Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/шш2023/00232

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 06

101/ШШ2023/00232

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХК / /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК / /-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт төлсөн 13,551,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, А.А,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

М ХК-тай 6 УАВ улсын дугаартай, Т 570 маркын автомашины өмчлөгч Б ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулсан. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр ... байрны зогсоолд байсан 6 УАВ улсын дугаартай Т -570 маркийн автомашиныг 7 УБЕ улсын дугаартай М маркийн автомашин мөргөсний улмаас даатгалын тохиолдол үүссэн. Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг Тээврийн цагдаагийн алба гүйцэтгэж, 7 УБЕ улсын дугаартай, М маркын автомашины жолооч М.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, 3.5 /г/-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон. Даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэлийг М ХК давхар үйлдсэн. Улмаар хохирлын хэмжээг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр М ХХК нь 17 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар гаргаж ... ,911,878 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байна. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б ХХК нь 20/7 албан тоотоор ... ,911,878 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон шилжүүлэхийг нэхэмжилж, буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлсэн. Ийнхүү М ХК нь автомашины хохирол ... ,911,878 төгрөг, үнэлгээний зардал 640,000 төгрөг, нийт 13,551,878 төгрөгийг нөхөн төлбөрт олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс аж ахуйн нэгжийн албан татварын 10 хувь болох 1,355,187 төгрөгийг суутган ... ,196,690 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон олгосон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь хэсэгт даатгалын нөхөн төлбөр нь албан татвар төлөгчийн бусад орлогод хамаарна, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.7 дахь хэсэгт энэ хуулийн 11.1.5, 11.1.6-д заасан орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдох тухайн орлогын төрөл тус бүрийн нийт дүнгээр тооцно, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Албан татвар төлөгчийн ... 18.6.7 дахь хэсэгт заасан орлогод 10 хувиар тооцож албан татвар ногдуулна гэж тус тус заасны дагуу суутган төлөгч М ХК нь хуульд зааснаар орлогод ногдох албан татварыг ногдуулж, суутган төсөвт шилжүүлсэн болно. Ийнхүү даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосноор Иргэний хуулийн 44.... зүйлийн 443.7-д заасны дагуу гэм хорыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээдээс олгосон нөхөн төлбөрийг буцаан шаардах эрх нь даатгагчид хуулийн дагуу шилжсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын эд хөрөнгөд өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол учруулсан 7 УБЕ улсын дугаартай, М маркын автомашины жолооч М.А гийн гэм буруугийн хариуцлагыг ажил олгогч буюу С ХХК хуулийн дагуу хүлээх үүрэгтэй. Иймд тус компаниас даатгалын нөхөн төлбөрт төлсөн 13,551,878 төгрөгийг гаргуулж М ХК-д олгож өгнө үү гэв.

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаар хэргийн харьяалал зөрчиж гаргасан, даатгалын нөхөн төлбөр болох 13,551,878 төгрөгийг хариуцагч Х ОНӨААТҮГ-аас, С ХХК, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч М.А араас хэнээс нь нэхэмжилж буй нь тодорхойгүй байгаа. Мөн Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр буцаан нэхэмжлэх үндэслэл үгүй байгаа нь харагдаж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар гэм хорын хариуцлагыг тус тээврийн хэрэгслийн эзэмшигч хүлээнэ гэж нэхэмжлэлдээ оруулж өгсөн байгаа нь нэхэмжлэгч М ХХК нь тээврийн хэрэгслийн өмчлөгч Улаанбаатар хотын захирагчийн харьяа Х , С ХХК нараас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13, 14, 15, 19 дэх заалтууд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар гэм хорын хохирол яриад байна. М.А гаас хохирлоо нэхэмжлэхгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгч гэх байгууллагаас нэхээд байна. Х ОНӨААТҮГ-ын нэр дээрх машины асуудлыг С ХХК-аас нэхэмжлээд байгаа тул манайх нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч, эзэмшигчийг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Хариуцагчаа тодорхойлж чадахгүй байна, манай компани хохирлыг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 2021.... .27-ны өдрийн итгэмжлэл /хх-6/, 851... 6285 дугаартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа /хх-7/, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хх-8/, 2020.06.23-ны өдрийн Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал /хх-9-... /, 2020.06.25-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх-13-14/, М ХХК-ийн 2020.06.25-ны өдрийн 17 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-15-18/, М.А н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-19/, Б.Б ын жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-20/, 6 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-20/, М.А н жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-21/, 7 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-21/, Б ХХК-ийн 2020.06.25-ны өдрийн 20/7 дугаартай албан бичиг /хх-22/, ХААН банкны 2020.07.06-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-23/, 2020.06.25-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-24/, фото зураг /хх-144-145/, 851... 6285 дугаартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа /хх-146/, 2200353.... тай Даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл /хх-147/, М ХХК-ийн 2020.06.25-ны өдрийн 24997 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-148/, М ХХК-ийн 2020.06.25-ны өдрийн 17 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-149-150/, 2022.11.17-ны өдрийн тайлбар /хх-157/,

3.2. Хариуцагч С ХХК-аас ирүүлсэн: 2022.07.26-ны өдрийн итгэмжлэл /хх-116/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-119/, 2022.08.08-ны өдрийн итгэмжлэл /хх-... 0/, хариу тайлбар /хх-132/, С ХХК-ийн захирлын 2019.10: 01-ний өдрийн 26 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-133/, С ХХК болон Б.А нарын хооронд 2020.01.27-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-134-135/, 7 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-136/,

3.3. Хариуцагч Х ОНӨААТГ-аас ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-29/, 2022.01.07-ны өдрийн итгэмжлэл /хх-30/, хариу тайлбар /хх-34/, Үндсэн хөрөнгийн тооллогын баримт /хх-35-44/, жолооч нарын нэрс /хх-45-47/, Хог тээврийн авто машины дэлгэрэнгүй тайлан /хх-73-77/,

3.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Авто тээврийн үндэсний төвийн 2022.04.15-ны өдрийн 302 дугаартай албан бичиг /хх-54/, 7 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-55/, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2022.05.31-ний өдрийн 1/735 дугаартай албан бичиг /хх-95/, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2017.02.13-ны өдрийн 2/23.... албан бичиг /хх-96/, Нийслэлийн Засаг даргын 2017.01.27-ны өдрийн А/42 дугаар Тээврийн хэрэгслүүдийг балансаас балансад шилжүүлэх тухай захирамж, хавсралт /хх-103, 104-105/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

г


1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагчаар Улаанбаатар хотын захирагчийн харьяа Х ОНӨААТҮГ-ыг татан даатгалын нөхөн төлбөрт төлсөн 13,551,878 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Х ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар С ХХК-ийг татсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэм хорын хохирлыг хариуцах этгээд биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт Төгөлдөр ... дугаар байрны зогсоолд М.А нь 7 УБЕ улсын дугаартай, М маркын автомашиныг жолоодож явахдаа зогсож байсан Б ХХК-ийн эзэмшлийн 6 УАВ улсын дугаартай, Т 570 маркын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Тээврийн цагдаагийн газрын албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн магадлагаа баримтаар тогтоогдож байна.

Тус магадлагаанд ...7 УБЕ улсын дугаартай, М маркын автомашины жолооч М.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, 3.5 /г/-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй гэжээ.

3.2. М ХК нь 6 УАВ улсын дугаартай Т 570 маркын автомашины өмчлөгч Б ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас даатгуулагчид учирсан хохирлын үнэлгээг М ХХК-аар тогтоолгож, даатгалын гэрээгээр тохирсон нөхцөлөөр даатгуулагч Б ХХК-д даатгалын нөхөн төлбөрт ... ,911,878 төгрөгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих суутгалыг хийж шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

3.3. Б ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 20/7 дугаартай албан бичгээр зам тээврийн улмаас учирсан хохирлын мөнгө ... ,911,878 төгрөгийг дансаар шилжүүлэн авах, 6 УАВ улсын дугаартай Т 570 маркын автомашинд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын ... ,911,878 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг М ХК-д шилжүүлсний дагуу тус компани нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Иргэний хуулийн 44.... зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу нэхэмжлэгч М ХХК нь даатгуулагч Б ХХК-д даатгалын гэрээний дагуу олгогдсон нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч М ХК нь зам тээврийн ослын улмаас хохирсон даатгуулагчдад учирсан хохирлыг барагдуулсан даатгалын нөхөн төлбөрт төлсөн ... ,911,878 төгрөг, хохирлын үнэлгээ гаргуулахаар үнэлгээний зардалд төлсөн 640,000 төгрөг, нийт 13,551,878 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн.

5. Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл буюу 7 УБЕ улсын дугаартай, М маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Улаанбаатар хотын захирагчийн харьяа Х ОНӨААТҮГ-ын нэр дээр бүртгэлтэй байдаг тул тус компани хохирлыг хариуцах үндэслэлгүй, мөн зам тээврийн осол гаргасан жолооч М.А гэм буруутай тул тухайн этгээдээс хохирлыг шаардах ёстой гэж тайлбарлан, маргаж мэтгэлцсэн.

6. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/42 дугаар Тээврийн хэрэгслүүдийг балансаас балансад шилжүүлэх тухай захирамжаар Х ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэж, шилжүүлэх тээврийн хэрэгслийн жагсаалтыг хавсралтаар баталсан байна. Жагсаалтын 18 дугаарт 7 УБЕ дугаартай Мицубиши маркийн хог тээврийн машиныг Сүхбаатар дүүрэг рүү шилжүүлэхээр заажээ.

Дээр дурдсан захирамжийн дагуу 7 УБЕ улсын дугаартай, М маркын автомашиныг шилжүүлэх ажиллагаа хийгдсэн байх боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Х ОНӨААТҮГ-ын нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

7. С ХХК нь 7 УБЕ улсын дугаартай, М маркын автомашиныг өөрийн нэр дээр бүртгэлээр шилжүүлэн аваагүй боловч 2017 оноос нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, хог хаягдал тээвэрлэлтийг хариуцах үйл ажиллагааны хүрээнд уг автомашиныг ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7 УБЕ улсын дугаартай, М маркын автомашины жолооч М.А нь зам тээврийн осол гаргасан байх ба М.А нь С ХХК-ийн хог тээврийн машины жолоочоор ажилладаг болох нь тус компанийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай тушаал, нэг талаас ажил олгогч С ХХК болон нөгөө талаас ажилтан Б.А нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.

С ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, хог хаягдал тээвэрлэлтийг хариуцах үйл ажиллагааны хүрээнд 7 УБЕ улсын дугаартай, М маркын автомашиныг ашигладаг болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд компанийн ажилтан болох жолооч М.А н бусдад учруулсан гэм хорыг арилгах үүргийг хүлээнэ.

Хариуцагч нь зам тээврийн ослын хохирлыг компани бус, осол гаргасан жолооч М.А хариуцах ёстой гэх тайлбарыг гаргаж байх боловч хариуцагчийн уг тайлбар, татгалзал үндэслэлгүй юм.

Тодруулбал, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлга байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан ба жолооч М.А г 7 УБЕ улсын дугаартай, М маркын автомашины эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд ажил олгогч С ХХК тус автомашины эзэмшигч байх тул зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг тус компани хариуцах үүрэгтэй.

8. Нэхэмжлэгч М ХК-ийн шаардсан даатгалын нөхөн төлбөрт төлсөн ... ,911,878 төгрөг, хохирлын үнэлгээний зардалд төлсөн 640,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй, нэхэмжилж буй мөнгөн дүнгийн талаар маргаагүй болно.

9. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, хариуцагч С ХХК-аас зам тээврийн ослын улмаас хохирсон даатгуулагч Б ХХК-д даатгалын нөхөн төлбөрт төлсөн ... ,911,878 төгрөг, хохирлын үнэлгээ гаргуулах зардалд төлсөн 640,000 төгрөг, нийт 13,551,878 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 225,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

11. Шүүх хуралдаанд сонгогдсон Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд хөдөө орон нутагт байгаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас гэм хорын хохиролд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 13,551,878 /арван гурван сая таван зуун тавин нэгэн мянга найман зуун далан найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 225,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

3. Нэхэмжлэгч нь хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн харьяа Х ОНӨААТҮГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 0 дугаар зүйлийн ... 0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Н.САРАНГҮН