| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/0037/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/110 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Н,
Улсын яллагч: С.Б-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.А, Д.Д,
Шүүгдэгч: Э.Э******* нарыг оролцуулан
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э******* Э*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Э******* Э*******, регистрийн дугаар **********, 2000 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажил- эрх зүйч мэргэжилтэй, ********* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сар хүртэл мөрдөгчөөр ажилласан, одоо “” дээд сургуульд оюутан, ам бүл 2, нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ** дүгээр баг, Төмөр замын сургуулийн *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э*******ийг нийтийн албан тушаалтнаар буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн бүртгэлийн 1100-4040 дугаартай Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт зүсэгдсэн шархтай хүн ирлээ гэх мэдээллийг шалгах явцад Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын сумын 3 дугаар багийн 1 дүгээр байрны тоотод оршин суух Д******* Э******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б******* Б*******-Э******* гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шаазан аяга авч шидэж түүний толгойн хуйханд 4 см орчим, зүүн мөрөнд 6 см орчим шарх буюу Б.Б*******-Э эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байхад тухайн мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэхийн тулд хохирогч Б.Б*******-Э, гэрч Д.Э******* нарын анхны өгсөн мэдүүлэг буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгаж, хохирогч Б.Б*******-Э өөрийн биед гэмтэл учруулсан мэтээр хохирогч Б.Б*******-Э, гэрч Д.Э******* нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, мөн дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэхийн тулд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгаж, мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, уг гэмт хэргийн талаарх гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтад шилжүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хохирогч Б.Б*******-Ээс 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт холбогдуулан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Э.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Улсын яллагчийн хэлсэн 22.4 дүгээр зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 2 гэсэн 2 зүйл ангиар намайг ялласан. Үүнд тайлбар хэлэхэд 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэдэг зүйлд миний хувьд 2018-2022 онд Дотоод хэргийн их сургуулийг төгсөж ирээд дөнгөж Сэлэнгэ аймагт томилогдоод ирсэн. Томилогдож ирээд ажиллаж байхад надад бүх зүйл шинэ, шинэлэг байсан. Намайг дадлагажуулагч У гэдэг ах дадлагажуулж, надад хяналт тавьж хэрэг дээр туслалцаа үзүүлдэг байсан. Төгсөж ирснээсээ хойш нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн зүйл байхгүй, Их сургууль болон дадлагажуулагч багшийн хэлсний дагуу үнэн зөвөөр хийсэн. Эхэндээ нэлээд алдаа гаргадаг байсан. Миний зүгээс нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн зүйл байхгүй өөрсдийнх нь өгсөн мэдүүлгийн дагуу хэрэг материалыг шалгаад санал гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангид бол надад хэлэх зүйл байна. Тухайн үед би томилогдож ирээд удаагүй энэ үйл явдал 12 дугаар сарын эхээр гомдол мэдээлэл ирсэн. Гомдол мэдээлэл дээр ажиллахад Б*******-Э, Э******* 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. тухайн үедээ согтуу байсан учраас мэдүүлэг өгөхөөс татгалзуулаад маргааш ирээрэй гэдэг зүйлийг ярьсан. Энэ зүйлчлэлийн хувьд мөнгө гэсэн нь миний өөрийн буруу гэхдээ шалтгаан нь тухайн үед ажиллаж байхад томилогдоод удаагүй байсан дээрээс нь манай газарт засварын үйл ажиллагаа хийгээд эхэлсэн байсан. Тамгын дарга бид нарыг өөр дээрээ шалгагдаж байгаа хүмүүсийг дуудаад засварын ажлаа түргэн дуусга гэдэг зүйлийг хэлж байсан. Тухайн үед манай алба хаагчийн нэг нь сахилгын шийтгэл аваад тасгаараа бид нар цалингийн 30-40 хувийг хасуулсан мөн дарга бид нарт засварын ажилд зориулаад мөнгө өгсөн юм шиг байна лээ тэр мөнгө нь надад огт ирээгүй. Тэгээд өөр дээрээ шалгагдаж байгаа хүмүүсийг дууд гэхээр нь миний хувьд над дээр шалгагдаж байсан 2 хүн байсан. Нэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2-т заасан нөгөөх нь энэ Б*******-Э байсан. Б*******-Э нь хохирогч гэхдээ би даргын хэлсний дагуу шалгагдаж байгаа хүмүүсийг дууд гэхээр нь хохирогч, сэжигтэн хамаагүй өөртөө байсан 2 хүнээ дуудсан. Нэг нь суга таягтай хүн байсан тэр хүнтэй дарга өөрөө уулзаад явуулчихсан. Нөгөөх нь Б*******-Э байсан. Б*******-Э анхандаа би өөрөө тусална гэж хэлснээ хэлсэндээ хүрээгүй дараа нь над руу залгаад ах нь сургуульд сурч байгаа засварын ажилд чинь туслаад өмнө өгье болох уу гэхээр нь надад даргаас засварын ажлаа хурдан шамдуул гэж загнаад байсан. Манай мөрдөгч нар өөр дээрээ шалгагдаж байгаа хүмүүсээ тодорхой хэмжээнд дуудаад засварын ажлаа эхлүүлсэн байсан манай өрөө огт эхлээгүй байсан. Тиймээс Б*******-Э саналыг хүлээн зөвшөөрөөд тэг тэг гэж хэлтэл Б*******-Э өөрөө алга болсон. Та мөнгө өгнө гэсэн тэрийгээ яасан бэ гэдэг утгаар би мөнгө нэхэж ярьсан. Энэ нь буруу зүйл байсан байна лээ” гэв.
2. Гэрч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сард
Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газарт бичиг хүргэгчээр ажиллаж байсан. Би Э*******, Б*******-Э нарыг зүс мэднэ. Н билүү тэр эмэгтэй надтай таараад цагдаа дээр асуудал үүсээд намайг дарамтлаад байна би нөхөр рүүгээ юм шидээд манай нөхөр хөнгөн гэмтсэн гэж хэлсэн. Би баримт байна уу гэтэл байгаа гэж хэлсэн эхнэр нь надад бичлэг өгсөн. Э*******, Б*******-Э нарыг зүс мэднэ. Мөрдөгчтэй уулзсан шалтгаан гэвэл тэр хоёр хүүхдийг хамгаалаад л уулзсан юм. Бичлэгийг -Нгоос авсан. Э*******тэй уулзаад хар багаасаа яагаад буруу зөрүү зүйл ярьдаг юм бэ гэж хэлсэн бичлэгийг чинь устгалаа хэн хэндээ хал падгүй салъя гэсэн утгатай зүйл ярьсан. Тухайн үед бичлэгийг устгасан ч техник технологи хөгжсөн учраас хогийн саванд байсан юм. Би энэ бичлэгийг сэргээгээгүй, одоо ч гэсэн миний чатанд байгаа тэр хүнээс над руу чатаар ирсэн. Татаж авсан бичлэгээ би үзүүлсэн чат дээр байгаа бичлэгийг устгаагүй. Яагаад мөнгө нэхсэн шалтгаанаа хэлсэн эсэхийг нь мэдэхгүй байна, би санахгүй байна гэв.
3. Гэрч Б.Б*******-Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Э******* гэдэг мөрдөн байцаагч засварын ажилд нь тусалж өгөөч гэж хүссэний дагуу тусалъя гэдэг асуудал яриагүй. Засварын ажилд нь биечлэн оролцож чадахгүй юм байна мөнгөөр тусалъя гэдэг асуудал яриагүй. Эхнэрээ хамгаалахын тулд мөрдөгчөөс хөнгөрүүлж өгөх зүйл байдаг уу гэж асууж байсан. Гэхдээ би юу болоод байгааг нь ойлгоогүй. Фейсбүүкээс хуулийн зөвлөгөө авах гэсэн хаяг байсан тэндээс хуулийн зөвлөгөө автал ярьсан яриаг нь биччих гэж хэлсэн. Мөнгө төгрөг авч байгаа зүйлийг мэдэхгүй байна баримт бичлэгийг хийчих гэж хэлсэн. Би эхнэртэйгээ хамт утсаар ярьж бичлэг хийсэн, манай эхнэрийн утаснаас А руу бичлэгийг явуулсан. Би эхнэртэйгээ хамт бичлэг хийсэн, манай эхнэрийн утаснаас бичлэгийг авсан. Би тухайн үед ажилтай байж байгаад гэртээ орж иртэл Э******* залгаад хэрэг ингээд хаагдсан гэж хэлсэн байсан. 2022 оны 12 дугаар сарын 2-3 нд шилжих шөнө өөрийн гэсэн ухаантай байсан. Цагдаагийн газар мэдүүлэг өгөх үед ингэж мэдүүлэг өгөөрэй заасан зааварласан зүйл байхгүй. Аийг мэдэхгүй харж байгаагүй, манай эхнэрийн хамаатан. Би хадам талтайгаа танилцаж байгаагүй цагаан сараар л харж байсан. Эхнэр над руу аяга авч шидсэн. Оюутан учраас Улаанбаатар хотод байсан шинжээч өөрөө дуудах болов уу гэж бодоод шүүх эмнэлэгт үзүүлээгүй. 2022 оны 12 дугаар сарын 02-03 шилжих шөнө хадам ээж О байгаагүй. Тухайн орой эмнэлэг рүү түргэний машинаар очсон. Цагдаа орж ирээд л юу болсон гэж асуусан. Эмнэлэгт дээр очиход хэн ч надаас яасан бэ гэж асуугаагүй. Би найз нартайгаа шинэ жил тэмдэглээд зодолдсон гэж хэлээгүй. Тухайн үед хэрэг явдал болсны дараа 2022 оны 12 дугаар сарын 03-наас хойш цагдаагийн байгууллага дээр очиход засварын ажил явагдаж байгаагүй, би 2 удаа очсон засварын ажил явагдаагүй байсан. Э******* гэж мөрдөгч надаас мөнгө өгөхийг шаардсан. Хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Бэлэн мөнгө аваад ир гэж над руу залгаж байсан. Эхний удаа 1,500,000 төгрөг гэж хэлсэн. Би өгөх боломжгүй гэсэн чинь тэгвэл он гарахаас өмнө бэлнээр 500,000 төгрөг аваад ир гэсэн. Би эхнэртээ хэлсэн. Э******* надад хэлэхдээ 1,500,000 төгрөгөөс дээш байдаг чамд би 1,500,000 төгрөгөөр гэж хэлсэн. Э******* мөрдөгчид 2 удаа мэдүүлэг өгсөн. Намайг гарын үсэг зурчих гэхээр нь л зурсан. Би уншиж танилцаагүй. Э*******д холбогдох хэргийг шалгахдаа Авлигатай тэмцэх газрын мөрдөгч надад мэдүүлгийг уншуулсан. Би 2 удаа мэдүүлэг өгсөн. Э******* мөрдөгчийн авсан мэдүүлгийн нэгийг нь надад уншуулсан. Гэтэл миний өгсөн мэдүүлэг биш байсан. Намайг өөрөө хоолойгоо зүссэн гэх мэтээр бичсэн байсан. Э******* надад хэлэхдээ энэ хэргийг хаалаа тэгээд мөнгө төгрөгөө өгчих гэж хэлсэн. Өгөхгүй бол буцаагаад нээлээ гэж хэлсэн. Хаалаа, нээлээ гэдэг утгыг би бодохдоо өгөхгүй бол хэрэг нээх байх би хууль мэдэхгүй тухайн үед их дарамтад байсан олж өгөхгүй бол болохгүй юм болов уу гэж бодсон. Би оюутан байсан учраас надад их хэмжээний мөнгө байгаагүй. Фейсбүүкээс хуулийн зөвлөгөө аваад өгөх шаардлагагүй гэж байсан. Эхний мэдүүлгийг эмнэлгээс гараад л өгсөн. Тухайн үед юу ярьснаа санахгүй байна. Дараагийн мэдүүлгийг шинэ жилийн өмнөхөн өгч байсан. Э******* өрөөндөө засварын үйл ажиллагаа хийхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Энэ хэргийг прокурор руу шилжүүлэх үү гэсэн би тэгэхээр нь өөр нааштай байж болохгүй юу гэж хэлсэн гэв. Та өмгөөлөгч авбал 4,000,000-5,000,000 төгрөгаас наашгүй байдаг гээд би сандарч айгаад юм яриагүй” гэв.
4. Гэрч Д.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Э******* гэж хүн манай нөхрөөс 2,000,000 төгрөг бэлнээр өг гэж шаардсан, тухайн үед манай нөхөр надаас нуугаад байсан тэгээд үнэнээ хэлсэн. Миний хажууд Э*******тэй утсаар ярьсан өгөх боломжгүй гэтэл тэгвэл 1,500,000 төгрөг болгоно гэж хэлсэн тухайн өдрийг санахгүй байна оны өмнө байсан 14 цаг гэхэд бэлнээр 500,000 төгрөг авч ирж өг тэгээд он гаргаад үлдсэн мөнгө өгөөрэй 1,500,000 төгрөгийг бэлнээр авна хэргийг чинь хаана гэж хэлсэн. Манай нөхөр энэ чинь ял болоод байх хэрэг биш надад мөнгө байхгүй гэтэл хэргийг чинь нээгээд суулгана гэж хэлсэн би тэр үед бичлэгийг нь утсаар хийж авсан яах учраа олохгүй байсан учраас хальт таньдаг А ах руугаа залгаад хуулийн зөвлөгөө өгөөч гэсэн тэр ахад бичлэгээ өгсөн. Үдээс хойш нь Э******* над руу залгаад би бичлэгийг устгасан дахиж холбогдоогүй өдрийг нь бол санахгүй байна. А гэх хүнийг дотно танихгүй танил юм. Зүгээр л шүүхэд ажилладаг таньдаг хүн учраас хуулийн зөвлөгөө авах гэж асуусан. Бичлэгийн талаар би мэдэхгүй дахиж холбогдоогүй яриагүй би тэр дор нь устгасан. М нь манай садангийн хүн, хуучин шүүхийн нарийн бичиг хийдэг байсан шүүхийн нарийн бичиг хийдэг байсан дотно холбоо байхгүй. Б*******-Э рүү нэг удаа таваг шидсэн. Мөрөн дээр нь оносон. Б*******-Э гаднаас орж ирэхэд шарх цус болсон зүйл байгаагүй. Бичлэг хийж байх үеийн цаг хугацааг санахгүй байна ямар ч байсан цайны цаг болоогүй байсан 14 цагаас өмнө ярьсан өдрийг нь санахгүй байна 12 сарын сүүлээр байх. Манай нөхөр фейсбүүкээр хуулийн зөвлөгөө авсан эсэхийг мэдэхгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 02-03 шилжих шөнө ээж О байсан, таваг шидсэний дараа орж ирээд түргэн дуудсан. Э******* мөрдөгчид нэг удаа мэдүүлэг өгөөд би өөрийнхөө ярих зүйлийг ярьсан гарын үсэг зурчих гээд өгтөл миний хаяг нас өөр байсан. Миний мэдүүлэг он сар биш байна гэтэл өө за гээд өөр цаас гаргаж ирээд гарын үсэг зуруулсан. Э*******ийн авч байсан мэдүүлэг, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн надад үзүүлсэн мэдүүлэгтэй адилхан байгаагүй, эхний мэдүүлэг биш байсан. Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдүүлэг дээрээ гарын үсэг зурсан. Цагдаа дээр нэг мэдүүлэг өгөхдөө нөхөр уусан байсан гэртээ орж ирээд хардах маргаан болоод би айхдаа хөлдөөгч дээр байсан тавгаар цохисон цус гараад түргэн дуудсан гэж мэдүүлэг өгсөн. Манай нөхрийн хэргийг хаалаа мөнгө өгчих өгөхгүй бол ял өгнө шүү гэсэн юм шиг байна лээ. Би гялс мөнгөө аваад ир бэлнээр гэж хэлсэн байсныг бичлэг хийсэн тэрнээс бол надтай тийм зүйл яриагүй” гэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэргийн үйл баримттай холбоотой дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
5.1. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын **************** дугаартай албаны шалгалтын материал /1 дүгээр хавтаст хэргийн 8-51 тал/,
5.2. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дугаартай "Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай" прокурорын зөвшөөрлөөр тус прокурорын газрын архивд байх гэмт хэргийн тоо бүртгэлийн 1100-4040 дугаартай гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 81-142 тал/,
5.3. Сэлэнгэ аймгийн, Сүхбаатар сумын *** дугаар баг, *** дугаар хэсэг **** тоотод оршин суух хаягтай Г Аийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 143-148 тал/,
5.4. Б.Б*******-Э гэрчээр өгсөн "...2022 онд /сар, өдрийг сайн санахгүй байна. Тухайн онд би өөрийн хууль ёсны эхнэр Д.Э*******той гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар миний эхнэр Д.Э******* нь миний биеийн зүүн мөрний дээд хэсэг буюу эгмийн ойролцоо шаазан таваг шидээд миний бие тухайн шидсэн тавагт оногдож зүсэгдсэн. Улмаар тухайн үйл явдал болсны дараа би Сэлэнгийн аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ авахад эмнэлгээс тус аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл өгч тухайн үйл явдлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч гэх үл таних Э******* гэх эмэгтэй шалгаж байсан. Улмаар тухайн үйл явдлыг Э******* гэх мөрдөгч нь шалгаж байхдаа над руу миний тухайн үед ашиглаж байсан ******** дугаарын утас руу өөрийнхөө ****-той дугаараас удаа дараа залгаж "...эхнэр чинь шоронд явах гээд байна ш дээ, хоёулаа энүүхэн эндээ нэг юм ярьчихъя гэж надад хандаж хэлээд, чи надад эхний ээлжид 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгчих гэж хэлэхээр нь би надад одоо тийм их мөнгө байхгүй гэж хариулахад, чи надад наад мөнгөө өгчихвөл чиний биед хөнгөн гэмтэл гаргаад хэргийг чинь хааж шийдвэрлэе..." гэж хэлсэн. Мөн Э******* мөрдөгч нь өөрийнхөө ажлын өрөөнд засвар хийлгэх хэрэгтэй байна гэж ярьж байсан гэхдээ засвар үйлчилгээ хийлгэх тал дээрээ мөнгө нэхээгүй хэргийг шийдээд өгье 2,000,000 төгрөг өгчих гэж яриад байсан хэр нь манай эхнэртэй энэ талаар огт тийм зүйл яриагүй байсан. Түүнээс хойш буюу мөнгө нэхсэний дараа 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Э******* мөрдөгч нь дахин утсаар холбогдоод надад хандан "...чи өнөөдрийн дотор 500,000 төгрөг бэлнээр аваад ир, чадахгүй бол хуулийнхаа дагуу явах байхдаа..." гэх утга бүхий зүйл яриад үлдсэн 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг нь оны дараа буюу 2023 он гарахаар надад өгчих гэж хэлсэн. Тэгээд удаа дараа надаас мөнгө шаардаад байхаар нь би өөрийн эхнэр Э*******д хандаж Э******* гэдэг мөрдөгч мөнгө нэхээд байна гэж хэлсэн. Тэгтэл тухайн үед манай эхнэр юу яриад байгаа юм яахаараа мөнгө нэхдэг юм гэж уурлаад дахиж мөнгө нэхэж яривал тэр бичлэгийг нь хийгээд авчихъя гэж ярилцаад би Э******* рүү өөрөө эхэлж залгахад ярихад Э******* надад хандан "...чи яг одоо 500,000 / таван зуун мянган/ төгрөг аваад ир гэж хэлсэн тэрийг хэлснийг нь манай эхнэр гар утсаараа бичлэг хийж авсан. Түүний дараа манай эхнэр лүү Э******* утсаар залгаад энэ эгчээ одоо энэ хэрэг хаагдсан, ямар нэг юм байхгүй гэж манай эхнэрт хэлсэн түүнээс хойш Э******* мөрдөгч нь надтай огт утсаар яриагүй..." гэх, Б.Б*******-Э гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө "... Би Авлигатай тэмцэх газарт гэрчээр тухайн хэргийн талаарх үйл баримтыг бодит үнэнээр нь мэдүүлсэн. Харин мөрдөгч таны надад асуултад уншиж өгсөн миний цагдаагийн газарт өгсөн гэх мэдүүлэг нь дээрх хэргийн үйл баримттай таарахгүй худал байна. Учир нь тухайн хэргийн талаар би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Э*******д нийт 2 удаа мэдүүлэг өгсөн. Би цагдаагийн газарт эхэлж очихдоо тухайн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн мэдүүлэгт би "...манай эхнэр Э******* нь надтай маргалдаж улмаар над руу шаазан таваг авч шидээд тухайн шидсэн таваг нь миний биеийн зүүн мөрний дээд хэсэгт онож хагарахдаа мөрний дээд хэсэг эгмийн ойролцоо зүссэн. Мөн тухайн үед оногдохдоо миний толгой бас зүсэгдсэн. Тус над руу шидсэн таваг нь хагарч миний эгэм, толгой хэсгийг зүссэн..." гэж мэдүүлсэн. Тухайн мэдүүлгийг өгснөөс хойш намайг дахин дуудаж мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан. Тус гарын үсэг зурсан мэдүүлгийг би уншаагүй гарын үсгээ зурсан тэр мэдүүлгийг мөрдөгч Э. Э******* нь найруулж бичсэн юм шиг байна. Тухайн мэдүүлгийг авсны дараа над руу утсаар над руу залгаад "...энэ гомдлыг чинь хаалаа, хаахад 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгчих..." гэж надад хэлсэн. Би мөрдөгч Э.Э*******тэй тухайн хэргийн талаар нийт хоёр удаа цагдаагийн газар дээр мөрдөгчийн өрөөнд ирж уулзаж байсан. Тухайн маргааны үед эхнэртэй 1 настай хоёр ихэр хүүхэдтэйгээ байсан өөр хүн байгаагүй. Манай хадам ээж тухайн үед байгаагүй..." гэх мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 58-63 тал/,
5.5. Д.Э*******ы гэрчээр өгсөн "...2022 онд би өөрийн нөхөр болох Б.Б*******- Э******* өөрийн гэр болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ** дугаар багийн ** дугаар хэсгийн **** тоот хаягт байхдаа гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар миний биед Б.Б*******-Э рүү шаазан таваг авч шидсэн. Миний шидсэн тавагт Б.Б*******-Э оногдож биеийн дээд хэсэг болох зүүн мөрний харалдаа зүсэгдсэн. Улмаар Б.Б*******-Э бид хоёр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ аваад харих гэж байхад тухайн үйл явдлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мэдэж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Тус хэрэг болох Б.Б*******-Э бид хоёрын дунд болсон үйл явдлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Э******* гэх эмэгтэй мөрдөгч шалгасан. Тухайн хэргийг Э******* нь шалгаж байх явцдаа манай нөхөр Б.Б*******-Э******* тусдаа уулзаад 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгвөл хэргийг чинь хааж өгье гэж хэлсэн байсан. Уг яриа өгүүллэг болж өнгөрсний дараа манай нөхөр надад сүүлд нь хэлсэн. Э******* мөрдөгч нь манай нөхрөөс удаа дараа тухайн 2,000,000 төгрөгийг нэхэж шинэ он гарахаас өмнө яаралтай эхлээд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг бэлнээр авчирч өг гэж хэлсэн байсан. Уг яриаг миний бие мэдээд Э******* мөрдөгчтэй өөрийн нөхөр Б.Б*******-Э утсаар ярьж байх үед чанга яригч дээр нь тавиулж байгаад өөрийн гар утсаараа бичлэг хийж авсан. Тухайн хийсэн бичлэгээ би өөрийн танил болох А ахад өгч үзүүлээд цагдаагийн алба хаагч мөнгө нэхэж дарамтлаад байна гэж хэлэхэд А ах тухайн бичлэгийг үзээд та хоёрын хоорондох асуудал чинь ял авах хэмжээний хүнд хэрэг биш ах нь тухайн мөрдөгчтэй нь очоод уулзъя гэж хэлсэн. Тэрний дараахан Э******* манай нөхрийн гар утас руу залгахад нь би нөхрийнхөө гар утсыг авахад Э******* "...уучлаарай эгчээ асуудал байхгүй, та хоёрын хэрэг хаагдсан, бичлэгийг маань устгаад өгөөч..." гэж гуйж утсаар ярьсан. Түүнээс хойш Э******* ахиж холбогдоогүй..." гэх, гэрчээр дахин мэдүүлэхдээ "... Тухайн үед нөхөр Б.Б*******-Э бид хоёрын дунд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсэж, хооронд хэрүүл маргаан үүсгэсэн. Тус хэрүүл маргааны улмаас би гэрт байх махны хөлдөөгч дээр байсан шөлтэй хоолны тавгийг аваад нөхөр Б.Б*******-Э рүү шидсэн. Миний шидсэн тавагт Б.Б*******-Э оногдож зүүн мөрөндөө зүсэгдэж шарх авсан. Б.Б*******- Э биед учруулсан гэмтлийг би учруулсан манай нөхөр тухайн гэмтлийг өөртөө учруулсан үйлдэл огт байхгүй. Цагдаагийн байгууллагад би тухайн хэргийн үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Миний одоо өгч байгаа мэдүүлэг нь үнэн зөв би нөхрийнхөө биед тухайн үед гэмтэл учруулсан. Би мөрдөгч Э.Э*******д нийт хоёр удаа мэдүүлэг өгсөн. Эхний мэдүүлгийг 2022 оны 12 дугаар сарын эхээр буюу хэрэг болсны маргааш нь цагдаагийн газар дээр ирж мэдүүлэг өгсөн. Дараагийн мэдүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 10-д гаргаад мэдүүлэг өгсөн. Мөрдөгч Э.Э******* нь надаас эхний мэдүүлэг дээр хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг аваад дахин дуудаж мэдүүлэг авахдаа надад хандаж "...эгчээ би танай нөхөртэй ярьж тохирсон зүйл байгаа, одоо ингээд хэрэг чинь асуудалгүй шийдэгдэж хаагдана та одоо энэ мэдүүлэг дээр гарын үсэг зурчих..." гэж хэлээд надаас мэдүүлэг авалгүй мэдүүлэг шиг бичсэн зүйл байсан би тэр дээр нь гарын үсгээ зурсан тухайн үед тус мэдүүлгийг хальт харахад миний хувийн байдлыг бичсэн хэр нь мэдүүлэг өгсөн үйл явдал нь шал өөр агуулгатай мэдүүлэг байсан тухайн үед би Э*******д хэлэхэд өө тийм байна уу? гэж хэлээд өө тийм үү та гарын үсгээ зурчих зурчих гэхээр нь би гарын үсгээ зураад өгсөн. Түүнээс хойш намайг дахиж дуудаагүй. Мөрдөгч таны надаас асуусан цагдаагийн газрын мэдүүлэг гэх мэдүүлэг нь миний Э.Э*******д өгсөн мэдүүлэг биш байна. Бодвол сүүлд мэдүүлгийг засаад надаар гарын үсэг зуруулсан мэдүүлэг юм шиг байна..." гэх мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 52-57 тал/,
5.6. Г.Аийн гэрчээр өгсөн "...2022-2023 онд шилжих үед гэж санаж байна ямартай ч өвлийн улирал байсан. Тухайн хугацаанд зүс таних Д.Э******* нь надтай тааралдаад мэнд мэдээд надад хандан "...ахаа би цагдаагийн байгууллагад асуудалд орчихлоо гэж хэлэхээр нь би яасан юу болсон юм гэж асуухад манай нөхөр гэртээ согтуу орж ирэхэд нь нөхөр лүүгээ юм шидээд биед нь бага зэргийн гэмтэл учруулсан, тэгээд нөхөр бид хоёр эмнэлэг дээр очсон, тэгтэл цагдаа уулзаж тухайн үйл явдлаар цагдаа дээр хэрэг үүсээд шалгагдаж байгаа, гэтэл тус хэргийг шалгаж байгаа эмэгтэй мөрдөгч мөнгө нэхээд байна, би одоо хэцүү байдалд орчихлоо яах учраа олохгүй байна..." гэх утга бүхий зүйлийг надад хэлсэн. Тухайн үйл явдлыг би Э*******оос сонсоод хэн гэдэг ямар цагдаа вэ? Чамаас яг мөнгө нэхсэн баримттай юм байна уу? гэж асуухад утсаар яриад мөнгө нэхэж байгаа бичлэг нь байгаа гэж надад хэлээд надад тухайн бичлэгийг өгсөн. Тухайн үед би Э*******д хандан би энэ бичлэгийг аваад тэр дарамтлаад байгаа цагдаатай чинь очиж уулзъя гэж хэлсэн. Тэр үед Э*******оос салж яваад тухайн бичлэгийг үзээд утсыг нь хараад тус мөрдөгч эмэгтэй рүү залгаж хаана байгаа талаар нь асууж уулзах хэрэгтэй байна гэж хэлээд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын гадна уулзаад тухайн эмэгтэй мөрдөгчийн мөнгө нэхэж утсаар ярьсан бичлэгийг нь өөрт нь үзүүлж яагаад ингээд байгаа юм хүүхэд дарамтлаад байгаа юм боль, чи хар залуугаараа ямар муу юмыг нь түрүүлж сурдаг хүүхэд вэ? Гэж хэлээд бичлэгийг чинь дарга удирдлагад чинь танилцуулах уу гэж хэлэхэд тухайн эмэгтэй мөрдөгч гэх Э******* нь надаас та битгий дарга удирдлагад өгөөч би наад хүмүүсээс чинь мөнгө төгрөг нэхэхээ больё тэр хэргийг нь хааж шийдвэрлээд өгье та наад бичлэгээ устгачих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Э*******оос авсан гар утсан дээрээ хадгалсан бичлэгээ нүдэн дээр нь устгаад тухайн эмэгтэйгээс салаад явсан. Түүнээс хойш Э******* мөрдөгч, болон Э*******, түүний нөхөр нартай огт холбогдоогүй. Харин 2024 оны хавар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас намайг дуудаж тухайн үйл явдлын талаар дуудаж уулзаад тайлбар аваад тухайн бичлэгийг надаас асуухаар нь би фейсбүүк чатаасаа тухайн цагдаагийн алба хаагчид өгсөн. Миний бичлэг, тайлбар өгсөн цагдаа нь дэд хурандаа Г гэх алба хаагч байсан. Түүнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй. Г гэх алба хаагч нь надаас тус бичлэгийг аваад тухайн бичлэгийг миний гар утас болон фейсбүүк чатаасаа бүрэн устгуулсан. Гэхдээ би дараа нь холбогдох байгууллагаас нь шалгаж намайг дуудаж мэдүүлэг авбал би хүн гүтгээгүй гэдгээ нотлох зорилгоор өөртөө авч үлдсэн надад бичлэг нь байгаа тус бичлэг нь 1 минут 25 секундийн бичлэг байгаа. Тухайн бичлэг дээр гар утсаар хүнтэй ярьж байсан утсаар ярьж байгаагаа гар утсаар давхар бичлэг хийж баталгуулсан мөн цаад талын утсаар ярьсан хүн нь эмэгтэй хүн байсан ба тухай эмэгтэй нь 2 сая төгрөг нэхээд нөгөө бичлэг хийж утсаар ярьж буй залуу нь өөрийгөө зээл, лизингтэй цалин мөнгө ороогүй хэцүү байна гэж хэлээд мөнгө багасгаж болохгүй юм уу? гэхэд тухайн эмэгтэй нь өнөөдөр ядаж талыг нь авчир гэхэд тус залуу нь ядаж 500,000 өгвөл яах вэ гэхэд өнөөдрийн дотор авчирч өг 12 сарын 15-нд үлдэгдэл 500,000-г авчирч өг гэх утга бүхий яриа өгүүллэг болсон бичлэг байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-66 тал/,
5.7. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга Я.Гийн гэрчээр өгсөн "... Тус албаны шалгалтыг явуулах явцад мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Э******* нь өөрийн шалгаж байсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлдээ хэргийн оролцогчоос байнгын мөнгө нэхсэн бичлэг гарч ирсэн тул цагдаагийн газрын зөвлөлд танилцуулан харьяаллын дагуу шилжүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газарт хүргүүлж тухай газраас харьяалах байгууллагад нь шилжүүлж гэж хариу өгсний үндсэн дээр Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Би мөрдөгч, Э.Э*******тэй уулзах гэсэн боловч ар гэрийн гачигдалтай байсан учир тухайн мөрдөгчтэй биечлэн уулзаж тайлбар авч чадаагүй. Харин өөрөө тайлбараа бичгээр өгч явуулсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73-75 тал/,
5.8. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа П.Ц гэрчээр өгсөн "...би Ц.Г хандан "...эгчээ би танд нэг зүйл хэлмээр байна. Учир нь та тус цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн дарга учраас танд хандаж хэлмээр байна гэхэд юу юм гэхээр нь би "...манай Цагдаагийн газрын нэг эмэгтэй албан хаагч хэргээ хаалгамаар байвал 2,000,000 /хоёр сая/ төгрөг өг гэж хэлсэн байна...” гэж хэлсэн ...Тэгтэл түүнээс хойш тус Цагдаагийн газрын хэрэг бүртгэлтийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Г намайг дуудаж уг асуудлаар талаар тодруулж дээрх илтгэх хуудсыг бичүүлж авсан. Миний зүс таньдаг ах болох А надтай тааралдах үедээ уг асуудлыг талаар хэлсэн. Гэхдээ тухайн Цагдаагийн алба хаагчийн талаар нэр, албан тушаалыг хэлээгүй. Уг асуудлыг нь би Ц.Г хэлсэн өөр зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-69 тал/,
5.9. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Саатуулах байрны дарга Ц.Г гэрчээр өгсөн "...2024 оны 06 дугаар сард намайг ажил дээрээ байхад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Ц нь манай өрөөнд орж ирж уулзахдаа надад хандан "...та эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга учраас надад танд нэг хэлэх юм байна. манай Цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчдаас хэргийн оролцогчоосоо хэргийг чинь аргалж өгье 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгчих гэж хэлсэн нэг яриа байна та нэг өглөөний яриан дээр эмэгтэй алба хаагчдад анхааруулж хэлбэл яасан юм бэ?..." гэх утга бүхий зүйлийг надад ярьсан. Түүнээс хойш тус Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Г нь намайг дуудаад тухайн асуудлын талаар яриад дээрх илтгэх хуудсыг надаас бичүүлж авсан өөр зүйл надад мэдэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 тал/,
5.10. Гэрч З.Оийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-107 тал/,
5.11. Хэрэгт хавсаргасан бичлэг бүхий DVD
5.12. Цагдаагийн газар засвар хийж байсан гэх гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 54-55 тал/,
5.13. Г.Аоос эрх бүхий албан тушаалтны 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр авсан тайлбар /1 дүгээр хавтаст хэргийн 22 тал/,
5.14. Түргэн тусламжийн дуудлагын хуудас, яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 229-230 тал/,
5.15. Э.Э*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 249-250 тал/ зэрэг болно.
6. Шүүх дараах үндэслэлээр шүүгдэгч Э.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
6.1. Шүүгдэгч Э.Э******* нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 50 минутад хүлээн авсан “Б.Б*******-Э аймгийн нэгдсэн гэмтлийн яаралтай тусламжийн тасагт зүсэгдсэн шархтай хүргэгдэн эмчилгээ авсан” гэх 1100-4040 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн нотлох баримтаар гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гаргаж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 367 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь 1100-4040 дугаартай гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хуулбараар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 81-142 тал/,
Гэрч Б.Б*******-Э шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтвортой өгч байгаа мэдүүлгээр тэрээр 2022 оны 12 дугаар сарын 02-ны хэрэг учрал болсон өдрөөс хойш 2 удаа цагдаагийн байгууллагад очиж, гомдол, мэдээллийг шалгаж байсан цагдаагийн албан хаагч Э.Э*******д мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдож байна.
Гэвч 1100-4040 дугаартай гомдол, мэдээллийг шалгасан баримтад түүний 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн огноотой хохирогчоор өгсөн мэдүүлгээс өөр мэдүүлэг байхгүй байх тул түүний өгсөн нэг мэдүүлгийг гомдол, мэдээллийг шалгаж байсан цагдаагийн албан хаагч Э.Э******* устгаж үгүй болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан тул Б.Б*******-Э өгсөн мэдүүлэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтад тооцогдоно.
Хэрэг учрал болоход Б.Б*******-Э биед гэмтэл учирсан тул устгагдсан түүний мэдүүлэг нь түүний биед хэн гэмтэл учруулсныг тогтооход чухал ач холбогдолтой мэдүүлэг байсан бөгөөд мэдүүлгийн агуулга нь ямар ч байсан хэрэгт хавсрагдаж, прокурор энэ мэдүүлгийг үнэлэх ёстой байсан.
Мөн яаралтай тусламж авах үед Б.Б*******-Э нь согтуу байсан нь тэрээр мэдүүлэг өгөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Гэрч Д.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 2022 оны 12 дугаар сарын 02-ны хэрэг учрал болсон өдрөөс хойш 1 удаа цагдаагийн байгууллагад очиж, гомдол, мэдээллийг шалгаж байсан цагдаагийн албан хаагч Э.Э*******д мэдүүлэг өгсөн гэж мэдүүлж байх бөгөөд 1100-4040 дугаартай гомдол, мэдээллийг шалгасан баримтад түүний 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн огноотой гэрчээр өгсөн мэдүүлэг байх тул түүний мэдүүлэг устгагдаагүй байна.
Гэрч Б.Б*******-Э, Д.Э******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны хэрэг учрал болсон өдрөөс хойш цагдаагийн байгууллагад очиж, гомдол, мэдээллийг шалгаж байсан цагдаагийн албан хаагч Э.Э*******д мэдүүлэг өгөхдөө болсон үйл баримтыг “Д.Э******* Б.Б*******-Э рүү аяга шийдсэн, аяганд Б.Б*******-Э оногдож, түүнээс цус гарсан” гэж мэдүүлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.
Гэвч шүүгдэгч Э.Э******* нь Б.Б*******-Ээс 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор авсан мэдүүлэгт “Шидсэн аяга нь намайг оноогүй ч гэсэн. Би гомдоод гэнэт амиа хорлох бодол төрөөд нэг аяга аваад толгой дээрээ хагалсан” гэж,
Д.Э*******оос 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр авсан мэдүүлэгт “Уур хүрээд гал тогооны тавиур дээр байсан аягыг аваад хөлдөөгч рүү шидтэл хагарчихсан. Хоёр ширхэг аяга давхарлагдаад авагдчихсан байсан. Нэг аяга нь хагараад нөгөө аяга нь хагараагүй байсан. Манай нөхөр гэнэт уйлаад намайг чи алах гэлээ. Үхээд өгөе гээд газар унасан хагараагүй аягийг толгой дээр хагалчнаа дараа нь тавгийн хэлтэрхийг аваад зүүн мөр хэсэг рүү хатгаад зүссэн” гэж бичиж Б.Б*******-Э, Д.Э******* нарын өгсөн “Д.Э******* Б.Б*******-Э рүү аяга шийдсэн, аяганд Б.Б*******-Э оногдож, түүнээс цус гарсан” гэсэн мэдүүлгийг агуулгыг өөрчилж, Б.Б*******-Э биед учирсан гэмтлийг Д.Э******* бус Б.Б*******-Э өөрөө учруулсан мэтээр зохиож бичжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 101, 111 тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан тул шүүгдэгч Э.Э******* нь цагдаагийн албан хаагчийн хувьд хууль сахиулагчид тооцогдоно.
Шүүх хуралдаанд гэрч Б.Б*******-Э, Д.Э******* нар хадам эх З.О нь Д.Э******* Б.Б*******-Э рүү аяга шидсэний дараа орж ирсэн гэж мэдүүлсэн тул шүүх гэрч З.Оээс мэдүүлгээс гэрч Б.Б*******-Э, Д.Э******* нарын мэдүүлгийг илүү ач холбогдолтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан .. хуурамчаар үйлдсэн...бол... ял шийтгэнэ”, 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хууль сахиулагч...үйлдсэн бол... ял шийтгэнэ” гэжээ.
Шүүхээс тогтоосон шүүгдэгч Э.Э*******ийн үйлдсэн цагдаагийн байгууллагын мөрдөгчийн албан тушаал буюу хууль сахиулагчаар ажиллаж байхдаа Б.Б*******-Э өгсөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхийн мэдүүлгийг устгасан, Б.Б*******-Э, Д.Э******* нарын өгсөн “Д.Э******* Б.Б*******-Э рүү аяга шийдсэн, аяганд Б.Б*******-Э оногдож, түүнээс цус гарсан” гэсэн мэдүүлгийг агуулгыг өөрчилж, Б.Б*******-Э биед учирсан гэмтлийг Д.Э******* бус Б.Б*******-Э өөрөө учруулсан мэтээр зохиож бичсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт заасан “хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүхээс дээрх дүгнэлтүүдийг хийж шүүгдэгч Э.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
7. Шүүхээс дараах үндэслэлээр шүүгдэгч Э.Э*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
7.1.Шүүгдэгч Э.Э******* нь цагдаагийн байгууллагын мөрдөгчийн албан тушаал эрхэлж байхдаа Б.Б*******-Э өгсөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхийн мэдүүлгийг устгаж, Б.Б*******-Э, Д.Э******* нарын өгсөн “Д.Э******* Б.Б*******-Э рүү аяга шийдсэн, аяганд Б.Б*******-Э оногдож, түүнээс цус гарсан” гэсэн мэдүүлгийг агуулгыг өөрчилж, Б.Б*******-Э биед учирсан гэмтлийг Д.Э******* бус Б.Б*******-Э өөрөө учруулсан мэтээр зохиож бичиж, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн нотлох баримтаар гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн үндэслэлээр тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гаргаж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 367 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь тогтоолын 3-т заасан нотлох баримт, үндэслэлээр тогтоогдож байна.
Хэргийн бодит байдал “Б.Б*******-Э толгой, зүүн мөрөнд бий болсон шарх бүхий хөнгөн зэргийн гэмтлийг Д.Э******* Б.Б*******-Э рүү аяга шийдэж, түүнд учруулсан” гэж тогтоогдсон байхад Б.Б*******-Э өгсөн нэг мэдүүлгийг устгаж, Б.Б*******-Э, Д.Э******* нарын мэдүүлгийг “Б.Б*******-Э биед учирсан гэмтлийг Д.Э******* бус Б.Б*******-Э өөрөө учруулсан” мэтээр өөрчилж, зохиож бичиж, гэмт хэргийн шинжийг зориудаар үгүйсгэсэн нь хэргийг шалгаж буй цагдаагийн албан хаагчийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн үзнэ.
Улмаар шүүгдэгч Э.Э******* нь өөрийн үүсгэсэн гэрч Б.Б*******-Э, Д.Э******* нарт ашигтай “Д.Э******* хариуцлага хүлээхгүй байх” ашиг сонирхлыг ашиглан Б.Б*******-Ээс 2,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан болох нь гэрч Б.Б*******-Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Улмаар тухайн үйл явдлыг Э******* гэх мөрдөгч нь шалгаж байхдаа над руу миний тухайн үед ашиглаж байсан 94090964 дугаарын утас руу өөрийнхөө 9523-той дугаараас удаа дараа залгаж "...эхнэр чинь шоронд явах гээд байна ш дээ, хоёулаа энүүхэн эндээ нэг юм ярьчихъя гэж надад хандаж хэлээд, чи надад эхний ээлжид 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгчих гэж хэлэхээр нь би надад одоо тийм их мөнгө байхгүй гэж хариулахад, чи надад наад мөнгөө өгчихвөл чиний биед хөнгөн гэмтэл гаргаад хэргийг чинь хааж шийдвэрлэе..." гэж хэлсэн. Мөн Э******* мөрдөгч нь өөрийнхөө ажлын өрөөнд засвар хийлгэх хэрэгтэй байна гэж ярьж байсан гэхдээ засвар үйлчилгээ хийлгэх тал дээрээ мөнгө нэхээгүй хэргийг шийдээд өгье 2,000,000 төгрөг өгчих гэж яриад байсан хэр нь манай эхнэртэй энэ талаар огт тийм зүйл яриагүй байсан. Түүнээс хойш буюу мөнгө нэхсэний дараа 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Э******* мөрдөгч нь дахин утсаар холбогдоод надад хандан "...чи өнөөдрийн дотор 500,000 төгрөг бэлнээр аваад ир, чадахгүй бол хуулийнхаа дагуу явах байхдаа..." гэх утга бүхий зүйл яриад үлдсэн 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг нь оны дараа буюу 2023 он гарахаар надад өгчих гэж хэлсэн. Тэгээд удаа дараа надаас мөнгө шаардаад байхаар нь би өөрийн эхнэр Э*******д хандаж Э******* гэдэг мөрдөгч мөнгө нэхээд байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Э*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Э******* мөрдөгч нь манай нөхрөөс удаа дараа тухайн 2,000,000 төгрөгийг нэхэж шинэ он гарахаас өмнө яаралтай эхлээд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг бэлнээр авчирч өг гэж хэлсэн байсан. Уг яриаг миний бие мэдээд Э******* мөрдөгчтэй өөрийн нөхөр Б.Б*******-Э утсаар ярьж байх үед чанга яригч дээр нь тавиулж байгаад өөрийн гар утсаараа бичлэг хийж авсан” гэсэн мэдүүлэг, Г Аийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан шүүгдэгч Э.Э******* болон гэрч Б.Б*******-Э нарын харилцан яриа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 52-57, 58-63, 143-148 тал/
Шүүгдэгч Э.Э******* нь дээрх үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тушаалаар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хийсэн байх бөгөөд түүний дээрх албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “нийтийн албан тушаалтан”-нд тооцогдоно. /1 дүгээр хавтас хэргийн 196-197 тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчилсөн бөгөөд уг нэмэлт, өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.
Шүүгдэгч Э.Э*******ийн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж, хахууль өгөхийг шаардсан үйлдэл нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн болох нь гэрч Б.Б*******-Э, Д.Э*******, Г.А нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Мөн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүгдэгч Э.Э*******ийн үйлдсэн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж, хахууль өгөхийг шаардсан үйлдлийг гэмт хэргийн шинжээс хасаагүй, оногдуулахын ялын төрлөөс торгох ялыг хасаж оногдуулах ялыг хүндрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт тусгагдаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Э.Э*******ийн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж, хахууль өгөхийг шаардсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
7.2.Шүүгдэгч Э.Э******* нь гэрч Б.Б*******-Ээс хахуульд шаардсан 2,000,000 төгрөгийг юунд зарцуулах гэж байсан, түүнд мөнгөний ямар хэрэгцээ байсан нь дээрх гэмт хэргийн шинжгүй үгүйсгэхгүй, мөн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон, шүүгдэгч Э.Э******* мөрдөгчийн хувьд хэрэг бүртгэлийн хэргийг нээх эрх түүнд байхгүй зэрэг хуулийн процессыг гэрч Б.Б*******-Э, Д.Э******* нар ойлгож, мэдсэн байх шаардахгүй бөгөөд зөвхөн хэргийг сэргээвэл Д.Э******* хариуцлага хүлээнэ гэж итгэсэн байхад л энэ гэмт хэргийн шинж хангагдана.
Шүүгдэгч Э.Э******* нь хэргийн бодит байдал “Б.Б*******-Э толгой, зүүн мөрөнд бий болсон шарх бүхий хөнгөн зэргийн гэмтлийг Д.Э******* Б.Б*******-Э рүү аяга шийдэж, түүнд учруулсан” гэж тогтоогдсон байхад Б.Б*******-Э мэдүүлгийг устгаж, Б.Б*******-Э, Д.Э******* өгсөн мэдүүгийг “Б.Б*******-Э биед учирсан гэмтлийг Д.Э******* бус Б.Б*******-Э өөрөө учруулсан” мэтээр өөрчилж, гэмт хэргийн шинжийг зориудаар үгүйсгэж, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг гаргаж, прокуророос татгалзах шийдвэрийг гаргуулж, хэргийг шалгаж буй цагдаагийн албан хаагчийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж, улмаар өөрийн үүсгэсэн гэрч Б.Б*******-Э, Д.Э******* нарт ашигтай “Д.Э******* хариуцлага хүлээхгүй байх” ашиг сонирхлыг ашиглан 2,000,000 төгрөг өгөхийг шаардсан бөгөөд түүний энэхүү үйлдэл нь төрийн албаны хэвийн үйл ажиллагаа, төрийн алба шударга, хууль ёсны байх зарчим, үнэт зүйлд халдсан нөхцөл байдлууд байх тул залилах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.
8. Дээр дурдсан нотлох баримтууд нь хэргийн талаар нотолбол зохих зүйлд хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоосон, хэрэгт ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүхээс дүгнэв.
Хэрэгт хийгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйл баримт тогтоогдсонгүй.
9. Хэрэгт хохирогч тогтоогдоогүй, төлбөр гаргуулах үндэслэл байхгүй байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
10. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага:
10.1. Хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтууд авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бөгөөд энэхүү баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цуглуулж бэхжүүлэх явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй нотлох баримтууд байна. Үүнд
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтас хэргийн 183 дахь хуудас/
- Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа /1-р хавтас хэргийн 189 дахь хуудас/
- Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1-р хавтас хэргийн 189 дахь хуудас/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1-р хавтас хэргийн 192-194 дахь хуудас/
- Дотоод хэргийн их сургуульд суралцах байх үеийн баримтууд /1-р хавтас хэргийн 204-222 дахь хуудас/
- Спортын цол авч байсан баримтууд /2-р хавтас хэргийн 61-64 дахь хуудас/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтас хэргийн 4 дэх хуудас/
- Төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ /2-р хавтас хэргийн 56-57 дахь хуудас/
- Нас барсны гэрчилгээ /2-р хавтас хэргийн 60 дахь хуудас/
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хавтас хэргийн 58 дахь хуудас/
- Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт / дээд сургууль/
10.2. Шүүхээс шүүгдэгч Э.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон, дээрх үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор түүнийг яллагдагчаар татсан бөгөөд хэрэг хариуцах чадваргүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Э.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Э.Э*******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Э*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй, хүүхэд нь нас барсан, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 11,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан бичлэг бүхий DVD-г хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
12. Шүүгдэгч Э.Э******* нь энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлого байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э******* Э******* /РД:*********/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Э******* Э******* /РД:/-г 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э******* Э******* /РД:**********/-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 11,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******д оногдуулсан торгох ялыг 36 /гучин зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Э******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харьяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан бичлэг бүхий DVD-г хэргийн хамт хадгалсугай.
9. Шүүгдэгч Э.Э******* нь энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлого байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН