| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0201/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/227 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/227
2025/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
Шүүгдэгч: Ж.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ын Г-д холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны 03 дугаар сарын .....-ны өдөр Архангай аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Э сумын .... дугаар баг, Н хорооллын ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ..... дүгээр сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Б овогт Ж-ын Г /РД:А......../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 20 цагийн үед А аймгийн Э сумын .... дугаар багийн .... тоотод байх өөрийн гэртээ “ээждээ балгахан цай чанаж өглөө” гэж уурлан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дагавар хүүхэд болох ... настай буюу бага насны хохирогч Л.А- ийг харааж, загнан, доромжилж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, хамар, духанд цус хуралт гэмтлийг учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд ........ дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Л.А-ийн “...2024 оны ... дугаар сарын ..-ны өдөр манай аав, ээж, дүү болон аавын хамт ажиллаж байсан нэг ах манайд хонож байсан юм. Тэр 3 хамт архи уугаад ээж бас дэлгүүрээс пиво авч ирж уугаад нийтдээ 3 шил архи 1 том пиво уусан байх. Би тоо тоолж чаддаг болохоор шилийг нь тоолсон юм. ...намайг зүгээр байж байсан чинь “чи муу ээждээ ганцхан балгах цай хийж өглөө пизда минь” гээд байсан. Манай дүүг дандаа “хоноцын шээс” гэж загнадаг. Тэгээд аав миний баруун талын нүд рүү оймстой хөлөөрөө өшиглөөд “зайл” гээд байсан. Би зөндөө уйлсан. Аав ээжийг дандаа “охиноо аваад зайлаарай” гээд байдаг. Тэгээд манай ээж “намайг дэлгүүр ороод пиво аваад ир” гээд 5000 төгрөг өгсөн. Би гэрийн доор байдаг хоёр ихэр дэлгүүрийн нэг дэлгүүрт ороод дэлгүүрийн худалдагч эгчид “гэртээ ормооргүй байна манай аав ээж хоёр намайг зодоод байна” гэж хэлтэл тэр эгчийн охин нь миний бичлэгийг хийж аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,
Гэрч Ц.М-н “...Би 2024 оны ... дугаар сарын ..-ны өдөр эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байхад Э сумын .... дугаар багт ... настай хүүхэд алга болсон гэх мэдээлэл 102 дугаарын утсанд ирсэн. Тухайн үед С.П цагдаа асуудлыг тодруулахаар хаягийг нь аваад явсан. Удалгүй над руу залгаж “хүүхдийг олчихлоо гэрийнхээ хажууд байдаг дэлгүүрт орж ирээд гэртээ орохгүй гээд уйлаад сууж байна дэлгүүрийн хүнээс асууж тодрууллаа ээж пиво олж ир гээд намайг гэрээс хөөж гаргасан би гэртээ орохгүй гээд байхаар нь явуулаагүй дэлгүүртээ байлгаж байгаа юм байна, хүүхэд аавдаа зодуулсан” гэх өгүүлэмжтэй байна...Нүдний дээд хэсэг орчимд хөхөрч цус гарсан, гарын шуу хэсэгтээ түлэгдсэн, дух болон хамар хэсэгт хөхөрсөн байна” гэж надад хэлэхээр нь шууд хамтарсан багийг яаралтай дуудаж хамтарсан багийн гишүүдийн хамт хүүхдийн гэрт нь шууд яваад орсон. Тухайн үед хамтарсан багийн гишүүд хүүхдийг аваад миний машин дотор сууж байсан. Би хэсгийн байцаагч Б.Халиуны хамт гэрт нь орсон юм. Тэгтэл дуудлага өгөөд байсан аав, ээж хоёр орон дээрээ согтуу унтаж байхаар нь нөхцөл байдлыг гэрэл зургаар авч тэдгээр иргэдийг сэрээж хүүхдийг хаана байгаа талаар асуухад та олох ёстой юм биш үү, мэдэхгүй байна олооч гэж хэлсэн. Би болсон асуудлыг мэдэж байсан учир Ж.Ггэгчийг босгож хувцсаа өмс гарч хүүхдээ хайна аа гэж хэлээд гэрээс нь дагуулаад гарч ирээд цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлсэн. 3 дугаар багийн хамтарсан баг яаралтай хуралдаж хүүхдэд ямар арга хэмжээ авах талаар ярилцаж хүүхдийг хамгаалах байранд хүлээлгэн өгч ажилласан. А-ийн дух хэсэг нь хавдсан. Хөмсөгний хажуу хэсэгт шалбарсан аавдаа зодуулаад толгой өвдөж байна гэж байсан. Л.А-ийн хойд эцэг Ж.Г2024 оны 12 дугаар 20-ны өдөр өдөр зодсоны улмаас дух хавдсан, хөмсөгний хажуу хэсэг шалбарсан гэмтэлтэй байсан. Өөр гэмтэл байгаагүй...Өмнөх эхнэртэйгээ хамт амьдарч байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Л.А- ийг өмнө зодсон асуудал шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,
Гэрч С.П-ийн “...Би 2024 оны ... дугаар сарын ..-ны өдөр Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 21 цагийн үед 7033102 дугаараас над руу залгаж “Ц хорооллын .... дугаар гудамжнаас .... настай эмэгтэй хүүхэд алга боллоо” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу ойр орчмоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад Мөнгөт цохио гэх ....28 дугаар гудамжинд байх дэлгүүр рүү ороод дэлгүүрийн худалдагч Т гэх эмэгтэйтэй уулзаад “... настай жижигхэн шар охин орж ирсэн үү? гээд асуутал Түмэннасан гэх эмэгтэй манай гэрт тоглож байна. Зодуулсан гэхээр нь би цагдаа дуудах гэж байсан юм. Манай дэлгүүрт орж ирээд 1 цаг гаруй болж байна” гэж хэлсэн. Аав нь зодсон гэсэн учир би Цагдаагийн газарт дуудлага өгөх гээд байж байлаа гэж надад хуучилсан. Тиймээс би охиныг Цагдаагийн газарт авч ирж цагдаагийн ахмад Мандухайд өгсөн. Мандухай удалгүй дээрх айлд очно гэж хэлж байсан. Агэх охины баруун талын хөмсөг сэтэрсэн, дух нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Л.А-ийн дух хавдсан, хөмсөг нь язарч сэтэрсэн гэмээр харагдсан. Гар нь мөн шархалсан харагдсан. Хэзээ яаж гэмтэл учирсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
Гэрч Э.Т-гийн “...2024 оны ... дугаар сарын ..-ны өдөр өөрийн Ц хороололд байрлах “Мөнгөт цохио” хүнсний дэлгүүртээ худалдагчийн ажлаа хийж байхад Агэх охин 5000 төгрөг барьж орж ирээд 2.5 л пиво авъя гэсэн. Тэгэхээр нь би бага насны хүүхдэд пиво зарж болохгүй гэж хэлээд нүүрийг нь хартал хүнд зодуулсан байдалтай дух нь хавдсан, уйлчихсан орж ирж байсан. Яагаад уйлсан талаар асуухад аав намайг зодоод ийм болгосон гэсэн. Одоо гэртээ согтуу байна гэж хэлэхээр нь би согтуу хүн рүү дахин битгий ор, цагдаа дуудаад өгье гэсэн. Гэтэл цагдаа дуудахаар зодоод байдаг гэж хэлсэн. А манай дэлгүүрт тоглоод сууж байтал гаднаас эргүүлийн цагдаа орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуу/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны ..... дугаар сарын 30-ны өдрийн .... дугаартай шинжээчийн “...1... Л.А-ийн биед баруун зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, хамар, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаатай ойролцоо үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/,
2024 оны ... дугаар сарын 20-ны шөнө дарсан фото зураг /хх-ийн 32 хуу/,
Гэрч Д.Б-ийн “..тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор санахгүй байна. ...өмнө нь надад гар хүрч байгаагүй. Бид хамтран амьдраад 1 жил болж байна. Дундаасаа 1 хүүтэй, одоо 4 сартай. ...Тухайн өдөр зүгээр байсан ч орой нүд нь хөхөрсөн байсан. ...манай нөхөр Ж.Г, Азаа ах, 2 хүүхдийн хамт л байсан. Өөр хүн байгаагүй. ...Яасан талаар асуухад аав оймстой хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн. ...манай охин сургууль цэцэрлэгт сурч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/,
Гэрч Б.Азхүүгийн “...Тухайн өдөр 10 цагийн орчимд Г-ын хамт эмнэлгийн зүүн урд талд байх айлын хашаанд мод буулгаад орой 18 цагийн орчимд цалин 50,000 төгрөг аваад дэлгүүр орж 0,5 литрийн Хараа нэртэй архи худалдан авч Г-ын гэрт очиж Ж.Г-тай хамт тухайн архийг хувааж ууж байгаад би тасарчихсан байсан шөнө сэрээд гэр лүүгээ явсан шөнө байсан болохоор гэрт нь хэн байсан талаар нь мэдэхгүй байна. ...Буяндэлгэр 2хүүхэдтэйгээ байсан. ...Гэрт нь сууж байхад зүгээр байсан агаа гээд тоглоод гүйгээд байсан. Ил харагдах гэмтэл байхгүй байсан. ...би мэдэхгүй байна. Тухайн үед тасарчихсан байсан шөнө босоод шууд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/,
Насанд хүрээгүй хохирогч Л.А-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ийн хамт өгсөн “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуу/
Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/19 дугаартай “С.Н-г Л.А-ийн асран хамгаалагчаар тогтоох тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 76 хуу/,
Яллагдагч Ж.Г-ын “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой өмгөөлөгчөөр уншуулан танилцлаа уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна би дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа надад хөнгөн ял өгөхийг хүсэж байна би маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 20 цагийн үед А аймгийн Э сумын .... дугаар багийн .... тоотод байх өөрийн гэртээ “ээждээ балгахан цай чанаж өглөө” гэж уурлан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дагавар хүүхэд болох ... настай буюу бага насны хохирогч Л.А- ийг харааж, загнан, доромжилж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, хамар, духанд цус хуралт гэмтлийг учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний материаллаг шинжээр нь тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүний шинжээр буюу хохирол, хор уршиг учирсан байхаар хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Ж.Г-ын насанд хүрээгүй хохирогч Л.А- ийг зодсон гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэрийг санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр хуульчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.
Шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 20 цагийн үед А аймгийн Э сумын .... дугаар багийн .... тоотод байх өөрийн гэртээ “ээждээ балгахан цай чанаж өглөө” гэж уурлан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дагавар хүүхэд болох ... настай буюу бага насны хохирогч Л.А- ийг харааж, загнан, доромжилж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, хамар, духанд цус хуралт гэмтлийг учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 20 цагийн үед А аймгийн Э сумын .... дугаар багийн .... тоотод байх өөрийн гэртээ “ээждээ балгахан цай чанаж өглөө” гэж уурлан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дагавар хүүхэд болох ... настай буюу бага насны хохирогч Л.А- ийг харааж, загнан, доромжилж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, хамар, духанд цус хуралт гэмтлийг учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
насанд хүрээгүй хохирогч Л.А-ийн “...2024 оны ... дугаар сарын ..-ны өдөр манай аав, ээж, дүү болон аавын хамт ажиллаж байсан нэг ах манайд хонож байсан юм. Тэр 3 хамт архи уугаад ээж бас дэлгүүрээс пиво авч ирж уугаад нийтдээ 3 шил архи 1 том пиво уусан байх. Би тоо тоолж чаддаг болохоор шилийг нь тоолсон юм. ...намайг зүгээр байж байсан чинь “чи муу ээждээ ганцхан балгах цай хийж өглөө пизда минь” гээд байсан. Манай дүүг дандаа “хоноцын шээс” гэж загнадаг. Тэгээд аав миний баруун талын нүд рүү оймстой хөлөөрөө өшиглөөд “зайл” гээд байсан. Би зөндөө уйлсан. Аав ээжийг дандаа “охиноо аваад зайлаарай” гээд байдаг. Тэгээд манай ээж “намайг дэлгүүр ороод пиво аваад ир” гээд 5000 төгрөг өгсөн. Би гэрийн доор байдаг хоёр ихэр дэлгүүрийн нэг дэлгүүрт ороод дэлгүүрийн худалдагч эгчид “гэртээ ормооргүй байна манай аав ээж хоёр намайг зодоод байна” гэж хэлтэл тэр эгчийн охин нь миний бичлэгийг хийж аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,
Гэрч Ц.М-н “...Би 2024 оны ... дугаар сарын ..-ны өдөр эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байхад Э сумын .... дугаар багт ... настай хүүхэд алга болсон гэх мэдээлэл 102 дугаарын утсанд ирсэн. Тухайн үед С.П цагдаа асуудлыг тодруулахаар хаягийг нь аваад явсан. Удалгүй над руу залгаж “хүүхдийг олчихлоо гэрийнхээ хажууд байдаг дэлгүүрт орж ирээд гэртээ орохгүй гээд уйлаад сууж байна дэлгүүрийн хүнээс асууж тодрууллаа ээж пиво олж ир гээд намайг гэрээс хөөж гаргасан би гэртээ орохгүй гээд байхаар нь явуулаагүй дэлгүүртээ байлгаж байгаа юм байна, хүүхэд аавдаа зодуулсан” гэх өгүүлэмжтэй байна...Нүдний дээд хэсэг орчимд хөхөрч цус гарсан, гарын шуу хэсэгтээ түлэгдсэн, дух болон хамар хэсэгт хөхөрсөн байна” гэж надад хэлэхээр нь шууд хамтарсан багийг яаралтай дуудаж хамтарсан багийн гишүүдийн хамт хүүхдийн гэрт нь шууд яваад орсон. Тухайн үед хамтарсан багийн гишүүд хүүхдийг аваад миний машин дотор сууж байсан. Би хэсгийн байцаагч Б.Халиуны хамт гэрт нь орсон юм. Тэгтэл дуудлага өгөөд байсан аав, ээж хоёр орон дээрээ согтуу унтаж байхаар нь нөхцөл байдлыг гэрэл зургаар авч тэдгээр иргэдийг сэрээж хүүхдийг хаана байгаа талаар асуухад та олох ёстой юм биш үү, мэдэхгүй байна олооч гэж хэлсэн. Би болсон асуудлыг мэдэж байсан учир Ж.Ггэгчийг босгож хувцсаа өмс гарч хүүхдээ хайна аа гэж хэлээд гэрээс нь дагуулаад гарч ирээд цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлсэн. 3 дугаар багийн хамтарсан баг яаралтай хуралдаж хүүхдэд ямар арга хэмжээ авах талаар ярилцаж хүүхдийг хамгаалах байранд хүлээлгэн өгч ажилласан. А дух хэсэг нь хавдсан. Хөмсөгний хажуу хэсэгт шалбарсан аавдаа зодуулаад толгой өвдөж байна гэж байсан. Л.А-ийн хойд эцэг Ж.Г2024 оны 12 дугаар 20-ны өдөр өдөр зодсоны улмаас дух хавдсан, хөмсөгний хажуу хэсэг шалбарсан гэмтэлтэй байсан. Өөр гэмтэл байгаагүй...Өмнөх эхнэртэйгээ хамт амьдарч байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Л.А- ийг өмнө зодсон асуудал шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,
Гэрч С.П-ийн “...Би 2024 оны ... дугаар сарын ..-ны өдөр Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 21 цагийн үед 7033102 дугаараас над руу залгаж “Ц хорооллын .... дугаар гудамжнаас .... настай эмэгтэй хүүхэд алга боллоо” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу ойр орчмоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад Мөнгөт цохио гэх ....28 дугаар гудамжинд байх дэлгүүр рүү ороод дэлгүүрийн худалдагч Т гэх эмэгтэйтэй уулзаад “... настай жижигхэн шар охин орж ирсэн үү? гээд асуутал Түмэннасан гэх эмэгтэй манай гэрт тоглож байна. Зодуулсан гэхээр нь би цагдаа дуудах гэж байсан юм. Манай дэлгүүрт орж ирээд 1 цаг гаруй болж байна” гэж хэлсэн. Аав нь зодсон гэсэн учир би Цагдаагийн газарт дуудлага өгөх гээд байж байлаа гэж надад хуучилсан. Тиймээс би охиныг Цагдаагийн газарт авч ирж цагдаагийн ахмад Мандухайд өгсөн. Мандухай удалгүй дээрх айлд очно гэж хэлж байсан. Агэх охины баруун талын хөмсөг сэтэрсэн, дух нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Л.А-ийн дух хавдсан, хөмсөг нь язарч сэтэрсэн гэмээр харагдсан. Гар нь мөн шархалсан харагдсан. Хэзээ яаж гэмтэл учирсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
Гэрч Э.Т-гийн “...2024 оны ... дугаар сарын ..-ны өдөр өөрийн Ц хороололд байрлах “Мөнгөт цохио” хүнсний дэлгүүртээ худалдагчийн ажлаа хийж байхад Агэх охин 5000 төгрөг барьж орж ирээд 2.5 л пиво авъя гэсэн. Тэгэхээр нь би бага насны хүүхдэд пиво зарж болохгүй гэж хэлээд нүүрийг нь хартал хүнд зодуулсан байдалтай дух нь хавдсан, уйлчихсан орж ирж байсан. Яагаад уйлсан талаар асуухад аав намайг зодоод ийм болгосон гэсэн. Одоо гэртээ согтуу байна гэж хэлэхээр нь би согтуу хүн рүү дахин битгий ор, цагдаа дуудаад өгье гэсэн. Гэтэл цагдаа дуудахаар зодоод байдаг гэж хэлсэн. А манай дэлгүүрт тоглоод сууж байтал гаднаас эргүүлийн цагдаа орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуу/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны ..... дугаар сарын 30-ны өдрийн .... дугаартай шинжээчийн “...1... Л.А-ийн биед баруун зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, хамар, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаатай ойролцоо үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/,
2024 оны ... дугаар сарын 20-ны шөнө дарсан фото зураг /хх-ийн 32 хуу/,
Гэрч Д.Б-ийн “..тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор санахгүй байна. ...өмнө нь надад гар хүрч байгаагүй. Бид хамтран амьдраад 1 жил болж байна. Дундаасаа 1 хүүтэй, одоо 4 сартай. ...Тухайн өдөр зүгээр байсан ч орой нүд нь хөхөрсөн байсан. ...манай нөхөр Ж.Г, Азаа ах, 2 хүүхдийн хамт л байсан. Өөр хүн байгаагүй. ...Яасан талаар асуухад аав оймстой хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн. ...манай охин сургууль цэцэрлэгт сурч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/,
Гэрч Б.Азхүүгийн “...Тухайн өдөр 10 цагийн орчимд Г-ын хамт эмнэлгийн зүүн урд талд байх айлын хашаанд мод буулгаад орой 18 цагийн орчимд цалин 50,000 төгрөг аваад дэлгүүр орж 0,5 литрийн Хараа нэртэй архи худалдан авч Г-ын гэрт очиж Ж.Г-тай хамт тухайн архийг хувааж ууж байгаад би тасарчихсан байсан шөнө сэрээд гэр лүүгээ явсан шөнө байсан болохоор гэрт нь хэн байсан талаар нь мэдэхгүй байна. ...Буяндэлгэр 2хүүхэдтэйгээ байсан. ...Гэрт нь сууж байхад зүгээр байсан агаа гээд тоглоод гүйгээд байсан. Ил харагдах гэмтэл байхгүй байсан. ...би мэдэхгүй байна. Тухайн үед тасарчихсан байсан шөнө босоод шууд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/,
Насанд хүрээгүй хохирогч Л.А-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ийн хамт өгсөн “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуу/
Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/19 дугаартай “С.Н-г Л.А-ийн асран хамгаалагчаар тогтоох тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 76 хуу/,
Яллагдагч Ж.Г-ын “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой өмгөөлөгчөөр уншуулан танилцлаа уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна би дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа надад хөнгөн ял өгөхийг хүсэж байна би маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 20 цагийн үед А аймгийн Э сумын .... дугаар багийн .... тоотод байх өөрийн гэртээ “ээждээ балгахан цай чанаж өглөө” гэж уурлан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дагавар хүүхэд болох ... настай буюу бага насны хохирогч Л.А- ийг харааж, загнан, доромжилж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, хамар, духанд цус хуралт гэмтлийг учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Л.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Насанд хүрээгүй хохирогч Л.А-ийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд “...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Г-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 1 /нэг/ cap 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Г-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Архангай аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хориглов.
Шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ cap 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ыг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Архангай аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.Г-д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6. Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР