| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2022/00955/И |
| Дугаар | 130/ШШ2023/00016 |
| Огноо | 2023-01-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2023/00016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн С сумын 01 дүгээр багт оршин суудаг, Т овогт К.Б,
Хариуцагч: А аймгийн С сумын ЗТА (ЗТА Т.А);
Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн №Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай.
Шүүх хуралдаанд оролцогч нар:
Нэхэмжлэгч К.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Хариуцагч С сумын ЗТА Т.А*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К.Б А аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн №Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие С сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21*******ний өдрийн Б\03 дугаартай захирамжаар С сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. А аймгийн С сумын ЗТА Т.А нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж К.Б надад удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн болно.
1.2.Миний бие тухайн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн цагаас хойш тус Хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн ба өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Өнгөрсөн онд би сахилгын зөрчил гаргаагүй байхад сумын Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсныг иргэний шүүхээс хүчингүй болгож байсан.
1.3.Гэтэл С сумын ЗТА Т.А нь 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдөр №Б/35 дугаартай захирамжаар К.Б нь тамга, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэсэн үндэслэл зааж миний үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан явдалд гомдолтой байна.
1.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4*******т сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан гэх энэ зөрчлийг хариуцагч С сумын ЗТА 2022 оны 9 дүгээр сарын 12*******ны мэдсэн байна гэж үзэж байна. Харин ажил олгогч 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдөр надад сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4*******д заасныг зөрчсөн гэж үзэж байна.
1.5.Ажил олгогчийн маргаан бүхий гэх 2022 оны Б/33 дугаартай захирамж нь К.Б*******г тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ оногдуулсан явдлыг зөвшөөрөхгүй байна.
Иймд А аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн №Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч С сумын ЗТА Т.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Тус сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн цэцэрлэгийн эрхлэгч С.А сумын Засаг даргад ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 12*******ны өдрийн 26 дугаар бүхий албан бичиг нь Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн албан бланканд бичигдэж, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А өөрөө гарын үсэг зурсан боловч Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг тус тус дарсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эх, харгалзан дэмжигч болон баг хооронд хийгдсэн гуравласан гэрээнд 2 дугаар цэцэрлэгийн тамга тэмдэг дарагдсан байдалтай байсан.
2.2.К.Б*******гийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”*******ын 6 дугаар зүйлийн 6.1*******д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална”, 6.2*******т “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг албан бус хэрэгцээнд ашиглах бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ гарахыг хориглоно”... гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас 2022 оны 10 дугаар сарын 13*******ны өдөр 0145180 дугаар шийтгэлийн хуудсаар К.Б*******г 50 нэгжээр буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.3.К.Б*******гийн нэхэмжлэлд: “...ЗТА Т.А нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж К.Б*******д удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн байна...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Засаг даргын зүгээс хууль зөрчиж хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ялгаварлан гадуурхах бодлого баримталж байгаагүй болно.
2.4.Мөн К.Б нь тэмдэг ашиглах журмыг зөрчсөн гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ оногдуулсан явдлыг зөвшөөрөхгүй байна гэжээ. Гэвч ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь давхардуулан шийтгэл оногдуулж байгаа явдал биш өөрөөр хэлбэл холбогдох хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтнаас холбогдогчийн гаргасан зөрчилд торгох шийтгэвэр оногдуулсан явдалд сахилгын шийтгэл ногдуулахад саад болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Нэхэмжлэгч К.Б*******гаас А аймгийн С сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21*******ний өдрийн №Б/06 дугаартай “К.Б*******г ажилд томилох тухай” захирамж, А аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн №Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, К.Б*******гийн “Монгол Улсын иргэний үнэмлэх”*******ийн хуулбар, А аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны даргын 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн №44 дугаартай албан бичиг зэрэг бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас 2022 оны 4 дүгээр сарын 27*******ны өдрийн №05 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, А аймгийн С сумын Засаг даргын зөвлөлийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 11*******ний өдрийн №11 дугаартай “Эрх нь хөндөгдөж байгаа 1, 2, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт сонсох ажиллагаа явуулах тухай” тэмдэглэл, А аймгийн С сумын Засаг даргын зөвлөлийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 28*******ны өдрийн №13 дугаартай “Эрх нь хөндөгдөж байгаа 1, 2, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт 2 дахь удаагийн сонсох ажиллагаа явуулах тухай” тэмдэглэл зэрэг бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн 01\1604 дугаартай албан бичгээр хүргүүлсэн У*******172 хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн тухай 17 хуудас бүхий материал, зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч К.Б*******гийн А аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн №Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч К.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Т.А нь А аймгийн С сумын Засаг даргын албан тушаалд томилогдсон цагаас эхэлж надад удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн болно. С сумын ЗТА Т.А нь 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдөр №Б/35 дугаартай захирамжаар намайг тамга, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэсэн үндэслэл зааж миний үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг үндэслэлгүй оногдуулсан тул шүүхэд хандсан.
3.Хариуцагч С сумын ЗТА Т.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...К.Б*******гийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”*******ын 6 дугаар зүйлийн 6.1*******д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална”, 6.2*******т “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг албан бус хэрэгцээнд ашиглах бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ гарахыг хориглоно”... гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд
4.1.Нэхэмжлэгч К.Б нь 2020 оны 12 дугаар сарын 21*******ний өдрөөс эхлэн С сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр А аймгийн С сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21*******ний өдрийн Дугаар Б/06 дугаартай “К.Б*******г ажилд томилох тухай” захирамжаар томилогдсон ба хариуцагч (ажил олгогч) А аймгийн С сумын ЗТА Т.А, нэхэмжлэгч (ажилтан) К.Б нар 2022 оны 4 дүгээр сарын 27*******ны өдөр №05 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”*******г хугацаагүй байгуулсан байна.
4.2.Хариуцагч А аймгийн С сумын ЗТА Т.А 2022 оны 10 дугаар сарын 11*******ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа 1, 2, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт сонсох ажиллагаа явуулсан тухай А аймгийн С сумын Засаг даргын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 11*******ний өдрийн №11 дугаартай хурлын тэмдэглэлд:... Хариуцагч А аймгийн С сумын ЗТА Т.А нь “Хүүхдийн 1*******р цэцэрлэгийн эрхлэгч ... өөрийн байгууллагын тамга, тэмдгийг гээснийг хэнд ч мэдэгдэхгүйгээр ЗТА намайг хууран мэхэлж 2022 оны 9 дүгээр сарын 12*******ны өдөр ирүүлсэн албан тоотыг 1*******р цэцэрлэгийн албан бланканд бичиж, 1*******р цэцэрлэгийн эрхлэгч ... өөрөө гарын үсэг зурсан мөөртлөө 2*******р цэцэрлэгийн тэмдгийг, уг албан тоотын хавсралтад 4*******р цэцэрлэгийн тэмдгийг тус тус дарсан байна. Энэ нь Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”*******ын 6 дугаар зүйлийн 6.1,6.2,6.12 заалтыг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн ... Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч К.Б ... өөрсдийн байгууллагын тэмдэгтийн бусдад дамжуулан, ашиглуулж байгаа нь Засгийн гарын 2020 оны 246 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан журмуудын холбогдох заалтыг тус тус зөрчсөн” гэж танилцуулсан байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4*******д “сонсох ажиллагаа явуулах арга хэлбэрүүдийг тодорхойлж өгсөн байна. Үүнд: сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, төлөөлөгчөөр санал авах гэсэн. Миний санал та бүхнээс тайлбарыг бичгээр авах саналтай байна...гэж Шийдвэрлэсэн нь: Хүүхдийн 1, 2, 4*******р цэцэрлэгийн эрхлэгчид “тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас илгэх, хэрэглэх журам”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”*******ын холбогдох заалтыг тус тус зөрчсөн тул уг зөрчлийн талаар тайлбарыг 2022 оны 10 дугаар сарын 13*******ны өдөр 16:00 цаг хүртэл ирүүлэхийг даалгасан байна.
4.3.Нэхэмжлэгч К.Б тайлбараа бичгээр ирүүлэх хариуцагчийн товлосон хугацаа нь дуусаагүй байхад буюу 2022 оны 10 дугаар сарын 12*******ны өдөр хариуцагч А аймгийн С сумын ЗТА Т.А нь №01/333 дугаартай “Зөрчил шалгуулах тухай” албан бичгийг Улсын Бүртгэлийн хэлтсийн даргад уламжилсан ба А аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий ажилтан, хяналтын улсын байцаагч 2022 оны 10 дугаар сарын 12*******ны өдрийн 16 цаг 30 минутад мэдээллийг хүлээн авч “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн байна.
Улмаар А аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий ажилтан, хяналтын улсын байцаагчийн үйлдсэн 2022 оны 10 дугаар сарын 12*******ны өдрийн У*******172 “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 12*******ны өдрийн №0145180 дугаартай Шийтгэлийн хуудсаар С сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч К.Б*******д 2022 оны 9 дүгээр сарын 12*******ны өдөр 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тэмдгийг С сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид хууль бус замаар шилжүүлсэн, зохих журмын дагуу хадгалаагүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь, К.Б торгуулийн мөнгийг төлсөн нь 2022 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн Төрийн банкны “Мөнгөн шилжүүлэг”*******ийн баримтаар тус тус нотлогдож байна.
4.4.Хариуцагч А аймгийн С сумын ЗТА Т.А 2022 оны 10 дугаар сарын 28*******ны өдөр 2 дахь удаагийн сонсох ажиллагаа явуулж, С сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч К.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 12*******ны өдөр 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тэмдгийг С сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид хууль бус замаар шилжүүлсэн, зохих журмын дагуу хадгалаагүй зөрчил нь тогтоогдсон гэж үзээд сарын цалинг 20%*******иар бууруулах сахилгын шийтгэл авахаар шийдвэрлэсэн нь А аймгийн С сумын Засаг даргын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28*******ны өдрийн №13 дугаартай “Эрх нь хөндөгдөж байгаа 1, 2, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт 2 дахь удаагийн сонсох ажиллагаа явуулах тухай” хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Улмаар хариуцагч А аймгийн С сумын ЗТА Т.А Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.10, 59.1.20, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 48.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.3, 123.3, эрхлэгч К.Б*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дах заалтыг тус тус үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн №Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар ...С сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч К.Б нь хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан эрх үүргээ биелүүлээгүй, засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”*******ын 8 дугаар зүйлийн 8.1.7, Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”*******ын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дах хэсгүүдийг зөрчиж байгууллагын тэмдгийг зохих журмын дагуу хадгалаагүй, бусдад дамжуулан, ашиглуулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
4.5.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 “сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байна.
Хариуцагч С сумын ЗТА Т.А*******ы 2022 оны 9 дүгээр сарын 12*******ны өдөр өөрт нь хаяглан ирүүлсэн С сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12*******ны өдрийн 26 дугаар бүхий албан бичигт тус цэцэрлэгийн эрхлэгч өөрөө гарын үсэг зурсан боловч Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тэмдэг дарагдсан гэдгийг мэдсэн буюу илүүлсэн, улмаар А аймгийн С сумын ЗТА Т.А 2022 оны 10 дугаар сарын 11*******ний өдөр эрх нь хөндөгдөж байгаа 1, 2, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт сонсох ажиллагаа явуулсан байна.
Иймд хариуцагч С сумын ЗТА Т.А*******ы 2022 оны 9 дүгээр сарын 12*******ны өдөр өдөр сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах ёстой байхад 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдөр Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4*******ийг зөрчсөн байна.
4.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6*******д энэ хуулийн 123.4 заасан хугацаанд ...эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэж заасан байна.
Иймд хариуцагч А аймгийн С сумын ЗТА Т.А нь 2022 оны 9 дүгээр сарын 12*******ны өдөр сахилгын зөрчлийг илрүүлэн, 2022 оны 10 дугаар сарын 11*******ний өдөр эрх нь хөндөгдөж байгаа 1, 2, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт сонсох ажиллагаа явуулсан байх тул С сумын ЗТА Т.А 2022 оны 10 дугаар сарын 12*******ны өдөр №01/333 дугаартай “Зөрчил шалгуулах тухай” албан бичгийг Улсын Бүртгэлийн хэлтсийн даргад явуулснаар сахилгын зөрчил гаргасан хугацаа нь тасалдсан байна гэж үзэх боломжгүй байна.
4.7.Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын шийтгэл оногдуулахад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3*******д “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 132.2*******т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж заасан.
Нэхэмжлэгч К.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 12*******ны өдөр 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тэмдгийг С сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид хууль бус замаар шилжүүлсэн, зохих журмын дагуу хадгалаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1*******д зааснаар 50000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байхад, хариуцагч нь нэхэмжлэгч К.Б*******гийн тухайн зөрчилд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3*******д заасан үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл оногдуулсан сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг хэрхэн харгалзан үзсэн үндэслэл нь тодорхой бус байна.
4.8.А аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 44 дугаартай албан бичигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10*******ны өдрийн 01 дугаартай тогтоолоор “Аймаг, нийслэлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны дүрэм” батлагдсан. Дээрх дүрмийг 2022 оны 3 дугаар сарын 15*******ны өдөр тус хороонд албан бичгээр хүргүүлсэн. Одоогоор тус аймагт дүрмийн 2 дугаар заалтын 2.2.*******д зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаар түншлэлийн гурван талт хорооны гишүүн батлагдан, хороог байгуулах тогтоол гараагүй болно. Иймд та бүхэн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлнэ үү” гэсэн байна.
Иймд аймгийн хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах ажлын хэсэг байгуулагдаагүй тул нэхэмжлэгч К.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2*******т заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгч К.Б*******гийн гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2*******д заасныг үндэслэн шийдвэрлэлээ.
5.Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2*******ыг баримтлан А аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн №Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч А аймгийн С сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5*******ыг баримтлан хариуцагч А аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн №Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч А аймгийн С сумын Засаг даргаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК