Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2023/00031

 

Х  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгчид А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х  аймгийн Д  сумын 10 дугаар багт оршин суух, Ж овогт М.Е ;

Хариуцагч: Х  аймгийн Д  сумын 2 дугаар багт оршин суудаг, Төлек овогт Хусаяны Б;

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 900000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Е ,

Хариуцагч: Х.Б,

Иргэдийн төлөөлөгч М.Б ,

Орчуулагч: Б.Жанерке

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Е  нь хариуцагч Х.Бд холбогдуулан гэм хорын хохирол 900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 09*******ний өдөр хариуцагч Х.Х.Б д зодуулан толгойд гэмтэл авч аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт 10 хоног хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн. Дараа нь гэрээр 20 хоног эмчилгээ хийлгүүлсэн. Х.Бн надыг зодсон асуудлыг аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан шалгаж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч К.Ё  Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх зүйлд зааснаар Х.Бг 100 нэгжээр торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

1.2.Тухайн үед би шүүх эмчид үзүүлэн шинжилгээ хийлгэхэд гэмтлийн зэрэгт хамааралгүй гэсэн тогтоол танилцуулсан. Гэвч би өөрийн эмчилгээнд зарцуулсан хохирлыг К.Ё д гаргаж өгсөн ба хохиролд  гарсан гэх 105000 төгрөгийн Х.Б байцаагч К.Ё д өгсөн боловч би авахаас татгалзсан.

1.3.Шүүх эмч болон бариач Ж гэдэг хүнд хариуцагч Х.Б аваачаад үзүүлээгүй, би өөрөө очиж үзүүлсэн. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн компьютер томографын толгойн зургийг би өөрөө очиж авхуулсан ба түүнд шаардагдах оношилгоо шинжилгээний 120000 төгрөгийг би өөрөө төлсөн. Надад Х.Б одоогийн байдлаар нэг ч төгрөг хохиролд төлөөгүй болно. 

1.4.Миний бие өөрийн хувийн тээврийн хэрэгслээр таксинд явж өдөрт 30000 төгрөгийн орлого олдог байсан ба Х.Бд зодуулснаас болж нэг сарын орлого 900000 төгрөгөөр хохирч үлдсэн. Миний таксины үйлчилгээ хийж өдөрт 30000 төгрөгийн орлого олдог байсныг хамт таксинд явдаг Д.Б, Ш.Б , А.С нар гэрчлэн тодорхойлолт бичиж өгсөн. Иймд Х.Баас гэм хорын хохирол 900000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.  

2.Хариуцагч Х.Б нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 09*******ний өдөр гудамжинд явж байхад М.Е  гэгчтэй тааралдсан. М.Е  нь намайг барьж авч чи намайг зодсон, цагдаад өгнө гээд Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тэрний дагуу цагдаа нар ирээд бид хоёрыг Цагдаагийн газарт авч ирсэн. Тэнд ирсний дараа цагдаагийн ажилтан К.Ё  надтай уулзаад та архи уусан байна, гэрт очиж амраад маргааш ир гэж миний хүүхдийг дуудуулж ар гэрт хүлээлгэн өгсөн.

2.2.Миний бие гэртээ очоод амраад маргааш өглөө нь 9 цагт цагдаад ирэхэд К.Ё  нь энэ хүнийг эмчид үзүүл гэсэн. Тэгэхээр би түүнийг дагуулж нэгдсэн эмнэлэгт очиж компьютер томографын зураг авхуулсан боловч ямар нэгэн гэмтэл илрээгүй. Тэрний дараа гүүрний цаана байдаг Ж гэдэг бариачид очиж үзүүлнэ гэхээр нь тэнд дагуулж очиж үзүүлсэн. Дараа нь шүүх эмчид үзүүлэхэд гэмтэл тогтоогдоогүй, шинжээч эмч би энэ хүнтэй өөрөө ярина, та явж бай гээд явуулсан. Дараа өдөр нь цагдаагийн ажилтан К.Ё  намайг дуудаад 100000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч асуудал дууссан.

2.3.М.Е   нь надад зодуулснаас болоод биедээ ямар нэгэн гэмт аваагүй. Нэгдсэн эмнэлэгт 10 хоног өөрийн хүсэлтээр хэвтэн эмчилгээ хийлгэсэн байна. Би энэ талаар эмчлэгч эмч нараас асуухад машинд мөргүүлсэн, ядаргаанд орсон гэж хэлээд эмчилгээ хийлгэсэн гэсэн. Надад цагдаагийн ажилтан К.Ё  хохирол эмчилгээний зардалд 105000 төгрөгийг М.Е т төлнө гэхэд бэлэн 105000 төгрөгийг К.Ё д өгсөн боловч, М.Е  аваагүй гээд буцаагаад өгсөн. Иймд М.Е  ямар ч үндэслэлгүйгээр надаас 900000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ тухайн үед шүүх эмнэлэг болон бариачид үзүүлсэн зэрэг асуудал болсон тул М.Е т 150000 төгрөг төлж өгье гэсэн байна.

Иргэдийн төлөөлөгч М.Б ийн дүгнэлт: М.Е  тэр өдөр шүүх эмчид хадаж үзүүлсэн бол тэр актыг харгалзан шийдвэр гаргах хэрэгтэй. Хариуцагч Х.Б өгнө гэсэн 150000 төгрөг болон бусад бариач Ж үзүүлж харуулсан, томографын мөнгийг төлөх хэрэгтэй. Мөн бусад зарцуулсан мөнгийг төлүүлэх нь зүйтэй гэсэн байна.

4.Нэхэмжлэгч М.Е  нь Р ХХК*******ны 2022 оны 9 дүгээр сарын 15*******ны өдөр 30000 төгрөгт болон 2022 оны 9 дүгээр сарын 27*******ны өдөр 30000 төгрөгт бензин авсан гэх е*******баримт, Х  аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Ж.С шинжилгээ хийсэн тухай бичиг, М.Е ийн “Амбулаторийн эмчлүүлэгсдийн карт”, М.Е ийн Х  аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, Х  аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 30*******ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтын хариу мэдэгдэх хуудас”, Д.Б, Ш.Б , А.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,  камерын бичлэгийн гэрэл зураг, Х  аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн оношилгоо, шинжилгээний е*******баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 5.Хариуцагч Х.Бн тус шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн 130/ШЗ2022/03397 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Х  аймгийн Нэгдсэн эмнэлгийн  даргын 2023 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн №10 тоот албан бичгээр хүргүүлсэн М.Е ийн тус эмнэлгийн Мэдрэлийн тасагт 2022 оны 10 дугаар сард хэвтэн, эмчлүүлсэн тухай “Өвчний түүх №914*******мэд”, гэрчээр М.А*******г асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гэм хорын хохирол 900000 төгрөгөөс гэм хорын хохиролд 150000 төгрөгийг хариуцагч Х.Б*******аас гаргуулан, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 750000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч М.Е  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 09*******ний өдөр хариуцагч Х.Х.Б д зодуулан толгойд гэмтэл авч аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт 10 хоног хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн. Дараа нь гэрээр 20 хоног эмчилгээ хийлгүүлсэн. Шаардагдах оношилгоо шинжилгээний 120000 төгрөгийг би өөрөө төлсөн ба Х.Х.Б  надад нэг ч төгрөг хохиролд төлөөгүй болно. Иймд Х.Баас гэм хорын хохирол 900000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.  

3.Хариуцагч Х.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч М.Е  шүүх эмнэлэг болон бариачид үзүүлсэн зэрэг асуудал болсон тул түүнд 150000 төгрөг төлж өгье. Харин нэхэмжлэгч М.Е  нь надад зодуулснаас болоод биедээ ямар нэгэн гэмт аваагүй. Нэгдсэн эмнэлэгт 10 хоног өөрийн хүсэлтээр хэвтэн эмчилгээ хийлгэсэн байна. Иймд М.Е  ямар ч үндэслэлгүйгээр надаас 900000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

4.1.Хариуцагч Х.Б 2022 оны 9 дүгээр сарын 09*******ний өдөр “С” төвийн урьд зогсоолд буюу гудамж талбайд архидан согтуурсан үедээ нэхэмжлэгч М.Е ийн биед халдаж Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх зүйлд зааснаар 100 нэгжээр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн Х  аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 30*******ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас” болон нэхэмжлэгч М.Е ийн Х  аймгийн Цагдаагийн газарт гаргаж байсан гомдол зэргээр нотлогдож байна.

4.2.Нэхэмжлэгч М.Е  Х  аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт 2022 оны 10 дугаар сарын 17*******ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр хүртэл 9 хоног толгой өвддөг бусад тодорхой хам шинж оношоор хэвтэн эмчлүүлсэн нь Х  аймгийн Нэгдсэн эмнэлгийн  даргын 2023 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн №10 тоот албан бичгээр хүргүүлсэн М.Е ийн “Өвчний түүх №914*******мэд”, мөн Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч эмч, гэрч М.А*******ийн шүүхэд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Тодруулбал, гэрч М.А*******ийн шүүхэд өгсөн мэдүүлэгт: “Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна М.Е  толгой өвддөг, нойр муутай гэж мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед сүүлийн 10 хоног унтаж, чадахгүй байна гэж хэлж байсан болохоос хүнд зодуулсан гэж хэлж байгаагүй, томограф шинжилгээгээр ямар нэгэн гэмтлийн шинж тэмдэг илрээгүй, гадна талд нь гэмтэл шарх байхгүй байсан. Хэрэв бусдад зодуулсан гэвэл манай тасагт хэвтэх ёсгүй гэмтэл рүү эмчилгээ хийлгэх байсан. Миний бие М.Е*******т хийсэн эмчилгээний талаар өвчний түүхэд тодорхой бичсэн...” гэсэн байна

4.3.Нэхэмжлэгч М.Е ийн гаргаж өгсөн Х  аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн е*******баримтад “оношилгоо, шинжилгээ”*******нд төлөх дүн 120000 төгрөг гэсэн ба даатгалаас төлсөн нь 84000 төгрөг, иргэнээс төлсөн гэдэгт “0” гэж бичигдсэн байна. Үүгээр нэхэмжлэгч М.Е  томограф шинжилгээнд 120000 төгрөг төлсөн гэсэн нь үгүйсгэгдэж байна.

4.4.Нэхэмжлэгч М.Е  нь хариуцагч Х.Х.Б  нарын хоорондын зөрчлийн маргаан 2022 оны 9 дүгээр сарын 09*******ний өдөр болсон байхад Х  аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Ж.С 2022 оны 8 дугаар сарын 13*******ны өдөр М.Е ийн ....гавал ясанд хугарал гэмтэл илрээгүй гэж шинжилгээ хийсэн” талаарх Х  аймгийн Нэгдсэн эмнэлгийн бичиг нь цаг хугацааны хувьд энэ хэрэгт хамааралгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан “Р” ХХК*******ийн 2022 оны 9 дүгээр сарын 15*******ны өдөр 30000 төгрөгт, мөн 2022 оны 9 дүгээр сарын 27*******ны өдөр 30000 төгрөгт бензин авсан гэх е*******баримтаар нэхэмжлэгч М.Е  бензин авсан байна гэж шууд үзэх боломжгүй, энэхүү е*******баримтыг хэзээ хэн ямар маркийн, ямар улсын дугаартай машины  жолоочид олгосон нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна

Мөн нэхэмжлэгч М.Е ийн гаргаж өгсөн хариуцагч Х.Б зодсон талаар камерын бичлэгийн гэрэл зургийг хэн хэзээ хаанаас бэхжүүлэн авсан эсэх нь тодорхой бус, тухайн маргаан нь Х  аймгийн Цагдаагийн газраас шийдэгдсэн нь дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа тул энэхүү камерын бичлэгийн гэрэл зураг энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

4.5.Нэхэмжлэгч М.Е ийн гаргаж өгсөн хамт таксины үйлчилгээ хийдэг хүмүүс гэх Д.Б, А.С, Г.Бы нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: “Нэгдсэн эмнэлгийн урьд М.Е*******тэй хамт иргэдэд таксины  үйлчилгээ үзүүлдэг.  Бидний өдрийн орлого 30000*******40000 төгрөгийн хооронд хөлс олдог. М.Е  2020 оноос 2022 он хүртэл эмнэлгийн хажууд такси хийж өдөрт 30*******40 мянган төгрөгийн хооронд хөлс олж амьдралаа залгуулж байгаа нь үнэн” гэсэн байна.

Нэхэмжлэгч М.Е  нь хариуцагч Х.Х.Б  зодсоны улмаас гэмтэл авч хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон гэдгийг нотлох баримт байхгүй, хөндлөнгийн хууль ёсны нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул 30 хоногт таксины үйлчилгээнд явж чадаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна.

5.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтэд хариуцагч Х.Бн өгнө гэсэн 150000 төгрөг болон бусад бариач Ж*******д үзүүлж харуулсан, томограф шинжилгээнд төлсөн мөнгийг болон бусад нэхэмжлэгчийн зарцуулсан мөнгийг төлүүлэх хэрэгтэй гэсэн боловч хавтаст хэрэг нэхэмжлэгч М.Е  бариачид мөнгө төлсөн тухай холбогдох нотлох баримт байхгүй, томограф шинжилгээнд мөнгө төлөөгүй гэдэг нь дээрх нотлох баримтаар нотлогдож байна.

6.Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч М.Е  тухайн үед шүүх эмнэлэг болон бариачид үзүүлэн мөнгө цаг заваа зарцуулсан асуудал болсон тул М.Е т 150000 төгрөг сайн дурын үндсэн дээр төлж өгье гэсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1*******ийг баримтлан хариуцагч Х.Б*******аас гэм хорын хохирол 150000 (нэг зуун тавин мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Е т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 750000 (долоон зуун тавин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч М.Е  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн нэрийг Х.Х.Б  гэж, хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтэд нэрээ Х.Х.Б  гэж, мөн Х  аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 30*******ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас” болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад хариуцагчийн нэрийг Х.Х.Б гэж бичигдсэн нь үг үсгийн хувьд хариуцагчийн 2012 оны 9 дүгээр сарын 05*******ны өдөр олгосон Монгол Улсын Иргэний үнэмлэхэд бичигдсэн нэртэй нь зөрж тохирохгүй байна.

Иймд 2012 оны 9 дүгээр сарын 05*******ны өдөр олгосон Монгол Улсын Иргэний үнэмлэхэд овог Т эцгийн нэр Х, нэр Б гэж бичигдсэн байх тул хариуцагчийн нэрийг Х.Б гэж шийдвэрт зөвтгөн бичсэн болно.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 26150 (хорин зургаан мянга нэг зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 150000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 5150 төгрөгийг хариуцагч Х.Б*******гаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Б*******аас гэм хорын хохирол 150000 (нэг зуун тавин мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Е*******т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 750000 (долоон зуун тавин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар нэхэмжлэгч М.Е ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26150 (хорин зургаан мянга нэг зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Б*******гаас 5150 (таван мянга нэг зуун тавин) төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Е*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      К.БҮЛДИРГЕН

    

     ШҮҮГЧИД                                      А.ЖАРХЫНГҮЛ

 

Б.МАНГИЛИК