Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 175

 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

иргэдийн төлөөлөгч Ш.Нармандах,

хохирогч Д.Мөнхдэмбэрэл, түүний өмгөөлөгч Б.Сарангэрэл,

шүүгдэгч Б.Болдбаяр, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Ц.Занданбал, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Хар дархад овогт Баяраагийн Болдбаяр, Тайж овогт Цэвээнжавын Занданбал нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260003411 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

            1. Монгол Улсын иргэн 1983 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч, бармен мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж, 13 дугаар байрны 142 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, уушгины сүрьеэ өвчтэй, Хар дархад овогт Баяраагийн Болдбаяр /РД: ХИ83040718/

 

            2. Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн 7 дугаар баг Замчны 2-42 тоотод суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 650 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял оногдуулж, мөн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

            - Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 338 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

            - Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 338 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1 жил 09 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

            - Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 09 сар 10 хоногийн хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэтгэн нийт 11 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Тайж овогт Цэвээнжавын Занданбал /РД:МД83101818/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

             Шүүгдэгч Б.Болдбаяр нь ялтай байдал арилаагүй байхдаа М.Содномтой бүлэглэн /М.Содном нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нас барсан/ урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн

             2014 оны 7 дугаар сарын 25-наас 27-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Green house” хотхоны Д-8 тоотод оршин суух иргэн Д.Мөнхдэмбэрэлийн тагтны цонхыг хагалан орж, 49 ширхэг хөөрөг, /үүнээс толгойтой хөөрөг 9 ширхэг, толгойгүй хөөрөг 34 ширхэг, хөөрөгний бэлдэц 6 ширхэг/, мөнгөн бүс 1 ширхэг, чулуун аяганууд, алт, мөнгөн эдлэл зэрэг нийт 83 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч 1,113,329,379.14 төгрөгийн хохирол учруулсан,

              2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Жаргалан” хотхоны 26 дугаар байранд оршин суух иргэн Д.Дашнансалын байшингийн цонхыг хөшин орж, сүүжин ээмэг, сүлжмэл мушгиа хээтэй алтан зүүлт, монетон бугуйвч, ээмэг, камер зэрэг 19 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч нийт 15.384.000 төгрөгийн хохирол учруулсан,

               2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дрийм ланд хотхоны 8-02 тоотод оршин суух иргэн Э.Амгалангийн байшингийн цонхыг хөшин орж алтан цаг, алтан гинж, ай пад зэрэг 24 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч нийт 22.260.000 төгрөгийн хохирол учруулсан,

                2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Вилла хотхоны 111-03 тоотод оршин суух иргэн Ц.Батсүхийн байшингийн цонхыг хөшин орж, эрэгтэй хүний өвлийн куртик, мөнгөн аяга, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлан авч 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2015 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны 35г байрны Б1 тоотод оршин суух иргэн Г.Оюунбилэгийн байшингийн цонхыг хөшин орж, алтан аяга, хөх ундрам дунд гарын хөөрөг, манан хөөрөг, хос алтан ээмэг, бөгж, бугуйвч зэрэг 23 нэр төрлийн эд зүйл, мөн 5000 евро, 200.000 вон, 1000 ам доллар, 10.000 юань зэргийг хулгайлан авч нийт 136.143.190 төгрөгийн хохирол учруулсан,

                мөн Ц.Занданбалтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Кристалл таун” хотхоны 802 дугаар байрны 109 тоотод оршин суух иргэн В.Эрдэнэбаярын байшингийн цонхыг хагалан орж, бага гарын алтан аяга 1 ширхэг, бор өнгийн судалтай, алтан нуухтай их гарын манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шижир алтан хүзүүний гинж, алтан бугуйвч, алтан бөгж зэрэг 20 нэр төрлийн эд зүйл, 25.000 ам доллар, 10.000 юань зэргийг хулгайлан авч нийт 112,661,036 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 1,400,187,605.14 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

             Шүүгдэгч Ц.Занданбал нь ялтай байдал арилаагүй байхдаа Б.Болдбаяртай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Кристалл таун” хотхоны 802 дугаар байрны 109 тоотод оршин суух иргэн В.Эрдэнэбаярын байшингийн цонхыг хагалан орж, бага гарын алтан аяга 1 ширхэг, бор өнгийн судалтай, алтан нуухтай их гарын манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шижир алтан хүзүүний гинж, алтан бугуйвч, алтан бөгж зэрэг 20 нэр төрлийн эд зүйл, 25.000 ам доллар, 10.000 юань зэргийг хулгайлан авч нийт 112,661,036 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлдтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Д.Мөнхдэмбэрэл: “...2014 оны 07 дүгээр сарын 25-нды өдөр манай хотхоны 4 айл гэр бүлээрээ Налайхын цаана амралтын газар оллоо, тэнд хэдүүлээ амраад ирье гэдэг хүсэлт тавьсан, урьд нь хүсэлт тавихад та ерөөсөө явдаггүй гэхээр нь би хамт явсан. Налайх руу гарч яваад манай нөгөө хэд алга болсон, тэгэхээр нь би Налайхын цаана голын хажууд хүлээгээд сууж байхад тэд нар араас ирцгээсэн. Тэгээд нөгөө амралтынх нь газар очиж хоноод маргааш нь гэртээ ирэхэд 2 давхрын цонх хагалаад хулгайч орсон байсан. Манай эхнэр, хүүхэд түрүүлж ороод хулгай орсон байна гээд орилоод гараад ирсэн. Намайг гэртээ ороход хамаг юм ундуу, сундуй болоод, онгичоод хаясан байсан, тэр дор нь би Хан-Уул дүүргийн цагдаагийн газрт мэдэгдээд цагдаагийнхан ирээд үзлэг, шалгалт хийгээд их хэмжээний хохиролтой юм байна гээд Нийслэлийн цагдаа руугаа яриад тэндээс бас цагдаа нар ирээд зураг, гарын хээ аваад явсан. Тухайн үед алдсан 49 хөөрөгнөөс 9 ширхэг нь толгойтой хөөрөг, бусад нь толгойгүй том, жижиг хөөрөгнүүд байсан. Нэг мөнгөн бүс, чулуун аяганууд, өнгө өнгийн хаш аяганууд, эхнэрийн алт, мөнгөн эдлэлүүд, эрдэнийн чулуун зүүлтнүүд гээд олон төрлийн эд зүйл байсан. Мөн миний молор эрдэнийн их, бага хоёр эрхи, миний байнга хэрэглэдэг итали шүрээр хийсэн 108 ширхэгтэй эрхиэ дэрэн доогуураа хийсэн байсныг бас аваад явсан байсан. Их хэмжээний эд зүйлээ алдсан. Шинжээчийн дүгнэлтээр миний эд зүйлсийг 1.113.329.379 төгрөг гэсэн нь үндэслэлтэй, санал нийлж байгаа, алдсан эд зүйлсээс нэг хөөрөг, нэг бөгжийг буцааж авсан. Би их хохирол амслаа, эрүүл мэндээрээ ч хохирлоо, миний хохирлыг барагдуулаад авсан зүйлээ буцаагаад өгчихвөл бусад нь хуулийн дагуу шийдэгдэх байх, би хохирлоо Б.Алтанхүү, Наранбаатар нараас гаргуулж авмаар байна...” гэв. 

 

Шүүгдэгч Б.Болдбаяр: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Занданбал: “...2016 оны 01 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед Б.Болдбаяр над руу утсаар яриад хаана байна гэхээр нь би Баянзүрх захын энд байна гэж хэлэхэд наанаа байж бай, би яваад очьё гээд 5-аас 10 минутын дараа Б.Болдбаяр ирээд шоронгоос гарснаас хойш уулзалдаагүй юм чинь өнөөдөр уулзъя гэсэн. Тэгээд бид хоёр буудалд цуг хоносон, тэр үед Б.Болдбаяр надад 1.000.000 төгрөг, алтан аяга, алтан бөгж, ээмэг зэрэг эд зүйлсийг өгсөн. Маргааш нь би Б.Болдбаяр руу залгахад утсаа авахгүй байсан. Энэ хулгайн хэрэгт миний оролцоо байхгүй, хулгай хийж байгаа хүн санаатайгаар хийдэг. Би оролцоогүй учраас цагдаагаас намайг дуудахад би өөрөө цагдаагийн газарт очсон. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр намайг Дарханд байхад Нийслэлийн Цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын байцаагч Наранбаатар над руу залгаад танаас асууж тодруулах, шалгах зүйл байна гэсэн, би Дарханд байна гэж хэлэхэд наанаа байж бай гэхээр нь би Дарханы цагдаагийн газар очоод хошууч Сэр-Од гэдэг байцаагчтай уулзаад бүгдийг нь хэлсэн. Тухайн үед энэ хэрэгт би ямар нэгэн байдлаар оролцоогүй...” гэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэх нь:

 

             - Шүүгдэгч Б.Болдбаяр нь ялтай байдал арилаагүй байхдаа М.Содномтой /М.Содном нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нас барсан/ урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, бусдын орон байранд нэвтэрч, 

 

             1. 2014 оны 7 дугаар сарын 25-наас 27-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Green house” хотхоны Д-8 тоотод оршин суух иргэн Д.Мөнхдэмбэрэлийн тагтны цонхыг хагалан орж, 49 ширхэг хөөрөг, /үүнээс толгойтой хөөрөг 9 ширхэг, толгойгүй хөөрөг 34 ширхэг, хөөрөгний бэлдэц 6 ширхэг/, мөнгөн бүс 1 ширхэг, чулуун аяганууд, алт, мөнгөн эдлэл зэрэг нийт 83 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч 1,113,329,379.14 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

             - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 11-37/,

             - Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 40/,

             - Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 43-44/,

             - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 45/,

             - Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 51-56/,

             - Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1хх-ийн 58/,

             - Хохирогч Д.Мөнхдэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2000 оноос хойш хөөрөг хийж худалдаадаг. 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 13 цагт манай Грийн хаус хотхоны 4 айл нийлээд гэр бүлийн хамт Тэрэлжийн Биг Скай Лоун амралтын газар очиж амарсан ба ингэж явахдаа гэрээ цоожлон эзэнгүй үлдээгээд явсан. 2014 оны 07 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед гэртээ ирээд манай эхнэр Гантогоо гэрийн хаалга онгойлгоод дотогш ороод манай хүүхдүүд гэрэл асаагаар манай 13 настай хүү Мөнхбилгүүн ээж гэрийн хамаг юм онгойлгосон байна гэхээр нь харахад 1 давхарын зочны өрөөний 2 шүүгээний хаалга, гал тогооны өрөөний шүүгээ онгойсон байсан. Намайг хоёр давхар руу гарахад баруун урагш харсан зүүн талаасаа 2 дахь цонх хагарч шил нь дотогш унасан, 2 давхарын эд зүйлийг онгичин газраар хөглөрүүлсэн байсан. Мөн 3 давхарын бурханы өрөөний эд зүйлийг онгичин хаясан байсан. ...Хулгайч нар 3 давхарын хувцасны өрөөнаас хар өнгийн том чемодан байсныг суллаад бас жижиг хэмжээтэй улбар шар, цагаан саарал өнгийн чемодан зэргийг суллаад дотор нь манайхаас авсан зүйлээ хийгээд гараад явсан байсан. ...Би нийт 50 гаруй хөөрөг, 20 гаруй ширхэг хаш, мөнгөлсөн аяга, ээмэг, бөгж, мөнгөн бүс, бурхан зэрэг эд зүйлсийг алдсан. ...Би алдсан хөөрөгнүүдийг үнэлэхдээ өөрийн хийсэн хийц, хийсэн материал болон зах зээлийн жишиг үнэтэй харьцуулан үнэлгээг тогтоож байна. ...Би алдсан эд зүйлээ хараад шууд танина. Би гадаад явж байхдаа ганцхан байгаа, хамгийн үнэтэй гэж эд зүйлсийг худалдаж авдаг. Хөөрөгнүүдийг бол олон жилийн турш хийж байж бүтээдэг. Тийм болохоор андуурахийн аргагүй. Мөнхдэмбэрэлийн хөөрөг гэхээр эд мэддэг, сонирхдог хүмүүс андахгүй. Бэлдэцүүдийг би өөрөө хөрөөдсөн учраас андуурахгүй. Миний хийцийн хөөрөгнүүд их үнэтэй байдаг учраас төр засгийн тэргүүн, улс төрийн зүтгэлтэн зэрэг томчууд л барьж хэрэглэдэг. Миний хийцийн хөөрөг гадуур худалдаалагдвал эд мэддэг хүмүүс хараад шууд танина. ...Хураан авсан тэмдэглэлийн 1 дугаарт байгаа хөөрөг бол орчин цагийн бага гарын хятад манан хөөрөг байна. Ойролцоогоор 50,000 төгрөгийн үнэтэй байдаг. Энэ хөөрөг манай хөөрөг биш байна. Хураан авсан тэмдэглэлийн 2 дугаарт байгаа хөөрөг бол манайхаас алдагдсан алтан үст дунд гарын толгойгүй болор хөөрөг мөн байна. Би хөөргөө хүлээж авсан. ...Мөн таньж олуулах ажиллагааны 4 дугаарт байгаа дундаа рубин шигтгээтэй тойрсон эрвээхий хэлбэрийн цагаан алтан бөгж бол манай эхнэрийн өөрийнх эд зүйл мөн байсан. ...Эд зүйлийн үнэлгээний 44 дугаарт алдагдсан ээмэг, бөгж, бугуйвчийг хослолоор нь нийтэд 3,200,000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнийг нь тусад нь тооцож үзэхээр дээрх хүлээж авсан бөгжний үнэ 600,000 төгрөг болж байна. Би бөгжөө уг үнэлгээний дагуу 600,000 төгрөгөөр үнэлнэ. ...Би өөрөө 2000 оноос эхлэн хөөрөг хийж эхэлсэн. Хөөрөг хийдэг чулуу, бусад материалаа ОХУ, БНХАУ, Тайван, Герман, Польш, Афганистан зэрэг гадаад орноос өөрөө явж үзэж, харж, цуглуулж авдаг. Алдагдсан хөөрөгнүүдийг би өөрөө гараараа хийсэн бөгөөд эдгээр хөөрөгнүүд дотор алтан нуухтай, шүрэн толгойтой, их гарын бор хуван чулуун хөөрөг байсан нь эртний хийцийн ганц хөөрөг байсан. ...Хуучны хөөрөг бол чулууг нь харахад андашгүй. Одоо том хуван чулуу гэж зах зээл дээр байдаггүй юм. Уг хөөрөгний шүрэн толгой, алтан нуухыг би өөрөө хийсэн. ...Би урьд өмнө мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг гарсан тухайн үеийн ханшаар мэдүүлгээ өгч байсан. Учир нь алдагдсан эд зүйлсийн ихэнхийг нь би өөрийнхөө гараар урлаж хийсэн, хувь хүний бүтээсэн зүйлс байдаг учраас хувь хүн өөрөө үнэ ханшаа тогтоогдог учиртай, дээрх эд зүйлс зах зээлд арилжаалдаг өргөн хэрэглээний бараа биш юм. ...Би иргэний хариуцагч Б.Алтанхүүгээс нийт 8 ширхэг хөөрөг, хөөрөгний бэлдэц чулуу 4 ширхэгийг нэхэмжилнэ. Үүнээс 1 хөөргийг цагдаагийн байгууллагаас хүлээж авсан тул 7 ширхэг хөөрөг нэхэмжилнэ. ...Би үнэлгээтэй танилцаж байна. Манай гэрээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээг гарахдаа анх жагсаалтын 2 дугаарт байгаа хөөргийг 250 саяар үнэлж байсан мөртлөө дараагийн удаад 15 сая төгрөг болгож үнэлсэн  байгаа нь ямар ч барагцаагүй, эдийн засгийн үндэслэлгүй байгаа учраас үнэлгээ бодит биш хийгдсэн гэж үзэж гомдол гаргана. ...Манайхаас ямар ч шилэн хөөрөг алдагдаагүй, мөн алдагдсан хөөрөг болон бэлдэц чулуунууд бол хямдхан буюу 50,000-150,000 төгрөгөөр зарагдах эд биш...”  /1хх-ийн 61-62, 63-67, 68-78,73-74,88-89, 12хх-ийн 48-49, 13хх-ийн 11-12/ гэсэн,

             - Хохирогч Д.Мөнхдэмбэрэлээс гаргаж өгсөн хулгайд алдагдсан 83 төрлийн эд зүйлийн жагсаалт /1хх-ийн 75-87/,

- Иргэний хариуцагч Б.Алтанхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед Б.Болдбаярын өгсөн 7 ширхэг хөөрөгнүүдийг авсан нь үнэн. Авсан хөөрөгнүүдээс надад үлдсэн байсан 2 ширхэг хөөргийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Цагдаагийн байгууллагад өгсөн 2 хөөрөгнөөс гадна 1. Хэлбэр гаргасан жижиг гарын цэнхэр номин хөөрөг /толгойгүй, доторхийг нь ухаагүй/, 2. Хэлбэр гаргасан жижиг гарын чүнчигноров хөөрөг /толгойгүй, доторхийг нь ухаагүй/, 3 Доторхийг нь дөнгөж дутуу ухсан толгойгүй шилэн хөөрөг 1 ширхэг байсан. Нөгөө хоёрыг нь сайн санахгүй байна, хүн авахгүй, үнэд хүрэхгүй 2 чулуу байсан...” /1хх-ийн 91-92/ гэсэн,

- Гэрч М.Гантогоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед манай хотхоны Ганбаатар, Гансүх, Төөгөө нарын хамт гэр бүлээрээ бүгд Тэрэлж рүү амралтанд очиж амарсан. 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 22 цаг өнгөрч байхад гэртээ ирээд хаалгаа нээхэд зүгээр цоожтой л байсан. Гэрлээ асаагаад үзсэн чинь нэг давхарын хамаг юм ухаад хаясан байсан. ...Манайхаас тоог нь сайн мэдэхгүй байна, 60 гаруй ширхэг том жижиг хөөрөгнүүд, 20 ширхэг хаш аяга, 3 ширхэг алтан ээмэг, том хүзүүний алтан гинж, цагаан алтан гинж 2 ширхэг, монетон 7-8 хос ээмэг, цагаан алтан ээмэг 3 ширхэг, шүрэн бугуйвч, гарын алтан, цагаан алтан шүр чулуун бугуйвч, шүрэн цэцэгнүүд, сувдан хүзүүний зүүлт ээмэг зэргийг авсан байсан. Бас манай хүүгийн Ланскар брэндийн цаг, Омега брэндийн цаг, цагаан алт, шар алтан холимог энгийг цаг, бага хүүгийн зөөврийн компьютер, Самсунг эс-3 маркын гар утас, хард диск, мөнгөн бүс, бурханы Пүрэв гэдэг эртний алтаар шарсан зүйл, хар хашин ёроолдоо алттай таваг, алтаар шарсан Насны бурхан, шүрэн эрх гэх зүйлүүд алга болсон байгаа....” /1хх-ийн 93-94/ гэсэн,

- Шинжээч Ш.Уртнасан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би анх гаргасан үнэлгээг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар гаргасан бөгөөд үнэ цэнийн баримжааллыг хохирогчийн мэдүүлгийг үндэслэн тооцоолол хийж гаргасан юм. Харин нэмэлт шинжилгээгээр 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар валютын ханшийн мэдээлэл болон ижил төстэй эд зүйлсийн зах зээлийн бодит үнэ цэнэд тулгуурлан нарийвчилсан судалгаа хийж гаргасан...” /12хх-ийн 3-4/ гэсэн,

- Гэрч Ц.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Содном надад ярихдаа дээрх гэмт хэргийг Болдбаяртай хамт үйлдсэн бөгөөд олон хөөрөг байсныг Болдбаяр бид хоёр тэнцүү хувааж авсан ...гэж ярьсан...” /1хх-ийн 122-123/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3749 дугаартай дүгнэлтэд “...3. Шинжилгээнд ирүүлсэн “26 14” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 2014-07-26 14:29:25 секундэд баруун тийш явж байгаа хоёр хүн нь “26 15 “ гэсэн нэртэй дүрс бичлэгийн 2014-07-26 15:36:22 секундэд зүүн гар тийш явж байгаа хоёр хүн мөн байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн “26 14, 26 15” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн хоёр хүн А тэмдэглэсэн хүн хүрэм, саравчтай  малгай, амны хаалт, бээлийтэй, Б тэмдэглэсэн хүн юүдэнтэй хүрэм, саравчтай малгай, нүдний шилтэй байна...” /1хх-ийн 147-148/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3748 дугаар дүгнэлтэд “...Дүгнэлт 1. ...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг үзэхэд дэлгэцийн баруун доод буланд “camera 6” гэсэн тэмдэглэгээтэй, дээд хэсэгт 26/07/2014 23:17:30-аас 27/07/2014 00:00:00 секунд хүртэл тэмдэглэгээтэй цагтай дүрс бичлэгийн 26/07/2014 23:29:52 секундээс байшингийн 2-р давхарын тагтнаас доошилж байгаа бараан өнгийн дүрс дүрслэгдсэн байна...” /1хх-ийн 152-153/ гэсэн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 941 дугаар дүгнэлтэд “...“26-23-24” гэсэн нэртэй дүрс бичлэг нь IR буюу хэт ягаан туяаны гэрэлтэй, хар цагаан дүрслэлтэй хяналтын камерын дэлгэцийн цагаар 2014-07-26 15:26:22 секундэд “А” тэмдэглэсэн хүн хүрэм, саравчтай малгайтай, баруун гартаа овор ихтэй эд зүйл барьсан,

“Б”  тэмдэглэсэн хүн юүдэнтэй хүрэм, хажуугийн оёдол дагуу канттай өмдтэй, баруун мөрөндөө цүнхтэй эд зүйл үүрсэн хоёр хүн дэлгэцийн баруунаас зүүн чиглэлд цаашаа явж байгаа дүрс дүрслэгдсэн байна. /зураг 08, 09/...” гэсэн дүгнэлт,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 177-198, 11хх-ийн 234-250, 13хх-ийн 134-157/,

- Алдсан эд зүйлүүдийн өөрийн болон дүйцүүлсэн зургууд /1хх-ийн 199-220/,

- Шүүгдэгч Б.Болдбаяр мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 07 дугаар сарын сүүлээр Дарханы хорих ангид хамт ял эдэлж байсан М.Содномтой хамт орой 20-21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхон дотор байрлах айлын хаус руу хоёр давхар луу нь авирч гараад вакум цонхыг нь машины дугуйн дорцов шиг зүйлээр хөшиж орсон. Бид хоёр эхний өрөөн дотор нь шүүгээг онгойлгож үзэхэд дотор нь олон төрлийн хөөрөгнүүд байхаар нь гэрт нь байсан цүнхэнд хийгээд аваад гарсан. ...Маргааш нь Содном манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би 100 айлын Лхам худалдааны төвийн хойд талд байх тухайн үед түрээсэлж байсан байранд яваад очиход надад 7 ширхэг хөөрөг өгсөн. Тухайн хөөрөгнүүдийг хадгалж байгаад Амбулай гээд Зүүн хараагийн Дарьтийн хорих ангид хамт хоригдож байсан залууд зараад өгөөч гээд явуулсан. Амбулай надад 7 ширхэг хөөрөг зарчихлаа гээд 1,5 сая төгрөг өгсөн. ...Ямар ч байсан нэг хөөрөг нь дотроо алтан утастай дотор тал нь харагддаг хөөрөг байсан. Үлдсэн хөөрөгнүүд нь янз бүрийн өнгөтэй хөөрөгнүүд байсан. Би чулуу мэдэхгүй учраас ямар хөөрөг байсан гэдгийг мэдэхгүй байна. Амбулай гэж Алтанхүүг хэлж байгаа юм. Би Алтанхүүд хулгайн хөөрөгнүүд гэж хэлээгүй өгсөн. ...Би ай-падыг Алтанхүүд өгсөн. ...Тухайн айлд нийт 20-30 ширхэг хөөрөг байсан. ...Бусад эд зүйлийг нь Содном яасан талаар сайн мэдэхгүй байна. ” /2хх-ийн 23-24/ гэсэн,

- М.Содном мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  “...2014 оны 07 дугаар сард Наадам дууссаны дараа Дарханы хорих ангид хамт ял эдэлж байсан Болдбаяр луу утсаар яриад Баянзүрх захын орчим байдаг гэрт нь очоод тэндээс такси бариад 20-21 цагийн орчим байх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан руу явдаг автобусны буудлын орчим таксинаас буугаад зам дагаад гүүрний баруун тал руу буугаад явсан. ...Гэрэлгүй хаус харагдахаар нь бид хоёр хашааг нь давж ороод Болдбаяр эхэлж 2 дугаар давхар луу нь сараалжийг нь дагаад дээшээ авирсан. Би араас нь гарсаны дараа Болдбаяр цонхыг нь хагалаад дотогшоо орсон. Тэгээд 2 дугаар давхарт байх ванны өрөөний хажуу талд байх өрөөнд шүүгээн дотор байсан нэлээд олон тооны хөөргийг авсан. Мөн ванны өрөөн дотор байсан хөөргүүдийг дунд зэргийн хэмжээтэй жижиг улаан цүнхэнд хийсэн. Мөн нэг ширхэг бурхан, ногоон өнгийн чулуун аяга, эмэгтэй хүний гоёл, чимэглэлийн эдлэл зэрэг эд зүйлс аваад буцаад орж ирсэн цонхоороо доошоо буугаад явсан. ...100 айлын орчим байх подвальд ороод хөөрөгнүүдээ хувааж аваад явсан. Тухайн айлаас авсан бурхан болон илүү юмнуудыг Болдбаяр аваад явсан. ...Мөн тэр айлаас авсан бүсийг хайлуулж зарсан гэж хэлсэн. Би тэр бүсийг бол хараагүй. ...Нийт хэдэн ширхэг хөөрөг авсан гэдгээ мэдэхгүй байна. Надад бол арван хэдэн ширхэг хөөрөг өгсөн. Бүсийг бол хараагүй, ногоон өнгийн аяга байсан, мөн дунд зэргийн бурхан байсан. Тэдгээрийг бүгдийг Болдбаяр авсан. ...Зарим хөөрөг нь шүрэн толгойтой байсан. ...Би тэдний гэрээс мэдрэгчтэй, ухаалаг гар  утас 1 ширхгийг авсан. Тэр гар утсыг Болдбаярын гэрийн гадаа ирэхдээ байшингийн булан руу шидэж хаясан...”  /2хх-ийн 83-85/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар;

 

2. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Жаргалан” хотхоны 26 дугаар байранд оршин суух иргэн Д.Дашнансалын байшингийн цонхыг хөшин орж, сүүжин ээмэг, сүлжмэл мушгиа хээтэй алтан зүүлт, монетон бугуйвч, ээмэг, камер зэрэг 19 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч нийт 15.384.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

              - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 187-223/,

              - Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /2хх-ийн 224-227/,

              - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 227/,

              - Хохирогч Д.Дашнансал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 26 дугаар байранд оршин суудаг. Нөхөр Цэрэндаваа, охин Баярмаа нарын хамт Швейцарь улс руу ажлаар  2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яваад 2014 оны 12 дугаар сарын 15-ны өглөө Монголд ирсэн. Гадаад улсад байхдаа ажлын инженер Ууганболдтой утсаар холбогдоход танай гэрт хулгай орсон байна, би танай гэр лүү явж байна гэж хэлсэн.  Манай гэрээс алдагдсан эд зүйлс: хос шижир алтан сүүжин ээмэг, 7.5 грамтай 1990 оны орчим манай эгч надад бэлгэнд өгч байсан үнэ нь 1,100,000 төгрөг, шижир алтан хүзүүний сүлжмэл мушгай хээтэй зүүлт, 11.7 грамтай 2,350,000 төгрөг, монетон ээмэг 0.5 см өргөнтэй, 4 грам орчим монетон бугуйвч 450,000 төгрөг, сувдан ээмэг 2,500,000 төгрөг, сваровский брэндийн 3 хос улаан, цэнхэр, ногоон, цагаан өнгийн монетон бөгж 1,280,000 төгрөг, эмэгтэй хүний хуримын монетон бөгж 220,000 төгрөг, цагаан алтан бриллиантан шигтгээтэй бөгж 2,500,000 төгрөг, хар чулуутай, эргэн тойрон церкон шигтгээтэй шар бөгж 430,000 төгрөг, монетон аметист чулуутай бөгж 250,000 төгрөг, монетон церкон шигтгээтэй ээмэг 250,000 төгрөг, оюу чулуутай зүүлт 250,000 төгрөг, цагаан өнгийн сувдан чулуутай хүзүүний зүүлт 250,000 төгрөг, монетон гинж 250,000 төгрөг, соба брэндийн том цагаан чулуутай бөгж 300,000 төгрөг, сувдан ягаан өнгийн зүүлт 400,000 төгрөг, хар ногоон өнгийн солонгордог сувдан зүүлт 400,000 төгрөг, хар чулуун зүүлт 460,000 төгрөг, танан хүзүүний зүүлт бугуйвчтайгаа хосоороо 815,000 төгрөг, мөнгөн аяга 480,000 төгрөг, сони брэндийн камер, үзмэн ягаан өнгийн шигтгээтэй цагаан өнгийн метал хос ээмэг 50,000 төгрөг, дөрвөлжин цагаан шигтгээтэй, цагаан өнгийн метал бөгж 300,000 төгрөг, цагаан өнгийн метал хийцтэй дунгийн дүрс бүхий шигтгээтэй бугуйвч, клон 400,000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан.

 ...22 гэж дугаарлаж хураан авсан шар өнгийн дунгийн дүрс бүхий чулуун шигтгээтй бугуйвч, кулоны хамт,  29 гэж дугаарласан үзмэн ягаан өнгийн шигтгээтэй цагаан өнгийн метал ээмэг 1 хос, 28 гэж дугаарласан цагаан өнгийн метал хийцтэй, дөрвөлжин цагаан шигтгээтэй, бөгж эд зүйлс манай гэрээс алдагдсан эд зүйл мөн байна. ...Би хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан эд зүйлийн үнэлгээтэй нэг бүрчлэн уншиж танилцлаа. Үнэлгээтэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...Би ягаан шигтгээтэй ээмгийг 50,000 төгрөгөөр, соба брэндийн цагаан шигтээтэй  бөгжийг 300,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний компани 200,000 төгрөгөөр үнэлсэн. Дунгийн чулуутай бугуйвчийг 400,000 төгрөгөөр үнэлсэн боловч үнэлгээний компани 300,000 төгрөгөөр үнэлсэн. Би эдгээр эд зүйлсээ хүлээж авсан. Өөр ямар нэгэн эд зүйл хүлээж аваагүй. ...Би цагдаагийн байгууллагд хураагдсан байсан дун шигтгээтэй кулон  бугуйвчны хослол  /хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний 11 дугаарт бичигдсэн/, дөрвөлжин цаган шигтгээтэй Соба брэндийн мөнгөн бөгж /хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний 13 дугаарт бичигдсэн/, үзмэн ягаан өнгийн шигтгээтэй ээмэг 1 хос /хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний 19 дугаарт бичигдсэн/ эд зүйлийг таньж олуулах ажиллагаагаар  таньж, бүрэн бүтэн хүлээж авсан. Миний гараар бичсэн 1. Сваровский хослол 3 өнгийн бөгж үнэлгээний 5 дугаарт, 2. Сваровский хослол эд зүйлийн үнэлгээний 9 дугаарт бичигдсэн байна. ...Хохирлоо нэхэмжилнэ. ...2015.05.20-ны өдрийн эд зүйлийн үнэлгээн дээр байгаа эд зүйлс бол миний 2014.12.07-ны өдрийн мэдүүлэгт дурьдсан боловч Хөрөнгийн үнэлгэний төв ХХК-иар гаргуулсан эд зүйлийн үнэлгээнд ороогүй, орхигдсон байсан эд зүйлийн үнэлгээ байна...” /2хх-ийн 229-230, 231-232, 233-234, 235-236, 237, 240/ гэсэн,

- Гэрч Г.Ууганболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед манай захиргааны жолооч Энхтүвшин над руу утсаар яриад захирлын гэрт хулгай орсон байна гэж мэдэгдсэн. ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 49-04 тоотод очиход байшингийн 1 давхарын цонх онгорхой, захирлын жолооч Энхтүвшин болон хамгаалалтын албаны 3 хүн цагдаад дуудлага өгсөн гээд хүлээгээд зогсож байсан...” /2хх-ийн 242/ гэсэн,

- Гэрч П.Энхтүвшин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед гражаар нь дамжин дээшээ 1 давхарт гараад муурыг нь нэрээр нь дуудсан боловч ирээгүй. ...Зочны өрөөний баруун хойд талд байдаг цэцэгнүүдийг нь услаад баруун урагшаа чиглэлтэй цэцэгнүүдийг услаад явж байтал урд талын цонх 30 см зайтай онгорхой байхыг харсан. Ингээд цонхыг муур нь онгойлгосон юм байлгүй гэж бодоод хаасан. Тэгтэл цонхны дэргэд байдаг зурагт хөдөлсөн, тэр хавьд эмх замбараагүй болсон, цонхны тэр хавьд шавартай гутлын мөр гарсан байсан...” /2хх-ийн 243/ гэсэн мэдүүлгүүд,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 11-12, 12хх-ийн 16-19/ зэрэг нотлох баримтуудаар;

              3.  2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дрийм ланд хотхоны 8-02 тоотод оршин суух иргэн Э.Амгалангийн байшингийн цонхыг хөшин орж алтан цаг, алтан гинж, ай пад зэрэг 24 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч нийт 22.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

              - Хэрэг учралын газарт үзлэгт хийсэн тэмдэглэл /3хх-ийн 19-40/,

              - Хохирогч Э.Амгалангийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3хх-ийн 18/,

              - Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /3хх-ийн 41/,

              - Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /3хх-ийн 42/,

              - Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /3хх-ийн 43-45/,

              - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 46/,

              - Хохирогч Э.Амгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм ланд хотхоны 8-2 тоотод байх гэрээсээ эхнэр Болормаагийн хамт гарч яваад хүүхэд Энэрэл үлдсэн. ...Гэртээ ирэхэд хаалга нээгдэхгүй байсан. Би халиваар гал тогооны цонхыг хөшиж байгаад онгойлгож дотогш ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон, хойд талын цонх нээлттэй байсан. Манай гэрээс Мон блан брэндийн 99 сорьцтой алтан цаг 20,000,000 төгрөг, сувдан шаргал өнгийн сувдан ээмэг бөгж 2,500,000 төгрөг, мушгиа хэлбэртэй алтан гинж 500,000 төгрөг, цагаан өнгийн ай-пад 1,000,000 төгрөг, сони маркийн зөөврийн компьютер 1,900,000 төгрөг, Мон блан брэндийн эрэгтэй хар хүрэн өнгийн бүс 550,000, улаан өнгийн рубин чулуутай монетон бугуйвч 1,900,000 төгрөгийн үнэтэй эд зүйлүүд алдагдсан. ...Нэмж хэлэхэд цагаан шигтгээтэй, шувууны дүрс бүхий хэлбэртэй шар метал хос ээмэг, сувдан шигтгээтэй кулон, мушгиа хэлбэртэй бөгж, жижиг цагаан метал хос ээмэг, шар метал хийцтэй, цагаан шигтгээтэй хос ээмэг, улаан хүрэн өнгийн чулуун шигтгээтэй хос ээмэг, кулоны хамт. Цагаан жижиг шигтгээтэй, цагаан метал бөгж, зүрхэн хэлбэртэй голдоо жижиг цагаан шигтгээтэй, шар метал кулон, ягаан, ногоон, хөх цэнхэр өнгийн шигтгээтэй цагаан метал бөгж, цагаан сувдан шигтгээтэй, цагаан метал хос ээмэг, цагаан өнгийн шигтгээтэй, өрөөсөн ээмэг, цагаан, ягаан өнгө хосолсон бугуйвч /дун хэлбэртэй/, цагирган цагаан метал хос ээмэг зэрэг нийт 12 төрлийн эд зүйл бүртгэгдээгүй үлдсэн байна. ...М.Содномын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 байрны 153 тоот гэрт үзлэг хийж хураан авсан тэмдэглэлийн:

              10 дугаарт бичигдсэн цагаан шигтгээтэй, шувууны дүрс бүхий хэлбэртэй шар метал хос ээмэг, 11 дугаарт бичигдсэн сувдан шигтгээтэй кулон, 12 дугаарт тэмдэглэгдсэн мушгиа хэлбэртэй бөгж, жижиг цагаан шигтгээтэй метал хос ээмэг, бөгж, 13 дугаарт бичигдсэн шар метал хийцтэй цагаан шигтгээтэй хос ээмэг, 14 дугаарт тэмдэглэгдсэн улаан хүрэн өнгийн чулуун шигтгээтэй хос ээмэг, кулоны хамт, 15 дугаарт тэмдэглэгдсэн цагаан шигтгээтэй, цагаан метал бөгж, 16 дугаарт тэмдэглэгдсэн зүрхэн хэлбэртэй голдоо жижиг цагаан шигтгээтэй, шар метал кулон, 17 дугаарт тэмдэглэгдсэн ягаан, ногоон, хөх цэнхэр өнгийн шигтгээтэй, цагаан метал бөгж, 18 дугаарт тэмдэглэгдсэн цагаан сувдан шигтгээтэй, цагаан метал хос ээмэг, 19 дугаарт тэмдэглэгдсэн цагаан өнгийн шигтгээтэй, өрөөсөн ээмэг, 20 дугаарт тэмдэглэгдсэн цагаан, ягаан өнгө хосолсон бугуйвч /дун хэлбэртэй/, 21 дугаарт тэмдэглэгдсэн цагирган цагаан метал хос ээмэг зэрэг эд зүйлс байсныг үнэн зөв таньж, бүрэн бүтэн хүлээж авсан байгаа. ...Тэмдэглэлийн 10 дугаарт байгаа цагаан өнгийн гадартай флаш, 11 дугаарт байгаа хар хөх өнгийн гадартай, гадар дээрээ И үсэгтэй, шар өнгийн оосортой флаш, мушгиа  хэлбэртэй цагаан өнгийн метал бугуйвч, жижиг цагаан шигтгээтэй, цагаан өнгийн метал бөгж, 5 ширхэг цагаан шигтгээтэй, цагаан өнгийн метал бөгж зэрэг нь манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн байна. Би алдагдсан эд зүйлсийг хийц, хэлбэр хэмжээгээр нь сайн мэдэж байна. ...Манай гэрээс алдагдсан эд зүйл үнэн зөв, бүрэн үнэлэгдсэн байна. Үнэлгээнтэй холбогдуулан ямар нэгэн санал байхгүй. ...Мон блан брендийн цагаа хүлээж авсан байгаа. ...Миний цагны дугаар нь PL 573143 гэсэн дугаартай. Би энэ цагийг Улаанбаатар хотод байх Централ таурын 2 давхарт байдаг Монблан брэндийн монголд ганц байдаг дэлгүүрээс авсан. ...Би тус дэлгүүррийн худалдагч менежерүүдэд өөрийн алтан цагаа алдсан талаараа мэдэгдээд, танай дэлгүүрт ирэх юм бол хэлээрэй гэж хэлж байсан. Ингээд над руу 2015 оны 06 сарын сүүлээр таны цагийг хүн засуулахаар манайд авчирлаа гэж хэлэхээр нь би хайрцаг болон гадна талын тор гэрчилгээ зэргийг авч очоод тулгаж үзэхэд тоо нь таарч байсан. Одоо өөрийнхөө цагийг хүлээгээд авсан...”   /3хх-ийн 51, 53-54, 55-57, 58, 59, 62-63/ гэсэн,

              - Иргэний нэхэмжлэгч О.Энхбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын Тосо худалдааны төв дээр явж байхад зүс таних залуу ирж надтай уулзаад цаг авах уу гэж асуусан. Би цагийг нь үзэхэд жинхэнэ алтан цаг байсан. ...6,0 сая төгрөгөөр зарна гэхээр нь би 5,4 сая төгрөгөөр авахаар болсон. Бэлнээр 5,4 сая төгрөг өөрийнхөө машин дотор орж байгаад тоолж өгөөд явуулсан. Monblanc брэндийн алтан цаг байсан. Би өөрөө цаг сонирхдог хүн учраас алтан цаг гэдгийг мэдэж байсан. Би  5,4 сая төгрөгөө нэхэмжилнэ...” /3хх-ийн 65-66/ гэсэн,

 

              - Гэрч О.Очирхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2011 онд манай дэлгүүрээс цаг худалдаж авч байсан Амгалан ирээд манай дэлгүүрээс авсан цагаа хулгайд алдсан гэж хэлсэн. Манай дэлгүүр цагийг бүртгэлд авсан. ...2015 оны 06 сарын сүүлээр Энхбаатар гэж хүн цаг засуулна гээд орж ирсэн. Анх харахад тухайн цаг нь Амгалан гэж хүний авсан цагтай адилхан харагдсан. Ингээд сери дугаарыг нь тулгаж үзэхэд адилхан байхаар нь Амгалан гэж хүнд утасдаж хэлсэн. Тухайн Амгалан гэж хүний авсан цаг нь манай дэлгүүрт 1 ширхэг ирээд Амгалан худалдаж авсан. Манай дэлгүүрийн цагууд нь бүгд өөр өөрийн гэсэн сери дугаартай дахин давтагдахгүй байдаг. Тухайн Амгалан гэж хүний цагийн их бие нь бүхэлдээ 18 кратын цул алтан 76,8 грамм алт орсон, 8 грамын цул алтан түгжээтэй, болор чулуун нүүртэй, матрын арьсан оосортой 25 ширхэг эрдэнийн чулуун шигтгээтэй 2011 онд үйлдвэрлэгдсэн цаг байгаа юм...” /3хх-ийн 74-75/ гэсэн мэдүүлгүүд,

 

              - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 642 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн 2 хос гутал шинжилгээнд тэнцэнэ.

              2. Хэргийн газраас бэхжүүлж авсан гэх үзлэгийн зургийн 1. Амгалангийн гэрт орсон хулгай  “зураг №8,10,17,18,63” дээрх гутлын мөрүүд,  2. Ц.Батсүхийн гэрт хулгай “зураг №52” дээрх гутлын мөрүүд, 3. Д.Оюунбилэгийн гэрт хулгай “зураг №51, 52” дээрх гутлын мөрүүд нь Б.Болдбаярын цагаан гутлаар дарагдсан байж болно.

              3. Харьцуулах загвараар ирүүлсэн 2 хос гутлыг хаана үйлдвэрлэгдсэн хийцийг тогтоох боломжгүй.

              4. Одоогоор манайд гутлын мөрийн сан байхгүй тул асуултад хариулах боломжгүй...” /3хх-ийн 88-103/ гэсэн дүгнэлт,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 114-117, 12хх-ийн 22-26/,

- Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 118-119/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 132/,

- Эд зүйл баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 133-135/ зэрэг нотлох баримтуудаар;

 

             4. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Вилла хотхоны 111-03 тоотод оршин суух иргэн Ц.Батсүхийн байшингийн цонхыг хөшин орж, эрэгтэй хүний өвлийн куртик, мөнгөн аяга, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлан авч 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 138-152/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /3хх-ийн 155/,

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /3хх-ийн 156-160/,

- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /3хх-ийн 161/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх-ийн 29-32/,

- Хохирогч Ц.Батсүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 10 цаг 30 минутын орчимд ажилдаа явж байгаад оройн 20 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр-Вилла 111-03 тоот гэртээ ирээд гражаараа дамжин ороход гэрт хулгай орсон байсан нь анзаарагдсан. Зурагтын хөлийг буйдан дээр салгаж тавиад зурагтыг нь нимгэн хөнжилд боогоод шалан дээр тавьсан байсан. Том өрөөний булангийн цонх онгорхой байхаар нь утсаар ах Батжаргал руу яриад манай гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлээд дуудаж гэрээ шалгаж үзэхэд манай гэрт хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би эд зүйлээ шалгаж үзэхэд миний өвлийн бор өнгөтэй, улаан дотортой куртик алга болсон байсан. Бид хоёр харуулын байранд очиж камерын бичлэг шалгаж үзэхэд гүүрэн талаас 18 цаг 30 минутын үед 2 хүн хашаа давж манай гэрийн гадуур хэд хэдэн явж байгаад хаалга цохиж үзээд  дахин байрыг тойрч том өрөөний цонхоор 19 цагийн үед ороод 19 цаг 30 минутын үед гарч ирээд гүүрэн тийш явж байгаа нь бичигдсэн байсан. Би камерын бичлэг шүүж үзэж байх хоорондоо цагдаа дуудсан. Тэгээд явсан хойно нь эд зүйлээ бүртгэж байхад бас мөнгөн аяга алга болсон байсан. ...Камерын бичлэгээр царай зүс нь харагдахгүй байсан, нэг хүн нь бол илт хазгар гэдэг нь мэдэгдэж байсан. ...Манай гэрээс миний өөрийн бор хүрэн өнгийн эрэгтэй хүний куртик, улаан дотортой, мөн дунд гарын мөнгөн аяга, хажуу талдаа “бэр Д.Мөнхсүх-д аав ээж 2013” бүхий бичигтэй байгаа, үнэртэй ус 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. ...Б.Болдбаярын гэрт үзлэг хийсэн тэмдэглэлд 1 гэж дугаарлан хураан авсан бор өнгийн гадартай, улаан өнгийн дотортой, эрэгтэй хүний өвлийн куртик, 4 гэж дугаарласан бэр Д.Мөнхсүх-д аав ээжээс нь дурсгав 2013 он гэсэн бичигтэй мөнгөн аяга, 6 гэж дугаарласан Мartinique бүхий бичигтэй үнэртэй ус зэрэг эд зүйлс нь манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн. Би дээрх эд зүйлийг таньж, бүрэн бүтэн хүлээж авсан, манай гэрээс өөр зүйл алдагдаагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”  /3хх-ийн 164-166, 167-168, 169-170/ гэсэн,

 

- Гэрч Ц.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байх хамгийн бага дүү болох Цэндхүүгийн Батсүхийнд хулгай орсон талаар хэрэг гарсан өдөр дүү Батсүх над руу 21 цагийн үед утсаар хэлж мэдэгдсэн. ...Гэмт этгээд байшин руу 1 давхарын урд талын модон вакум цонхыг гадна талаас нь хөшиж түлхэн орсон байсан. ...Тэр хотхон нь өөрөө урдаас болон хойноос зэрэг хянасан хяналтын камеруудтай. Гэхдээ хяналтын камерууд нь маш бүдэг, муу юм билээ. Би камерын бичлэгийг шүүж үзэхэд оройн 18 цагаас хойш, гадаа харанхуй болсон хойно 2 залуу дүүгийн байшинг тойроод, цонхны орчим эргэлдээд, сүүтэгнээд байгаа бичлэг байсан...” /3хх-ийн 171/ гэсэн,

 

- Гэрч Э.Долгион мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр Вилла хотхоны хамгаалалтын ажилтан. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орой 21 цагийн үед Тэнгэр Вилла хотхоны 111-3 тоотод оршин суух иргэн Ц.Батсүх гэж хүн ирээд манай гэрт хулгай орсон байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. ...Бичлэг дээрх нэг залуу нь кепкен малгайтай, савхи байж магадгүй куртиктэй байсан. Хөл муутай хазгар залуу нь хөх цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан цэнхэр өнгө алагла сан пүүзтэй байсан. Нөгөөх нь хар бараан өнгийн гуталтай байсан. Ойролцоогоор 160-165 см өндөртэй залуучууд байсан. Тэр хоёр залууг камерын бичлэгээр харахад өндөр нам харагдаж байсан. Тэр айлаас бор өнгийн куртик гадуураа өмсөөд гараад явсан. Гартаа өөр юм бариагүй байсан...” /3хх-ийн 173/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар:

 

             5. 2015 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны 35г байрны Б1 тоотод оршин суух иргэн Г.Оюунбилэгийн байшингийн цонхыг хөшин орж, алтан аяга, хөх ундрам дунд гарын хөөрөг, манан хөөрөг, хос алтан ээмэг, бөгж, бугуйвч зэрэг 23 нэр төрлийн эд зүйл, мөн 5000 евро, 200.000 вон, 1000 ам доллар, 10.000 юань зэргийг хулгайлан авч нийт 136.143.190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 183-204/,

- Хүний биед үзлэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 244/,

- Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /4хх-ийн 2/,

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /4хх-ийн 10-13/,

- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /4хх-ийн 14-15/,

- Хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл /4хх-ийн 32/,

- Монгол банкны ханшийн мэдээлэл /6хх-ийн 49-53/,

- Хохирогч Д.Оюунбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхрийн хамт 1 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ яваад 1 дүгээр сарын 25-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай гэрийн том өрөөний голд хувцас овоорсон, бүх хөшиг хаалттай, цонх онгорхой, ширээн дээр хэтэвч ил гаргаад тавьсан байсан. ...Манай гэрээс 4 см диаметртэй 2 ширхэг алтан аяга, нэг бүр нь 13-15 сая төгрөг, 8 тахил нь алтаар хийгдсэн, 16 см диаметртэй тус бүр нь 7 сая төгрөгийн ханштай байгаа байх. Цагаан хаш хөөрөг, толгой нь улаан шүр, алтан нухтай дунд гарын эрэгтэй хөөрөг 20 сая төгрөгөөр 2010 онд худалдаж авч байсан. Хөх ундрам дунд гарын хөөрөг, цагаан шүрэн толгойтой, алтан нуухтай, 30 сая төгрөгөөр 2008 онд худалдаж авсан. Дунд гарын мөнгөн нуухтай ягаан болор толгойтой ягаан болор хөөрөг. 15 сая орчим төгрөгөөр 2012 онд худалдаж авсан. Хос алтан ээмэг бөгж, бугуйвч, ээмэгний гол унжлагатай 2007 онд 10 сая төгрөгөөр худалдаж авсан. Цагаан алтан болон шар алт хосолсон эрвээхэй хэлбэртэй ээмэг, бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт 2012 онд 2 сая төгрөгөөр худалдаж авсан. Шар сувдан зүүлт болон бугуйвч 2008 онд 10 гаруй сая төгрөгөөр худалж авсан. Шүрэн зүүлт 3 хэлхээтэй, 1 сая төгрөгөөр 2010 онд худалдаж авсан. Оюу зүүлт урт богино 2 ширхэг, ундрам зүүлт 1 ширэг, нийтдээ 1 сая төгрөг. Цагтай алтан бугуйвч, 2011 онд 5 сая төгрөгөөр авсан.  Хэтэвчнээс 5,000 евро, 200,000 вон, 1,000 гаруй ам.доллар, 10,000 гаруй юань, улаан шигтгээтэй алтан ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт зэргийг ...онд 20 сая төгрөгөөр авсан. Могой ороосон алтан бөгж 2012 онд 5 саяар худалдаж авсан. Алтан гулдмай 2 ширхэг 2-уулаа нийтдээ 970 грамм болж байсан. 65 орчим сая төгрөг байх. ...Содномын гэрт үзлэг хийсэн тэдмэглэлд 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 23, 24, 26, 27 гэж дугаарласан эд зүйлс манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн байна. ...Б.Болдбаярын гэрээс хураан авсан тэмдэглэлийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 30, 31, 32 дугаарт байгаа эд зүйлс манай гэрээс алдагдсан эд зүйл мөн байна. ...Содномын биеэс хураан авсан 1 дугаарт бичгдсэн луу, нохой мэт амьтны дүрсэн хээтэй шармал өнгийн төмөр метал, 2 дугаарт бичигдсэн шувуу мэт зүйлийн шармал төмөр метал зэрэг нь манай гэрээс алдагдсан аяганы ёроол хэсэг нь мөн байна. ...М.Содном, Б.Болдбаяр нарын гэрээс хураан авсан эд зүйлсийг таньж олуулах ажиллагааны үед М.Содномын гэрээс хураасан эд зүйлс дотроос 12 төрлийн эд зүйлс, Б.Болдбаярын гэрээс хураасан эд зүйлс дотроос 24 нэр төрлийн эд зүйлс нь манайхаас алдагдсан эд зүйлс мөн болохыг онцлог содон шинжээр нь шууд таньж бүрэн бүтэн хүлээж авсан. ...Би өөрийн гэрээс алдагдсан нийт 38 төрлийн эд зүйлийн нэр төрөл, чанар байдал, содон шинж тэмдэг, үнэ ханшийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн жаглсаалтыг хүснэгтээр гаргаж авчирсан. ...Манай гэрээс дээр дурьдсан эд зүйлээс гадна бэлэн мөнгө болох 5,000 евро, 200,000 вон, 1,000 ам.доллар, 10,000 юань зэрэг валют алдагдсан байгаа. ...Миний 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн анх өгсөн мэдүүлэгт байгаа 2 ширхэг алтан суурьтай мөнгөн аяга гэж мэдүүлснээс 1 аяга нь гэрээс олдсон байгаа. Алдагдсан нэг аяганы алтан суурь хэсгүүд нь М.Содномын биеэс болон Б.Болдбаярын гэрээс хураагдсаныг /Б.Болдбаяр гэрт үзлэг хийсэн тэмдэглэлийн 8 дугаарт бичигдсэн/ би бүрэн хүлээж авсан учраас 1 ширхэг аягаа нэхэмжлэхгүй. Улаан шүрэн толгойтой алтан нуухтай дунд гарын цагаан хаш хөөрөг алдагдсан гэж мэдүүлсэн боловч дараа нь гэр дотроос гарч ирсэн. Улаан шигтгээтэй алтан ээмэг, бөгж, бугуйвч зүүлтний хослол алдагдсан гэж мэдүүлсэн боловч дараа нь гэрээс олдсон байгаа учир дээрх эд зүйлсийг нэхэмжлэхгүй. Жагсаалтыг тэмдэглэлд хавсаргав. ...Одоо би алтан гулдмай, могой ороосон алтан бөгж 1ширхэг, тоёото лексус 570 автомашины түлхүүр, багаж /урьд өмнө өгсөн мэдүүлэгт оруулагүй байсан эд зүйлс/ бэлэн мөнгө болох 5,000 евро, 200,000 вон, 1,000 ам.доллар, 10,000 юан зэрэг гадаад улсын мөнгөн тэмдэгтүүдийг хүлээж аваагүй. Сүүлд Цагдаагаас бэлэн 7,990,000 төгрөгийг хүлээн авсан. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа хохирлын дүнгээс хасч тооцох байх. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас хийсэн эд зүйлийн үнэлгээ болон дүүргийн эд зүйлийн үнэлгээнүүүтэй нэг бүрчлэн уншиж танилцсан. Алдагдсан болон буцааж авсан эд зүйлийг үнэн зөв, бүрэн гүйцэд тусгасан байна. Надад одоо өөрөөсөө мөнгө гаргаж эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрх бүхий компаниар дахин үнэлгээ гаргуулах ямар ч шаардлагагүй. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй байна...”  /4хх-ийн 18-19, 20-22, 23-24, 28-31/ гэсэн,

- Хохирогч Д.Оюунбилэгээс Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс гаргаж өгсөн алдагдсан эд зүйлсийн жагсаалт /4хх-ийн 25-26/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 0553 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “1_01_H_150125000000”, “1_03_H_150125000000”, “1_02_R_150122182200”, “1_02_R_150122193300" бичлэгүүдэд дүрслэгдсэн.

1 дүгээр хүн дунд зэргийн нуруутай, баруун хөл нь хазгар, бараан өнгийн савхин кепка малгайтай, бараан ултай цайвар өнгийн пүүз гуталтай, бараан өнгийн савхин бээлийтэй, цэнхэр жинсэн өмдтэй, дөрвөлжин оёдолтой энгэртээ босоо халаастай, цайвар цэнхэр өнгийн хүрэм, бараан өнгийн савхин хүрэм /наф нэхий байж болох/-тэй байна. Уг хүний өмссөн цайвар өнгийн пүүз гутал нь nike air zoom ultrflight загварын пүүз гуталтай төстэй байна.

2 дугаар хүн дунд зэргийн нуруутай, саравчтай малгай, эрүүндээ масктай, өргөн өмдтэй, бараан өнгийн аялалын гуталтай, бараан өнгийн савхин гадартай нэхий дээл, юүдэнгийн захандаа том үстэй богино саарал хүрэмтэй байна...” /4хх-ийн 89-90/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 583 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн 2 хүний 1 дэх хүн нь баруун хөл хазгар, урт хар саарал өнгийн куртиктэй, цайвар өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн кепка малгай, бараан ултай цайвар өнгийн пүүз ултай гуталтай дүрслэгдсэн байх ба хоёр дахь хүн нь дунд зэргийн нуруутай, эрүүндээ масктай, бараан өнгийн үстэй, юүдэнтэй куртиктэй дүрслэгдсэн байна. Дээрх дүрс бичлэгт дүрслэгдсэн хоёр хүний дүрсийг зургийн хэлбэрт оруулан тодруулав...” /4хх-ийн 95-100/ гэсэн,

-  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 867/68 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн СД дээрх 2015/01/24 19:23:31, 2015/01/24, 19:23:18 цагт бичигдсэн эрэгтэй хүний өмссөн хүрэм шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн С.Содномын гэрээс хураан авсан гэх хоёр ширхэг хүрэмтэй тохирохгүй байна. Харин яллагдагч Б.Болдбаяраас хураан авсан гэх цагаан хартай пүүзэн хос гутал, богино саравчтай малгай дээрх цагт бичигдсэн эрэгтэй хүний өмссөн малгай, гуталтай төсөөтэй байна.

2. Харин 2015/01/24 19:23:23 цагт бичлэг дээрх ард талд нь явж байгаа эрэгтэй хүний дүрс харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй...” /4хх-ийн 114-120/ зэрэг нотлох баримтуудаар;

Шүүгдэгч Б.Болдбаяр, Ц.Занданбал нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Кристалл таун” хотхоны 802 дугаар байрны 109 тоотод оршин суух иргэн В.Эрдэнэбаярын байшингийн цонхыг хагалан орж, бага гарын алтан аяга 1 ширхэг, бор өнгийн судалтай, алтан нуухтай их гарын манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шижир алтан хүзүүний гинж, алтан бугуйвч, алтан бөгж зэрэг 20 нэр төрлийн эд зүйл, 25.000 ам доллар, 10.000 юань зэргийг хулгайлан авч нийт 112,661,036 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 1,400,187,605.14 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 223-236, 238-241/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /7хх-ийн 237/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /7хх-ийн 242, 243, 244, 245, 250/,

- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /7хх-ийн 246, 247-248,249/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-ийн 1-10/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-ийн 11-16, 17-22/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /8хх-ийн 23-26/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /8хх-ийн 36-37, 38, 42/,

- Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-ийн 39-41/,

- Гэрч Г.Чингүнжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Эрдэнэбаяр ахын гэрт оршин сууж байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Анхзаяа эгч 2 хүүхдээ аваад Дорнод аймаг руу, Эрдэнэбаяр ах 2016 оны 01 дүгээр сарын 19-нд Хонконг руу явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ...21 цаг 15 минутад гэртээ ирсэн. Гэрийн хаалга онгойлгоод дотогшоо орох гэхэд хаалга өөдөөс савж салхи үлээсэн. Би цонх онгорхой орхичихсон юм болов уу гээд том өрөөнд орж харахад том өрөөний урд талын хананы вакум цонхны порчикны шил хагарсан онгорхой байсан. Гадна талын хамгаалалтын төмрийг ангайлгаж хэлбэрийг нь алдагдуулж том зайтай болгосон байсан. ...Сейфийг эвдэлсэн, доторх зүйлүүдийг тараасан байсан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн. ...Том өрөөний буйдан дээр хар өнгийн цүнх байсан ба манай гэрт байгаагүй цүнх байсан. Би гар хүрээгүй ба цагдаа нар ирж үзлэг хийхэд дотроос нь данхраад сүх зэрэг эд зүйлүүд гарч ирсэн...” /8хх-ийн 43-44/ гэсэн,

 

- Гэрч С.Цогтбадрах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ...найз Эрдэнэбаяр 13 цаг 10 минутын үед над руу яриад гэрт куртикны халааснаас 155 мянган хонконг доллар аваад америк доллар болгоод шилжүүлчих гэсэн. Дүү Чингүүнээс гэрийн түлхүүрийг аваад очих гэж Чингүүний утсыг надад өгсөн. Тэгээд 13 цаг 50 минутын үед гэрт нь очсон. Эрдэнэбаярын гэрийг түлхүүрээр нь онгойлгож ороод хэлсэн куртикны халааснаас нь 155 мянга хонконг доллар аваад гарсан. Гэрийг нь цоожлоод буцаж Мөнхийн үсэг компани дээр очиж Эрдэнэбаярын гэрийн түлхүүрийг нь Чингүүнээд өгсөн. ...Гэртээ байж байхад 21 цаг 40 минутын үед Эрдэнэбаярын эхнэр Анхзаяа залгаад манайд хулгай орсон байна, чи манайх руу очоодох гэсэн...” /8хх-ийн 47-48/ гэсэн,

 

- Гэрч Г.Жавзанпагма мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Болдбаяр 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гэртээ ирж хоноогүй. 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд буцаад гарах гэхээр нь чи одоо хаачих гээд байгаа юм бэ гэхэд би толгойтын байшинд очоод ирнэ гэж хэлээд ширээн дээр байсан байшингийн түлхүүрийг аваад гарсан. ...2016 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө гэртээ орж ирэх үедээ дунд зэргийн хэмжээтэй хар өнгөтэй байсан шиг санаж байна, өнгийг нь сайн хэлж мэдэхгүй байна цүнхтэй юм барьж орж ирсэн. ...Манай найзын цүнхтэй эд зүйл байгаа юм гэж хэлсэн. Цүнхэн дотор юу байсныг нь хараагүй...” /8хх-ийн 65-66/ гэсэн,

 

- Гэрч А.Түвшинбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед 42-79 УБУ улсын дугаартай Тоёота алпард машинтай өөрийн төрсөн ах Дарханбаярын хамт явж байтал Бөмбөгөр худалдааны төвийн урд талд ах маань зогсоогоод нэг залууг дуудаж суулгасан. Тэр залуу нь нилээд халамцуу байсан бөгөөд эхнэр, хүүхний тухай юм ярьж маргаж байснаа дэлгүүр ороод ирье гэж машинаас буугаад гүйгээд явчихсан. Тэр залуу үүрч явсан цүнхээ машинаас буухдаа хаячихаад алга болсон. Тэгээд түүнийг хүлээгээд ирэхгүй болохоор нь анх цүнхийг нь уудлаад үзтэл 2 ширхэг алтан бөгж, нэг ширхэн мөнгөн бөгж, хүзүүүний нарийн алтан гинж 1 ширхэг, алтан гинжин бугуйвч 1 ширхэг, алтан ээмэг нэг хос, 10 мянгатын дэвсгэртээр монгол мөнгө /хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй байна/ байсан. ...Тэгтэл маргааш орой нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 хэлтсээс дуудсан. Тэр залуугийн орхиж явсан зүйлсийг хулгай юм гэж хэлсэн. ...Ц.Занданбал бол нөгөө машинд юмаа орхиод явдаг залуу мөн байна. ...Намайг цагдаа дээр очих үед өөрт байсан 325,000 төгрөгийг хурааж аваад хохирогчид өгсөн гэж байсан. Би сүүлд тэр мөнгөө ахаасаа гаргуулж авсан. Ах маань бусад гинж, бугуйвч болон бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг нь хохирогчид өгсөн байсан...” /8хх-ийн 71-73/ гэсэн,

 

- Гэрч О.Дарханбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2014 онд Дарьтийн шоронд хамт ял эдэлж байсан Занданбал гэдэг залуутай таарсан. Би 2015 онд Занданбалыг Тахир соёотын хорих ангид ял эдэлж байх үед нь би найзыгаа эргэж очих үедээ нутгийн дүү гэж бодоод Занданбалтай уулзаж идэж уух юм оруулаад эхнэртэйгээ танилцуулж байсан. Тэгтэл Занданбал 2015 оны намар хорихоос суллагдаад манай эхнэртэй уулзаж эр эмийн харьцаанд орсон байсныг мэдсэн. Би түүнтэй уулзаж тооцоо бодох зорилготой байсан учраас түүнийг дуудаж машинд суулгасан. ...Түүний авч явсан цүнхийг уудалж үзэхэд 10 мянгатын дэвтэгрэтээ нэг сая төгрөг, 2 ширхэг алтан бөгж, нэг ширхэг мөнгөн бөгж, хүзүүний алтан гинж 1 ширхэг, гарын алтан гинжин бугуйвч 1 ширхэг, алтан ээмэг 1 хос зэрэг зүйлс байсан. Би өөрөө хулгайн хэргийн хохирогч В.Эрдэнэбаяртай уулзаад эд зүйлс, мөнгө төгрөгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” /8хх-ийн 74-75/ гэсэн,

 

- Гэрч Г.Баярдалай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Болдбаяр бол миний төрсөн эгч Жавзанпагмын хүү байгаа юм. ...Б.Болдбаяр нь цагдан хоригдож байгаад 2015 оны 10 сард гарч ирсэн, тэгээд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 13-37 тоот манай хашаа байшинд ээжийнхээ хамтаар 7 хоног амьдраад хүйтэн даараад байна гээд манай гэрт ирсэн. ...Б.Болдбаяр 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-ний өдрүүдэд манайд ирж хоноогүй.  2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр цүнхтэй юм барьчихсан орж ирээд буцаад гарсан...” /8хх-ийн 78-79/ гэсэн,

 

- Гэрч Г.Эрдэнэцогт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2006-2011 онд Дарьтийн шоронд буюу ШШГЕГ харьяа хорих 433-р ангид ял эдэлж байсан юм. Тэр үед Ц.Занданбал, Б.Болдбаяр нар шоронд хамт байсан. Би тэд нартай гал хам байгаагүй. Нэг үеийн залуучууд учраас бие биенээ таньж мэднэ. Би өөрөө Дарханых учраас Ц.Заданбалтай илүү ойрхон харьцаатай байсан. ...2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Болдбаяр юу ярьсныг яг тодорхой санахгүй байна. Занданбалын хаана байгааг асуугааад байсан шиг санагдаж байна. Харин маргааш  нь бил үү, нөгөөдөр нь орой намайг Төв аймгийн Заамар суманд ажил дээрээ байхад Занданбал үл таних дугаараас залгаад ...Болдбаяртай хамт хулгай хийсэн, юань, доллар авсан, тэгсэн чинь вальют солиулаад ирье гэж хэлээд алга болчихлоо, утсаар араас нь залгахаар миний дугаарыг авахгүй байна, чи Б.Болдбаяр луу залгаад хаана байгааг нь асуугаад над руу залга гэж хэлээд өгөөч ...гэж хэлсэн. Би Б.Болдбаяр руу залгасан боловч тэр утсаа авахгүй байсан. Сүүлд нь 2 хоногийн дараа Занданбал над руу дахиж залгаад ...Б.Болдбаяр цагдаад баригдсан юм шиг байна, нэг цагдаа намайг хүрээд ир гээд байна, би яавал дээр вэ ...гэж асуусан, би түүнд та нарын асуудал надад хамаагүй, чи өөрийнхөө асуудлыг өөр шийд гэж хэлсэн...” /8хх-ийн 107-109/ гэсэн,

 

- Хохирогч В.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 802 дугаар байрны 109 тоотод 7-13 настай хоёр хүүхэд, эхнэр нарын хамт амьдардаг. Мөн манай гэрт эхнэрийн хамаатны дүү Чингүнжав хамт амьдарч байгаа. Манай эхнэр Анхзаяа 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хоёр хүүхдээ аваад Дорнод аймаг руу ээж рүүгээ явсан. ...Би 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө Хонконг улс руу явсан. Гэрт дүү Чингүнжав ганцаараа үлдсэн. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн үед манай эхнэр над руу утсаар яриад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. ...Гэртээ очиж юу алдсан талаараа мэдлээ. Сейфийг маань араас нь эвдэлж доод хэсэгт нь цоолсон байсан. Сейфны дээд хаалга цоожгүй онгорхой байсан. Угаасаа цоожлоогүй юм. Сейфны хоёр тасалгааны дээд талынх руу нь хулгайч нэвтэрч чадаагүй байсан ба тэнд байсан зүйлүүд бүгд бүрэн байсан. Харин доод талын далд цоожтой хэсгийг түлхүүрээр онгойлгож үзэхэд дотор нь байсан эд зүйлс алга болсон. Үүнд:

1. Бага гарын алтан аяга 1 ширхэг, уг аяга нь ямар нэг хээ, бичээс байхгүй цулгуй. 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй, миний төрсөн аав хэрэглэж байсан ба нас барахынхаа өмнө миний хүүд өвлөж үлдээсэн. Уг аягыг 2003-2004 оны үед 4,500,000 төгрөгөөр авсан гэж байсан. Содон шинж тэмдэггүй.

2. Бор өнгийн судалтай хээтэй, алтан нуухтай, их гарын манан хөөрөг 1 ширхэг. Улаан эрээн, торгон, ширээтэй, луун хээтэй, одоо 2 саяар үнэлэгддэг юм билээ. Энэ дайланг хүн бэлэглэж байсан. Санаж байгаагаар улаан эрээр торго дээр шар өнгийн утсаар ширж оёсон, луун хээтэй байсан, жирийн дайлангаас хэмжээ нь үл ялиг нарийн буюу урт байсан.

3. Бор өнгийн судалтай хээтэй, алтан нуухтай, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг. Энэ хоёр хөөрөг нь хос хөөрөг байгаа юм. Уг хоёр хөөргийг хосоор нь одоогоос 3 жилийн өмнө Дашбаяр гэдэг хүнээс нийлүүлээд 20 сая төгрөгөөр авч байсан. Одоо энэ хоёр хөөрөг нийлээд 30 сая төгрөг болно. Энэ хоёр хөөргийг дээр хэлсэн нэг дайланд хийсэн байсан. Уг хоёр хөөрөгтэй адилхан хөөрөг Монголд байхгүй. Хоёулаа их бие, толгой хоёр адилхан судалтай ихэр хөөрөг байсан.

4. Цэцэг ч юм шиг талст хэлбэртэй ч юм шиг хээтэй эмэгтэй, 0,5 мм өргөнтэй хүзүүний шижир алтан гинж 1 ширхэг. 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна.

5. Цэцэг ч юм шиг талст хэлбэртэй ч юм шиг хээтэй эмэгтэй, 0,5 мм өргөнтэй гарын алтан бугуйвч 1 ширхэг. 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна. Монгол мөнгөөр 1,600,000 төгрөгөөр худалдан авч эхнэртээ авчирж өгсөн.

6. Доороо 2 салаа унжлагатай 1 хос алтан ээмэг, 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна.

7. Талсттай 0,8 орчим мм-ын өргөнтэй алтан эмэгтэй бөгж 1 ширхэг, 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна.

8. Дээрээ бөөрөнхийдүү, зуйван хэлбэртэй талсттай алтан эмэгтэй бөгж 1 ширхэг, 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна.

9. Морины хэлбэртэй эмэгтэй алтан бөгж, 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна.

10. 25,000 ам.доллар, дан 100-тын дэвсгэртүүд Сералл дугаарыг нь мэдэхдгүй. Уг долларыг гадаадаас авч байсан.

11. 10,000 юань, дан дан 100-тын дэвсгэртүүд Сералл дугаарыг нь мэдэхгүй. 2 жилийн өмнө Монголд солиулж авч байсан.

12. Ааваас маань өвлөгдөж үлдсэн цагаан сарын ууцан дээр тавьдаг байсан энгийн цэвэрхэн хийцтэй хэт хутга 1 ширхэг алга болсон. Хэт хутга биш, ямар нэг мөнгөн тоноглол байхгүй.

13. Эхнэрийн маань улаан өнгийн түрүүвчинд байсан орон орны мөнгөн дэвсгэртүүдийг удаан хугацаанд цуглуулаад хийж хадгалдаг байсан. Монгол мөнгөөр яг тодорхой мэдэхгүй, тоолж бодож үзэж байгаагүй. Барагцаагаар 10 орчим сая төгрөг болохоор байсан. Тэр дэвсгэртүүдийг бүгдийг нь хулгайлж аваад түрүүвчийг нь хоосон болгож орхисон байсан.

14. Аpple маркийн macbook нэг ширхэг, цагаан саарал өнгөтэй, гаднаа резинэн солонгорсон өнгөтэй гэртэй, майкел корс гэсэн бичигтэй, улаан өнгийн цүнхтэй байгаа.

15. Цагаан өнгийн хаш хөөрөг толгойгүй. Үүнийг одоогоос 1,5 жилийн өмнө Монгол улсаас буюу Дашбаяр гэдэг хүнээс 20 сая төгрөгөөр худалдаж авч байсан.

16. Хар хөх өнгийн урзалкан цүнх 1 ширхэг, grey goose гэсэн бичигтэй архи авахад бэлэглэж байсан.

17. Хар хөх өнгийн урзалкан цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алга болсон. Би Хонконкоос авсан буюу анх авсан үнээр нь л үнэлнэ. Алтан аягаа одоо 10 сая төгрөгөөр үнэлж байна. Ааваас өвлөж үлдээсэн хутгаа 300,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би алдагдсан зарим эд зүйлсийг хүлээж авсан байгаа.

Одоо цаана нь үлдсэн евро 2400, сингапур доллар 2000, вон 800,000, иен 50,000, задгай 4,000 юань, задгай 800 ам.доллар зэргийг нэхэмжилж байна. ...Тухайн үед Түвшинбаярын өөрийнх нь хувийн мөнгө болох 235,000 төгрөгийг цагдаагаас хурааж аваад манай эхнэрт хүлээлгэж өгсөн байсан. Би тэр мөнгийг нь хасч тооцоод  Дарханбаяраас 765,000 төгрөг авсан. Иймд Дарханбаяраас нийт 1 сая төгрөг гаргуулж авсан байгаа. ...Мөн манай гэрээс 1 л шилтэй Чивас виски 1 ширхэг-280,000 төгрөгийн үнэтэй, 1 л шилтэй Беллес архи 2 ширхэг /1ширхэг нь 40,000 төгрөгийн үнэтэй/. Би урьд өгсөн мэдүүлэгтээ мөнгөн бөгж, архи, виски, бугуйн цаг, флаш зэрэг эд зүйлсийг бүрэн бүртгэж амжаагүй байсан тул хэлээгүй байна. ...Тухайн үед манай гэрт 15,000 ам.доллар байсан нь үнэн. Энэ бол миний хувийн мөнгө байсан. ” /8хх-ийн 148-149, 150-153/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх-ийн 37-40/,

- Эд зүйлийн үнэлгээ /13хх-ийн 168/ зэрэг нотлох баримтуудаар болон  хавтаст хэрэгт авагдсан:

- М.Содном мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай найз Болдбаяр над руу утсаар яриад данхраад олоод хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би өгөөмөр зах дээрээс 15,000 төгрөгөөр машины данхраад аваад 15 цагийн үед 13 дугаар хороололд байдаг гэрт нь очиж уулзсан. Болдбаяр намайг гэртээ үлдээгээд өөрөө шүдний  эмнэлэг орчихоод буцаж ирсэн. Тэгээд бид хоёр 18 цагийн үед гэрээс гарч такси бариад урагшаа явж байгаад Замын цагдаагийн гүүр гараад нэг газар очсон, тэнд гэрэлгүй, 2 давхар орчин үеийн хаус байшингийн гадаа буусан. Бид хоёр хашааг нь давж орсон. Ороод авч явсан данхраадаар нэг давхрын хаалт төмөрийг хөшиж байгаад Б.Болдбаяр цонхыг нь цохиж хагалсан. ...Гадаа бараг 2-3 цаг гаруй болсон. Б.Болдбаяр өөрийнхөө 99171717 утаснаас миний 99971144 дугаарт залгаад сейфийг онгойлгочихлоо ороод ир гэсэн. Намайг ороход авсан юмаа халаасандаа хийсэн байсан бөгөөд гартаа байсан цул алтыг надад үзүүлээд овоо юм авсан байгаа биз дээ гэж хэлээд бид хоёр гарсан. ...Би маргааш өглөө нь Б.Болдбаярын  гэрт очоод хамт явж алтаа заръя гэхэд Б.Болдбаяр уурлаад би өөрөө зарна, мөнгөө хоёр хувааж авна гэсэн. Өдөр нь Б.Болдбаяр над дээр ирээд нөгөө алт чинь 18 сая төгрөг болсон гээд надад 9,0 сая төгрөг бэлнээр тоолж өгөөд явсан. Би 1,0 сая төгрөг өөрөө авсан. 1 сая төгрөгийн эхнэрийн дансанд хийсэн. 7 сая төгрөгийг диван доор нуусан. ...Цул алт, алтан аяга, 2 ширхэг хөөрөг, төмөр гинж, савхин хүрэм, ай поне гар утас, алтан бөгж гинж зэрэг эдлэлүүд авсан. Би бол алтан аяганы ерөөлын тал хэсэг, төмөр гинж, хөөрөг 1 ширхэг, эмэгтэй бугуйн цаг зэрэг эд зүйлсийг авсан. Бусад эд зүйлсийг Б.Болдбаяр авсан.  ...Би иргэн Амгалангийн гэрээс хулгай хийсэн учраас эд зүйл нь гэрээс гарсан байх. Би Б.Болдбаяртай хамт явж хулгай хийдэг. Нийт 4 удаагийн үйлдлээр хулгай хийсэн нь үнэн. Би ухсан айлаа зааж өгч чадахгүй. Би хотын хүн биш. ...Б.Болдбаяр өөрөө тэр айлыг урьдчилан судалсан, хүнгүй гэж хэлсэн. ...Манай гэрээс хураагдсан дээрх эд зүйлсийг Болдбаяр надад өгсөн юм. Хэрэг болж магадгүй гэж бодоод хадгалсан. Ер нь Болдбаяр өөрөө үнэтэй гайгүй эд зүйлсийг аваад надад хэрэггүй гэсэн эд зүйлсээ өгдөг байсан.

.../хохирогч Э.Амгалангийн хэргийн талаар/ Тухайн өдөр Б.Болдбаяр намайг дуудаад дээрх айл руу дагуулж очсон. Жижиг цагаан хашаа давж ороод Б.Болдбаяр халив гаргаж ирж нэг давхарын вакум цонхыг хөшиж орсон. Би жижиг хашааны дотор ороод хүн хараад сууж байсан. Б.Болдбаяр дотогшоо ороод удалгүй гарч ирсэн. Б.Болдбаяр надад ээмэг бөгж зүүлт бугуйвч зэрэг мөнгөн эдлэлүүд гаргаж ирж өгсөн бөгөөд өөр ч авчмаар юм байсангүй гэж хэлж байсан. ...Б.Болдбаяр өөрөө тэр айлаас авсан ай пад гэдэг том гар утсыг нь авч байсан. Тэр айлаас өөр юу авсаныг би санахгүй байна. Дээрх айлыг Б.Болдбаяр өөрөө явж судалсан, урьдчилан мэдсэн байсан. Би гадаа хүн харж байсан, айл руу дотогшоо ороогүй.

.../хохирогч Д.Дашнансалын хэргийн талаар/ Тухайн өдрийг тодорхой санахгүй байна. Б.Болдбаяр намайг дуудаад дагуулж дээрх айлд очсон. Нэг давхрын цонх нэлээд өндөр байсан учраас дэргэд нь байсан цэцэгний савыг хөмрүүлэн тавьж өндөрлөж байгаад цонхыг нь халиваар онгойлгох гээд орж чадаагүй. Б.Болдбаяр цонхны тавцан дээр гарч байгаад цонхыг онгойлгосон. Би ардаас нь орсон. Дээд давхарт байсан цоожтой өрөөнд Б.Болдбаяр ороод юм ухаад байсан. Би нэг давхарын том өрөөнд байсан ЛСД зурагтын спикерыг авсан өөр явчихмаар зүйл олдоогүй. Б.Болдбаяр цүнхтэй камер авсан байсан. ...Б.Болдбаярын гэрт очиж авсан эд зүйлсээ хувааж авсан. Б.Болдбаяр надад ээмэг, бөгж, зүүлт спикер зэргийг өгсөн.

.../хохирогч Ц.Батсүхийн хэргийн талаар/ Б.Болдбаяр өөрөө хүрэн өнгийн вакум цонхыг авч явсан төмрөөрөө хөшиж онгойлгоод орсон. Би араас нь орсон. Б.Болдбаяр дээд давхараас бүтээлэг олж ирээд том өрөөнд байсан ЛСД зурагтыг боогоод намайг үүрчих гэсэн. Тэр зурагт том овор ихтэй байсан учир тэнд нь орхисон. Б.Болдбаяр тэр хооронд уутанд юмнууд хийж авсан байсан бөгөөд орсон цонхоороо буцаж гараад Б.Болдбаяр гэрт очиж үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга, эрэгтэй хүрэм, үнэртэй ус зэрэг эд зүйлс байсан бөгөөд Б.Болдбаяр надад үнэртэй ус, 1 ширхэг мөнгөн аяга, 2 зэс аягыг хаячихаараа гээд өгсөн.  Би дээрх эд зүйлсийг гэртээ хадгалж байсан. ...Би цагны талаар мэдэхгүй, хохирогч Э.Амгалангийн цагийг  би өмнө нь харж байгаагүй...”  /4хх-ийн 228-229, 233-234, 235-240, 241/ гэсэн,

 

- Шүүгдэгч Б.Болдбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...2015 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 09 цаг өнгөрч байхад хуучин Дарханы хорих ангид ял эдэлж байсан М.Содном манай гэрт орж ирээд надтай ярих юм байна гэхээр нь ээж Жавзанпагмагийг ойрхон эгч Баярдалайгийн гэр лүү явсан эзгүй байсан тэр хугацаад оруулсан. Тэгээд хүн байхгүй байхад Содном энгэрээсээ тортой алт мөнгөн эдлэл гаргаж ирсэн. Торонд алтан аяганы эвдсэн суурь, жижиг хэмжээний цул алт, алтан ээмэг, цагаан өнгөтэй бөгж, ээмэг, жижиг ногоон хаш аяга, бор өнгийн толгой нь салсан хөөрөг, өөр жижиг үнэт эдлэлүүд байсан. Содном энэ бүгдийг нийлж зараад надад 20,0 сая төгрөг өгчих гэж хэлээд явсан. 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нарантуул захын баруун хойд талд байрлах электрон бараа зардаг дэлгүүрийн орчим очоод 40 гаруй насны махлаг биетэй эмэгтэйд нөгөө цул алтаа үзүүлтэл электрон жин дээр жигнэж үзэхэд 240 гр жинтэй байсан. Тэгээд тэр эгч нийлээд 18,0 сая төгрөгөнд авна гэхээр зарсан. Тэр өдрөө Налайх орж 9,0 сая төгрөгийг Содномын гэрт нь очиж өгсөн. ...Манай гэрээс хураагдсан хар өнгийн савхин малгай, цагаан хар өнгийн nike пүүзнүүд миний өөрийн хувцаснууд. ...Дээрх 4 хулгайн хэрэгт миний ямар нэгэн оролцоо үйлдэл байхгүй. ...Жаргалан хотхоны айл руу би ороогүй, намайг М.Содном хөл хугархай юм чинь ороод яах юм бэ, чи хүн хараад зогсож бай гэж хэлээд өөрөө цонхыг нь хагалаад дотогшоо орсон. ...Оюунбилэг гэж хүний гэрээс 2 ширхэг алтан гулдмай аваагүй. Нэг ширхэг гулдмай байсныг М.Содном бас харсан. ...Ц.Занданбал миний шоронгийн найз. ...Тэгээд бид хоёр хулгай хийхээр болж Өгөөмөр захын хойд хэсгээр байрлах павилонуудаар явж байгаад автомашины данхраадыг 19,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Нарантуул зах руу орж ...шар өнгийн резинэн бариултай сүх нэг ширхэгийг авсан. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ...18 цагийн үед Занданбал над руу утсаар ярьж 1 дүгээр хороололд уулзъя гэсэн. ...Такситайгаа Кристал тауны хаалгаар орсон. Хулгай хийсэн байрныхаа урд талын байрны хамгийн баруун талын орцны үүдэнд буусан. Бид хоёр буугаад хойшоо харахад 1 давхрын хамгийн баруун талын 1 цонх хамгаалалт төмөртэй байсан ба гэрэлгүй байсан. ...19 цаг өнгөрч байсан ба харанхуй болсон байсан.  ...Тэр хоёр цонхны зүүн талынх нь цонхны порчикны бариул хэсэгт шилийг нь би сүхээрээ цохиж хагалсан. ...Би савхин бээлийтэй байсан. Дараа нь данхраадаа гаргаж ирээд цонхны хамгаалалт төмрийн хоорондох зайнд хийж байгаад данхраадаж зайг нь том болгосон. Занданбал данхраадсан. ...Бид хоёрын орсон цонхтой өрөө их том өрөө байсан. ...Сервантан дотор байсан эд зүйлүүдийг онгойлгож үнэ хүрэхээр юмнууд авсан. ..Унтлагын ортой өрөө байсан ба тэр өрөөнд ороход жижиг хоёр хаалгатай сейф байсан. Сейфны дээд талын хаалга онгорхой, доод талын хаалга нь цоожтой байсан. Тэгээд сейфийг доош нь харуулж тавиад ар доод хэсэгт нь сүхээрээ цохьсон. Би эхлээд цохисон чинь дийлэхгүй байсан. Занданбал надаас сүхиийг авч сейфийг цөмөлсөн. Сейфны дотор тал руу Занданбал гараа шургуулж 100-тийн ам.доллар 1 боодол, 100-тийн юань 1 боодол, 1000-тын дэвсгэрттэй төгрөг 1 боодлыг гаргаж ирээд надад өгөөд халаасалчих гэсэн. Тэгээд өөрөө гараа шургуулж юм гаргаж ирээд халааслаад байсан. Миний харснаар шармал, шар өнгийн аяга байсан. Мөн гарч ирсэн хайрцагтай юманд алтан бөгж, ээмэг, зүүлт гэх мэт зүйлүүд байсныг Занданбал халааслаад байсан. Улаан өнгийн түрийвч байсаныг Занданбал аваад нөгөө өрөө рүү гүйгээд явчихсан. Надад хэлэхдээ юм хийх цүнх олоод ирье гэсэн. Буцаж ирэхдээ улаан өнгийн түрийвч нь байгаагүй. Тэгээд хар өнгийн жижиг савхин цүнхэнд нөүтбүүк нэг ширхэг, 2 ширхэг архи, 3 ширхэг хөөрөг, хөөрөгний дайлан, авсан шармал аяга, нэг хутга зэргийг хийгээд гарсан. Харин алт, монетон ээмэг, бөгж, хүзүүний гинж бугуйвч зэргийг Занданбал халаасалсан. ...Бид хоёр хоёулаа бээлийтэй байсан. ...Бид хоёр толгойт руу явсан. Толгойтод манай эгч Баярдалайгийн байранд очсон. Эзэнгүй хашаа байшин байдаг. Тэнд очоод Занданбал өмсөж явсан куртикээ тайлсан. ...Хулгайлсан юмнуудаа үзэхэд адилхан том жижиг хүрэн алаг өнгийн хоёр хөөрөг байсан. Мөн нэг жижигхэн хөөрөг байсан. Нийт 3 хөөрөг байсан. Занданбал надад эмэгтэй хүний шар өнгийн алтан бололтой нэг бөгж өгсөн. Бусад ээмэг бөгж, гинж зэргийн Занданбал халаасандаа хийсэн. ...Улаан өнгийн цүнхтэй нөүтбүүк байсныг Занданбал авсан. Нэг ширхэг шар утас, 3 хөөрөг зэргийг Занданбал авсан. 1000 төгрөг 1 боодол байсныг тавь тавиар хувааж авсан. 5000 ам.доллар, 5000 юань, мөн хаанахынх нь мэдэхгүй гадад мөнгөн дэвсгэртүүд, сая хураалгасан тэдгээрийг надад өгсөн. ...Тэгээд 1 дүгээр хорооллын арын зам дээр явж байхад Занданбал юмнуудаа хүнд үлдээнэ гээд аваад буусан. Би таксинд хүлээсэн. Занданбал хаашаа орсныг мэдээгүй. Занданбал юмнуудаа тавиад буцаад ирсэн. Бид хоёр хүүхдийн 100-ийн тэнд байдаг 24 цагийн банк руу орсон. Занданбал бид хоёр хувааж авсан долларуудаа нийлүүлж 1000 ам.доллараа монгол мөнгө болгож авсан. 2,001,000 төгрөг болсон. Тэр мөнгө нь бүгд надад байсан. Тэгээд бид хоёр шөнийн зах орсон. ...Занданбал нийт 480,000 төгрөгөөр хувцас авсан. ...Төмөр замын Эвер грийн нэртэй зочид буудлын 301 тоотод орсон. 23 цаг болж байсан. ...Тэгээд өглөө нь 10 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах ХААИС-ын байранд байдаг эгчийндээ очсон. ...Тэгтэл найз хүүхэн Цэнд-Аюуш 15-16 цагийн үед над руу утсаар ярьж хамт урагшаа Эрээн орж цагаан сарын юм цуглуулаад ирье гэсэн. ...Намайг хилээр гаргах гэсэн чинь хилийн хориг тавьсан гээд цагдаад баригдаж цагдаагийн газарт очсон. Надад үзлэг хийхэд миний халааснаас хулгайлж авсан бөгж маань гараад ирсэн. ...Миний өмнөх хэргүүдийн хохирол нь 3 тэрбум болсон. Нэгэнт өнгөрсөн гээд л хулгай хийсэн. ...Кристал таунд гайгүй баян хүмүүс байдаг болохоор нь тэнд очсон. ...Урьд хулгай хийж байхад данхраад, сүх зэргийг ашиглаж байсан. ...Би хулгай хийж авсан 3 ширхэг хөөрөг, алтан аяга, 10,000 гаруй ам.доллар зэргийг нуусан байгаа. Намайг батлан даалтад гаргах юм бол би хулгайн эд зүйлсийг олж өгнө гэж бодож байна. ...Би анх сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн байна. ...Би хохирогч В.Эрдэнэбаярын гэрт ганцаараа орсон. Занданбал надтай хамтарч хэрэг үйлдээгүй. Би хулгай хийчихээд гарч яваад түүнийг дуудаж хамт явсан. Занданбал бид хоёр 19-20 цагийн үед Баянзүрх дүүргийн хүнсний захын үүдэнд уулзаад хамтдаа Толгойт руу явсан. Толгойтод очоод би түүнд хохирогч В.Эрдэнэбаярын гэрээс авсан алтан ээмэг, бөгж, гинж, бугуйвч зэрэг эд зүйлсийг өгсөн. Би түүнд чи эд нарыг зараад мөнгө болгоод авахгүй юу даа гэж хэлээд өгсөн. ...Бид хоёр 2 толгойтоос гараад Голомтын 24 цагийн банкинд очиж 1000 ам.доллар солиулсан, банк руу би ганцаараа орсон. Занданбал гадаа намайг хүлээж байсан. ...Тэгээд шөнийн зах орж Занданбалд би хувцас авч  өгсөн. Шөнийн захаас гарч Эвер грийн нэртэй буудалд очиж өрөө авчихаад 3 дугаар хороололд байдаг нэг массажны газраас 2 хүүхэнтэй ярьж тохироод авсан. Тэгээд дөрвүүлээ архи пиво авч буудалд орж хоносон. ...Би өглөө эрт сэрээд тэд нарыг орхиод гарсан. ...Эгч Баярдалайгийн гэрт орж унтаж байгаад өдөр нь гарч Найман шарга төв орж 1,500 ам.доллар солиулаад 3 сая төгрөгийг Төрийн банкин дахь өөрийн нэр дээр байсан дансанд хийсэн. Теди төв орж цагаан өнгийн гадартай Ай поне 5S маркийн гар утас 530,000 төгрөгөөр авсан. ...Бамбарууш кафед байдаг Говь ХХК-ийн дэлгүүрээс одоо өмсөж байгаа малгайтай эрээн өнгийн ноолууран цамцыг худалдаж авсан. ...Найз Дөлбадрахыг утсаар дуудаж Хан-Уулын цагаан хаалганы оройлцоо уулзсан. Тэгээд бид 2 хоёр толгойтод очиж хулгайн эд зүйл болох 3 ширхэг хөөрөг, нэг ширхэг аяга, 12,500 ам.долларыг авч гарсан. Тэгээд хадгалуулах хүн хайж байгаад найз Даваанямтай ярьсан чинь Нисэхэд байна гэхээр нь байгаа газарт нь очиж уулзаад хадгалж байгаарай гэж хэлээд 3 ширхэг хөөрөг, алтан аяга, 12,500 ам.доллар зэргийг өгсөн. Би түүнд хулгайн эд зүйл гэж хэлээгүй, хадгалж байгаарай хэд хоногоос холбоо барьж байгаад авъя гэж хэлж өгсөн. Дөлбадрах намайг толгойтоос эд зүйл авахыг хараагүй, би түүнд тэр талаар хэлээгүй. Тэгээд Дөлбадрахын найз Бямбажав, найз хүүхэн Цэнд-Аюуш нарыг дуудаж уулзаад вокзал дээрээс таксинд сууж Эрээн гарахаар хөдөлсөн. ...Би тэр үед хохирогчийн гэрээс авсан цүнх, алтан бөгж 1 ширхэг эд зүйлийг өөртөө авч явсан. Дөлбадрах, Бямбажав нар хадгалж бай гээд 10,000 юань өгсөн. Харин Цэнд-Аюушт хаанахыг нь мэдэхгүй хэдэн гадаад мөнгөн дэвсгэрт байсныг өгсөн. Би тэд нарт хулгай хийсэн талаар юу ч хэлээгүй, тэд нар ч мэдээгүй. Би анх өгсөн мэдүүлэгтээ Занданбалтай хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн, тухайн үед хохирогч надаас юм нэхээд байхаар нь би Занданбалыг хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж худал төөрөгдүүлэх гэж мэдүүлсэн юм. Тухайн үед би найз Даваанямыгаа хэлвэл гэмгүй хүнийг хэрэгт татаад балрах гэж бодсон учраас Занданбалыг мэдүүлсэн. Одоо нэгэнт Даваанямд байсан эд зүйлсийг хурааж авсан гэдгийг мэдсэн учраас би үнэнийг хэлж байна. ...Би зочид буудалд согтуу байхдаа Занданбалд бэлэн мөнгө нэг сая төгрөг өгсөн. Занданбал намайг хаанаас юу хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. 2 шил виски архи авсан, би өөрөө уусан. ...Би байсан гадаад мөнгөн дэвсгэртүүдийг Цэнд-Аюушт өгсөн, 10,000 юаныг Дөлбадрах, Бямбажав нарт, Даваанямд 12,500 ам.доллар, Занданбалд 1 сая төгрөг өгсөн. Өөр мөнгө валют байгаагүй. 25,000 ам.доллар бол байгаагүй, харин 15,000 ам.доллар байсан...” /4хх-ийн 248-5, хх-ийн 1-2, 9-10, 9хх-ийн 48-49, 52, 53-56/ гэсэн,

- Шүүгдэгч Ц.Занданбал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Болдбаяр гэж Дарьтийн шоронд хамт байсан найз байдаг. ...Б.Болдбаяр 2016 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед миний утас руу залгаад уулзъя гэсэн. Бид хоёр бөхийн өргөөний тэнд уулзсан. ...Б.Болдбаяр гартаа янз бүрийн зүйл бариагүй байсан. Бид хоёр такси бариад Толгойт руу явсан. ...Тэгээд байшин руу нь Б.Болдбаяр түлхүүр гаргаж онгойлгоод орсон. Байшинд хүн байгаагүй. Байшинд ороод Б.Болдбаяр 2 шил архи авсан. Тэр хоёр архи оронгуут хаалганы хажууд байсан. Б.Болдбаяр надад одоо чи давхар куртикээр яах гээд байгаа юм бэ тайлчих гэсэн. Тэгээд бид хоёр гарч хотын төв рүү орж 24 цаг ажилладаг Хаан банкны гадаа очиж зогссон. Б.Болдбаяр надад 1 боодол 100-тын доллар харуулаад энийг солиулчихаад ирье чи байж бай гэсэн. ...Бид тэндээсээ шөнийн зах руу явсан. ...Надад хувцас авч өгсөн. Тэндээс гараад буудалд орсон. ...Тэр буудалд орж 301 тоот өрөөг авсан. Тооцоог Б.Болдбаяр хийсэн. ...Хүүхэн авъя гээд гарсан. ...Буудал дотор архи пивоо уугаад 2 хүүхэнтэй унтаж хэвтээд хоносон. Маргааш өглөө 10 цаг гээд сэрсэн чинь Б.Болдбаяр явсан, нөгөө хоёр хүүхэн байсан. ...Би Б.Болдбаяр руу утсаар ярьсан чинь хаана ч хамаагүй нэг буудалд ороод байж бай гэсэн. Надад мөнгө байхгүй байсан болохоор буудал оруулахгүй байх гэж бодоод би бөхийн өрөөний тийшээ явсан. ...Б.Болдбаяр ерөөсөө ирээгүй. ...Би орцонд хоносон. Маргааш өглөө нь тэр хавийн захаар дэмий тэнэж явтал Дарханд нэг гудамжинд байсан Цоомоотой /Гансүх гэдэг байх/ таарсан. Тэрнээс мөнгө гуйсан чинь 20,000 төгрөг өгсөн. Тэгээд тэндээс такси бариад Драгон руу явсан. ...Дархан уул аймаг руу явсан. 1 сарын 23-ны өдөр ээжийн нас барсан нэг жилийн ой болох байсан. ...Маргааш нь 12 цагийн үед нэг цагдаагийн дэд хурандаа миний гар утас руу залгаад цагдаа дээр хүрээд ир гэсэн. Би өөрөө явж очсон. ...Би Болдбаяртай хулгай хийгээгүй. ...Толгойтын хашаа байшингаас мөнгө, архи авна гэж байсан. ...Б.Болдбаяр утсаар яриад хөгшин нь чамд нэг юм өгөх гэсэн юм аа, гэрт нь чинь яваад очье гээд байсан. Тэгэж яваад хаана гэдгийг нь мэдэхгүй нэг газар колонкын хажууд зогсоод Б.Болдбаяр машинаас буусан. Тэгээд авсан 2 шил архиа өгчихлөө гэсэн. ...Хаалганы хажууд хар өнгийн савхин цүнх байсан. Тэр цүнхэн дотроос 2 шил архи авсан. Цүнх нь нилээн түнтгэр байсан. Улаан өнгийн цүнхтэй юм дотор харагдаж байсан. ...Би Болдбаяраас ямар ч  эд зүйл аваагүй. ...Би О.Дарханбаяр гэдэг хүнийг огт танихгүй, Дарьтийн шоронд тийм хүн байсан эсэхийг би санахгүй байна...” /9хх-ийн 58-59, 64-67/ гэсэн,

- Ж.Давааням мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 1 дүгээр сарын сүүлээр би Нисэхэд өөрийн найз Мөнхцэцэг гэдэг эмэгтэйтэй уулзаад байж байхад 17 цагийн үед байх  Болдбаяр 94-тэй дугаараас залгаад хаана байгаа юм бэ гэж асуусан. ...МИАТ-ын төв байрны чанх хойд талд байрлах  “car wash” нэртэй цагаан өнгийн машин угаалгын гадаа уулзсан, Би тэнд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 31-36 УНЗ дугаартай Тоёота марк-2 маркийн машинаа угаалгаж байсан. Б.Болдбаяр нь ганцаараа явж байсан бөгөөд хүнтэй явж байсан эсэхийг нь би мэдээгүй, над дээр ирж уулзаад үүнийг хадгалж бай, маргааш нөгөөдрөөс авна гэж хэлээд жижиг хар цүнхнээсээ 3 ширхэг хөөрөг, шар өнгийн аяга гаргаж ирж өгөөд яваад өгсөн. Өөр тодорхой зүйл яриагүй. Өгсөн эд зүйлийг нь ажлынхаа өрөөний шүүгээнд хийж хадгалсан. ...Б.Болдбаяр надад хөөрөг, аяга зэргийг өгөхдөө 100 ам.долларын дэвсгэртээр 12,500 ам.долларын хамт өгсөн. Тэр орой Б.Болдбаяр залгаад би Эрээн явах гэж байна гэсэн. ...Мөнгийг нь Эрээн рүү шилжүүлчихээрээ, бусад юмыг нь би өөрөө эргэж ирээд авна гэж хэлсэн. ...Би тухайн үед 1,100 ам.долларыг нь хэрэглэсэн байсан учраас айгаад цагдаад хэлээгүй. Өнөөдөр үрсэн мөнгөө буюу 1,100 ам.долларыг бүрдүүлж авч ирсэн. Бусад 11,400 ам долларыг би ажлынхаа өрөөнд цүнхэн дотор нуусан байсныг өчигдөр орой цагдаа хурааж авсан...” /9хх-ийн 68-70, 72/ гэсэн,

 

            - С.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цагдаа нар Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явж байх замдаа хулгай хийсэн талаар нь яриулаад асуугаад байсан. Болдбаяр Занданбал гэдэг хүнтэй хамт айлаас хулгай хийсэн гэж байсан...” /9хх-ийн 79-80/ гэсэн,

 

- Гэрч Ц.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед манай нөхөр М.Содном гэрт  орж ирэхдээ гадуураа хар өнгийн урт савхин хүрэм өмссөн, гартаа нөүтбүүкний цүнх барьчихсан орж ирсэн. Тэгээд цүнхэн дотроосоо машины данхраад, уутанд хийсэн чернелэн ягаавтар өнгийн хөөрөг 1 ширхэг, 1 ширхэг эмэгтэй бугуйн цаг гаргаж ирсэн. Мөн халааснаасаа шармал өнгийн төмрөөр хийсэн хээтэй, аяганы ёроол мэт зүйл, цагаан өнгийн нарийн төмөр гинж зэрэг эд зүйл гаргаж ирсэн.  М.Содном хэлэхдээ би Б.Болдбаяртай цуг хот орж айл ухаж хулгай хийгээд ирлээ гэж хэлсэн. Маргааш буюу 2015 оны 01 дүгээр сарын 25-ны бүтэн сайн өдөр Болдбаяр манайд ирж М.Содномд бэлэн 9,000,000 төгрөг 10,000 дэвсгэртээр өгөөд явсан. 2015 оны 01 дүгээр 26-ны 1 дэх өдөр нөгөө мөнгөнөөс 1 сая төгрөг авч М.Содном бид хоёр Нарантуул зах орж 180,000 төгрөгөөр гутал, 140,000 төгрөгөөр булган малгай, 15,000 төгрөгөөр савхин бээлий зэрэг эд зүйлийг авсан. Мөн эмийн сангаас инсулин тариа 6 ширхэг, 2 боодол тариур авсан. Мөн хоол хүнсний зүйл авсан. Авсан бээлий нь өөрт нь байгаа гутал, булган малгайг цагдаа нэр үзлэг хийж хураан авсан. Гэрт байдаг буйдангийн доор бэлэн 7,000,000 төгрөг нуусан байсныг өчигдөр цагдаа нар үзлэг хийж хураан авсан. 1,0 сая төгрөгийг би Хаан банкинд дахь 5047142887 дугаарын дансанд хийсэн байгаа. Өчигдөр өдөр М.Содном бид хоёр Нарантуул зах дээр нөгөө аяганы алтан ерөөлийг зарах гэж яваад энгийн хувцастай цагдаад баригдсан. ...М.Содном Б.Болдбаяр хоёрыг хаана ямар хулгай хийсэн, ямар эд зүйл авсаныг мэдэхгүй. ...2014 оны 12 дугаар сарын сүүлээр М.Содном ягаан жижиг төмөр хайрцагтай мөнгөн ээмэг зүүлт, бөгж, бугуйвч, 2 ширхэг флаш диск зэрэг эд зүйлс авчирсан. Хаанаас авсан гэдгээ хэлээгүй. Тэр хайрцагт байсан эд зүйлээс надад махиралдсан загвартай гарын бугуйвч 1 ширхэг, шигтгээтэй бөгж 1 ширхэг, шигтээгээгүй жижиг бөгж 1 ширхэг, 2 ширхэг флаш диск зэргийг өгсөн. Бусад эд зүйлс нь хайрцагт хамт гэрт байсныг цагдаа үзлэг хийж хурааж авсан. Надад өгсөн бугуйвч бөгжнүүдийг одоо би зүүсэн байгаа. 2 флаш диск болон 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авчирч өгсөн цагаан өнгийн нарийн төмөр гинж зэрэг эд зүйлс нь цүнхэнд байгаа...” /4хх-ийн 33-35/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 643 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт. 1. Шинжилгээнд ирүүлсэн хоёр хос гутал шинжилгээнд тэнцэнэ.

2. Хэргийн газрааас бэхжүүлж авсан гэх үзлэгийн зургийн 1.Амгалангийн гэрт орсон хулгайн зураг №19 дээрх гутлын мөр, 2.Ц.Батсүхийн гэрт хулгайн зураг №50, 51 дээрх гутлын мөрүүд, 3.Д.Оюунбилэгийн гэрт хулгай зураг №16, 17 дээрх гутлын мөрүүд нь М.Содномын бор гутлаар дарагдсан байж болно.

3. Харьцуулах загвараар ирүүлсэн хоёр хос гутлыг хаана үйлдвэрлэгдсэн хийцийг тогтоох боломжгүй.

4. Одоогоор манай гутлын мөрийн сан байхгүй тул асуултад хариулах боломжгүй...” /4хх-ийн 102-109/ гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч Б.Болдбаярын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 205-223/,

- Шүүгдэгч М.Содномын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 224-236/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, /3хх-ийн 238, 239-240, 241-242, 243/,

- Хүний биед үзлэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 244, 248-249/,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 246-247/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 135 дугаар дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Б.Болдбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна.

2. Болдбаяр нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байдаг гэх баримт үгүй байна.

3. Болдбаяр нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /4хх-ийн 126/ гэсэн,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 251 дугаар дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Ц.Занданбал нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Занданбал нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна.

2. Ц.Занданбал нь хэрэг үйлдэхээс өмнө болон хэрэг үйлдэх үедээ мөн хэрэг үйлдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт үгүй байна.

3. Ц.Занданбал нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Занданбал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /8хх-ийн 237/ гэсэн дүгнэлтүүд,

- Шүүгдэгч Ц.Занданбалын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /10хх-ийн 71,72/,

- Шүүгдэгч Ц.Занданбалын таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд /10хх-ийн 102/,

- Шүүгдэгч Б.Болдбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5хх-ийн 79, 80/,

- Шүүгдэгч Б.Болдбаярын шийтгэх тогтоолын хуулбар /5хх-ийн 81-84/,

- Шүүгдэгч Б.Болдбаярын хувийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Эрдэнэчулууны /4хх-ийн 47-48/ мэдүүлэг, бусад баримтууд /5хх-ийн 85-90,93-117/,

- Шүүгдэгч Ц.Занданбалын хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Нансалмаа /8хх-ийн 111-113/-гийн мэдүүлэг, бусад баримтууд /10хх-ийн 103-112/,

- Банкин дахь данс битүүмжлэх тухай тогтоол /11хх-ийн 64/,

- Төрийн банкны 2016.02.18-ны 02а/1803 тоот албан бичиг /11хх-ийн 65-70/,

- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /11хх-ийн 87/,

- Эд мөрийн баримттай холбоотой шинжээчийн дүгнэлтүүд:

- Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:

- 2015 оны 4615, 8452, 4616, 8251 /4хх-ийн 128-133, 134-136, 138-145, 146-148/ дүгнэлтүүд,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 151-164/,

- М.Содномын нас барсны бүртгэлийн лавлагаа /5хх-ийн 78/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан  нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт шүүгдэгч Б.Болдбаяр, Ц.Занданбал нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.     

 

Шүүгдэгч Б.Болдбаяр нь 2014 оны 07 дугаар сарын 25-наас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдэж бусдад 1.400.187.605,14 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Занданбал нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад 112.661.036 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Болдбаяр, Ц.Занданбал нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүгдэгч Б.Болдбаяр нь бусадтай бүлэглэн нийт 6 удаагийн үйлдлээр бусдад 1.400.187.605,14 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Занданбал нь бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр 112.661.036 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан “онц их хэмжээний хохирол”-д хамаарах бөгөөд шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй, ингэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...онц их хэмжээний хохирол учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2 дахь хэсэгт “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан бол хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих” гэж, 3 дахь хэсэгт “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Болдбаяр, Ц.Занданбал нарт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Болдбаярын гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Болдбаярын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдэж бусдад 1.400.187.605,14 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Болдбаяр нь тодорхой цаг хугацаанд нийтдээ 6 удаагийн үйлдлээр бусдад 1.400.187.605,14 төгрөгийн ноцтой хохирол учруулан, хулгайлсан эд хөрөнгө, бусад зүйлсийг өөрийн амьдралд хэрэглэж, өөрөөр амьдрах боломжгүй байдлаар үйлдэж байгаа үйлдлийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэг төрлийн гэмт хэргийг тодорхой хугацааны давтамжтайгаар 3 ба түүнээс дээш удаа үйлдэж байгаа нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Зандбалын гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Занданбалын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад 112.661.036 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Болдбаяр, Ц.Занданбал нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болдбаярт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1 болгон, шүүгдэгч Ц.Занданбалд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 болгон өөрчлөн зүйлчилж, энэ зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Болдбаяр, Ц.Занданбал нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...” гэснийг эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.Болдбаяр нь нийт 6 удаагийн үйлдлээр бусдад нийт 1,400,184,605.14 /нэг тэрбум дөрвөн зуун сая нэг зуун наян дөрвөн мянга зургаан зуун таван төгрөг, арван дөрвөн мөнгө/ төгрөгийн хохирол учруулжээ.

 

Үүнээс хохирогч Ц.Батсүхэд учирсан 410,000 төгрөгийн хохирол төлөгдсөн ба бусад хохирогч нарын хувьд:

1. Хохирогч Д.Мөнхдэмбэрэлд 1,113,329,379 төгрөгийн хохирол учруулснаас 14,850,000 төгрөгийн үнэ бүхий алтан үст хөөрөг, 600,000 төгрөгийн үнэ бүхий бөгж зэргийг хохирогч хүлээн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн “Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч Б.Алтанхүүгээс алт үст хөөрөгөө буцааж авсан, эд зүйлийн үнэлгээний 44 дугаарт алдагдсан ээмэг, бөгж, бугуйвчны хослолоо 3.200.000 төгрөгөөр үнэлсэн, үүнээс 600.000 төгрөгийн үнэтэй манай эхнэрийн бөгжөө буцааж авсан...” гэж, иргэний хариуцагч Б.Алтанхүүгийн “...Би Болдбаярын өгсөн 7 ширхэг хөөрөгнүүдийг авсан нь үнэн, авсан хөөрөгнүүдээс үлдсэн 2 ширхэг хөөргийг цагдаагийн байгууллагад буцааж өгсөн...” /1-р хх-ийн 91-92/ гэж мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 44/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 45/ зэргээр тогтоогдож байх тул хохирогчид учирсан хохирлоос энэ хохирлыг хасаж тооцох нь зүйтэй.

Мөн иргэний хариуцагч Б.Алтанхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед Б.Болдбаярын өгсөн 7 ширхэг хөөрөгнүүдийг авсан нь үнэн. Авсан хөөрөгнүүдээс надад үлдсэн байсан 2 ширхэг хөөргийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Цагдаагийн байгууллагад өгсөн 2 хөөрөгнөөс гадна хэлбэр гаргасан жижиг гарын цэнхэр номин хөөрөг /толгойгүй, доторхийг нь ухаагүй/, хэлбэр гаргасан жижиг гарын чүнчигноров хөөрөг /толгойгүй, доторхийг нь ухаагүй/, доторхийг нь дөнгөж дутуу ухсан толгойгүй шилэн хөөрөг 1 ширхэг байсан. Нөгөө хоёр хөөргийг сайн санахгүй байна, хүн авахгүй, үнэд хүрэхгүй 2 чулуу байсан. Би Б.Болдбаярт 1.500.000 төгрөг зээлүүлээд барьцаанд нь 7 хөөрөг авсан, Б.Болдбаяр зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор уг хөөрөгнүүдийг Нарантуул зах дээр 25,000-30,000 төгрөгөөр зарсан...” /1хх-ийн 91-92/ гэсэн,

Шүүгдэгч Б.Болдбаярын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хулгайлж авсан хөөрөг, хөөрөгний бэлдэцүүдээс Б.Алтанхүүд 7 ширхэг хөөргийг 1.500.000 төгрөгөөр зарсан, буцааж аваагүй, 1.500.000 төгрөгийг зээлээд хөөрөгнүүдийг барьцаанд өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгийг тус тус мэдүүлжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн, үндэслэлгүйгээр олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлөхөөр зохицуулсан ба иргэний хариуцагч Б.Алтанхүү нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, түүнийг буцааж өгөх боломжгүй, зарж үрэгдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Болдбаяраас авсан 7 ширхэг хөөрөг, хөөрөгний бэлдэцийн үнэ болох 105.500.000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Мөрдөн байцаалтын шатанд Б.Алтанхүү 1 ширхэг хөөргийг буцааж өгсөн ба энэ хөөрөгний үнэ болох 14.850.000 төгрөгийг хасаж, /105.500.000-14.850.000=90.650.000/ үлдэх 90.650.000 төгрөгийг иргэний хариуцагч Б.Алтанхүүгээс гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэв.

Иргэний хариуцагч Б.Алтанхүүгийн авсан гэх 7 ширхэг хөөрөг нь 105.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь 13-р хх-ийн 192-193 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ, хохирлын тооцоогоор тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн  1, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч Б.Болдбаяр нь 7 ширхэг хөөргийг Б.Алтанхүүд өгөхдөө 1.500.000 төгрөгийг авсан ба түүний хэрэглэсэн гэх 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Болдбаяраас гаргуулах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл хохироогч Б.Мөнхдэмбэрэлд нийтдээ гэмт хэргийн улмаас 1.113.329.379,14 төгрөгийн хохирол учруулсан үүнээс 14.850.000 төгрөгийн хөөрөг, 600.000 төгрөгийн бөгжийг буцааж авсан /14.850.000+600.000=15.450.000 төгрөг/, төлөгдөөгүй хохирол нь 1.097.879,14 төгрөг үлдсэн /1.113.329.379,14-15.450.000=1.097.879.379,14/, үүнээс иргэний хариуагч М.Алтанхүүгээс 90.650.000 төгрөгийг гаргуулж /1.097.879.379,14-90.650.000=1.007.229.379/, үлдэх 1.007.229.379 төгрөгийг уг гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Б.Болдбаяр болон М.Содном нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шийдвэрлэх нь зүйтэй. /1.007.229.379,14 : 2 = 503.614.690,07/

 

2. Хохирогч Д.Дашнансалд 15.384.000 төгрөгийн хохирол учруулснаас 550,000 төгрөгийн эд зүйл хүлээн авсан байх тул үлдэх 14,834,000 төгрөгийн хохирлыг,

3. Хохирогч Э.Амгаланд 22,260,000 төгрөгийн хохирол учруулснаас 16,860,000 төгрөгийн эд зүйл хүлээн авсан байх тул үлдэх 5,400,000 төгрөгийн хохирлыг,

4. Хохирогч Г.Оюунбилэгт 136,143,190 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 45.075.000 төгрөгийн хохирол хүлээн авсан байх тул үлдэх 91,068,190 төгрөгийн хохирлыг,

5. Хохирогч В.Эрдэнэбаярт 112,661,036 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 73,637,032 төгрөгийн хохирол хүлээн авсан байх тул үлдэх 39,024,0004 төгрөгийн хохирлыг гэмт буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч О.Энхбаатар мөрдөн байцаалтын шатанд “...2015 оны 06 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын Тосо худалдааны төв дээр явж байхад зүс таних залуу ирж надтай уулзаад цаг авах уу гэж асуусан. Би цагийг нь үзэхэд жинхэнэ алтан цаг байсан. ...6,0 сая төгрөгөөр зарна гэхээр нь би 5,4 сая төгрөгөөр авахаар болсон. Бэлнээр 5,4 сая төгрөг өөрийнхөө машин дотор орж байгаад тоолж өгөөд явуулсан. Monblanc брэндийн алтан цаг байсан. Би өөрөө цаг сонирхдог хүн учраас алтан цаг гэдгийг мэдэж байсан. Би  5,4 сая төгрөгөө нэхэмжилнэ...” /3хх-ийн 65-66/ гэж мэдүүлсэн, уг алтан цаг хохирогч Э.Амгалангийн цаг бөгөөд буцааж авсан байгаагаас үзэхэд иргэний нэхэмжлэгч О.Энхбаатарын нэхэмжилсэн 5,400,000 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулж олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Болдбаяртай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн М.Содном нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нас барсан ба түүнд хамаарах хохирлын үлдээж, шүүгдэгч Б.Болдбаяраас нийтдээ 581.477.785,07 төгрөгийг гаргуулж,

- хохирогч Д.Мөнхдэмбэрэлд 503.614.690,07 төгрөгийг,

- хохирогч Д.Дашнансалд 7,417,000 төгрөгийг,

- хохирогч Э.Амгаланд 2,700,000 төгрөгийг,

- иргэний нэхэмжлэгч О.Энхбаатарт 2,700,000 төгрөгийг,

- хохирогч Г.Оюунбилэгт 45,534,095 төгрөгийг,

Иргэний хариуцагч Б.Алтанхүүгээс 90.650.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Мөнхдэмбэрэлд,

- хохирогч В.Эрдэнэбаярт 19,512,000 төгрөгийг,

Шүүгдэгч Ц.Занданбалаас: 19,512,000 төгрөгийг гаргуулж, хохирогч В.Эрдэнэбаярт тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Болдбаяр нь сэжигтнээр болон яллагдагчаар нийтдээ 805 хоног /4хх-ийн 189, 192, 195, 198, 200, 202, 205, 208, 211, 213, 8-р хх-ийн 248, 249, 9хх-ийн 2-3, 4, 1хх-ийн 173, 12хх-ийн 127, 12хх-ийн 130, 12хх-ийн 175, 13хх-ийн 1, 6, 10, 66/ цагдан хоригдсон,

Шүүгдэгч Ц.Занданбал мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр болон яллагдагчаар нийтдээ 521 хоног /8хх-ийн 238, 241, 245, 248, 12хх-ийн 120, 123, 173, 13хх-ийн 2, 5, 9, 67/ тус тус цагдан хоригдсон, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болдбаярын цагдан хоригдсон  805 хоногийг, шүүгдэгч Ц.Занданбалын цагдан хоригдсон 521 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд зүйлсийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Үнэртэй усны шил 4 ширхэг, модон сав 1 ширхэг, бор өнгийн түрийвч 1 ширхэг, хутга 1 ширхэг, заазуур 3 ширхэг, ноосон малгай 1 ширхэг, автомашины домакрат 1 ширхэг, хар өнгийн амны хаалт /маск/ 1 ширхэг, шар өнгийн бахь 1 ширхэг, лоом 1 ширхэг, сим картын үүр 1 ширхэг, Самсунг маркийн гар утасны платтай гадар 2 ширхэг, самсунг маркийн гар утасны платгүй дан гадар 1 ширхэг, 2 хаалгатай хүндрүүлэгчтэй, эвдэрхий сейф нэг ширхэг, шар өнгийн резинен бариултай сүх 1 ширхэг, автомашины тулгуур данхраад 1 ширхэг, Данхраадны бариул 1 ширхэг, хар өнгийн үүрдэг оосортой цүнх 1 ширхэг зэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,

Цагаан өнгийн гадартай, нүүрэн дээрээ шилэн наалттай, наалт нь хагарч цуурсан, Ай поне 6 маркийн гар утас 1 ширхэг, /модел А1524, имей код 35444069532802/, саарал өнгийн Сони маркийн камер 1 ширхэг /модел DCR-SR48E/, бор өнгийн шигтгээтэй металл бөгж 1 ширхэг, цагаан өнийн олон тооны шигтгээтэй металл бөгж, шаргал өнгийн металл зүүдэг тэмдэг 3 ширхэг, үзмэн ягаан өнгийн шитгээтэй ээмэг 1 ширхэг, дугуй цагаан өнгийн шитгээтэй шаргал өнгийн гинж 1 ширхэг, цагаан өнгийн гинж 1 ширхэг, бор өнгийн металл ээмэг 1 хос, цагирган металл ээмэг 1 хос, бор өнгийн шитгээтэй зуйван хэлбэртэй бөгж 1 ширхэг, цагаан өнгийн хээтэй ээмэг 1 ширхэг, загасан хэлбэртэй металл кулон 1 ширхэг, хар цагаан өнгийн шигтгээтэй бөгж 1 ширхэг, голдоо ягаан шигтгээтэй металл кулон 1 ширхэг, цагаан өнгийн зуйван хэлбэртэй хүзүүний зүүлт 1 ширхэг, сүхбаатарын зурагтай медал 1 ширхэг, бондгортой ээмэг 1 хос, бондгортой бөгж 1 ширхэг, цагирган ээмэг 1 хос /2 цагираг холбосон/, шаргал өнгийн дөрвөлжин хэлбэртэй ээмэг 1 хос, голдоо хар шигтгээтэй үсний даруулга 1 ширхэг, ногоон өнгийн үсний боолт 1 ширхэг, цагаан өнгийн сувд мэт хүзүүний зүүлт 1 ширхэг /шар түгжээтэй/, саран хэлбэртэй ээмэг 1 хос, цагаан өнгийн металл гинж 1 ширхэг, бөөрөнхий хэлбэртэй сувд мэт шигтгээтэй кулон 1 ширхэг, үзмэн ягаан өнгийн шигтгээтэй металл хос ээмэг /том/, цагаан өнгийн металл бугуйвч 1 ширхэг, хар цагаан өнгө орсон металл гинж 1 ширхэг, ягаан шигтгээтэй кулон 1 ширхэг, том цагаан чулуун хэлхээтэй зүүлт 1 ширхэг /2 салаа/, шаргал өнгийн металл хүзүүний зүүлт 1 ширхэг, сувдан цагаан өнгийн хэлхээтэй зүүлт 1 ширхэг /цагаан өнгийн түгжээтэй/, бор өнгийн шигтгээтэй металл ээмэг 1 хос, улаан хүрэн өнгийн чулуу мэт зүйл 1 ширхэг, шигтгээ нь унасан металл бөгж 1 ширхэг, бор өнгийн чулуу мэт кулон 1 ширхэг, цагаан өнгийн сувд мэт ээмэг 1 ширхэг, бор цэцгэн шигтгээтэй том кулон 1 ширхэг, цагаан метал гинж 1 ширхэг, цагаан өнгийн сувд мэт бугуйвч 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн металл бөгж, шаргал өнгийн навчин хэлбэртэй хүзүүний зүүлт 1 ширхэг,хар өнгийн шигтгээтэй кулон 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй кулон 1 ширхэг, зоосон мөнгө 15 ширхэг, зэс аяга жижиг 1 ширхэг, зэс аяга том 1 ширхэг, металл аяга 1 ширхэг, хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, шар өнгийн даавуунд хийсэн товч 6 ширхэг, зоосон мөнгө 175 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, моторола маркийн гар утас, сим картын хамт 1 ширхэг /Б.Болдбаяраас хураан авсан/, Б.Болдбаярын оршин сууж байсан газарт хийсэн үзлэгээр хураан авсан Ай поне-5С маркийн гар утас, хайрцаг сав, сим карт, баталгаат хуудасны хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж, хохиролд нөхөн төлж тооцуулахаар,

 

Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн /11хх-ийн 64/ шүүгдэгч Б.Болдбаярын Төрийн банкин дахь 343100138389 тоот дансан дахь 1,796,490.12 төгрөгийг хохиролд тооцуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Болдбаярын Е1320783 дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шинжээчийн 1400 дугаартай дүгнэлтийн хавсралт болох 4 ширхэг, шинжээчийн 1795 дугаартай дүгнэлтийн хавсралт болох 3 ширхэг, Казакстан улсын элчин сайдын яамны гаднах камерын бичлэг гэсэн хаягтай СД 1 ширхэг, Дрийм ланд хотхоны бичлэг гэсэн хаягтай СД 1 ширхэг зэргийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2014260003411 тоот хэрэгт шүүгдэгч Ц.Занданбалын иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Шүүгдэгч Ц.Занданбалын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Ц.Занданбалын гэмт хэрэгт оролцсон нь хангалттай нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Ц.Занданбалыг гэмт хэрэг үйлдсэн болохыг гэрч О.Дарханбаярын “...Түүний авч явсан цүнхийг уудалж үзэхэд 10 мянгатын дэвсгэртээр нэг сая төгрөг, 2 ширхэг алтан бөгж, нэг ширхэг мөнгөн бөгж, хүзүүний алтан гинж 1 ширхэг, гарын алтан гинжин бугуйвч 1 ширхэг, алтан ээмэг 1 хос зэрэг зүйлс байсан. Би өөрөө хулгайн хэргийн хохирогч В.Эрдэнэбаяртай уулзаад эд зүйлс, мөнгө төгрөгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” /8хх-ийн 74-75/ гэсэн, гэрч А.Түвшинбаярын “...Тэр залуу үүрч явсан цүнхээ машинаас буухдаа хаячихаад алга болсон. Тэгээд түүнийг хүлээгээд ирэхгүй болохоор нь анх цүнхийг нь уудлаад үзтэл 2 ширхэг алтан бөгж, нэг ширхэн мөнгөн бөгж, хүзүүний нарийн алтан гинж 1 ширхэг, алтан гинжин бугуйвч 1 ширхэг, алтан ээмэг нэг хос, 10 мянгатын дэвсгэртээр монгол мөнгө /хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй байна/ байсан. ...Намайг цагдаа дээр очих үед өөрт байсан 325,000 төгрөгийг хурааж аваад хохирогчид өгсөн гэж байсан. Би сүүлд тэр мөнгөө ахаасаа гаргуулж авсан. Ах маань бусад гинж, бугуйвч болон бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг нь хохирогчид өгсөн байсан...” /8хх-ийн 71-73/ гэсэн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-ийн 1-10/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Хар дархад овогт Баяраагийн Болдбаяр, Тайж овогт Цэвээнжавын Занданбал нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Б.Болдбаярт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг,

Ц.Занданбалд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг болгож тус тус өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

            2. Шүүгдэгч Хар дархад овогт Баяраагийн Болдбаярыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            - Шүүгдэгч Тайж овогт Цэвээнжавын Занданбалыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б.Болдбаярыг 10 /арав/ жилийн хугацаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Занданбалыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

          4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болдбаяр, Ц.Занданбал нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болдбаярын цагдан хоригдсон 805 /найман зуун тав/ хоногийг, шүүгдэгч Ц.Занданбалын цагдан хоригдсон 521 /таван зуун хорин нэг/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Болдбаяраас нийтдээ 581.477.785,07 төгрөгийг гаргуулж,

- хохирогч Д.Мөнхдэмбэрэлд 503.614.690,07 төгрөгийг,

- хохирогч Д.Дашнансалд 7,417,000 төгрөгийг,

- хохирогч Э.Амгаланд 2,700,000 төгрөгийг,

- иргэний нэхэмжлэгч О.Энхбаатарт 2,700,000 төгрөгийг,

- хохирогч Г.Оюунбилэгт 45,534,095 төгрөгийг,

- хохирогч В.Эрдэнэбаярт 19,512,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Занданбалаас нийтдээ 19,512,000 төгрөгийг гаргуулж, хохирогч В.Эрдэнэбаярт,

- Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Алтанхүүгээс 90.650.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Мөнхдэмбэрэлд тус тус олгосугай.

 

            7. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болдбаяраас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ авсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн үнэртэй усны шил 4 ширхэг, модон сав 1 ширхэг, бор өнгийн түрийвч 1 ширхэг, хутга 1 ширхэг, заазуур 3 ширхэг, ноосон малгай 1 ширхэг, автомашины домакрат 1 ширхэг, хар өнгийн амны хаалт /маск/ 1 ширхэг, шар өнгийн бахь 1 ширхэг, лоом 1 ширхэг, сим картын үүр 1 ширхэг, Самсунг маркийн гар утасны платтай гадар 2 ширхэг, самсунг маркийн гар утасны платгүй дан гадар 1 ширхэг, 2 хаалгатай хүндрүүлэгчтэй, эвдэрхий сейф нэг ширхэг, шар өнгийн резинен бариултай сүх 1 ширхэг, автомашины тулгуур данхраад 1 ширхэг, Данхраадны бариул 1 ширхэг, хар өнгийн үүрдэг оосортой цүнх 1 ширхэг зэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,

Цагаан өнгийн гадартай, нүүрэн дээрээ шилэн наалттай, наалт нь хагарч цуурсан, Ай поне 6 маркийн гар утас 1 ширхэг, /модел А1524, имей код 35444069532802/, саарал өнгийн Сони маркийн камер 1 ширхэг /модел DCR-SR48E/, бор өнгийн шигтгээтэй металл бөгж 1 ширхэг, цагаан өнийн олон тооны шигтгээтэй металл бөгж, шаргал өнгийн металл зүүдэг тэмдэг 3 ширхэг, үзмэн ягаан өнгийн шитгээтэй ээмэг 1 ширхэг, дугуй цагаан өнгийн шитгээтэй шаргал өнгийн гинж 1 ширхэг, цагаан өнгийн гинж 1 ширхэг, бор өнгийн металл ээмэг 1 хос, цагирган металл ээмэг 1 хос, бор өнгийн шитгээтэй зуйван хэлбэртэй бөгж 1 ширхэг, цагаан өнгийн хээтэй ээмэг 1 ширхэг, загасан хэлбэртэй металл кулон 1 ширхэг, хар цагаан өнгийн шигтгээтэй бөгж 1 ширхэг, голдоо ягаан шигтгээтэй металл кулон 1 ширхэг, цагаан өнгийн зуйван хэлбэртэй хүзүүний зүүлт 1 ширхэг, сүхбаатарын зурагтай медал 1 ширхэг, бондгортой ээмэг 1 хос, бондгортой бөгж 1 ширхэг, цагирган ээмэг 1 хос /2 цагираг холбосон/, шаргал өнгийн дөрвөлжин хэлбэртэй ээмэг 1 хос, голдоо хар шигтгээтэй үсний даруулга 1 ширхэг, ногоон өнгийн үсний боолт 1 ширхэг, цагаан өнгийн сувд мэт хүзүүний зүүлт 1 ширхэг /шар түгжээтэй/, саран хэлбэртэй ээмэг 1 хос, цагаан өнгийн металл гинж 1 ширхэг, бөөрөнхий хэлбэртэй сувд мэт шигтгээтэй кулон 1 ширхэг, үзмэн ягаан өнгийн шигтгээтэй металл хос ээмэг /том/, цагаан өнгийн металл бугуйвч 1 ширхэг, хар цагаан өнгө орсон металл гинж 1 ширхэг, ягаан шигтгээтэй кулон 1 ширхэг, том цагаан чулуун хэлхээтэй зүүлт 1 ширхэг /2 салаа/, шаргал өнгийн металл хүзүүний зүүлт 1 ширхэг, сувдан цагаан өнгийн хэлхээтэй зүүлт 1 ширхэг /цагаан өнгийн түгжээтэй/, бор өнгийн шигтгээтэй металл ээмэг 1 хос, улаан хүрэн өнгийн чулуу мэт зүйл 1 ширхэг, шигтгээ нь унасан металл бөгж 1 ширхэг, бор өнгийн чулуу мэт кулон 1 ширхэг, цагаан өнгийн сувд мэт ээмэг 1 ширхэг, бор цэцгэн шигтгээтэй том кулон 1 ширхэг, цагаан метал гинж 1 ширхэг, цагаан өнгийн сувд мэт бугуйвч 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн металл бөгж, шаргал өнгийн навчин хэлбэртэй хүзүүний зүүлт 1 ширхэг,хар өнгийн шигтгээтэй кулон 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй кулон 1 ширхэг, зоосон мөнгө 15 ширхэг, зэс аяга жижиг 1 ширхэг, зэс аяга том 1 ширхэг, металл аяга 1 ширхэг, хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, шар өнгийн даавуунд хийсэн товч 6 ширхэг, зоосон мөнгө 175 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, моторола маркийн гар утас, сим картын хамт 1 ширхэг /Б.Болдбаяраас хураан авсан/, Б.Болдбаярын оршин сууж байсан газарт хийсэн үзлэгээр хураан авсан Ай поне-5С маркийн гар утас, хайрцаг сав, сим карт, баталгаат хуудасны хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж, хохиролд нөхөн төлж тооцуулахаар,

мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Б.Болдбаярын Төрийн банкин дахь 343100138389 тоот дансан дахь 1,796,490.12 төгрөгийг хохиролд тооцуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн 2014260003411 тоот хэрэгт шүүгдэгч Ц.Занданбалын иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Болдбаяр, Ц.Занданбал нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Болдбаяр, Ц.Занданбал нарт авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР

 

                               ШҮҮГЧИД                                                          С.БАЗАРХАНД

                                   

                                                                                                            Х.ОДБАЯР