| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0211/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/229 |
| Огноо | 2025-08-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/229
2025/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч: О.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ийн Ц-д холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны 04 дүгээр сарын 26-ны өдөр С аймгийн Д хан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин Мэргэжилтэй, Ө аймгийн Г ХХК-ийн туслан гүйцэтгэгч .......... бласт ХХК-д тэсэлгээний туслах ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Д аймгийн Д сумын 2 дугаар баг Ш .... тоотод оршин суух, хэрэг урьд ..... аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт О-ийн Ц /РД:М........../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ц нь Архангай аймгийн Э сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр хохирогч А.У-гийн дансны дугаар андуурч шилжүүлсэн 479,400 төгрөгийг өөрийн хадгаламжийн "Хаан банк"-ны .........тоот дансанд андуурагдаж орж ирсэн алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн “Хаан банк”-ны харилцах .........тоот данс руу шилжүүлэн авч, зээлийн төлбөрөө төлж завшсаны улмаас хохирогчид 479,400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж алдаатай гүйлгээ завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд ............ дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.У-гийн мэдүүлсэн “...Би 2024 оны .... дугаар сарын ....-ны өдөр Архангай аймгийн Э суманд байхдаа онлайнаар бүтээгдэхүүн худалдаж авахаар болоод хаан банкны ....... дугаарын данс руу бүтээгдэхүүний төлбөр болох 479,400 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад данс андуурч хаан банкны .........дугаарын Ц гэх нэртэй данс руу "у" гэх гүйлгээний утгатайгаар андуурч шилжүүлсэн. Тэгээд тухайн үед Хаан банканд хандаад, дараа нь хэд хоногоос тухайн Ц гэх хүн нь над руу нууцалсан дугаараас залгаад "Би хөдөө явж байна, төв орохоороо мөнгийг чинь буцаагаад шилжүүлье, гэхдээ би бараг 20-оод хононо шүү" гэж хэлсэн. Тэгээд тус өдрөөс хойш би ямар ч холбоогүй байхаар нь Хаан банканд дахиад хандтал нөгөө Ц гэх хүн дахиж над руу залгаад "Би банканд өртэй байсан юм аа, чиний мөнгийг банк авсан байна, одоо надад ямар ч мөнгө байхгүй байна, хэд хуваагаад өгье" гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш дахиж холбогдоогүй." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуу/
Хохирогч А.У-гийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ... Миний андуурч шилжүүлсэн мөнгийг төлж барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй.
...Би тогтоолгохгүй миний сэтгэцэд хор уршиг гэх зүйл байхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60 хуу/
"Хаан банк"-ны дансны хуулга, материалд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн “...иргэн О.Ц-ий эзэмшлийн .........дугаарын дансанд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогчийн мэдүүлсэн мөнгөн дүн болох 479,400 төгрөг нь 11 цаг 49 минутад "У" rэх утгатайгаар тус дансанд орлогын гүйлгээ болон хийгдэж, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 51 минутад .........дугаарын данс рууy 479,897,26 төгрөгийн мөнгөн дүнгээр зарлагын гүйлгээ хийгдсэн…” гэх тэмдэглэл /хх-ийн 14 хуу/
"Хаан банк"-ны дансны хуулга, материалд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн “...О.Ций эзэмшлийн Хаан банкны .........дугаарын дансны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх нийт орлого, зарлагын гүйлгээний дэлгэрэнгүй хуулга байх ба тус дансанд нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 51 минутад "аа" гэх гүйлгээний утгатайгаар хаан банкны .........дугаарын данснаас 479,897 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 25 хуу/
"Хаан банк"-ны 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаартай албан бичигт үзлэг хийсэн “...Тус харилцагчийн .........тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 15 минут, 14 цаг 47 минутад 21 гүйлгээний утгатай гарсан тус гүйлгээ нь өөрийнх нь онлайн цалингийн зээлийн данс руу зээл төлөлтийн гүйлгээ хийсэн байна...” /хх-ийн 27 хуу/
"Хаан банк"-ны 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ....... дугаартай албан бичигт үзлэг хийсэн “............ тоот данс руу 2024 оны 08 сарын 09-ний өдөр интернэт банк ашиглан шилжүүлэн хаасан байна .........тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 15 минутад 229.600 төгрөг, 14 цаг 47 минутад 249,800 төгрөгийн 21 гүйлгээний утгатай гарсан тус зээлийн хугацаа хэтэрсэн учир зээлийн гэрээний журмын дагуу банк харилцах данснаас гүйлгээ нь зээл харилцагчийн цалингийн зээл төлөгдсөн байна. Онлайн цалингийн заал төлөлтийн гүйлгээ хийсэн байна...”гэх тэмдэглэл /хх-ийн 28 хуу/
Яллагдагч О.Ц-ий мэдүүлсэн “...Миний Хаан банкны хадгаламжийн .........дугаарын дансанд орсон мөнгийг би 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны өөрийн харилцах данс болох .........дугаарын данс руу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр "Оюутолгой” компанид ажиллаж байхдаа шилжүүлсэн юм. Би хохирлоо бүрэн барагдуулах болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/ зэрэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар О.Ц нь Архангай аймгийн Э сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр хохирогч А.У-ийн дансны дугаар андуурч шилжүүлсэн 479,400 төгрөгийг өөрийн хадгаламжийн "Хаан банк"-ны .........тоот дансанд андуурагдаж орж ирсэн алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн “Хаан банк”-ны харилцах .........тоот данс руу шилжүүлэн авч, зээлийн төлбөрөө төлж завшсаны улмаас хохирогчид 479,400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж алдаатай гүйлгээ завших гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж алдаатай гүйлгээ завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч О.Ц нь Архангай аймгийн Э сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр хохирогч А.У-ийн дансны дугаар андуурч шилжүүлсэн 479,400 төгрөгийг өөрийн хадгаламжийн "Хаан банк"-ны .........тоот дансанд андуурагдаж орж ирсэн алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн "Хаан банк"-ны харилцах .........тоот данс руу шилжүүлэн авч, зээлийн төлбөрөө төлж завшсаны улмаас хохирогчид 479,400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.У-гийнмэдүүлсэн “...Би 2024 оны .... дугаар сарын ....-ны өдөр Архангай аймгийн Э суманд байхдаа онлайнаар бүтээгдэхүүн худалдаж авахаар болоод хаан банкны ....... дугаарын данс руу бүтээгдэхүүний төлбөр болох 479,400 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад данс андуурч хаан банкны .........дугаарын Ц гэх нэртэй данс руу "У" гэх гүйлгээний утгатайгаар андуурч шилжүүлсэн. Тэгээд тухайн үед Хаан банканд хандаад, дараа нь хэд хоногоос тухайн Ц гэх хүн нь над руу нууцалсан дугаараас залгаад "Би хөдөө явж байна, төв орохоороо мөнгийг чинь буцаагаад шилжүүлье, гэхдээ би бараг 20-оод хононо шүү" гэж хэлсэн. Тэгээд тус өдрөөс хойш би ямар ч холбоогүй байхаар нь Хаан банканд дахиад хандтал нөгөө Ц гэх хүн дахиж над руу залгаад "Би банканд өртэй байсан юм аа, чиний мөнгийг банк авсан байна, одоо надад ямар ч мөнгө байхгүй байна, хэд хуваагаад өгье" гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш дахиж холбогдоогүй." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуу/
Хохирогч А.У-гийн2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ... Миний андуурч шилжүүлсэн мөнгийг төлж барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй.
...Би тогтоолгохгүй миний сэтгэцэд хор уршиг гэх зүйл байхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60 хуу/,
"Хаан банк"-ны дансны хуулга, материалд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн “...иргэн О.Ций эзэмшлийн .........дугаарын дансанд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогчийн мэдүүлсэн мөнгөн дүн болох 479,400 төгрөг нь 11 цаг 49 минутад "uransanaa" rэх утгатайгаар тус дансанд орлогын гүйлгээ болон хийгдэж, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 51 минутад .........дугаарын данс рууy 479,897,26 төгрөгийн мөнгөн дүнгээр зарлагын гүйлгээ хийгдсэн…” гэх тэмдэглэл /хх-ийн 14 хуу/
"Хаан банк"-ны дансны хуулга, материалд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн “...О.Ц-ий эзэмшлийн Хаан банкны .........дугаарын дансны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх нийт орлого, зарлагын гүйлгээний дэлгэрэнгүй хуулга байх ба тус дансанд нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 51 минутад "аа" гэх гүйлгээний утгатайгаар хаан банкны .........дугаарын данснаас 479,897 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 25 хуу/,
"Хаан банк"-ны 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5156/225 дугаартай албан бичигт үзлэг хийсэн “...Тус харилцагчийн .........тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 15 минут, 14 цаг 47 минутад 21 гүйлгээний утгатай гарсан тус гүйлгээ нь өөрийнх нь онлайн цалингийн зээлийн данс руу зээл төлөлтийн гүйлгээ хийсэн байна...” /хх-ийн 27 хуу/,
"Хаан банк"-ны 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаартай албан бичигт үзлэг хийсэн “..... тоот данс руу 2024 оны 08 сарын 09-ний өдөр интернэт банк ашиглан шилжүүлэн хаасан байна .........тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 15 минутад 229.600 төгрөг, 14 цаг 47 минутад 249,800 төгрөгийн 21 гүйлгээний утгатай гарсан тус зээлийн хугацаа хэтэрсэн учир зээлийн гэрээний журмын дагуу банк харилцах данснаас гүйлгээ нь зээл харилцагчийн цалингийн зээл төлөгдсөн байна. Онлайн цалингийн заал төлөлтийн гүйлгээ хийсэн байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 28 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.Ц нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж алдаатай гүйлгээ завших” гэмт хэргийн шинж нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг нь бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших, шамшигдуулах, захиран зарцуулах сэдэлтээр илэрдэг.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч О.Ц нь Архангай аймгийн Э сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр хохирогч А. У дансны дугаар андуурч шилжүүлсэн 479,400 төгрөгийг өөрийн хадгаламжийн "Хаан банк"-ны .........тоот дансанд андуурагдаж орж ирсэн алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн "Хаан банк"-ны харилцах .........тоот данс руу шилжүүлэн авч, зээлийн төлбөрөө төлж завшсаны улмаас хохирогчид 479,400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж алдаатай гүйлгээ завших үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч О.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч А.У-д 479.400 төгрөгийн хохирол учирсан байна.
Хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтаар хохирогч А.У нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирлоо авсан, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Ц нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч О.Ц-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Ц-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч О.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд: учруулсан хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч О.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Ц нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР