| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2020/0827/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/770 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 268.1., 18.6.3., 20.3.1., 20.3.2., 21.10.1., 22.4.4., 22.5.1., 22.5.2., 24.2.1., |
| Улсын яллагч | Х.Онолт, Г.Баясгалан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/770
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Б-ийн С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б-ийн С-ыг цагаатгасугай.
2. Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг зааснаар Ц-ийн М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүгдэгч нас барсан үндэслэлээр,
шүүгдэгч Р-ийн Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
шүүгдэгч Б-ийн Ү-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,
шүүгдэгч Х-гийн Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
шүүгдэгч Г-ын Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Р-ийн Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс шүүгдэгч Б.С-т хахууль өгсөн гэх 5.800.000 төгрөгийн үйлдлийг, шүүгдэгч Г.Н-д хахууль өгсөн гэх 10.000.000 төгрөгийн үйлдлийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Р.Б, Х.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон, шүүгдэгч Б.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт болгон, шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
5. Шүүгдэгч ** овогт Р-ийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч ** овогт Б-ийн Ү-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой, албан тушаалтан албаны нөлөөг урвуулан ашиглаж” үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч ** овогт Х-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч ** овогт Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ** овогт С-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ** овогт Д-ын П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ** овогт Г-ын Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч К.М А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Г.И В-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ** овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ** овогт Г-ын О-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ** овогт Ж-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ** овогт Ж-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ** овогт Г-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тул шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч ** овогт Д-ийн П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ** овогт Г-ын Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
6. Шүүгдэгч ** овогт Р-ийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
- Шүүгдэгч ** овогт Б-ийн Ү-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэг, 3.7-1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
- Шүүгдэгч ** овогт Х-ийн Б-ийг Эрүүгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
-Шүүгдэгч ** овогт Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
-Шүүгдэгч ** овогт С-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.5 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
-Шүүгдэгч ** овогт Д-ын П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
-Шүүгдэгч ** овогт Г-ын Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
-Шүүгдэгч К.М А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
-Шүүгдэгч Г.И В-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
-Шүүгдэгч ** овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгох ял,
-Шүүгдэгч ** овогт Г-ын О-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгох ял,
- Шүүгдэгч ** овогт Ж-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
-Шүүгдэгч ** овогт Ж-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
-Шүүгдэгч ** овогт Г-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
-Шүүгдэгч ** овогт Д-ийн П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
- Шүүгдэгч ** овогт Г-ын Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг хорих ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Б.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15.000.000 /арван таван сая / төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг нэмж нийт 18.000.000 /арван найман/ сая төгрөгөөр,
Шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15.000.000 /арван таван сая / төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 18.000.000 /арван найман/ сая төгрөгөөр тус тус тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч, Б.Г, Да.П, Г.Э, Г.Б, Г.О, К.М, Г.В, Ж.М, Ж.Ө, Д.П, Г.Г, Г.Н нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17 өдрийг хүртэл цагдан хоригдсон 291 хоног,
- Шүүгдэгч Б.Ү-ын 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 23, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 228 хоног,
- Шүүгдэгч Х.Б-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дамдинжавын Пүрэвдоржийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
-шүүгдэгч С.Ч-ын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 21, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 228 хоног,
- шүүгдэгч Б.Г-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 хоног,
- шүүгдэгч Г.Э-ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 хоног,
-шүүгдэгч К.М А-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
-шүүгдэгч Г.И В-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
- шүүгдэгч Г.Б-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
-шүүгдэгч Г.О-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
-шүүгдэгч Ж.М-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
-шүүгдэгч Ж.Ө-ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
-шүүгдэгч Г.Г-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
-шүүгдэгч Д.П-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
-шүүгдэгч Г.Н-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг тус тус шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялд оруулан тоолсугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэдэнд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Г.Г, Д.П, Ж.М, Ж.Ө К.М А, Г.И В нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан шууд хохирол болох 2,605,510,890 /хоёр тэрбум зургаан зуун таван сая таван зуун арван мянга найман зуун ер/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу
- шүүгдэгч Р.Б-ээс 372.215.841.428 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг,
- шүүгдэгч Б.Ү-аас 372.215.841.428 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг,
- шүүгдэгч Х.Б-с 372.215.841.428 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг,
- шүүгдэгч Да.П-оос 372.215.841.428 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг,
- шүүгдэгч Б.Г-оос 372.215.841.428, /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг
- шүүгдэгч Г.Э-оос 372.215.841.428, /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг
- шүүгдэгч С.Ч-аас 372.215.841.428 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
15. Эрүүгийн 1841000400177 дугаартай хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, С.Ч, Б.Г, Да.П, Г.Э нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг холбогдох төрийн байгууллагуудад нээлттэй үлдээсүгэй.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ээс 6.000.000 /зургаан сая/ сая төгрөгийн үнэ бүхий “Тоёота Эстима” маркийн автомашин, Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөг, Г.Г-оос 3.000.000 /гурван сая/ төгрөг, Дэ.П-оос 8.300.000 /найман сая гурван зуун мянга/ төгрөг, Ж.М-оос 30.000.000 /гучин сая/ төгрөг, Ж.Ө-аас 30.000.000 /гучин сая/ төгрөг, Г.Ноос 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Д-ын П, Б-ийн Г нараас тус бүр 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Р.Б-ээс 11.941.931.828 /арван нэгэн тэрбум есөн зуун дөчин нэгэн сая есөн зуун гучин нэгэн мянга найман зуун хорин найман мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Ү-аас 3.279.300.000 /гурван тэрбум хоёр зуун далан есөн сая гурван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Х.Б-с 812.368.172 /найман зуун арван хоёр сая гурван зуун жаран найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
17. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1521 дугаартай тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч Р.Б-ийн эзэмшдэг “Голомт” банкны ************** дугаарын харилцах дансанд байгаа 3,283,887,199.54 /гурван тэр бум хоёр зуун наян гурван сая найман зуун наян долоон мянга нэг зуун ерэн есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн хохиролд тооцож улсын орлого болгосугай.
18. Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа ** дүүргийн **-р хороо, “** ХХК-ийн үйлдвэрийн байрнаас нэгжлэгээр хураан авсан 182 шуудай 9932.35 кг гянтболдыг эд хөрөнгийн эзэмшигчид буцаан олгохыг, хэргийн газраас хураан авсан 488 шуудай буюу нийт 24.037.71 кг жинтэй, 140.846.600 төгрөгийн үнэ бүхий гянтболд /вольфрам/, болон 57 ширхэг ширээ, 14 ширхэг шигшигч хэрэгсэл, усан буу 4 ширхэг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
19. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1561 дугаартай тогтоолоор хязгаарласан “***********” ХХК, “***********” ХХК, “**************” ХХК, “*****************” ХХК-иудаас ** сумын “****************”-д тушаасан тус сангийн *********** дугаарын дансанд хадгалагдаж буй 320.000.000 төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
20. Шүүгдэгч Б.С /***********/-ын нэр дээр бүртгэлтэй Улаанбаатар *** дүүргийн **дугаар хороо, ** дүгээр хороолол /*******/ ** ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ************ дугаартай 75.462.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолыг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож уг орон сууцыг шүүгдэгч Б.С-т буцаан олгохыг ,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Б.Ү-ын нэр дээр бүртгэлтэй ** дүүргийн ** дугаар хороо ** гудамж ** дүгээр байр ** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ** дугаартай орон сууц,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Р.Б-ийн нэр дээр бүртгэлтэй ** дүүргийн ** дугаар хороо, Үйлдвэр гудамжны ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ************ дугаартай 63,434,694 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, **** улсын дугаартай, **** маркийн 95,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хяналтын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 110 дугаартай тогтоолоор битүүмжилсэн Б-ийн Б.Э-ийн нэр дээр бүртгэлтэй ** дүүргийн ** дүгээр хороо ** хотхоны ** дүгээр байрны ** тоотын ** өрөө орон сууц,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Г.Г-ийн нэр дээр бүртгэлтэй ** дүгээр баг, ** гудамжны ** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн г************ дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ж.М /**************/-ын нэр дээр бүртгэлтэй ** сумын ** дугаар баг, ** дугаар гудамжны ** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ** дугаартай гэр бүлийн хэрэгцээний 9.503.954 төгрөгийн үнэлгээ бүхий газар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ба.Г /УЕ*********/-ын нэр дээр бүртгэлтэй Улаанбаатар ** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамж, ** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ** дугаартай ** хувийн гүйцэтгэлтэй 372.553.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувийн сууц, Улаанбаатар ** дүүргийн ** дугаар хороо, ** гудамж ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн **************** дугаартай 62.055.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Г.Н-ийн нэр дээр бүртгэлтэй ** сумын ** дүгээр баг, ** дугаар гудамжны ** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ** дугаартай авто засварын зориулалтай эд хөрөнгө зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг нөхөн төлүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусах хүртэлх хугацаанд хэвээр үлдээж, зохих хууль, журмын дагуу ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
21.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.1, 1.2 дахь заалт, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтийн Хавсралтын 4 дэх хэсгийн 4.1-4.14 дэх хэсэгт дурдсан эд мөрийн баримтууд болон ** брэндийн флаш 1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, ** гэж дугаарласан эд мөрийн баримтыг хууль ёсны эзэмшигч **-д буцаан олгохыг, яллах дүгнэлтийн Хавсралтын 4.15 дурдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримт, 4.20-д дурдсан нууц ажиллагааны магадалгаа зэрэгт хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийж гүйцэтгэхийг хэрэгт хяналт тавьж байгаа Нийслэлийн прокурорын газарт даалгасугай.
22. Энэ хэрэгт 1802003150149 дугаартай хэргийг нэгтгэсэн, яллагдагч Ху.Л, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус тусгаарласан, Энэ хэргээс УИХ-ын гишүүн Д.Б-д холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ********** дугаартай хэрэг, ** аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Г-т холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ************* дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн болохыг тус тус дурдсугай.
23. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
24.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Г.Э, С.Ч, Г.Г, Да.П, Б.С, Дэ.П, К.А, Г.В, Ж.М, Ж.Ө, Г.О, Г.Б, Г.Н нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
25. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д. ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ