Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0077/З |
Дугаар | 128/ШШ2023/0173 |
Огноо | 2023-02-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2023/0173
2023 02 28 128/ШШ2023/0173
Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Н.А*******ын гомдолтой Улсын дээд шүүхийн тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Н.А*******оос шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Н.А******* миний бие Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс хуульд заасан эрхийн хүрээнд татгалзаж байна. Хүлээн авч хуульд заасан журмын дагуу татгалзлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н.А*******ын гомдолтой Улсын дээд шүүхийн тамгын газарт холбогдох “2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын тэргүүнд хандан гаргасан "Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээ ба Улсын дээд шүүхийн цахим хуудас дахь Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлийн талаарх аль мэдээлэл нь Улсын дээд шүүхийн албан ёсны бүртгэлийн хамгийн сүүлийн мэдээлэл вэ? гэдэгт лавлагаа мэдээлэл өгнө үү." гэсэн мэдээлэл авах тухай хүсэлтийг шийдвэрлэж "Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээ ба Улсын дээд шүүхийн цахим хуудас дахь Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлийн талаарх аль мэдээлэл нь Улсын дээд шүүхийн албан ёсны бүртгэлийн хамгийн сүүлийн мэдээлэл эсэх талаар" лавлагаа мэдээлэл өгөхийг даалгах”, “2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнд хандан гаргасан "Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээний Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэх гэсэн хэсэгт хамгийн сүүлд "С******* овогтой Э******* Ардчилсан намын даргаар томилсныг бүртгэв. 2017.03.15 Н.М*******” гэсэн байгаа нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Ардчилсан намын даргаар С.Э******* нь бүртгэлтэй байгаа гэснийг нотолж байгаа талаарх лавлагааг өгнө үү" гэсэн мэдээлэл авах тухай хүсэлтийг шийдвэрлэж, "Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээний Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэх гэсэн хэсэгт хамгийн сүүлд "С******* овогтой Э******* намын даргаар томилсныг бүртгэв. 2017.03.15 Н.М*******” гэсэн байгаа нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Ардчилсан намын даргаар С.Э******* нь бүртгэлтэй байгаа гэснийг нотолж байгаа эсэх талаар” лавлагаа мэдээлэл өгөхийг даалгах”, “2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Ардчилсан намын даргаар С.Э******* сонгогдсоныг бүртгэсэн Улсын дээд шүүхийн 2017.03.15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгаа нь одоогоор Улсын дээд шүүх дэх улс төрийн намын бүртгэлд С.Э******* нь Ардчилсан намын даргаар бүртгэлтэй байгаа гэснийг илэрхийлж байгаа талаар лавлагаа өгнө үү" гэсэн мэдээлэл авах тухай хүсэлтийг шийдвэрлэж, "Ардчилсан намын даргаар С.Э******* сонгогдсоныг бүртгэсэн Улсын дээд шүүхийн 2017.03.15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгаа нь одоогоор Улсын дээд шүүх дэх улс төрийн намын бүртгэлд С.Э******* нь Ардчилсан намын даргаар бүртгэлтэй байгаа гэснийг илэрхийлж байгаа талаар" лавлагаа мэдээлэл өгөхийг даалгах” тухай шаардлага бүхий гомдлоосоо бүхэлд нь татгалзах хүсэлтийг гомдол гаргагч Н.А*******оос бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул гомдол гаргагчийн гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс гомдол гаргагчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.А*******ын гомдолтой Улсын дээд шүүхийн тамгын газарт холбогдох “2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын тэргүүнд хандан гаргасан "Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээ ба Улсын дээд шүүхийн цахим хуудас дахь Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлийн талаарх аль мэдээлэл нь Улсын дээд шүүхийн албан ёсны бүртгэлийн хамгийн сүүлийн мэдээлэл вэ? гэдэгт лавлагаа мэдээлэл өгнө үү." гэсэн мэдээлэл авах тухай хүсэлтийг шийдвэрлэж "Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээ ба Улсын дээд шүүхийн цахим хуудас дахь Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлийн талаарх аль мэдээлэл нь Улсын дээд шүүхийн албан ёсны бүртгэлийн хамгийн сүүлийн мэдээлэл эсэх талаар" лавлагаа мэдээлэл өгөхийг даалгах”, “2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнд хандан гаргасан "Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээний Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэх гэсэн хэсэгт хамгийн сүүлд "С******* овогтой Э******* Ардчилсан намын даргаар томилсныг бүртгэв. 2017.03.15 Н.М*******” гэсэн байгаа нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Ардчилсан намын даргаар С.Э******* нь бүртгэлтэй байгаа гэснийг нотолж байгаа талаарх лавлагааг өгнө үү" гэсэн мэдээлэл авах тухай хүсэлтийг шийдвэрлэж, "Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээний Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэх гэсэн хэсэгт хамгийн сүүлд "С******* овогтой Э******* намын даргаар томилсныг бүртгэв. 2017.03.15 Н.М*******” гэсэн байгаа нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Ардчилсан намын даргаар С.Э******* нь бүртгэлтэй байгаа гэснийг нотолж байгаа эсэх талаар” лавлагаа мэдээлэл өгөхийг даалгах”, “2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Ардчилсан намын даргаар С.Э******* сонгогдсоныг бүртгэсэн Улсын дээд шүүхийн 2017.03.15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгаа нь одоогоор Улсын дээд шүүх дэх улс төрийн намын бүртгэлд С.Э******* нь Ардчилсан намын даргаар бүртгэлтэй байгаа гэснийг илэрхийлж байгаа талаар лавлагаа өгнө үү" гэсэн мэдээлэл авах тухай хүсэлтийг шийдвэрлэж, "Ардчилсан намын даргаар С.Э******* сонгогдсоныг бүртгэсэн Улсын дээд шүүхийн 2017.03.15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгаа нь одоогоор Улсын дээд шүүх дэх улс төрийн намын бүртгэлд С.Э******* нь Ардчилсан намын даргаар бүртгэлтэй байгаа гэснийг илэрхийлж байгаа талаар" лавлагаа мэдээлэл өгөхийг даалгах” шаардлага бүхий гомдлоосоо гомдол гаргагч Н.А******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА