| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/05442/И |
| Дугаар | 101/ШШ2022/05186 |
| Огноо | 2022-12-09 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2022/05186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Т /,
Нэхэмжлэгч: М.Ө нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ холбогдох,
2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/13 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/2 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууцыг дахин үнэлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Э.Т ,
нэхэмжлэгч Э.Т ийн өмгөөлөгч Б.Г,
нэхэмжлэгч М.Ө ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/02441 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагч С ХХК нь Т ХХК-д 45,770,215 төгрөгийн 2021 онд 17,000,000 төгрөг, үлдэх 28,770,215 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард бүрэн төлсөн бөгөөд Т ХХК-д төлөх 91,540,431 төгрөгөөс өөрт ногдох 50 хувийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэрт хариуцагч С ХХК, Ч.Б нар Иргэний хуулийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байх ба мөн хуулийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч Т хариуцагч нараас шаардах эрхтэй байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар хариуцагч С ХХК болон хариуцагч Ч.Б нарын хүлээх үүрэг тэнцүү байна гээд шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С ХХК болон хариуцагч Ч.Б нараас 91,540,341 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Т анд олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу С ХХК-ийн Т анд төлөх төлбөрийн 50 хувь нь 45,770,215 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл н гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч С ХХК өөрт ногдох төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байтал иргэн Э.Т , М.Ө бидний өмчлөлийн өмчлөлийн Ү-22 дугаартай БЗД 6 хороо ... дугаар байр 104 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрээс давсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, бидний эрхийг зөрчсөн байна. н гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заагдсан С ХХК-ийн төлбөрийг барагдуулах ажиллагаа явуулсан хирнээ хамтран хариуцагч төлбөр төлөгч Ч.Б ын өр төлбөрийг барагдуулах талаар огт ажиллагаа явуулаагүй юм. Шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Б нь Т анд төлөх төлбөр 91,540,341 төгрөгийн 50 хувь нь 45,770,215 төгрөгийг хариуцах үүрэгтэй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Ч.Б ын дансны хөдөлгөөнийг зогсоох, үл хөдлөх эд хөрөнгийг нь битүүмжлэх зэрэг арга хэмжээнүүдээ цуцалсан нь иргэн Ч.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нартай хуйвалдан ажиллагаа огт хийгдээгүй болно. Э.Т , М.Ө нарын өмчлөлийн Ү-22 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол ******* тоот 104 м.кв талбайтай орон сууцыг М ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээний тайлангаар 167,700,000 төгрөгөөр үнэлсэн ба дуудлага худалдааны анхны үнийг 117,390,000 төгрөгөөр тогтоосон нь тухайн орон сууцны зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур тогтоогдсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж заасан байх ба уг үнэлгээг эс зөвшөөрч н шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх албаны хэлтсийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдол гаргасан боловч албан ёсны хариу өгөөгүй болно. Анхны үнэлгээ тогтоосноос хойш даруй 2 жил 6 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд бидний өмчлөлийн дээрх орон сууцны зах зээлийн бодит үнэлгээнд ихээхэн өөрчлөлт ороод байгаа тул анхны тогтоосон үнэлгээгээр бидний өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаагаар оруулах гэж байгаа нь биднийг ихээхэн хохироож байгаа юм. Эрхийн улсын Ү-22 дугаартай Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* тоот 104 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Э.Т , М.Ө бид байхад Ч.Б ын бусдад төлөх өр төлбөрийг бидний өмч хөрөнгөөр төлөхөөр шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө....өмчлөх....эрхтэй гэснийг зөрчиж байх бөгөөд иргэн Э.Т , М.Ө бид Т анд ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй ба зөвхөн С ХХК болон Ч.Б нар нь уг төлбөрийг хариуцах ёстой юм. Бидэнд ирсэн мэдээллээр Ч.Б нь олон орон сууцтай байсан бөгөөд шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг төлөхгүй байх янз бүрийн шалтаг шалтгаан зааж, бусдад өмч хөрөнгөө шилжүүлэх боломжийг шийдвэр гүйцэтгэгч олгосон гэж үзэж байна. Энэ асуудлаар н шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх албаны хэлтсийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д д хандаж 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан боловч гомдолд хариу өгөөгүй ба 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны даргад хандаж гомдол гаргасан боловч бидний гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд н шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх албаны хэлтсийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д гийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3/13 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 9/2 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Э.Т , М.Ө нарын өмчлөлийн Ү-22 дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байр, 9 тоот, 104 м.кв талбайтай орон сууцыг дахин үнэлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 28552 дугаар шийдвэрээр С ХХК, Чунагийн Б нараас 91,540,431 төгрөгийг гаруулж Т анд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С ХХК, Ч. Б нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 73 дугаар байрны 09 тоот 104 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 17/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20/01 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч С ХХК-ийн захирал, орон сууцны өмчлөгч Э.Т 291,000,000 төгрөгөөр, Ч.Б үнийн санал өгөхөөс татгалзсан. Төлбөр авагч Т шинжээч томилуулахаар хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний М ХХК-аар үнэлүүлэхэд уг орон сууцыг 167,700,000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/4647, 4/4646, 4/4645 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар болон биечлэн гардуулан өгсөн. Төлбөр төлөгч С ХХК-ийн захирал Э.Т М ХХК-ийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01911 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1593 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 902 дугаар шүүх хуралдааны тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 117,390,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр оруулахаар нийтэд мэдэгдэл, тогтоолыг 4-164/15253, зарласан. Албадан дуудлага худалдааны 4-164/14255, 4-164/15256, 4-164/15254 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар болон биечлэн гардуулан өгсөн. 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төлбөр авагч Т дуудлага худалдааг 2 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 17261240/07 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар хойшлуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-7/, итгэмжлэл /хх-8/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх-9, 10-11/, НШШГГ-ын 2022.03.09-ний 4-228/4420 дугаартай Мэдэгдэл /хх-12/, НШШГГ-ын 2021.10.29-ний Хариу мэдэгдэх хуудас /хх-13/, НШШГГ-ын 2021.11.11-ний 4-164/21788 дугаартай Мэдэгдэл /хх-14/, 2022.02.28-ны 3/13 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-15/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.17-ны 101/ШШ2016/02441 дугаар шийдвэр /хх-16-18/, 2022.07.26-ны гомдол /хх-19-21/, 2022.07.08-ны гомдол /хх-22-23/, 2022.08.16-ны 9/2 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-24/, НШШГГ-ын 2022.08.19-ний 4-164/14255 дугаартай Мэдэгдэл /хх-25, 26/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-227-229/, зээлийн дансны хуулга /хх-230-239/, 2022.11.30-ны нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-240-241, 242/, өмгөөлөгчийн санал,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-36/, хариу тайлбар /хх-41-42/, 2016.09.28-ны 3210 угаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-43/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.09.22-ны 101/ШЗ2016/28552 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх-44-45/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.17-ны 101/ШШ2016/02441 дугаар шийдвэр /хх-46-50/, 2017.05.09-ний 17261240 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-51/, НШШГГ-ын 2017.05.17-ны 17/01 дугаартай Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-52, 53/, НШШГГ-ын албан бичиг /хх-54-57/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017.06.05-ны 1027 дугаартай албан бичиг /хх-58/, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-59/, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017.06.05-ны 770 дугаартай албан бичиг /хх-60/, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-61, 62, 63/, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017.05.31-ний 623 дугаартай албан бичиг /хх-64/, 2017.06.09-ний 17/02 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-66-68, 69-71/, НШШГГ-ын 2017.06.12-ны 17/01 дугаартай Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-72, 73/, НШШГГ-т 2017.09.25-ны өдөр Ч.Б ын гаргасан өргөдөл /хх-75/, НШШГГ-т 2017.10.02-ны өдөр Э.Т ийн гаргасан өргөдөл /хх-76/, НШШГГ-т 2018.05.03-ны өдөр Ч.Б ын гаргасан хүсэлт /хх-77-78/, НШШГГ-т 2018.06.06-ны өдөр Ч.Б ын гаргасан гомол /хх-79/, НШШГГ-ын 2019.10.31-ний 19/03 дугаартай Мэдэгдэл /хх-80/, 2020.01.10-ны 20/01 , 20/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-81-82, 83, 84-85, 86/, НШШГГ-т 2020.01.13-ны өдөр Э.Т ийн үнийн санал хүргүүлэх хүсэлт /хх-87/, НШШГГ-т 2020.01.29-ний өдөр Ч.Б ын үнийн санал хүргүүлэх хүсэлт /хх-88/, НШШГГ-ын 2020.01.31-ний 4/3351, 4/3352, 4/3353 дугаартай албан бичиг /хх-89, 90, 91/, НШШГГ-т Т наас 2020.02.07-ны хүргүүлсэн хүсэлт /хх-92/, 2020.02.04-ний 94 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-93/, М о ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-95-121/, НШШГГ-ын 2020.02.10-ны 4/4647, 4/4646, 4/4645 дугаартай Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-122, 123, 124, 125-126/, албадан дуудлага худалдааны зар /хх-127/, 2020.03.03-ны 3/8 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-128/, НШШГГ-ын 2020.03.05-ны 4/7105, 4/7106, 4/7104 дугаартай Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-129, 130, 131, 132-133/, Дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-134-143/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.26-ны 101/ШШ2020/01911 дугаар шийдвэр /хх-144-149/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны 1593 дугаар магадлал /хх-150-154/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.09.02-ны 001/ХТ2021/00902 дугаар тогтоол /хх-155-159/, С ХХК-ийн хүсэлт /хх-160-161/, НШШГГ-ын 2021.10.29-ний 4/702 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-162/, 2021.11.08-ны 12/60 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-163/, НШШГГ-ын 2021.11.11-ний 4-164/21790, 4-164/21788, 4-164/21787, 4-164/21789 дугаартай Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-166, 167, 168, 169-170/, НШШГГ-т гаргасан С ХХК-ийн 2021.11.16-ны хүсэлт /хх-172/, 2021.11.24-ний 17261240/05 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол /хх-173/, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-174-175/, НШШГГ-ын 2022.03.09-ний 4-228/4420, 4-228/4419, 4-288/4421, 4-288/4422 дугаартай Мэдэгдэл /хх-178, 179, 180, 181/, 2022.02.28-ны 3/13 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-182/, төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хүсэлт /хх-183, 184/, 2022.03.16-ны 17261240/06 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол /хх-185/, НШШГГ-ын 2022.108.10-ны Гомдлын хариу /хх-186/, 2022.08.16-ны 9/2 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, санал /хх-188, 189/, албадан дуудлага худалдааны зар /хх-190/, НШШГГ-ын 2022.08.19-ний 4-164/15253, 4-164/15255, 4-164/15256, 4-164/15254 дугаартай Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-191-198/, төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хүсэлт /хх-199/, 2022.09.01-ний 17261240/07 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол /хх-200/, албадан дуудлага худалдааны зар /хх-201/, 2022.09.02-ны Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-202-203/, тайлбар,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан 2022.11.30-ны 101/ШЗ2022/28164 дугаартай шүүгчийн захирамж, НШШГГ-ын 2022.12.08-ны 4-164/23841 дугаартай албан бичиг, НШШГГ-ын 2020.02.10-ны 1/4711 дугаартай албан бичиг, НШШГГ-ын 2020.02.10-ны 164/01 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоол, НШШГГ-ын 2020.03.23-ны 1/9879 дугаартай албан бичиг, НШШГГ-ын 2020.03.23-ны 1/9880 дугаартай албан бичиг, НШШГГ-ын 2022.02.18-ны 1-228/3124 дугаартай Гадаадад зорчих эрх түр сэргээх санал хүргүүлсэн албан бичиг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.Т , М.Ө нар нь хариуцагч н шшг т холбогдуулан барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд эрх нь хөндөгдсөн үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/13 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/2 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байр, 9 тоот, 104 м.кв 2 өрөө орон сууцыг дахин үнэлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч н шшг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/02441 дугаар шийдвэрээр С ХХК, Ч.Б нараас 91,540,431 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Т анд олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Бз 6 хороо .... тоот 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна. /хх-16-18, 46-50/
5. н шийдвэр гүйцэтгэх газраас дээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр дараах ажиллагаануудыг явуулсан байна. Үүнд:
5.1. Төлбөр төлөгч нар нь тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2016/28552 дугаар шүүгчийн захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3210 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн.
5.2. н шшг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17261240 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн явуулсан байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг мэдэгджээ.
Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө битүүмжилсэнтэй холбоотой үйлдсэн тэмдэглэлдээ шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох 73 .. тоот 3 өрөө орон сууц, 73 .... тоот 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буюу хоёр орон сууцыг битүүмжилсэн талаар дурдсан байх боловч тогтоолд 73 .. тоот 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн талаар бичилт хийгдсэн байна. /хх-66-69/
5.3. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20/01 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 20/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Бз 6 хороо .... тоот 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хурааж, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгчид мэдэгдэн, тэмдэглэл үйлдсэн байна.
5.4. Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч нар болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт үнийн санал ирүүлэхийг албан бичгээр мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч С ХХК-ийн захирал Э.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр барьцаа хөрөнгө болох 73 .. тоот, 104 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 291,000,000 төгрөгөөр, 73 .... тоот 214 м.кв талбайтай 8 өрөө орон сууцыг 650,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал хүргүүлжээ.
Төлбөр төлөгч Ч.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр барьцаа хөрөнгүүдэд үнийн санал өгөхөөс татгалзаж буй талаар санал хүргүүлсэн байна.
Төлбөр авагч Т ХХК нь төлбөр төлөгч С ХХК-ийн үнийн саналыг төлбөр авагчийн үнийн саналаас зөрүүтэй байна гэх үндэслэлээр битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр тогтоолгох хүсэлтийг гаргасан байна.
5.5. н шшг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаар тогтоолоор М о ХХК-ийг шинжээчээр томилж, эрх, үүргийг танилцуулах холбогдох ажиллагааг хийж, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууц болон эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Бз 6 хороо .... тоот 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгажээ. /хх-93/
Шинжээчээр томилогдсон М о ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох нь, үнэлгээчин Б.Э нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч н шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагджээ. Нэхэмжлэгч нар нь шинжээч томилсон ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул н шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.
М о ХХК нь тогтоолын дагуу хөрөнгийг үнэлгээ хийн, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууцыг 167,700,000 төгрөгөөр үнэлж, харин тогтоолд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Бз 6 хороо .... тоот 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийгээгүй байна. /хх-95-121/
5.6. н шшг нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нар болон орон сууцны өмчлөгч нарт хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдсэн.
5.7. н шшг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг баримтлан 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/8 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч нар болон орон сууцны өмчлөгч нарт 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлджээ.
6. Төлбөр төлөгч С ХХК нь дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч н шшг т холбогдуулан гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01911 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1593 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00902 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээсэн байна.
7. Төлбөр төлөгч С ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр н шшг т төлбөл зохих төлбөрийг төлбөр төлөгч С ХХК, Ч.Б нар хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч Ч.Б аас төлбөр гаргуулах ажиллагаа явуулалгүй, төлбөр төлсөн С ХХК өөрт ногдох төлбөрийг төлж байхад хамаарал бүхий барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь төлбөр төлөгчийн эрх ашигийг зөрчиж байгаа, хөрөнгийн үнэлгээ хийснээс хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн, орон сууцны зах зээлийн ханш өссөн үндэслэл заан барьцаа хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх талаар хүсэлт гаргасан байна.
н шшг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул хүсэлтийг хангах үндэслэлгүй гэх хариуг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр хүргүүлжээ.
8. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/60 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч нар болон орон сууцны өмчлөгч нарт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ.
9. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлбөр авагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажиллагааг сэргээж, дуудлага худалдааг явуулах хүсэлтийг гаргасан байх ба н шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/13 дугаар тогтоолоор дуудлага худалдааг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион явуулахаар шийдвэрлэж, мэдэгдлийг төлбөр төлөгч нар, төлбөр авагч, орон сууцны өмчлөгч нарт мэдэгдсэн.
Дээрх тогтоол гарсны дараа төлбөр авагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, төлбөр төлөгч С ХХК-ийн захирал Э.Т нар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх ажиллагаатай холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 3 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлтийг дахин гаргажээ. /хх-183, 184/
н шшг хүсэлтийг хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17261240/06 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоолоор дуудлага худалдааг 3 сарын хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
10. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлбөр авагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажиллагааг сэргээж, дуудлага худалдааг явуулах хүсэлтийг гаргаж, н шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/2 дугаар тогтоолоор дуудлага худалдааг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион явуулахаар шийдвэрлэж, мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч нар, төлбөр авагч нарт, 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр баталгаат шуудангаар орон сууцны өмчлөгч нарт мэдэгдсэн.
Тогтоол гарсны дараа төлбөр авагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, төлбөр төлөгч С ХХК-ийн захирал Э.Т нар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дахин шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх ажиллагаатай холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 2 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлтийг гаргасан байх ба н шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17261240/07 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоолоор дуудлага худалдааг 2 сарын хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ. /хх-199, 200/
11. Нэхэмжлэгч Э.Т , М.Ө нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Бз 6 хороо .... тоот 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар байх бөгөөд тэдний өмчлөлийн эдгээр хөрөнгийг С ХХК болон Ч.Б нарын Т наас авсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрт Т ХХК-д төлөх төлбөрийг хариуцагч С ХХК, Ч.Б нараас хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч С ХХК төлбөл зохих төлбөрөө төлсөн байхад нэхэмжлэгч нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулахаар ажиллагаа явуулж байгаа, төлбөр төлөгч Ч.Б аар төлбөрийг төлүүлэх ажиллагаа хийлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад түүний хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж хууль бус ажиллагаа явуулсан, мөн барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, хөрөнгийн үнэлгээ хийснээс хойш 2 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байхад хуульд заасны дагуу ажиллагаа явуулахгүй, 2020 оны хөрөнгийн үнэлгээнээс үнэлгээг тогтоон дуудлага худалдааг явуулахаар тогтоол гаргаж буй нь эрх ашгийг нь хөндсөн гэж тодорхойлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Э.Т , М.Ө нар нь төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй.
12. н шшг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаар тогтоолоор М о ХХК-ийг шинжээчээр томилж, шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Бз 6 хороо .... тоот 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгасан байхад шинжээч нь зөвхөн БЗ 6 хороо ... орон сууц орон сууцны үнэлгээ хийж, тухайн орон сууцыг 167,700,000 төгрөгөөр үнэлсэн байна.
н шшг нь шинжээч М о ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан үнэлгээ болох 167,700,000 төгрөгийн 70 хувь болох 117,390,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/13 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/2 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг тус тус гаргасан байна.
13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.
н шшг т явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тодорхой шалтгаануудын улмаас удаан хугацаанд явагдаж, барьцаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 2 жил 6 сарын хугацаа өнгөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч тал нь дээр дурдсан хугацааны асуудлаар маргаагүй ба хуульд заасны дагуу хугацаа өнгөрснөөс хойш талуудаас хүсэлт гаргаагүй тул дахин үнэлгээ хийх шаардлагагүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
Төлбөр төлөгч С ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр н шшг т гаргасан хүсэлтдээ хөрөнгийн үнэлгээ хийснээс хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн, орон сууцны зах зээлийн ханш өссөн гэх үндэслэл заан барьцаа хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх талаар дурдсан байхад н шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар хүсэлт гаргаагүй гэж үзэж, хүсэлтийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, хариуцагч нь хөрөнгийн үнэлгээ хийснээс хойш хүсэлтэд дурдсан хугацаа өнгөрсөн асуудалд дүгнэлт хийж шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан ажиллагааг явуулах эсэхийг шийдвэрлэвэл зохих байтал ийм ажиллагаа хийлгүй, улмаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээг үндэслэн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/13 дугаар болон 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/2 дугаар тогтоолуудыг гаргасан нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.
14. Нэхэмжлэгч М.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч н шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагааг явуулахдаа түүнд мэдэгдэж, танилцуулаагүй, түүнээс үнийн санал аваагүй эрхийг нь зөрчсөн, хөрөнгийн үнэлгээг албан ёсоор хуульд заасны дагуу танилцуулалгүй албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж түүнд мэдэгдсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарласан.
Хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдэгдлийг М.Ө д хүргүүлэх тухай албан бичгүүд нотлох баримтаар авагдсан байх боловч тухайн мэдэгдлүүдийг М.Ө д хүргүүлсэн талаарх баримт авагдаагүй байх ба хариуцагч тал нь нэхэмжлэгч М.Ө нь нэхэмжлэгч Э.Т ийн хүүхэд тул мэдэх боломжтой гэх тайлбарыг гаргаж байгаа нь мэдэгдэл хүргүүлснийг нотлохгүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч нар нь тусдаа этгээдүүд байх тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
15. Хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгч Ч.Б тай холбоотой дараах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан болох нь тогтоогдож байна. Үүнд н шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 164/01 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолоор төлбөр төлөгч Ч.Б ын арилжааны банк дахь данс битүүмжилсэн шийдвэрийг цуцалж, мөнгөн хөрөнгийн гүйлгээг сэргээсэн, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/9879 дугаар албан бичгээр 2017 оны 3/15614 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 28 дугаар байрны 3 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээсэн, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/9880 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойт дэнж гудамж, 20 тоот хувийн сууцны захиран зарцуулах эрхийг сэргээсэн байна.
Нэхэмжлэгч Э.Т , М.Ө нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/02441 дугаар шийдвэртэй хэргийн оролцогч биш бөгөөд тус хэргийн хариуцагч болох төлбөр төлөгч Ч.Б аас Т анд төлөх төлбөрийг төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгуулахаар шаардах эрхгүй болохыг дурдан нь зүйтэй.
16. Дээр дурдсанаас дүгнэхэд шинжээч томилох тогтоолд заасны дагуу барьцаа хөрөнгө болох орон сууцны зориулалттай хоёр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхээр даалгасан байхад шинжээч зөвхөн нэг хөрөнгийг үнэлсэн, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байхад тухайн хөрөнгийн үнэлгээг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/13 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/2 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус аргасан нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/13 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/2 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууцыг дахин үнэлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
17. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч н шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг баримтлан хариуцагч н шшг т холбогдох 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/13 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/2 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗ 6 хороо ... орон сууц орон сууцыг дахин үнэлэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч н шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2022/21513 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР