| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2022/00605/И |
| Дугаар | 148/ШШ2022/00732 |
| Огноо | 2022-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 148/ШШ2022/00732
| 2022 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 148/ШШ2022/00732 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах ******* банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум Бүргэдэй 64 айл 2 дугаар байрны өргөтгөлд байрлах Саруул мэргэн ХХК /РД:3743292/
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 2 дугаар байр 7 тоотод оршин суух хаягтай гэх, Боржигон овогт *******ын ******* /ФБ-65112070/ нарт холбогдох:
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 33.503.784,2 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийнг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, хариуцагч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Зээлдэгч Саруул мэргэн ХХК \захирал М.*******\ нь 2018.11.28-ны өдөр ******* банктай ЭГ4325108453 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар, ЭГ4325108454 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус зээлж авсан.
Тус зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ4325108453 болон ЗБ43251208454 тоот ипотекийн гэрээнүүд байгуулан Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1-р баг Бүргэдэй Найрамдал 2 гудамж 217 тоот хаягт байршилтай Ү-1301000632 тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД-000635217 тоот гэрчилгээний дугаартай, 183.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, тус хаягт байрлах ГД-000738277 тоот гэрчилгээний дугаартай, 4304000160 тоот нэгж талбарын дугаартай 0.018 га талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших газрыг тус тус барьцаалуулсан.
Мөн ЗГ4325108453, 4325108454 тоот зээлийн гэрээнүүдийн батлан даагчийн үүргийг гүйцэтгэхээр С.******* нь ******* банктай Батлан даалтын гэрээ байгуулсан.
Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Саруул мэргэн ХХК \захирал М.*******\ нь 2018.11.28-ны өдөр ******* банктай ЭГ4325108453 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар, ЭГ4325108454 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийгжилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус зээлж авсан.
Тус зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЭБ4325108453 болон ЭБ43251208454 тоот ипотекийн гэрээнүүд байгуулан Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1-р баг Бүргэдэй Найрамдал 2 гудамж 217 тоот хаягт байршилтай Ү-1301000632 тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД-000635217 тоот гэрчилгээний дугаартай, 183.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, тус хаягт байрлах ГД-000738277 тоот гэрчилгээний дугаартай, 4304000160 тоот нэгж талбарын дугаартай 0.018 га талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших газрыг тус тус барьцаалуулсан.
Мөн ЭГ4325108453, 4325108454 тоот зээлийн гэрээнүүдийн батлан даагчийн үүргийг гүйцэтгэхээр С.******* нь ******* банктай Батлан даалтын гэрээ байгуулсан.
Зээлдэгч нь ЗГ4325108454 тоот зээлийн гэрээний дагуу
Үндсэн зээл 17,576,641,29 төгрөг, зээлийн хүү 6,297,534,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,505,39 төгрөг нийт 23,891,680,95 төгрөгийг
ЗГ-4325108453 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15,111,111,01 төгрөг, зээлийн хүү 19,821,351,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 447,40 төгрөг нийт 34,932,909,88 төгрөгийг тус тус төлсөн байна.
Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлийг хугацаанд нь эргэн төлөхгүй байсаар гэрээ зөрчигдсөн ба зээлдэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний нөхцөл өөрчлөн ЗГ-4325106283-1 тоот ЗГ4325106283 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгаж, төлөгдөөгүй овоорсон төлөлтийг хэрхэн төлөх талаар тохиролцон гэрээний хавсралт 1-д график шинэчлэн тохирсон.
Гэтэл зээлдэгч нар нь дахин гэрээг ноцтой зөрчин зээлээ хугацаанд нь төлөхгүй байсан ба банкны зүгээс удаа дараа зээлээ төлөхийг сануулж байсан ч огт ахиц гараагүй.
Иймд зээлийн гэрээний 3.3.4-т заасны дагуу банкны зүгээс өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж байна. Зээлдэгч нарыг шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар буюу 2022.06.07-ны өдрийн байдлаар ЗГ-4325108453 тоот зээлийн гэрээ 301 хоног хугацаа хэтэрч
Үндсэн зээлийн үлдэгдэл 24,888,888,99 төгрөг, зээлийн хүү 5,226,341,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194,234,68 төгрөг нийт 30,421,465,13 төгрөгийн өр
ЗГ-4325108454 тоот зээлийн гэрээ 301 хоног хугацаа хэтэрч үндсэн зээл 3,028,779,45 төгрөг, зээлийн хүү 564,070,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,890,15 төгрөг нийт 3,082,319,07 төгрөгийн өр тус тус хуримтлагдсан байна.
Иймд зээлдэгч Саруул мэргэн ХХК-тай байгуулсан 4325108453 тоот зээл болон ипотекийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 33,503,784,2 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Ковидын үеээс эхлээд хугацаа хэтэрч явсан нь үнэн. Тухайн үед зээл хойшлуулах талаар боломжит аргыг хэлсэн. Хоёр удаа зээл хойшлуулж, нөхцөл бололцоогоор хангаж өгсөн. Хүү зогсоох боломжгүй. Банкны хувьд өөрийн эх үүсвэрээр олгогдож байгаа зээл юм. Тиймээс хүүг зогсоохгүй зээлийг хойшлуулсан. Овоорсон байгаа хүүг 3 сард хувааж төлүүлсэн. Харилцагч өөрөө гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Хамгийн боломжит хугацаагаар тохирсон. Уг хүсэлт дээр хүү зогсоож өгөх талаар огт бичигдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа гэх.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа. Гол нь энэ хугацаанд зээл төлж чадаагүй үндэслэл шаардлагыг гэрээнд тусгаж өгөөгүй. Гэнэтийн ослоос үүссэн асуудал учраас үүнийг иргэнд буруу өгөх нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байна. 27.917.688,44 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү зөвшөөрөхгүй. Үндэслэл нь зээлийн хүүг түр зогсоосон. Засгийн газар түр зогсоосон учраас иргэн, хуулийн этгээд төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Давагдашгүй хүчин зүйлээс болж ийм асуудалд орсон тул хүү, алдангийг хасаж өгөхийг хүсэж байна гэх.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Нэмж хэлэх тайлбар байхгүй. *******тай санал нэг байна гэх.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Саруул мэргэн ХХК, С.******* нарт холбогдох зээл болон ипотекийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 33.503.784,2 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал үндсэн зээл 27.917.688,44 төгрөгийг төлнө, хүү 579.041,68 нэмэгдүүлсэн хүү 289.124,83 төгрөг төлөхгүй гэж маргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Учир нь: Зээлдэгч нар нь ******* банктай 2018.11.28-ны өдөр ЗГ4325108453 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар, ЗГ4325108454 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус зээлж авсан байна.
Уг зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1-р баг Бүргэдэй Найрамдал 2 гудамж 217 тоот хаягт байршилтай Ү-1301000632 тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД-000635217 тоот гэрчилгээний дугаартай, 183.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, тус хаягт байрлах ГД-000738277 тоот гэрчилгээний дугаартай, 4304000160 тоот нэгж талбарын дугаартай 0.018 га талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших газрыг тус тус барьцаалуулахаар талууд тохиролцсон байна.
Зээлдэгч үндсэн зээл 27.917.668,44 төгрөг, хүү 5.790411,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289,124,83 төгрөг нийт 33.503.784,2 төгрөгийг төлөөгүй болох нь зээл хүүг буцаан төлөх хуваарь, дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан 4325108453 тоот зээл болон ипотекийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусахаар байх боловч зээлдүүлэгч зээлийн гэрээний 3.3.4-т заасны дагуу гэрээг цуцалж гэрээний үүргийг зээлдэгчээс гаргуулахаар шаардсан байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 27.917.668,44 төгрөг, хүүгийн төлбөрт 5.790.411,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 289.124,83 төгрөг нийт 33.503.784,2 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байх боловч коронавируст халдварын цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь доголдож зогссоны улмаас зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн үүнийг төр хариуцах ёстой тул 2020 оны 02 дугаар сараас хойш бодогдсон зээлийн хүүний төлбөр 5.790.441,68, нэмэгдүүлсэн хүү 289.124,83 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгуулах үндэслэлтэй, зээлдүүлэгч нь нийгмийн давагдашгүй хүчин зүйлийг харгалзан зээлдэгчийн төлбөрийн чадвар буурсантай холбогдуулан зээл төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс үндэслэлгүйгээр хүү хуримтлагдсан гэх татгалзлыг гарган мэтгэлцсэн.
Коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан/-ийн 10 дугаар зүйлд төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заасан бөгөөд тус зүйлийн 10.7-д ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заажээ.
Хариуцагчийн зээл нь дээр дурдсан хуульд заасан ипотекийн зээлд хамаарахгүй боловч ковид -19 цар тахлын хол хорионы улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлийг зориулалтын дагуу бүрэн ашигшлаж төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй болсон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар нийтэд ил бодит нөхцөл байдал тул нэмгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Саруул мэргэн ХХК, С.******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 27.917.668,44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5.790.411,68 төгрөг, нийт 33.214.659,19 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк Сэлэнгэ салбарт олгож, үлдэх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 289.124,83 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1-р баг Бүргэдэй Найрамдал 2 гудамж 217 тоот хаягт байршилтай Ү-1301000632 тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД-000635217 тоот гэрчилгээний дугаартай, 183.6 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, тус хаягт байрлах ГД-000738277 тоот гэрчилгээний дугаартай, 4304000160 тоот нэгж талбарын дугаартай 0.018 га талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших газар зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг баримтлан 4325108453 тоот зээл болон ипотекийн гэрээ, ЗГ-4325108453-А, ЗГ-4325108453-Б тоот гэрээг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452.2.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Саруул мэргэн ХХК, С.******* нараас 33,214,659,19 төгрөг гаргуулан Голом банкны Сэлэнгэ салбарт олгож, 289.124,83 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1-р баг Бүргэдэй Найрамдал 2 гудамж 217 тоот хаягт байршилтай Ү-1301000632 тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД-000635217 тоот гэрчилгээний дугаартай, 183.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, тус хаягт байрлах ГД-000738277 тоот гэрчилгээний дугаартай, 4304000160 тоот нэгж талбарын дугаартай 0.018 га талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 325.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбарт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 318.726 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 318.726 төгрөг гаргуулан ******* банкны Сэлэнгэ салбарт олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ