-147/,
Гаалийн ерөнхий газрын 2024.6.24-ны өдрийн 01-1/2573 дугаартай албан бичгээр ирүүлсэн гадаргуу нь цулгуй цагаан өнгөтэй, дээр нь балаар ЧХОУНБГГ, 2024-05-29, П.А бичлэг compact disc 1 ширхэг, 2024.06.24, 01-1/2573 гэж бичсэн бичвэртэй, “Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 39 минутад албан үүргээ гүйцэтгэж байхдаа биедээ их хэмжээний алт, монетон эдлэл нуусан иргэн П.Ат тусалж тус нисэх онгоцны буудлын гаалийн хяналт шалгалтын бүсээр нэвтрүүлэх гэж байгаад баригдаж байгаа бичлэг хадгалсан compact disc-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 159-162/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч П.А, Ц.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй "Хэрэг нотлогдон тогтоогдоогүй, үйлдэл, хор уршиг хоёр шалтгаант холбоотой байх ёстой, ямар үйлдлийг нь буруутгаад байгаа нь тодорхойгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн дээр дэмжлэг үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй, ямар үйлдэл хийсний төлөө буруутгагдаад байгаа нь тодорхойгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, эсхүл аль тохирох зүйл хэсгээр зүйлчилж өгнө үү." гэж,
Шүүгдэгч Ц.Б "А над руу хоёр удаа утсаар ярьсан. Ингэж ярихдаа гаальтай холбоотой зөвлөгөө авах гэсэн юмаа гэж. Сүүлд ярихдаа Солонгос улс руу явж байна гэсэн. Ахлахууд суудаг өрөө байдаг, тэнд цайгаа уучхаад явж байтал Солонгосын онгоц ирсэн. Аийг тосож аваад яриандаа халуурч явж байгаад санамсаргүй хилийн зураас давсан байсан. Хилийн байцаагч нарт нөлөөлөөгүй, байцаагч нар намайг дуудаагүй. Эхудал мэдүүлэг өгч байна. Хилийн тагнуулын ажилтнууд ямар ажилтай явж байгааг мэднэ ш дээ. Гэтэл хилийн тагнуулын ажилтан явж байхад би тийм үйлдэл юу гэж гаргах вэ дээ. Би оруулахгүй, шалгуулахгүй гэж хэлээгүй, намайг гүтгэж байна. Би Аийг тийм их хэмжээний алт, эрдэнэстэй явж байгааг мэдээгүй, надад хэлээгүй." гэж тус тус маргасан.
Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дараах бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн гэж үзэв. Үүнд:
шүүгдэгч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Билет авах үеэрээ Б руу залгаад эгч нь ийм наймаа эрхэлдэг юмаа, эмнэлэгт үзүүлэнгээ жоохон бараа авчрах гэсэн юмаа эгчийгээ тосох боломжтой юу гэхэд тэгье гэсэн. Тэгэхээр нь би мөнгө төгрөг шаардлагатай бол яадаг юм болоо гэхэд за яах вэ дараа больё хоёулаа гэсэн. Тэгээд би ирэх цагийн хувиараа хэлээд бараандаа явсан. 2024.5.29-ны өдөр Монголд буусан. Буугаад ачаа, тээшний газар байхад Б намайг тосож авсан. Гараад явж байтал хойноос эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд та хоёр буцаж орж тээшээ шалгуул гэсэн." гэх мэдүүлэг,
Гаалийн ерөнхий газрын 2024.6.24-ны өдрийн 01-1/2573 дугаартай албан бичгээр ирүүлсэн гадаргуу нь цулгуй цагаан өнгөтэй, дээр нь балаар ЧХОУНБГГ, 2024-05-29, П.А бичлэг compact disc бичигдсэн бичиглэл, 2024.06.24, 01-1/2573 гэж бичсэн бичвэртэй, “Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 39 минутад албан үүргээ гүйцэтгэж байхдаа биедээ их хэмжээний алт, монетон эдлэл нуусан иргэн П.Ат тусалж тус нисэх онгоцны буудлын гаалийн хяналт шалгалтын бүсээр нэвтрүүлэх гэж байгаад баригдаж байгаа бичлэг хадгалсан compact disc бичигдсэн бичиглэл,
Гэрч М.А-гийн өгсөн: “Тухайн зорчигчийн ачаанд өгөөгүй гартаа авч орсон гар тээшийг буюу хувийн хэрэглээний эд зүйлд гаалийн хяналтыг рентгенээр оруулах, шаардлагатай тохиолдолд биед үзлэг хийх байдлаар хяналт тавина, өөрөөр хэлбэл тухайн зорчигч нь 3 цүнх гар тээшийг ачаанд өгөөгүй бол түүнийг рентгенээр оруулж заавал шалгах ёстой энэ талаар 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6 дугаар хэсгийн 6.12-д заасан, харин ачаанд өгсөн буюу ачааны бирктэй ачааг нягтлан шалгах тэмдэглэгээгүй бол рентгенээр оруулахгүй байж болно, харин нягтлан шалгах тэмдэглэгээтэй ачааг ажил үүргийн хуваарийн ачааны хэсэг хариуцсан байцаагч нар нь өөрсдөө нягтлан шалгадаг. Бичлэгээс харахад иргэн П.А нь онгоцноос 4 ширхэг ачаатай буюу 1 гар цүнх, 2 том цүнх, 1 жижиг цүнхтэй зүйлтэй бууж, ачаа тээшний хэсгээс 3 цүнх ачаа аваад, гаальд мэдүүлэх бараагүй гэсэн ногоон гарцаар буюу гар тээшний шалгах хэсгээр шалгуулахгүй шууд алхаад гарч байна. Бичлэгээс харахад А гэх эмэгтэй хүнтэй хамт цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн хамт гарцаар гарч байх ба тухайн эрэгтэй хүн ачаа тээшийг тэргэнцэр дээр түрээд явж байгаа харагдаж байна. А нь гааль мэдүүлэх бараагүй гэсэн бичиг бүхий ногоон гарцыг сонгон гарч байх ба тухайн гарц дээр хоёр гаалийн улсын байцаагч ажиллаж байна. Тухайн хоёр гаалийн улсын байцаагч Аийн гар тээшийг болон биеийг шалгахгүй гаргасан байх ба П.А нь ямар нэгэн хяналт, шалгалтыг хийлгэхгүй, шалгуулахгүй улсын хилээр нэвтрүүлжээ. Гар тээшний хэсэгт хэсэгт ажиллаж буй гаалийн хяналтын улсын байцаагч нь 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг “Ногоон гарцаар нэвтрэх зорчигч, тэдгээрийн хувийн хэрэглээний эд зүйлд гаалийн хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлнэ” гэсний дагуу хяналтыг бүрэн тавиагүй байна. 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 6 дугаар хэсгийн 6.9-6.14-д зааснаар гаалийн хяналт тавьж нэвтрүүлнэ, хяналтыг хийхдээ биет шалгалт биш рентген аппаратаар харах байдлаар хяналт тавьж нэвтрүүлнэ, хяналтын шалгалтын явцад зөрчил илэрсэн тохиолдолд биет байдлаар шалгаж холбогдох арга хэмжээг авна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 135-136 хуудас/,
Гэрч Ц.П-ийн өгсөн: “...Би дараа нь Ц.Б-той уулзаж юу болсон юм гэж асуухад "манай ээжийн хамаатны эгч онгоцноос буугаад бие нь муу, салганаад ачаа тээшээ өргөж чадахгүй байна гэхээр нь би тусалж, ачаа тээшийг нь өргөж өгсөн юм" гэж хэлсэн. Тухайн үед ачаа тээшний биет шалгалт, рентген аппаратаар хийдэг. Гадаадаас ирж байгаа зорчигч нар Монгол улсын хилээр орж ирэхдээ том цүнх, ачаа тээшийг ачаа тээшинд өгөөд, өөрөө биедээ жижиг гар цүнхийг барьж орж ирдэг. Ачаа тээшийг шалгах улсын байцаагч байгаа тэд нар рентген аппаратаар шалгаад оруулж байгаа. Хилээр нэвтэрч орж ирэхэд улаан, ногоон хоёр гарц байгаа. Тэр гарцан дээр рентген аппарат, гаалийн хоёр улсын байцаагч нар ажиллаж, хяналт шалгалтыг хийдэг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-190/,
Гэрч Р.Э-ын өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дээр гаалийн улсын байцаагчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан. “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирсэн зорчигч нараас үл таних 55-60 орчим насны, 155 см орчим өндөртэй, дундаж махтай биетэй, эмэгтэй хүнийг гаалийн улсын байцаагч Ц.Б дагуулаад гар тээш болон 2 цүнхтэй тээшийг нь тэргэн дээр тавиад түрчихсэн хамт яваад, миний ажиллаж байсан А7АПП2-р хэсэгт ирээд ногоон гарцаар гарсан. Гар тээшээ шалгуулахгүй гараад явчихаар нь би “хөөе” гэсэн чинь ямар ч зог тусахгүйгээр сонсоогүй мэт яваад өгсөн. Тэгээд араас нь зорчигч нар үргэлжлүүлэн гарч байсан учир би хөөе Боо гэж үргэлжлүүлэн дуудаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-194/,
Гэрч Н.Б-н өгсөн: “Намайг 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн бүсэд хяналт тавьж ажиллаж байхад “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б нь 17 цаг 40 минутын орчим өөрийн үүрэг гүйцэтгэж байсан цэг, ажлын байраа орхин явж, гадаадаас ирж байгаа зорчигч нар ирэх хэсэг буюу 1 давхарт очиж, Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирсэн эрсдэлтэй иргэний бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн П.А-тэй уулзаж, яриа өгүүлэл хийж байгаад П.Аийн ачаа, тээшийг өргөж тэргэнцэр дээр тавьж түрээд, П.Аийг хажуудаа дагуулж алхсаар “Гаальд мэдүүлэх бараагүй” гэж бичсэн хаягтай зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэг рүү 17 цаг 39 минут 43 секундийн орчим очиж, Олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэгт П.А-ийн гар тээшийг рентген аппарат дээр тавилгүй, хяналт шалгалтыг хийж ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нарт шалгуулахгүй 17 цаг 39 минут 43 секундээс 17 цаг 39 минут 46 секунд хүртэлх хугацаанд шууд алхсаар А7АПП2-р хэсгээр нэвтэрч тус нисэх онгоцны буудлын гаалийн хяналт шалгалтын бүсээр нэвтэрч, Ц.Б, П.А нар цааш алхсаар 17 цаг 39 минут 54 секундэд онгоцны буудлын хаалгаар гарч явахаар нь дуудаж, дахин шалгасан. Шалгахдаа Олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсгийн рентген аппарат дээр П.А-ийн ачаа, тээш, гар цүнх зэргийг тавьж шалгахад зөрчил илрээгүй. Энэ үед би гаалийн улсын байцаагч Ц.Б-оос “та өөрөө гаалийн улсын байцаагч хүн байж, энэ хүний ачаа, тээш, гар цүнхийг шалгуулахгүй шууд аваад гарчхаж байгаа нь яаж байгаа юм бэ?” гэж асуухад, Ц.Б нь хариулахдаа “би өөрийн таньдаг хүмүүсийг ингээд аваад гарчихдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Таны ажил үүрэгт нийцэж байгаа юм уу” гэж асуухад, Ц.Б нь нэлээн сандарч юу ч хэлж чадахгүй байсан. Ц.Бод би хандаж “та гаалийн байцаагч юм бол энэ хүнийг өөрөө шалгаадах” гэж хэлсэн чинь, Ц.Б “би шалгамааргүй байна” гэсэн. Тэгэхээр нь би А7АПП2-р хэсэгт ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нарт хандаж та хоёр энэ хүнийг яагаад шалгахгүй гаргасан юм бэ, одоо шалгаадах гэсэн. Тэгтэл гаалийн улсын байцаагч Р.Э, Ш.А нар нь шалгасан болж дутуу шалгасан. Тэгээд П.Аийг рентген аппаратаар шалгана гэхэд, П.А юу ч хэлээгүй байхад Ц.Б нь манай эгчийн бие муу, зүрх нь дэлсээд байгаа юм рентген аппаратад оруулж болохгүй гэсэн. ...Ингээд миний бие гаалийн улсын байцаагч Ц.Бтой уулзаж “П.А нь тантай ямар хамааралтай хүн бэ” гэж асуухад, Ц.Б хариулахдаа П.Аийг “манай хамаатны эгч байгаа юм” гэж байсан. Би Ц.Б-оос албан ёсны тайлбар авсан. ...П.А-ийн хувьд өмнө нь гадаадаас ирэхдээ биедээ үнэт эдлэл нууж, гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байгаад баригдан зөрчлийн тухай хуулиар торгуулж байсан эрсдэлтэй зорчигчийн судалгаанд байсан. Гэтэл тухайн эрсдэлтэй иргэн П.А-ийг гаалийн улсын байцаагч Ц.Б нь өөрийн ажлын байраа орхиж, очиж тосож аваад, яриа өгүүлэл хийж, гаалийн хяналтын бүсээр шалгуулахгүй нэвтрүүлсэн. Бид П.Аийг гаалийн хяналтын бүсээр шалгуулахгүй гарсан учир шалгуулах зорилгоор буцааж гаалийн хяналтын бүсэд оруулж ирж шалгалтыг хийхэд Ц.Б хамт дагаж орж ирсэн ба П.Аийн ачаа, тээшийг өргөж, буулгах үйлдлийг хийж байсан ба нэг анхаарал татсан зүйл нь П.А-ийг шалгуулахаас зайлсхийх маягтай бие нь муу учир рентген аппаратад оруулахгүй, албаны өрөөнд биш 00-ын өрөөнд шалгуулах гэх мэт хүсэлтийг тавьж байсан. Мөн тагнуулын ажилтан бид нарын хууль ёсны шаардлагыг Ц.Б биелүүлээгүй ба П.А-ийг шалгахаас шууд татгалзаж байсан зэрэг нь түүнийг үнэт эдлэл нууж оруулж байгааг мэдэж байсан гэж үзэхээр байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202/,
Гэрч Б.Лгийн өгсөн: “Би 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн хяналтын бүсийн зорчигч ирэгчийн бүсэд хяналт шалгалт хийж байхад “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б нь Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирсэн Монгол Улсын иргэн П.А-ийг тосож аваад, П.А-ийн ачаа, тээшийг тэргэнцэр дээр тавьж түрээд, П.А-ийг хажуудаа дагуулж алхсаар зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсэгт шалгуулахгүй нэвтрүүлж, нисэх онгоцны буудлаас гарч явсан. Үүнийг харсан миний бие П.А-ийн араас гарч, буцаж гаалийн хяналтын бүсэд орж шалгуулах шаардлагыг тавьсан. П.А-ийг гаалийн хяналтын бүсэд буцаан оруулж шалгах гэхэд Ц.Б түүний ачаа, тээшийг түрсэн хэвээр хамт буцаж орж ирсэн. Тэгээд П.А-ийг дахин шалгах гэхэд гаалийн улсын байцаагч Ц.Б нь хэл амаар эсэргүүцэл үзүүлж “би энэ байгууллагад ажилладгийн хувьд өөрийнхөө таньдаг эгчийг тосоод аваад гарч болохгүй юу” гэсэн. Тэр үед манай тасгийн ажилтан Бгаалийн улсын байцаагч Ц.Бод хандаж “чиний шалгуулахгүй авч гарч байгаа үйлдэл зөв үү” гэж асуухад Ц.Б өөдөөс нь тайлбар хэлж маргалдаад байсан. ...Тэгээд П.Аийн биеийг рентген аппаратаар шалгах гэхэд гаалийн улсын байцаагч Ц.Б нь “манай эгчийн бие муу, зүрх нь өвдөөд байгаа учир рентген аппаратад оруулж болохгүй” гээд шалгуулахгүй байсан. Ц.Б-ыг ингэж хэлээд рентген аппаратад оруулахгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-209/,
Гэрч А.Х-ийн өгсөн: “Би П.А, Ц.Б нарыг танина. Ц.Б нь манай нөхөр Э.М-н багийнх нь найз байгаа юм. Би нөхөртэйгөө гэр бүл болсноос хойш Ц.Б-ыг таньдаг болсон. ...Би 2018 онд өөрийн хэрэглээний буюу гоо сайхны хэрэгслийг авах зорилгоор Мөнгөн завьяа дэлгүүрт очиж 1 бөгж авахдаа П.А гэх хүний зарж байсан зүйлээс сонгож авсан. Түүнээс хойш 2-3 удаа ганц бөгж, ээмэг, зүүлт гэх мэт хэрэглээний зүйлийг нэлээн хол хугацаатай П.Аээс авч байсан. 2023 оны 4-5 дугаар сард буюу хамгийн сүүлд П.А гэх хүнээс хүзүүний гинж авах үед П.А нь надаас "гаальд таньдаг хүн байна уу, юм асуух гэсэн юм" гэж асуусан. Тэгэхээр нь би "манай нэг найз Нисэхийг гаальд ажилладаг юм байна лээ, би онгоцны буудалд таарсан. Та тэрнээс асуучихгүй юу" гэж хэлээд Ц.Бын утасны дугаарыг П.А-т өгсөн. Түүнээс хойш Ц.Б нь надтай утсаар ярихдаа "П.А гэх хүн надтай утсаар ярьсан. Чи миний дугаарыг тэр хүнд өгсөн юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би "тийм" гэж хариулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216-217, 219/,
Гэрч А.Х, П.А нарын нүүрэлдүүлэн өгсөн: “П.А-ийн өгсөн: А.Х гэх энэ эмэгтэй бид хоёр 2-3 удаа Мөнгөн завьяа дэлгүүр дээр л эд зүйл авахаар ирэхэд нь уулзаж байсан. Надаас худалдан авалт хийх гэж ирсэн хүн бүрд би энэ бараа Солонгостоо, Турктээ тийм үнэтэй байдаг. Гаалийн татвар нь нэмэгдээд бусад газраас хямд энэ тэр гээд ярьдаг ба гаальд таньдаг хүн байна уу гэж асуудаг. Түүний нэгэн адил энэ Хгэх хүнд ярьсан. Гаалийн татвар өндөр байдаг гэж худалдан авагч хүмүүстээ ярьдаг байсан. Харин А.Х бол гаалийн татвар төлөхгүй бараагаа оруулж ирмээр байна гэж хэлээгүй. Гаальд таньдаг хүн байна уу гэж асуугаад л гаалийн улсын байцаагч Ц.Быг утасны дугаарыг авч байсан. Х.Б бид хоёрыг уулзуулж, танилцуулаагүй. Ц.Бын утасны дугаарыг л өгсөн. Тэгээд би Ц.Б-той "Х гэх найзаас чинь дугаарыг чинь авсан юм" гэж яриад холбогдож байсан. ...Би 2024 оны 5 дугаар сарыг 21-ний өдөр гадаад явахаасаа 3 сар орчмын өмнө билет захиалсан. Тэр үед би Ц.Б-той утсаар ярьсан. Тэр үед Х надад Б-ын утасны дугаарыг өгөөгүй. Харин 1 жил орчмын өмнө утасны дугаарыг нь аваад хадгалчихсан байсан. Ц.Б намайг өөрөө олоод ирэхээр нь Х л хэлж дээ гэж бодож тааж ярьсан." гэх мэдүүлэг,
А.Х-ийн өгсөн: “...П.А нь надаас "гаальд таньдаг хүн байна уу, юм асуух гэсэн юм" гэж л асуусан. Тэрнээс бараагаа Монгол Улсад оруулж ирэхэд татвар их өндөр байдаг гэх мэт татвартай холбоотой зүйлийн талаар надтай яриагүй. Гаалийн улсын байцаагч Ц.Б-ын утасны дугаарыг П.А-т хэзээ өгсныг би ч бас огноог нь дэлгэрэнгүй санахгүй байна. Хамгийн сүүлд П.А гэх энэ хүний дэлгүүрээс хүзүүний гинж авахад /2023 оны хавар 5 сарын хавьцаа дулаарчихсан байсан/ Бын утасны дугаарыг П.А-т өгч байсан. ..Б л тухайн үед надтай утсаар яриад "чи миний дугаарыг хүнд өгсөн үү, чиний таньдаг гэх нэг эгч надтай холбогдоод юм асууя гээд байсан" гэсэн. Тэгэхээр нь би "тийм" л гэж хэлсэн. Зүгээр л гаальд таньдаг хүн байдаг уу л гэж асуусан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-226/,
Гэрч Ц.Э-ын өгсөн: “2024.5.29-ний өдөр ээлжид гарсан зөрчлийн байцаагч П 29-30-нд шилжих шөнө /яг хэдэн цагт гэдгийг нь би санахгүй байна/ надтай утсаар ярихдаа “нэг эмэгтэй биедээ их хэмжээний алт, монетон эдлэл нуугаад хяналтын бүсэд шалгуулахгүй гарсныг Хилийн тагнуулынхан илрүүлсэн. Тэр эмэгтэйг нь гаалийн улсын байцаагч Б дагуулаад гарчихсан. Гаалийн улсын байцаагч холбогдсон ийм асуудал болсон шүү гэж мэдэгдсэн. Би 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 09:00 цагт ажилдаа ирээд П-оос хэрхэн юу болсон талаар асуух гэсэн чинь П 08:30 цагт ээлжээс буугаад явчихсан байсан. Тэгэхээр нь би хяналтын камер шүүж үзсэн. Тэгтэл гаалийн улсын байцаагч Ц.Б нь гадаадаас ирсэн зорчигч нарын ачаа тээшийг шалгаад, хүлээлгэж өгөх заалны ремэн тавиур дээрээс нэг эмэгтэйн ачаа тээшийг тэргэнцэр дээр өргөж тавиад, ачаа, тээшийг нь Б түрж, нөгөө эмэгтэйг хажуудаа дагуулан, хоорондоо юм ярьсаар, гаалийн хяналтын бүсээр алхаж гар тээш шалгадаг хаалга дээр үүрэг гүйцэтгэж байсан хоёр улсын байцаагчид тухайн иргэний бие, гар тээшийг шалгуулахгүй хажуугаар нь шууд гарчхаж байсан. Түүний дараа хилийн тагнуулын ажилтан Бирээд, гар тээш шалгах хаалган дээр ажиллаж байсан гаалийн улсын байцаагчтай юм яриад зогсож байхад, гаднаас хилийн тагнуулын эмэгтэй ажилтан Л нь гаалийн улсын байцаагч Быг дагуулж гарсан хүнтэй нь хамт дагуулж орж ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэйн ачаа, тээш, гар тээшинд үзлэг хийгээд хамгийн сүүлд биед нь үзлэг хийхээр зөрчлийн байцаагч нарын 207 тоот өрөөнд оруулж байгаа бичлэг байсан. Тэр эмэгтэй биед үзлэг хийхэд их хэмжээний алт, монет, шүрэн эдлэл нуусан байсан нь илэрсэн гэж байсан.” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 126-127 хуудас) зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Б нь тухайн үйл явдал болох 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан болох нь Гаалийн ерөнхий газрын даргын 2022.5.06-ны өдрийн Б/283 дугаар тушаалаар тогтоогддог /2хх 54/ ба Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.6-т гаалийн байцаагч нь төрийн тусгай албан тушаалтанд хамаарч байх бөгөөд Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд юм.
Шүүгдэгч Ц.Б нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “Энэ хуулийн 4.1-т заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно; албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал бий болгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах.", 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7 “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална: ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2 “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ: ...нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл: албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах…”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэг “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” гэснийг, "Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/13 дугаартай тушаалаар баталсан “Албан тушаалтны ажил үүргийн хуваарь”, “Хөшигтийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд нэвтрэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх технологи ажиллагааны заавар”, Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт зэргийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирсэн иргэн П.Аийг алт, монет, шүрэн эдлэл нууж, татвар төлөхөөс зайлсхийж, гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байгааг урьдчилан мэдсэн атлаа, П.Ат дэмжлэг үзүүлж, түүний ачаа тээшийг тэргэнцэр дээр түрж, өөрийг нь хажуудаа дагуулан явж, тус нисэх онгоцны буудлын гаалийн хяналт шалгалтын бүсээр буюу олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсгээр өөрийн ажлын байран дахь давуу байдлыг ашиглан гаалийн улсын байцаагч Ш.А, Р.Энарт шалгуулахгүй нэвтрүүлж, П.А-ийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1,060,989,499.69 төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийг гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164,453,372.45 (нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван зуун далан хоёр төгрөг) төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, П.Ат давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон.
Шүүгдэгч Ц.Б-ыг П.А-тэй гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдээгүй, хамтран оролцоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.", 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг "Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.", 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ." заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч П.А нь ашиг олох зорилгоор Турк болон Солонгос улсаас их хэмжээний үнэт эдлэл оруулж ирэн, тэдгээрийг гаалийн албан татвар төлөхгүйгээр улсын хилээр оруулж ирэхийн тулд өөрийн үйлчлүүлэгч А.Хунцэнгэлээс гаальд ажилладаг таньдаг хүн байна уу гэж асуун А.Хнөхрийнхөө найз болох Ц.Бын утсыг өгсөн байх бөгөөд П.А гадаад улс руу бараанд явах гэж байгаа болон хэзээ ирэхээ талаараа Ц.Бтой холбогдсон болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон. П.Аийн Солонгос улсаас ирж онгоцны буудалд буухад нь ярьж тохиролцсоны үндсэн дээр Ц.Боор тосуулж ачаа бараагаа Ц.Б-оор түрүүлэн улсын хилээр нэвтэрч байгаа үйлдэл нь түүнийг нийтийн албан тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгасан гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч П.А БНСУ-аас нийт 160,784.65 ам доллар буюу 543,563,058.40 төгрөг, БНТУ-аас 153,053.50 ам доллар буюу 517,426,442.32 төгрөгийн үнэтэй бараа нийт 313,838.15 ам доллар буюу 1,060,989,499.69 төгрөгийн барааг Солонгос улсаас импортолсон үнэт эдлэлийн НӨАТ татвар 57 074 121.02 төгрөг, БНТУ-аас импортолсон барааны гаалийн татвар нь 54,329,776.44 төгрөг төлөхөөс зайлсхийх зорилгоор мөн шүүгдэгч П.А, Ц.Б нарын хууль бус үйлдлийг зогсоож түүний биед нэгжлэг хийсэн гэрч Б.Лд “эдгээр ууттай үнэт эдлэлүүдээс нэгийг нь чамд өгье. Чи гадаа үүдэнд байгаа залуутайгаа хуваагаад авчих, тэгээд эгчийгээ аргалаад явуулчих” гэж санал болгож байгаа үйлдэл нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч П.А-ийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний хүсч үйлдсэн, хохирол, хор, уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.", 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг "Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.", 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно." заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар оролцох",
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно." заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг нуух",
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйлс өгөхөөр санал болгох." гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэдийн төлөөлөгчийн "Шүүгдэгч нарыг гэм буруугүй" гэсэн дүгнэлтийг гаргадаг хэдий ч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар түүний дүгнэлт үгүйсгэгдэж байх тул хүлээн авах боломжгүй болохыг дурдав.
Шинжээчийн 2024.7.24-ний өдрийн үнэт эдлэлийн нийт үнийн дүн 1,060,989,499.69 төгрөгт ногдох НӨАТ 164 453 372,45 төгрөгийг Төрийн сангийн 100900033401 дугаар дансанд төлсөн болох нь 3-р хавтас хэргийн 119-р хуудсанд авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Өмгөөлөгч Ж.Тэгшмандалын эд мөрийн баримтаар хураан авсан 50 хуудас нотлох баримтууд зарлагын баримтууд нь гадаад хэл дээр авагдсан тул үнэлэх боломжгүй, үнэлгээг эрх бүхий байгууллагын шинжээч гаргасан юм уу, шинжээчийн дүгнэлт бүрэн болсон юм уу эргэлзээ төрүүлэхгүй байх чадах юм уу, гаалийн мэргэжилтэн М.Халиунаа гэх хүнээр дүгнэлт гаргуулчхаад хохирол гэж үзээд байгааг зөвшөөрөхгүй гэсний тухайд;
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч А.Учрал бүртгэлийн Г-24/022 дугаартай гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт "Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана." зааснаар Бүгд найрамдах Турк улсаас болон Бүгд найрамдах Солонгос улсаас алт, монет болон бусад эд зүйлсийг худалдан авсан зарлагын баримтыг эх хувиас нь хуулбарласан 25 хуудас, Бүгд найрамдах Турк улсаас болон Бүгд найрамдах Солонгос улсын хилээр алт, монет болон бусад эд зүйлсийг гаалийн хилээр нэвтрүүлсэнтэй холбоотой баримт бичгээс эх хувиас нь хуулбарласан 25 хуудас баримт бичгийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 14:20 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргаж, П.Аийн биед үзлэг хийж Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эд зүйлсэд нэг бүрчлэн үзлэг хийж түр хураан авах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 24.4 дүгээр зүйлийн 1, 28.1 дүгээр зүйл /30.7 дугаар зүйлийн 1.4/, 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.А, 2 гэрч байлцуулан нэг бүрчлэн үзлэг хийж жагсаалтыг гаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байна. /1 хх 36-147/
Тухайн үнэт эдлэлийн гаалийн болон бусад татвар, хураамжийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу үнэлгээг гаргахад шинжээчээр Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Мөнхбатын Халиунааг томилж шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ.", 8.2 дахь хэсэгт Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна: 8.2.1.тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн: 8.2.3.төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн: 8.2.4.мэргэжлийн байгууллага байхаар тус тус зохицуулсан, шинжээч дүгнэлт гаргахдаа Гаалийн тариф, татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гаалийн үнийг хэлцлийн үнийн дүнгээр тодорхойлсон нь холбогдох хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолдоо ерөнхий ангийг нэмж өөрчлөлт оруулсан атлаа энэ талаар танилцуулж тайлбар мэдүүлэг аваагүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсний тухайд:
хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 514, 515 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулахдаа яллагдагч нарт сонсгосон зүйл хэсэг өөрчлөгдөөгүй, ял нэмж сонсгоогүй ерөнхий ангийг нэмж журамласан нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх боломжгүй, уг тогтоолыг яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч "Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч П.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 7 сая төгрөгийн торгох ялыг хорих ял шилжүүлэн 1 жил 3 сар 11 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нийт хорих ялыг 3 жил 3 сар 11 хоногийн хорих ялаар тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх." санал,
шүүгдэгч П.А-ийн өмгөөлөгч Ц.Батзориг: "Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанаас өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Хохирол хор уршиг байхгүй. Татварыг нөхөн төлсөн. 78 настай эх, насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдардаг, гэм буруу дээрээ маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж 1 жилийн хорих ял оногдуулах, бусад гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, өөр төрлийн ялуудыг тусад нь эдлүүлж өгөөч, эрх хасах ялыг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх, үнэт эдлэлийг нь миний үйлчлүүлэгчид буцаан олгож өгнө үү." гэх,
шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал: "Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах боломжгүй гэж үзвэл шүүгдэгч Аээс хүнд ялаар яллаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэг тэрбум төгрөгийн эд зүйл авч явсныг огт мэдээгүй хэрэгт тохиолдлын байдлаар яваад орчихсон хүнд хүнд ял санал болгож байгаа нь ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү." гэх,
өмгөөлөгч Ж.Батхуяг: "Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул саналгүй, гомдлоо гаргана." гэх,
өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа: "Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдэлд хандсан байдал, учруулсан хохирол зэргийг харгалзаж үзэх ёстой. Бын хувьд гаальд мэдүүлээгүй барааг биедээ аваад явж байгааг мэдээгүй. Үйлдэл нь энэ. Эрх бүхий албан тушаалтанд хандаад шалгуулахгүй байх, идэвхтэй үйлдэл гаргасан зүйл байхгүй. Эрүүгийн хариуцлага оногдуулах Бын хувьд үйлдэл, хор уршигт хэрхэн хандсан бэ гэдэг нь харьцангуй байгаа учраас ялын хувьд зохимжгүй байна гэж үзэж байна. Гэмт хэргийн хатгагч, гүйцэтгэгч нарт оногдуулах ялын харилцан хамаарлыг журамласан байдаг. Гэмт хэргийн хатгагч гээд байгаа А-т 2 жилийн хорих ял санал болгоод гүйцэтгэгч гэх Бод 4 жил 6 сарын хорих ял оногдуулах санал гаргаж байгаа нь журамд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд тухайн зүйлийн ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг хичээнгүйлэн хүсэж байна." гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч П нь ************ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хх 166/, Гаалийн ерөнхий газар Чингис хаан олон улсын нисэх буудал Гаалийн газрын 2024.9.05-ны өдрийн "П.А нь /РД:**********/ 2019.9.05-ны өдөр Гаалийн эрсдэлтэй зорчигчийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна." гэх албан тоот /3 хх 170/,
шүүгдэгч Ц.Б нь *************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ****дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /3 хх 158, 161-165/ зэрэг баримтууд авагджээ.
Шүүгдэгч Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ц.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангилалд хамаарах бөгөөд Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 2 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Ц.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан боловч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болохыг дурдав.
Шүүгдэгч П.А нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан ялын санал зэргийг харгалзаж, Шүүгдэгч П.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2 700 000 төгрөгөөр торгох ялыг нэмж торгох ялын нийт хэмжээг 3 150 000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч П.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3 150 000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг тэдгээрийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2402******** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан 17 жижиг гялгар ууттай алт, монет, шүрэн гэх эдлэл болох хүзүүний гинж 186, бөгж 265, гарын бугуйвч 25, хос ээмэг 610, хүзүүний гинжний кулон 48, улаан хүрэн өнгийн шүрэн гэх хүзүүний зүүлт 3, улаан хүрэн өнгийн шүрэн гэх жижиг бөөрөнхий 8 ширхэг эдлэл зэрэг нийт 5.22 кг үнэт эдлэл, шүрэн эдлэлийг улсын яллагч гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэж үзэхгүй тул шүүгдэгч П.А-т буцаан олгох санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт Хаан банкнаас 29/7282 дугаартай албан бичгээр ирүүлсэн compact disc 1 ширхэг, Төрийн банкнаас 10/3859 дугаартай албан бичгээр ирүүлсэн compact disc 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкнаас 6/8122 дугаартай албан бичгээр ирүүлсэн compact disc 1 ширхэг, Гаалийн ерөнхий газрын 2024.6.24-ны өдрийн 01-1/2573 дугаартай албан бичгээр ирүүлсэн гадаргуу нь цулгуй цагаан өнгөтэй, дээр нь балаар ЧХОУНБГГ, 2024-05-29, П.А бичлэг compact disc 1 ширхэг, 2024.6.24, 01-1/2573 гэж бичсэн бичвэртэй, “Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 39 минутад албан үүргээ гүйцэтгэж байхдаа биедээ их хэмжээний алт, монетон эдлэл нуусан иргэн П.А-т тусалж тус нисэх онгоцны буудлын гаалийн хяналт шалгалтын бүсээр нэвтрүүлэх гэж байгаад баригдаж байгаа бичлэг хадгалсан compact disc 1 ширхэг, нийт 5 ширхэг compact disc,
Авлигатай тэмцэх газрын 2024.9.27-ний өдрийн Н-1/242 дугаартай албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2024.10.02-ны өдрийн 09/Н/132 дугаартай албан бичиг /1 хавтас, 2 хуудас/-ийг зэргийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, П.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолох, шүүгдэгч нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.П.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар оролцох" гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг нуух" гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйлс өгөхөөр санал болгох" гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар,
Шүүгдэгч П.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж торгох ялын нийт хэмжээг 3 150 000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч П.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3 150 000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-т оногдуулсан 3 150 000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь 3 150 000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссаны дараа, шүүгдэгч П.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссаны дараа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5,22 кг үнэт эдлэл, шүрэн эдлэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.А-т буцаан олгосугай.
10.Эрүүгийн 2402*********дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг,
Хэрэгт хураагдан ирсэн 5 ширхэг compact disc, Авлигатай тэмцэх газрын 2024.9.27-ний өдрийн Н-1/242 дугаартай албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2024.10.02-ны өдрийн 09/Н/132 дугаартай албан бичиг /1 хавтас, 2 хуудас/-ийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, П.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
13.Шүүгдэгч Ц.Б, П.А нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН