Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж,

улсын яллагч Д.Н

шүүгдэгч Т.М*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг тус тус оролцуулан “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт Тү*******ын М*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б******* аймаг Б******* суманд төрсөн, настай, э*******, дээд  боловсролтой, Б******* ******* мэргэжилтэй, аймгийн сумын ойн ангийн дарга ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт, аймаг, сум, 1 дүгээр баг, Найрамдлын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б******* овогт Тү*******ын М******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.М******* нь аймгийн сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай захирамжаар сумын Ойн ангийн ОНӨААТҮ газрын дарга /нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан/-аар ажиллаж байх хугацаандаа: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл Хориглох зүйлийн 7.1.7-д Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл Хориглох зүйлийн 7.1.3-т албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно,

 Төрийн албаны тухай хуулийн дүгээр зүйл Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл .1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, .1.3-д хуульд нийцээгүй шийдвэр гаргах,

Б******* орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тушаалын 1 дүгээр хавсралт "Ойгоос мод бэлтгэх журам"-ын 3.5-д Байгалийн гэнэтийн гамшиг /түймэр, ойн хөнөөлт шавж, өвчин, салхи шуурга, цас, үер г.м/-ийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, хугарч гэмтсэн, унасан талбайд цэвэрлэгээний огтлолт хийхэд Ойн ангийн дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга шийдвэр гаргана, Б******* орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт "Ойгоос мод бэлтгэх журам"- 3 дугаар зүйлийн 3.5-д Ой зохион байгуулалтын судалгааны ажил хийгдсэний дараа байгалийн гэнэтийн гамшиг /түймэр, ойн хөнөөлт шавж, өвчин, салхи шуурга, цас үер г.м/-ийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, өмхөрсөн, хугарч гэмтсэн, үндсээрээ булгарч унасан талбайд цэвэрлэгээ огтлолт, цэвэрлэгээний ажил хийх арга хэмжээг хэрэгжүүлэхэд Ойн ангийн дүгнэлт гаргасан байна,

 Б******* орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт "Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.5-д Ой зохион байгуулалтын судалгааны ажил хийгдсэнээс хойш ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүчтэй салхи, их цасны нөлөөгөөр өөрчлөлт орсон ойн санд энэ журмын 2.2-т заасан арга хэмжээг төлөвлөх тохиолдолд сумын болон сум дундын Ойн анги дүгнэлт гаргана /2.2-т Ойд хийгдэх цэвэрлэгээг хэлбэр тус бүрээр төлөвлөнө. Үүнд: 2.2.1. Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүчтэй салхи, их цасны нөлөөгөөр унасан мод, гишүү, мод бэлтгэлийн үлдэгдлийг ойгоос гаргах цэвэрлэгээний ажил; 2.2.2.Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэж, эрүүлжүүлэхэд чиглэсэн цэвэрлэгээний огтлолт/ гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

аймгийн сумын ы хөндий гэх газарт Ойн сангийн 67 дугаар хэсэглэл 18, 19, 20 дугаар ялгаралд 23 га талбайд Ойн ангийн дүгнэлтийг гаргалгүй талбай тусгаарлалт хийж, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр " " ХХК-ийн захирал Ж.Бтэй "Мод бэлтгэх" 57 дугаартай гэрээ байгуулан " " ХХК-г мод бэлтгэх, худалдах, тээвэрлэх боломжоор хангаж давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

1.1 Шүүгдэгч Т.М******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн “ ” ХХК нь сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаартай тогтоолоор ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэх нарс, хэрэглээний 240 метр куб, түлээний 200 метр куб нийтдээ 440 метр куб модны хуваарь авсан. Үүний дагуу тухайн аж ахуй нэгж нь түмний нөхөрлөлийн ойн санд байгалийн давагдашгүй хүчин зүйл болох хүчтэй салхины нөлөөгөөр унасан модтой талбай дээр ойн цэвэрлэгээний ажил хийхээр хамтран ажиллах гэрээ байгуулж мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын ажлыг манай ойн ангийн техникч Бгээр хийж гүйцэтгүүлсэн байсан. Миний хувьд тухайн гэрээ материалыг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийнхээ чиг үүргийн хувьд хянаж батлах үүрэгтэй байдаг. Тухайн гэрээ материалыг хянаж батлахдаа холбогдох Ойн тухай хууль, Ойгоос мод бэлтгэх журам, тухайн салбарт хэрэгжиж байгаа холбогдох хууль дүрэм, журмын хүрээнд хянаж үзсэн. Ингэхэд тухайн гэрээ материал нь Ойн тухай хуулийг зөрчөөгүй байсан энэ нь тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Ойн ийн төлөвлөгөөний дагуу жилд бэлтгэх модны хэмжээг “ ” ХХК нь ойн цэвэрлэгээний ажлаар батлуулсан байсан. Тэгэхээр тухайн талбай нь ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэлтийн талбайн тусгаарлалтын ажлыг хийсэн байсан учраас үүнийг Ойн тухай хууль зөрчөөгүй гэж миний хувьд үзсэн. Б******* орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай тушаалаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.5-т зааснаар Байгалын давагдашгүй хүчин зүйл буюу хүчтэй салхи шуурганы нөлөөгөөр унасан мод нь ойн цэвэрлэгээний огтлолт явуулахад  ойн анги дүгнэлт гаргаж Засаг дарга шийдвэр гаргана гэж заасан байгаа юм. Гэтэл “ ” ХХК нь ойн цэвэрлэгээний огтлол биш ойн цэвэрлэгээний ажлаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хавсралтаар заасан ойд үйлдвэрлэлийн огтлолт явуулах, ойн цэвэрлэгээний огтлолт явуулах гэж заасан байгаа түүний ойн цэвэрлэгээ хэсэг дээр тухайн аж ахуй нэгж мод бэлтгэх хуваарь авсан учраас журмын 3.5 дээр цэвэрлэгээний огтлолт хийхэд гэж заасан учраас дүгнэлт гаргах шаардлагагүй байна гэж үзсэн. Хэдийгээр Б******* орчин аялал жуулчлалын сайдын 2020 онд батлагдсан Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмын 2.2 дахь заалтаар дүгнэлт гаргана гэж заасан байгаа ч гэсэн манай дээд шатны харьяалах байгууллага Аймгийн Б******* орчин аялал жуулчлалын газраас ирсэн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 500 тоот албан бичиг дээр Ойгоос мод бэлтгэх журмын 3.5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгоод иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн жилд хуваарилсан жилд бэлтгэх модны хэмжээнд багтаан товлогдсон ажлыг зохион байгуулахаар болсон. Ирсэн чиглэлийн дагуу ойгоос мод бэлтгэх 2016 онд батлагдсан Мод бэлтгэх журмын 3.5-т заасныг барьж ажилласан. Тухайн ойн санд мод бэлтгүүлэхээр нөхөрлөлийн ахлагч У, “ ” ХХК-ийн захирал Б нарыг хамтран ажиллах гэрээ байсан учраас гэрээг харилцан тохиролцож байгуулсан учраас гэрээг үндэслэл болгож тухайн материалыг хянаж баталсан. Засаг даргын захирамжийн хувьд Ойн тухай хуулийн 3.1-15 дахь заалтаар хуурайшилтын үе гэж хориотой үеийг заасан байдаг тухайн хугацаанд жил бүрийн 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр гэж заасан байдаг. Тухайн жилд сумын засаг даргын захирамж 2024 оны 08 дугаар сарын 04-ний дугаар захирамж гарсан 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хуурайшилтын  хугацаа дууссан. аймгийн Засаг даргын аймгийн хэмжээнд хуурайшилтын хугацаа дууссан мод бэлтгэлийн ажлын захирамж гарсан. Үүний дагуу аймгийн хэмжээнд мод бэлтгэлийн ажил эхлүүлэх захирамж гарсан тул мод бэлтгэлийн ажлыг хууль зөрчөөгүй гэж үзээд тухайн мод бэлтгэлийн талбай  тусгаарлалт, мод бэлтгэх гэрээнүүдийг хянаж баталсан. Манай нөхөр Т нь “ эх” компанид ажиллаж байхын тухайд бол 2019-2022 онд тухайн аж ахуй нэгжид бүртгэлтэй, хааяа очиж ажилладаг байсан. Яг тухайн үед бол “ ” ХХК-ийн захирал Б гэрээ материалыг хянуулж батлуулахаар орж ирсэн. Манай нөхрийг оосорлогчоор бүртгэсэн байсан. Тухайн үед би нөхрөөсөө залгаж асуугаад чи энэ компанид оосорлогчоор гарч байгаа юм уу тийм бол энэ аж ахуй нэгжтэй ямар нэг эрх зүйн харилцаанд оруулахаас татгалзах шаардлагатай  гэхэд “ би ажиллахгүй байгаа, ажиллахаа больсон” гэж хэлсэн. Тэгэхэд “ ” ХХК-ийн захирал Бтэй уулзаад манай нөхөр танайд ажиллахгүй учраас оосорлогч байхгүй байна, бригадын бүрэлдэхүүн хүрэхгүй учраас оосорлогчоо олж байж мод бэлтгэлийн ажлаа эхлэх юм байна гэдэг шаардлага тавихад. Оосорлогч байгаа манайх Үнэнхүү гэж оосорлогчтой болсон тэр хүнээ ажиллуулна гээд Мод бэлтгэлийн талбай тусгаарлах гэрээ Үнэнхүү гэж хөрөөчний нэрийг бичсэн. Тухайн үед манай нөхөр угаасаа ч ажилд явахгүй байсан өөрийнхөө үндсэн ажлыг хийж байсан учраас ажиллаагүй гэж үзээд гэрээ материалыг хянаж гаргаж өгсөн байгаа юм. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс би Ойн ангийн даргаар томилогдсон 2014 оноос 2023 оны 12 дугаар сар хүртэл ойн инженерээр ажиллаж байсан. 2019-2022 онд манай нөхөр “ ” ХХК-д бүртгэлтэй хааяа улирлын чанартай ажиллаж байсан. Ер нь бол ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлээд тухайн аж ахуй нэгжийг ямар нэг эрх зүйн харилцаанд орохоос татгалздаг байсан.

Миний бие ойн салбарт нийтдээ 2014 оноос хойш 11 дэх жилдээ ажиллаж байна. Яг энэ “ ” ХХК-ийн болсон процесстой намайг буруутгаж байгааг нь миний хувьд хууль дүрэм зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна. Салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа Ойн тухай хууль, мод бэлтгэх журам бусад холбогдох дүрэм журам цаашид хэрэгжилтийг хангаж ажиллаж ирсэн. Цаашид илүү сайн анхаарах хэрэгтэй гэж ойлгож байна. Тухайн процессын хувьд миний хувьд салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хуулийг зөрчиж шийдвэр гаргасан гэж өөрийгөө бодохгүй байна. Гол гаргаж байгаа ялгаа бол Ойгоос мод бэлтгэх журмын 3.5 дээр цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэх тохиолдолд ойн дүгнэлт гаргаж Засаг дарга шийдвэр гаргана гэж заасан. Гэтэл тухайн аж ахуй нэгж ойн цэвэрлэгээний огтлол биш цэвэрлэгээний ажлаар иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мод бэлтгэх хуваарь авч мод бэлтгэлийн талбайд тусгаарлалт хийсэн байсан. Тэгэхээр 3.5 дээр зөвхөн огтлолт гэж заасан, ойн цэвэрлэгээний ажил гэж заагдаагүй учраас дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэж гэрээг материалыг баталсан. Миний хувьд энэ салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ямар нэг хууль зөрчиж гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тухайн салбарт хэрэгжиж байгаа холбогдох хууль дүрэм журмын хүрээнд ажиллаж ирсэн. Миний гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь өөрийн зүгээс ямар ч хууль дүрэм зөрчөөгүй гэдэг байр суурьтай байна. Би өөрөө хулиа, журмаа судалсан, дээд шатны байгууллагад хандсан, холбогдох тайлбар мэдээллийг авсан тийм учраас уг шийдвэрийг би гаргасан. Тийм болохоор цаашдаа энэ салбарт хэрэгжиж байгаа хууль дүрэм журам уялдаа холбоог хангах тал дээр саналаа хэлж дугарч ажиллах ёстой байна гэдгийг ойлгож байна. Ойгоос мод бэлтгэх журмын заалт зөрүүтэй байгаа нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд албан хаагч нарт хүндрэл чирэгдэл болж байна. Үүнээс болоод ийм асуудал үүслээ гэж бодож байна. Миний хувьд гэм буруутай, хууль зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна.. гэх,

1.2 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Т.М*******ын хувьд Б******* орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тушаалын 1 дүгээр хавсралт, Ойгоос мод бэлтгэх журмын 3.5-т байгалийн гэнэтийн гамшиг, түймэр, ойн хөнөөлт шавж, шуурга зэргийн улмаас модны хугарч гэмтсэн, унасан талбайд цэвэрлэгээний огтлол хийхэд ойн ангийн дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга шийдвэр гаргана гэж заасан сайдын тушаал, энэ тушаал хүчин төгөлдөр үйлчилж байх үед тус гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ тушаал 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар өөрчлөгдөж Ойгоос мод бэлтгэх журмын мөн адил тогтоосон. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.5-т ойн зохион байгуулалтын судалгааны ажил хийгдсэний дараа байгалийн гэнэтийн гамшгийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, өгөрч хугарч гэмтсэн, үндсээрээ булгарч унасан тохиолдолд огтлолт, цэвэрлэгээний ажил хийх арга хэмжээг хэрэгжүүлэхэд ойн ангийн дүгнэлт гаргасан байна гэсэн тушаал хүчин төгөлдөр , болоод үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл энэ ойн ангийн дүгнэлт гаргана сумын Засаг дарга дүгнэлтийг үндэслээд шийдвэр гаргасан гэсэн эрх зүйн хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчлээд явж байх үед тус гэмт хэрэг үйлдэгдсэн. Мөн энэ тушаалын дугаар өөрчлөгдсөнөөс бус холбогдох зохицуулалт хэвээр үйлчлээд явж байх нөхцөл байдал байна. Б******* орчин аялал жуулчлалын сайдан 2020 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн тушаал байна энэ тушаал ямар нэг байдлаар өөрчлөлт ороогүй үргэлжлээд явж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд ойн цэвэрлэгээний ажил байсан учраас дүгнэлт гаргах шаардлагагүй гэсэн зүйл ярьж байна. Гэтэл энэ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Б******* орчин аялал жуулчлалын сайдын тушаалын 1 дүгээр хавсралтад ойд арчилгаа цэвэрлэгээ хийх журмын 2 дугаар зүйлийн 2.5-т ойд зохион байгуулалтын судалгааны ажил хийгдсэнээс хойш ойд хөнөөлт шавж болон хүчтэй салхины улмаас өөрчлөлт орсон ойн санд энэ хуулийн 2.2-т заасан арга хэмжээ хэрэглэх тохиолдолд сумын болон сум дундын ойн анги дүгнэлт гаргана гэж заасан байна. Тэгэхээр энэ ойд хийгдэх цэвэрлэгээ хэлбэр тус бүрээр төлөвлөнө тухайн ойн ангийн дүгнэлттэй. Энэ хэлбэр нь өөрөө 2.2-1т цэвэрлэгээний ажил, 2.2-2т цэвэрлэгээний огтлол гэж зааж өгсөн байна. Цэвэрлэгээний ажил ч бай цэвэрлэгээний огтлол ч бай аль аль нь гараад байгаа 684 дүгээр тушаалын 2 дугаар хэсгийн 2.5-т зааснаар ойн анги дүгнэлт гаргах шаардлагатай байсан үүнийг энэ тушаалаар тогтоож өгсөн байна. Эдгээр Байгал орчин аялал жуулчлалын сайдын тушаалуудыг зөрчсөний дээр шүүгдэгч Т.М******* нь аймгийн сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар сумын ойн ангийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-т заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-т албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-т албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт, Төрийн албаны тухай хуулийн дүгээр зүйлийн .1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, .1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан үүргийн байдлаа урвуулан ашиглаж аймгийн сумын хөндий гэх газарт ойн сангийн 66 дугаар хэсэгт 18, 19, 20 дугаар ялгаралд 23 га талбайд ойн ангийн дүгнэлт гаргалгүй талбай тусгаарлалт хийж 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “ ” ХХК-ийн захирал Ж.Бтэй мод бэлтгэх гэрээ байгуулж, “ ” ХХК-ийг мод бэлтгэх, худалдах тээвэрлэх боломжоор хангаж давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М*******ыг сумын ойн анги орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах байх хугацаандаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зориуд хэрэгжүүлэхгүй байж “ ” ХХК-эд мод бэлтгэх, худалдах, тээвэрлэх боломжоор хангаж давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд улсын яллагчийн хувьд гаргуулах саналгүй. “ ” ХХК нь иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мод бэлтгэх квотыг 2023 онд авсан, “ ” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ мөн мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтооход “ ” компанийн хувьд мод бэлтгэх эрхийнх нь хувьд ямар нэг асуудал байгаагүй. Үүнтэй холбоотойгоор мод бэлтгэхийн тулд тухайн 67 дугаар хэсэглэлд мод бэлтгэх зөвшөөрөл хүсэхэд шүүгдэгчийн хувьд өөрт олгогдсон эрх мэдэл албан тушаалын байдлаа хэтрүүлж, зориуд хэрэгжүүлэхгүй байж буюу ойн ангийн дүгнэлт гаргалгүй мод бэлтгэх эрхийг нь олгосон үйл явдал болсон учраас энэ үйлдэлд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналыг,

1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгчийн товчхондоо 2 үндэслэлээр буруутгадаг. Эхнийх нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-т заасныг зөрчсөн буюу хамаарал бүхий этгээдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж буруутгадаг. Энэ хэр хэмжээ бол нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулж буйгийнхаа хувьд урьдчилсан нөхцөлүүд тавьдаг. Ашиг сонирхлын зөрчил үүссэн байх ёстой, нэг талд хувийн ашиг сонирхол үүснэ нөгөө талд нийтийн ашиг сонирхол хөндөгдөнө. Энэ 2 зүйл хөндөгдөөд зөрчигдөөд байхад шийдвэр гаргахыг ойлгоно. Хувийн ашиг сонирхолд нөхрийг нь хамаатуулаад байна. 2019 онд алдаг оног тээвэрлэлт явуулж байгаад тэрнээс хойш ажиллаагүй үндсэн ажил нь цаг уурын хүрээлэнд сумынхаа ус ажиглагч харуулаар ажилладаг 2015 оноос ажиллаж байгаа ажилтан байгаа юм. Хувийн ашиг сонирхол үүсээгүй болохыг нотлох маш тодорхой баримт 1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудаст байна энэ нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 117 тогтоолын хавсралтаар заасан тухайн жилийн мод бэлтгэх эрхийн хуваарь байна. Энэ хуваарь дээр “ ” компани нийт ямар хэмжээний модыг бэлтгэх боломжтой вэ гэдгийг заасан байна. 440 метр куб гэж байна. Эндээс 2023 оны байдлаар 310 метр кубийг л бэлтгэсэн байгаа юм. Тэгэхээр Т хэчнээн Т.М*******ын нөхөр байгаад Т.М*******аар ямар нэг шийдвэр гаргуулаад гаргуулаад энэ 440 метр куб тухайн жилд тогтоож өгсөн энэ хэмжээг давуулах эсвэл бууруулах ямар ч боломжгүй. Тээвэрлэлтэд оролцсон бол мэдээж хүн хөдөлмөрлөх эрхээ үнэлээд оролцсон хөлсөө авна. Бодит байдал дээр энэ тээвэрлэлтэд оролцоогүй ингээд эдийн шинжтэй ямар нэг ашиг сонирхол үүсээгүй. Эхнэрээ ашиглаад хувийн байдлаараа ямар нэг давуу талыг “ ” ХХК-д олгох боломжтой юу гэхэд нийт хэмжээ тогтоогдсон 440 метр куб гээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоосон байхад Т яаж нөлөөлөх юм бэ? Т.М******* яаж нөлөөлөх вэ? тэгэхээр нэгдүгээрт хувийн ашиг сонирхол үүсээгүй байна.

Статусын хувьд бүртгэлтэй байгаа албан тушаал нь оосорлогч гэж байна. Унасан модыг тракторт гинжлээд чирдэг ажлын байр гэж Г мэдүүлэгтээ дурдсан байдаг. Энэ нь статусын хувьд аваад үзэхэд тухайн компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч биш, тухайн компани их хэмжээний ашиг оллоо гэхэд үүнээс хүртэх эрхтэй этгээд биш. Удирдах албан тушаалтан биш, бизнесийн төлөвлөгөөг нь гаргадаг хүн биш, ажилладаггүй ийм хүнд ямар эдийн ашиг сонирхол үүсэх вэ?. хамгийн гол нь тухайн компанийн тухайн жилд тээвэрлэх бэлтгэх модны хэмжээ нэгэнт тогтоогдсон учраас тэрнээс илүү давуулж мөнгө олох боломжгүй. Тэр тоо нь өөрчлөгдөхгүй. Тэгэхээр энд хэн нэгэн этгээд нөлөөлж тэр хэмжээг дээшлүүлэхгүй бол энэ дээр эдийн ашиг сонирхол үүссэн гэж үзэх боломжтой юу?. Жишээлбэл би нийтийн албан тушаалтан байлаа надад нэг компани зөвшөөрөл хүсээд ороод ирлээ тэр компанид миний ээж цэвэрлэгчээр ажилладаг байлаа гэхэд цэвэрлэгч хийж байгаа миний ээж сар болгоны 2 удаа цалингаа авдаг. Тэр компанид тусгай зөвшөөрөл олгоод айхтар баяжлаа гэхэд миний ээжид хувь өгөх юм уу? хувьцаа эзэмшигч нь биш шүү дээ цалингаа л аваад явна шүү дээ тэгэхээр тэр хүн тийм статустай ажилтанд хувийн, эдийн ашиг сонирхол үүсэх үү?. Нөгөө талд нь нийтийн ашиг сонирхол хөндөгдөх ёстой. Нийтийн ашиг сонирхлыг энэ суманд хэн төлөөлөх вэ? Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлнө. Тухайн газар орны нийгэм эдийн засгийн асуудлыг Үндсэн хуульд зааснаар бие даан шийдэх эрхтэй нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага юм. Энэ байгууллага тухайн жилд бэлтгэх модны эрх хэмжээг 116 дугаар тогтоолоор тогтоогоод 440 метр куб гээд заагаад өгсөн. Энэ эрхийг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалахыг нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон. Энэ эрхийг Т.М*******д олгоогүй. Энэ хэмжээг хэрвээ даваад бэлтгэсэн бол нийтийн ашиг сонирхол зөрчигдөнө. Цэвэрлэгээний ажлаар гэчхээд цэвэрлэгээний огтлолоор бэлтгэсэн бол нийтийн ашиг сонирхол дахиад хөндөгдөнө. Ийм баримт байхгүй, ийм байх боломжгүй учраас нийтийн ашиг сонирхол хөндөгдөөгүй. Нэг талд үүсээгүй хувийн ашиг сонирхол нөгөө талд хөндөгдөөгүй нийтийн ашиг сонирхол 2 үүсээгүй, хөндөгдөөгүй атлаа чухам аль цэг дээр очиж зөрчилдөөд ашиг сонирхлын зөрчил үүсэж таарах вэ?. Ийм боломж бодит байдал дээр байхгүй. хэргийн баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нийтийн болон нийтийн ашиг сонирхлын НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хууль болон Авлигын тухай хуульд заасан зүйл огтхон ч зөрчигдөөгүй гэдгийг би дараах тайлбараараа нотолж байна гэж үзэж байна. 2016 оны Мод бэлтгэх журмын 3.5 дахь заалтыг зөрчсөн гэж прокурор дүгнээд байна.  2020 оны арчилгаа хийх журмын заалтыг ишлээд байна. Энэ 2 журам чинь хоорондоо зохицуулалт нь зөрчилдсөн учраас ойн анги өөрөө хүсэлт гаргаад дээд шатны байгууллагаас чиглэмж асуугаад дээд шатны байгууллага нь өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд 2016 оны 3.5 дахь заалтаа барь гээд албан бичиг өгсөн учраас үүний хүрээнд ажиллаж байна. 3.5 дахь заалт өөрөө хэм хэмжээ тийм учраас адилхан хууль зүйн шалгуур үзүүлэлт биелбэл зохих урьдчилсан нөхцөл тавигддаг. Цэвэрлэгээний огтлол хийхэд л дүгнэлт гаргаж Засаг дарга захирамж гаргана гээд тодорхой заасан байна. Би бараг 100 баримт судлууллаа бүгд дээр нь цэвэрлэгээний ажил гээд заасан байна. Хуваарь дээр байна мод бэлтгэлийн карт дээр нь, мод бэлтгэх эрхийн бичиг дээр нь байна эхлэлийн акт дээр нь байна, шинжээчийн дүгнэлт дээр нь байна. Цэвэрлэгээний ажил хийгдсэн байна. Огтлолт хийгдсэн гээд нэг дүгнэлт, нэг баримт байх юм бол харамсалтай нь тийм баримт байхгүй. Тийм учраас 3.5 дахь заалт хэрэгжихгүй юм. Хуульч хүний хувьд 3.5 дахь заалтын бас нэг зорилгыг дурдмаар байна. Г.Ц гэж байна зарим сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуваарь баталж амждаггүй ийм нөхцөл байдал тохиолддог юм байна. Энэ тохиолдолд нөөц нь байдаг ойн сан нь тооцоо судалгаа хийгээд байдаг хуваарь гараагүй бол хүсэлтийн дагуу Засаг дарга захирамж гаргах замаар уг асуудлыг шийдэх ёстой. Түүнээс биш прокурорын хэлээд байгаа цэвэрлэгээний ажлаар бэлтгэх юм уу эсвэл огтлолтоор бэлтгэх юм уу гэдгийг дүгнэлт гаргах замаар шийдээд дараа нь хүсэлтээ гаргаад явдаг зүйл байхгүй, дарааллын хувьд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал хуваарь гаргаад хуваарь дээр яг аль чиглэлээр огтлолын аргаар бэлтгэх вэ гэдгийг заагаад тэрний дагуу очиж талбай тусгаарлалтын анкетын хүрээнд бүх асуудлыг хянаад цэвэрлэгээний ажил хийх боломжтой эсэхийг тодорхойлоод боломжтой бол гэрээ байгуулаад явдаг, боломжгүй бол татгалздаг. Г.Ц мэргэжлийн чиг үүргийн хувьд шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой хүн гэхдээ дээд шатны албан тушаалтан гэдэг үндэслэлээр үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй гэж байна. Энэ хүн хууль сануулаад хэрвээ худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээнэ гээд сануулаад ойлголоо гээд гарын үсэг зураад мэдүүлэг өгч байгаа хүн шүү дээ. Энэ хүний мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх боломжгүй. Засаг дарга Э үнэхээр хувийн харилцаатай бол түүнийг нотол л доо улс төрийн албан тушаалтан хүн шүү дээ ойн ангийн даргын төлөө худал мэдүүлэг өгөөд гэмт хэрэг үйлдээд яваад байна гэж үзэх үү би ойлгохгүй байна. Г.О, Ж.Г нарын гэрчийн мэдүүлэг энэ тайлбараар үгүйсгэгдэнэ гэж байна.

Г.Цгаас гэрчээр мэдүүлэг авахдаа “ ” ХХК-ийн мод бэлтгэлийн материалыг май үүнийг үз зөрчсөн байна уу үгүй юу гэж шинжээчээс асууж байгаа юм шиг асуугаад яагаад Г.О, Ж.Г тэргүүтэй бусад хүмүүсээс энэ анкетыг үзүүлэхгүй асуугаад байгаа юм бэ?. Журамд заасан бол дүгнэлт гаргах ёстой л гэж хариулж байсан. Яагаад тэр хүмүүс мэргэжлийн ур чадвараа ашиглаад байр сууриа бүрэн дүүрэн илэрхийлэх боломжийг олгоогүй юм бэ? олгосон бол гэм буруугүй гэдэг нь нотлогдох гээд байна шүү дээ. Б.Б бол доор нь ажилладаг харилцаа холбоотой гэж байна. Үнэхээр тэгж бодсон бол 2 дахь удаа шинжээч томилохдоо яагаад Бд тавьсан асуултаа тавиагүй юм бэ? үнэхээр мэргэжлийн хүн юм бол тэр хүндээ үзүүлээд яагаад ямар ч дүгнэлт гаргуулаагүй юм бэ? тэр нь өмгөөлөгч надад биш мөрдөгч прокурорт тэр эрх байгаа эрхээ яагаад эдлээгүй юм бэ?. Ойлгомжтой шүү дээ мэргэжлийн хүн харчих юм бол буруугүй гэдгийг нотлоог өгнө. Тэгэхээр хэрэг хэрэг биш болно. Ийм л үнэн тодорхой нөхцөл байдалд миний үйлчлүүлэгч 1 жил гаруй хугацаанд хэлмэгдээд явж байна. Тиймээс түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд:

2.1. аймгийн Б******* орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 500 дугаартай “Ойн тухайн хуулийн 18.2, Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн 18.2.7 дахь заалт “Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн ийн төлөвлөгөөг үндэслэн Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хязгаарт багтаан мод, бэлтгэх шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих" Б******* орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны дугаар тушаалын 1 дүгээр хавсралт "Ойгоос мод бэлтгэх журам"-д "3.5 Байгалийн гэнэтийн гамшиг түймэр, ойн хөнөөлт, шавж, өвчин салхи шуурга, цас уер гэх мэт зүйлийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, хугарч гэмтсэн, унасан талбайд Цэвэрлэгээний огтлолт хийхэд Ойн ангийн дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга шийдвэр гаргана" гэж заасан байдаг. Иймд танай суманд хүчтэй салхи, шуурганы улмаас унасан, налсан модонд Ойн ангийн дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга тухайн жилийн хуваарьт багтаан бэлтгүүлэх шийдвэр гаргаж ажиллахыг зөвлөж байна" гэх албан бичиг /1 дүгээр хх-н 8 дугаар хуудас/

2.2  аймгийн сумын Ой анги /ОНӨААТҮГ/-н 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /1 дүгээр хх-н 9-12 дугаар хуудас/,

2.3 " " ХХК-ий 67 дугаар хэсэглэлийн 18, 19, 20 дугаар ялгаралд 23 га талбай хэмжээтэй, №57 дугаартай Мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын материал, Мод бэлтгэх гэрээ, Хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хх-н 13-28 дугаар хуудас/,

2.4 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, талбайн тойм зураг /1 дүгээр хх-н 29- дүгээр хуудас/,

2.5 Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр xx-н 41-44 дүгээр хуудас/,

 

2.6 Мод бэлтгэх эрхийн бичиг сери-СБА дугаар 23-040658, 67-р хэсэглэл 18, 19, 20-р ялгарал /1 дүгээр хх-н 50 дугаар хуудас/,

2.7 аймгийн сумын Ойн ангийн техникч, шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 105-106 дугаар хуудас/

2.8 Гэрч Ж.Бгийн мэдүүлэгт: "... " ХХК нь зуны хүчтэй бороо, салхинд унасан модыг 2023 оны 12 дугаар сарын 08-ний өдрөөс 28-ний өдрийг хүртэлх хугацаанд цэвэрлэгээний ажлаар хийж бэлтгэсэн. Унасан мод нь захаасаа хатаж эхэлсэн байсан учраас мод бэлтгэх үйл ажиллагааг явуулсан. Мөн сумын Ойн ангийн дарга М*******аас асуухад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хуваарьтай аж ахуй нэгж байгууллага нь хүчтэй бороо, салхинд унасан модыг шууд цэвэрлэж болно гэж хэлсэн. Цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэхдээ Ойн ангиар дүгнэлт гаргуулаагүй. " " ХХК нь СБА дугаар 23-040658 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 08-ний өдрөөс 28-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 24 удаагийн тээвэрлэлтийг хийсэн. Нийт хийсэн 24 удаагийн тээвэрлэлтийг мод тээвэрлэх хяналтын хуудсаар тухай бүр б******* хамгаалагчид хянуулж ажилласан" гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 54-57 дугаар хуудас/,

2.9 Гэрч Ж.Гийн "... Б******* орчин, аялал жуулчлалын сайдын дугаар тушаалаар баталсан "Ойгоос мод бэлтгэх журам"-д "3.5 Байгалийн гэнэтийн гамшиг түймэр, ойн хөнөөлт, шавж, өвчин салхи шуурга, цас үер гэх мэт зүйлийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, хугарч гэмтсэн, унасан талбайд цэвэрлэгээний огтлолт хийхэд Ойн ангийн дүгнэлт гараагүй мөн Засаг дарга шийдвэр гаргаагүй байхад Ойн ангиас мод бэлтгэх талбай тусгаарлалтыг хийх ямар ч боломжгүй. Дээрх үйлдэл нь Ойгоос бэлтгэх журмыг зөрчиж байгаа харагдаж байна" гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-н 65-67 дугаар хуудас/

2.10. Гэрч Г.Оийн "... Б******* орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны дугаар тушаалын 1 дүгээр хавсралт "Ойгоос мод бэлтгэх журам"-д заасны дагуу байгалийн гэнэтийн гамшигт өртөн нэлэнхийдээ хатаж, хугарч гэмтсэн, унасан талбайд цэвэрлэгээний огтлолт хийхэд тухайн талбайд заавал Ойн анги дүгнэлт гаргаж, Ойн ангийн дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга захирамж гаргаж, талбай тусгаарлалт хийгдэж байж мод бэлтгэлийн ажил явуулна",

"... Ойгоос мод бэлтгэх журмын 3.5-д заасны дагуу хүчтэй салхи шуурганы улмаас мод үндсээрээ булгарч унасан модыг бэлтгүүлэхдээ ойн анги дүгнэлтийг гаргаж, сумын Засаг дарга ойн ангийн дүгнэлтийг үндэслэж тухайн нөөцийг хуваарилсан захирамж гарган хуваарьт орсон ойн мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлнэ. Заавал ойн анги дүгнэлт гаргаж, Засаг дарга тухайн дүгнэлтийг үндэслэж мод бэлтгэх ажил явагдах ёстой. Хэрэв процесс явагдаагүй бол хууль, дүрэм, журам зөрчсөн гэсэн үг юм" гэх мэдүүлэг /1 дүгээр хх 69-70, 90 дугаар хуудас/

2.11 Гэрч Б.Ггийн "... Ойн ангийн дарга Д.М*******ыг танина. Т.М*******ын нөхөр Ж.Т манай " " ХХК-нд оосорлогчоор ажилладаг. Ж.Т манай " " ХХК-нд 2019 оноос эхлэн гэрээгээр оосорлогчийн ажил хийж байгаа" гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 72 дугаар хуудас/,

2.12 Гэрч Г.Эий "... Надаар ямар нэгэн шийдвэр гаргуулсан зүйл байхгүй. Энэ асуудал шийдвэр гаргуулах шаардлага байхгүй. Учир нь Иргэдийн хуралд Ойн ангиас өмнө нь дүгнэлтээ танилцуулж Иргэдийн хурлаас тогтоол гаргаж мод бэлтгэх хуваарьт орсон байгууллага шууд цэвэрлэгээ хийж болно..." rэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 77 дугаар хуудас/,

2.13 Гэрч Н.Бгийн "... Б******* орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны дугаар тушаалаар Ойгоос мод бэлтгэх журмын дагуу 3.5 дахь заалтад Байгалийн гэнэтийн гамшиг /түймэр, ойн хөнөөлт шавж, өвчин, салхи шуурга, цас, үер г.м/-ийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, хугарч гэмтсэн, унасан талбайд цэвэрлэгээний огтлолт хийхэд Ойн ангийн дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга шийдвэр гаргана гэж заасан байдаг. Иймд тухайн жилд унасан мод нь Ойн анги дүгнэлтээ гаргаж сумын засаг дарга захирамж гаргасны дараа модыг Ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллагаар бэлтгүүлнэ. Ойн ангийн дүгнэлтийг үндэслэж модны шинж байдал, тааварлаг чанараас хамаарч, нойтон хэрэглээний шинж байдлаа алдаагүй байвал цэвэрлэгээний огтлолтоор хатсан, амьдрах чадваргүй болж үхжиж унасан, хуурай модыг цэвэрлэгээний ажлаар бэлтгүүлэх дүгнэлт гаргаж сумын Засаг даргад дүгнэлтийг танилцуулж мод бэлтгүүлэх сумын Засаг дарга дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргана. Ойн тухай хуулийн 3.1.15 дахь заалтад Ойн цэвэрлэгээ гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин нэрвэгдсэн хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан, хуурай модыг цэвэрлэгээний ажлаар бэлтгэнэ гэж заасан байдаг. Б******* орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А684 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмын 1.3 дахь заалтад ойн цэвэрлэгээ гэдэгт Ойн тухай хуулийн 3.1.15 дахь заалтад заасан арга хэмжээ хамаарна гэж заасан байдаг. Мөн уг журмын 2.5 дахь заалтад Ойн зохион байгуулалтын судалгааны ажил хийгдсэнээс хойш Ойн түймэр хөнөөлт шавж, өвчин болон хүчтэй салхи, их цасны нөлөөгөөр өөрчлөлт орсон, ойн санд энэ журмын 2.2 дахь заалтад заасан арга хэмжээг төлөвлөх тохиолдолд сумын болон сум дундын Ойн ангийн дүгнэлт гаргана гэж заасан байна. Ойгоос мод бэлтгэх журам болон Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх журамд заасны дагуу байгалийн гэнэтийн гамшигт өртсөн талбайд Ойн анги дүгнэлт гаргаж байж цэвэрлэгээ огтлолоор уу эсхүл цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх эсэхийг дүгнэлт заавал гаргаж Засаг дарга дүгнэлтийг шийдвэр гаргана. Ойн анги дүгнэлт гаргаагүй мөн Засаг дарга шийдвэр гаргаагүй байхад Ойн ангиас мод бэлтгэх талбай тусгаарлалтыг хийх боломжгүй яагаад дүгнэлт гаргаагүй, Засаг дарга шийдвэр гаргаагүй байхад талбай тусгаарлаж болохгүй вэ гэвэл Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх журамд заасан 2.5 дахь заалтад заасан Ойн зохион байгуулалтад тусгагдаагүй, ойн төлөвлөгөөнд ороогүй учраас Ойн анги дүгнэлт гаргаж байж Засаг дарга шийдвэр гаргаж талбай тусгаарлалт хийж мод бэлтгэх ёстой байсан учир журам зөрчиж байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 87-88 дугаар хуудас/,

2.14 Гэрч С.Уийн "... ХХК-с захирал Ж.Бг зүс л мэднэ бусдаар ямар нэгэн харилцаа холбоо огт байхгүй. Шууд өөрсдөө ХХК-тай хамтарч ажиллахаар манай нөхөрлөлөөс хүсэлт тавьсан юм бол байхгүй. 2023 оны 11 дүгээр сард л ХХК-ны захирал Б, Г нар надтай ирж уулзсан. Тухайн үед надад хандаж танай нөхөрлөлийн эзэмшиж байгаа ойн сангийн нутаг дэвсгэрт их мод унасан байна талбай тусгаарлаж цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр үед нь би тэр хоёрт хандаж би ойн анги руу ярьж байж мөн очиж үзэж харж байж болно гэж хэлсэн. Өмнө нь бол нутгийн малчид надад хандаж танай эзэмшиж байгаа ойн сангийн нутаг дэвсгэрт хэсэг мод унасан байна гэдгийг хэлж байсан, Өмнө нь би өөрөө очиж үзээгүй байсан. Тэгээд би Ойн ангийн Дарга М*******тай утсаар яриад ХХК-с манай эзэмшиж байгаа ойн сангийн нутаг дэвсгэрээс талбай тусгаарлаж цэвэрлэгээний огтлолоор унасан модыг бэлтгэх шаардлагатай байна талбай тусгаарлаж болох уу гэж асуухад ойн ангийн дарга М******* надад хандаж та өөрөө очиж үзээд тийм бол болно гэж хэлсэн..." гэх дүүлэг /1 дүгээр хх-н 92-93 дугаар хуудас/

2.15 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мийн "... Гэм буруутай нь тогтоогдвол б******* экологид учирсан хохирлын мөнгийг манай сумын дандсанд хийлгүүлж, хохирлыг нөхөн төлүүлмээр байна" гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 100 дугаар хуудас/

2.16  аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаартай тогтоол, 1 дүгээр хавсралт /1 дүгээр xx-н 112-114 дүгээр хуудас/,

2.17 " " ХХК-ий Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 116 хуудас/,

2.18  2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №12 дугаартай ажил олгогч захирал Ж.Б, ажилтан Ж.Т нарын хооронд 5 жилийн хугацаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /1 дүгээр хх-н 117-118 дүгээр хуудас/,

2.19  " " нөхөрлөлийн Ойн ийн төлөвлөгөө, Байгалийн нөөцийн хамтын ийн нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулах гэрээ /1 дүгээр хх-н 126-140 дүгээр хуудас/,

2.20 2023 оны 01 дүгээр сарын 09-ий өдрийн ХХК-ий Ойн санг гэрээгээр эзэмших гэрээ "...тус сумын Галттайн гол, Хайлааст уул нэртэй газрын 5646 га талбай бүхий ойн сангийн 68, 70,71, 175, 178 дугаар хэсэглэлүүдийг хариуцан эзэмшиж хамгаалах", Ойн ийн төлөвлөгөө /1 дүгээр хх-н 142-156 дугаар хуудас/,

2.21 аймгийн сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын От-ний өдрийн дугаартай Ойн ангийн даргын ажилд томилох тухай Албан тушаалын тодорхойлолт /2 дугаар хх-н 4-8 дугаар хуудас/

2.22 Гэрч Д.Бийн ... Ойгоос мод бэлтгэх журам 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр тушаалаар шинэчлэгдсэн. Өмнө нь 2016 оны /133 дугаар тушаалын хавсралтад ойгоос мод бэлтгэх журмыг дагаж мөрдөж байсан. Ерөнхийдөө болохоор ер нь ойн цэвэрлэгээ, арчилгааны ажлыг Ойн мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэх ёстой, өөрөөр хэлбэл Ойн газраас эрх заасан мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэнэ. Ойгоос мод бэлтгэхийн тулд тухайн мэргэжлийн байгууллага нь сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон квотод нийцүүлж мод бэлтгэх ёстой. Ой зохион байгуулалтын судалгааны ажил хийгдсэнээс хойш Байгалийн гэнэтийн гамшиг /түймэр, ойн хөнөөлт шавж, өвчин, салхи шуурга, цас, үер г.м/-ийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, хугарч гэмтсэн, унасан талбайд тухайн сум дундын Ойн анги дүгнэлтийг гаргах ёстой байдаг. Энэ асуудлыг Ойгоос мод бэлтгэх журмын 3.5 дахь заалтад заасан байна. Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх журам нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр тушаалаар батлагдсан Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх журмын 2.5 дахь заалтад мөн Ойн анги дүгнэлт гаргахыг зааж өгсөн байдаг. Үүний дараагаар сумын даргаар Ойн тухай хуулийн 18.2.7 дугаар зүйлд заасны дагуу мод бэлтгэх шийдвэрийг гаргана гэж заасан байдаг. Үүний дараагаар талбай тусгаарлах ажил хийгдэж, эрхийн бичиг олгогдсон хууль дүрэм журамд заасны дагуу мод бэлтгэх нь үндэслэл гэж үзнэ.

Ер нь процессын хувьд Ойн анги дүгнэлт гаргаж Тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон квотод багтаан сумын Засаг даргын шийдвэрээр эрхийн бичгийг авч, талбай тусгаарлуулж мод бэлтгэнэ гэсэн үг юм. Ойн анги дүгнэлт гаргаагүй мөн Засаг дарга шийдвэр гаргаагүй байхад Ойн ангиас мод бэлтгэх талбай тусгаарлалтыг хийж болохгүй заавал Ойн анги дүгнэлт гаргаж, Засаг дарга шийдвэр гаргаагүй байхад талбай тусгаарлалтыг хийж болохгүй заавал болохгүй заавал Ойн анги дүгнэлт гаргаж, Засаг дарга шийдвэр гаргасны дараа Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан мод бэлтгэх квотод багтаан бэлтгүүлнэ... “ ” ХХК нь мод бэлтгэхдээ нэгдүгээрт тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан мод бэлтгэх эрхийн квотод орсон байх ёстой байдаг. Харин байгалийн гамшиг /түймэр, ойн хөнөөлт шавж, өвчин салхи шуурга, цас, үер г.м/-ийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, хугарч гэмтсэн, унасан талбайд Ойн анги дүгнэлтийг журамд заасны дагуу гаргаж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан квотод багтааж Сумын засаг даргаар шийдвэр гаргуулсны дараа мод бэлтгэх газрын талбайг тусгаарлаж модыг мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлнэ. Дүгнэлт гаргах гэдэг нь чухал асуудал байдаг. Ой зохион байгуулалтын ажил гэдэг тухайн ойн сангийн бүтэц ашиглах нөөц, төлөв байдлыг судалсан том судалгааны ажил байдаг. Уг судалгааны ажлыг үндэслэж Ойн ийн төлөвлөгөөг боловсруулж үүний дагуу ойг зөв, зохистой ашигладаг. Энэ ой зохион байгуулалтын судалгааны ажлаас хойш байгалийн гэнэтийн гамшгийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, хугарч гэмтсэн, унасан тохиолдолд ойн анги дүгнэлтийг гаргах ёстой" гэх мэдүүлэг /2 дугаар хх-н -40 дүгээр хуудас/

2.23 Гэрч С.Уийн дахин "...Ж.Б тухайн үед эхнэр Г болон М*******ын нөхөр Т нар манайд ирж уулзаад надад хандаж М*******тай ярьсан танай ойн санд их хэмжээгээр мод унасан гэдгийг М******* хэлсэн манай байгууллага танай байгууллагатай гэрээ хийж танай ойн сангаас мод бэлтгэх гэсэн юм гэж надаас асуухаар би түүнд хандаж би тухайн газар өөрөө очиж үзнэ. Мөн Ойн ангиас асууж тодруулж байж асуудлыг шийднэ гэж хэлсэн. Тэгээд би Ойн ангийн дарга Т.М******* руу утсаар яриад ХХК манай ойн сангийн нутаг дэвсгэрт талбай тусгаарлалт хийлгэнэ гэж байна манай ойн санд их хэмжээний мод Байгалийн гамшгийн улмаас унасан гэж байна талбай тусгаарлаж болох юм уу гэж асуусан чинь Т.М******* надад хандаж хэрэв танай ойн санд мод их хэмжээгээр унасан бол талбай тусгаарлалт хийж болно гэж хэлсэн. Уул нь би ХХК-тай хамтарч ажиллана гэсэн зүйлийг яриагүй байхад эх ХХК-аас Б, Т. Г нар ирж уулзаад талбайгаар явж үзсэн. Тэр үед их хэмжээгээр нэлээн мод байгалийн гамшгийн улмаас унасан байсан. Тэр моднууд бүгд нойтон мод байсан. эх ХХК нь манай ойн сангаас 23 га газарт мод бэлтгэсэн модыг бэлтгэхдээ бол цэвэрлэгээний огтлолоор гүйцэтгэж байсан. Манай " " ХХК нь аймгийн сумын нутаг дэвсгэртэй ойрхон учир байгууллагууд мод бэлтгэсэн нь ашигтай санхүүгийн хувьд бага зардал гаргах боломжтой, мөн намаг ус байхгүй, төвтэй ойрхон газар юм..." гэх мэдүүлэг /2 дугаар хх-н 42 дугаар хуудас/,

2.24 Гэрч 3.Тийн "...Ойн тухай хуульд тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарыг Б******* ******* сайд батална. Тэр дээд хязгаар тогтож аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн жилд бэлтгэх модны хуваарийг баталдаг. Сум нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэж сумын аж ахуй нэгжийн хуваарьт багтааж мод бэлтгэх шийдвэрийг гаргадаг. Энэ дотор нь огтлолын төрөл болох, цэвэрлэгээний оглол, цэвэрлэгээний ажил, үйлдвэрлэлийн огтлолт, арчилгааны огтлолт зэргийг тухайн жилд баталсан хуваариар бэлдээд явчихдаг. Нөгөө нэг зүйл нь болохоор ойгоос мод бэлтгэх журамд заасан заалтад Байгалийн гэнэтийн үзэгдлээс болж унасан модыг Ойн анги дүгнэлт гаргаж, Засаг даргаар шийдвэр гаргуулсны дараа аж ахуйн нэгжээр бэлтгүүлнэ гэж заасан байдаг... Ер нь бол тухайн сум руу хүргүүлсэн албан бичиг бол холбогдох дүрэм, журам, хууль тогтоомжийг баримталж ажиллаарай гэж үүрэг чиглэлийг хүргүүлсэн" гэх мэдүүлэг /2 дугаар хх-н 44 дүгээр хуудас/,

2.25 Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн сум тухайн жилд бэлтгэх модны хуваарийн Иргэдийн хурлаас батлан Ой анги нь талбай тусгаарласан үед заавал дүгнэлт гаргах мөн Засаг даргын шийдвэр гаргах шаардлагагүй шууд мэргэжлийн байгууллагаар цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулж болно. ХХК-н бэлтгэсэн модны талбай тусгаарлалтыг харахад бол тухайн талбай бол хэрэглээний мод 170 метр куб, түлээ 140 метр куб гарахаар байх бөгөөд олон компани, аж ахуй нэгж ороход шаардлагагүй харагдаж байна. ХХК нь цэвэрлэгээний мод бэлтгэлийг хууль ёсны дагуу явуулсан байна. Мөн сумын Ойн анги нь хууль ёсны дагуу хийгдэх ёстой ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Ойн анги болон б******* ******* хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа Ойгоос мод бэлтгэх журмын 7.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллана. Харин Б******* ******* улсын хяналтын байцаагч нь 7.3 дахь хэсэг, Ойн анги нь 7.4 дэх хэсгийг баримт ажиллана. Иргэдийн хурлын тогтоол гарсны дараа ойн анги талбайгаа тусгаарлаж аж нэгж нь мод бэлтгэлийн технологийн картаа боловсруулж Ойн ангиар хянуулж, эхлэлийн акт үйлдэж тухайн байгууллага ажилдаа орно. Ямар нэгэн гэрээ хийлгүйгээр мод бэлтгэж болохгүй энэ бол хууль бус бөгөөд Харин ХХК-н холбогдох баримтуудыг үзэхэд хууль ёсны дүрэм журмын дагуу гэрээ байгуулж цэвэрлэгээний ажлаа хийж гүйцэтгэсэн... гэх мэдүүлэг 1-р хх 74-75 дугаар хуудас/

2.26. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгс өн мэдүүлэгтээ:

2.27 аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн Экологийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №0001 дугаартай "1. Шинжилгээнд ирүүлсэн нь ХХК-ийн 23-040658, 23-013803 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр бэлтгэсэн мод нь Нарс /Pinus sylvestris/ мод нь 240 м.куб хэрэглээний бөөрөнхий мод, 200 м.куб түлээний нойтон модонд шинжилгээ хийв. Нийт экологи эдийн засгийн үнэлгээ 160,059,240 төгрөг байна. Нийт нөхөн төлбөрийн хэмжээ 501,177,720 төгрөг байна" гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-н 47-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 Хэргийн үйл баримт:

1.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт дараах үйл баримт тогтоогдов.

2.1. Шүүгдэгч Т.М******* нь ойн ангийн удирдах албан тушаалтны хувьд ойн тухай хууль, б******* орчин аялал жуучлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тушаал, Байгал орчин аялал  жуучлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тушаалаар батлагдсан журамд зааснаар албан үүргээ зориуд биелүүлээгүй” эх”ХХК-нд давуу байдал бий болгосон гэх үйл баримтууд улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  аймгийн Б******* орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 500 дугаартай албан бичиг /1хх 8 хуудас/,. аймгийн сумын Ой анги /ОΗΘΑΑΤΥΓΙ-Η 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /1хх 9-12 хуудас/, " " ХХК-ий 67 дугаар хэсэглэлийн 18, 19, 20 дугааp ялгаралд 23 га талбай хэмжээтэй, №57 дугаартай Мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын материал, Мод бэлтгэх гэрээ, Хамтран ажиллах гэрээ /1хх 13-28 хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. талбайн тойм зураг /1хх 29- хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1xx 41-44 хуудас/, Мод бэлтгэх эрхийн бичиг сери-СБА дугаар 23-040658, 67-р хэсэглэл 18, 19, 20-р ялгарал /1хх 50 хуудас/, аймгийн сумын Ойн ангийн техникч, шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /1хх 105-106 хуудас/, Гэрч Ж.Бгийн мэдүүлэг /1хх 54-57 хуудас/, Гэрч Ж.Гийн мэдүүлэг, /1хх 65-67 хуудас/ , Гэрч Г.Оийн мэдүүлэг /1хх 69-70, 90 хуудас/, Гэрч Б.Ггийн мэдүүлэг /1хх 72 хуудас/,Гэрч Г.Эий мэдүүлэг /1хх 77 хуудас/, Гэрч Н.Бгийн мэдүүлэг 11 хх 87-88 хуудас/, Гэрч С.Уийн мэдүүлэг /1хх 92-93 хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мийн мэдүүлэг /1хх 100 хуудас/, аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаартай тогтоол, 1 дүгээр хавсралт /1хх 112-114 хуудас/, " " ХХК-ий Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 116 хуудас/, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №12 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /1хх 117-118 хуудас/, " " нөхөрлөлийн Ойн ийн төлөвлөгөө, Байгалийн нөөцийн хамтын ийн нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулах гэрээ /1хх 126-140 хуудас/, 2023 оны 01 дүгээр сарын 09-ий өдрийн ХХК-ий Ойн санг гэрээгээр эзэмших гэрээ, Ойн ийн төлөвлөгөө /1-рхх 142-156 хуудас/, 1.21. аймгийн сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай Ойн ангийн даргын ажилд томилох тухай захирамж, /2-р хх 4-8 хуудас/, гэрч Д.Бийн мэдүүлэг /2-р хх -40 хуудас/, Гэрч С.Уийн дахин мэдүүлэг /2-р хх 42 хуудас/, Гэрч 3.Тийн мэдүүлэг /2-р хх 44 хуудас/, аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн Экологийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №0001 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд: “... түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр бүрдэл хангагддаг тул өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг нийтийн албан тушаалтад хамаарахаар хуульчилсан.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааж хуульчилсан бөгөөд уг зүйлийг аудентик тайлбарт: “Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна гэж, энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарлаж хуульчилсан ба шүүгдэгчийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тодруулбал: Шүүгдэгч “Т.М******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж, Б******* орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тушаалын 1 дүгээр хавсралт "Ойгоос мод бэлтгэх журам"-ын 3.5, Б******* орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт "Ойгоос мод бэлтгэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5, Б******* орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт "Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.5-д заасныг тус тус зөрчиж” гэж заасныг зөрчин аймгийн сумын ы хөндий гэх газарт Ойн сангийн 67 дугаар хэсэглэл 18,19,20 дугаар ялгаралд 23 га талбайд байгалийн гэнэтийн гамшиг түймэр ойн хөнөөлт шавьж, өвчин салхи шуурга, цас үер гэх мэт –ийн улмаас мод нь үмхэрч, хугарч гэмтсэн үндсээрээ булгарч унасан талбайд цэвэрлэгээ огтлол, цэвэрлэгээний ажил арга хэмжээг хэрэгжүүлэхэд ойн ангийн дүгнэлт гарсан байна гэснийг зөрчсөн явдал нь өөрийн сумын ойн ангийн даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл.

       Шүүгдэгч Н.М*******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэсэн нөхцөл байдлыг гэм буруутай үйлдэлд тооцохоор гэмт хэргийн шинж болгон заасан. 

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь энэ бүлэгт заасан гэмт хэргийн шинж юм.

Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх заалтад “Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх”-ийг “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж, 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж албан тушаалтан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг.” гэж тус тус зохицуулсан.

Шүүгдэгч Н.М******* нь хэрэгт холбогдох үедээ аймгийн сумын ойн ангийн даргаар ажиллаж байсан ба төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт тухайлан заасан Авлигын гэмт хэргийн /нийтийн албан тушаалтан/ субъектэд хамаарна.

Иймд Аймгийн прокурорын газраас Б******* овогт Тү*******ын М*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

        Шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд: “... шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх үүднээс тухайн ялын санкцид заасан хамгийн бага ялаар оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан.

        Шүүгдэгч Н.М*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

        Шүүгдэгч Н.М*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэж, энэ хугацаанд аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.

     Шүүгдэгч Н.М*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.

           Хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч энэ гэмт хэргийг улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт мөрдөгчийн тогтоолоор 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэрэгт “ сумын 2 дугаар баг 9 тоот “ ” ХХК-ний хашаан дотор байх 20-50 голчтой , 4 метрийн урттай нийт 33 ширхэг нойтон нарс мод, 4 нь талт 15-30 см хэмжээтэй 4 метрийн урттай нийт 33 ширхэг нойтон нарс мод, 4 нь талт 15-30 см хэмжээтэй 4 метрийн урттай 72 ширхэг дүнз,” ” ХХК-ний зүүн алын хашаанд байх 20-48 см голчтой, 4 метрийн урттай нийт 72 ширхэг нарс мод зэргийг битүүмжилсэн байна. /хх-ийн 45-47 тал/

Иймд мөрдөгчийн дээрх эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг энэ өдрөөс хүчингүй болгож, тогтоолд дурдсан нарс, дүнз зэрэг модыг битүүмжлэлээс чөлөөлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

           Шүүгдэгч Н.М******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б*******  овогт Тү*******ын М*******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М*******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М*******д зорчих эрхийг хязгаарласан 1/нэг/  жилийн хугацаанд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М*******д  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 20-50 голчтой, 4 метрийн урттай нит 33 ширхэг нойтон нарс мод, 4 нь талт 15-30 см хэмжээтэй 4 метрийн урттай нийт 33 ширхэг нойтон нарс мод, 4 нь талт 15-30 см хэмжээтэй 4 метрийн урттай 72 ширхэг дүнз, 20-48 см голчтой, 4 метрийн урттай нийт 72 ширхэг нарс мод зэргийг улсын орлогод оруулахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт сумын 2 дугаар баг 9 тоот “ ” ХХК-ний хашаанд “20-50 голчтой, 4 метрийн урттай нит 33 ширхэг нойтон нарс мод, 4 нь талт 15-30 см хэмжээтэй 4 метрийн урттай нийт 33 ширхэг нойтон нарс мод, 4 нь талт 15-30 см хэмжээтэй 4 метрийн урттай 72 ширхэг дүнз, 20-48 см голчтой, 4 метрийн урттай нийт 72 ширхэг нарс мод зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Н.М******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ