| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2022/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.8.1.2., 23.1.2.2., |
| Улсын яллагч | Э.Н |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Билгүүн
яллагч Э.Нямбилэгт
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******
Шүүгдэгч Б., *******, нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос шүүгдэгч Б., *******, нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн , Б., ******* нарт холбогдох ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. иргэн, *******,*******,*******,,,,,,,, Регистрийн дугаар: ЗБ77032401
2. иргэн, 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдөр аймгийн суманд төрсөн,,*******,,,,,,,,
3. иргэн, ,,*******,,,,,,,, Регистрийн дугаар:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч нь аймгийн сумын засаг даргаар ажиллах хугацаандаа тус сумын засаг даргын орлогч Б., тус сумын засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн ******* нартай бүлэглэж, Албан тушаалын тодорхойлолт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", мөн зүйлийн 6.3 дахь хэсэг "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэг " Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг "Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах", Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэг "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж гарсан зөрчлийг арилгуулах", Сангийн сайдын оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай тушаалаар баталсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана" гэснийг тус тус зөрчиж аймгийн сумын төвд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 51,325,200 төгрөгийн төсөвт өртөгтэй "Ус цэвэршүүлэх төхөөрөмж" нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн " нетворк" ХХК-ны бичиг баримт дутуу шаардлага хангаагүй үндэслэлээр татгалзсан шийдвэрийг өөрчлүүлж, улмаар үнэлгээний хороогоор хууль бус шийдвэр гаргуулан " нетворк" ХХК-тай оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А/126 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" захирамж гарган, мөн өдөр тус компанийн захирал " аймгийн сумын ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж"-ийн гэрээг байгуулж, зах зээлд 30,533,370 төгрөгийн үнэлгээтэй байсан ухаалаг худгийн тоног төхөөрөмж, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж, худгийн барилга хашааг 49,622,900 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, тус компанид оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөнгийг шилжүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж " нетворк" ХХК-д давуу байдал бий болгосны улмаас төсөвт 49,622,900 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч нь онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 16.500.000 төгрөгийн төсөвт өртөгтэй " камер болон бусад тоног төхөөрөмж" нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дэх заалтыг баримтлан ажиллаагүйн улмаас бусдад давуу байдал бий болгосон үнэлгээний хорооны оны 02 дүгээр сарын 05-ны өдрийн "" ХХК-ийг 14.500.000 төгрөгөөр шалгаруулсан дүгнэлтийг татгалзалгүй гэрээ байгуулж тухайн бараа, ажил, үйлчилгээг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр худалдан авч орон нутгийн төсөвт /Байгаль орчин хамгаалах сан/ 6,663,000 төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүгдэгч Б. нь аймгийн сумын засаг даргын орлогчоор ажиллах хугацаандаа, тус сумын засаг дарга , Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн ******* нартай бүлэглэж, Албан тушаалын тодорхойлолт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", мөн зүйлийн 6.3 дахь хэсэг "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэг " Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг "Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах", Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэг "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж гарсан зөрчлийг арилгуулах", Сангийн сайдын оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай тушаалаар баталсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана" гэснийг тус тус зөрчиж аймгийн сумын төвд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 51,325,200 төгрөгийн төсөвт өртөгтэй "Ус цэвэршүүлэх төхөөрөмж" нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн " нетворк" ХХК-ны бичиг баримт дутуу шаардлага хангаагүй үндэслэлээр татгалзсан шийдвэрийг өөрчилж, улмаар үнэлгээний хорооны хууль бус шийдвэр гаргасны улмаас " нетворк" ХХК-тай оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А/126 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" захирамж гарган, мөн өдөр тус компанийн захирал " аймгийн сумын ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж"-ийн гэрээг байгуулж, зах зээлд 30,533,370 төгрөгийн үнэлгээтэй байсан ухаалаг худгийн тоног төхөөрөмж, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж, худгийн барилга хашааг 49,622,900 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, тус компанид оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөнгийг шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж " нетворк" ХХК-д давуу байдал бий болгосны улмаас төсөвт 49,622,900 төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүгдэгч ******* нь аймгийн сумын засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтнээр ажиллах хугацаандаа тус сумын засаг дарга , засаг даргын орлогч Б. нартай бүлэглэж, Албан тушаалын тодорхойлолт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", мөн зүйлийн 6.3 дахь хэсэг "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэг " Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг "Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах", Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэг "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж гарсан зөрчлийг арилгуулах", Сангийн сайдын оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай тушаалаар баталсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана" гэснийг тус тус зөрчиж аймгийн сумын төвд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 51,325,200 төгрөгийн төсөвт өртөгтэй "Ус цэвэршүүлэх төхөөрөмж" нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн " нетворк" ХХК-ны бичиг баримт дутуу шаардлага хангаагүй үндэслэлээр татгалзсан шийдвэрийг өөрчилж, улмаар үнэлгээний хорооны хууль бус шийдвэр гаргасны улмаас " нетворк" ХХК-тай оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А/126 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" захирамж гарган, мөн өдөр тус компанийн захирал " аймгийн сумын ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж"-ийн гэрээг байгуулж, зах зээлд 30,533,370 төгрөгийн үнэлгээтэй байсан ухаалаг худгийн тоног төхөөрөмж, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж, худгийн барилга хашааг 49,622,900 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, тус компанид оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөнгийг шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж " нетворк" ХХК-д давуу байдал бий болгосны улмаас төсөвт 49,622,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 2024 оны яллах дүгнэлттэй танилцлаа. Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан хувийн болон өөрт хамааралтай этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Надад энэ хүмүүстэй ямар нэгэн хамаарал байхгүй гэдгийг хэлмээр байна. Үнэлгээний хороог байгуулах ёстой байсан байгуулсан. А3 сертификаттай 5 хүнийг энэ үнэлгээний хороонд орох эрх бүхий хүмүүс байна гэж энэ үнэлгээний хороонд оруулж энэ үйл ажиллагааг явуул гэж үүрэг даалгавар өгсөн, үнэлгээний хороог хууль ёсны буюу дүрэм журмаар нь байгуулсан. Энэ үнэлгээний хороо хуралдаад татгалзсан шийдвэрээ надад танилцуулаагүй, гэрээ байгуулсан. надад татгалзсан гэдэг хариуг өгчхөөд яагаад татгалзаагүй байгаа вэ. нь татгалзсан юм бол яагаад энэ ажлыг хийгээд дуусахаар нь хүлээж авсан бэ. Би оны 5 сараас хойш үнэлгээний хороо байгуулаад ажлаа хийгээч гэсэн 2018 оны 12 сарын 19-нд энэ төсөв батлагдсан байгаа. Энэ багцаараа батлагдсан төсвийг салгах эрх надад байхгүй, энэ худгийг хийхийн төлөө явж байсан. Энэ худгийг ард иргэд хийхийг их шахдаг байсан. Намайг үнэлгээний хороонд нөлөөллөө гэсэн би нөлөөлөөгүй, миний хувьд та нар нэг чанартай юм хийчих, ажлаа явуул гэсэн үүднээс засаг даргын хувьд шаардаж байсан. Төсвийн хөрөнгө зориуд бусаар зарцуулах гэж байгаа. Энэ үнэлгээний хороо ажлаа зөв хийсэн байна гээд аймгийн прокурорын газраас оны 10 сарын 16-нд 3 дугаар тогтоолоор зарим яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энд компани болон үнэлгээний хорооны ихэнх гишүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд хууль бус зүйл хийгээгүй. нетворкс компанийн хийсэн үнэлгээтэй санал нийлэхгүй байгаагаа хэлье гэж бодож байсан. Энэ нь яасан гэхээр нөгөө компани өөрөө 6 сая төгрөгийн ашиг олсон гэдгээ мэдүүлчихсэн байдаг гэтэл энэ үнэлгээнд ороогүй байдаг. Мөн сая хэлснээр тендерт үнэхээр шаардлага хангасан худаг байсан. Тэр худгийг суурилуулах цэвэрлэх ажлын зардлууд бас энэ үнэлгээн дээр ороогүй байгаа. Мөн контейнерийг ерөөсөө контейнер гэдгээр нь хараад байгаа. Бид нар контейнер тааруулж байгаад хаалга, цонх, тэгээд дээврийг нь бүр дулаалгаар хийлгээд хаалгыг дулаалаад шалыг нь хүртэл дулаалсан яг л нөгөө байшингийн доторлогоо тал ямар байдаг вэ яг тэгж хийсэн гэтэл мөн вакуум цонх энэ бүгд ерөөсөө үнэлгээнд ороогүй байна. Яасан бэ гэхээр худаг 5 жил ашиглаж байхад дулаан алдалт байхгүй. Ингээд өвлийн хүйтэнд ч байсан тэр тоног төхөөрөмжүүдийг ажиллуулж байгаа мөн тэр сүүлд бас үнэлгээ орсон байх шиг байна. Тэгээд энэ дээр нөгөө улсад байдаггүй учраас Хятад улсаас авч ирдэг тэгэхээр авч ирэх тэр тээврийн зардал тэгээд угсрах гээд хөлснүүд ерөөсөө энэ үнэлгээнд ороогүй байна...” гэв.
2. Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ “... Миний бие нь Засаг даргын орлогчоор ажиллаж байхад ус цэвэршүүлэгчийн төсөв батлагдсан. Батлагдаад 2 жил хийгдээгүй ажил байсан. Үнэлгээний хороо байгуулагдахад үнэлгээний хорооны даргаар томилогдсон. суманд ундны усны асуудал их байдаг. Хуралдахад Билэгсайхан байгаагүй бусад нь байсан. Тухайн үед миний бие нь эмчилгээнд Улаанбаатарт явж байхад над руу их олон дайралтууд ирж байсан. 11 сарын 25-нд суманд ирсэн. Ингээд үнэлгээний шийдвэрийг хүлээн зөвшөөрч хүлээлгэн өгсөн. Энэ зүйлийг сумынхаа нийт иргэдийн эрх ашгийн төлөө хийсэн. аймгийн ус түгээх газартай харьцуулахад манай сумынх арай жижигхэн. Тухайн худаг маань оноос одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа гэдгийг бас хэлмээр байна...” гэв.
3. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ “... Миний хувьд А3 сертификаттай учир үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Энийг үнэлгээний хорооны 4 гишүүн хоорондоо ярилцаад баталсан. Энийг хийхэд оройтсон байсан иргэдийн гомдол санал их байсан амаар болон бичиг, цахимаар гомдол их байсан. Зөрүү мөнгөний асуудал гарсан хүлээж авч байгаа комисс эргээд яагаад мэдэгдээгүй гэдэг дээр эргэлзэж байна. Мөн хүлээж авах ажлын хэсэгт яагаад явж байгаа вэ гэж гайхаж байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал төсөв гаргадаг учир нь өөрөө бичиг баримт хөөцөлдсөн байх...” гэв.
4. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар Б., нарийн бичгийн даргаар би, гишүүдэд , нар байсан боловч нар үнэлгээний хороонд огт орж ажиллаагүй. ... Тендерт оролцогч компанийн материалыг хянан үнэлсэн бөгөөд өвлийн улирал байсан болохоор блокоор байшин барилга барих боломжгүй, тоног төхөөрөмж зэргээс хамааран шалгуур үзүүлэлтийг хангахгүй байсан. Үнэлгээний хорооны гишүүдээс 100 хувийн саналаар тендерт оролцогчийг дэмжилгүй, сонгон шалгаруулалт амжилтгүй болсон. ... Албан тоотыг орлогч Б. хийгээд " нетворк" ХХК-д мэйл хаягаар хүргүүлж байсан. Иргэдээс гомдол гаргасан гээд үнэлгээний хороо дахин хуралдаад " нетворк" ХХК-н захирал орлогч Б. нь утсаар яриад хурлын тэмдэглэлийг бичсэн байдаг. ... Тус хурлын тэмдэглэлийг 11 дүгээр сарын 20-ны өдөр гэж бичсэн, мөн үнэлгээний хорооны дүгнэлтийг өгөхдөө бол " нетворк" ХХК-г хамгийн сайн үнэлсэн гэж дэмжиж гарын үсэг зурж, захиалагчид хүргүүлсэн. Ер нь бол үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлтийг нөхөн бүрдүүлж тендерийн баримт бичигт хавсаргасан. Тухайн үед хөтөлж байсан А.гийн гараар бичсэн хурлын тэмдэглэл хаана байгаа талаар мэдэхгүй байна. 2017, 2018, онд ажлын төсөв батлагдсан боловч огт хийгээгүй ажил, онд дахин төсөвт оруулах боломжгүй гэдэг байдлаар санхүүгийн алба, иргэдийн хурлын нарийн бичиг нараас хэлж байсан. Мөн сумын Засаг дарга нь ард иргэдээс гомдол гаргаад байна, наад худгийн ажлаа ганц компани ирүүлсэн бол наад компаниараа хийлгүүлж болохгүй юм уу, дахин хуралдаад наад ажлаа түргэвчил гээд байсан. Орлогч Б. нь хүмүүсээс асууж тодруулж байгаад дахин хуралдаад " нетворк" ХХК-г хамгийн сайн үнэлэгдсэн гэсэн дүгнэлтийг өгсөн. "Ус цэвэршүүлэх төхөөрөмж" нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд техникийн тодорхойлолтыг мэргэжлийн төсөвчнөөр хийлгэсэн зүйл огт байхгүй, тухайн үед бол төсвийг нь баталж өгсөн, харин техникийн тодорхойлолтыг бол орлогч дарга Б. боловсруулж байсан. Техникийн тодорхойлолтыг боловсруулсны дараагаар тендерийг нээлттэй, цахимаар зарлаж байсан. Татгалзсан тухай албан бичгийг өөрчилж " нетворк" ХХК-н шаардлага хангаагүй албан бичгийн эх хувийг аваад, оронд нь тус тоотын албан дугаараар тус компанид гэрээ байгуулах эрх олгохоор болж хүргүүлсэн. Тэгж хуралдахдаа бол " нетворк" ХХК-н захиралтай утсаар ярьж гэрээ байгуулахаа хэлж, гэрээ байгуулахдаа барилгын ажлыг контейнер болгож өөрчлөх талаараа ярилцсан...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 90, 127-р хуудас/
5. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сумын засаг даргын орлогчоор томилогдон ажилласан. ... Ус цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлэх сонгон шалгаруулалтын ажлын төсөв урьд өмнө удаа дараа батлагдсан боловч огт хийгдээгүй байсан. оны 05 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар үнэлгээний хороо байгуулагдан миний бие даргаар нь томилогдсон. Захирамж гарснаас хойш тендерийг зарлах гэсэн боловч хүмүүс амарчихсан байсан болохоор хуралдаж чадаагүй юм. ... Өвлийн улирал байсан учир техникийн тодорхойлолтод блокон байшин гэснийг контейнер болгохоор, 1 тонн савыг 2 тонн, усны шүүлтүүр 2 байсныг 4, худгийн гадуур 100 метр төмөр хашаа нэмж барихаар өөрчилсөн. ... А.гийн гарын үсгийг би өмнөөс нь зурсан юм. ... Үнэлгээний хорооны гишүүд тендерийг нээсний дараагаар буюу оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тендерт оролцогчийн материалыг хянан, үнэлэх явцад цаг улирлын хувьд худгийн байшин барих ямар ч боломжгүй байсан, мөн барилга байшин барих ажил нь төсвийн хувьд ямар ч задаргаагүй байсан тул шалгуур шаардлагыг хангахгүй гэж үзээд үнэлгээний хорооны гишүүд 100 хувийн саналтайгаар татгалзсан, үнэлгээний хорооны дүгнэлтийг амаар , Э. нарт хэлж байсан. Ингээд татгалзсан тухай албан бичгийг би Э.аар зуруулаад ын мэйл хаягаар " нетворк" ХХК-ийн мэйл хаяг руу явуулсан.... ******* над руу залгаад "Сумын Засаг дарга өрөөндөө ороод яагаад компани шалгаруулаагүй юм бэ, дүгнэлтээ дахиж харж, хурдан шийдвэр гарга" гэж хэлсэн. Миний хувьд бол "би эмчилгээтэй явж байна, та нар хуралдаж болдоггүй юм уу" гэдгийг хэлэхэд "таныг ирэхлээр больё" гэдэг хариу өгсөн. Би оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа очоод үнэлгээний хорооны гишүүд болох А., *******, нар нь миний өрөөнд цугларсан, худаг барих ажлыг тухайн компаниар хийлгэхээс өөр аргагүй байдалд орсон. Учир нь 2017, 2018, оны сумын орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт 3 жил дараалж төсөвт суугдсан боловч огт ажил хийгдээгүй, онд төсөвт дахин өгөхгүй нөхцөл байдал үүссэн, мөн иргэдээс гомдол санал гаргасан бөгөөд сумын фейсбүүк группт "Хөх зуут" нэртэй хүнээс хүртэл пост оруулсан байсан, тус постод дарга хүртэл сэтгэгдэл бичсэн байсан. Ингээд тухайн үед хурал хийхдээ " нетворк" ХХК-ны захирал утсаар ярьж, үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагчид өгөхдөө "хамгийн сайн" үнэлэгдсэн гэж нөхөн бичиж тендерийн баримт бичигт хавсаргасан. ... Хуралдааны явцад 6.800.000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийн төхөөрөмжийг үнэлүүлээгүй гэдэг асуудал дарга ярьж байна. Анх техникийн тодорхойлолт хийхэд огт байгаагүй, харин тус ажлыг хүлээн авч ашиглалтад оруулснаас хойш усны хатуулаг өндөр байсан болохоор гүйцэтгэгч компани руу хэлж байж ус зөөлрүүлэгч тоног төхөөрөмж шинээр нэмж суулгасан ба уг нэмж суулгахад төсвөөс ямар нэгэн хөрөнгө шийдэж өгөөгүй, гүйцэтгэгч компани өөрсдийн хөрөнгөөрөө авч тавьж өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 21-22, 4-р хх-ийн 96-97-р хуудас/
6. Шүүгдэгч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай үнэлгээний хороог оны 05 дугаар сард байгуулсан, даргаар нь засаг даргын орлогч томилсон. ... Тухайн үед орлогч тус захирамжийг төлөвлөж орж ирээд А3 гэрчилгээтэй хүмүүс нь А., , *******, нарын нэрийг бичиж оруулж ирсэн. Мэргэжлийн төсөвчнөөр тус ажлыг огт хийлгээгүй, захиалагчийн талаас бол техникийн тодорхойлолтыг бол өгөөгүй. Үнэлгээний хороо өөрсдөө техникийн тодорхойлолтыг хийж гүйцэтгэсэн. Нэг хурал болохоор л тус худгийн ажлын талаар хэрүүл маргаан их болдог. Техникийн тодорхойлолтыг хурлаар оруулж танилцуулах талаар үүрэгдсэн боловч Б. нь хурлаар танилцуулсан зүйл байхгүй, дуугүй сууж байгаад гараад явчихдаг байсан. ... оны 02 дугаар сард цагаан сараар сумын сайн малчин, шилдэг ажилтнуудыг шагнаж урамшуулах тал дээр төсөв мөнгө байхгүй болохоор “” ХХК-н захирал уулзаад “... танай байгууллагаас гар цайлгах асуудалд тусалж, дэмжих боломж байна уу...” гэдэг байдлаар санал авч 400.000 төгрөгийг /шагнал, урамшуулалд өгөх өргөмжлөлийн үнэ/ Золбоот гэх ажилтны дансаар авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-162, 3-р хх-ийн 7-9-р хуудас/
7. Хохирогчоор тогтоогдсон аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн өгсөн: “... Надад хохирогчоор тогтоогдоход татгалзах зүйл байхгүй төсвийн хөрөнгөөс гаргасан мөнгөн дүнгийн зөрүүг буруутай этгээдээс төрд буцаан олгуулах нь зүйтэй байна...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 232-р хуудас/
8. Гэрч “... оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу суманд оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот удирдамжийн дагуу 05 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд тус сумын төсвийн байгууллага, засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. ... Орон нутгийн хөгжлийн санд онд хэрэгжүүлсэн "Ус цэвэршүүлэх төхөөрөмж" нийлүүлэх төслийг хурлын тогтоолоор төсвийг 51,325,200 төгрөгөөр баталсан. Уг ажлын төсвийн тооцооллыг үзвэл ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж 13,218,600 төгрөг, ухаалаг худгийн тоног төхөөрөмж 11,599,000 төгрөг, худгийн барилга 26,507,600 төгрөг бөгөөд худгийн барилга нь зураггүй, төсвийг мэргэжлийн байгууллага, төсөвчнөөр гаргуулаагүй байсан. Худалдан авах ажиллагааг зарлахдаа бараа, ажлаар салгаж багц болгоогүй бөөн дүнгээр зарласан. Учир нь тоног төхөөрөмж, барилгын ажлыг хооронд нь салгалгүй нэг багц болгоод тендерийг зарласан байсан. Тендерт оролцогч нарт тавих шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийг хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй зүйл хийсэн. Тус тендерт аймгийн " нетворк" ХХК ганцаараа оролцож 49,622,900 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд тендерийн бичиг баримтад шаардсан бичиг баримтыг ирүүлээгүй, шаардлага хангаагүй байхад хамгийн сайн гэж үнэлэн шалгаруулсан байсан. Уг компанитай гэрээ байгуулахдаа техникийн тодорхойлолт, анхны төсөв, шалгарсан оролцогчийн үнийн саналыг өөрчилж худгийн барилга барих ажлын оронд 20 тонны контейнер 13,000,000 төгрөгөөр нийлүүлэхээр, үнийн зөрүү болох 12,300,000 төгрөгийг ус цэвэршүүлэх төхөөрөмжийн үнэ дээр нэмж гэрээ байгуулан санхүүжилтийг бүрэн олгосон байсан. Ийм байдлаар бусдад давуу байдал болон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй үйлдэл гарч ирсэн. Мөн Байгаль хамгаалах санд оны нисдэг камер, бусад тоног төхөөрөмж нэртэй төслийг хэрэгжүүлэхээр 16,500,000 төгрөгийн төсөв баталж тендерийг зарласан бөгөөд “Од эс эс" ХХК нь Phantom V2.0 загварын нисдэг камерыг 11,500,000 төгрөгөөр нийлүүлж захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн байсан. ... Уг загварын нисдэг камер нь зах зээд дээр 4,780,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан авсан, мөн тендерийн үнэлгээг журмын дагуу хийгээгүй, анхнаасаа өндөр үнэтэй худалдан авахаар төлөвлөж төсөв батлуулсан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй байна. Мөн шалгалтын үед байгаль орчны байцаагч Сараа гэх эмэгтэйг дуудаж оруулж ирээд асууж тодруулахад интернетээс харж судалж байгаад үнийн төсвийг гаргасан гэж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 128-129-р хуудас/
9. Гэрч ын “... Ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар Б., нарийн бичгийн даргаар А., гишүүдэд *******, нар томилогдсон боловч ажиллаагүй. Үнэлгээний хорооны хурал оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эхний хурал болсон тус хуралдаанаар ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй худаг барих талаар ярилцсан, хэдэн жилийн өмнөх юм болохоор би нарийн ширийн зүйлийг одоо санахгүй байна. Сумын Засаг даргын орлогч Б. даргын өрөөнд хуралд оролцож байсан, дараа нь тендер нээсний дараа 1 компаниас материалыг ирүүлсэн байсан бөгөөд тухайн үед хуралдаж байхад тендерт оролцогч компани нь шаардлага хангахгүй байна гээд татгалзаж байсан. Ямар шалгуур хангахгүй байсан талаар би санахгүй байна. Тэгээд тухайн үед албан тоотоор татгалзсан тухай албан бичгийг тендерт оролцогч компанийн майл хаяг руу хүргүүлж байсан. Тэрний дараахан өөрийнхөө майл хаягийг шалгахад тендерийн баримттай холбоотой мэйлүүдийг хүмүүс рүү явуулсан байсан, би урд нь Б. даргын компьютер дээр өөрийнхөө майл хаягаа оруулаад хадгалчихсан байсан, тэр үеэс хойш Б. дарга өөрийнхөн майл хаяг болохгүй байгаа гээд миний майл хаягийг ашиглаж байсан. Татгалзсан шийдвэр гарснаас хойш дахин үнэлгээний хороо хуралдсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. ... Би шаардлага хангахгүй байна гэж үзээд дэмжээгүй. .... Тухайн үед үнэлгээний хороо " нетворк" ХХК-с татгалзаж хариуг Б. дарга өгсөн, тэгэхдээ миний майл хаягийг ашигласан байсан. Тэрнээс бол би майл хаягаасаа тус албан тоотыг хүргүүлсэн зүйл байхгүй. ... оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээний хуралд бол Б., *******, А. бид нар бүгд байсан. " нетворк" ХХК нь ганцаараа материал ирүүлсэн, мөн тухайн үед бол тус компанийн хүнтэй нь ямар материалаар барих талаар утсаар ярьж байсан тэгээд үнэлгээний хорооны гишүүдээс бол өвлийн улирал болсон тул худгийн барилгын ажил барих боломжгүй гэж үзээд " нетворк" ХХК-д татгалзсан тухай албан бичгийг хүргүүлэхээр болсон. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 3.1.3-т зааснаар ... Захиалагчаас техникийн тодорхойлолт гэж гаргаж өгсөн зүйл байхгүй, үнэлгээний хорооны гишүүд өөрсдөө техникийн тодорхойлолтыг боловсруулсан ... Би " нетворк" ХХК-г шалгаруулсан гэх хуралдаанд оролцоогүй, хурлаар гарсан тэмдэглэлд гарын үсэг зурсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 87-88, 151-р хуудас/
10. Гэрч А.гийн “... Тухайн үед тендер нээхэд үнэлгээний хорооны хуралд суухад " нэтворк" ХХК нь материал ирүүлсэн байсан бөгөөд тухайн үед оны 11 сарын эхээр шиг санаж байна. Тэр үед уг компанийн материалтай танилцахад шавар, өрлөг зэрэг худгийн байшин барих ажил оройтсон байсан болохоор тендерээс татгалзсан хариуг өгсөн. ... Тэр үед үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг гараар сумын засаг даргын орлогч Э. бичиж байсан бөгөөд бид нар татгалзсан хариуг албан тоотоор хүргүүл гэдэг чиглэлийг өгч хурал тарсан. Сумын засаг дарга гаас орлогч Э.д худгийн ажлаа хурдан шийдэж дуусга гэх үүрэг өгсөн байх, тэгээд үнэлгээний хороо дахин хуралдсан. Тэгэхэд би бол татгалзсан зүйлээ хэлсэн. ... Б. нь оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хурлыг тэмдэглэл, оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний хорооны "Гэрээ байгуулах эрх олгох тухай" дүгнэлтийг нөхөн хийсэн байна. Тухайн үед " нетворк" ХХК-с татгалзсан тухай хариуг өгчихсөн, энэ албан хариугаа хэдүүлээ өөрчилье, иргэдээс санал гомдол гаргаад байна, үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг өөрчилье гэж ярилцсан, миний зүгээс бол татгалзсан шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж хэлээд орлогч даргын өрөөнөөс гарч байсан. Татгалзсан албан бичгийг өөрчлөөд " нетворк" ХХК-г "хамгийн сайн" гэж үнэлж, гэрээ байгуулах эрхийг олгохоор болсон байсан. "Ус цэвэршүүлэх төхөөрөмж" нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд техникийн тодорхойлолтод 5х4 метрийн хэмжээтэй европ блокон барилгын ажлын буюу нийт 24,097,800 төгрөгийн ажил хийгдэхээр тусгагдсан боловч оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үнэлгээний хорооны хуралдаанаар тендерт оролцогчтой утсаар ярьж барилгын ажлыг контейнер болгон өөрчилсөн байна. ... Техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулсан зүйл байхгүй, сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлөөр ч хэлэлцүүлсэн зүйл байхгүй. ... оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Засаг даргын А/12 дугаартай “нисдэг камер бусад тоног төхөөрөмж” нийлүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Даргаар , би нарийн бичиг, гишүүдэд , Б. нар оролцсон. Уг төсөв нь сумын төлөөлөгчдийн хурлын оны 12 сарын 19-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор батлагдаж Байгаль орчны сангаас 16.500.000 төгрөг гаргахаар төсөвлөсөн. оны 01 сарын 27-нд үнэлгээний хорооны хуралдаан болж , Э., А. нар оролцсон. Байгаль орчны байцаагч нь өөрөө техникийн үзүүлэлт, тодорхойлолт гаргуулсан ба үнэлгээний хороо техник, төхөөрөмж судлаагүй, ийн гаргасан үзүүлэлтээр зарласан... Ингээд тендер нээх хурал болоход 5 компани баримт бичиг ирүүлсэн ба үнийн санал болон баталгаат хугацаагаар харьцуулж үзэхэд “Од эс эс” ХХК 2 жилийн баталгаатай байсан... ингээд сонгосон. ... ” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 137-138, 4-р хх-ийн 84-р хуудас/
11. Гэрч “... онд аймгийн суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх "Ус цэвэршүүлэх төхөөрөмж" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн ажлыг цахимаар буюу www.tender.gov.mn дээрээс хараад үнийн саналыг хийж гүйцэтгэн, цахимаар файлаа явуулсан байдаг юм. Ямар ч гэсэн техникийн тодорхойлолтод худаг барих ажил гэж заасан байсан. Ингээд тус сумын засаг даргатай ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд худаг барих ажлыг үнэнд нь шингээж 2 давхар дулаалгатай контейнер байрлуулахаар тохиролцож ажлын гэрээг хийсэн. Манай компаниас 49,622,900 төгрөгийн үнийн санал гаргасан ба ажлыг хийж гүйцэтгээд тус мөнгийг компанийн данс руу хийлгэж авсан. Уг ажлаас манай компани нь 6 сая гаруй төгрөгийн ашгийг олж авсан байдаг... Тухайн үед гадаа хүйтэн болчихсон, барилга барих боломжгүй болсон үе байсан. ... контейнер байрлуулах нь үр ашиг, давуу талтай байсан болохоор уг ажлыг сумын засаг дарга тай ярилцаж гэрээг байгуулсан. Мөн үнэлгээний хорооны гишүүдтэй худаг барих ажлыг контейнер болгохоор тохиролцсон юм. Улиралд нь тааруулж ажлыг хийж гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 81-р хуудас/
12. Гэрч Д.гийн “... нетворк ХХК-аас татгалзсан тохиолдолд бол тендер хүчингүй болж, дахин тендер сонгон шалгаруулалтыг зарлах ёстой. Татгалзсан албан бичгээ өөрчилж, хамгийн сайн гэж үнэлж болохгүй, энэ нь өөрөө хуульд нийцэхгүй. Татгалзсан тохиолдолд захиалагчид тендер амжилтгүй болсон талаар зөвлөмжөөр мэдэгдэж, хуулийн 30-д заасны дагуу бүх тендерээс татгалзах ёстой бөгөөд дахин сонгон шалгаруулалт хийх талаар үнэлгээний хороонд үүрэг өгнө. ... Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33.4 дүгээр зүйлд "Харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй бол гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно" гэсэн хэсгийг оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон тул харьцуулалтын аргыг гүйцэтгэгч сонгон шалгартал дахин дахин зарлах зохицуулалттай болж байгаа юм...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 117-118-р хуудас/
13. Гэрч ийн: “...Техникийн тодорхойлолтоо би өөрөө гаргасан. Тус техникийн тодорхойлолтыг гаргахдаа батлуулсан хөрөнгөндөө тааруулаад чанар, багтаамж үзүүлэлтийг нь интернетээс харж байгаад гаргасан. Анх төсвөө батлуулахдаа байгаль хамгаалах сангаас төсөвлөсөн хөрөнгийн хэмжээнд буюу авах гэж байгаа зүйлийн үнийг багцаагаар гаргаж төсвөө батлуулсан. Тендер зарлахыг өмнө би техникийн тодорхойлолтоо гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 51-р хуудас/
14. Гэрч “... оны эхээр шиг санаж /цагаан сарын өмнөхөн/ байна, тухайн тендер нь 7 хоногийн хугацаатай зарлагдсан байсан бөгөөд манай компани материалыг өгсөн. Тэр үед 5-6 компани тус тендер сонгон шалгаруулалтад оролцсон. Тэгээд хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр манай компани шалгарсан. Тэр үед нисдэг камер /дрон/, Garmin брэндийн SE+ загварын GPS, Асег брэндийн 7 дугаар үеийн 15 үзүүлэлттэй нөүтбүүк зэрэг 3 төрлийн төхөөрөмж болон нэмэлтээр таблетыг нийлүүлсэн байдаг. Тус тендер нь 16,500,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендер байсан ба манай компаниас 14,500,000 төгрөгийн үнийн санал болгосон. Худалдан авах ажиллагаагаар хамгийн бага үнийн санал хэлсэн болохоор манай компанийг сонгон шалгаруулсан гэж боддог. дроны хувьд Phantom IV pro V2 загварын камер, Асег брэндийн 7-р үеийн 15 үзүүлэлттэй, 8gb-н рамтай нөүтбүүк, Garmin брэндийн SE+ загварын GPS, Amazong Fire HD10 нэртэй таблетыг нийлүүлсэн. Тухайн тендерт заасан техникийн тодорхойлолтоос давуулж төхөөрөмжүүдийг нийлүүлсэн байдаг нийт зардал /татвар, хот хооронд явсан зардал, тоног төхөөрөмжийн зардал/ нь 10.300.000 төгрөг төлсөн байдаг. Ашиг 4,200,000 төгрөгийн ашигтай ажилласан ... Ажил нийлүүлэх гэрээг байгуулсны ар дээр гаас надад санал тавьж байсан. Тухайн санал нь цагаан сарын баярын тохиолдуулан 30 ахмадуудад дурсгалын бэлэг өгөх гэсэн юм аа, энэ дээр дэмжлэг үзүүлж өгөөч ээ, нэг ахмадад 20.000 төгрөгийн бэлэг гэж хэлж байсан, тэр үед би даргад тодорхой хариу хэлээгүй өнгөрсөн. Би аймагт ирээд ажиллаа хийж гүйцэтгэж байхад нь сумынхаа санхүүгийн албаны дарга бололтой 88121470 гэсэн дугаараас залгуулаад хандив, тусламжаа өгөх юм уу гэх зэргээр асуулгаад байдаг байсан. Ингээд авсан ажлаа хүлээлгэн өгсний дараа компанийн дансанд санхүүжилт орсон, тэрний араас надаас нөгөө л хандив, тусламжаа асуугаад байсан, миний хувьд өгье гэсэн бодол байгаагүй, байнга асуугаад шалаад байсан болохоор 30 ахмадад дурсгалын бэлэг өгөх боломжгүй байна, 20 ахмадад өгөх боломж байна гэж хэлсэн, тэгэхэд Золбоо гэсэн хүний дансыг явуулсан байдаг, тэр хүний данс руу 400.000 төгрөгийг хийсэн байдаг...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 157-158-р хуудас/
15. аймгийн хяналт, аудитын албанаас оны 10 дугаар сарын 21-ний өдөр 60 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн хяналт шалгалтын тайлан, хавсралт материалууд /1хх-ийн 9-43, 4 хх-ийн 1-78-р хуудас/
16. Дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн " нетворк" ХХК-н дугаартай дансанд оны 12 дугаар сарын 24-ний өдөр 49,622,900 төгрөгийн орлого орсон..." гэх тэмдэглэл, /2 хх-ийн 210 хуудас/
17. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн В21-46 дугаартай “... дрон нь 4.780.000, GPS төхөөрөмж 1.257.000, Acer Core i5 7th gen маркийн зөөврийн компьютер 1.800.000 төгрөг, нийт 7.837.00 төгрөг, ухаалаг худаг /ус цэвэршүүлэх төхөөрөмж, худгийн барилга, хашаа 30.533.370 төгрөг...” гэх үнэлгээ, /3 хх-ийн 57-73-р хуудас/
18. аймгийн албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай “ дрон бусад тоног төхөөрөмж тендерийн баримт бичиг гэсэн хавтастай материалын 5, 7, 26, 27-р хуудсанд байх гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын үсгүүд нь А.гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэх дүгнэлт, /1 хх-ийн 193-205-р хуудас/
19. Цахим хаягт хийсэн үзлэгийн “... цахим хаяг өөрийг нь байлцуулан үзлэгийг хийхэд аймгийн сумын Засаг даргын тамгын газрын оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2/240 дугаартай " нетворк" ХХК-ны захирал танаа гэж хаяглаж "... төрийн болон орон нутгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтын дагуу гэрээ байгуулах боломжгүй гэж үзлээ" гэсэн утгатай албан бичиг байх тул тус албан бичгийг тэмдэглэлд хавсаргахаар татан авч, өнгөтөөр хэвлэж гаргав..." гэсэн тэмдэглэл, /3хх-ийн 242-245 xyyдас/
20. аймгийн албаны шинжээчийн оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай “... дрон бусад тоног төхөөрөмж тендерийн баримт бичиг гэсэн хавтастай материалын 7, 26, 27-р хуудсанд байх гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. ... Шинжилгээнд тэнцэж байгаа гарын үсгүүд нь ын гарын үсгийн чөлөөт загвар, туршилтын загвар нь ... гэх нэрийн урд зурагдсан гарын үсэгтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт, /4 хх-ийн 231-250, 5 хх-ийн 1-р хуудас/
21. “Ашид ” ХХК-н оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-323-7317 дугаартай “... WT-4 ус цэвэршүүлэгч 3.355.335 төгрөг...” гэх үнэлгээ, /6-р хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
А. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар:
аймгийн сумын засаг дарга нь оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/54 дугаартай захирамжаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан тус суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр буюу “төсвийн” мөнгөөр хийгдэх төлөвлөгөөнд тусгагдсан ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулжээ.
Уг хорооны даргаар тухайн үеийн засаг даргын орлогч Б., нарийн бичгийн даргаар А., гишүүдэд *******, , нарыг тус тус томилж, эдгээр нэр бүхий хүмүүст 51.325.200 /тавин нэгэн сая гурван зуун хорин таван мянга хоёр зуу/ төгрөгийн төсөвт өртөг бүхий худалдан авах ажиллагааг /тендер/ шалгаруулах үүрэг хүлээлгэсэн байна.
Үнэлгээний хороо нь оны 05 дугаар сард ийнхүү байгуулагдсан боловч үйл ажиллагаагаа эхлэлгүй байсаар оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар Б., А., , ******* нар хуралдаж уг тендерт 49.622.900 /дөчин есөн сая зургаан зуун хорих хоёр мянга есөн зуу/ төгрөгийн өртгөөр ажил үйлчилгээ хийх санал гаргаж ирүүлсэн ганцхан аж ахуйн нэгж буюу “ ” ХХК-г өвлийн улирал болсон учир блокоор байшин барилга барих боломжгүй, мөн баримт бичиг шаардлага хангаагүй гэх шалтгаанаар уг үнэлгээний хороонд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар татгалзсан шийдвэр гаргажээ.
Ингээд уг тендерт оролцох хүсэлт гаргаж ирүүлсэн “ ” ХХК-н захирал С.Сүхбатын гэх хаяг руу оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2/240 дугаартай " нетворк" ХХК-н захирал танаа гээд "... төрийн болон орон нутгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтын дагуу гэрээ байгуулах боломжгүй гэж үзлээ" гэх хариу хүргүүлсэн болох нь цахим хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэтэл захиалагч буюу аймгийн сумын засаг дарга нь засаг даргын орлогч буюу үнэлгээний хорооны дарга “Худгийн ажлаа ганц компани ирүүлсэн бол наад компаниараа хийлгүүлж болохгүй юм уу, дахин хуралдаад наад ажлаа түргэвчил” гэх байдлаар хүсэлт тавьсан, уг тавьсан хүсэлт, шаардлагын дагуу Б. нь үнэлгээний хорооны гишүүн болох *******тэй хамтран “ ” ХХК-тай гэрээ байгуулахаар буюу шалгаруулахаар “татгалзсан” шийдвэрийг “зөвшөөрсөн” болгон өөрчилсөн буюу " нетворк" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүх гишүүд гаргасан болгон өөрчилж, улмаар захиалагч буюу сумын засаг дарга нь оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А/126 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" захирамж нөхөж гарган тус компанийн захирал " аймгийн сумын ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж" нийлүүлэхээр гэрээг байгуулж тус компанид оны 12 дугаар сарын 24-ний өдөр 49.622.900 /дөчин есөн сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуу/ мөнгийг шилжүүлжээ.
Үнэлгээний хорооны дарга Б. болон гишүүн ******* нар нь “ ” ХХК-г тендерт шалгаруулахаас ийнхүү “татгалзсан” шийдвэрээ “зөвшөөрсөн” болгож өөрчлөхдөө үнэлгээний хорооны гишүүн А., нарын гарын үсгийг дуурайлган зурсан ба хуурамч гарын үсэг болох нь аймгийн албаны шинжээчийн оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай “... дрон бусад тоног төхөөрөмж тендерийн баримт бичиг гэсэн хавтастай материалын 7, 26, 27-р хуудсанд байх гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. ... Шинжилгээнд тэнцэж байгаа гарын үсгүүд нь ын гарын үсгийн чөлөөт загвар, туршилтын загвар нь ... гэх нэрийн урд зурагдсан гарын үсэгтэй тохирохгүй байна”, мөн албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай “ дрон бусад тоног төхөөрөмж тендерийн баримт бичиг гэсэн хавтастай материалын 5, 7, 26, 27-р хуудсанд байх гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын үсгүүд нь А.гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэх дүгнэлтүүдээр тогтоогдов.
Уг тогтоогдсон байдалд дүгнэлт хийхэд иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан төсвийн хүрээнд 51.325.200 /тавин нэгэн сая гурван зуун хорин таван мянга хоёр зуу төгрөг/-т багтаан аймгийн суманд “Ус цэвэршүүлэх төхөөрөмж” нийлүүлэх гэрээг байгуулахаар оны 05 дугаар сард засаг дарга нь захирамж гарган “Үнэлгээний хороо” байгуулсан ба уг хороо нь сангийн сайдын оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 212 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-н 4.1 дэх хэсэгт зааснаар “Үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэртэй зохион байгуулагдах ба хуралдаанаас хамтын шийдвэр гарна” гэжээ.
Гэтэл Б. болон ******* нар нь бусад гишүүд болох А., нартай хуралдаад “ нетворк” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан боловч сумын засаг дарга гийн хүсэлт, шаардлага, иргэдээс гаргасан эсэргүүцлийн дагуу “Татгалзсан” шийдвэрээ зөвшөөрсөн буюу “Гэрээ байгуулах болох тухай” дүгнэлт болгон өөрчлөхдөө уг хугацаа, он сарыг ухраах, гарын үсэг зэргийг /А., / дуурайлган зурах зэрэг арга ашигласан байна.
Мөн уг үнэлгээний хорооны татгалзсан шийдвэрийг мэдсээр байж өөрчлүүлэн зөвшөөрсөн хариу авсны үндсэн дээр нь “ ”-той гэрээ байгуулсан ажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...” үйлдлийг хамааруулахаар заасан байна.
Шүүгдэгч Б. болон ******* нар нь “Үнэлгээний хорооны хамтаар” гаргасан “татгалзсан” шийдвэрийг мэдсээр байж “зөвшөөрсөн” болгон ХХК-г тендерт шалгаруулахаар дүгнэлт гаргаж байгаа, ийнхүү гаргахдаа албан бичгийг нөхөж засах, гарын үсэг дуурайлгах зэрэг аргаар тухайн аж ахуйн нэгжид гэрээ байгуулах “эрх” олгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Учир нь Үнэлгээний хорооны дээрх зөвшөөрсөн гэж гаргасан хуурамч дүгнэлтийг үндэслэж уг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах эрхийг сумын засаг даргад олгож байгаа ба харин засаг дарга нь уг үнэлгээний хороо эхлээд татгалзсан шийдвэрийг гаргасныг лавтай сайн мэдсэн боловч зөвшөөрүүлэхээр хүсэлт, шаардлага тавин ийнхүү зөвшөөрсөн хариу ирмэгц уг той гэрээ байгуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.
Харин Б., *******, нарын хувьд ус цэвэршүүлэх төхөөрөмж буюу “Ухаалаг худаг”-тай болох нь сум орон нутагт хэрэгтэй, уг ажлыг хийж гүйцэтгээгүй нөхцөлд төсөвт ахин тусгахгүй, түүнчлэн иргэдийн хүсэлт шаардлагад тулгуурлан дээрх хуурамч баримт бичиг үйлдэх замаар худагтай болсон, түүнчлэн уг худгийг бариулахдаа техникийн тодорхойлолтод блокон байшин гэснийг контейнер болгохоор, 1 тонн савыг 2 тонн, усны шүүлтүүр 2 байсныг 4, худгийн гадуур 100 метр төмөр хашаа нэмж барихаар өөрчилсөн, түүнчлэн ус зөөлрүүлэгч тоног төхөөрөмж шинээр нэмж суулгасан байна.
Мөн түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч , Б., ******* нар нь дээрх “ ” ХХК-н захиралтай хувийн харилцаа тогтоосон, түүнээс уг тендерт шалгаруулсны төлөө шан харамж авсан, мөн хамаарал бүхий харилцаатай байсан талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б., ******* нарт холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.
Жич: аймгийн сумын засаг дарга гийн оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/54 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороонд Б., нарийн бичгийн даргаар А., гишүүдэд *******, , нарыг тус тус томилсон боловч нь уг хорооны үйл ажиллагаанд огт ороогүй байна.
нь нэгэнт засаг даргын захирамжаар үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон боловч уг засаг даргын шийдвэрийг ямар шалтгааны улмаас биелүүлээгүй, үйл ажиллагаанд ороогүй нь тодорхой бус байх ба эс үйлдэхүйгээр уг гэмт хэрэг үйлдсэн аль эсхүл өөр бусад шалтгаан байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад огт тогтоогоогүй болно.
нь ийнхүү томилогдсон боловч уг үүрэгт ажлаа хийж гүйцэтгээгүй нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй боловч шүүх нэгэнт уг хүнд холбогдуулан Авлигатай тэмцэх газар болон прокурорын зүгээс яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж ирүүлээгүй учир ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэр гаргасныг жич дурдав.
Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар:
аймгийн төлөөлөгчдийн хурлын оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор тус сумын оны төсвийг баталсан ба 2 дугаар хавсралтаар орон нутгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр арга хэмжээг жагсаасан байна.
Үүнд нисдэг камер, бусад тоног төхөөрөмжийг 16.500.000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан ба үүнийг дагуу аймгийн сумын засаг дарга нь оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А/12 дугаартай захирамжаар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “ камер бусад тоног төхөөрөмж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог мөн байгуулжээ.
Уг хорооны даргаар , нарийн бичгийн даргаар *******, шишүүдээр А., Б., Б. нарыг тус тус томилж, эдгээр нэр бүхий хүмүүст 16.500.000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн төсөвт өртөг бүхий худалдан авах ажиллагааг /тендер/ шалгаруулах үүрэг хүлээлгэсэн байна.
Үнэлгээний хороо оны 02 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж уг “ камер бусад тоног төхөөрөмж” нийлүүлэхээр санал ирүүлсэн 5 аж ахуйн нэгжээс 14.500.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн дүгнэлт гаргажээ.
Ингээд үг дүгнэлтийг үндэслэн сумын засаг дарга нь оны 02 дугаар сарын 20-ны өдөр А/25 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" захирамж гарган тус компанийн захирал Д. " аймгийн суманд нисдэг дрон, бусад тоног төхөөрөмж” 14.500.000 төгрөгөөр нийлүүлэх гэрээ байгуулж, хүлээж аван тус компанид оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлжээ.
Гэвч уг нисдэг дрон болон тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-аар гаргуулахад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн В21-46 дугаартай “... дрон нь 4.780.000, GPS төхөөрөмж 1.257.000, Acer Core i5 7th gen маркийн зөөврийн компьютер 1.800.000 төгрөг, нийт 7.837.000 төгрөгөөр...” үнэлэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл зах зээлд шүүгдэгч нь " камер болон бусад тоног төхөөрөмж" нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа холбогдох хяналтыг тавиагүй, үнэлгээний хорооны оны 02 дүгээр сарын 05-ны өдрийн "" ХХК-ийг 14.500.000 төгрөгөөр шалгаруулсан дүгнэлтийг татгалзалгүй гэрээ байгуулж тухайн бараа, ажил, үйлчилгээг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр худалдан авч орон нутгийн төсөвт /Байгаль орчин хамгаалах сан/ 6,663,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Түүнчлэн уг нисдэг дрон бусад тоног төхөөрөмжийн үнийг гаргах буюу техникийн тодорхойлолт гаргах цаг мөчөөс мэргэжлийн, үр ашигтай байх зарчмыг баримтлаагүй болох нь гэрч ийн: “...Техникийн тодорхойлолтоо би өөрөө гаргасан. Тус техникийн тодорхойлолтыг гаргахдаа батлуулсан хөрөнгөндөө тааруулаад чанар, багтаамж үзүүлэлтийг нь интернетээс харж байгаад гаргасан. Анх төсвөө батлуулахдаа байгаль хамгаалах сангаас төсөвлөсөн хөрөнгийн хэмжээнд буюу авах гэж байгаа зүйлийн үнийг багцаагаар гаргаж төсвөө батлуулсан. Тендер зарлахыг өмнө би техникийн тодорхойлолтоо гаргаж өгсөн...” гэх мэдүүлгээр нотлогдож байх ба засаг дарга буюу захиалагчийн захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо холбогдох хуульд нийцүүлж ажиллаагүй, уг үйл ажиллагаанд засаг дарга буюу захиалагч нь хяналтаа зохих ёсоор тавиагүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /хуучин хууль/ 46 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүргийг тогтоосон ба үүнд 46 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах”, 1.2 дахь хэсэгт “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 1.3 дахь хэсэгт “үнэлгээний хорооны гарсан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 1.4 дэх хэсэгт “худалдан авах бараа, ажил үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” гэж заасан ба мөн хуулийн 47 дугаар зүйлд “Үнэлгээний хорооны” талаар хуульчилсан ба 47.3.1 дэх хэсэгт “худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх” гэжээ.
Гэтэл үнэлгээний хороо нь зах зээлийн үнээс бараг 2 дахин үнэтэй нисдэг дрон бусад төхөөрөмж авах талаар ийн гаргасан техникийн тодорхойлолтыг /интернетээс харж үнийг гаргасан гэх/ сайтар нягтлаагүй уг үнийн дүнгээр нь хэлэлцэж гэрээ байгуулахаар дүгнэлт гаргасан, түүнчлэн захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” үүргээ биелүүлээгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан” үйлдлийг гэмт хэрэг гэж үзнэ гэжээ.
Шүүгдэгч буюу төсөв захирагч нь ийнхүү зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авч 6,663,000 /зургаан сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн холбогдсон дээрх хэргийн зүйлчлэлд оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж нэмэгдэл ял буюу “нийтийн албанд томилогдох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасдаг байсан бол уг өөрчлөлтөөр нийтийн албан ажиллах эрхийг 2-5 жилд хүртэл хугацаагаар хасдаг болсон” буюу оногдуулах ял шийтгэл хүндэрсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд үйлчилж байсан хуулиар шийтгэх нь эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх юм.
Иймд шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Хохирлын талаар:
А. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
Хэрэгт “ ” ХХК-н захирал нь “... Манай компаниас 49,622,900 төгрөгийн үнийн санал гаргасан ба ажлыг хийж гүйцэтгээд тус мөнгийг компанийн данс руу хийлгэж авсан. Уг ажлаас манай компани нь 6 сая гаруй төгрөгийн ашгийг олж авсан байдаг... Тухайн үед гадаа хүйтэн болчихсон, барилга барих боломжгүй болсон үе байсан. ... контейнер байрлуулах нь үр ашиг, давуу талтай байсан болохоор уг ажлыг сумын засаг дарга тай ярилцаж гэрээг байгуулсан. Мөн үнэлгээний хорооны гишүүдтэй худаг барих ажлыг контейнер болгохоор тохиролцсон юм. Улиралд нь тааруулж ажлыг хийж гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг өгсөн байх ба хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн В21-46 дугаартай үнэлгээгээр ухаалаг худаг /ус цэвэршүүлэх төхөөрөмж, худгийн барилга, хашаа 30.533.370 төгрөгөөр, мөн “Ашид ” ХХК-н оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-323-7317 дугаартай үнэлгээгээр “... WT-4 ус цэвэршүүлэгч 3.355.335 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын хувьд хэдийгээр уг худаг 49.622.900 /дөчин есөн сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөгөөр үнэлэгдээгүй боловч /ус цэвэршүүлэх төхөөрөмж, худгийн барилга, хашаа 30.533.370 төгрөгөөр, мөн WT-4 ус цэвэршүүлэгч 3.355.335 төгрөгөөр буюу нийт 33.868.705 /гучин гурван сая гурван зуун жаран найман мянга долоон зуун тав/ төгрөгөөр үнэлэгдсэн, түүнчлэн уг худаг, цэвэршүүлэгчийн бодит үнэлгээ ба худгийн контейнер байршуулах, зөөвөрлөх, тоног төхөөрөмж суурилуулах зэрэг бусад зардлын өртгийг уг үнэлгээнд хамруулаагүй байх тул зөрүү мөнгийг шууд гэмт хэргийн хохирол гэж үзэн шүүгдэгч нараас гаргуулах нь хууль буруу ойлгож хэрэглэхэд хүрнэ.
Түүнчлэн зөрүү үүссэн нөхцөлд нэгэнт төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд /тендер/ оролцож байгаа этгээд нь ашгийн төлөө ажиллаж байгаа ба тухайн худаг нь бодитоор баригдаж, одоог хүртэл ус цэвэршүүлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч , *******, Б. нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч гийн үйлдсэн хэргийн улмаас 6,663,000 /зургаан сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн учир Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар уг хохирлыг гаргуулж аймгийн сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч овогтой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Төсөв захирагч төсвийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан”, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч, овогтой нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бүлэглэн хуурамч баримт бичиг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Хөнгөрүүлэх нөхцөл байдал”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, Б. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй ба, харин гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Хүндрүүлэх” нөхцөлд байдалд тооцов.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргүүдийг харгалзан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой ийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 800 нэгжээр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч, овогтой нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1000 нэгжээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэлээ.
Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан ба шүүгдэгч , Б., ******* нарын холбогдсон буюу үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх ба тус хуулийн 4.1, 12.8 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамаарахаар байх тул шүүгдэгч нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх боломжтой байна.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 04 дугаартай тогтоолоор шүүгдэгч гийн өмчлөлийн аймгийн сумын 3 дугаар баг Аргатайн 5-2 тоот 900 м/кв хэмжээтэй дугаартай газрыг битүүмжилсэн байх ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
- мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б., ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч овогтой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Төсөв захирагч төсвийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан”, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч, овогтой нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бүлэглэн хуурамч баримт бичиг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой ийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, овогтой нарт тус бүр 1000 нэгжээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох, эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой Цэвэлмаад 800 нэгжээр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 4.1, 12.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч, овогтой нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүр 1000 нэгжээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох, эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой Цэвэлмаад 800 нэгжээр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр оногдуулсан ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.
10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч гийн өмчлөлийн аймгийн сумын 3 дугаар баг Аргатайн 5-2 тоот 900 м/кв хэмжээтэй дугаартай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гаас 6.663.000 /зургаан сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж аймгийн сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД