Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 101/шш2023/00113

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 30

101/ШШ2023/00113

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.О /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М -т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 391,471,997.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.О нь Б.М тэй 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2016 оны сүүл хүртэл долларын болон төгрөгийн зээл олгож байсан. Зээлдэгч Б.М нь зээлийн гэрээний үүргийг биелүүлж байгаад 2016 оноос эхлэн зээлийн хүүг хугацаандаа төлөхгүй хойшлуулсаар зээлийн гэрээний хугацаа дууссан ч үндсэн зээл болон зээлийн хүүг өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлж барагдуулаагүй байна. 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар төлбөл зохих ам долларын зээлийн задаргааг харуулбал: ам.долларыг 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2014.06.05-ны өдөр 3.500 ам доллар зээлсэн, 2014.08.05-ны өдөр 350 ам долларын хүү төлсөн бөгөөд 2014.09.06-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 67 сарын хүү 11.725 ам доллар,.2014.11.18-ны өдөр 2.500 ам доллар зээлсэн ба 2016.01.02-ны өдөр 1.750 ам долларын хүү төлсөн бөгөөд 2016.02.16-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 6.250 ам доллар, 2015.03.18-ны өдөр 100 ам доллар зээлсэн ба 2016.01.18-ны өдөр 50 ам долларын хүү төлсөн бөгөөд 2016.02.18-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 250 ам доллар,.2015.04.22-ны өдөр 800 ам доллар зээлсэн ба 2015.09.22-ны өдөр 200 ам долларын хүү төлсөн бөгөөд 2015.10.22-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 54 сарын хүү 2.160 ам доллар, 2015.06.22-ны өдөр 1.700 ам доллар зээлсэн ба 2016.01.23-ны өдөр 595 ам долларын хүү төлсөн бөгөөд 2016.02.23-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 4.250 ам доллар, 2015.09.24-ний өдөр 850 ам доллар зээлсэн ба 2016.05.23-ны өдөр 340 ам долларын хүү төлсөн бөгөөд 2016.06.23-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 45 сарын хүү 1.912,50 ам доллар, 2015.03.29-ний өдөр 2.500 ам доллар зээлсэн ба 2016.01.30-ны өдөр 1.250 ам долларын хүү төлсөн бөгөөд 2016.02.28-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 6.125 ам доллар, 2015.08.25-ны өдөр 2.000 ам доллар зээлсэн ба 2016.01.25-ны өдөр 500 ам долларын хүү төлсөн бөгөөд 2016.02.25-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 4.900 ам доллар, 2015.09.03-ны өдөр 915 ам доллар зээлсэн ба 2016.01.03-ны өдөр 183 ам долларын хүү төлсөн бөгөөд 2016.02.03-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 2.287,50 ам доллар, 2015.09.30-ны өдөр 2.500 ам доллар зээлсэн ба 2016.01.30-ны өдөр 500 ам долларын хүү төлсөн бөгөөд 2016.02.28-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 6.125 ам доллар, 2015.11.02-ны өдөр 2.010 ам доллар зээлсэн ба 2016.01.02-ны өдөр 201 ам долларын хүү төлсөн бөгөөд 2016.02.02-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 5.025 ам доллар, 2015.12.15-ны өдөр 2.500 ам доллар зээлсэн ба 2016.01.22-ны өдөр 125 ам долларын хүү төлсөн бөгөөд 2016.02.22-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 6.250 ам доллар, 2015.12.25-ны өдөр 2.250 ам доллар зээлсэн ба 2016.01.26-ны өдөр 112 ам долларын хүү төлсөн бөгөөд 2016.02.25-ны өдрөөс хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 5.512,50 ам доллар болж байна. Нийт 24.125 ам долларын зээл олгосон ба 6.156,50 ам долларыг зээлийн хүүд төлсөн бөгөөд төлөгдөөгүй хүүгийн хэмжээ 62.772,50 ам доллар байна.

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар төлбөл зохих төгрөгийн зээлийн задаргааг харуулбал: сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2013.10.06-ны өдөр 2.500.000 төгрөгийг зээлж, 2014.08.05-ны өдөр зээлийн хүү 1.250.000 төгрөг төлсөн бөгөөд 2014.09.06-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 67 сарын хүү 8.375.000 төгрөг, 2014.01.20-ны өдөр 3.000.000 төгрөг зээлж, 2014.02.20-ны өдөр зээлийн хүү 1.050.000 төгрөг төлсөн бөгөөд 2014.09.20-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 67 сарын хүү 10.050.000 төгрөг, 2015.03.18-ны өдөр 2.800.100 төгрөг зээлж, 2016.01.18-ны өдөр зээлийн хүү 1.400.050 төгрөг төлсөн бөгөөд 2016.02.18-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 7.000.250 төгрөг, 2015.06.22-ны өдөр 6.766.600 төгрөг зээлж, 2016.01.23-ны өдөр зээлийн хүү 2.368.310 төгрөг төлсөн бөгөөд 2016.02.23-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 16.916.500 төгрөг, 2015.04.28-ны өдөр 5.000.000 төгрөг зээлж, 2016.01.28-ны өдөр зээлийн хүү 2.250.000 төгрөг төлсөн бөгөөд 2016.02.28-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 12.250.000 төгрөг, 2015.09.25-ны өдөр 500.000 төгрөг зээлж 2016.04.25-ны өдөр зээлийн хүү 175.000 төгрөг төлсөн бөгөөд 2016.05.25-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 46 сарын хүү 1.150.000 төгрөг, 2015.08.25-ны өдөр 1.000.000 төгрөг зээлж, 2016.01.25-ны өдөр зээлийн хүү 250.000 төгрөг төлсөн ба 2016.02.25-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 49 сарын хүү 2.450.000 төгрөг, 2015.09.09-ний өдөр 1.180.000 төгрөг зээлж, 2016.01.03-ны өдөр зээлийн хүү 236.000 төгрөг төлсөн ба 2016.02.03-ны өдрөөс зээлийн хүү төлөөгүй, нийт 50 сарын хүү 2.950.000 төгрөг болж байна. Нийт 22.746.700 төгрөг зээлдүүлсэн бөгөөд Б.М зээлийн хүү 8.979.360 төгрөг төлсөн ба төгрөгийн зээлийн төлөгдөөгүй хүүгийн хэмжээ 61.141.750 төгрөг байна. Монгол банкны 2020.03.04-ний өдрийн валютын ханш 2.763,69 төгрөг байсан ба зээлдэгч Б.М ээс 2013 оны 9 сарын 30-ны өдрийн ам долларын үндсэн зээл 24.125 ам доллар буюу 66.742.536,25 төгрөг, зээлийн хүү 62.775.50 ам доллар буюу 173.662.004,42 төгрөг, нийт 240.404.540,67 төгрөг, төгрөгийн үндсэн зээл 22.746.700 төгрөг, зээлийн хүү 61.141.750 төгрөг, нийт 324.429.990,67 төгрөгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж өгнө үү.

2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг үндэслэн хариуцагч зээл болон хүүгээ гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги буюу нийт 44.710.360,6 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн..

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Б.М т долларын нийт 49,022.00 ам долларыг зээлдүүлснээс Б.М нь эргүүлэн 10,984.00 ам долларыг төлсөн ба төлөгдөөгүй нийт 38,038.00 доллар байна. Төлөгдөөгүй энэхүү зээлийн төлбөрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн буюу 24.125 ам доллар ороогүй. Мөн Л.О нь хариуцагчид нийт төгрөгийн 72,429,500.00 төгрөгийн зээл олгосноос Б.М нь эргүүлэн 66,640,349.00 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн. Энэ төлөгдсөн зээлийн төлбөрт үндсэн нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөр болох 22,746,700.00 төгрөг ороогүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 185,180,100 төгрөгийн зээл олгосноос хариуцагч 91,927,549.00 төгрөгийн зээлийн төлбөрийг эргүүлэн төлсөн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж байгаа үндэслэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн зээлийн төлбөр болох 78,346,807.00 төгрөгийг хасахад гарсан зөрүү болох нийт 14,887,774,00 төгрөг болж байх тул энэхүү зөрүүг 7,443,872 төгрөгийн алдангийн хамт хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлсэн.

Иймд хариуцагчаас нийт 391,471,997,27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Л.О тай найз, нөхдийн харилцаатай байсан ба 2010 оноос өмнө мөнгө өгч, авалцаж байсан. Л.О АНУ-д амьдардаг, мөнгөө өсгөх хүсэлтэй байгаагаа надад уламжилсан ба би уг мөнгийг өөрөө хэрэглээгүй бөгөөд бусдад дамжуулсан ба сарын 5 хувийн хүүтэй бусдад зээлүүлж байсан. 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний дагуу мөнгийг аваагүй бөгөөд дээр дурдсан хугацаануудад цувуулж авсан ба уг гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр байгуулаагүй, сүүлд 2020 оны 2-4 сарын орчимд гэрээгээ цаасан хэлбэрт оруулсан. 2020 оны 2-4 сарын орчим Л.О ын төлөөлөгч Л.О ажил дээр ирээд тооцоогоо нийлье, баталгаажуулья гэсэн бөгөөд надаар 2, 3 хуудас баримт дээр гарын үсэг зуруулсан ба намайг шүүхэд өгөх гээд гарын үсэг зуруулсныг мэдээгүй. Эхлээд талуудын хооронд аман байдлаар зээлийн харилцаа үүссэн, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн огноотой зээлийн гэрээг 2020 онд нөхөж байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зээлийн хүү, алдангитай холбоотой асуудал энэ гэрээний хүрээнд байгаа. Хариуцагчийн зүгээс тухайн гэрээг нөхөж байгуулсан, хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй гэрээ гэж үзэж байна. Зээлийн гэрээний 7.4-т гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэсэн заалттай. Гэхдээ энэ зээлийн гэрээг ямар нэгэн байдлаар нотариатаар гэрчлүүлсэн зүйл байхгүй, зээлийн харилцаа үүссэнээс хойш 7 жилийн дараа 2020 онд нөхөж байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт нь талуудын байгуулсан зээлийн гэрээний харилцааны хүрээнд хэдэн төгрөг, хэдэн доллар авсан бэ гэдгийг нотолж байгаа баримт болохоос тооцоо нийлсэн актыг үйлдэх үед хэдэн төгрөгийн зээлтэй байгаа гэдгийг нотолж байгаа баримт биш. Зээлийн гэрээний 2.1-т зээлдэгч нь 24,125 доллар болон 22,746,700 төгрөг зээлсэн гэж байгаа. Энэ нь 2013 оноос хойш олон удаагийн гүйлгээгээр авсан мөнгөн дүнгийн нийт хэмжээ. Тооцоо нийлсэн актаар яг энэ үнийн дүнгээр байдаг, үүнээс хорогдсон, нэмэгдсэн ямар нэгэн өөрчлөлт байхгүй байгаа. Талуудын тооцоо нийлсэн акт дээр анхны дүнг бичсэн. Зээлдэгч талаас төлсөн ямар нэгэн зээлийн төлбөрийг хасалгүйгээр тооцож шууд анхны зээлийн тоог бичсэн байсан. Мөнгийг зээлсэн гэдгийг нотолж байгаа баримт гэж үзэж байгаа учраас яг тооцоо нийлсэн актын шинжтэй буюу тухайн үед хэдэн төгрөгийн өртэй байгаа шүү гэдгийг нотолсон баримт бичиг биш гэж үзэж байна. Гол маргаж байгаа асуудал бол зээлдэгч буюу хариуцагч талаас нийт 99,065,920 төгрөгийг төлсөн, үндсэн зээлээс энэ мөнгийг хасуулах хүсэлтэй байгаа бөгөөд зээлдэгчийн зүгээс өр төлбөрөө төлж дууссан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн гол нотлох баримт болгож байгаа зээлийн гэрээний дагуу 24,125 доллар, 22,746,700 төгрөгийг нэхэмжилсэн, энэ дээр ямар нэгэн хүү болон алданги тооцох эрх байхгүй. Бусад нэхэмжилж байгаа үнийн дүн нь зээлийн гэрээтэй хамааралгүй учраас зөвхөн зээлийн гэрээний хүрээнд хариуцагчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-4/, 2019.06.27-ны өдрийн итгэмжлэл /хх1-5/, 2013.09.30-ны өдрийн Зээлийн гэрээ /хх1-6-9/, 2014 оноос хойших Мөнхцэцэгт өгсөн мөнгөний жагсаалт гэх баримт /хх1-10/, Б.М ээс авах мөнгөний жагсаалт /хх1-11/, Зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичиг /хх1-12/, Голомт банкны 22 дугаартай төгрөгийн дансны хуулга /хх1-13-19, 28-45/, Голомт банкны 220 дугаартай долларын дансны хуулга /хх1-20-27/, 2020.03.04-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх1-46/, Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх1-53-56/, 2020.06.25-н өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх2-102-103/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2-104/, Худалдаа хөгжлийн банкны Л.О ын 49 , 495 дугаартай төгрөгийн дансны хуулга /хх2-105-108/, гадаад мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх2-120-130/, 2021.12.10-ны өдрийн итгэмжлэл /хх2-196/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.15-ны өдрийн 101/ШШ2022/01724 дугаар шийдвэр /хх2-226-227/, 2022.05.26-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх2-234-235/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2-236/, 2022.09.22-ны өдрийн итгэмжлэл /хх3-7-8/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.15-ны өдрийн 1724 дүгээр шийдвэр /хх3-13-16/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.24-ний өдрийн 1200 дугаар магадлал /хх3-17-19/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.15-ны өдрийн 21329 дүгээр захирамж /хх3-20-21/, 2022.09.15-ны өдрийн 2240 дугаартай гүйцэтгэх хуудас /хх3-22/, 2022.12.09-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /хх3-99/, Голомт банкны 2014.06.06-ны өдрийн мемориалын баримт /хх3-100/, Голомт банкны 2014.06.09-ний өдрийн мемориалын баримт /хх3-101/, Голомт банкны Л.О ын 22 дугаартай төгрөгийн дансны хуулга /хх3-102/, Б.М т өгсөн мөнгөний тооцоолол /хх3-104-111/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2020.07.29-ний өдрийн хариу тайлбар /хх1-52/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-1-74-75/, 2020.10.06-ны өдрийн хариу тайлбар /хх1-76/, нэхэмжилсэн мөнгийг бусдаас гаргуулах хүсэлт, холбогдох зээлийн гэрээ, баримт /хх1-77-112/, зээлийн гэрээ /хх2-73-75/, 2014.06.05, 2014.11.18, 2015.03.18, 2015.04.22, 2015.06.23, 2015.09.24, 2015.03.30, 2015.08.25, 2015.09.03, 2015.09.30, 2015.11.02, 2015.05.15, 2015.12.25-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх2-76-88/, 2021.09.13-ны өдрийн итгэмжлэл /хх2-173/, 2022.06.29-ний өдрийн хариу тайлбар /хх2-244/, 2022.10.07-ны өдрийн итгэмжлэл /хх3-68/,

3.3.Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2020.10.06-ны өдрийн Хаан банкны 50/10608 тоот албан бичиг, Б.М ийн 50 дугаартай төгрөгийн дансны хуулга /хх-1-115, 116-124/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.11.09-ний өдрийн 4227 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-1-146-156/, Хаан банкны 2021.06.03-ны өдрийн 50/4765 тоот албан бичиг, Б.М ийн 50 дугаартай төгрөгийн дансны хуулга /хх-1-208, 209-215/, Худалдаа хөгжлийн банкны 2021.06.04-ний 5/4436 тоот албан бичиг, Л.О ийн 41 дугаартай долларын, 45 дугаартай төгрөгийн дансны хуулга /хх1-216, 217-223, 224-250, хх2-1-35/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.26-ны өдрийн 101/ШШ2021/00613 дугаартай шийдвэр, гэрчийн мэдүүлэг /хх2-37-40, 41-43/, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2021.06.11-ний 0676 тоот албан бичиг /хх2-46/, Голомт банкны 2021.06.14-ний өдрийн 14/хх/03-770 тоот албан бичиг, Л.О ын 220 дугаартай долларын, 22 дугаартай төгрөгийн дансны хуулга /хх2-47, 48-54, 55-69/, Голомт банкны 2022.01.11-ний өдрийн 14/хх/03-20 тоот албан бичиг, Э.Ж гийн 16 дугаартай төгрөгийн дансны хуулга /хх-2-206, 207--210/, Голомт банкны 2022.05.06-ны өдрийн 14/хх/03-1174 тоот албан бичиг, Э.Ж гийн 16 дугаартай төгрөгийн дансны хуулга /хх-2-220, 221--224/, 2022.09.26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх3-2-6/, 2022.10.05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх3-28-49/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

г


1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Б.М т холбогдуулан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээл 24,125 ам доллар, зээлийн хүү 62,772.50 ам доллар буюу 240,404,540.67 төгрөг, мөн зээл 22,746,700 төгрөг, зээлийн хүү 61,141,750 төгрөг, нийт 324,429,990.67 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг үндэслэн ам.долларын зээлийн алдангид 12,062.5 ам.доллар буюу 33,337,010.6 төгрөг, төгрөгийн зээлийн алдангид 11,373,350 төгрөг, нийт 44,710,360.6 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Мөн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн тооцооллын зөрүүгээр нэхэмжлээгүй үлдсэн гэх үндэслэлээр 14,887,774,00 төгрөгийг, алданги 7,443,872 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3. Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, мөнгө аваагүй, нэхэмжлэгчээс зээлж авч байсан мөнгийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт нэхэмжлэгч Л.О , хариуцагч Б.М нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 24,125 ам.доллар, 22,746,700 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлэх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцөлтэй байгуулсан Зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь тус гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

Хариуцагч нь уг зээлийн гэрээг байгуулсан талаар маргаагүй боловч, тус гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулаагүй, 2020 онд нөхөж байгуулсан гэрээ, тухайн зээлийн гэрээнд дурдсан 24.125 ам доллар, 22,746,700 төгрөг нь нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн нийт мөнгөн дүнгийн хэмжээг нэгтгэж тооцсон дүн бөгөөд төлөх төлбөрийн үлдэгдэл дүн биш гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Л.О ын Голомт банкин дахь 22 дугаартай төгрөгийн данс, 220 дугаартай ам.долларын данс, Худалдаа хөгжлийн банкин дахь 41 дугаартай ам.долларын данс, 45 дугаартай төгрөгийн данс, 49 дугаартай төгрөгийн данс, 495 дугаартай төгрөгийн данс, хариуцагч Б.М ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 495017773 дугаартай ам.долларын данс, 495017774 дугаартай төгрөгийн данс, ХААН банкин дахь 50 дугаартай төгрөгийн дансны хуулгаар нэхэмжлэгч, хариуцагч нарын данс хооронд хийгдсэн мөнгөн шилжүүлгээр зохигчдын хооронд 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ам.доллар болон төгрөгийн шилжүүлэг хийгдэж байсан болох нь тогтоогдож байна.

Дээр дурдсан данснуудын гүйлгээнээс харахад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 24,125 ам доллар болон 22,746,700 төгрөгийн шилжүүлгийг нэхэмжлэгч Л.О аас хариуцагч Б.М рүү шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн огноотой 2014 оноос хойших Мөнхцэцэгт өгсөн мөнгөний жагсаалт, Б.М ээс авах мөнгөний жагсаалт гэсэн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд тус баримтад нийт 24,125 ам.доллар, 22,756,000 төгрөг гэж бичжээ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.О , хариуцагч Б.М нарын хооронд мөнгө зээлж, зээлийг эргэн төлөх зээлийн гэрээний харилцаа байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиролцоо нь тухайн үед тэдний хүсэл зоригийн илэрхийлэл байсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох явдал юм.

Хэрэгт зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан, уг гэрээнд нэхэмжлэгч, хариуцагч нар гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байх боловч зохигчид тус өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд дурдсан 24,125 ам.доллар, 22,746,700 төгрөгийг зээлэх, зээлдүүлэхээр харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч тухайн мөнгөн дүнгүүд нь зохигчдын хооронд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө өгч авалцсан, мөнгөний тооцоог хийсний үндсэн дээр тооцсон төлөгдөөгүй мөнгөн дүн гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээг байгуулсан огнооны талаар зохигчид хэн аль нь зөрүүтэй тайлбарыг гаргаж байх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 2020 онд нөхөж байгуулсан гэх хариуцагчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд зохигчдын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь тус зээлийн гэрээний үүрэгт хүү, алданги шаардах эрхгүй болно.

7. Харин хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.М нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч Л.О т 24,125 ам.доллар, 22,756,000 төгрөгийн өглөгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул тухайн үнийн дүнгээр хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээнэ. Тодруулбал, талууд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлж хариуцагч нь 24,125 ам.доллар, 22,756,000 төгрөгийг зээлснээ хүлээн зөвшөөрч баримт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул уг тооцоо нийлсэн баримтын дагуу хариуцагчийн төлөх төлбөрийн үүргийг тооцох үндэслэлтэй.

Хариуцагч нь 24.125 ам доллар, 22,746,700 төгрөг нь нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн нийт мөнгөн дүнгийн хэмжээ бөгөөд төлөх төлбөрийн үлдэгдэл дүн биш, нэхэмжлэгчид төлбөл зохих төлбөрт нийт 99,065, 920 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг гарган маргаж байх боловч уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, хариуцагчийн тайлбар, татгалзал нь баримтаар тогтоогдохгүй байна.

2018 онд тооцоо нийлснээс хойш хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сар хүртэл нийт 2,100,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргасан нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчийн төлөх төлбөрөөс 2,100,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь ам.долларыг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцон нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй, тэрээр зээлсэн ам.долларыг монгол төгрөгөөр тооцон шаардах эрхтэй.

Хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх үүргийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн баримтад дурдсанаар тодорхойлбол 24,125 ам.долларыг Монгол банкны зарласан ханш 2763.69 төгрөгөөр тооцоход 66,674,021.25 төгрөг болж байх ба төгрөгийн зээлийн үлдэгдэл 22,756,000 төгрөгийг нэмж тооцож нийт 89,420,721.25 төгрөгийг төлөхөөс түүний төлсөн 2,100,000 төгрөгийг хасаж үлдэх 87,320,721.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд талууд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хоорондын зээлийн гэрээний харилцааны үүргийн гүйцэтгэлийг дүгнэн тооцоо нийлсэн, хариуцагч нь тооцоо нийлснээс хойш 2020 оны 2 дугаар сар хүртэл толорхой хэмжээний мөнгийг нэхэмжлэгчийн дансаар шилжүүлж байсан нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн болно.

9. Нэхэмжлэгч нь өгсөн авсан мөнгөний тооцоог хийхэд 14,887,774 төгрөгийг дутуу тооцсон гэж хариуцагчаас гаргуулахаар шаардсан байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн авсан ам.доллар, төгрөгийн тооцоог хийж үлдэгдэл дүнг гаргаснаас хойш нэхэмжлэгч Л.О аас хариуцагч Б.М т мөнгө шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул 14,887,774 төгрөгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

10. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.М ээс 87,320,721,25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 304,151,276.02 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,431,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 594,553.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М ээс 87,320,721,25 /наян долоон сая гурван зуун хорин мянга долоон зуун хорин нэгэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 304,151,276.02 /гурван зуун дөрвөн сая нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуун далан зургаан төгрөг хоёр мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,431,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М ээс улсын тэмдэгтийн хураамжид 594,553.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2020/18877 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР