Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2022/00392

 

 

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2022/00392

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрших хаягтай, Төрийн банкны /РД:5341469/ Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр баг 21-2129 тоотод оршин суух хаягтай, Их Монгол овгийн Аззаяагийн Мөнх-Эрдэнэ /РД: МН94022715/-д холбогдох

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр баг 21-2129 тоотод оршин суух хаягтай,Ивэнгүүд овгийн Эрдэнэбатын Сувд /РД: МЮ93120208/-д холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн төлбөр 22,190,504,72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартайван, хариуцагч Э.Амартайван, Э.Сувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартайван нь шүүхэд гаргасан болон шүүхэд өгсөн тайлбартаа:

... Хариуцагч А.Мөнх-Эрдэнэ /МН94022715/, Хариуцагч Э.Сувд /М1093120208/ нар 2021 оны 06-р сарын 10-ний өдөр МN440034150001860593 тоот зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбараас 20,000,000 /Хорин сая/ төгрөгийн Барьцаат хэрэглээний зээлийг 51 сарын хугацаатай сарын 1.80 хувийн хүүтэйгээр , зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р баг, Баянхаан Данигай дамдин гудамж. 21-2129 тоот хаягт байрлалтай Ү-1317007778 үл хөдлөхийн дугаартай 89м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Э-1317001158 тоот Эзэмших эрхтэй газрын хамт барьцаалан авсан бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1. 3.2.4. 3.2.7, 3.3 дах заалтыг зорчиж , зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд зээл хүүгийн төлбөрийг төлөхгүй хүндрэл учруулсаар байна. 2022.03.09-ны байдлаар зээлийн үндсэн төлбөр 19,884,954.04 төгрөг. зээлийн хүү 2,140,783.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,324.69 төгрөг. хуримтлагдсан хүү 129,442.87 төгрөг нотариатын төлбөр 12,000 төгрөг нийт 22,190,504.72 төгрөгийг гаргуулах, №000809516 гэрчилгээний дугаартай, Ү-1317007778 үл хөдлөхийн дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р баг, Баянхаан Данигай дамдин гудамж, 21-2129 тоот хаягт байрлалтай 89 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, №000103518 гэрчилгээний дугаартай, Э-1317001158 дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай 700 мкв талбай бүхий, эзэмших эрхийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү! гэжээ.

Хариуцагч А.Мөнх-Эрдэнэ, Э.Сувд нар нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... төрийн банкнаас нэхэмжилж буй 22,190,504,72 төгрөгнд маргаан байхгүй. Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: уг зээлийг 2021 оны 06 сарын 10-ны өдөр авсан бөгөөд 2025 оны 9 сард хугацаа нь дуусна. Тиймээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. бидний хувьд зөрчлөө арилган графикийн дагуу зээлээ төлөх хүсэлтэй байна! гэв.

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн банкны 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 01/4694 дугаартай Сэлэнгэ салбарын харилцааны менежер Э.Амартайванд итгэмжлэл олгох тухай албан бичиг, MN440034150001860593 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Ү-1317007778 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 000103518 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ,кадастрын хуулбар, зээлийн бүртгэлийн карт зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Э.Мөнх-Эрдэнэ, Э.Сувд нар нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банк Сэлэнгэ салбараас 20,000,000 төгрөгийн барьцаат хэрэглээний зээлийг 51 сарын хугацаатай сарын 1,80 хувийн хүүтэйгээр авсан байна.

Зээлдэгч А.Мөнх-Эрдэнэ нь зээлийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа ... зээл авах үедээ эрхэлж байсан ажлаасаа гарсан болон түүний ээж хүндээр өвчилж их хэмжээний мөнгө эмчилгээнд зарцуулагдсантай холбон тайлбарласан ба хэдийгээр зээлээ гүйцэт хийж чадаагүй ч боломжоороо зээлийн төлбөрийг хийж байсан... гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн тэрээр Болд төмөр ерөө гол ХХК-нд ажилтнаар орж сарын 1,500,000 төгрөгийн цалин орлоготой болсон цаашид цалингаасаа зээлээ төлөх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй, харин зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар маргаж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол зээлийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байна.

Энэ тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг зөрчиж байгаа талаар зээлдэгч талд мэдэгдэл хүргүүлэхийг шаардах ба энэ талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаар мэдэгдсэн гэж үзэхгүй.

Мөн зохигчдын хооронд хийгдсэн 2021 оны 06 дугаар сарын 10ы өдрийн тоот барьцаат зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх тул зээлийн төлбөрийг графикт хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Төрийн банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй А.Мөнх-Эрдэнэ, Э.Сувд нарт холбогдох 2018 оны 11 сарын 07-ны өдрийн MN440034150001860593 тоот зээлийн гэрээг цуцлаж, 22,190,504,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 339,102,52 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ :

1. Иргэний хуулийн 225 дугаар 225.4 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй А.Мөнх-Эрдэнэ, Э.Сувд нарт холбогдох 2018 оны 11 сарын 07-ны өдрийн MN440034150001860593 тоот зээлийн гэрээг цуцлаж, 22,190,504,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар 22.190.504.72 төгрөгний зээлийг графикт хугацаанд оруулан тооцсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зйүлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 339.102.52 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ