Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0093

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.******* /РД:/;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ;

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:;

Хариуцагч: ;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ;

Хариуцагч: *******;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: нарын хооронд үүссэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Y-*******, H-******* солбицолтой, 586 м.кв газрыг эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх, *******ны 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3072 тоот татгалзал хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах X-*******, Y-*******, Н-******* солбицолтой, 586 м.кв газрыг эзэмшүүлэх саналыг 2022 оны Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах санал боловсруулахыг *******нд даалгаж, уг санал орсон 2022 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг д даалгах, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, ХХК /хуучнаар *******/-ийн хойно байрлах Х-*******, Y-*******, H-******* солбицолтой 586 м.кв газрыг эзэмшүүлэх эсэх асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын саналыг авахыг д даалгуулах, болон *******ны газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, "" ХХК-ийн хойно байрлах Х-*******, Y *******, Н-******* солбицолтой 586 м.кв газрыг иргэн Б.*******т эзэмшүүлэхийг д даалгуулах шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж:

1.1.Б.******* нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоон хүлээн зөвшөөрүүлэх;

1.2.Нийслэлийн Засаг даргын татгалзал /*******ны 2021 оны 05 дугаар сарын 06-ны 02-06/3072 дугаар албан бичиг/ хууль бус болохыг тогтоох;

1.3.Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг эзэмшүүлэх саналыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналыг боловсруулахыг *******нд даалгаж, уг санал орсон Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг д даалгуулах;

1.4.Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг эзэмшүүлэх асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын саналыг авахыг д даалгуулах;

1.5. Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг Б.*******т эзэмшүүлэхийг д даалгуулах гэж тодорхойлсон.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 1162 мкв бүхий газар эзэмшдэг. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 сарын 03-ны өдрийн А/58 захирамжаар тус газар дээр нэхэмжлэгчийн өмчлөхийг хүсээд байгаа зэргэлдээ байрлах газар дээр ******* гэдэг компанид нэмж олгосон байдаг. Нэмэгдүүлж олгосон нь зэргэлдээ газар эзэмшигчийн эрхийг зөрчиж байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 3 шатны шүүх нэхэмжлэгчдийн орц гарцыг хаасан, хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд 400 дугаар тогтоолоор А/58 захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдсэн. Уг 4 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд А/58 захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохоор шийдсэн. Гэтэл уг 4 сарын хугацаан маргааныг шийдвэрлэж шинэ акт гараагүй тул тус газар хүчингүй болоод нийтийн эзэмшилд шилжсэн. *******ээс өөр хүн эзэмших юм бол орц гарц нь хаагдаад эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй. Өөрөө эзэмшсэнээр ашиг сонирхлоо хамгаална. Энэ газрыг эзэмшсэнээр ямар нэг хууль тогтоомж зөрчихгүй. Газар эзэмших хүсэлтээ 2021 оны 03 сарын 04-ний өдөр д гаргасан. ******* 2021 оны 05 сарын 26-ны өдрийн 0206/3072 дугаартай албан бичгээр хөгжлийн төлөвлөгөө газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу үүнийг шийдэх ёстой. Дүүргийн Засаг даргын саналыг авах ёстой. Хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр хүсэж байгаа бол дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын журмаар шийдэгдэнэ. Тиймээс эзэмшүүлэхгүй гэсэн байгаа. 2021 оны 06 сарын 17-ны өдөр *******нд хандан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналаа өгсөн. Ингээд 2021 оны 08 сарын 06-ны өдөр хүсэлтээ гаргаад 09 сарын 07-ны өдөр хариу ирсэн. Эхний шаардлагын хууль үндэслэлийн тухайд Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны албан бичгээр газар эзэмшүүлэхээс татгалзсан хариу өгөхдөө Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсгийн бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн заалтыг зөрчиж байна гэж газар эзэмшигчийн үүрэгтэй холбоотой заалтыг баримтлан хариу өгсөн нь үндэслэлгүй. Б.******* одоогоор уг газрын эзэмшигч болоогүй. Өөрсдийнхөө чиг үүргийг нэхэмжлэгчийг буруутгасан байдлаар хариу өгөөд байгаа. Бусдын эзэмших эрхтэй зөрчилдөөд байгаа бол газар эзэмших боломжгүй. Тэгэхээр бусдын эзэмших эрхийг зөрчөөгүй болохыг тогтоолгож түүнийг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн шаардлагыг гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг эрх нь хангагдах боломжгүй нөхцөлд гаргадаг. Нэхэмжлэлийн төрөл маань Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь хэсэгт зааснаар гаргаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргаж өгнө үү.

Хоёрдахь шаардлагын тухайд *******наас газар эзэмшүүлэхээс татгалзсан хариу өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2.1 дахь хэсэгт зааснаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх гэж заасан. Газар эзэмшихийг хүссэн иргэн газраа жилийн зохион байгуулалтад оруулан Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 83 дугаар тушаалын хавсралт журмын 3.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмшихийг хүсээд төлөвлөгөөнд тусгуулах бол Газрын албанд хандахаар заасан. Өөрсдийн хуулиар хүлээсэн чиг үүргийг ******* зөрчөөд байгаа мэтээр ойлгомжгүй хууль бус татгалзал эс үйлдэхүй гаргаж байгаа нь үндэслэлгүй. Газрын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргаас саналыг авах чиг үүрэг д байгаа. Энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаж мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэр гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч 2021 оны 03 сарын 04-ний өдөр д хүсэлт гаргасан. Хариу нь ас биш хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалтын албанаас ойлгомжгүй хариу ирсэн. д 2 удаа хүсэлт гаргасан. Хоёр хүсэлтийг маань хүлээж аваагүй. Газрын тухай хуульд эзэмшүүлэхгүй байх 2 үндэслэл л байгаа. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан. 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан. Эзэмшихийн тулд төлөвлөгөөнд тусгуулах хүсэлт өгөхөөр төлөвлөгөөнд тусгах ёстой гэсэн хариуг өгөөд байгаа. Гэтэл тэр эрх, үүрэг нь хариуцагч нарт байгаа. Иргэдийн оролцоо, хүсэлт дээр үндэслээд газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагддаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Мөн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан. Газрын тухай хуулийн 4.1.6 дахь хэсэгт газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж заасан. Энэ эрх, үүргүүд хангагдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангаж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн маргаад байгаа газар бол хуучны шаазан ваарын үйлдвэр байсан. 1990 оноос хойш хувьчлагдсан. Архитектор төлөвлөлтийн даалгавраас улбаатай хэд хэдэн газрын хувьчлал явагдсан. Өмнө нь энэ газар өмчлөгдөж байсан. Хуулийн дагуу эзэмшээгүй байна гээд хүчингүй болсон. Зэргэлдээ газар эзэмшиж байгаа учраас өөр этгээдийн ашиг сонирхол зөрчигдөнө гэх зүйл байхгүй. Өөр компанид өгч болж байгаа мөртлөө нэхэмжлэгч иргэнд өгч болохгүй зүйл яриад байдаг. 2008 оны журам хүчингүй болоод 2021 онд батлагдсан. Доторх агуулга нь адилхан. Өнөөдрийн байдлаар захирамж хүчинтэй, хүчингүйг тогтоож чадаагүй байна. Хотын хөгжлийн төлөвлөгөө батлагдсан үгүй нь тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч бол журмын дагуу боломжтой хувилбараар эзэмших хүсэлтэй байгаа. Зориулалтаа тулгаагүй гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 400 дугаартай тогтоолоор ХХК болон ******* нарын нэхэмжлэлтэй , Газар зохион байгуулалтын албанд холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт нэмж олгосон газрын эрхийг дахин шинэ акт гарах 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Маргаан бүхий газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн олгохдоо нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын орц гарцыг хаасан болох, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 289 дугаар албан бичгийн хавсралт агаар сансрын зураг, шүүхийн үзлэг зэрэг хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хээрийн судалгаа хийгээгүй, орц гарцын давхцал шалгаагүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн. Хэргийн нөхцөл байдал, нэгж талбарын орц гарц хаагуур гарахыг тогтоох, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэсэн. 2021 оны 05 сарын 06-ны өдрийн 0206/3072 дугаартай албан бичигт газар эзэмших тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшил бүхий инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмших ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан. 33.3.5 дахь хэсэгт бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасан. Тус шүүхээс маргаан бүхий газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх *******ийн эзэмшиж байгаа газрын орц гарцыг хаасан болох нь Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 2/986 дугаар албан бичгийн хавсралт агаар сансрын зураг шүүхийн үзлэг хийсэн зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Маргаан бүхий газарт байрлах дэд сансар станцын талаар ХХК-иас 9 ширхэг барилга байгууламжийн 2203010650 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гэсэн үйл баримтыг тогтоосон атлаа маргаан бүхий захиргааны акттай харилцан уялдаатай болохыг салгаж ярих боломжгүй. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн *******, ХХК-ийн 586 мкв газар нь нийтийн эзэмшлийн зам талбайд хамаарч байгаа бөгөөд 2021 оны 08 сарын 26-ны өдрийн А/653 дугаар захирамжаараа нийтийн эзэмшлийн зам талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд батлагдах хүртэл хугацаанд түр зогсоосон тул газар эзэмших эрх олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг. Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

1.1.Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмших 1176 метр квадрат газрын ойролцоо буюу ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг эзэмшихийг хүсч, 2021 оны 03 дугаар сарын 04, 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус д, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан бичгээр хүсэлт гаргаж байжээ.

1.2.Нийслэлийн газрын албанаас Б.*******т 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3072 дугаар албан бичгээр хүсэлтийг нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчиж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн байна.

1.3.Мөн *******ны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03-06/5562 дугаар албан бичгээр д гаргасан хүсэлтийн хариу болгож Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэдэг тул хүсэлтийг нь хангах боломжгүй гэсэн албан бичиг хүргүүлжээ.

1.4.Нэхэмжлэгч Б.******* нь дээрх албан ёсны хариуг үндэслэн өөрийн газар эзэмших хүсэлт нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах, уг газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, мөн уг газрыг хэн нэгэнд эзэмшүүлэх асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын саналыг авахыг д даалгуулаад, уг газрыг Б.*******т эзэмшүүлэхгүй байгаа , Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг өөртөө эзэмшүүлэхийг даалгах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон үйл баримт тогтоогдлоо.

1.5.Үүнтэй зэрэгцэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 0179 дүгээр шийдвэрээр ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, д холбогдох, гуравдагч этгээдээр Б.******* оролцсон захиргааны хэргийг хянан, уг шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.7-д Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтэй бөгөөд уг асуудлаар ... Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандсан гэдэг үйл баримтыг тогтоосныг үзвэл энэхүү хэрэгт Б.******* нь уг газрыг эзэмших хүсэлтэй гэх үйл баримт хэлэлцэгдсэн болох нь тогтоогдож байна.

1.6.Дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад шийдвэрлэсэн, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дугаар магадлалын Хянавал хэсгийн 12-т Түүнчлэн хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 08, 06 дугаар сарын 08-ны өдөр, гуравдагч этгээд Б.*******ийн 2021 оны 03 дугаар сарын 04, 06 дугаар сарын 17, 08 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгүүдээс үзвэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтэй, уг асуудлаар болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хариуцагчид болон түүний хэрэгжүүлэгч агентлаг *******нд хандсан байх бөгөөд хариуцагчаас газрын маргаан эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн, нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасантай нийцжээ гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

1.7.Энэхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа ба уг шийдвэрийн үр дагавар нь *******ийн эзэмшихийг хүсч байгаа газрыг нийтийн эзэмшлийн талбайг ******* ХХК болон ******* нарт эзэмшүүлэхгүй үлдээсэн нь хууль зөрчөөгүй болохыг тогтоон шийдвэрлэсэн үйл баримтууд байна.

Хоёр.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

2.1.Нэхэмжлэлийн Б.******* нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоон хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

2.1.1.Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг Б.******* эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөнө гэх эрх зүйн маргаан байхгүй, ийм үйл баримт шүүхэд тогтоогдохгүй байна.

Учир нь ******* ХХК, ХХК, Б.******* нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийг зөрчсөн, иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын газрын эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 654 дүгээр болон 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0179 дүгээр шийдвэрүүд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0017 дугаар болон 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалууд, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 107 дугаар тогтоол болон Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 355 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байна.

2.1.2.Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсэгт зааснаар эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх маргааныг шийдвэрлэх үндэслэл нь хэргийн оролцогчид тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй эрх зүйн харилцааг эрх зүйн маргаантай харилцаа гэж үзэхийн хамт маргааны зүйл нь юу байсныг тогтоох шаардлага үүсдэг.

2.1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох үндэслэлээ Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3072 дугаар албан бичгээр Б.*******ийн хүсэлтийг нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т заасан бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэх заалтыг зөрчиж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн учраас гаргаж байна гэжээ.

2.1.4.Нэхэмжлэгч Б.*******ийг тухайн маргаантай газрыг эзэмших хүсэлтээ гаргах үед тухайн газар дээр ******* ХХК газар эзэмших хүсэлт гаргаж байсан, мөн тухайн газар нь шүүхэд маргаантай байсан болох нь тогтоогдож байгаа тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Б.*******т Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т заасныг баримтлан хариу өгсөн нь хууль зөрчөөгүй байжээ.

2.1.5.Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0179 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 355 дугаар тогтоолоор уг маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа бөгөөд уг шийдвэрүүдийн дүнд Б.*******ийн эзэмшихийг хүссэн газар нь нийтийн эзэмшилд үлдээх ёстой болохыг шүүх тогтоосон байна.

2.1.6.Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.12.2 дэх хэсэгт заасан газар эзэмшигч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэж дуусгасныг зөвтгөсөн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон, энэ газар дээр газрын эрх зүйн харилцааны аливаа маргаан байхгүй, хэн нэгнээс нийтийн эзэмшилд авсан эрх зүйн харилцааг үгүйсгээгүй тул шүүх нь Б.******* Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоон, хүлээн зөвшөөрөх эрх зүйн маргаан байхгүй учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

2.1.7.Энэхүү үндэслэлээр Б.*******ийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

2.2.Нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын татгалзал /*******ны 2021 оны 05 дугаар сарын 06-ны 02-06/3072 дугаар албан бичиг/ хууль бус болохыг тогтоох болон Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг Б.*******т эзэмшүүлэхийг д даалгуулах шаардлагын тухайд:

2.2.1.Дээр дурдсанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0179 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтэй, уг маргааныг эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн, нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасантай нийцжээ гэж дүгнэсэн, уг шийдвэрийн үр дагавар нь нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшихийг хүссэн 586 метр квадрат газар нь нийтийн эзэмшилд үлдэхээр болсон.

2.2.2.Шүүхийн шийдвэр нь эрх зүйн хүчин чадлын хувьд иргэн, хуулийн этгээдээс заавал биелүүлэх шинжийг агуулдаг бөгөөд шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэсэн үйл баримтыг нөгөө шүүхэд дахин шийдвэрлэхийг хуулиар хориглосон зэрэг хууль зүйн үндэслэлээр уг газрыг Б.*******т эзэмшүүлэхээс татгалзсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 06-ны 02-06/3072 дугаар албан бичиг нь дээрх шийдвэртэй хэрэгт хэлэлцэгдсэн байх тул ас уг газрыг Б.*******т эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр буюу албан бичиг нь нэхэмжлэгч Б.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль бус гэж үзэх үндэслэл нотлогдсонгүй.

2.2.3.Иймд нэхэмжлэгч Б.*******ийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.3.Нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг эзэмшүүлэх саналыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналыг боловсруулахыг *******нд даалгаж, уг санал орсон Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг д даалгуулах болон Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг эзэмшүүлэх асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын саналыг авахыг д даалгуулах шаардлагын тухайд:

2.3.1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, мөн зүйлийн 20.2.3-т аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх нь аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх байхаар, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, мөн зүйлийн 21.2.2-т батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох, мөн зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэх бүрэн эрхийг ас хэрэгжүүлэхээр тус тус хуульчилжээ.

2.3.2.Ийнхүү хуульд зааснаар нь нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулах, батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох зэрэг ажиллагаа нь Нийслэлийн Засаг даргын гадагшаа чиглэсэн захиргааны акт биш буюу түүнд хуулиар олгосон энэхүү бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ өөрөө газрыг хэзээ, хаана, хэнд эзэмшүүлэхээ төлөвлөх, хэнээр хэзээ хэлэлцүүлэх, хэнээс санал авах зэрэг ажлыг хэрхэн зохион байгуулахаа шийдвэрлэх буюу түүний удирдлага зохион байгуулалтын шинжтэй дотогшоо чиглэсэн захиргааны акт буюу үйл ажиллагаа учраас түүний энэхүү бүрэн эрхэд шүүхээс оролцох эрх хэмжээ байхгүй юм.

2.3.3.Өөрөөр хэлбэл, шүүхээс Нийслэлийн Засаг даргыг өөрийн харьяалан удирддаг нутаг дэвсгэрийнхээ хаана нь ямар газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгахыг зааж, улмаар хэн, ямар этгээдэд олгох, хэнээс санал авсан байхыг зааж, даалгах хууль зүйн боломжгүй, ийм эрх шүүхэд байхгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзахгүйгээр шууд хууль зүйн дүгнэлт өгч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.4.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.*******ийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, уг газрын талаар эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гарсан байх тул нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

3.1.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба үйл баримт, нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл үнэмшил, эрх хэмжээнд хамаарна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.2, 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн Б.******* нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоон хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Засаг даргын татгалзал /*******ны 2021 оны 05 дугаар сарын 06-ны 02-06/3072 дугаар албан бичиг/ хууль бус болохыг тогтоох, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг эзэмшүүлэх саналыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналыг боловсруулахыг *******нд даалгаж, уг санал орсон Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг д даалгуулах, уг 586 метр квадрат газрыг эзэмшүүлэх асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын саналыг авахыг д даалгуулах, Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХК-ийн хойно байрлах Х-*******, Ү-*******, Н-******* солбицолтой 586 метр квадрат газрыг Б.*******т эзэмшүүлэхийг д даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ