| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0047/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/233 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/233
2025/ШЦТ/233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Т.А
Хохирогч: Л.Д
Хохирогчийн өмгөөлөгч: О.Б
Шүүгдэгч: Н.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Н-ын Н-т холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Яллагдагчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны 05 дугаар сарын 26-ны өдөр Д аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, Архангай аймгийн Э сумын ерөнхий боловсролын ..... дүгээр сургуульд .... ажилтай, ам бүл ....., эхнэр ..... хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 38 дугаар байр 49 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г овогт Н-ын Н /РД:Т.........../
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс ...-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй рестораны ариун цэврийн өрөөнд иргэн Л.Д-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний баруун чихийг хазсаны улмаас эрүүл мэндэд нь баруун чихний дэлбээ мөгөөрсний урагдал, тасрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны .... дүгээр 20-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Тухайн өдрийн оройн 20 цагийн үед манай найз н.Б манай гэрийн гадаа ирсэн. Бид 2 хамт Хресторанд ороход Н.Н 2 хүН.Н-тэй хамт сууж байсан. Тэгээд Н-тай хамт байсан 2 хүн явсан. Оройн 23 цагийн үед ресторанаас гарах явцад ариун цэврийн өрөөнд Н-тай барьцалдаж авсан ч н.Б салгасан. Дараа нь намайг гараа угааж байх үед Н.Н дахиж орж ирээд ариун цэврийн өрөөний хаалгыг түгжсэн. Улмаар миний чихээс хазсан. Ариун цэврийн өрөөний хаалгыг цоожилсон шалтгааныг би сайн ойлгохгүй байгаа. Н.Н-ын болиулах гээд чадахгүй байсан учраас ариун цэврийн өрөөний хаалгыг ухарч явж байгаад онгойлгосон. Хаалга онгойлгож чадаагүй бол юу ч болж мэдэх байсан. Миний чихний дэлбээ 4:2 саН.Н-тиметр хэмжээтэй тасарсан. Энэ нь хөдөлмөрийн чадварыг 15 хувиар алдагдуулдаг талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Би Улаанбаатар хотод чихний дэлбээ нөхөх 2 шатны хагалгаанд орсон. Хагалгааны дараа оёдол задарсан тул дахин хагалгаанд орсон. Нийт 3 удаа хагалгаа хийлгэсэн. Эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу 5 удаа, Өвөрхангай аймаг руу 1 удаа явсан. Монголд чихний дэлбээг бүрэн нөхөх хагалгаа хийх гоо сайхны эмнэлэг олдоогүй тул гадаад улсад чихний дэлбээг бүтэн болгох хагалгаанд орно. Тиймээс цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Эмчилгээнд нийт 20,654,256 төгрөгийн зардал гарсан. Үүн дээр өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 8,573,400 төгрөг тус тус нэмэгдээд нийт 30,227,656 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс Н.Н 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг хасаад үлдэх 29,727,656 төгрөгийг яаралтай гаргуулах хүсэлттэй байна...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд ........ дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Л.Д-н “...Би Б-тэй ..... дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Х ресторанд очсон. Бид хоёрыг очих үед Н өөр хүмүүстэй пиво уугаад сууж байсан. Бид хоёр ороод хамт суухад Н-тай хамт байсан хүмүүс бүгд гараад явсан. Тэгээд бид гурав үлдэж 5- 6 лааз пиво ууж юм яриад сууцгаасан. Н бид хоёр сүйдтэй маргалдсан зүйл байгаагүй. Тэгээд ариун цэврийн өрөөнд бид хоёр энгэрээсээ заамдалцаж авсан тэр үед Бирээд бид хоёрыг салгаад гараад явсан. Би бие засаад угаалтуур дээр гараа угаагаад буруу хараад зогсож байх үед Н ариун цэврийн өрөөний хаалга түгжээд араас хоолой боогоод баруун талын чихээс шүдээрээ зуугаад татаад байсан. Тэгээд миний чихнээс цус гарч чихний үзүүр хэсэг шалан дээр унасан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний биед үүссэн гэмтлийг Н учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуу/,
Хохирогч Л.Д-н “..Бид хоёр хооЛны заалнаас гараад ариун цэврийн өрөө рүү явах үед Н нар руу дайраад бид хоёр энгэрээсээ заамдалцаж авахад П.Б араас ирж бид хоёрыг салгасан санагдаж байна. Б бид хоёрыг үлдээгээд заал руу орсон. Ариун цэврийн өрөөнд Н миний чихнээс хазаж татах үед бид хоёр хоёулаа байсан” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/,
Гэрч П.Б-ийн “...11 дүгээр сарын 20-ны өдөр манай найз Л.Д-н төрсөн өдөр болж таараад Х ресторанд 20 цагийн үед бид гурав уулзалдаж хоол идээд пиво ууцгаасан. Тэгээд гурвуулаа нэлээн согтоцгоож юунаас болж маргалдсан болохыг би сайн санахгүй байна. Бид гурав гарах болоод би касс нь дээр тооцоо хийж байтал ард ариун цэврийн өрөөн дотор хүмүүс чанга орилоод эхлэхээр нь яваад ортол Д баруун чихээ гараараа дарсан угаалтуур руу цусаа урсгаад зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Н юм дугарахгүй байсан. Тэгээд ресторанаас нь түргэн тусламж дуудаж удалгүй эмнэлэг ирээд Дг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,
Гэрч П.Б-ийн “...Заалнаас гараад ариун цэврийн өрөөний үүдний наад хажууд тэр хоёр энгэрээсээ заамдалцаж цамцнаасаа таталцаад авах үед нь би очоод хоёр тийш нь салгаад буцаад заал руу орж касс нь дээр очиж төлбөр тооцоогоо хийсэн. Тооцоо хийгээд зогсож байх үед ариун цэврийн өрөөний тэнд чанга дуу чимээ сонсогдож би юу болов гээд гүйгээд гарахад ариун цэврийн өрөөн дотор Д баруун чихээ гараараа дарсан чихнээс нь маш их цус гарсан угаалтуур руу цусаа урсгаад зогсож байсан. Би яасан бэ? Юу болов гэж асуухад Н юм ярихгүй зогсоод байсан. Д Н миний чихийг хазчихлаа эмнэлэг явъя гээд би түргэн дуудаж эмнэлэг явцгаасан, Чихний тасарсан хэсэг нь шалан дээр харагдаж байсан.” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.М-ийн “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Л.Д /А........../ нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 96.388 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр: РД, нэр. Архангай/ гэж бичнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн .... дугаартай Л.Дн биед баруун чихний дэлбээ мөгөөрсний урагдал, тасрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 3.26.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Иргэн Л.Д-аас Архангай аймгийн Э сумын .... дугаар баг Х ресторанд бусдад биедээ гэмтэл авсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 1 хуу/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нара Н.Нарантуяа, Т.Туул нарын 2024 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн ... дугаартай “1. Хохирогч Л.Д-н сэтгэцэд хор уршиг учирсан байна, 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлт /хх-ийн 69-71 хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 хуу/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-31 хуу/,
Яллагдагч Н.Н “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/,
Архангай аймгийн Э сумын .. дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 хуу/,
Эмчилгээний зардлын хүснэгт хохиролтой, холбоотой баримтууд /хх-ийн 125-147 хуу/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны ..... дугаар сарын _...-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн “...дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн хуу/,
Хохирогчоос шүүх хуралдаанд шинээр гаргасан:
Хохиролтой холбоотой баримтууд,
Шүүгдэгчээс шүүх хуралдаанд шинээр гаргасан:
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ...”,
Хохирогчийн өмгөөлөгч О.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирол болон сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөр гаргуулах...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн гэм буруугийн тал дээр маргахгүй. Хохирлыг нотлох баримтын шаардлага хангасан дүнгээр гаргуулах...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Н.Н нь 2024 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс ...-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй рестораны ариун цэврийн өрөөнд иргэн Л.Д-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний баруун чихийг хазсаны улмаас эрүүл мэндэд нь баруун чихний дэлбээ мөгөөрсний урагдал, тасрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний материаллаг шинжээр нь тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүний шинжээр буюу хохирол, хор уршиг учирсан байхаар хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Н нь 2024 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс ...-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй рестораны ариун цэврийн өрөөнд иргэн Л.Д-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний баруун чихийг хазсаны улмаас эрүүл мэндэд нь баруун чихний дэлбээ мөгөөрсний урагдал, тасрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Л.Д-н “...Би Б-тэй ..... дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Х ресторанд очсон. Бид хоёрыг очих үед Н өөр хүмүүстэй пиво уугаад сууж байсан. Бид хоёр ороод хамт суухад Н-тай хамт байсан хүмүүс бүгд гараад явсан. Тэгээд бид гурав үлдэж 5- 6 лааз пиво ууж юм яриад сууцгаасан. Н бид хоёр сүйдтэй маргалдсан зүйл байгаагүй. Тэгээд ариун цэврийн өрөөнд бид хоёр энгэрээсээ заамдалцаж авсан тэр үед Бирээд бид хоёрыг салгаад гараад явсан. Би бие засаад угаалтуур дээр гараа угаагаад буруу хараад зогсож байх үед Н ариун цэврийн өрөөний хаалга түгжээд араас хоолой боогоод баруун талын чихээс шүдээрээ зуугаад татаад байсан. Тэгээд миний чихнээс цус гарч чихний үзүүр хэсэг шалан дээр унасан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний биед үүссэн гэмтлийг Н учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуу/,
Хохирогч Л.Д-н “..Бид хоёр хооЛны заалнаас гараад ариун цэврийн өрөө рүү явах үед Н нар руу дайраад бид хоёр энгэрээсээ заамдалцаж авахад П.Б араас ирж бид хоёрыг салгасан санагдаж байна. Б бид хоёрыг үлдээгээд заал руу орсон. Ариун цэврийн өрөөнд Н миний чихнээс хазаж татах үед бид хоёр хоёулаа байсан” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/,
Гэрч П.Б-ийн “...11 дүгээр сарын 20-ны өдөр манай найз Л.Д-н төрсөн өдөр болж таараад Х ресторанд 20 цагийн үед бид гурав уулзалдаж хоол идээд пиво ууцгаасан. Тэгээд гурвуулаа нэлээн согтоцгоож юунаас болж маргалдсан болохыг би сайн санахгүй байна. Бид гурав гарах болоод би касс нь дээр тооцоо хийж байтал ард ариун цэврийн өрөөн дотор хүмүүс чанга орилоод эхлэхээр нь яваад ортол Д баруун чихээ гараараа дарсан угаалтуур руу цусаа урсгаад зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Н юм дугарахгүй байсан. Тэгээд ресторанаас нь түргэн тусламж дуудаж удалгүй эмнэлэг ирээд Дг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,
Гэрч П.Б-ийн “...Заалнаас гараад ариун цэврийн өрөөний үүдний наад хажууд тэр хоёр энгэрээсээ заамдалцаж цамцнаасаа таталцаад авах үед нь би очоод хоёр тийш нь салгаад буцаад заал руу орж касс нь дээр очиж төлбөр тооцоогоо хийсэн. Тооцоо хийгээд зогсож байх үед ариун цэврийн өрөөний тэнд чанга дуу чимээ сонсогдож би юу болов гээд гүйгээд гарахад ариун цэврийн өрөөн дотор Д баруун чихээ гараараа дарсан чихнээс нь маш их цус гарсан угаалтуур руу цусаа урсгаад зогсож байсан. Би яасан бэ? Юу болов гэж асуухад Н юм ярихгүй зогсоод байсан. Д Н миний чихийг хазчихлаа эмнэлэг явъя гээд би түргэн дуудаж эмнэлэг явцгаасан, Чихний тасарсан хэсэг нь шалан дээр харагдаж байсан.” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.М-ийн “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Л.Д /А........../ нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 96.388 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр: РД, нэр. Архангай/ гэж бичнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн .... дугаартай Л.Дн биед баруун чихний дэлбээ мөгөөрсний урагдал, тасрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 3.26.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Иргэн Л.Д-аас Архангай аймгийн Э сумын .... дугаар баг Х ресторанд бусдад биедээ гэмтэл авсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 1 хуу/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нара Н.Нарантуяа, Т.Туул нарын 2024 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн ... дугаартай “1. Хохирогч Л.Д-н сэтгэцэд хор уршиг учирсан байна, 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлт /хх-ийн 69-71 хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 хуу/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-31 хуу/,
Яллагдагч Н.Н “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/,
Архангай аймгийн Э сумын .. дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 хуу/,
Эмчилгээний зардлын хүснэгт хохиролтой, холбоотой баримтууд /хх-ийн 125-147 хуу/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны ..... дугаар сарын _...-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн “...дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан Н.Н-т холбоотой байхыг шаарддаг.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Н.Н-ын хохирогч Л.Д-н баруун чихийг хазсаны улмаас хохирогчийн баруун чихний дэлбээ мөгөөрсний урагдал, тасрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаан Н.Н-т холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэрийг санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр хуульчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.
Шүүгдэгч Н.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хангайн төгөл” нэртэй рестораны ариун цэврийн өрөөнд Л.Д-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний баруун чихийг хазсаны улмаас эрүүл мэндэд нь баруун чихний дэлбээ мөгөөрсний урагдал, тасрал бүхий хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Н.Н-ын 2024 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс ...-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй рестораны ариун цэврийн өрөөнд иргэн Л.Д-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний баруун чихийг хазсаны улмаас эрүүл мэндэд нь баруун чихний дэлбээ мөгөөрсний урагдал, тасрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 16-19 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.
Мөн хэрэгт авагдсан мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах тухай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шинжилгээ хийх жишиг хугацаа заагаагүй, яллагдагч Н.Н-т тогтоолыг танилцуулаагүй тул Шүүх шинжилгээний тухай хуулийн Шүүх шинжилгээний ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч Л.Д нь эмчилгээний зардалтай холбоотой, ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу авсан цалингийн төлбөр, өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 21,654,256 төгрөг нэхэмжилж шүүгдэгчийн эмчилгээний зардалд төлсөн 500,000 төгрөгийг хасаж, 21,154,256 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөрт 8,573,400 төгрөг, нийт 29,727,656 төгрөг нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэв.
1. Хохирогч Л.Д нь эмчилгээний зардалтай холбоотой, ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу авсан цалингийн төлбөр, өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 21,654,256 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд:
Хохирогч Л.Д нь хэрэгт баримтаар 21,154,256 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаар 21,483,499.5 төгрөгийн баримт авагдсан байна.
Дээрх 21,483,499.5 төгрөгийн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан эм, шинжилгээ, хагалгааны төлбөр, Улаанбаатар хот руу эмчилгээнд ирж, очсон шатахууны зардал, хоол, буудлын зардал, зам ашигласны төлбөр, өмгөөлөгчийн хөлс зэрэг хэрэгт хамааралтай 6,586,933.5 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй ажилгүй байсан хугацааны цалин, дутуу авсан цалингийн төлбөрт нэхэмжилсэн 14,000,000 төгрөг, зогсоолын төлбөр, юу авсан нь тодорхойгүй 396,500 төгрөгийн нийт 14,396,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл хохирогч Л.Д нь 2025 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар хүртэл ажиллаагүй хугацааны цалин, дутуу авсан цалингийн төлбөрт 14,000,000 төгрөг нэхэмжилснийг дараах байдлаар хэрэгсэхгүй болгосон болно.
Хэрэгт авагдсан “Э” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт, “Э” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн б/19 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр хохирогч нь эрүүл мэндийн шалтгааН.Н-тай ажил хөдөлмөр хийх чадваргүй байсан талаар эмнэлгийн магадлагаа, ажилгүй байсан хугацааны лист 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “Э” ХХК-иас цалин олгогдоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дээрх хугацаанд төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.
Мөн хэрэгт эм, эмчилгээний утга бүхий Тана арцат 70,000 төгрөг, хаан банкны мөнгөн шилжүүлгийн 60000, 15,000 төгрөг, төрийн банкны /гоо сайхны тас авсан гэх/ 160,000 төгрөгийн баримтууд, зогсоолын төлбөрийн 44,000 төгрөг, юу авсан тодорхойгүй, хоолны баримт зэрэг 47,500 төгрөг, нийт 396,500 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болно.
2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны ...... дугаар сарын 08-ны өдрийн ....... дугаартай шинжээчийн дүгнэлтээр хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг үндэслэн хохирогчоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэн Н.Н-тэй тэнцэх хэмжээгээр буюу 8,573,400 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд:
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны .... дугаар сарын 03-ны өдрийн ..... дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” тус тус заасан.
Мөн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 4-д хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоож 4-8 хувиар тооцож, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэН.Н-тэй тэнцэх хүртэл хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тогтоосон.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар тогтоосон тул гэмт хэрэг гарсан хугацаанд буюу 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 11 дахин нэмэгдүүлсэН.Н-тэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0825/1557 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг үндэслэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 11 дахин нэмэгдүүлсэН.Н-тэй тэнцэх буюу 7,260,000 төгрөгийг шүүгдэгч Н.Наас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хохирогчоос нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт 6,586,933.5 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 14,396,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 7,260,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Н.Наас нийт 13,846,933.5 төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн Э ... дугаар баг ......... тоотод оршин суух Л.Д /РД:......./-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан 96,386 төгрөгийг шүүгдэгч Н.Н нь эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хүртэлх хоногийн завсарлага авсан ба шүүгдэгч нь завсарласан хугацаанд хохирол төлөөгүй, хохирол төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...”,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахгүй ...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, 4-7 насны 3 хүүхэдтэй хувийн байдал зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч Н.Н оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Н-ын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т оногдуулсан 11200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь оногдуулсан 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Н.Н-аас нийт 13,846,933.5 /арван гурван сая найман зуун дөчин зургаан мянга есөн зуун гучин гурван төгрөг, таван мөнгө/ төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн Э сум ......... дугаар баг ............. оршин суух Л.Д /РД:..................../-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 14,396,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчиН.Н-тэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч /иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР