Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/371

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

улсын яллагч П.Даваасүрэн,

иргэний нэхэмжлэгч Ч.Н,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Э, М.А нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймаг Сэргэлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг дарга ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Төв аймгийн ... гэх газар тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г овогт Э Э гэв.

Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймаг Дэрэн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын мэргэжилтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын тамгын газарт газрын даамал ажилтай байсан, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт, Төв аймгийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д овогт М-ийн А  гэв.

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/: Шүүгдэгч Э.Э нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай захирамжийн дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.31 заасан эрх үүргийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Монгол улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.32, 7.1.63-д заасан хэм хэмжээг зөрчиж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зориуд хэрэгжүүлэхгүй байж, тус сумын Засаг даргын тамгын газрын даамал ажилтай М.Атай бүлэглэн улмаар түүнээр газар эзэмшүүлэх тухай төсөл боловсруулан Монгол улсын Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.11, 33 дугаар зүйлийн 33.1.22, 33.43., заасан хууль тогтоомжийг зөрчиж,

шүүгдэгч М.А нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газарт эрх бүхий албан тушаал болох газрын даамлаар ажиллаж байхдаа Монгол улсын Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.11, 33 дугаар зүйлийн 33.1.22, 33.42 заасан хууль тогтоомжийг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зориуд хэрэгжүүлэхгүй байж, тус сумын засаг дарга ажилтай Э.Этай бүлэглэн газар эзэмшүүлэх тухай төсөл боловсруулан 2018-2020 оны Төв аймгийн Сэргэлэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрууд болох Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг Тахилтын энгэр газар гэх газар байрлалтай 600 000 000 /зургаан зуун сая/ төгрөгийн үнэ бүхий 30 га газрыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А238 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар "Госок күмпэн монголиа" санд, Тус сумын 4 дүгээр багийн нутаг Марал гэх газар байрлалтай 11,522,000 /арван нэгэн сая таван зуун хорин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний 0.832 га газрыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/321 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар иргэн О.Цогзолмаа, Р.Очир-Эрдэнэ, Ө.Эрдэнэбаяр, Э.Амартүвшин нарт, Тус сумын Зүрхийн энгэр гэх газар байрлалтай 7,000,000 /долоон сая/ төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний 0,5 га газрыг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/322 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар иргэн О.Батбилэгт, Тус сумын 61-н грам гэх газар байрлалтай 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний 2 га газрыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/401 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар иргэн Б.Гүндсамбуу, М.Ариунболд, А.Жавзанчойжий, Б.Нямсүрэн нарт, Тус сумын 4 дүгээр баг Бараат уулын энгэр гэх газар байрлалтай 1000 000 000 /нэг тэрбум/ төгрөгийн үнэ бүхий буяны цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай 50 га газрыг 2018 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн А/322 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар "Нэг л сайхан" ХХК-нд, Тус сумын Бараат уулын баруун галд байрлалтай 60,000,000 /жаран сая/ төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай 3 га газрыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/324 дугаартай Сэргэлэн сумыг Засаг даргын захирамжаар иргэн С.Эрдэнэбаатарт, Тус сумын 4 дүгээр баг Оорцог уулын баруун талд байрлалтай 200,000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай 10 га газрыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/439 дугаартай Сэргэлэн сумыг Засаг даргын захирамжаар "Байгаль хамгаалах эко хөгжил" ХХК-нд, Тус сумын 1 дүгээр баг 9 дүгээр зөрлөг гэх газар байрлалтай 134,000,000 /нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн зориулалттай 6,7 га газрыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/419 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар "Оюу констаркшн" ХХК-нд, Тус сумын 4 дүгээр зөрлөг гэх газар байрлалтай 6860,000 /зургаан сая найман зуун жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий зуслангийн зориулалттай 0,49 га газрыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/419 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар иргэн Э.Батзаяад, Тус сумын 4 дүгээр баг Бүрдэн дугуй энгэр, Бүрдэн дугуйн ард байрлалтай 80.000.000 /наян сая/ төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай 4 га газрыг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/80 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар "Мон фалу консалтинг" ХХК-нд, мөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/162 дугаартай захирамжийн дагуу Засаг дарга Э.Э-ын хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Э.Солонгын үүсгэн байгуулсан "Хонгорууд хурд" ХХК-ний эзэмшиж байсан Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Ээж хайрханы зам дагуу байрлалтай 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн үнэ бүхий аялал жуулчлалын зориулалттай 50 га газрыг 2020 оны Сэргэлэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд буюу тус сумын 5 дугаар багийн "Номун далай" гэх газарт 50 га газрын байршлыг шилжүүлэн 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж улмаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/524 дугаартай "Эзэмшсэн газрын зориулалт өөрчлөх тухай" захирамж гарган тухайн компанид аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн 50 га газрыг амины орон сууцны зориулалттай болгон өөрчилж 15 жилийн хугацаатай эзэмших зөвшөөрлүүдийг хууль бусаар олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас тус орон нутагт их хэмжээний буюу нийт 2.527,382,000 /хоёр тэрбум таван зуун хорин долоон сая гурван зуун наян хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Э нь: "Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэв.

 

Шүүгдэгч М.А нь: " Би засаг даргын гаргасан захирамжид дурдсан, ажлын буюу ажлын байрны тодорхойлотод заасан ажлыг хийсэн. Зарим захирамж гарсан цаг хугацаанд би тухайн ажлыг хийж байгаагүй" гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Н: "Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Төв аймаг дахь Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/79 дугаартай албан бичиг /1-р хавтас 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1-р хавтас хх-09 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас 11-12 тал/, схем зураг/1-р хавтас 13 тал/, Төв аймаг Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас 14-15 тал/, М.А-гаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 16-17 тал, 2-р хавтас 159-161 тал/, гэрч О.Бүжингээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 18-20, 21-23 тал/, гэрч Т.Баасансүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 24-25 тал, 2-р хавтас 19-20 тал/, гэрч Б.Ууганцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 26-27 тал/, гэрч Ц.Цэвэлсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 28 тал/, гэрч Л.Цэрэнноровоос мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 29-30 тал/, гэрч Б.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 31-32 тал, 2-р хавтас 26-28 тал/, гэрч М.Отгонбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 33-35 тал, 3-р хавтас 94-95 тал/, гэрч Г.Эрдэнэбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 36-38 тал/, Э.Эаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 39-45 тал, 2-р хавтас 21-25 тал/, шинжээчийн дүгнэлт /1-р хавтас 49 тал/, шинжээч Б.Бат-Оргилоос мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 50-52 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /1-р хавтас 53-60 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дугаартай 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоолын хуулбар/1-р хавтас 67 тал/, Сэргэлэн сумын ИТХ-ын Дөрөвдүгээр хуралдааны тэмдэглэлийн хуулбар/1-р хавтас 68-84 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө/1-р хавтас 85-91 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/238 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж/1-р хавтас 92 тал/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000703073 дугаар гэрчилгээ/1-р хавтас 96 тал/, Төв аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09/2143 дугаар албан бичгийн хуулбар/1-р хавтас 98 тал/, "Госок Күмпэн Монголиа сан" ХХК-ийн хүсэлт/1-р хавтас 99 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/1-р хавтас 100-116 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/1-р хавтас 117-124 тал/, Монгол Улсын Төв аймаг Сэргэлэн сум Хөшигтийн хөндийн нутаг дэвсгэрт байгуулагдах "Госок Күмпэн Хийд" шашны цогцолбор төслийн баримт бичиг/1-р хавтас 125-184 тал/, Э.Э-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд/1-р хавтас 185-186, 191-243 тал/, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай Засаг даргаар томилох тухай захирамж/1-р хавтас 245 тал/, Сумын засаг даргын ажлын байрны тодорхойлолт/1-р хавтас 246-250, 2-р хавтас 1-4 тал/, Сэргэлэн сумын Тахилтын энгэр олгосон 30 га газрын кадастрын зураг/1-р хавтас 7-8 тал/, шинжээчийн дүгнэлт/2-р хавтас 33-34 тал/, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/34 дугаартай шинжээчийн дүгнэлт/2-р хавтас 37 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/2-р хавтас 39-87 тал/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 92-99 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 100-103 тал/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 104-105 тал/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 106-107 тал/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 108-109 тал/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 110-111 тал/, Э.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/2-р хавтас 113 тал/, Э.Э-ын 2016, 2017, 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг/2-р хавтас 116-126 тал/, гэрч О.Батбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас 162-163 тал/, гэрч С.Эрдэнэбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас 164-166 тал/, гэрч Б.Гүндсамбуугаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас 167-169 тал/, гэрч М.Ариунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас 170-171 тал/, гэрч Ц.Баярцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас 172-174 тал/, гэрч Г.Амартүвшингээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас 175-176 тал/, шинжээчийн дүгнэлт/2-р хавтас 181-182 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /2-р хавтас 183-250 тал/, 3-р хавтас 36 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/80 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж/3-р хавтас 37 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/81 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж/3-р хавтас 38 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10/06 дугаар тогтоол /3-р хавтас 39-40 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө /3-р хавтас 41-52 тал/, Э.Эт холбогдуулан гаргасан гомдол мэдээлэл/3-р хавтас 54 тал/, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын танилцуулга/3-р хавтас 57-60 тал/, яллагдагч Э.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 74-76 тал/, яллагдагч А.Агаас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 83-84 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 89-90 тал/, гэрч У.Болормаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 91 тал/, гэрч Р.Ням-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 92-93 тал/, Б.Агийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/3-р хавтас 99-100 тал/, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5/54 дугаартай тушаал/3-р хавтас 101 тал/, албан тушаалын тодорхойлолт/3-р хавтас 102-107 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /3-р хавтас 108-122 тал/, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 07/734 дугаартай албан бичиг, хавсралт/3-р хавтас 126-132 тал/, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/902 дугаартай албан бичгийн хуулбар/3-р хавтас 134 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3-р хавтас 135-137 тал/, гэрч Д.Дашдуламаас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 138-139 тал/, 000018773 дугаартай аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ/3-р хавтас 140 тал/, 04167-2020/00928 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар/3-р хавтас 142 тал/, компани эрх шилжүүлэх гэрээний хуулбар/3-р хавтас 143 тал/, гэрч М.Отгонбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 144 тал/, гэрч М.Эрдэнэжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 145 тал/, гэрч О.Бадамжаваас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 146-147 тал/, гэрч М.Гомбосүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 148 тал/, гэрч О.Эрхэмбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 149 тал/, гэрч Ё.Батхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 150-151 тал/, үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн баримтуудын хуулбар/3-р хавтас 153-196 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /3-р хавтас 197-250 тал/, яллагдагч Э.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл/4-р хавтас 13-15 тал/, яллагдагч М.Агаас мэдүүлэг авсан тэмдэглэл/4-р хавтас 22-26 тал/, Э.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл/4-р хавтас 33 тал/, гэрч М.Агаас мэдүүлэг авсан тэмдэглэл/4-р хавтас 34-35 тал/, гэрч Г.Сүхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/4-р хавтас 36 тал/, гэрч П.Гантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/4-р хавтас 37 тал/, гэрч С.Ундрахбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/4-р хавтас 38 тал/, гэрч Э.Солонгоос мэдүүлэг авсан тэмдэглэл/4-р хавтас 39-40 тал/, шинжээчийн дүгнэлт/4-р хавтас 44 тал/, М.А-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/4-р хавтас 47 тал/, Э.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/4-р хавтас 47 тал/ зэрэг болно.

 

Нэг.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Э, М.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс М.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.А-г цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Үндэслэл нь:

Прокурорын яллах дүгнэлтэд М.А-г Сэргэлэн сумын засаг даргын тамгын газарт эрх бүхий албан тушаал болох газрын даамлаар ажиллаж байхдаа 2018-2020 оны хооронд Э.Э-тай бүлэглэн газар олгох захирамж гаргаж орон нутагт их хэмжээний хохирол учруулан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.11, 33 дугаар зүйлийн 33.1.22, 33.43, заасан хууль тогтоомжийг зөрчсөн гэжээ.

Гэтэл М.А нь дээрхи хууль тогтоомж зөрчөөгүй болох нь дараах хууль, дүрэм, ажлын байрны тодорхойлолт, нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.А нь Сэргэлэн сумын газрын даамлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан " төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд болох "төрийн албан хаагч" гэж, мөн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1, 4.1 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтан гэдэгт хамаарна.

Гэвч хэрэгт авагдсан гэрч Т.Баасансүрэн, М.Отгонбат, Г.Эрдэнэбат нарын мэдүүлэгт " сумын засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргах эрх бүхий албан тушаалтан мөн. Гэвч Э.Э нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дуудлага худалдаанд ороогүй, газрыг эзэмшүүлэх захирамж гаргасан нь хууль зөрчсөн байна." гэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Эын "намын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүн амын төвлөрөл үүсгэх, уяачдаар дамжуулан эдийн засгийн эргэлтийг бий болгох, орон нутагт ажлын байрыг бий болгох зорилгоор дээрхи шийдвэр гаргасан" гэх мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нийтийн албан тушаалтан М.А нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт Э.Э-тай хамт бүлэглэж оролцсон нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Тодруулбал,

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх заалтад засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргахаар хуульчлагдсан бөгөөд түүнд шүүгдэгч М.А /2019 оны 08 сарын 30-ны түр орлон тушаалтай томилогдсон 3х-101 та/ хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй харин албан тушаалын тодорхойлолтын 18-д "засаг даргын захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, гэрээ дүгнэх" чиг үүрэгтэй байна. /3 хавтас хх-103 тал/

Шүүгдэгч М.А-г засаг даргын захирамжийн төсөл бичсэн гэх үндэслэлээр буруутгаж, түүнийг эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд М.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн болно.

 

Хоёр.

Харин шүүгдэгч Э.Э нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай захирамжийн дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.31 заасан эрх үүргийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Монгол улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.32, 7.1.63-д заасан хэм хэмжээг зөрчиж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зориуд хэрэгжүүлэхгүй байж,

2018-2020 оны Төв аймгийн Сэргэлэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрууд болох Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг Тахилтын энгэр газар гэх газар байрлалтай 600 000 000 /зургаан зуун сая/ төгрөгийн үнэ бүхий 30 га газрыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А238 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар "Госок күмпэн монголиа" санд, Тус сумын 4 дүгээр багийн нутаг Марал гэх газар байрлалтай 11,522,000 /арван нэгэн сая таван зуун хорин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний 0.832 га газрыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/321 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар иргэн О.Цогзолмаа, Р.Очир-Эрдэнэ, Ө.Эрдэнэбаяр, Э.Амартүвшин нарт, Тус сумын Зүрхийн энгэр гэх газар байрлалтай 7,000,000 /долоон сая/ төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний 0,5 га газрыг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/322 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар иргэн О.Батбилэгт, Тус сумын 61-н грам гэх газар байрлалтай 28,000,000/хорин найман сая/ төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний 2 га газрыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/401 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар иргэн Б.Гүндсамбуу, М.Ариунболд, А.Жавзанчойжий, Б.Нямсүрэн нарт, Тус сумын 4 дүгээр баг Бараат уулын энгэр гэх газар байрлалтай 1000 000 000/нэг тэрбум/ төгрөгийн үнэ бүхий буяны цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай 50 га газрыг 2018 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн А/322 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар "Нэг л сайхан" ХХК-нд, Тус сумын Бараат уулын баруун галд байрлалтай 60,000,000 /жаран сая/ төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай 3 га газрыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/324 дугаартай Сэргэлэн сумыг Засаг даргын захирамжаар иргэн С.Эрдэнэбаатарт, Тус сумын 4 дүгээр баг Оорцог уулын баруун талд байрлалтай 200,000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай 10 га газрыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/439 дугаартай Сэргэлэн сумыг Засаг даргын захирамжаар "Байгаль хамгаалах эко хөгжил" ХХК-нд, Тус сумын 1 дүгээр баг 9 дүгээр зөрлөг гэх газар байрлалтай 134,000,000 /нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн зориулалттай 6,7 га газрыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/419 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар "Оюу констаркшн" ХХК-нд, Тус сумын 4 дүгээр зөрлөг гэх газар байрлалтай 6860,000 /зургаан сая найман зуун жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий зуслангийн зориулалттай 0,49 га газрыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/419 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар иргэн Э.Батзаяад, Тус сумын 4 дүгээр баг Бүрдэн дугуй энгэр, Бүрдэн дугуйн ард байрлалтай 80.000.000 /наян сая/ төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай 4 га газрыг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/80 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар "Мон фалу консалтинг" ХХК-нд, мөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/162 дугаартай захирамжийн дагуу Засаг дарга Э.Э-ын хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Э.Солонгын үүсгэн байгуулсан "Хонгорууд хурд" ХХК-ний эзэмшиж байсан Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Ээж хайрханы зам дагуу байрлалтай 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн үнэ бүхий аялал жуулчлалын зориулалттай 50 га газрыг 2020 оны Сэргэлэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд буюу тус сумын 5 дугаар багийн "Номун далай" гэх газарт 50 га газрын байршлыг шилжүүлэн 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж улмаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/524 дугаартай "Эзэмшсэн газрын зориулалт өөрчлөх тухай" захирамж гарган тухайн компанид аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн 50 га газрыг амины орон сууцны зориулалттай болгон өөрчилж 15 жилийн хугацаатай эзэмших зөвшөөрлүүдийг хууль бусаар олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас орон нутагт их хэмжээний буюу нийт 2.527,382,000 /хоёр тэрбум таван зуун хорин долоон сая гурван зуун наян хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Төв аймаг дахь Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/79 дугаартай албан бичиг /1-р хавтас 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1-р хавтас хх-09 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас 11-12 тал/, схем зураг/1-р хавтас 13 тал/, Төв аймаг Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас 14-15 тал/,

М.А-гаас гэрчээр мэдүүлсэн " 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын дарга Э намайг өрөөндөө дуудаад "Госок күмпэн монголиа" ХХК-д 30 га газрын захирамж гарга гэж хэлсэн. Тэгэхээр нь би засаг дарга Эт тухайн компаний авах гэж байгаа газар нь 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй учраас олгох боломжгүй. Дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах журмын дагуу газрыг олгох боломжгүй. Дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах журмын дагуу газрыг олгох ёстой гэж хэлэхэд засаг дарга би энэ талаар өөрөө мэдэж байна намайг захирамжийг гаргаад ир гэсний дагуу би захирамжийг гаргаж засаг даргад өгсөн" гэх мэдүүлэг /1-р хавтас 16-17 тал/,

гэрч О.Бүжингийн "Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг Тахилтын энгэр гэх газар байрлах газар шашины зориулалтаар газар эзэмших гэрчилгээ 2017 онд гарсан ба түүний дараа 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/238 дугаартай Сэргэлэн сумын даргын захирамж гарсан. Дээрх газрыг эзэмшихээр төсөл сонгон шалгаруулах тухай материалыг 2017 ны 10 дугаар сарын орчим /яг хэдний өдөр байсан талаар санахгүй байна/ Сэргэлэн сумын засаг даргын тамгын газарт өгч байсан. Тэгээд төсөл сонгон шалгаруулалтанд тэнцсэн гэж ойлгосон. Энэ талаар Э хэлж байгаагүй. Ямар ч л гэсэн шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулах гээд байна, танай сумаас дэмжиж ажиллана уу гэхэд төслийн материалыг Сэргэлэн сумын засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. Эхлээд 20 га газар эзэмшүүлэх талаар хүсэлт өгч байсан ба тус газар суварга барих шаардлагатай болсон учир талбайн хэмжээг нэмж дахин 30 га газар эзэмшүүлэхээр талаар хүсэлт өгч байсан Уг газрыг эзэмшихдээ тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ гэж төлж байсан ба яг ямар дансаар хэдэн төгрөг тушааж байсан талаар сайн санахгүй байна. Энэ талаар материал байгаа эсэх талаар нягталж үзье" гэх мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 18-20 тал/,

гэрч Т.Баасансүрэнгийн " ... Сумын ИТХ нь 2017 оны 12 дугаар сарын 15-нд 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 01/24 дугаартай хурлын тогтоол гарсан. Уг хуралдаанаар сумын нийт нутаг дэвсгэрт 2018 онд иргэн аж ахуй нэгжид олгох газар зохион байгуулалтын батлаж өгсөн. Мөн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар олголт хийхгүй байх орон нутгийнхаа ундсэн иргэдэд 0,2 га-р газар өмчлуулэх, 0,7 га-р эзэмшүүлэх ажлыг нэн тэргүүнд тавих мэдээлэл сурталчилгаагаар хангах, хуулийн дагуу эзэмшил авсан гар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй газрыг төлбөрөө төлөөгүй иргэд аж ахуй нэгжийн газрыг хурааж дахин эдийн засгийн эргэлтэд оруулж ажиллахыг Засаг дарга /Э.Э/-д хурлын тогтоолоор үүрэг болгосон байгаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнии 11-т Танхилтын энгэрт 100 иргэнд зуслан төлөвлөгөөний 55-т Үүрэн холбооны станц дуудлага худалдаагаар төлөвлөгөөний 69-т Тахилт баруун мод үржуулэг дуудлага худалдаа гэж төлөвлөгөөнд оруулсан байгаа. Таны асуугаад байгаа Тахилтын энгэрт иргэн аж ахуй нэгжид газар олгуулахаар өөр ямар ч газар төлөвлөгөөнд тусгагдаагүй. Энэ газар нь 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд огт тусгагдаагуй газар байна. Ийм нэртэй компани таниас л енеедер анх удаа сонсож байна. Ийм нэртэй компани манай суманд газар авсан байгааг бас энеедэр л мэдэж байна. Өмнэ нь огт сонсож байгаа бегеед Засаг дарга надад энэ талаар мэдэгдэж эсвэл албан бичиг ИТХ-д ирүүлсэн зүйл огт байхгүй" гэх мэдүүлэг/1-р хавтас 24-25 тал/,

гэрч Б.Ууганцэцэгийн "Би энэ талаар мэдээгүй байсан юм аа. Энэ захирамж гарах үед би декриттэй байсан. Тэгээд танайхаас дуудаж холбогдох материалиудыг авчир гэхэд нь "Госок кумпон монголия" ХХК-д олгогдсон нэгж талбарын хувийн хэрэг нь сумын ЗДТГ-ын архивт байсан түүнийг авч үзээд мөн сумын Тамгын газрын архиваас 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний санал гэх 2 боть архивын нэгжээс үзэж байгаад тухайн газартай холбоотой ботийг үзэхэд "Госок кумпэн монголия" ХХК-аас ирсэн хүсэлт нь газрын байршил, газрын га хэмжээ тодорхой бус хүсэлт бичсэн албан тоот нь дээр захирал нь гарын үсэгээ зурсан атлаа тамгаа дараагүй байсан. Үүнээс болоод хуралд оруулаагуй юм байна лээ. "Госок күмпэн монголия" ХХК-аас ирүүлсэн төсөл нь Монгол Улсын Төв аймгийн Сэргэлэн сум "Хөшигтийн хөндийн" нутаг дэвсгэрт байгуулагдах "Госок күмпэн" хийд байгуулах шашины цогцолбор төслийн баримт бичиг гэсэн төслийн хамт ирүүлсэн байсан. Хамт аж ахуй нэгжийн гэрчилээний хуулбар "Госок кумпэн монголия сангийн дүрэм зэрэг материалууд хамт ирсэн. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг бол мэдэхгүй байна. Сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-нд "Госок кумпэн монголия" ХХК-иас ирсэн бичгийн надад цохсон. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/238 тоот захирамжийг Сэргэлэн сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон байна гэх үндэслэлээр манай материалыг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн бичигний үндсэн дээрээс манай сумыг хариуцсан газрын албаны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэргэжилтэн Батбаяраас тодруулахад "наад компаний чинь авсан газрыг Аймгийн Засаг даргаас хүчингүй болго гэсэн бичиг очсон байх ёстой гэсэн Мөн наадах асуудал чинь хуулийн хэлтэс дээр шалгагдсан гэж хэлсэн. Тэгэхээр би бичиг хэргээс Аймгаас ийм бичиг ирсэн үү? гэж асуусан миний оронд ажиллаж байсан газрын даамалаас асуусан ирээгүй гэсэн Батбаяраас дахиж дээрх бичигүүдэй явуулаачээ манайд ирээгүй байна гэдгийг хэлсэн. Тэгэхээр уг газрыг хүчингүй болгох байх гэж бодож байна" гэх мэдүүлэг/1-р хавтас 26-27 тал/,

гэрч Л.Цэрэнноровын: "...Аймгийн ЗДТГ, гадаадын иргэн харьяатын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс хамтарсан хяналт шалгалтын ажлыг жилд 2 удаа зохион байгуулж хийдэг байгаа /нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар/ 2017 онд шалгалт явуулахдаа зөвшөөрөлгүй шашины үйл ажиллагаа явуулж байсан. Будда болон Христын сүм хийд зөвшөөрөл авах талаар мэдэгдэл өгсөн. Түүний хурээнд 2017, 2018 онуудад 14 сумын шашины байгууллага шашины уйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар ЗДТГазарт ирүүлсэн. 13 сумын 17 шашины байгууллагын материалыг бүрдэл хангаагүй үндэслэлээр буцаасан байдаг. Ингэж олгохдоо "Госок кумпэн моностри" шашины байгууллага нь 2017 онд нэг удаа буцаагдаад 2018 онд дахин материал бүрдүүлж ирэхэд дахин буцаагдсан үндсэндээ 2 удаа буцаагдсан. Тэгтэл 2018 оны 05 дугаар сард дахин материалаа бүрдүүлээд ирэхэд манай хэлтэс судлаж үзсэн. 2018 оны 09 дүгээр сарын 11-нээс 13-ны хооронд Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор "Хяналт шалгалт зохион байгуулах тухай" ажлын хэсэг томилогдон. 27 сумын хэмжээнд хяналт шалгалтыг явуулсан. Хяналт шалгалтыг хийх явцад "Госок кумпэн моностри" шашины байгууллагад 2018 оны 06 дугаар 20-ны өдрийн А/238 дугаартай Сэргэлэн сумын Засаг дарга Э.Эын захирамжаар Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэр болох "Тахилтын энгэр" нэртэй газарт "Госок кумпэн" шашины байгууллагад 15 жилийн хугацаатай 30 га газар олгох захирамж гарсан байдаг. Ингээд тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаар аймгийн газрын албаны мэргэжилтэн Батбаяраас Сэргэлэн сумын 3-р баг Тахилтын энгэр гэх газарт "Госок кумпэн" байгууллагад 30 га газар 15 жилийн хугацаатайгаар олгосон байна. Танайх энэ талаар мэдэж байгаа юу? ямар учиртай юм бэ? гэж асуухад 30 га газар олгоно гэдэг тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах ёстой байдаг юм. Наад газар чинь тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж сумынхаа ИТХ-аар батлуулаагүй газар олгосон байна гэдгийг надад хэлсэн. Энгээд зуны амралтын улирал таараад 2018 оны 09 дүгээр сард хийсэн шалгалтаар "Госок кумпэн" шашины байгууллагад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагуй газрыг олгосон байсан. 2018 оны 11 дүгээр сарын Засаг даргын 24 дүгээр хуралдаанаар оруулсан "Госок кумпэн" байгууллагын хүсэлтийг Хэлтсийн хурлаар хэлэлцүүлж шийдүүлснээс Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдүүлсэн дээр гэж үзээд Засаг даргын хурлаар хэлэлцүүлж хурлын шийдвэрийг хүсэлтийнх нь хариу болгож сумын дарга Э.Эт Газрын тухай хууль тогтоомж зөрчиж хууль бус шийдвэрээ хүчингүй болгох, зөрчлөө арилгах талаар 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 01/2143 тоот албан бичгээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны дотор хариу ирүүлхийг мэдэгдсэн боловч одоо болтол хариу тайлбар саналаа ирүүлээгүй" мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас 29-30 тал/,

гэрч Б.Батбаярын: " ... Аймгийн Засаг даргаас Сэргэлэн сумын Засаг даргад 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр "Хүсэлтийн хариу" гэж 01/2143 тоот албан бичгийг хүргүүлсэн байдаг уг албан бичигт Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох "Тахилтын энгэр" гэх газарт "Госок гумпан монголиа ХХК-д шашины зориулалтаар газар олгосон байгаа нь Газрын тухай хуулийн 20 дугаар зуйлийн 20, 27 дахь заалтад газар эзэмших ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох "зөрчлийг арилгах арга хэмжээ авах" гэж заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр А/238 тоот захирамжийг хүчингүй болгох эсэх асуудлаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны дотор хариу, санал, тайлбарыг ирүүлнэ гэсэн утга бүхий албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүний дараагаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Сэргэлэн сумын Засаг даргын 2017-2018 онд гаргасан газар олголтын тухай захирамж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Сэргэлэн суманд ажилласан тус ажлын хэсэгт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын дарга М.Отгонбат, Газрын удирдлагын хэлтсийн дарга Г. Эрдэнэбат, газар зохион байгуулалт өмчлөпийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батбаяр нар нь Сэргэлэн суманд ажилласан. Тус ажлын хэсэг сумын Засаг даргын 2018 оны А/238 дугаар захирамжаар Тахилтын энгэрт "Госок гумпэн монголиа" ХХК-д шашины зориулалтаар эзэмшүүлсэн 30 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь байсан газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33 12, 33.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн зөрчил арилгасан эсэхийг шалгахад уг зөрчлийг арилгаагүй байсан. Тухайн зөрчил нь Газрын тухай хуулийн 33 дугаар зуйлийн 1.2т гэр бүлийн хэрэгцээ, төсөл байгууллагын зайлшгүй хэрэгцээнээс бусад зориулалтаар газар эзэмшүүлхэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгоно гэж заасан байдаг. Энэ газар нь ямар нэгэн дуудлага худалдаа өрсөлдөөнгүйгээр бусдад давуу байдал олгож олгосон байдаг. Мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж сумын ИТХ-аар батлуулаагүй газрыг олгосон байдаг юм" гэх мэдүүлэг/1-р хавтас 31-32 тал,/,

гэрч М.Отгонбатын: " ... Төв аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан "Хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж"-ийн дагуу миний бие болон манай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Эрдэнэбат, газар зохион байгуулалт төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Батбаяр нарын хамт Төв аймгийн Сэргэлэн суманд очиж ажилласан шалгалтаар Төв аймгийн Сэргэлэн сумын засаг дарга Э нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/238 дугаартай захирамжаар "Госок кумпэн монголиа санд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Тахилтын энгэр гэх газарт байрлах 30 га 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг шууд олгосон байсан. Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2. мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж тус "Госок кумпэн монголиа" санд давуу байдал олгосон гэсэн үг юм. Сумын засаг дарга газар эзэмшүүлэх тухай захирамж гаргах эрх бухий албан тушаалтан мөн. Гэвч засаг дарга Эын хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг дуудлага худалдаанд оруулалгүй шууд газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаж хууль зөрчиж "Госок кумпэн монголиа" санд давуу байдал олгосон байдаг. Журмын дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьж батлагдсаны дараа хууль заасан үндэслэл журмын дагуу дуудлага худалдаа явуулж газрыг олгох ёстой боловч үүнийг сумын засаг дарга Э зөрчсөн байгаа" гэх мэдүүлэг /1-р хавтас 33-35 тал/,

гэрч Г.Эрдэнэбатын: " ... Тев аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан "Хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамжийн дагуу Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбат, газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Батбаяр нарын хамт миний бие Төв аймгийн Сэргэлэн суманд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр очиж ажилласан. Хяналт шалгалтаар Төв аймгийн Сэргэлэн сумын засаг дарга Э нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/238 дугаартай захирамжаар "Госок кумпэн монголиа" санд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Тахилтын энгэр гэх газарт байрлах 30 га газрыг хууль бусаар олгосон байсан. Мен тухайн газар нь 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагуй газар байсан. Уг асуудал нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж газар олгосон байсан" гэх мэдүүлэг/1-р хавтас 36-38 тал/,

шинжээч Б.Бат-Оргилын: " ... Монгол Улсын засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Газрын үнэлгэээний тойрог, зэрэглэл, бүс, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоол гарсан байгаа. Уг 182 дугаар тогтоолыг үндэслэн худалдаа бүх төрлийн үйлчилгээний зорриулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ нь 20000000 төгрөг гэж заасан байсан ба 30 га газар нь нийтдээ 600 000 000 /зургаан зуун сая/ болж байгаа юм" гэх мэдүүлэг 1-р хавтас 50-52 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /1-р хавтас 53-60 тал/,

шинжээчийн дүгнэлт /1-р хавтас 49 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дугаартай 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоолын хуулбар/1-р хавтас 67 тал/, Сэргэлэн сумын ИТХ-ын Дөрөвдүгээр хуралдааны тэмдэглэлийн хуулбар/1-р хавтас 68-84 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө/1-р хавтас 85-91 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/238 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж/1-р хавтас 92 тал/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000703073 дугаар гэрчилгээ/1-р хавтас 96 тал/, Төв аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09/2143 дугаар албан бичгийн хуулбар/1-р хавтас 98 тал/, "Госок Күмпэн Монголиа сан" ХХК-ийн хүсэлт/1-р хавтас 99 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/1-р хавтас 100-116 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/1-р хавтас 117-124 тал/, Монгол Улсын Төв аймаг Сэргэлэн сум Хөшигтийн хөндийн нутаг дэвсгэрт байгуулагдах "Госок Күмпэн Хийд" шашны цогцолбор төслийн баримт бичиг/1-р хавтас 125-184 тал/, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай Засаг даргаар томилох тухай захирамж/1-р хавтас 245 тал/, Сумын засаг даргын ажлын байрны тодорхойлолт/1-р хавтас 246-250, 2-р хавтас 1-4 тал/, Сэргэлэн сумын Тахилтын энгэр олгосон 30 га газрын кадастрын зураг/1-р хавтас 7-8 тал/,

Гэрч Б.Батбаярын: " ... Миний бие Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбат тус газрын удирдлагын хэлтсийн дарга нарын хамт 2018 оны 12 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Төв аймгийн Сэргэлэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, тус сумын даргын газрын талаар гаргасан захирамжуудад хяналт шалгалтыг хийсэн. Хяналт, шалгалтаар 32 газарт зерчил илэрсэн байсан. Үүнд: Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлалтай 3,33 га газарт нийт 9 иргэнд газар өмчлүүлсэн байсан. Сэргэлэн сумын засаг даргын А/321 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сэргэлэн сумын 4 дүгээр баг Марал гэх газарт 0,83 га газар, Сэргэлэн сумын засаг даргын А/322 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сэргэлэн сумын Зүрхийн энгэр гэх газарт 0,5 га газар, Сэргэлэн сумын засаг даргын А/401 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сэргэлэн сумын 61-н грам гэх газарт 2 га газар тус тус олгогдсон байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт Төв аймгийн Сэргэлэн сумын 99,7 га-д 5 аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлсэн байсан. Сэргэлэн сумын засаг даргын А/87 дугаартай захирамжаар буяны цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 50 га газрыг Сэргэлэн сумын бараат уулын энгэр гэх газар, Сэргэлэн сумын засаг даргын А/238 дугаартай захирамжаар шашины зориулалтаар 30 га газрыг Тахилтын энгэр гэх газар, Сэргэлэн сумын засаг даргын А/324 дугаартай захирамжаар үйлчилгээний зориулалтаар 3 га газрыг бараат уулын баруун талд, Сэргэлэн сумын засаг даргын A/439 дугаартай захирамжаар үйлчилгээний зориулалтаар 10 га газрыг Оорцог Уулын баруун талд, Сэргэлэн сумын засаг даргын А/419 дугаартай захирамжаар үйлдвэрийн зориулалтаар 6.7 га газрыг тус сумын 9 дүгээр зөрлөг гэх газарт тус тус олгосон байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон боловч 103 иргэнд 7.51 га газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс давуулан газар олголт хийсэн байсан. Энэ нь Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр зөрлөг гэх газар, тус сумын 4 дүгээр баг Баруун Зуунмодны ам, бяцхан хөндлөн гэх газруудад уг газар олголтыг хийсэн байсан" гэх мэдүүлэг /2-р хавтас 27-28 тал/,

шинжээчийн дүгнэлт/2-р хавтас 33-34 тал/, Байгаль орчны зөвлөх Нуман- Алтай ХХК-ийн гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/34 дугаартай шинжээчийн дүгнэлт/2-р хавтас 37 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/2-р хавтас 39-87 тал/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 92-99 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 100-103 тал/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 104-105 тал/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 106-107 тал/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 108-109 тал/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас 110-111 тал/,

гэрч О.Батбилэгийн: " ... эхнэр Бямбадэлгэр, хүү Буянбилэг, Буяндэлгэр нар болон өөрийн нэр дээр нийтдээ 2 га газар авах хүсэлтийг Засаг дарга Эт гаргасан юм. Сэргэлэн сумын Засаг дарга бидний хүсэлтийг хүлээн аваад миний нэр дээр 0,5 га газар өмчлүүлэх тухай захирамж гаргаж харин миний эхнэр хүүхдийн нэр дээр өмчлүүлэх 1,5 га газрыг татгалзсан юм. Миний өмчлөлд байгаа 0,5 га газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар байсан талаар мэдээгүй" гэх мэдүүлэг/ /2-р хавтас 162-163 тал/,

гэрч С.Эрдэнэбаатарын: " 2018 онд би Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын тамгын газарт очиж нэг эрэгтэй хүнтэй уулзаад "манай компани танай сумаас газар авч болох уу, тус газар тоног төхөөрөмжөө байрлуулах зориулалттай үйлчилгээний зориулалттай авах гэсэн юм гэхэд тэрээр танай тэгвэл хүсэлтээ бичээд өгчих гэсэн. Тэгээд би буцаад Улаанбаатар хот руу ороод хүсэлтээ бичээд буцаж Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газар орж хүсэлтээ, иргэний үнэмлэхийн хуулбартай хамт өгч, мөн дээрээс нь нэг маягт бөглөж өгсөн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын дундуур /яг хэдний өдөр байсан талаар санахгүй байна/ над руу Сэргэлэн сумын засаг даргын тамгын газраас залгаад захирамжаа ав гэсний дагуу би очиж захирамжаа авсан. Захирамжаа аваад миний бие дараа нь манай "Грийн проперти констракшн" ХХК-ийн нэр шилжүүлээд өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу манай компани нэр дээр тус газрыг шилжүүлсэн" мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас 164-166 тал/,

гэрч Б.Гүндсамбуугийн: " ... Тухайн үед газар эзэмшихэд холбогдох материалуудыг бүрдүүлж өгсөн байх, сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар иргэний үнэмлэхийн хуулбар, газар эзэмших хүсэлт зэрэг баримт бичиг гаргаж өгч байсан" гэх мэдүүлэг /2-р хавтас 167-169 тал/,

гэрч М.Ариунболдын: " ... Би тус газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй талаар мэдээгүй ба тус газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон гэж ойлгож байсан. Миний бие 2018 оны 6 дугаар сарын орчим Гүнсамбуу, Жавзанчойжий, Нямсүрэн нарын хамт Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газарт газар өмчлөх талаар хүсэлт өгч байсан ба тус сумын засаг даргын захирамж гарсаныг 2018 оны 12 дугаар сард мэдсэн" гэх мэдүүлэг/2-р хавтас 170-171 тал/,

гэрч Ц.Баярцэцэгийн: " ... Төв аймгийн Засаг даргын тамгын газарт 2018 оны 01 дүгээр сарын эхээр /яг хэдний өдөр байсан талаар сайн санахгүй байна/буяны цэцэрлэгт хүрээлэнгийн газар авах талаарх хүсэлт, аж ахуй нэгжийн хуулбар болон буяны цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг эх хувиар нь бор дугтуйнд хийж бичиг хэргийн ажилтанд өгч байсан. Түүний дараа 2018 оны 02 дугаар сард над руу

Сэргэлэн сумын засаг даргын тамгын газраас яриад танай төсөл шалгарсан гэсэн ба тус оны 04 дүгээр сард очиж Газар эзэмшүүлэх тухай сумын засаг даргын А/87 дугаартай захирамжийг авсан" гэх мэдүүлэг/2-р хавтас 172-173 тал/,

шинжээчийн дүгнэлт/2-р хавтас 181-182 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /2-р хавтас 183-250 тал/, 3-р хавтас 36 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/80 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж/3-р хавтас 37 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/81 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж/3-р хавтас 38 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10/06 дугаар тогтоол /3-р хавтас 39-40 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө /3-р хавтас 41-52 тал/, Э.Эт холбогдуулан гаргасан гомдол мэдээлэл/3-р хавтас 54 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Батбаярын: "... 2018-2018 онуудад Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын газрын харилцааны чиглэлээр гарсан захирамжуудад хяналт шалтгалт хийхэд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газруудад газар олгосон байсан. Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг болон Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтыг зөрчиж, хууль бус шийдвэрүүд гаргасан байна. Иймд миний бие уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа эрх бүхий албан тушаалтны хувьд хууль зөрчсөн захирамжуудыг цуцалж, холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна" гэх мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 89-90 тал/,

гэрч У.Болормаагийн: " манай компани 2018 онд Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын тамгын газарт төсөл хөтөлбөрөө боловсруулж өгсөн. Тэгээд тухайн газрын хурлаар орж манай компанид тухайн 10 га газар олгогдсон ба би миний хувьд бүх зүйл хуулийн дагуу явсан гэж үзэж байна. Хэрвээ тус 10 га газар нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй бол би гэм буруутай албан тушаалтнуудад гомдол гаргаж шийдвэрлүүлэх болно" гэх мэдүүлэг/3-р хавтас 91 тал/,

гэрч Р.Ням-Очирын: " ... 2018 онд Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын тамгын газарт төсөл бичиж өгсөн юм. Тухайн үед 15 га газрыг эзэмших талаар төсөл бичиж өгөхөд сумын засаг даргын тамгын газраас 6,7 га газрыг олгох сумын засаг даргын захирамж гарч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан" гэх мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 92-93 тал/,

бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /3-р хавтас 108-122 тал/, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 07/734 дугаартай албан бичиг, хавсралт/3-р хавтас 126-132 тал/, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/902 дугаартай албан бичгийн хуулбар/3-р хавтас 134 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3-р хавтас 135-137 тал/, гэрч Д.Дашдуламаас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 138-139 тал/, 000018773 дугаартай аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ/3-р хавтас 140 тал/, 04167-2020/00928 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар/3-р хавтас 142 тал/, компани эрх шилжүүлэх гэрээний хуулбар/3-р хавтас 143 тал/,

гэрч М.Отгонбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 144 тал/, гэрч М.Эрдэнэжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 145 тал/, гэрч О.Бадамжаваас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 146-147 тал/, гэрч М.Гомбосүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 148 тал/, гэрч О.Эрхэмбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 149 тал/, гэрч Ё.Батхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас 150-151 тал/, үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн баримтуудын хуулбар/3-р хавтас 153-196 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /3-р хавтас 197-250 тал/, яллагдагч М.Агаас мэдүүлэг авсан тэмдэглэл/4-р хавтас 22-26 тал/, гэрч М.Агаас мэдүүлэг авсан тэмдэглэл/4-р хавтас 34-35 тал/,

гэрч Г.Сүхбаатарын: " ... Би 2017 онд сумын засаг даргын захирамжаар төсөл сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг байгууллагдаж түүнд нь орж ажилласан. Тухайн үед иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн төслийн материалыг хүлээн авах тавигдаж буй босго оноо шалгуур үзүүлэлтэд нийцсэн хэрэгжих гэж үзсэн иргэн, хуулийн этгэдийн төслийн сонгон шалгаруулсан байгаа тухайн төсөл сонгон шалгаруулалтанд 30 аас дээш иргэн хуулийн этгээдээс төслийн материал ирүүлсэн байсан. "Хонгорууд хурд" ХХК-ний захирал Э.Солонго нь манай сумын засаг дарга Э.Эын терсен дуу нь байгаа юм. Миний хувьд "Хонгорууд хурд" ХХК-ний төслийг сумын засаг даргын дүүгийн компани гэдгээр нь биш ирүүлсэн төсөл нь хэрэгжих боломжтой төсөл гэдгээр нь дэмжсэн байгаа" гэх мэдүүлэг/4-р хавтас 36 тал/,

гэрч П.Гантуяагийн: " .. Тухайн төсөл сонгон шалгаруулалтанд хичнээн иргэн хуулийн этгээд теслийн материал ирүүлсэн талаар одоо сайн санахгүй байна. Теслийн материалыг тухайн уед сумын газрын даамал хулээн авч байсан болохоор сайн мэдэж байгаа байх. "Хонгорууд хурд" ХХК нь манай сумын засаг дарга Э.Эын хамааралтай компани гэж сонсож байсан" гэх мэдүүлэг /4-р хавтас 37 тал/ зэргээр нотлогдон тогтооогдсон байна.

 

Э.Э нь Төв аймгийн Засаг даргын "Засаг даргаар томилох тухай" 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/97 дугаартай захирамжаар Сэргэлэн сумын засаг даргаар томилогдон ажиллаж байсан тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонихрлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4, 4.1 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарагдахаар байна.

Өөрөөр хэлбэл дээрхи хуулиудад нийтийн албан тушаалтан гэх ойлголтод "төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан" хамаарахаар зорицуулагдсан байгаа тул шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалтан гэж үзнэ.

Албан тушаалын байдал гэдэгт албан тушаалтны хашиж байгаа эрх үүрэгтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хамааруулан авч үздэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... албан тушаалын байдлаа урвуулан ашиглах..." тухай ойлголтыг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар ойлгох бөгөөд тус зүйлд заасан " албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг" ойлгоно" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад зааснаар "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг" гэж,

Мөн зүйлийн 3.1.5 дахь заалтад " хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр/нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг" хэлнэ гэж тус тус тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад "их хэмжээний хохирол" гэж тавин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг" гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянга төгрөгтэй тэнцүү байна." гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд их хэмжээ нь 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээг ойлгохоор заажээ. Шүүгдэгч Э.Э-ын бусдад учруулсан гэх хохирол шинжээчийн дүгнэлтээр 2.527.382.000 төгрөг нь их хэмжээний хохирол хамаарч байна.

Иймд дээрхи хууль зүйн ойлголтуудад тулгуурлавал шүүгдэгч Э.Э нь хуульд зааснаар сумын засаг даргаар томилогдон ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий төрсөн дүү болон бусад иргэн хуулийн эдгээдүүдэд давуу байдал бий болгож дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулахгүйгээр газар эзэмшүүлэх захирамж гаргаж албан үүрэг бүрэн эрх, мэдлийг албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал олгосон идэвхитэй, санаатай үйлдлийн улмаас орон нутагт их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т " засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус хүчингүй болгоно." гэж заасан,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э нь А/144 дугаартай захирамжаар 63.19 га газар, А/227 дугаартай захирамжаар 13 га газрыг, А/80 дугаартай захирамжаар 20 га газрыг тус тус хүчингүй болгосон боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу гэмт хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй юм.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд "Эрүүгийн хуулд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох"-оор хуульчлагдсан бөгөөд улмаар Эрүүгийн хууль тогтоомж, онолын ном зохиолд уг гэмт хэргийг үйлдсэнээр төгсдөг, хохирол хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж, харин эсрэгээрээ гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учирснаар төгсдөг гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг.

Шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчлагдсан бөгөөд тус хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүн гэж үзэхээр тогтоосон.

Шүүгдэгч Э.Э нь иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн г-д "өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй", Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар "өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй" этгээд атал түүнийг гэрчээр, хууль сануулж авсан мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож байгаа нь шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдөөд хүргэж байна гэж үзсэн тул шүүхээс шүүгдэгч Э.Э-ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Газрын дуудлага худалдаа сонгон шалгаруулалгүйгээр олгогдсон, газрын үнэлгээгээр тогтоогдсон 2.527.382.000 төгрөгийн газраас "Хонгорууд хурд" ХХК-ийн газраас бусад газрын захирамжийн хүчингүй болгосон, "Хонгорууд хурд" ХХК-ийн асуудалд хуулийн байгуулагад шалгагдаж байгаа тул иргэний нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Э-аас гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Шүүгдэгч Э.Э-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Э-ыг анх удаагаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Э.Э-ын нийтийн албанд томилргдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлогын байдлыг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс М-ийн А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.А-г цагаатгасугай.

2.Шүүгдэгч Г овогт Э Э-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Д овогт М-ийн А-д авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая төгрөгөөр/ торгох ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Э-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг, ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

8. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэ хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Э, М.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ц.ОТГОНЖАРГАЛ