Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0178

 

 

    2023           03          02                                     128/ШШ2023/0178                    

   

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******нд холбогдох “Т*******ны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Б******* ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Б*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******нд холбогдох захиргааны хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 07-ны өдрийн 128/Ш332023/0752 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн, Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т "нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд татгалзаж байна. Учир нь барилгын салбар нь улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус тендер нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны Сургуулийн хичээлийн байрны буюу 160 хүүхдийн дотуур байрны барилгын ажил учир урин дулааны цагт барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх нь хүүхдийн эрх, ашгийг хамгаалсан шийдвэр гэж манай компанийн зүгээс үзэж байгаа болно. Иймд шүүхэд *******нд холбогдуулан гаргасан "Т*******ны 2022 оны 12 сарын 14-ний өдрийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Нэхэмжлэгч "Б*******" ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч *******нд даалгуулах"- ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******нд холбогдох “Т*******ны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Б******* ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч ******* ХХК-иас бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******нд холбогдох “Т*******ны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Б******* ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* ХХК бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  50  дугаар

зүйлийн 50.5-д заасныг  баримтлан  нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар    зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

                                       

ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА