| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0200/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/231 |
| Огноо | 2025-08-15 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/231
2025/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У, Ц.Б
Шүүгдэгч: П.О, Л.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт П-ийн О,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 , 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Л-ийн Онарт холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, .... оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Б суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой,
...... менежер мэргэжилтэй, Архангай аймгийн Б сумын ..... ажилтай, ам бүл .. , нөхөр, 2 хүүхдийн хамт, Архангай аймгийн Б сумын З багийн ..... тоотод оршин суух, Монгол Улсын ...... тэргүүний ажилтан цол тэмдэг шагналтай, урьд ял шийтгэлгүй, М овогт П-ийн О /РД:А......../,
2. Монгол улсын иргэн, .... оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Архангай
аймгийн Э суманд төрсөн, ....... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Архангай аймгийн Б сумын ...... ажилтай, ам бүл ..., нөхөр, .... хүүхдийн хамт Архангай аймгийн Б сумын З багийн ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н овогт Л-ийн О /РД:А......./
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын ....-ны өдрийн захирамжаар тус сумын ...... томилон ажиллаж эхэлсэн ба улмаар С даргаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш шударга хариуцлагатайгаар гүйцэтгэж албаны ёс зүйг сахина”, 6.3-д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албаны үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэснийг, Төрийн албан тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэг “үнэн зөв байх” гэснийг, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэг “төсвийн иж бүрэн,үнэн зөв байдлыг хангасан байх”, 5.1.3 “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 5.1.4 “ил тод байдлыг хангасан байх”, 5.1.5 “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж, 2022 оны .... дүгээр сараас 2024 оны ... дүгээр сарыг хүртэл хугацаанд 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр,
Иргэн Б.Б-тэй тохиролцож, 2022 оны .... дүгээр сарын ...-ний өдөр ... дугаартай, 2022 оны ... дугаар сарын ...-ний өдөр ... дугаартай “Б сумын ..... төвд түлш бэлтгэх” гэрээний баримт бичгийг тус тус бүрдүүлж, 2022 оны 03
дугаар сарын 23-ны өдөр ...... төвийн Төрийн сангийн ...... дугаарын
данснаас Б.Б-ийн эзэмшлийн хаан банкны ....... дугаарын дансанд
“Модны үнэ” гэсэн утгаар 840,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр
“Модны үнэ” гэсэн утгаар 650,000 төгрөгийг тус тус шилжүүлж, дээрх мөнгөнөөс
Б.Б-ийн модны мөнгө болох 200,000 төгрөгийг үлдээж, түүний эзэмшлийн Хаан
банкны ..... дугаарын данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны
....... дугаарын данс руу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “89712109”
гэсэн утгаар 640,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “В” гэсэн утгаар
650,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 1,290,000 төгрөгийг өөртөө авч,
Иргэн Т.Г-тай тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
... дугаартай“Б сумын ..... төвд д түлш бэлтгэх” 3,150,000 төгрөгийн
гэрээний баримтыг бүрдүүлж, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ......
төвийн Төрийн сангийн ..... дугаарын данснаас Т.Г-ын
эзэмшлийн Хаан банкны 5153031197 дугаарын дансанд “Модны үнэ” гэх гүйлгээний
утгатайгаар 3,150,000 төгрөгийг шилжүүлж, уг мөнгөнөөс иргэн Т.Г-т 20,000
төгрөгийг үлдээж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Т.Г-ын Хаан
банкны ........ дугаарын данснаас өөрийн эзэмшлийн хаан банкны
.............. дугаарын данс руу үлдэгдэл 3,130,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч,...... төвийн үйл ажиллагаанд зарцуулахаар 1,100,000 төгрөгийн
шатахуун худалдан авч буй мэтээр “НИК” ХХК-ийн Архангай аймгийн Б суманд
байрлах Петровис шатахуун түгээх станцын салбарын Хаан банкны .....
дугаартай данс руу 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1,100,000 төгрөгийг
шилжүүлж, дээрх шилжүүлсэн мөнгөнөөс тухайн өдөр 700,000 төгрөгийг тус
шатахуун түгээх станцын эрхлэгч С.Б-ны эзэмшлийн Хаан банкны .......... дугаарын данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны .................... дугаарын данс руу шилжүүлэн авч, өөртөө 700,000 төгрөгийн эдийн засгийн давуу
байдал бий болгож, Б сумын Засаг даргын шийдвэргүйгээр өөрт тэтгэмж авахын тулд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .......... дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал гарган номын санч Г.Ц-д 323,840 төгрөг, бүжгийн багш Д.Н-т 323,840 төгрөг, Хөгжмийн багш С.Д 323,840 төгрөгийг олгож, улмаар олгосон тэтгэмжээс тэднээс өөрийн эзэмшлийн Хаан банкны ...... дугаарын дансаар 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нийт 164,000 төгрөгийг өөртөө авч,
Б сумын ..... төвд д 10 ширхэг бүжгийн хувцас худалдан авахдаа
өөртөө мөнгө гаргуулан авах зорилгоор тус бүжгийн хувцасны бодит үнийн дүн
болох 1,815,500 төгрөг дээр 1,422,800 төгрөгийг нэмж гарган, иргэн Б.С-ийн
Хаан банкны дээрх дугаарын данснаас 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр
өөрийн эзэмшлийн хаан банкны ....... дугаарын дансанд өөртөө 1,422,800
төгрөгийг шилжүүлэн авч,
Тус сумын ...... төвийн нягтлан бодогчийн албан үүргийг хавсран
гүйцэтгэдэг Л.О-тэй урьдчилан үгсэн тохиролцож, 2024 оны 08 дугаар
сарын 27-ны өдөр “Ц” ХХК-тай Б сумын ..... төвд ийн
дулааны шугам, сан техникийн засвар, үйлчилгээ хийж гүйцэтгэж буй мэтээр "Ажил
гүйцэтгэх ... дугаартай гэрээ”-г байгуулж, Б сумын ..... төвд ийн дарга
П.О1 дүгээр гарын үсэг, нягтлан бодогч Л.О2 дугаар гарын
үсгийг тус тус зурж гэрээний дагуу ажил гүйцэтгэх төлбөр 8,787,000 төгрөгийг
“Ц” ХХК-ийн төрийн банкны ............ дугаарын данс руу
шилжүүлж, “Ц” ХХК-д 879,000 төгрөгийн үлдээж, 2024 оны 09
дүгээр сарын 05-ны өдөр өөрийн төрсөн охин П.Н-д 4,108,000
төгрөгийг, нягтлан бодогч Л.О-т 1,500,000 төгрөгийн, өөртөө 2,300,000
төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгож,...... төвийн тайзны нүүрний гэрлийг худалдан авахдаа өөртөө мөнгө гаргуулан авах зорилгоор нүүрний гэрэл худалдан авсан бодит үнийн дүн болох 3,640,000 төгрөг дээр 944,820 төгрөгийг нэмж Б сумын ..... төвд ийн Төрийн сангийн ........... дугаарын данснаас “М” ХХК-ийн Худалдаа
хөгжлийн банкны .... дугаарын данс руу “Хөрөнгийн үнэ” гэх гүйлгээний
утгаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 4,317,700 төгрөгийг шилжүүлж тус
мөнгөнөөс 944,820 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “М” ХХК-ийн захирал Д.Золбаярын эхнэр Г.Н эзэмшлийн хаан банкны ............ дугаарын данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ................. дугаарын дансанд шилжүүлэн өөртөө 944,820 төгрөгийн эдийн засгийн
давуу байдал бий болгож төр, нийтийн эрх ашигт нийт 14,958,620 төгрөгийн хохирол
учруулсан,
Шүүгдэгч Л.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Б сумын ...... төвийн нягтлан бодогчийн албан тушаалыг хавсарган гүйцэтгэх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш,шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа
харилцаанаас ангид байна”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл
ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэснийг, Төрийн албан тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэг “үнэн зөв байх” гэснийг, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэг “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх”, 5.1.3 “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 5.1.4 “ил тод байдлыг хангасан байх”, 5.1.5 “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж заасныг зөрчиж Архангай аймгийн Б сумын ...... төвийн дарга П.О-тэй урьдчилан үгсэн тохиролцож, “Ц” ХХК-тай Б сумын ..... төвд ийн дулааны шугам, сан техникийн засвар, үйлчилгээ хийж гүйцэтгэж буй мэтээр “Ажил гүйцэтгэх ... дугаартай гэрээ”-г 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, Б сумын ..... төвд ийн дарга П.О 1 дүгээр гарын үсэг, нягтлан бодогч Л.О2 дугаар гарын үсгийг тус тус зурж гэрээний дагуу ажил гүйцэтгэх төлбөр 8,787,000 төгрөгийг “Ц” ХХК-ийн төрийн банкны ............. дугаарын данс руу шилжүүлж, “Ц” ХХК-д 879,000 төгрөгийн үлдээж, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус сумын ...... төвийн дарга П.О-т 2,300,000 төгрөгийн, П.О-ийн төрсөн охин П.Н-д 4,108,000 төгрөгийн, өөртөө 1,500,000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгож төр, нийтийн эрх ашигт нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн ............... дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Гэрч Н.Т-ийн “...Архангай аймгийн Б сумын ......
төвд ...... өвийн ажилтны албан тушаал дээр тус байгууллагын нярвын ажлыг
хавсран гүйцэтгэх тушаал гарч ажиллаж эхэлсэн юм. Намайг Б сумын ......
төвийн нярвын ажлыг хүлээлгэн өгөхдөө зөвхөн нүдэнд харагдаж байгаа хувцас
болон эд хөрөнгийг тэмдэглэл үйлдэж хүлээлгэн өгсөн байдаг. Улмаар тус сумын
...... төвийн дарга О 2024 оны 10 дугаар сард надад 3 хавтастай
нярвын бичиг баримтыг оруулж ирээд энэ бантан болсон бичиг баримтыг чи
цэгцлээд өг гэж хэлээд баахан цаасан баримтууд үлдээгээд явсан. Би улмаар
тухайн баримтууд дундаас гэмт хэргийн шинжтэй дараах зүйлийг олж хараад
Авлигатай тэмцэх газарт хандсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-17 хуу/,
Гэрч Г.Ц-гийн “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "... Б
сумын ............нь даргыг оруулаад нийтдээ 6 ажилчин, албан хаагчтай
ажилладаг. Даргаар П.О, номын санчаар миний бие Г.Ц, ......
өвийн ажилтнаар Н.Т, хөгжмийн багшаар С.Д, бүжгийн багш Л.Н, үйлчлэгчээр М нар ажилладаг. Харин ...... төвийн нягтлан бодогчоор тус сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Л.О гэрээт ажилтнаар манай байгууллагын нягтлан бодогчийн ажлыг давхар гүйцэтгэдэг юм. ....2024 оны 06 дугаар сард буюу хагас жилээр ...... төвийн дарга
П.О нь ажилчидтай хурал хийхдээ “би давхар 2 урамшуулал бодуулж
болохгүй байна. Засаг дарга гарын үсэг зурж өгөхгүй байна” гэж хэлээд “та хэдийн
дансанд би өөрийнхөө урамшууллыг тус тус хуваагаад хийчихье, та хэд
урамшууллын мөнгө орохоор миний дансанд 54,000 орчим төгрөгийг хийгээрэй” гэж
хэлсэн. Улмаар бидний цалин ордог өдөр П.О...... төвийн групп чатад
өөрийн хаан банкны дансны дугаарын тавьсан байсан. Улмаар би 54 мянга хэдэн
төгрөг байсныг нь сайн санахгүй байна ямар ч байсан бутархайтай мөнгө байсан.
Би яг мөнгө шилжүүлэхдээ нэг мөсөн гэж бодоод бүхэл 55,000 төгрөг болгоод
хийсэн. Тухайн мөнгийг бидний урамшуулалд олгоод байгаа юм уу? Аль эсхүл
даргын урамшуулалд олгоод байгааг бид сайн мэдээгүй. Бид дарга П.Оийг
хэлсэн учраас л шилжүүлсэн. Бид П.О-ийг ...... төвийн дарга болохоор
буюу биднийг шууд удирдах дарга байсан учраас айгаад хэлснийг нь хийгээд
байдаг. Тэр болгон эсэргүүцээд байж чаддаггүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 20-
22 хуу/,
Гэрч Д.Н-ын “...2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн өгсөн
“...Бүжгийн багшаар Д.Н миний бие ажилладаг. ... 2024 оны 10 дугаар сараас үйлчлэгчээр Мөнхнасан нар ажилладаг. Өмнө нь ажиллаж байсан үйлчлэгчийг С.Э гэдэг байсан. ...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын ажилчдад хагас жилийн урамшууллын мөнгө орсон юм. Уг мөнгө орсны дараагаар ажилчид хагас жилийн тайлангаа бичээд сууж байхад ...... төвийн дарга П.О гаднаас орж ирээд нийт ажилчдын дунд хандаж “надад урамшууллын мөнгө 2 удаа давхцаж орох ёсгүй юм байна, нэг урамшууллаа засаг даргаараа үнэлүүлээд авчихлаа, дахин нэг урамшууллаа бодуулах гэсэн чинь засаг дарга би 2 урамшуулал бодохгүй гээд 1 урамшууллыг минь бодсонгүй, тийм учраас та хэдийн данс руу би өөрийнхөө урамшууллыг нэмээд бодчихсон, та хэд надад тус бүр 54,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсний дагуу би даргын групп чатад тухайн өдөр байршуулсан 5153025071 дугаарын дансанд 55,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Уг мөнгийг манай байгууллагын нийт 4 ажилтан даргын дансанд шилжүүлсэн. ...Б сумын ..... төвд д өмч хамгаалах зөвлөл байдгийг би саяхан мэдсэн. Саяхан буюу 2024 оны 10 дугаар сарын сүүлээр аймгийн Орон нутгийн өмчийн газраас хүмүүс ирж нөхцөл байдалтай танилцахад л анх тус ...... төвийн өмч хамгаалах зөвлөлийн даргаар намайг томилсон тушаалтай танилцсан. Үүнээс өмнө нь буюу 2024 оны 06 дугаар сард дарга П.О надад хандаж “чи байгууллагын өмчийн дарга шүү, хагас жилийн тооллогоо хийгээрэй” гэж хэлэхэд л анх удаа мэдсэн. Тухайн тушаал нь 2024 оны 02 дугаар сард гарсан байсан. Өмч хамгаалах зөвлөлийн даргаар миний бие, гишүүдээр Г.Ц, С.Д нарыг томилсон байсан. Энэхүү тушаалыг гаргахдаа бидэнд нэг ч удаа хэлж, ярилцаж, санал авч байгаагүй. Мөн өмч хамгаалах зөвлөл хуралдсан зүйл байхгүй. ...Б сумын ..... төвд ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хэр бодитоор байдаггүй эд зүйлс байдаг. Гэхдээ бүртгэлээ харахгүй бол нэрсийг нь санахгүй байна. Байгууллагын үндсэн хөрөнгөд эд зүйл бүртгэж авах, бүртгэлээс хасах үйл ажиллагааг дарга П.О л хийдэг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25-28 хуу/,
Гэрч С.Э-ын “...П.О нь байгууллагын ажилчдын 2023 оны 12 дугаар хүн тус бүрээс 150,000 төгрөгийг миний дансанд хураалгаж даргын цаасан дээр бичиж өгсөн эд зүйлсийг тухайн мөнгөөр худалдан авч байгууллагад авч байсан. Тухайн авсан эд хөрөнгийг байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэж байсан. Мөн 2024 оны 06 дугаар сард байгууллагын дарга П.О ажилчдыг тайлангаа бичээд сууж байхад орж ирээд бидэнд хэлэхдээ “та нар бүгд 2 урамшуулал авах юм байна, надад 2 урамшуулал олгогдохгүй гэж засаг дарга хэлж байна, тиймээс би өөрийнхөө 1 урамшууллыг та нарын урамшуулал дээр нэмээд хийчихье, харин өнөөдөр цалин бодно та нар мөнгө орохоор над руу 55,000 төгрөг шилжүүлээрэй” гэж хэлсэн. Улмаар бид үүний дагуу урамшууллын мөнгө орсны дараа П.О даргын групп чатад байршуулсан түүний дансанд шилжүүлсэн.Би тухайн 55,000 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд дарга надад тухайн үед 60,000төгрөгийн өртэй байсан учраас түүндээ суутгасан юм. Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус ...... төвийн нярав, үйлчлэгчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд дарга П.Онамайг өрөөндөө дуудаж санхүүгийн хоосон баримтууд дээр энд гарын үсгээ зурчих гэх байдлаар шахаж, чи нярав юм чинь энд гарын үсэг зурах ёстой гэж хэлээд ихэнхдээ санхүүгийн баримтуудад гарын үсэг зуруулдаг байсан...Би Б сумын ..... төвд д үйлчлэгч, нярвын албан тушаалд ажиллаж байхдаа 2023 оны 07 билүү 08 дугаар сард даргын өрөөнд жолоочийн жолооны хуудас, зэрэг баримт янзалж, цэгцэлж байхдаа миний нөхөр Ц нэр, регистрийн дугаарыг бичсэн 1,100,000 төгрөгийн жолооны хуудас гарч ирсэн юм. Улмаар би гайхаад харсан чинь “Б сумаас эд зүйл ачиж Улаанбаатар хот руу тээвэр хийсэн” гээд биччихсэн баримт байсан. Улмаар дарга П.О тухайн өдөр намайг клонкоос очиж шатахууны зарлагын баримт аваад ир гэж хэлээд намайг сумын “Петровис” ШТС-руу явуулсан юм. Би тухайн ШТС дээр очиж дарга явууллаа, танайхаас зарлагын баримт аваад ир гэж байна гэж хэлсэн чинь надад 1,100,000 төгрөгийн шатахууны зарлагын баримтыг бичээд бэлдчихсэн байж байгаад надад өгсөн юм. Миний нөхөр Цогтжаргал нь ачааны машинтай тээвэр хийдэг боловч тухайн цаг хугацаанд сумын ...... төвийн ямар нэгэн эд зүйлийг ачиж үйл ажиллагаанд оролцож яваагүй байхад хуурамч баримт бүрдүүлсэн байсан. Тухайн мөнгийг хэн, хэзээ, хэрхэн авч юунд зарцуулсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Миний нөхрийн овог, нэр, регистрийн дугаарыг миний ажлын анкетаас харсан байж болзошгүй гэж бодож байна. ...Б сумын ..... төвд д албаны хэрэгцээнд тээврийн хэрэгсэл байдаггүй. Ер нь байгууллагаас шатахуун авч байсан хүн ховор байдаг бөгөөд манай номын санч Цолмон эгч бид 2 л машинтай учраас ганц нэг удаа 10 литр бензин авч байсан тохиолдол бий. Байгууллагын шатахууныг бүгдийг нь дарга П.О өөрөө мэдэж зарцуулдаг. Үүндээ ажилчдыг оролцуулдаггүй. Бид албаны хэрэгцээнд шатахуун авахаар бол даргаас зөвшөөрөл авч авдаг....Би яагаад ажлаасаа гарсан бэ гэхээр дарга П.О янз бүрийн хоосон баримтууд дээр гарын үсэг зуруулаад байсан болохоор нь сүүлд нь асуудалд орох вий гэж айгаад, мөн ингэж ажиллаж байхаар хувиараа юм хийе гэж бодоод
ажлаасаа гарсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31-34 хуу/,
Гэрч Г.Б-ийн “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс одоог хүртэл Архангай аймгийн ............... газрын мэргэжилтнээр ажиллаж байна....Би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн ............
өмчийн газрын дарга Х.Г гаргасан ажлын хэсгийн удирдамжийн дагуу
Архангай аймгийн Б сумын ...... төвд “Аймгийн засаг даргатай байгуулсан
гэрээний биелэлтийг дүгнэх, өмч хөрөнгөтэй холбоотой гарсан зөрчлийг
арилгуулах, мэргэжил арга зүйгээр хангах” талаар ажилласан юм. Уг ажлын хэсэгт орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Ш.Д бид 2 ажилласан. Миний албан тушаал хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн гэж явдаг боловч надад одоохондоо байцаагчийн шалгах эрх үүсээгүй байгаа учраас би илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авах боломжгүй байсан. Харин илэрсэн зөрчлүүдийг арилгах хугацаатай үүргийг албан бичгээр хүргүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 41-43 хуу/,
Гэрч С.Д-ын “...Би Б сумын ..... төвд ийн дарга П.О-ийг танина. П.О нь манай ...... төвийн даргаар ажилладаг бөгөөд дарга, ажилтны харилцаатай байдаг. Мөн П.О-ийн нөхөр болох Г нь манай ээж Сонормаагийн үеэл бөгөөд би Г ахын гэрээр цагаан сараар орж гардаг, мэндтэй устай байдаг хүмүүс юм....Б сумын ............даргатайгаа нийлээд нийт 6 ажилтантай. ...... төвийн даргаар П.О, номын санчаар Г.Ц, өвийн ажилтан Н.Т, бүжгийн багшаар Д.Н, үйлчлэгчээр Н.М, хөгжмийн багшаар С.Д миний бие ажилладаг юм....Б сумын ..... төвд ийн дарга П.Онь тус байгууллагын ажилчдын цалин урамшууллаас хувьдаа авч байсан тохиолдол байгаа. 2024 оны 06 дугаар сард хагас жилийн урамшууллаас ...... төвийн ажилтан бүрээс /Т-ээс аваагүй/ 50,000 орчим төгрөгийг хувьдаа авсан. Тухайн мөнгийг авахаасаа өмнө бидэнд хэлэхдээ “Би өөрийнхөө дансаар урамшууллаа бодоод авах гэхээр над дээр 1-ээс дээш урамшуулал гарахгүй байна. Тэгээд та хэдийн цалин дээр өөрийнхөө авч чадахгүй байгаа урамшууллыг нэмж бодож оруулаад авчихъя. Та хэд урамшууллын мөнгө орсны дараа миний данс руу мөнгө хийгээд өг гэж хэлсэн. Улмаар урамшууллын мөнгө орсны дараагаар өөрийнхөө дансны дугаарыг ...... төвийн ажилчдын групп чатад бичиж үлдээсэн байсан. Үүний дагуу би тухайн дансанд хэлсэн мөнгийг нь шилжүүлсэн....Б сумын ..... төвд д өмч хамгаалах зөвлөл байдаг гэдгийг саяхан мэдсэн. Өмч хамгаалах зөвлөлийн даргаар Д.Н, гишүүдээр Г.Ц, С.Д миний бие байдаг. Өмч хамгаалах зөвлөлд намайг томилсон тушаал гарсан гэдгийг би сайн мэдэхгүй байна. Саяхан Орон нутгийн өмчийн газраас хүмүүс ирэхэд л би мэдсэн. ...Манай ............албаны хэрэгцээнд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй. Би ...... төвөөс 3-4 удаа л бензин авч байсан. Энэ нь намайг тухайн байгууллагын галчаар ажиллаж байхад мод хөрөөдөх зорилгоор 3-4 удаа цахилгаан
хөрөөнд 1-2 литр бензин өгч байсан. Би 2023 оны шинэ жилээр байгууллагын азтан
болж 40,000 төгрөгийн бензиний талон авч байсан. Өөрөөр байгууллагаас бензин
авч байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-48 хуу/,
Гэрч Д.Н-ын дахин өгсөн“...Б.Б гэх хүн Б сумын ..... төвд д ерөөсөө ажилладаггүй. Ажиллаж байхыг нь харж байгаагүй. Манай байгууллагад засварлах зүйл байвал түүн рүү залгаад гуйж хэлээд янзлуулдаг. Б.Б-тэй ...... төвийн дарга П.Ол утсаар ярьж юм хийлгээд байдаг.Энэ хүн ...... төвд ажиллаж байгаагүйг манай бүх ажилчид мэднэ. Өглөө ажилдаа ирээд орой тарж байхыг нь харж байгаагүй....Манай байгууллагын ирцийн бүртгэлийг ...... төвийн дарга П.О өөрөө бүртгэж хөтөлдөг....Миний санаж байгаагаар ...... төвийн ажилчдад 2024 оны 06 дугаар сард үр дүнгийн урамшуулал гэж миний хувьд “80% -иар үнэлэгдэж” цалинтай хамт мөнгө нь орсон. Үүний дараагаар ажилчдад нэг удаагийн тэтгэмж гэж 323,840 төгрөг орсон.Үүнээс 55,000 төгрөгийг дарга П.О-ийн хаан банкны дансанд “Н-с гэсэн утгатай шилжүүлсэн. Уг мөнгийг дарга П.О гэж хэлээд дансаа групп чатад байршуулсан байсан учраас шилжүүлсэн. Яагаад гэвэл дарга учраас л шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51-52 хуу/,
Гэрч С.Э-ын дахин өгсөн “...Намайг 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б сумын ..... төвд д үйлчлэгч, нярваар Б.Б гэх хүн ажиллаж байгаагүй. Намайг ажлаас гарсны дараа ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би Б.Б гэх хүнийг танина. Энэ хүн нь манай Б сумын иргэн бөгөөд мужаан хувиараа бизнес эрхэлдэг хүн юм. Энэ хүнийг ...... төвд ажиллаж байхыг нь хараагүй. ...Б сумын ..... төвд ийн ажилчдын ирцийг тус байгууллагын дарга П.О бүртгэдэг байсан. Одоо ч хэвээрээ байх гэж бодож байна....Миний санаж байгаагаар цалинтай хамт үр дүнгийн урамшууллын мөнгө орж ирсэн би үр дүнгээр 80% тай үнэлэгдсэн. Үүний дараагаар ажилчдад нэг удаагийн тэтгэмж гэж 323,840 төгрөг орсон бөгөөд надаас бусад нь дарга П.О-т 55,000 төгрөгийг шилжүүлсэн. Дарга надад өртэй байсан бөгөөд түүнээсээ суутгаж
бодсон. Бэлэн эсхүл дансаар зээлснээ санахгүй байна. Ямар ч байсан өгөө аваатай
байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55-56 хуу/,
Гэрч С.Д-ын дахин өгсөн “...Миний мэдэж байгаагаар Б.Б нь Б сумын ..... төвд д ажиллаж байгаагүй. Жилд ганц хоёр удаа ...... төвийн эвдэрч, гэмтсэн модон эд зүйлс зэргийг засварлаж өгч байсан. Саяхан манай ...... төвд хувцасны шүүгээ, толины хүрээ хийж өгсөн. Түүнээс биш манай байгууллагад Б.Б гэх хүн ажиллаж байгаагүй. Өглөө ажилд ирээд орой бууж байхыг нь ганц ч удаа харж байгаагүй. Б.Б гэх хүн манай байгууллагад ажилладаггүй,ажиллаагүй гэдгийг манай байгууллагын бүх ажилчид мэднэ........... төвийн ажилчдын ирцийн бүртгэлийг дарга П.О бүртгэж хөтөлдөг....Миний санаж байгаагаар 2024 оны 06 дугаар сард надад нийтдээ миний үндсэн цалин дээр нэмэгдэж үр дүнгийн урамшууллаар 50%-иар цалингаа нэмүүлсэн. Үүний дараагаар даргын тушаалаар ажилчдын нэг удаагийн тэтгэмжийн мөнгө гэж 323,840 төгрөг орсон. Үүнээс 54,000 төгрөгийг нь би өөрийн ..... дугаарын данснаас дарга П.О-ийн ...... дугаарын дансанд “Dodov-s” гэсэн утгатай шилжүүлсэн. Үүнээс өөрөөр ямар нэгэн мөнгө орж ирээгүй. ......... төвийн дарга П.О өчигдөр буюу 2024 оны11 дүгээр сарын 22-ны өдөр намайг өөрийн ажлын өрөөндөө дуудаж уулзсан. Ингэхдээ надад хандаж би Авлигатай тэмцэх газар дээр асуудалтай болсон. Би шалгагдаж байгаа тэгээд чамаас мэдүүлэг авч магадгүй. Чи мэдүүлэг өгөхөөр бол миний эсрэг битгий мэдүүлэг өгөөрэй, аль болох миний талаар сайн зүйл мэдүүлээрэй гэж ятгасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-60 хуу/,
Гэрч Г.Ц-гийн дахин өгсөн “...Б сумын ..... төвд д Б.Б гэх хүн ерөөсөө ажилладаггүй. Дээрх хүн нэг ч удаа ...... төвд ажил хийж байгаагүй, мөн ажилд орсон гэж өөрөөс нь сонсож байгаагүй. Миний мэдэж байгаагаар тухайн Б.Б гэх хүнээр ...... төвийн хувцасны өрөөнд дарга П.О хувцасны шүүгээ хийлгэж байсан. Үүнээс өөрөөр ...... төвд ажиллаж байгаагүй. Б.Б гэх хүн нь модоор эд зүйл хийдэг Б сумын уугуул хувиараа бизнес эрхэлдэг хүн юм. Би сүүлд сонссоноор дээрх Б.Бгэх хүнийг ажилд томилсон гэх даргын тушаал 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гарсан боловч П.О дарга Б.Бгэх хүнд 10 дугаар сард ажилсан бүтэн цалин бодож өгсөн гэж сонсож байсан. Гэхдээ хэнээс сонссоноо санахгүй байна. Ямар ч байсан манай ажлын хүмүүс ярьж байсан. Б.Б нь ...... төвд нэг ч удаа ажиллаж байгаагүй гэдгийг ажилчид мэднэ....Миний мэдэж байгаагаар Б сумын ..... төвд ийн ажилчдад даргын тушаалаар үр дүнгийн урамшуулал буюу “би 80% үнэлэгдэж” 2,7 сая төгрөг миний цалинтай хамт орсон. Ингээд харахад миний үндсэн цалин сарын 1,6 сая төгрөг, үүнээс урамшуулалд 1,1 сая төгрөг авсан. Харин үүний дараагаар ажилчдын тэтгэмж гэж 323,840 төгрөг миний дансанд орж үүнээс 55,000 төгрөгийг ...... төвийн дарга П.О-ийн эзэмшлийн хаан банкны дансанд хийсэн. Яагаад энэ мөнгийг хийх болсон бэ гэхээр дарга хий гэсэн учраас хийхээс өөр сонголт байгаагүй. Өөрөөр ямар нэгэн мөнгөн тэтгэмж, урамшуулал, цалин тухайн сард орж ирээгүй. Бусад саруудад үндсэн цалин л орж ирсэн. Би Б сумын ..... төвд ийн даргын дээрх ... дугаартай урамшуулал олгох тухай тушаалтай танилцаж байгаагүй. Мөн уг тушаалын хавсралтад дурдсан 265.0 төгрөг миний дансанд орж ирээгүй. Манай байгууллагын бусад ажилчдад хүртэл тухайн мөнгө орж ирээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-64 хуу/,
Гэрч С.Б-ны “...Би 2021 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Б сумын Петровис ШТС-д эрхлэгчээр ажиллаж байгаа....Би Б сумын ..... төвд ийн дарга П.О-ийг танина. Би П.О-ийг тус сумын ...... төвийн эрхлэгч гэдэг утгаар нь танина. Өөр ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй....Би хаан банканд ............ дугаарын данстай. Энэхүү дансыг би маш удаан ашиглаж байгаа. Надаас өөр хүн тухайн дансыг ашигладаггүй....П.О өөрийнхөө 88993013 гэсэн утасны дугаараас миний .........
дугаарт 2023 оны 09 дүгээр сард залгаж “ахаа Улаанбаатар хотоос манай ...... төвд эд зүйлс ирсэн, энэ хүмүүст зардал мөнгийг нь өгөх гэсэн чинь мөнгөгүй болчихлоо, тиймээс танай байгууллагын дансанд ...... төвийн данснаас бензиний мөнгө гэсэн утгатай мөнгө шилжүүлчихье та надад дээрх мөнгөнөөс 700,000 төгрөгийг гаргаад өгөөч гэж хэлсний дагуу тухайн гүйлгээг хийсэн. Минийсанаж байгаагаар тухайн үед манай байгууллагын дансанд шатахууны үнэ гэсэнутгатай 1,100,000 төгрөг орж ирсэн бөгөөд үүнээс 400,000 төгрөгт шатахуун авч үлдсэн 700,000 төгрөгийг би П.О-ийн надад хэлсэн түүний хувийн дансанд шилжүүлж өгсөн юм. Дээрх 400,000 төгрөгт яг хэн нь шатахуун авсныг санахгүй
байна. ...... төвийн шатахууны мөнгө нэгэнт байгууллагын дансанд орсон учраас
тухайн байгууллагын ямар ч ажилтан ирээд шатахуунаа 400,000 төгрөгт тааруулаад
авч болно. Ингэж шатахуун авахад зөвхөн ...... төвийн эрхлэгч П.О-ийн
гарын үсэг тамга тэмдэгтэй бичигтэй хүнд шатахуун олгодог....Би харин бага үнийн дүнтэй дээрх гүйлгээнүүдийг сайн санахгүй байна. Ямар
ч байсан Б сумын ..... төвд ийн дарга П.О над руу залгаад танай
байгууллагын данс руу шатахууны үнэ гээд мөнгө шилжүүлчихлээ. Та надад тэдэн
төгрөгийг миний дансанд шилжүүлээд өгөөч гэж гуйж хэд хэдэн удаа залгаж, дээрх
мөнгө авч байсан. Тэр мөнгөн гүйлгээнүүд байна. Түүнээс өөрөөр би П.О-т
ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг хувийн зүгээс болон өр, авлага байдлаар өгч, авч
байгаагүй. Надад П.О өөрөө үнийн дүнгээ хэлж шилжүүлчих гэж хэлдэг.
Түүнээс биш би өөрөө үнийн дүнг нь зохиож мөнгө шилжүүлж байгаагүй...” гэх
мэдүүлэг /1 хх-ийн 67-69 хуу/,
Гэрч Т.Г-ын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өгсөн “...Би Б сумын ..... төвд ийн дарга П.О ийг танина. Бид нэг суманд хамт
өссөн, гэр бүлийн найзууд юм. Би П.О-тэй ямар нэгэн төрөл садан, гэр
бүлийн харилцаа хамаарал байхгүй ...Би П.О гэх хүнтэй өмнө нь ба одоо ямар нэгэн өр, авлагатай холбоотой асуудал байхгүй, мөнгө зээлж байгаагүй.Өмнө нь харин Б сумын ..... төвд ийн өвлийн түлш буюу түлээг нь бэлдэж өгдөг байсан. Нэг том машин модыг 700,000 төгрөгөөр худалддаг байсан. Нийтдээ 1 жилд 3 удаа л мод буулгадаг байсан. Үүнээс олон удаа бол буулгаж байгаагүй. Зээлээр бол мод өгч байгаагүй. Модны төлбөр мөнгөө модоо буулгасны дараагаар дансаар тухайн байгууллагаас шилжүүлж авдаг байсан. Шилжүүлж авсан мөнгөө би өөртөө буюу гэр бүлдээ зарцуулдаг байсан. ...Дээрх дурдсан .......... дугаарын данс нь миний өөрийн хаан банкны данс мөн байна. Би 2022 оны 10 дугаар сард Б сумын ..... төвд д түлээний мод нийлүүлж төлбөрийг нь дээрх өөрийн хаан банкны дансаар авсан юм. Би дээрх орлого буюу 3,150,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд өөртөө зарцуулсан. Өөр хэн нэгэнд өгөөгүй. Би дээрх дансаа өөрөө захиран зарцуулдаг юм. ...Би яг одоогоос үнэн зөв мэдүүлье. Дээр дурдсан мэдүүлгээс би ...... төвд мод буулгасан гэдэг минь худал юм. Би 2022 оны 10 дугаар сард гэртээ байж байсан чинь Б сумын ..... төвд ийн дарга П.Онадтай холбогдоод чи надад дансаа өгчих, би мөнгө хийгээд чиний данснаас авчихмаар байна гэж хэлсэн юм.Тэгээд би П.О-тэй найзууд учраас саналыг нь зөвшөөрч өөрийн хаан банкны ..... дугаарын дансыг өгсөн чинь миний дансанд нэгэн байгууллагын данснаас 3,150,000 төгрөг орж ирсэн. Улмаар би тухайн мөнгийг П.О-ийн хаан банкны дансанд 3,130,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн үед Б сумын ...... төвд ерөөсөө мод буулгаагүй. Урьд өмнө нь бол хэд хэдэн удаа мод буулгаж байсан. Дээрх 3,130,000 төгрөгийн эх үүсвэр нь Б сумын ..... төвд ийн
данснаас орж ирсэн 3,150,000 төгрөг юм...”,...Дээрх мөнгийг надад юуны мөнгө болох талаар хэлж байгаагүй. Зүгээр дансаа өгчих мөнгө орохоор нь шилжүүлээд өгөөрэй гэж хэлээд мөнгө шилжүүлсэн. Би дансаа ашиглуулсан гээд дээрх мөнгөнөөс 20,000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73-75 хуу/,
Гэрч Б.Б-ийн “...Би Б сумын ..... төвд ийн дарга П.О-ийг танина. Бид нутгийн хуурай ахан дүүсийн харилцаатай байдаг. П.О надад та манай ...... төвд юм хийгээд өг гэх зэргээр гуйж юм хийлгэдэг юм. ...Би Б сумын ..... төвд д ажилладаггүй. Намайг тус ...... төвд ажилд орох уу гэж П.О надаас асууж байсан. Би тухайн саналыг нь зөвшөөрөөгүй юм. П.О надаар 2024 оны10 дугаар сард Б сумын ..... төвд д модоор хувцасны шүүгээ хийлгэсэн юм. Улмаар тухайн модоор хийсэн хувцасны шүүгээг би 1,500,000 төгрөгөөр үнэлж байгаагаа П.О-т хэлэхэд таныг ...... төвийн сантехникчээр ажилд авсан, та хийж байгаа шүүгээгээ дуусгачих,таны шүүгээний мөнгө байгууллагын цалин дээр бодогдож танд орох болно гэж хэлж байсан. Улмаар би 2024 оны 10 дугаар сарын 20-ны орчимд ...... төвийн дарга П.О-т өөрийн хийж дуусгасан модон хувцасны шүүгээг хүлээлгэж өгсөн. Үүний дараа миний хаан банкны 5153070578 дугаарын дансанд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ...... төвийн цалин гэж 1,122,179 төгрөг, 2024 оны 11 дүгээр
сарын 27-ны өдрийн 16 цагт мөн ...... төвийн цалин гэж 351,853 төгрөг тус тус
миний дансанд орсон. Би ...... төвд очиж үндсэн ажилтны хувиар ганц ч удаа очиж ажиллаж байгаагүй. Намайг ...... төвд ажилд томилсон талаар би П.Оээс 2024 оны 10 дугаар сарын дундуур сонссон. Би ажилд орох хүсэлт өгч байгаагүй. .. Өмнө ч тэр одоо ч тэр тийм асуудал байхгүй...Би надад үзүүлсэн баримтыг харлаа. Би 2022 оны 03 дугаар сард Архангай аймгийн Б сумын ...... төвд мод буулгасан юм. Тухайн модыг ............захиалсан бөгөөд би 1 машин мод буулгасан юм. Нэг машин мод нь ойролцоогоор 350.0төгрөг орчим байдаг юм. Би надад ...... төвийн данснаас орж ирсэн 840.0 төгрөгөөс буулгасан модны мөнгөө хасаад илүү шилжүүлсэн мөнгийг нь дарга П.О-ийн данс руу хийж байсан санагдаж байна. Ямар ч л байсан миний буулгасан модны мөнгөнөөс илүү мөнгө буюу 640,000 төгрөг ороод ирсэн. Тухайн мөнгийг П.О надтай холбогдоод илүү мөнгөө миний данс руу шилжүүлчих гэж хэлээд авсан. Би тухайн мөнгийг П.О цааш нь юунд хэрхэн яаж зарцуулсан эсэхийг мэдэхгүй байна....”,...Тухайн миний дансанд шилжиж орсон 650,000 төгрөгийг би мэдэхгүй байна.Би тухайн үед Б сумын ..... төвд д мод буулгаагүй байхад миний дансанд мөнгө ороод ирсэн. Улмаар П.О надтай холбогдоод таны дансанд мөнгө орох байх шүү, тэр мөнгийг та надад аваад өгөөрэй гэж хэлсний дагуу миний дансанд орж ирсэн 650,000 төгрөгийг би П.О-ийн дансанд буцааж
шилжүүлсэн. Би П.О-т дансаа ашиглуулсан байна....Дээрх мөнгийг надад юуны мөнгө гэдгийг тайлбарлаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 78-80 хуу/,
Гэрч Д.Ц-ын “...Би ..... УКС улсын дугаартай Дива 70 хөлт загварын 25 тонны том ачааны машинтай. Би энэхүү машинаа 2024 оны 08 дугаар сард худалдаж авсан. Түүнээс өмнө ..... АРА гэсэн улсын дугаартай Дива загварын 11 тонны ачааны машинтай байж байгаад 2024 оны 08 дугаар сард хүнд зарсан. Би 2 жилийн өмнө л ачааны машинаараа Б сумын ..... төвд д мод буулгаж байсан. Түүнээс өөрөөр ямар нэгэн байдлаар ...... төвтэй холбоотой эд зүйл, бараа материал ачиж үзээгүй. Би Б сумын ..... төвд өөс нэг ч удаа шатахуун авч үзээгүй...”, “...Би Б сумын ..... төвд ийн эд зүйлсийг ачиж Улаанбаатар хот руу тээвэр хийж байгаагүй. Мөн дээр дурдсанчлан нэг ч удаа ...... төвөөс шатахуун авч байгаагүй. Хэрэв тийм баримт яг байдаг бол хуурамч баримт байна...”, “...Уг жолоочийн тооцооны хуудас гэсэн баримтад ...... АРХ улсын дугаартай машиныг бичсэн байна. Надад дээрх улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаггүй. Нэр хэсэгт нь миний нэрийг бичсэн байна гэхдээ гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Манай суманд надаас өөр Цогтжаргал гэдэг нэртэй тээвэрт явдаг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 85-87 хуу/,
Гэрч Г.Г-ийн“...Миний бие 2013 оноос хойш Багануурт дүүрэгт хувиараа оёдолчин хийж байна....Ер нь бол П.О гэх хүнийг танихгүй байсан. 2023 оны 12 дугаар сард ажил багатай байхдаа бүжгийн хувцас оёулах талаар зар байхаар нь утсаар нь холбогдсон.Тэгээд О гэх хүнтэй устаар холбогдоод эрэгтэй, эмэгтэй нийт 10 хувцас, мөн дээлийн загвартай плажийг нийт 2 сая төгрөгөөр оёхоор болсон. Бүжгийн хувцасны хэмжээг энэнтэй адилхан хийгээрээ гээд над руу хувцас явуулсан. Тэгээд бүжгийн хувцасны мөнгө гэж 2 сая төгрөг миний Хаан банкны ........ дугаартай данс руу орж ирсэн. Би О уулзаж байгаагүй, дандаа утсаар болон фейсбүүкээр холбогдож байсан....Чимээгүй байж байгаад 2024 оны 06 дугаар сард О нь над руу холбогдоод чи дахиад хувцас оёх уу гэсэн. Тэгээд өмнөх 10 бүжгийн хувцас нь 2 сая төгрөгтөө багтахгүй байсан болохоор оёно, гэхдээ төлбөрөө өсгөнө гэсэн. Тэгээд надад оёулах хувцасны зургаа харуулахаар нь материалын үнэ болон оёдлын хөлсийг нь тооцоод нэг хувцсанд 320,000 гаруй төгрөг гэж хэлсэн. Угаасаа урлагийн хувцас оёход ажиллагаа ихтэй байдаг. Тэгээд над руу шуудангаар хоёр хувцасны загвар явуулаад хэмжээг нь фейсбүүкээр холбогдож авсан. Тэгээд гарган өгсөн загвараар нь нийт 10 ширхэг бүжгийн дээл оёж өгсөн. 10 ширхэг бүжгийн дээлийн төлбөр нь 3,230,000 гаруй төгрөг болсон. Төлбөр нь наадмаас өмнө орно гэчхээд орохгүй байж байгаад наадмын дараа миний Хаан банкны ...... дугаартай данс руу орсон....Би төлбөрөө авчхаад тэр хүнтэй эргэн холбогдоогүй. Наадмын дараа мөнгөө авчхаад өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэсэн. От мөнгө өгсөн зүйл байхгүй. Тэрнээс хойш түүнтэй дахин холбогдоогүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 91 хуу/,
Гэрч Д.З-ын“...Би 2017 оноос өнөөдрийг хүртэл М ХХК-ийн захирлаар ажиллаж байна....Тус компани 2017 оноос хойш, урлаг ...... арга хэмжээ зохион байгуулах,тоног, төхөөрөмж худалдааны чиглэлээр СХД, 11 дүгээр хороо, АОС25 тоотод үйл ажиллагаа явуулж байна. Тус компани үндсэндээ нэг гишүүнтэй, дагуу 5-аас 6 хүн ажилладаг. Компанийн санхүүгийн асуудлыг би өөрөө хариуцдаг....Ер нь бол танихгүй, гэхдээ тэрээр ажлын шугамаар манайхаас гурван удаа худалдан авалт хийсэн....Худалдан авалт хийхдээ гэрээ байгуулдаг. Тус ...... төвөөс 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нам яригч, кабель утас зэрэг нийт 2,592,000 төгрөгөөр худалдан авалт хийсэн. Мөн 2024 оны 01 сарын 05-ны өдөр гэрэл, микрофон, кабель утас зэрэг нийт 2,120,000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Бас 2024 оны 08 сарын сүүлээр тус ...... төвийн эрхлэгч О нь манайхаас нүүрний гэрлийг суурьтай нь дөрвийг авсан. Тус төхөөрөмжийн бодит нийт үнэ нь 3,640,000 төгрөг буюу нэг бүрийн үнэ нь 910,000 төгрөг юм. Тус сумын ...... төвөөс нүүрний гэрлийн үнэ болон суурийн үнэ гээд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр компанийн Худалдаа хөгжлийн банкны ............ дугаартай данс руу нийт 4,317,700 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тэгээд мөнгө шилжиж орсны дараа О нь над руу залгаад тан руу илүү мөнгө шилжүүлсэн байгаа, тэрийг буцаагаад шилжүүлж өгөөрэй гэхээр нь би ажил ихтэй байсан учир эхнэр Нармандах руу хэлээд энэ хүн рүү мөнгө шилжүүлээд өгчих гээд хэлсэн. Тэгээд эхнэр Нармандах НӨАТ-ын төлбөрийг нь хасаад Оийн Хаан банкны ............. дугаартай данс руу өөрийнхөө ямар банкийг нь мэдэхгүй байна данснаасаа 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 944,800 төгрөгийг шилжүүлсэн байсан. О нь хоёр гурван удаа танайхаас бараа авсан,тэрний тээврийн зардлыг би эндээсээ зохицуулсан учир энэний мөнгийг гаргаж авахгүй бол болохгүй байна гэж хэлээд авсан. 2024 оны 01, 05 сард манайхаас бараа авахдаа зөрүү мөнгө гэж О нь буцаан авч байгаагүй, харин 2024 оны 08 дугаар сард бараа авахдаа мөнгө буцаан авсан. О нь энэ долоо хоногийн нэгдэх өдөр над руу яриад манай дээр шалгалт ирсэн гэхээр нь ямар учиртай юм болсон талаар асуухад танай лед тавих гэж ирсэн хоёр хүмүүсээс зарлагын хоосон баримт нь дээр тамга дараад авсан юм гэж байсан. Тэгэхээр нь чиний авсан зөрүү мөнгө чинь асуудал үүсгэж байна шүү гэхэд урд авсан бараануудын тээврийн зардлыг нөхөх гээд ийм юм болчихлоо л гэж байсан. Сарын өмнө тус ...... төвд Б сумын тамгын газар лед дэлгэц авч өгсөн юм, тэрийг суурилуулах гээд компаниас Бямбацэрэн /88614661/, жолооч Пүрвээ нар компанийн тамгыг авч явсан юм. Би гэрээгээ байгуулаад ирээрэй гээд тамгаа өгөөд явуулсан юм, гэхдээ зарлагын баримт өгч явуулаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 93-94 хуу/,
Гэрч Г.Н-ын “...Золбаяр нь миний нөхөр нөгөө хүнийг нь би танихгүй. ...Миний нөхөр өөрөө бүх юм хийдэг. Заримдаа би завтай үедээ мөнгө шилжүүлэх юмыг нь хийж өгдөг, миний санаж байгаагаар нөхрийнхөө хэлснээс 944,820 төгрөгийг өөрийнхөө хаан банкны ............. дугаарын данснаас ............ дугаартай данс руу 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн үед шилжүүлсэн. Харин компанийн данс руу 2024 оны 08 дугаар сарын30-ны өдөр ...... төвөөс нь 4,317,700 төгрөг орсон байсан санагдаж байна. Ямар учиртай мөнгө шилжүүлж байгаа талаар миний зүгээс нөхрөөсөө асуугаагүй, нөхөр ч хэлээгүй, ер нь бол нөхөр мөнгө шилжүүлчих гэхээр нь би шилжүүлдэг юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 96 хуу/,
Гэрч Б.С-ийн“...Би хаан банкны ....... дугаарын дансыг олон жилийн өмнөөс ашиглаж байна. Өөр хадгаламжийн ...... дугаарын данстай, уг дансыг хааяа л ашигладаг...Ганцэцэгийн юм оёдог гэдгээр нь танина, түүнтэй харилцаа холбоо байдаггүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өр, авлага зээлийн асуудал байхгүй....Оийг танина, гэхдээ нээх дотно биш. Түүнийг Б сумын ..... төвд ийн эрхлэгч гэдгээр нь мэднэ....О нь 2024 оны 06 дугаар сарын үед нал руу утсаар яриад бүжгийн хувцасны материалыг Ганцэцэгтэй хамт яваад авалцаад өгөөч гэсэн. Тэгээд би Ганцэцэгтэй хамт Нарантуул зах орж бүжгийн хувцасны материал авалцаж өгсөн.Бүжгийн хувцасны материал авахад би өөрөөсөө 700,000 төгрөг гаргасан. Харин Ганцэцэг бүжгийн материал авахад мөнгө гаргаагүй, өөрт нь материал байгаа гэж байсан. Дараа нь сар гарны дараа Ганцэцэг рүү бүжгийн хувцас оёулах мөнгө Б сумын ..... төвд өөс шилжиж ороод, Ганцэцэг над руу 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс би өөрийнхөө гаргасан 700,000 төгрөгийг авсан. Харин үлдэгдэл 1,300,000 төгрөгийг нь Оийн данс руу шилжүүлсэн. Гэхдээ уг мөнгө нь дээр Оээс худалдан авсан байсан цагаан идээний мөнгө болох 142,800 төгрөгийг нэмж шилжүүлсэн....Б сумынхаа ...... төвд техник аппаратур авах гээд мөнгө цуглуулж байгаа гэж байсан....Би О-д 2024 оны 04 дүгээр сард 9 сая төгрөгийг тэтгэврийн зээл авч өгсөн. Тэгээд О нь сар бүр 820,000 төгрөгийг над руу шилжүүлдэг. О нь хувиараа аптек ажиллуулдаг юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 98 хуу/,
Гэрч Ж.О-ын “...Ц ХХК-ийг 2009 онд миний төрсөн эцэг болох Г.Ж нь үүсгэн байгуулсан юм. Тухайн компани нь түрээсийн үйл ажиллагаа, зоогийн газар,цайны газар, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Би 2022 онд ажлаасаа гараад тухайн Ц ХХК-ийг хариуцаж үйл ажиллагаа явуулах болсон. Би Ц ХХК нь одоо бол түрээсийн үйл ажиллагаа, худалдааны чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байгаа. Харин би тухайн ажлаас гадна Т ХХК-д инженерээр ажиллаж байгаа. Тухайн компани нь миний төрсөн ах Г-ын үүсгэн байгуулсан барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм....Би Б сумын ..... төвд ийн дарга П.О-ийг танина. Би П.О-ийн нөхөр Г гэх хүнтэй Байгаль орчны газарт 16 жил орчим хамт ажиллаж байсан хүн байгаа юм. Би дээрх хүмүүстэй найз нөхдийн харилцаа холбоотой юм. Ц ХХК-ийн дансаа өгчих” гэж хэлээд надаас манай компанийн дансыг авсан. Мөн О “Тухайн мөнгийг компанийн дансанд орохоор нь эргүүлээд хэлсэн данс руу шилжүүлчхээрэй, засвартаа зарцуулна” гэж хэлж байсан.Тэгээд би манай компанийн дансанд дээрх 8,787,000 төгрөг орж ирэхээр нь тухайн мөнгийг Г билүү Оийн хэлсэн данс руу нь шилжүүлсэн. Гэхдээ тухайн дансыг хэн нь хэлсэн талаар би санахгүй байна. Манай Ц ХХК-иас тухайн үед Б сумын ..... төвд д ямар нэгэн ажил үйлчилгээ хийж гүйцэтгээгүй. Зүгээр л тухайн мөнгийг гаргаад өг манайх өөрсдөө засвар хийнэ гэж хэлээд гаргуулан авч байсан. Тухайн мөнгийг орохоос өмнө нь О Э суманд өөрөө гэрээгээ аваад ирсэн. Тэгээд гэрээ байгуулж би гарын үсэг зурсан. Надад дээрх 8,787,000 төгрөгөөс ашиг гээд байх зүйл өгөөгүй. Харин НӨАТ-ын 10 хувь болох мөнгө миний дансанд үлдсэн. /хэдэн төгрөг гэдгийг нь санахгүй байна/....Би тухайн мөнгийг хэзээ, хэний данс руу, хэрхэн шилжүүлсэн гэдгээ сайн санахгүй байна....Би тухайн 600,000 төгрөгөөр Архангай аймгийн Б сумын ...... төвд паар сольж өгсөн ажлын хөлс байгаа юм. Тухайн мөнгөөр яах аргагүй ажил хийж хөлс авсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 114-116 хуу/,
Гэрч П.Н-ийн “...Б сумын ..... төвд ийн эрхлэгч П.Онь миний төрсөн эх юм....Би Ж.О гэх хүнийг танихгүй....Би хаан банканд ............. дугаарын данс ашигладаг юм.Би уг дансыг 2016 оноос хойш ашиглаж байгаа. Тухайн дансыг надаас өөр хүн ашигладаггүй....Би тухайн 7,908,000 төгрөгийг яг ямар хүнээс орсон гэдгийг нь мэдэхгүй байна. Би тухайн мөнгийг өөрийн төрсөн ээж болох Оээс зээлсэн юм. Би тухайн мөнгөөр 2024 оны 09 дүгээр сард малчны зээлээ төлсөн. Би тухайн зээлийг ах Баасанхүүгийн нэр дээр 2024 оны 02 дугаар сард 20,000,000 төгрөгийн зээл авч байсан юм....Юу л яасан юм биш үү дээ. Би ээжээсээ мөнгө зээлээд өөрт хэрэгтэй байгаа шаардлагатай байгаа мөнгөө авч үлдээд үлдсэн мөнгийг нь ээж рүүгээ буцаагаад шилжүүлсэн юм. Тухайн үед би ээжтэйгээ утсаар ярьж банкны зээлийн төлөлт дөхчихсөн учраас мөнгө зээлээч гэж хэлсэн. Тэгээд орж ирсэн мөнгийг нь өөрт хэрэгтэйгээ авч үлдээд үлдсэн мөнгийг нь ээжийн данс руу шилжүүлсэн....Би 2,300,000 төгрөгийг нь банкны зээлдээ төлсөн. Төлөхдөө хадам ээжийнхээ данс руу шилжүүлээд банканд төлүүлсэн. Би тухайн үед Баян-Өлгий аймагт аяллаар явж байсан. Харин үлдсэн 1,808,000 төгрөгийг би аялалдаа зарцуулсан. ...Тухайн үед миний дансанд орж ирээд байгаа 7,908,000 төгрөгийг би миний эмээгийн хашаа байшингаа зарсан мөнгийг надад шилжүүлж байгаа юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн137-139 хуу/,
Гэрч Д.А-ын “...Би 2009-2018 онд Х ХХК-д нягтлан бодогч, жолооч, захирлаар ажиллаж байсан. 2018 оноос одоог хүртэл Архангай аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байна....Б сумын ..... төвд ийн эрхлэгч П.О гэх хүнийг танина. Нэг нутгийн хүмүүс гэдэг утгаараа хүүхэд байхаасаа хойш нэгнээ таньж мэддэг....Намайг хүүхэд байхаас хойш манай гэр бүлийнхэн модны жижиг аж ахуй эрхэлдэг байсан юм. Тэгээд сүүлдээ миний төрсөн ах Төрхүү бид 2 мэргэжлийн хөрөө, рамтай болсон. Яг оныг нь санахгүй байна. Ямар ч байсан 2011-2020 он хүртэл хөрөө, рамтай, мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй байсан. Түүнээс хойш 2023он хүртэл хүмүүсээс ганц удаа модны захиалга өгөхөөр нь түүнийг нь авч хийдэг байсан. Мод бэлтгэх үедээ гоожин авдаг байсан....Би Б сумын ..... төвд д 2014 онд 1 удаа, 2022 оны намар 3-4 орчим машинтай мод буулгаж байсан санагдаж байна. Түлээний зориулалттай модыг Архангай аймгийн Б сумын Ж гэх газраас бэлтгэж Б сумын ..... төвд д нийлүүлж байсан. Тухайн үед мод бэлтгэх үедээ мод бэлтгэх зөвшөөрлийг тухайн үеийн ойн хамгаалагчаас авч байсан. Тухайн үед 2-3 хүн гоожин бичдэг байсан. Яг хэнээс авсан эсэхээ санахгүй байна. Нийтдээ 3 сая гаран төгрөгт мод бэлтгэж буулгаж байсан. Мод бэлтгэх эрхийг бичгийг өөрийнхөө нэр дээр авдаг байсан. Тухайн үед дээрх модыг Б сумын ..... төвд ийн ажилчдад голдуу галч, манаачид хүлээлгэн өгдөг байсан. Эрхлэгч, нярав нь ирж хүлээн авах тохиолдол байсан. 2022 онд 1 удаа буулгаснаас хойш дахин Б сумын ..... төвд д мод буулгаж байгаагүй...Би Хаан банканд .............. дугаарын данстай. Би дээрх дансыг 2017 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа. Тухайн дансыг надаас өөр миний эхнэр О захиран зарцуулдаг. Голдуу би өөрөө захиран зарцуулдаг юм....Тухайн гүйлгээ нь дээрх мэдүүлэгт дурдсан Б сумын ..... төвд д буулгасан модны мөнгө байна. Тухайн мөнгийг би хувийн хэрэгцээнд зарцуулсан. А.О” гэсэн утгатай гүйлгээ байх юм бол миний эхнэр Л.Обид 2 хуримтлал үүсгэж байгаа гүйлгээ гэж ойлгож болно. Бид 2 хоорондоо шилжүүлж байгаа гүйлгээндээ “А,0” буюу нэрийнхээ эхний үсгийг тавьж тэмдэглэдэг юм. Тухайн “1,000,000 төгрөг нь хуримтлалд хийсэн мөнгө байна. Бид 2 цалин болон бусад ашгаас боломжтой тохиолдолд хуримтлалдаа мөнгө хадгалдаг юм. Хэрэгцээ гарахаар түүний буцаан зарцуулдаг юм. Би тухайн мөнгөний эх үүсвэрийн талаар мэдэхгүй байна. Миний эхнэр тухайн гүйлгээ хийгээд надад ямар нэгэн юм хэлсэн талаар би санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 142-144 хуу/,
Гэрч Ц.Т-ийн“...Би засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын дарга нарын үр дүнгийн гэрээг улирал, жилийн ажлын тайлан зэргээр дүгнэдэг. Би ...... төвийн даргын урамшууллыг улирал, жилийн ажлын тайлан, мөн Засаг даргын тамгын газрын эрх зүйчээс өгсөн зөвлөмжийн дагуу олгодог. Миний мэдэж байгаагаар хагас жил, бүтэн жилээр1,1 удаа урамшуулал олгодог юм. Тэгэхээр 6 дугаар сард гэхээр хагас жилийн урамшуулал олгосон байхыг би сайн санахгүй байна....”,“...Б сумын ..... төвд ийн санхүүжилт нь улсын төсвөөс санхүүждэг юм.Засаг даргын тамгын газраас санхүүждэггүй учраас би мэдэхгүй байна. ...... төвийн санхүү, нягтлан бодох бүртгэлд хаанаас, хэн, хэрхэн хяналт тавьдаг талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 211-212 хуу/,
Гэрч Д.Э-ын “...Би Б сумын ..... төвд ийн дарга П.О гэх хүнийг танихгүй. Би дээрх хүнийг харж ч байгаагүй. Би Б сум ч орж үзээгүй хүн. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй...”,“...Надад .......... АРХ улсын дугаартай портер-2 загварын тээврийн хэрэгсэл байдаг. Би тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос худалдан авсан. Тухайн тээврийн хэрэгслийг би өөрөөсөө өөр хүнд огт шилжүүлдэггүй. Надаас өөр хүн эзэмшиж, ашигладаггүй...” ...Би ............... АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ огт ачаа тээвэр хийдэггүй. Би хөгшин настай хүн учраас огт ачаа ачдаггүй. Хувийн хэрэгцээндээ ус түлээ зөөх, гэр нүүлгэх зэрэгтээ ашигладаг юм...”,“...Би надад үзүүлсэн баримтыг харлаа. Миний эзэмшлийн 15-78 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаар бичигдсэн байгаад би гайхаж байна. Би тухайн цаг хугацаанд ямар нэгэн ачаа тээвэрт яваагүй. Мөн би Цогтжаргал гэх хүнийг танихгүй. Тухайн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлсэн зүйл огт байхгүй...”,“...Надад огт шатахуун өгөөгүй. Би Б суманд ч очиж үзээгүй...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 215-216 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Г.О-ийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний
өдрийн “...Би 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгч, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс одоог хүртэл
мөн сумын Засаг даргын тамгын газрын ............... даргаар ажиллаж байна. ...Архангай аймгийн Б сумын ...... төвийн тогтмол зардлууд сумын
төсвөөс санхүүждэг юм. Миний бие Архангай аймгийн Б сумын ...... төвийн
төсөвт хяналт тавьж, төрийн сангийн дансны гүйлгээ, санхүүгийн анхан шатны
баримтуудад тулгуурлан баталгаажуулалт хийдэг. ...Би Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ................. албан бичгээр уг хэрэгт иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчөөр тус сумын ...... төвийн төсөвт учирсан хохирлыг нэхэмжлэхээр томилогдсон....Миний бие төрийн байгууллагын төсөвт учирсан хохирлыг нэхэмжилж тухайн 16,458,620 төгрөгийг Б сумын ..... төвд д эргүүлэн төлүүлмээр байна. Өөр надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би шүүх хуралд шаардлагатай бол оролцох болно...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 69-71 хуу/,
Гэрч Ж.М-ын “...2009-2013 онд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, 2013-2016 онд Архангай аймгийн .................. дарга, ахлах аудитор, 2016 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын .................... даргаар тус тус ажиллаж байгаад 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хойш одоог хүртэл Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын .................... даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. ...Сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нь тухайн сумынхаа ...... төв, Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан үүргийг хавсран гүйцэтгэж болно. Үүнийг Сангийн сайдын 2015 билүү 2016 оны 90 дугаартай тушаалаар “Санхүү албаны дарга, нягтлан бодогчийн ажил үүргийн жишиг заавар” батлагдсан байдаг юм. Уг заавраар үндсэндээ ...................... 2 нягтлан бодогч ажиллана.Тухайн 2 нягтлан бодогч нар нь тухайн сумынхаа төсөвт 5 байгууллагыг хариуцаж ажиллахаар заасан тушаал байдаг. Мөн Засгийн газрын 2014 оны 326 дугаартай тогтоолоор санхүүгийн алба байгуулагдаж нягтлан бодогч нарын ажил үүргийн чиг баримжааг заасан байдаг. Энэ тогтоолоор сумын Эрүүл мэндийн төв, ...... төвийг нэг нягтлан бодогч хариуцаж ажиллахаар заасан байдаг. Дээрх хууль тогтоомжийг үндэслэн миний бие 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ................ дугаартай албан бичгийг Архангай аймгийн нийт сумдын төсөвт байгууллагуудад хүргүүлж хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан. Сүүлийн үед Боловсролын салбар Боловсрол, Шинжлэх ухааны сайдын багцад хамрагддаг болсноос хойш сумын сургууль, цэцэрлэгүүд бие даасан нягтлан бодогч авч ажиллуулж байгаа. Архангай аймгийн хувьд нийт сумдын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нар нь 2014 оноос ...... төвийнхөө нягтлан бодогчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэн ажиллаж байгаа....Дээрх байдлаар хавсран гүйцэтгэхэд тухайн байгууллагын даргын тушаалаар хавсран гүйцэтгэсэн ажлын нэмэгдэл цалинг авч байгаа. Яг тухайн байгууллагын орон тооны үндсэн ажилтан биш учраас тухайн ...... төвийн даргаас ажилд томилсон тушаал гаргахгүй. Хавсран ажил гүйцэтгэхдээ дээрх Сангийн сайдын 90 дугаартай тушаал, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаартай тогтоолыг үндэслэж хавсран гүйцэтгэж байгаа. Мөн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн .................... дугаартай албан бичиг дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг заасан. Сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нь ...... төвийнхөө нягтлан бодогчийн албан үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн төсөвт байгууллагын төсөв, санхүүгийн 2 дугаар гарын үсгийг зурж байгаа тул тухайн албан тушаалынхаа албан үүрэг, бүрэн эрхийг бүрэн хэрэгжүүлнэ...” гэх мэдүүлэг /5хх-ийн 139-141 хуу/,
Яллагдагч П.О-ийн “...Би Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ................. дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад прокурорын тогтоолтой холбоотой мэдүүлэх зүйл байхгүй....Би өөрийн үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна....би дээрх хохирлыг бүрэн барагдуулна. Хэрэг шүүхэд шилжихээс өмнө хохирлынхоо тодорхой хэсгийг барагдуулна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 113-117 хуу/,
Яллагдагч Л.О-ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн
“...Би Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн .................. дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой
танилцлаа. Би уг тогтоолтой холбоотой мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5
хх-ийн 134-136 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл /1 хх-ийн 7 хуу/,
Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн165-170 хуу/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 38 дугаартай прокурорын тогтоол /1 хх-ийн 173-176 хуу/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх-ийн 180-181 хуу/,
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 186-198 хуу/,
Эд зүйл баримт бичгийг хүлээлгэн тэмдэглэл, /1 хх-ийн 199 хуу/,
Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 200-208 хуу/,
Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1 хх-ийн 231-233 хуу/,
Архангай аймаг Б сумын Засаг даргын захирамж, албан тушаалын тодорхойлолт /3 хх-ийн 104, 107-122 хуу/,
Архангай аймгийн Б сумын ...... төвийн даргын ажилчдад тэтгэмж олгох тухай 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .......... дугаартай тушаал /2 хх-ийн 7-8 хуу/,
Үйлчлэгч, нярав С.Эрдэнэтуулыг ажлаас чөлөөлөх, ажлыг хүлээлцэх комисс томилох тухай 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай тушаал /2 хх-ийн 9 хуу/,
Н.Т-т ажил хавсран гүйцэтгүүлэх тухай Архангай аймгийн Б сумын ...... төвийн даргын тушаал /2 хх-ийн 10 хуу/,
Б.Б-ийг...... төвийн сантехникч, слесарийн ажилд түр томилох тухай тушаал /2 хх-ийн 13 хуу/,
Б.Б-ийг ...... төвийн сантехникч, слесарийн ажлаас чөлөөлөх
тухай тушаал /5 хх-ийн 1 хуу/,
Архангай аймгийн Б сумын ...... төвийн ажлын цаг ашиглалтын
бүртгэл /2 хх-ийн 14-17 хуу/,
Архангай аймгийн ...... төвийн 2022 оны ..... дугаар сарын 25-ны өдөр
Ариунбаяраас 3,750,000 төгрөгийн мод худалдаж авсан төлбөрийн баримт /2
хх-ийн 18 хуу/,
Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай 2024 оны ..... дүгээр сарын
29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /2 хх-ийн 54-57 хуу/,
Хаан банкнаас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ............ дугаартай
албан бичгээр ирүүлсэн нэр бүхий хүмүүсийн дансны хуулганд 2024 оны 12 дугаар
сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 62-72 хуу/,
Хаан банкнаас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр .....дугаартай албан бичгээр ирүүлсэн нэр бүхий хүмүүсийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 77-80 хуу/,
Төрийн банкнаас 2025 оны ..... дугаар сарын 18-ны өдөр .... дугаар
албан бичгээр ирүүлсэн иргэн Ж.О-ын ..... тоот данс, “Ц” ХХК-ийн ......, .... тоот дансны хуулганд 2025 оны 03 дугаар сарын .....-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, /2 хх-ийн 86-88 хуу/,
Архангай аймгийн Б сумын ...... төвийн дарга П.О-ийн
2020-2023 оны “Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлого”-ын мэдүүлгийн
хуулбар /3 хх-ийн 12-23 хуу/,
Гэмт хэргийн талаарх мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай
Архангай аймгийн прокурорын газрын 2024 оны ..... дүгээр сарын 22-ны өдрийн .....
дугаартай прокурорын тогтоол /3 хх-ийн 48-50 хуу/,
Хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэх тухай Архангай аймгийн прокурорын
газрын 2024 оны ..... дугаар сарын 09-ний өдрийн ...... дугаартай прокурорын тогтоол,
/3 дугаар хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай 2025 оны ...... дүгээр сарын 07-
ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /3 хх-ийн 51-52 хуу/,
Архангай аймгийн Б сумын ...... төвийн үндсэн хөрөнгийн
орлогын бүртгэл /3 хх-ийн 55 хуу/,
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны
..... дугаар сарын 20-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 80-85 хуу/,
Архангай аймгийн прокурорын 2025 оны ...... дугаар сарын 07-ны өдрийн
..... дугаартай эд зүйл, баримт бичиг хураан авах тухай зөвшөөрлийн дагуу эд зүйл
хураан авсан 2025 оны ..... дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /3
хх-ийн 102 хуу/,
Н.Т-ээс Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай 2024 оны
...... дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, /3 дугаар хх-ийн 250 дугаар
хуудас/,
Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн
хэлтсийн архивд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4 хх-ийн 82-108 хуу/,
Архангай аймгийн Б сумын ...... төвийн 2020-2024 оны санхүү, нярвын баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 117-150 хуу/,
Архангай аймгийн Б сумын ...... төвийн 2020-2024 оны санхүү,
нярвын баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 244-250 хуу/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /4 хх-ийн 219-223 хуу/,
Архангай аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.М-ын
2019 оны ....... дүгээр сарын 21-ний өдрийн .... дугаартай албан бичиг,
/3 хх-ийн 106 хуу/,
Архангай аймгийн Б сумын засаг даргын 2025 оны ........ дугаар сарын
18-ны өдрийн ........... дугаартай албан бичиг /5 хх-ийн 59 хуу/
Эд зүйлийг хүлээн авсан тухай тэмдэглэл, баримтууд /5 хх-ийн 118-130 хуу/,
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны ..... дугаар сарын 11-ний өдрийн
..... дугаар тогтоолын хуулбар /5 хх-ийн 142-146 хуу/,
Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны ..... дүгээр сарын 15-ны өдрийн
.... дугаартай тушаалын хуулбар /5 хх-ийн 147-168 хуу/,
Эд зүйлийг хүлээн авсан тухай тэмдэглэл, баримтууд /5 хх-ийн 169-173 хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5 хх-ийн 54-55 хуу/,
Шүүгдэгч П.О-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /5 хх-ийн 130 хуу, 216-219 хуу/,
Шүүгдэгч Л.О-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /5 хх-ийн 170-173 хуу/,
Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас гаргасан:
Төрийн банкны хохирол төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтууд, хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:
Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.О-ийг 2022 оны .... дүгээр сараас 2024 оны ... дүгээр сарыг хүртэл хугацаанд 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр төр, нийтийн эрх ашигт нийт 14,958,620 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.О-ийг Архангай аймгийн Б сумын ...... төвийн дарга П.О-тэй урьдчилан үгсэн тохиролцож өөртөө 1,500,000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгож төр, нийтийн эрх ашигт нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах...” гэсэн,
Шүүгдэгч П.О-ийн өмгөөлөгч В.У шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.О болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн,
Шүүгдэгч Л.О-ийг өмгөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Л.О болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар П.О нь 2022 оны .... дүгээр сараас 2024 оны ... дүгээр сарыг хүртэл хугацаанд 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр
Иргэн Б.Б-тэй тохиролцож, 2022 оны .... дүгээр сарын ...-ний өдөр ... дугаартай, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр .... дугаартай “Б сумын ..... төвд д түлш бэлтгэх” гэрээний баримт бичгийг тус тус бүрдүүлж, 2022 оны 03
дугаар сарын 23-ны өдөр ...... төвийн Төрийн сангийн .... дугаарын
данснаас Б.Б-ийн эзэмшлийн хаан банкны ...... дугаарын дансанд
“Модны үнэ” гэсэн утгаар 840,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр
“Модны үнэ” гэсэн утгаар 650,000 төгрөгийг тус тус шилжүүлж, дээрх мөнгөнөөс
Б.Б-ийн модны мөнгө болох 200,000 төгрөгийг үлдээж, түүний эзэмшлийн Хаан
банкны ...... дугаарын данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны
дугаарын данс руу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “89712109”
гэсэн утгаар 640,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “В” гэсэн утгаар
650,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 1,290,000 төгрөгийг өөртөө авч,
Иргэн Т.Г-тай тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
.......... дугаартай “Б сумын ..... төвд д түлш бэлтгэх” 3,150,000 төгрөгийн
гэрээний баримтыг бүрдүүлж, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ......
төвийн Төрийн сангийн ..... дугаарын данснаас Т.Г-ын
эзэмшлийн Хаан банкны .... дугаарын дансанд “Модны үнэ” гэх гүйлгээний
утгатайгаар 3,150,000 төгрөгийг шилжүүлж, уг мөнгөнөөс иргэн Т.Г-т 20,000
төгрөгийг үлдээж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Т.Г-ын Хаан
банкны .... дугаарын данснаас өөрийн эзэмшлийн хаан банкны
...... дугаарын данс руу үлдэгдэл 3,130,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, ...... төвийн үйл ажиллагаанд зарцуулахаар 1,100,000 төгрөгийн
шатахуун худалдан авч буй мэтээр “НИК” ХХК-ийн Архангай аймгийн Б суманд
байрлах Петровис шатахуун түгээх станцын салбарын Хаан банкны .........
дугаартай данс руу 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1,100,000 төгрөгийг
шилжүүлж, дээрх шилжүүлсэн мөнгөнөөс тухайн өдөр 700,000 төгрөгийг тус
шатахуун түгээх станцын эрхлэгч С.Б-ны эзэмшлийн Хаан банкны ..... дугаарын данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ........
дугаарын данс руу шилжүүлэн авч, өөртөө 700,000 төгрөгийн эдийн засгийн давуу
байдал бий болгож,
Б сумын Засаг даргын шийдвэргүйгээр өөрт тэтгэмж авахын тулд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .......... дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал гарган номын санч Г.Цд 323,840 төгрөг, бүжгийн багш Д.Нт 323,840 төгрөг, Хөгжмийн багш С.Д323,840 төгрөгийг олгож, улмаар олгосон тэтгэмжээс тэднээс өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаарын дансаар 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нийт 164,000 төгрөгийг өөртөө авч,
Б сумын ..... төвд д 10 ширхэг бүжгийн хувцас худалдан авахдаа
өөртөө мөнгө гаргуулан авах зорилгоор тус бүжгийн хувцасны бодит үнийн дүн
болох 1,815,500 төгрөг дээр 1,422,800 төгрөгийг нэмж гарган, иргэн Б.С-ийн
Хаан банкны дээрх дугаарын данснаас 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр
өөрийн эзэмшлийн хаан банкны .... дугаарын дансанд өөртөө 1,422,800
төгрөгийг шилжүүлэн авч,
Тус сумын ...... төвийн нягтлан бодогчийн албан үүргийг хавсран
гүйцэтгэдэг Л.О-тэй урьдчилан үгсэн тохиролцож, 2024 оны 08 дугаар
сарын 27-ны өдөр “Ц” ХХК-тай Б сумын ..... төвд ийн
дулааны шугам, сан техникийн засвар, үйлчилгээ хийж гүйцэтгэж буй мэтээр "Ажил
гүйцэтгэх ... дугаартай гэрээ”-г байгуулж, Б сумын ..... төвд ийн дарга
П.О1 дүгээр гарын үсэг, нягтлан бодогч Л.О2 дугаар гарын
үсгийг тус тус зурж гэрээний дагуу ажил гүйцэтгэх төлбөр 8,787,000 төгрөгийг
“Ц” ХХК-ийн төрийн банкны ..... дугаарын данс руу
шилжүүлж, “Ц” ХХК-д 879,000 төгрөгийн үлдээж, 2024 оны 09
дүгээр сарын 05-ны өдөр өөрийн төрсөн охин П.Н-д 4,108,000
төгрөгийг, нягтлан бодогч Л.О-т 1,500,000 төгрөгийн, өөртөө 2,300,000
төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгож,
...... төвийн тайзны нүүрний гэрлийг худалдан авахдаа өөртөө мөнгө
гаргуулан авах зорилгоор нүүрний гэрэл худалдан авсан бодит үнийн дүн болох
3,640,000 төгрөг дээр 944,820 төгрөгийг нэмж Б сумын ..... төвд ийн Төрийн
сангийн .... дугаарын данснаас “М” ХХК-ийн Худалдаа
хөгжлийн банкны ...... дугаарын данс руу “Хөрөнгийн үнэ” гэх гүйлгээний
утгаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 4,317,700 төгрөгийг шилжүүлж тус
мөнгөнөөс 944,820 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “М” ХХК-ийн захирал Д.З-ын эхнэр Г.Н-ын эзэмшлийн хаан банкны дугаарын данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансанд шилжүүлэн өөртөө 944,820 төгрөгийн эдийн засгийн
давуу байдал бий болгож төр, нийтийн эрх ашигт нийт 14,958,620 төгрөгийн хохирол
учруулсан,
Л.О нь Архангай аймгийн Б сумын ...... төвийн дарга П.О-тэй урьдчилан үгсэн тохиролцож, “Ц” ХХК-тай Б сумын ..... төвд ийн дулааны шугам, сан техникийн засвар, үйлчилгээ хийж гүйцэтгэж буй мэтээр “Ажил гүйцэтгэх ..... дугаартай гэрээ”-г 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, Б сумын ..... төвд ийн дарга П.О 1 дүгээр гарын үсэг, нягтлан бодогч Л.О 2 дугаар гарын үсгийг тус тус зурж гэрээний дагуу ажил гүйцэтгэх төлбөр 8,787,000 төгрөгийг “Ц” ХХК-ийн төрийн банкны 18......0000038074 дугаарын данс руу шилжүүлж, “Ц” ХХК-д 879,000 төгрөгийн үлдээж, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус сумын ...... төвийн дарга П.О-т 2,300,000 төгрөгийн, П.О-ийн төрсөн охин П.Н-д 4,108,000 төгрөгийн, өөртөө 1,500,000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгож төр, нийтийн эрх ашигт нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан Авлигын гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч П.О нь 2022 оны .... дүгээр сараас 2024 оны ... дүгээр сарыг хүртэл хугацаанд 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр
Иргэн Б.Б-тэй тохиролцож, 2022 оны .... дүгээр сарын ...-ний өдөр ... дугаартай, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр .... дугаартай “Б сумын ..... төвд д түлш бэлтгэх” гэрээний баримт бичгийг тус тус бүрдүүлж, 2022 оны 03
дугаар сарын 23-ны өдөр ...... төвийн Төрийн сангийн 100011735095 дугаарын
данснаас Б.Б-ийн эзэмшлийн хаан банкны 5153070578 дугаарын дансанд
“Модны үнэ” гэсэн утгаар 840,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр
“Модны үнэ” гэсэн утгаар 650,000 төгрөгийг тус тус шилжүүлж, дээрх мөнгөнөөс
Б.Б-ийн модны мөнгө болох 200,000 төгрөгийг үлдээж, түүний эзэмшлийн Хаан
банкны дугаарын данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны
дугаарын данс руу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “”
гэсэн утгаар 640,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “В” гэсэн утгаар
650,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 1,290,000 төгрөгийг өөртөө авч,
Иргэн Т.Г-тай тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
... дугаартай“Б сумын ..... төвд д түлш бэлтгэх” 3,150,000 төгрөгийн
гэрээний баримтыг бүрдүүлж, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ......
төвийн Төрийн сангийн ................ дугаарын данснаас Т.Г-ын
эзэмшлийн Хаан банкны ...... дугаарын дансанд “Модны үнэ” гэх гүйлгээний
утгатайгаар 3,150,000 төгрөгийг шилжүүлж, уг мөнгөнөөс иргэн Т.Ганбаатарт 20,000
төгрөгийг үлдээж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Т.Г-ын Хаан
банкны ...... дугаарын данснаас өөрийн эзэмшлийн хаан банкны
...... дугаарын данс руу үлдэгдэл 3,130,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч,
...... төвийн үйл ажиллагаанд зарцуулахаар 1,100,000 төгрөгийн
шатахуун худалдан авч буй мэтээр “Н” ХХК-ийн Архангай аймгийн Б суманд
байрлах Петровис шатахуун түгээх станцын салбарын Хаан банкны 5135451160
дугаартай данс руу 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1,100,000 төгрөгийг
шилжүүлж, дээрх шилжүүлсэн мөнгөнөөс тухайн өдөр 700,000 төгрөгийг тус
шатахуун түгээх станцын эрхлэгч С.Б-ны эзэмшлийн Хаан банкны ...... дугаарын данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ...............
дугаарын данс руу шилжүүлэн авч, өөртөө 700,000 төгрөгийн эдийн засгийн давуу
байдал бий болгож,
Б сумын Засаг даргын шийдвэргүйгээр өөрт тэтгэмж авахын тулд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .......... дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал гарган номын санч Г.Ц-д 323,840 төгрөг, бүжгийн багш Д.Нт 323,840 төгрөг, ....... багш С.Д 323,840 төгрөгийг олгож, улмаар олгосон тэтгэмжээс тэднээс өөрийн эзэмшлийн Хаан банкны ....... дугаарын дансаар 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нийт 164,000 төгрөгийг өөртөө авч,
Б сумын ..... төвд д 10 ширхэг бүжгийн хувцас худалдан авахдаа
өөртөө мөнгө гаргуулан авах зорилгоор тус бүжгийн хувцасны бодит үнийн дүн
болох 1,815,500 төгрөг дээр 1,422,800 төгрөгийг нэмж гарган, иргэн Б.С-ийн
Хаан банкны дээрх дугаарын данснаас 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр
өөрийн эзэмшлийн хаан банкны ........ дугаарын дансанд өөртөө 1,422,800
төгрөгийг шилжүүлэн авч,
Тус сумын ...... төвийн нягтлан бодогчийн албан үүргийг хавсран
гүйцэтгэдэг Л.О-тэй урьдчилан үгсэн тохиролцож, 2024 оны 08 дугаар
сарын 27-ны өдөр “Ц” ХХК-тай Б сумын ..... төвд ийн
дулааны шугам, сан техникийн засвар, үйлчилгээ хийж гүйцэтгэж буй мэтээр "Ажил
гүйцэтгэх ... дугаартай гэрээ”-г байгуулж, Б сумын ..... төвд ийн дарга
П.О1 дүгээр гарын үсэг, нягтлан бодогч Л.О2 дугаар гарын
үсгийг тус тус зурж гэрээний дагуу ажил гүйцэтгэх төлбөр 8,787,000 төгрөгийг
“Ц” ХХК-ийн төрийн банкны 180000038074 дугаарын данс руу
шилжүүлж, “Ц” ХХК-д 879,000 төгрөгийн үлдээж, 2024 оны 09
дүгээр сарын 05-ны өдөр өөрийн төрсөн охин П.Н-д 4,108,000
төгрөгийг, нягтлан бодогч Л.О-т 1,500,000 төгрөгийн, өөртөө 2,300,000
төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгож,
...... төвийн тайзны нүүрний гэрлийг худалдан авахдаа өөртөө мөнгө
гаргуулан авах зорилгоор нүүрний гэрэл худалдан авсан бодит үнийн дүн болох
3,640,000 төгрөг дээр 944,820 төгрөгийг нэмж Б сумын ..... төвд ийн Төрийн
сангийн ...... дугаарын данснаас “М” ХХК-ийн Худалдаа
хөгжлийн банкны ...... дугаарын данс руу “Хөрөнгийн үнэ” гэх гүйлгээний
утгаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 4,317,700 төгрөгийг шилжүүлж тус
мөнгөнөөс 944,820 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Мандала Про
Аудио” ХХК-ийн захирал Д.З-ын эхнэр Г.Н-ын эзэмшлийн хаан
банкны дугаарын данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны
дугаарын дансанд шилжүүлэн өөртөө 944,820 төгрөгийн эдийн засгийн
давуу байдал бий болгож төр, нийтийн эрх ашигт нийт 14,958,620 төгрөгийн хохирол
учруулж,
Шүүгдэгч Л.О нь Архангай аймгийн Б сумын ...... төвийн дарга П.О-тэй урьдчилан үгсэн тохиролцож, “Ц” ХХК-тай Б сумын ..... төвд ийн дулааны шугам, сан техникийн засвар, үйлчилгээ хийж гүйцэтгэж буй мэтээр “Ажил гүйцэтгэх ... дугаартай гэрээ”-г 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, Б сумын ..... төвд ийн дарга П.О 1 дүгээр гарын үсэг, нягтлан бодогч Л.О 2 дугаар гарын үсгийг тус тус зурж гэрээний дагуу ажил гүйцэтгэх төлбөр 8,787,000 төгрөгийг “Ц” ХХК-ийн төрийн банкны ..... дугаарын данс руу шилжүүлж, “Ц” ХХК-д 879,000 төгрөгийн үлдээж, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус сумын ...... төвийн дарга П.О-т 2,300,000 төгрөгийн, П.О-ийн төрсөн охин П.Н-д 4,108,000 төгрөгийн, өөртөө 1,500,000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгож төр, нийтийн эрх ашигт нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч Н.Т-ийн “...Архангай аймгийн Б сумын ......
төвд ...... өвийн ажилтны албан тушаал дээр тус байгууллагын нярвын ажлыг
хавсран гүйцэтгэх тушаал гарч ажиллаж эхэлсэн юм. Намайг Б сумын ......
төвийн нярвын ажлыг хүлээлгэн өгөхдөө зөвхөн нүдэнд харагдаж байгаа хувцас
болон эд хөрөнгийг тэмдэглэл үйлдэж хүлээлгэн өгсөн байдаг. Улмаар тус сумын
...... төвийн дарга О 2024 оны 10 дугаар сард надад 3 хавтастай
нярвын бичиг баримтыг оруулж ирээд энэ бантан болсон бичиг баримтыг чи
цэгцлээд өг гэж хэлээд баахан цаасан баримтууд үлдээгээд явсан. Би улмаар
тухайн баримтууд дундаас гэмт хэргийн шинжтэй дараах зүйлийг олж хараад
Авлигатай тэмцэх газарт хандсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-17 хуу/,
Гэрч Г.Ц-гийн “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "... Б
сумын ............нь даргыг оруулаад нийтдээ 6 ажилчин, албан хаагчтай
ажилладаг. Даргаар П.О, номын санчаар миний бие Г.Ц, ......
өвийн ажилтнаар Н.Т, хөгжмийн багшаар С.Д, бүжгийн багш Л.Н, үйлчлэгчээр М нар ажилладаг. Харин ...... төвийн нягтлан бодогчоор тус сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Л.О гэрээт ажилтнаар манай байгууллагын нягтлан бодогчийн ажлыг давхар гүйцэтгэдэг юм. ....2024 оны 06 дугаар сард буюу хагас жилээр ...... төвийн дарга
П.О нь ажилчидтай хурал хийхдээ “би давхар 2 урамшуулал бодуулж
болохгүй байна. Засаг дарга гарын үсэг зурж өгөхгүй байна” гэж хэлээд “та хэдийн
дансанд би өөрийнхөө урамшууллыг тус тус хуваагаад хийчихье, та хэд
урамшууллын мөнгө орохоор миний дансанд 54,000 орчим төгрөгийг хийгээрэй” гэж
хэлсэн. Улмаар бидний цалин ордог өдөр П.О...... төвийн групп чатад
өөрийн хаан банкны дансны дугаарын тавьсан байсан. Улмаар би 54 мянга хэдэн
төгрөг байсныг нь сайн санахгүй байна ямар ч байсан бутархайтай мөнгө байсан.
Би яг мөнгө шилжүүлэхдээ нэг мөсөн гэж бодоод бүхэл 55,000 төгрөг болгоод
хийсэн. Тухайн мөнгийг бидний урамшуулалд олгоод байгаа юм уу? Аль эсхүл
даргын урамшуулалд олгоод байгааг бид сайн мэдээгүй. Бид дарга П.Оийг
хэлсэн учраас л шилжүүлсэн. Бид П.О-ийг ...... төвийн дарга болохоор
буюу биднийг шууд удирдах дарга байсан учраас айгаад хэлснийг нь хийгээд
байдаг. Тэр болгон эсэргүүцээд байж чаддаггүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 20-
22 хуу/,
Гэрч Д.Н-ын “...2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн өгсөн
“...Бүжгийн багшаар Д.Н миний бие ажилладаг. ... 2024 оны 10 дугаар сараас үйлчлэгчээр Мөнхнасан нар ажилладаг. Өмнө нь ажиллаж байсан үйлчлэгчийг С.Э гэдэг байсан. ...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын ажилчдад хагас жилийн урамшууллын мөнгө орсон юм. Уг мөнгө орсны дараагаар ажилчид хагас жилийн тайлангаа бичээд сууж байхад ...... төвийн дарга П.О гаднаас орж ирээд нийт ажилчдын дунд хандаж “надад урамшууллын мөнгө 2 удаа давхцаж орох ёсгүй юм байна, нэг урамшууллаа засаг даргаараа үнэлүүлээд авчихлаа, дахин нэг урамшууллаа бодуулах гэсэн чинь засаг дарга би 2 урамшуулал бодохгүй гээд 1 урамшууллыг минь бодсонгүй, тийм учраас та хэдийн данс руу би өөрийнхөө урамшууллыг нэмээд бодчихсон, та хэд надад тус бүр 54,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсний дагуу би даргын групп чатад тухайн өдөр байршуулсан 5153025071 дугаарын дансанд 55,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Уг мөнгийг манай байгууллагын нийт 4 ажилтан даргын дансанд шилжүүлсэн. ...Б сумын ..... төвд д өмч хамгаалах зөвлөл байдгийг би саяхан мэдсэн. Саяхан буюу 2024 оны 10 дугаар сарын сүүлээр аймгийн Орон нутгийн өмчийн газраас хүмүүс ирж нөхцөл байдалтай танилцахад л анх тус ...... төвийн өмч хамгаалах зөвлөлийн даргаар намайг томилсон тушаалтай танилцсан. Үүнээс өмнө нь буюу 2024 оны 06 дугаар сард дарга П.О надад хандаж “чи байгууллагын өмчийн дарга шүү, хагас жилийн тооллогоо хийгээрэй” гэж хэлэхэд л анх удаа мэдсэн. Тухайн тушаал нь 2024 оны 02 дугаар сард гарсан байсан. Өмч хамгаалах зөвлөлийн даргаар миний бие, гишүүдээр Г.Ц, С.Д нарыг томилсон байсан. Энэхүү тушаалыг гаргахдаа бидэнд нэг ч удаа хэлж, ярилцаж, санал авч байгаагүй. Мөн өмч хамгаалах зөвлөл хуралдсан зүйл байхгүй. ...Б сумын ..... төвд ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хэр бодитоор байдаггүй эд зүйлс байдаг. Гэхдээ бүртгэлээ харахгүй бол нэрсийг нь санахгүй байна. Байгууллагын үндсэн хөрөнгөд эд зүйл бүртгэж авах, бүртгэлээс хасах үйл ажиллагааг дарга П.О л хийдэг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25-28 хуу/,
Гэрч С.Э-ын “...П.О нь байгууллагын ажилчдын 2023 оны 12 дугаар хүн тус бүрээс 150,000 төгрөгийг миний дансанд хураалгаж даргын цаасан дээр бичиж өгсөн эд зүйлсийг тухайн мөнгөөр худалдан авч байгууллагад авч байсан. Тухайн авсан эд хөрөнгийг байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэж байсан. Мөн 2024 оны 06 дугаар сард байгууллагын дарга П.О ажилчдыг тайлангаа бичээд сууж байхад орж ирээд бидэнд хэлэхдээ “та нар бүгд 2 урамшуулал авах юм байна, надад 2 урамшуулал олгогдохгүй гэж засаг дарга хэлж байна, тиймээс би өөрийнхөө 1 урамшууллыг та нарын урамшуулал дээр нэмээд хийчихье, харин өнөөдөр цалин бодно та нар мөнгө орохоор над руу 55,000 төгрөг шилжүүлээрэй” гэж хэлсэн. Улмаар бид үүний дагуу урамшууллын мөнгө орсны дараа П.О даргын групп чатад байршуулсан түүний дансанд шилжүүлсэн.Би тухайн 55,000 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд дарга надад тухайн үед 60,000төгрөгийн өртэй байсан учраас түүндээ суутгасан юм. Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус ...... төвийн нярав, үйлчлэгчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд дарга П.Онамайг өрөөндөө дуудаж санхүүгийн хоосон баримтууд дээр энд гарын үсгээ зурчих гэх байдлаар шахаж, чи нярав юм чинь энд гарын үсэг зурах ёстой гэж хэлээд ихэнхдээ санхүүгийн баримтуудад гарын үсэг зуруулдаг байсан...Би Б сумын ..... төвд д үйлчлэгч, нярвын албан тушаалд ажиллаж байхдаа 2023 оны 07 билүү 08 дугаар сард даргын өрөөнд жолоочийн жолооны хуудас, зэрэг баримт янзалж, цэгцэлж байхдаа миний нөхөр Ц нэр, регистрийн дугаарыг бичсэн 1,100,000 төгрөгийн жолооны хуудас гарч ирсэн юм. Улмаар би гайхаад харсан чинь “Б сумаас эд зүйл ачиж Улаанбаатар хот руу тээвэр хийсэн” гээд биччихсэн баримт байсан. Улмаар дарга П.О тухайн өдөр намайг клонкоос очиж шатахууны зарлагын баримт аваад ир гэж хэлээд намайг сумын “Петровис” ШТС-руу явуулсан юм. Би тухайн ШТС дээр очиж дарга явууллаа, танайхаас зарлагын баримт аваад ир гэж байна гэж хэлсэн чинь надад 1,100,000 төгрөгийн шатахууны зарлагын баримтыг бичээд бэлдчихсэн байж байгаад надад өгсөн юм. Миний нөхөр Цогтжаргал нь ачааны машинтай тээвэр хийдэг боловч тухайн цаг хугацаанд сумын ...... төвийн ямар нэгэн эд зүйлийг ачиж үйл ажиллагаанд оролцож яваагүй байхад хуурамч баримт бүрдүүлсэн байсан. Тухайн мөнгийг хэн, хэзээ, хэрхэн авч юунд зарцуулсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Миний нөхрийн овог, нэр, регистрийн дугаарыг миний ажлын анкетаас харсан байж болзошгүй гэж бодож байна. ...Б сумын ..... төвд д албаны хэрэгцээнд тээврийн хэрэгсэл байдаггүй. Ер нь байгууллагаас шатахуун авч байсан хүн ховор байдаг бөгөөд манай номын санч Цолмон эгч бид 2 л машинтай учраас ганц нэг удаа 10 литр бензин авч байсан тохиолдол бий. Байгууллагын шатахууныг бүгдийг нь дарга П.О өөрөө мэдэж зарцуулдаг. Үүндээ ажилчдыг оролцуулдаггүй. Бид албаны хэрэгцээнд шатахуун авахаар бол даргаас зөвшөөрөл авч авдаг....Би яагаад ажлаасаа гарсан бэ гэхээр дарга П.О янз бүрийн хоосон баримтууд дээр гарын үсэг зуруулаад байсан болохоор нь сүүлд нь асуудалд орох вий гэж айгаад, мөн ингэж ажиллаж байхаар хувиараа юм хийе гэж бодоод
ажлаасаа гарсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31-34 хуу/,
Гэрч Г.Б-ийн “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс одоог хүртэл Архангай аймгийн ............... газрын мэргэжилтнээр ажиллаж байна....Би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн ............
өмчийн газрын дарга Х.Г гаргасан ажлын хэсгийн удирдамжийн дагуу
Архангай аймгийн Б сумын ...... төвд “Аймгийн засаг даргатай байгуулсан
гэрээний биелэлтийг дүгнэх, өмч хөрөнгөтэй холбоотой гарсан зөрчлийг
арилгуулах, мэргэжил арга зүйгээр хангах” талаар ажилласан юм. Уг ажлын хэсэгт орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Ш.Д бид 2 ажилласан. Миний албан тушаал хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн гэж явдаг боловч надад одоохондоо байцаагчийн шалгах эрх үүсээгүй байгаа учраас би илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авах боломжгүй байсан. Харин илэрсэн зөрчлүүдийг арилгах хугацаатай үүргийг албан бичгээр хүргүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 41-43 хуу/,
Гэрч С.Д-ын “...Би Б сумын ..... төвд ийн дарга П.О-ийг танина. П.О нь манай ...... төвийн даргаар ажилладаг бөгөөд дарга, ажилтны харилцаатай байдаг. Мөн П.О-ийн нөхөр болох Г нь манай ээж Сонормаагийн үеэл бөгөөд би Г ахын гэрээр цагаан сараар орж гардаг, мэндтэй устай байдаг хүмүүс юм....Б сумын ............даргатайгаа нийлээд нийт 6 ажилтантай. ...... төвийн даргаар П.О, номын санчаар Г.Ц, өвийн ажилтан Н.Т, бүжгийн багшаар Д.Н, үйлчлэгчээр Н.М, хөгжмийн багшаар С.Д миний бие ажилладаг юм....Б сумын ..... төвд ийн дарга П.Онь тус байгууллагын ажилчдын цалин урамшууллаас хувьдаа авч байсан тохиолдол байгаа. 2024 оны 06 дугаар сард хагас жилийн урамшууллаас ...... төвийн ажилтан бүрээс /Т-ээс аваагүй/ 50,000 орчим төгрөгийг хувьдаа авсан. Тухайн мөнгийг авахаасаа өмнө бидэнд хэлэхдээ “Би өөрийнхөө дансаар урамшууллаа бодоод авах гэхээр над дээр 1-ээс дээш урамшуулал гарахгүй байна. Тэгээд та хэдийн цалин дээр өөрийнхөө авч чадахгүй байгаа урамшууллыг нэмж бодож оруулаад авчихъя. Та хэд урамшууллын мөнгө орсны дараа миний данс руу мөнгө хийгээд өг гэж хэлсэн. Улмаар урамшууллын мөнгө орсны дараагаар өөрийнхөө дансны дугаарыг ...... төвийн ажилчдын групп чатад бичиж үлдээсэн байсан. Үүний дагуу би тухайн дансанд хэлсэн мөнгийг нь шилжүүлсэн....Б сумын ..... төвд д өмч хамгаалах зөвлөл байдаг гэдгийг саяхан мэдсэн. Өмч хамгаалах зөвлөлийн даргаар Д.Н, гишүүдээр Г.Ц, С.Д миний бие байдаг. Өмч хамгаалах зөвлөлд намайг томилсон тушаал гарсан гэдгийг би сайн мэдэхгүй байна. Саяхан Орон нутгийн өмчийн газраас хүмүүс ирэхэд л би мэдсэн. ...Манай ............албаны хэрэгцээнд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй. Би ...... төвөөс 3-4 удаа л бензин авч байсан. Энэ нь намайг тухайн байгууллагын галчаар ажиллаж байхад мод хөрөөдөх зорилгоор 3-4 удаа цахилгаан
хөрөөнд 1-2 литр бензин өгч байсан. Би 2023 оны шинэ жилээр байгууллагын азтан
болж 40,000 төгрөгийн бензиний талон авч байсан. Өөрөөр байгууллагаас бензин
авч байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-48 хуу/,
Гэрч Д.Н-ын дахин өгсөн“...Б.Б гэх хүн Б сумын ..... төвд д ерөөсөө ажилладаггүй. Ажиллаж байхыг нь харж байгаагүй. Манай байгууллагад засварлах зүйл байвал түүн рүү залгаад гуйж хэлээд янзлуулдаг. Б.Б-тэй ...... төвийн дарга П.Ол утсаар ярьж юм хийлгээд байдаг.Энэ хүн ...... төвд ажиллаж байгаагүйг манай бүх ажилчид мэднэ. Өглөө ажилдаа ирээд орой тарж байхыг нь харж байгаагүй....Манай байгууллагын ирцийн бүртгэлийг ...... төвийн дарга П.О өөрөө бүртгэж хөтөлдөг....Миний санаж байгаагаар ...... төвийн ажилчдад 2024 оны 06 дугаар сард үр дүнгийн урамшуулал гэж миний хувьд “80% -иар үнэлэгдэж” цалинтай хамт мөнгө нь орсон. Үүний дараагаар ажилчдад нэг удаагийн тэтгэмж гэж 323,840 төгрөг орсон.Үүнээс 55,000 төгрөгийг дарга П.О-ийн хаан банкны дансанд “Н-с гэсэн утгатай шилжүүлсэн. Уг мөнгийг дарга П.О гэж хэлээд дансаа групп чатад байршуулсан байсан учраас шилжүүлсэн. Яагаад гэвэл дарга учраас л шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51-52 хуу/,
Гэрч С.Э-ын дахин өгсөн “...Намайг 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б сумын ..... төвд д үйлчлэгч, нярваар Б.Б гэх хүн ажиллаж байгаагүй. Намайг ажлаас гарсны дараа ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би Б.Б гэх хүнийг танина. Энэ хүн нь манай Б сумын иргэн бөгөөд мужаан хувиараа бизнес эрхэлдэг хүн юм. Энэ хүнийг ...... төвд ажиллаж байхыг нь хараагүй. ...Б сумын ..... төвд ийн ажилчдын ирцийг тус байгууллагын дарга П.О бүртгэдэг байсан. Одоо ч хэвээрээ байх гэж бодож байна....Миний санаж байгаагаар цалинтай хамт үр дүнгийн урамшууллын мөнгө орж ирсэн би үр дүнгээр 80% тай үнэлэгдсэн. Үүний дараагаар ажилчдад нэг удаагийн тэтгэмж гэж 323,840 төгрөг орсон бөгөөд надаас бусад нь дарга П.О-т 55,000 төгрөгийг шилжүүлсэн. Дарга надад өртэй байсан бөгөөд түүнээсээ суутгаж
бодсон. Бэлэн эсхүл дансаар зээлснээ санахгүй байна. Ямар ч байсан өгөө аваатай
байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55-56 хуу/,
Гэрч С.Д-ын дахин өгсөн “...Миний мэдэж байгаагаар Б.Б нь Б сумын ..... төвд д ажиллаж байгаагүй. Жилд ганц хоёр удаа ...... төвийн эвдэрч, гэмтсэн модон эд зүйлс зэргийг засварлаж өгч байсан. Саяхан манай ...... төвд хувцасны шүүгээ, толины хүрээ хийж өгсөн. Түүнээс биш манай байгууллагад Б.Б гэх хүн ажиллаж байгаагүй. Өглөө ажилд ирээд орой бууж байхыг нь ганц ч удаа харж байгаагүй. Б.Б гэх хүн манай байгууллагад ажилладаггүй,ажиллаагүй гэдгийг манай байгууллагын бүх ажилчид мэднэ........... төвийн ажилчдын ирцийн бүртгэлийг дарга П.О бүртгэж хөтөлдөг....Миний санаж байгаагаар 2024 оны 06 дугаар сард надад нийтдээ миний үндсэн цалин дээр нэмэгдэж үр дүнгийн урамшууллаар 50%-иар цалингаа нэмүүлсэн. Үүний дараагаар даргын тушаалаар ажилчдын нэг удаагийн тэтгэмжийн мөнгө гэж 323,840 төгрөг орсон. Үүнээс 54,000 төгрөгийг нь би өөрийн ..... дугаарын данснаас дарга П.О-ийн ...... дугаарын дансанд “Dodov-s” гэсэн утгатай шилжүүлсэн. Үүнээс өөрөөр ямар нэгэн мөнгө орж ирээгүй. ......... төвийн дарга П.О өчигдөр буюу 2024 оны11 дүгээр сарын 22-ны өдөр намайг өөрийн ажлын өрөөндөө дуудаж уулзсан. Ингэхдээ надад хандаж би Авлигатай тэмцэх газар дээр асуудалтай болсон. Би шалгагдаж байгаа тэгээд чамаас мэдүүлэг авч магадгүй. Чи мэдүүлэг өгөхөөр бол миний эсрэг битгий мэдүүлэг өгөөрэй, аль болох миний талаар сайн зүйл мэдүүлээрэй гэж ятгасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-60 хуу/,
Гэрч Г.Ц-гийн дахин өгсөн “...Б сумын ..... төвд д Б.Б гэх хүн ерөөсөө ажилладаггүй. Дээрх хүн нэг ч удаа ...... төвд ажил хийж байгаагүй, мөн ажилд орсон гэж өөрөөс нь сонсож байгаагүй. Миний мэдэж байгаагаар тухайн Б.Б гэх хүнээр ...... төвийн хувцасны өрөөнд дарга П.О хувцасны шүүгээ хийлгэж байсан. Үүнээс өөрөөр ...... төвд ажиллаж байгаагүй. Б.Б гэх хүн нь модоор эд зүйл хийдэг Б сумын уугуул хувиараа бизнес эрхэлдэг хүн юм. Би сүүлд сонссоноор дээрх Б.Бгэх хүнийг ажилд томилсон гэх даргын тушаал 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гарсан боловч П.О дарга Б.Бгэх хүнд 10 дугаар сард ажилсан бүтэн цалин бодож өгсөн гэж сонсож байсан. Гэхдээ хэнээс сонссоноо санахгүй байна. Ямар ч байсан манай ажлын хүмүүс ярьж байсан. Б.Б нь ...... төвд нэг ч удаа ажиллаж байгаагүй гэдгийг ажилчид мэднэ....Миний мэдэж байгаагаар Б сумын ..... төвд ийн ажилчдад даргын тушаалаар үр дүнгийн урамшуулал буюу “би 80% үнэлэгдэж” 2,7 сая төгрөг миний цалинтай хамт орсон. Ингээд харахад миний үндсэн цалин сарын 1,6 сая төгрөг, үүнээс урамшуулалд 1,1 сая төгрөг авсан. Харин үүний дараагаар ажилчдын тэтгэмж гэж 323,840 төгрөг миний дансанд орж үүнээс 55,000 төгрөгийг ...... төвийн дарга П.О-ийн эзэмшлийн хаан банкны дансанд хийсэн. Яагаад энэ мөнгийг хийх болсон бэ гэхээр дарга хий гэсэн учраас хийхээс өөр сонголт байгаагүй. Өөрөөр ямар нэгэн мөнгөн тэтгэмж, урамшуулал, цалин тухайн сард орж ирээгүй. Бусад саруудад үндсэн цалин л орж ирсэн. Би Б сумын ..... төвд ийн даргын дээрх ... дугаартай урамшуулал олгох тухай тушаалтай танилцаж байгаагүй. Мөн уг тушаалын хавсралтад дурдсан 265.0 төгрөг миний дансанд орж ирээгүй. Манай байгууллагын бусад ажилчдад хүртэл тухайн мөнгө орж ирээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-64 хуу/,
Гэрч С.Б-ны “...Би 2021 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Б сумын Петровис ШТС-д эрхлэгчээр ажиллаж байгаа....Би Б сумын ..... төвд ийн дарга П.О-ийг танина. Би П.О-ийг тус сумын ...... төвийн эрхлэгч гэдэг утгаар нь танина. Өөр ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй....Би хаан банканд ............ дугаарын данстай. Энэхүү дансыг би маш удаан ашиглаж байгаа. Надаас өөр хүн тухайн дансыг ашигладаггүй....П.О өөрийнхөө 88993013 гэсэн утасны дугаараас миний .........
дугаарт 2023 оны 09 дүгээр сард залгаж “ахаа Улаанбаатар хотоос манай ...... төвд эд зүйлс ирсэн, энэ хүмүүст зардал мөнгийг нь өгөх гэсэн чинь мөнгөгүй болчихлоо, тиймээс танай байгууллагын дансанд ...... төвийн данснаас бензиний мөнгө гэсэн утгатай мөнгө шилжүүлчихье та надад дээрх мөнгөнөөс 700,000 төгрөгийг гаргаад өгөөч гэж хэлсний дагуу тухайн гүйлгээг хийсэн. Минийсанаж байгаагаар тухайн үед манай байгууллагын дансанд шатахууны үнэ гэсэнутгатай 1,100,000 төгрөг орж ирсэн бөгөөд үүнээс 400,000 төгрөгт шатахуун авч үлдсэн 700,000 төгрөгийг би П.О-ийн надад хэлсэн түүний хувийн дансанд шилжүүлж өгсөн юм. Дээрх 400,000 төгрөгт яг хэн нь шатахуун авсныг санахгүй
байна. ...... төвийн шатахууны мөнгө нэгэнт байгууллагын дансанд орсон учраас
тухайн байгууллагын ямар ч ажилтан ирээд шатахуунаа 400,000 төгрөгт тааруулаад
авч болно. Ингэж шатахуун авахад зөвхөн ...... төвийн эрхлэгч П.О-ийн
гарын үсэг тамга тэмдэгтэй бичигтэй хүнд шатахуун олгодог....Би харин бага үнийн дүнтэй дээрх гүйлгээнүүдийг сайн санахгүй байна. Ямар
ч байсан Б сумын ..... төвд ийн дарга П.О над руу залгаад танай
байгууллагын данс руу шатахууны үнэ гээд мөнгө шилжүүлчихлээ. Та надад тэдэн
төгрөгийг миний дансанд шилжүүлээд өгөөч гэж гуйж хэд хэдэн удаа залгаж, дээрх
мөнгө авч байсан. Тэр мөнгөн гүйлгээнүүд байна. Түүнээс өөрөөр би П.О-т
ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг хувийн зүгээс болон өр, авлага байдлаар өгч, авч
байгаагүй. Надад П.О өөрөө үнийн дүнгээ хэлж шилжүүлчих гэж хэлдэг.
Түүнээс биш би өөрөө үнийн дүнг нь зохиож мөнгө шилжүүлж байгаагүй...” гэх
мэдүүлэг /1 хх-ийн 67-69 хуу/,
Гэрч Т.Г-ын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өгсөн “...Би Б сумын ..... төвд ийн дарга П.О ийг танина. Бид нэг суманд хамт
өссөн, гэр бүлийн найзууд юм. Би П.О-тэй ямар нэгэн төрөл садан, гэр
бүлийн харилцаа хамаарал байхгүй ...Би П.О гэх хүнтэй өмнө нь ба одоо ямар нэгэн өр, авлагатай холбоотой асуудал байхгүй, мөнгө зээлж байгаагүй.Өмнө нь харин Б сумын ..... төвд ийн өвлийн түлш буюу түлээг нь бэлдэж өгдөг байсан. Нэг том машин модыг 700,000 төгрөгөөр худалддаг байсан. Нийтдээ 1 жилд 3 удаа л мод буулгадаг байсан. Үүнээс олон удаа бол буулгаж байгаагүй. Зээлээр бол мод өгч байгаагүй. Модны төлбөр мөнгөө модоо буулгасны дараагаар дансаар тухайн байгууллагаас шилжүүлж авдаг байсан. Шилжүүлж авсан мөнгөө би өөртөө буюу гэр бүлдээ зарцуулдаг байсан. ...Дээрх дурдсан .......... дугаарын данс нь миний өөрийн хаан банкны данс мөн байна. Би 2022 оны 10 дугаар сард Б сумын ..... төвд д түлээний мод нийлүүлж төлбөрийг нь дээрх өөрийн хаан банкны дансаар авсан юм. Би дээрх орлого буюу 3,150,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд өөртөө зарцуулсан. Өөр хэн нэгэнд өгөөгүй. Би дээрх дансаа өөрөө захиран зарцуулдаг юм. ...Би яг одоогоос үнэн зөв мэдүүлье. Дээр дурдсан мэдүүлгээс би ...... төвд мод буулгасан гэдэг минь худал юм. Би 2022 оны 10 дугаар сард гэртээ байж байсан чинь Б сумын ..... төвд ийн дарга П.Онадтай холбогдоод чи надад дансаа өгчих, би мөнгө хийгээд чиний данснаас авчихмаар байна гэж хэлсэн юм.Тэгээд би П.О-тэй найзууд учраас саналыг нь зөвшөөрч өөрийн хаан банкны ..... дугаарын дансыг өгсөн чинь миний дансанд нэгэн байгууллагын данснаас 3,150,000 төгрөг орж ирсэн. Улмаар би тухайн мөнгийг П.О-ийн хаан банкны дансанд 3,130,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн үед Б сумын ...... төвд ерөөсөө мод буулгаагүй. Урьд өмнө нь бол хэд хэдэн удаа мод буулгаж байсан. Дээрх 3,130,000 төгрөгийн эх үүсвэр нь Б сумын ..... төвд ийн
данснаас орж ирсэн 3,150,000 төгрөг юм...”,...Дээрх мөнгийг надад юуны мөнгө болох талаар хэлж байгаагүй. Зүгээр дансаа өгчих мөнгө орохоор нь шилжүүлээд өгөөрэй гэж хэлээд мөнгө шилжүүлсэн. Би дансаа ашиглуулсан гээд дээрх мөнгөнөөс 20,000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73-75 хуу/,
Гэрч Б.Б-ийн “...Би Б сумын ..... төвд ийн дарга П.О-ийг танина. Бид нутгийн хуурай ахан дүүсийн харилцаатай байдаг. П.О надад та манай ...... төвд юм хийгээд өг гэх зэргээр гуйж юм хийлгэдэг юм. ...Би Б сумын ..... төвд д ажилладаггүй. Намайг тус ...... төвд ажилд орох уу гэж П.О надаас асууж байсан. Би тухайн саналыг нь зөвшөөрөөгүй юм. П.О надаар 2024 оны10 дугаар сард Б сумын ..... төвд д модоор хувцасны шүүгээ хийлгэсэн юм. Улмаар тухайн модоор хийсэн хувцасны шүүгээг би 1,500,000 төгрөгөөр үнэлж байгаагаа П.О-т хэлэхэд таныг ...... төвийн сантехникчээр ажилд авсан, та хийж байгаа шүүгээгээ дуусгачих,таны шүүгээний мөнгө байгууллагын цалин дээр бодогдож танд орох болно гэж хэлж байсан. Улмаар би 2024 оны 10 дугаар сарын 20-ны орчимд ...... төвийн дарга П.О-т өөрийн хийж дуусгасан модон хувцасны шүүгээг хүлээлгэж өгсөн. Үүний дараа миний хаан банкны 5153070578 дугаарын дансанд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ...... төвийн цалин гэж 1,122,179 төгрөг, 2024 оны 11 дүгээр
сарын 27-ны өдрийн 16 цагт мөн ...... төвийн цалин гэж 351,853 төгрөг тус тус
миний дансанд орсон. Би ...... төвд очиж үндсэн ажилтны хувиар ганц ч удаа очиж ажиллаж байгаагүй. Намайг ...... төвд ажилд томилсон талаар би П.Оээс 2024 оны 10 дугаар сарын дундуур сонссон. Би ажилд орох хүсэлт өгч байгаагүй. .. Өмнө ч тэр одоо ч тэр тийм асуудал байхгүй...Би надад үзүүлсэн баримтыг харлаа. Би 2022 оны 03 дугаар сард Архангай аймгийн Б сумын ...... төвд мод буулгасан юм. Тухайн модыг ............захиалсан бөгөөд би 1 машин мод буулгасан юм. Нэг машин мод нь ойролцоогоор 350.0төгрөг орчим байдаг юм. Би надад ...... төвийн данснаас орж ирсэн 840.0 төгрөгөөс буулгасан модны мөнгөө хасаад илүү шилжүүлсэн мөнгийг нь дарга П.О-ийн данс руу хийж байсан санагдаж байна. Ямар ч л байсан миний буулгасан модны мөнгөнөөс илүү мөнгө буюу 640,000 төгрөг ороод ирсэн. Тухайн мөнгийг П.О надтай холбогдоод илүү мөнгөө миний данс руу шилжүүлчих гэж хэлээд авсан. Би тухайн мөнгийг П.О цааш нь юунд хэрхэн яаж зарцуулсан эсэхийг мэдэхгүй байна....”,...Тухайн миний дансанд шилжиж орсон 650,000 төгрөгийг би мэдэхгүй байна.Би тухайн үед Б сумын ..... төвд д мод буулгаагүй байхад миний дансанд мөнгө ороод ирсэн. Улмаар П.О надтай холбогдоод таны дансанд мөнгө орох байх шүү, тэр мөнгийг та надад аваад өгөөрэй гэж хэлсний дагуу миний дансанд орж ирсэн 650,000 төгрөгийг би П.О-ийн дансанд буцааж
шилжүүлсэн. Би П.О-т дансаа ашиглуулсан байна....Дээрх мөнгийг надад юуны мөнгө гэдгийг тайлбарлаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 78-80 хуу/,
Гэрч Д.Ц-ын “...Би ..... УКС улсын дугаартай Дива 70 хөлт загварын 25 тонны том ачааны машинтай. Би энэхүү машинаа 2024 оны 08 дугаар сард худалдаж авсан. Түүнээс өмнө ..... АРА гэсэн улсын дугаартай Дива загварын 11 тонны ачааны машинтай байж байгаад 2024 оны 08 дугаар сард хүнд зарсан. Би 2 жилийн өмнө л ачааны машинаараа Б сумын ..... төвд д мод буулгаж байсан. Түүнээс өөрөөр ямар нэгэн байдлаар ...... төвтэй холбоотой эд зүйл, бараа материал ачиж үзээгүй. Би Б сумын ..... төвд өөс нэг ч удаа шатахуун авч үзээгүй...”, “...Би Б сумын ..... төвд ийн эд зүйлсийг ачиж Улаанбаатар хот руу тээвэр хийж байгаагүй. Мөн дээр дурдсанчлан нэг ч удаа ...... төвөөс шатахуун авч байгаагүй. Хэрэв тийм баримт яг байдаг бол хуурамч баримт байна...”, “...Уг жолоочийн тооцооны хуудас гэсэн баримтад ...... АРХ улсын дугаартай машиныг бичсэн байна. Надад дээрх улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаггүй. Нэр хэсэгт нь миний нэрийг бичсэн байна гэхдээ гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Манай суманд надаас өөр Цогтжаргал гэдэг нэртэй тээвэрт явдаг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 85-87 хуу/,
Гэрч Г.Г-ийн“...Миний бие 2013 оноос хойш Багануурт дүүрэгт хувиараа оёдолчин хийж байна....Ер нь бол П.О гэх хүнийг танихгүй байсан. 2023 оны 12 дугаар сард ажил багатай байхдаа бүжгийн хувцас оёулах талаар зар байхаар нь утсаар нь холбогдсон.Тэгээд О гэх хүнтэй устаар холбогдоод эрэгтэй, эмэгтэй нийт 10 хувцас, мөн дээлийн загвартай плажийг нийт 2 сая төгрөгөөр оёхоор болсон. Бүжгийн хувцасны хэмжээг энэнтэй адилхан хийгээрээ гээд над руу хувцас явуулсан. Тэгээд бүжгийн хувцасны мөнгө гэж 2 сая төгрөг миний Хаан банкны ........ дугаартай данс руу орж ирсэн. Би О уулзаж байгаагүй, дандаа утсаар болон фейсбүүкээр холбогдож байсан....Чимээгүй байж байгаад 2024 оны 06 дугаар сард О нь над руу холбогдоод чи дахиад хувцас оёх уу гэсэн. Тэгээд өмнөх 10 бүжгийн хувцас нь 2 сая төгрөгтөө багтахгүй байсан болохоор оёно, гэхдээ төлбөрөө өсгөнө гэсэн. Тэгээд надад оёулах хувцасны зургаа харуулахаар нь материалын үнэ болон оёдлын хөлсийг нь тооцоод нэг хувцсанд 320,000 гаруй төгрөг гэж хэлсэн. Угаасаа урлагийн хувцас оёход ажиллагаа ихтэй байдаг. Тэгээд над руу шуудангаар хоёр хувцасны загвар явуулаад хэмжээг нь фейсбүүкээр холбогдож авсан. Тэгээд гарган өгсөн загвараар нь нийт 10 ширхэг бүжгийн дээл оёж өгсөн. 10 ширхэг бүжгийн дээлийн төлбөр нь 3,230,000 гаруй төгрөг болсон. Төлбөр нь наадмаас өмнө орно гэчхээд орохгүй байж байгаад наадмын дараа миний Хаан банкны ...... дугаартай данс руу орсон....Би төлбөрөө авчхаад тэр хүнтэй эргэн холбогдоогүй. Наадмын дараа мөнгөө авчхаад өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэсэн. От мөнгө өгсөн зүйл байхгүй. Тэрнээс хойш түүнтэй дахин холбогдоогүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 91 хуу/,
Гэрч Д.З-ын“...Би 2017 оноос өнөөдрийг хүртэл М ХХК-ийн захирлаар ажиллаж байна....Тус компани 2017 оноос хойш, урлаг ...... арга хэмжээ зохион байгуулах,тоног, төхөөрөмж худалдааны чиглэлээр СХД, 11 дүгээр хороо, АОС25 тоотод үйл ажиллагаа явуулж байна. Тус компани үндсэндээ нэг гишүүнтэй, дагуу 5-аас 6 хүн ажилладаг. Компанийн санхүүгийн асуудлыг би өөрөө хариуцдаг....Ер нь бол танихгүй, гэхдээ тэрээр ажлын шугамаар манайхаас гурван удаа худалдан авалт хийсэн....Худалдан авалт хийхдээ гэрээ байгуулдаг. Тус ...... төвөөс 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нам яригч, кабель утас зэрэг нийт 2,592,000 төгрөгөөр худалдан авалт хийсэн. Мөн 2024 оны 01 сарын 05-ны өдөр гэрэл, микрофон, кабель утас зэрэг нийт 2,120,000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Бас 2024 оны 08 сарын сүүлээр тус ...... төвийн эрхлэгч О нь манайхаас нүүрний гэрлийг суурьтай нь дөрвийг авсан. Тус төхөөрөмжийн бодит нийт үнэ нь 3,640,000 төгрөг буюу нэг бүрийн үнэ нь 910,000 төгрөг юм. Тус сумын ...... төвөөс нүүрний гэрлийн үнэ болон суурийн үнэ гээд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр компанийн Худалдаа хөгжлийн банкны ............ дугаартай данс руу нийт 4,317,700 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тэгээд мөнгө шилжиж орсны дараа О нь над руу залгаад тан руу илүү мөнгө шилжүүлсэн байгаа, тэрийг буцаагаад шилжүүлж өгөөрэй гэхээр нь би ажил ихтэй байсан учир эхнэр Нармандах руу хэлээд энэ хүн рүү мөнгө шилжүүлээд өгчих гээд хэлсэн. Тэгээд эхнэр Нармандах НӨАТ-ын төлбөрийг нь хасаад Оийн Хаан банкны ............. дугаартай данс руу өөрийнхөө ямар банкийг нь мэдэхгүй байна данснаасаа 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 944,800 төгрөгийг шилжүүлсэн байсан. О нь хоёр гурван удаа танайхаас бараа авсан,тэрний тээврийн зардлыг би эндээсээ зохицуулсан учир энэний мөнгийг гаргаж авахгүй бол болохгүй байна гэж хэлээд авсан. 2024 оны 01, 05 сард манайхаас бараа авахдаа зөрүү мөнгө гэж О нь буцаан авч байгаагүй, харин 2024 оны 08 дугаар сард бараа авахдаа мөнгө буцаан авсан. О нь энэ долоо хоногийн нэгдэх өдөр над руу яриад манай дээр шалгалт ирсэн гэхээр нь ямар учиртай юм болсон талаар асуухад танай лед тавих гэж ирсэн хоёр хүмүүсээс зарлагын хоосон баримт нь дээр тамга дараад авсан юм гэж байсан. Тэгэхээр нь чиний авсан зөрүү мөнгө чинь асуудал үүсгэж байна шүү гэхэд урд авсан бараануудын тээврийн зардлыг нөхөх гээд ийм юм болчихлоо л гэж байсан. Сарын өмнө тус ...... төвд Б сумын тамгын газар лед дэлгэц авч өгсөн юм, тэрийг суурилуулах гээд компаниас Бямбацэрэн /88614661/, жолооч Пүрвээ нар компанийн тамгыг авч явсан юм. Би гэрээгээ байгуулаад ирээрэй гээд тамгаа өгөөд явуулсан юм, гэхдээ зарлагын баримт өгч явуулаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 93-94 хуу/,
Гэрч Г.Н-ын “...Золбаяр нь миний нөхөр нөгөө хүнийг нь би танихгүй. ...Миний нөхөр өөрөө бүх юм хийдэг. Заримдаа би завтай үедээ мөнгө шилжүүлэх юмыг нь хийж өгдөг, миний санаж байгаагаар нөхрийнхөө хэлснээс 944,820 төгрөгийг өөрийнхөө хаан банкны ............. дугаарын данснаас ............ дугаартай данс руу 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн үед шилжүүлсэн. Харин компанийн данс руу 2024 оны 08 дугаар сарын30-ны өдөр ...... төвөөс нь 4,317,700 төгрөг орсон байсан санагдаж байна. Ямар учиртай мөнгө шилжүүлж байгаа талаар миний зүгээс нөхрөөсөө асуугаагүй, нөхөр ч хэлээгүй, ер нь бол нөхөр мөнгө шилжүүлчих гэхээр нь би шилжүүлдэг юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 96 хуу/,
Гэрч Б.С-ийн“...Би хаан банкны ....... дугаарын дансыг олон жилийн өмнөөс ашиглаж байна. Өөр хадгаламжийн ...... дугаарын данстай, уг дансыг хааяа л ашигладаг...Ганцэцэгийн юм оёдог гэдгээр нь танина, түүнтэй харилцаа холбоо байдаггүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өр, авлага зээлийн асуудал байхгүй....Оийг танина, гэхдээ нээх дотно биш. Түүнийг Б сумын ..... төвд ийн эрхлэгч гэдгээр нь мэднэ....О нь 2024 оны 06 дугаар сарын үед нал руу утсаар яриад бүжгийн хувцасны материалыг Ганцэцэгтэй хамт яваад авалцаад өгөөч гэсэн. Тэгээд би Ганцэцэгтэй хамт Нарантуул зах орж бүжгийн хувцасны материал авалцаж өгсөн.Бүжгийн хувцасны материал авахад би өөрөөсөө 700,000 төгрөг гаргасан. Харин Ганцэцэг бүжгийн материал авахад мөнгө гаргаагүй, өөрт нь материал байгаа гэж байсан. Дараа нь сар гарны дараа Ганцэцэг рүү бүжгийн хувцас оёулах мөнгө Б сумын ..... төвд өөс шилжиж ороод, Ганцэцэг над руу 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс би өөрийнхөө гаргасан 700,000 төгрөгийг авсан. Харин үлдэгдэл 1,300,000 төгрөгийг нь Оийн данс руу шилжүүлсэн. Гэхдээ уг мөнгө нь дээр Оээс худалдан авсан байсан цагаан идээний мөнгө болох 142,800 төгрөгийг нэмж шилжүүлсэн....Б сумынхаа ...... төвд техник аппаратур авах гээд мөнгө цуглуулж байгаа гэж байсан....Би О-д 2024 оны 04 дүгээр сард 9 сая төгрөгийг тэтгэврийн зээл авч өгсөн. Тэгээд О нь сар бүр 820,000 төгрөгийг над руу шилжүүлдэг. О нь хувиараа аптек ажиллуулдаг юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 98 хуу/,
Гэрч Ж.О-ын “...Ц ХХК-ийг 2009 онд миний төрсөн эцэг болох Г.Ж нь үүсгэн байгуулсан юм. Тухайн компани нь түрээсийн үйл ажиллагаа, зоогийн газар,цайны газар, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Би 2022 онд ажлаасаа гараад тухайн Ц ХХК-ийг хариуцаж үйл ажиллагаа явуулах болсон. Би Ц ХХК нь одоо бол түрээсийн үйл ажиллагаа, худалдааны чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байгаа. Харин би тухайн ажлаас гадна Т ХХК-д инженерээр ажиллаж байгаа. Тухайн компани нь миний төрсөн ах Г-ын үүсгэн байгуулсан барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм....Би Б сумын ..... төвд ийн дарга П.О-ийг танина. Би П.О-ийн нөхөр Г гэх хүнтэй Байгаль орчны газарт 16 жил орчим хамт ажиллаж байсан хүн байгаа юм. Би дээрх хүмүүстэй найз нөхдийн харилцаа холбоотой юм. Ц ХХК-ийн дансаа өгчих” гэж хэлээд надаас манай компанийн дансыг авсан. Мөн О “Тухайн мөнгийг компанийн дансанд орохоор нь эргүүлээд хэлсэн данс руу шилжүүлчхээрэй, засвартаа зарцуулна” гэж хэлж байсан.Тэгээд би манай компанийн дансанд дээрх 8,787,000 төгрөг орж ирэхээр нь тухайн мөнгийг Г билүү Оийн хэлсэн данс руу нь шилжүүлсэн. Гэхдээ тухайн дансыг хэн нь хэлсэн талаар би санахгүй байна. Манай Ц ХХК-иас тухайн үед Б сумын ..... төвд д ямар нэгэн ажил үйлчилгээ хийж гүйцэтгээгүй. Зүгээр л тухайн мөнгийг гаргаад өг манайх өөрсдөө засвар хийнэ гэж хэлээд гаргуулан авч байсан. Тухайн мөнгийг орохоос өмнө нь О Э суманд өөрөө гэрээгээ аваад ирсэн. Тэгээд гэрээ байгуулж би гарын үсэг зурсан. Надад дээрх 8,787,000 төгрөгөөс ашиг гээд байх зүйл өгөөгүй. Харин НӨАТ-ын 10 хувь болох мөнгө миний дансанд үлдсэн. /хэдэн төгрөг гэдгийг нь санахгүй байна/....Би тухайн мөнгийг хэзээ, хэний данс руу, хэрхэн шилжүүлсэн гэдгээ сайн санахгүй байна....Би тухайн 600,000 төгрөгөөр Архангай аймгийн Б сумын ...... төвд паар сольж өгсөн ажлын хөлс байгаа юм. Тухайн мөнгөөр яах аргагүй ажил хийж хөлс авсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 114-116 хуу/,
Гэрч П.Н-ийн “...Б сумын ..... төвд ийн эрхлэгч П.Онь миний төрсөн эх юм....Би Ж.О гэх хүнийг танихгүй....Би хаан банканд ............. дугаарын данс ашигладаг юм.Би уг дансыг 2016 оноос хойш ашиглаж байгаа. Тухайн дансыг надаас өөр хүн ашигладаггүй....Би тухайн 7,908,000 төгрөгийг яг ямар хүнээс орсон гэдгийг нь мэдэхгүй байна. Би тухайн мөнгийг өөрийн төрсөн ээж болох Оээс зээлсэн юм. Би тухайн мөнгөөр 2024 оны 09 дүгээр сард малчны зээлээ төлсөн. Би тухайн зээлийг ах Баасанхүүгийн нэр дээр 2024 оны 02 дугаар сард 20,000,000 төгрөгийн зээл авч байсан юм....Юу л яасан юм биш үү дээ. Би ээжээсээ мөнгө зээлээд өөрт хэрэгтэй байгаа шаардлагатай байгаа мөнгөө авч үлдээд үлдсэн мөнгийг нь ээж рүүгээ буцаагаад шилжүүлсэн юм. Тухайн үед би ээжтэйгээ утсаар ярьж банкны зээлийн төлөлт дөхчихсөн учраас мөнгө зээлээч гэж хэлсэн. Тэгээд орж ирсэн мөнгийг нь өөрт хэрэгтэйгээ авч үлдээд үлдсэн мөнгийг нь ээжийн данс руу шилжүүлсэн....Би 2,300,000 төгрөгийг нь банкны зээлдээ төлсөн. Төлөхдөө хадам ээжийнхээ данс руу шилжүүлээд банканд төлүүлсэн. Би тухайн үед Баян-Өлгий аймагт аяллаар явж байсан. Харин үлдсэн 1,808,000 төгрөгийг би аялалдаа зарцуулсан. ...Тухайн үед миний дансанд орж ирээд байгаа 7,908,000 төгрөгийг би миний эмээгийн хашаа байшингаа зарсан мөнгийг надад шилжүүлж байгаа юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн137-139 хуу/,
Гэрч Д.А-ын “...Би 2009-2018 онд Х ХХК-д нягтлан бодогч, жолооч, захирлаар ажиллаж байсан. 2018 оноос одоог хүртэл Архангай аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байна....Б сумын ..... төвд ийн эрхлэгч П.О гэх хүнийг танина. Нэг нутгийн хүмүүс гэдэг утгаараа хүүхэд байхаасаа хойш нэгнээ таньж мэддэг....Намайг хүүхэд байхаас хойш манай гэр бүлийнхэн модны жижиг аж ахуй эрхэлдэг байсан юм. Тэгээд сүүлдээ миний төрсөн ах Төрхүү бид 2 мэргэжлийн хөрөө, рамтай болсон. Яг оныг нь санахгүй байна. Ямар ч байсан 2011-2020 он хүртэл хөрөө, рамтай, мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй байсан. Түүнээс хойш 2023он хүртэл хүмүүсээс ганц удаа модны захиалга өгөхөөр нь түүнийг нь авч хийдэг байсан. Мод бэлтгэх үедээ гоожин авдаг байсан....Би Б сумын ..... төвд д 2014 онд 1 удаа, 2022 оны намар 3-4 орчим машинтай мод буулгаж байсан санагдаж байна. Түлээний зориулалттай модыг Архангай аймгийн Б сумын Ж гэх газраас бэлтгэж Б сумын ..... төвд д нийлүүлж байсан. Тухайн үед мод бэлтгэх үедээ мод бэлтгэх зөвшөөрлийг тухайн үеийн ойн хамгаалагчаас авч байсан. Тухайн үед 2-3 хүн гоожин бичдэг байсан. Яг хэнээс авсан эсэхээ санахгүй байна. Нийтдээ 3 сая гаран төгрөгт мод бэлтгэж буулгаж байсан. Мод бэлтгэх эрхийг бичгийг өөрийнхөө нэр дээр авдаг байсан. Тухайн үед дээрх модыг Б сумын ..... төвд ийн ажилчдад голдуу галч, манаачид хүлээлгэн өгдөг байсан. Эрхлэгч, нярав нь ирж хүлээн авах тохиолдол байсан. 2022 онд 1 удаа буулгаснаас хойш дахин Б сумын ..... төвд д мод буулгаж байгаагүй...Би Хаан банканд .............. дугаарын данстай. Би дээрх дансыг 2017 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа. Тухайн дансыг надаас өөр миний эхнэр О захиран зарцуулдаг. Голдуу би өөрөө захиран зарцуулдаг юм....Тухайн гүйлгээ нь дээрх мэдүүлэгт дурдсан Б сумын ..... төвд д буулгасан модны мөнгө байна. Тухайн мөнгийг би хувийн хэрэгцээнд зарцуулсан. А.О” гэсэн утгатай гүйлгээ байх юм бол миний эхнэр Л.Обид 2 хуримтлал үүсгэж байгаа гүйлгээ гэж ойлгож болно. Бид 2 хоорондоо шилжүүлж байгаа гүйлгээндээ “А,0” буюу нэрийнхээ эхний үсгийг тавьж тэмдэглэдэг юм. Тухайн “1,000,000 төгрөг нь хуримтлалд хийсэн мөнгө байна. Бид 2 цалин болон бусад ашгаас боломжтой тохиолдолд хуримтлалдаа мөнгө хадгалдаг юм. Хэрэгцээ гарахаар түүний буцаан зарцуулдаг юм. Би тухайн мөнгөний эх үүсвэрийн талаар мэдэхгүй байна. Миний эхнэр тухайн гүйлгээ хийгээд надад ямар нэгэн юм хэлсэн талаар би санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 142-144 хуу/,
Гэрч Ц.Т-ийн“...Би засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын дарга нарын үр дүнгийн гэрээг улирал, жилийн ажлын тайлан зэргээр дүгнэдэг. Би ...... төвийн даргын урамшууллыг улирал, жилийн ажлын тайлан, мөн Засаг даргын тамгын газрын эрх зүйчээс өгсөн зөвлөмжийн дагуу олгодог. Миний мэдэж байгаагаар хагас жил, бүтэн жилээр1,1 удаа урамшуулал олгодог юм. Тэгэхээр 6 дугаар сард гэхээр хагас жилийн урамшуулал олгосон байхыг би сайн санахгүй байна....”,“...Б сумын ..... төвд ийн санхүүжилт нь улсын төсвөөс санхүүждэг юм.Засаг даргын тамгын газраас санхүүждэггүй учраас би мэдэхгүй байна. ...... төвийн санхүү, нягтлан бодох бүртгэлд хаанаас, хэн, хэрхэн хяналт тавьдаг талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 211-212 хуу/,
Гэрч Д.Э-ын “...Би Б сумын ..... төвд ийн дарга П.О гэх хүнийг танихгүй. Би дээрх хүнийг харж ч байгаагүй. Би Б сум ч орж үзээгүй хүн. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй...”,“...Надад .......... АРХ улсын дугаартай портер-2 загварын тээврийн хэрэгсэл байдаг. Би тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос худалдан авсан. Тухайн тээврийн хэрэгслийг би өөрөөсөө өөр хүнд огт шилжүүлдэггүй. Надаас өөр хүн эзэмшиж, ашигладаггүй...” ...Би ............... АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ огт ачаа тээвэр хийдэггүй. Би хөгшин настай хүн учраас огт ачаа ачдаггүй. Хувийн хэрэгцээндээ ус түлээ зөөх, гэр нүүлгэх зэрэгтээ ашигладаг юм...”,“...Би надад үзүүлсэн баримтыг харлаа. Миний эзэмшлийн 15-78 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаар бичигдсэн байгаад би гайхаж байна. Би тухайн цаг хугацаанд ямар нэгэн ачаа тээвэрт яваагүй. Мөн би Цогтжаргал гэх хүнийг танихгүй. Тухайн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлсэн зүйл огт байхгүй...”,“...Надад огт шатахуун өгөөгүй. Би Б суманд ч очиж үзээгүй...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 215-216 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Г.О-ийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний
өдрийн “...Би 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгч, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс одоог хүртэл
мөн сумын Засаг даргын тамгын газрын ............... даргаар ажиллаж байна. ...Архангай аймгийн Б сумын ...... төвийн тогтмол зардлууд сумын
төсвөөс санхүүждэг юм. Миний бие Архангай аймгийн Б сумын ...... төвийн
төсөвт хяналт тавьж, төрийн сангийн дансны гүйлгээ, санхүүгийн анхан шатны
баримтуудад тулгуурлан баталгаажуулалт хийдэг. ...Би Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ................. албан бичгээр уг хэрэгт иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчөөр тус сумын ...... төвийн төсөвт учирсан хохирлыг нэхэмжлэхээр томилогдсон....Миний бие төрийн байгууллагын төсөвт учирсан хохирлыг нэхэмжилж тухайн 16,458,620 төгрөгийг Б сумын ..... төвд д эргүүлэн төлүүлмээр байна. Өөр надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би шүүх хуралд шаардлагатай бол оролцох болно...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 69-71 хуу/,
Гэрч Ж.М-ын “...2009-2013 онд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, 2013-2016 онд Архангай аймгийн .................. дарга, ахлах аудитор, 2016 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын .................... даргаар тус тус ажиллаж байгаад 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хойш одоог хүртэл Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын .................... даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. ...Сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нь тухайн сумынхаа ...... төв, Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан үүргийг хавсран гүйцэтгэж болно. Үүнийг Сангийн сайдын 2015 билүү 2016 оны 90 дугаартай тушаалаар “Санхүү албаны дарга, нягтлан бодогчийн ажил үүргийн жишиг заавар” батлагдсан байдаг юм. Уг заавраар үндсэндээ ...................... 2 нягтлан бодогч ажиллана.Тухайн 2 нягтлан бодогч нар нь тухайн сумынхаа төсөвт 5 байгууллагыг хариуцаж ажиллахаар заасан тушаал байдаг. Мөн Засгийн газрын 2014 оны 326 дугаартай тогтоолоор санхүүгийн алба байгуулагдаж нягтлан бодогч нарын ажил үүргийн чиг баримжааг заасан байдаг. Энэ тогтоолоор сумын Эрүүл мэндийн төв, ...... төвийг нэг нягтлан бодогч хариуцаж ажиллахаар заасан байдаг. Дээрх хууль тогтоомжийг үндэслэн миний бие 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ................ дугаартай албан бичгийг Архангай аймгийн нийт сумдын төсөвт байгууллагуудад хүргүүлж хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан. Сүүлийн үед Боловсролын салбар Боловсрол, Шинжлэх ухааны сайдын багцад хамрагддаг болсноос хойш сумын сургууль, цэцэрлэгүүд бие даасан нягтлан бодогч авч ажиллуулж байгаа. Архангай аймгийн хувьд нийт сумдын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нар нь 2014 оноос ...... төвийнхөө нягтлан бодогчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэн ажиллаж байгаа....Дээрх байдлаар хавсран гүйцэтгэхэд тухайн байгууллагын даргын тушаалаар хавсран гүйцэтгэсэн ажлын нэмэгдэл цалинг авч байгаа. Яг тухайн байгууллагын орон тооны үндсэн ажилтан биш учраас тухайн ...... төвийн даргаас ажилд томилсон тушаал гаргахгүй. Хавсран ажил гүйцэтгэхдээ дээрх Сангийн сайдын 90 дугаартай тушаал, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаартай тогтоолыг үндэслэж хавсран гүйцэтгэж байгаа. Мөн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн .................... дугаартай албан бичиг дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг заасан. Сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нь ...... төвийнхөө нягтлан бодогчийн албан үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн төсөвт байгууллагын төсөв, санхүүгийн 2 дугаар гарын үсгийг зурж байгаа тул тухайн албан тушаалынхаа албан үүрэг, бүрэн эрхийг бүрэн хэрэгжүүлнэ...” гэх мэдүүлэг /5хх-ийн 139-141 хуу/,
Яллагдагч П.О-ийн “...Би Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ................. дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад прокурорын тогтоолтой холбоотой мэдүүлэх зүйл байхгүй....Би өөрийн үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна....би дээрх хохирлыг бүрэн барагдуулна. Хэрэг шүүхэд шилжихээс өмнө хохирлынхоо тодорхой хэсгийг барагдуулна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 113-117 хуу/,
Яллагдагч Л.О-ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн
“...Би Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн .................. дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой
танилцлаа. Би уг тогтоолтой холбоотой мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5
хх-ийн 134-136 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл /1 хх-ийн 7 хуу/,
Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн165-170 хуу/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 38 дугаартай прокурорын тогтоол /1 хх-ийн 173-176 хуу/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх-ийн 180-181 хуу/,
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 186-198 хуу/,
Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 200-208 хуу/,
Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1 хх-ийн 231-233 хуу/,
Архангай аймаг Б сумын Засаг даргын захирамж, албан тушаалын тодорхойлолт /3 хх-ийн 104, 107-122 хуу/,
Архангай аймгийн Б сумын ...... төвийн даргын ажилчдад тэтгэмж олгох тухай 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .......... дугаартай тушаал /2 хх-ийн 7-8 хуу/,
Б.Б-ийг...... төвийн сантехникч, слесарийн ажилд түр томилох тухай тушаал /2 хх-ийн 13 хуу/,
Б.Батсүхийг ...... төвийн сантехникч, слесарийн ажлаас чөлөөлөх
тухай тушаал /5 хх-ийн 1 хуу/,
Архангай аймгийн Б сумын ...... төвийн ажлын цаг ашиглалтын
бүртгэл /2 хх-ийн 14-17 хуу/,
Архангай аймгийн ...... төвийн 2022 оны .. дугаар сарын 25-ны өдөр
Ариунбаяраас 3,750,000 төгрөгийн мод худалдаж авсан төлбөрийн баримт /2
хх-ийн 18 хуу/,
Хаан банкнаас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5156/134 дугаартай
албан бичгээр ирүүлсэн нэр бүхий хүмүүсийн дансны хуулганд 2024 оны 12 дугаар
сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 62-72 хуу/,
Хаан банкнаас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 5156/155
дугаартай албан бичгээр ирүүлсэн нэр бүхий хүмүүсийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 77-80 хуу/,
Төрийн банкнаас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 35/112 дугаар
албан бичгээр ирүүлсэн иргэн Ж.Отгонтамирын 341000401208 тоот данс, “Цагаан
эргийн цахиур” ХХК-ийн 180001886781, 180000038074 тоот дансны хуулганд 2025
оны 03 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, /2 хх-ийн 86-88 хуу/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай 2025 оны 01 дүгээр сарын 07-
ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /3 хх-ийн 51-52 хуу/,
Төлбөрийн хүсэлт 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Ц ХХК-ийн дансанд 8,787,000 төгрөг шилжүүлсэн ахлах нягтлан бодогч Л.О/5хх-ийн 120 хуу/,
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны
02 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 80-85 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх мэдүүлгийн бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцын 19 дүгээр зүйлд “...төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ...” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтан бөгөөд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосноор төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Нийтийн албан тушаалтан гэж “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч...” тодорхойлсон.
Шүүгдэгч П.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ төрийн үйлчилгээний албаны удирдах Архангай аймгийн Б сумын ...... төвийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай “Ажилд томилон ажиллуулах тухай” захирамж, ...... төвийн даргын албан тушаалын жишиг тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэл болж байна.
Хэрэгт авагдсан Төлбөрийн хүсэлт 2024 оны .... дүгээр сарын 02-ны өдрийн Ц ХХК-ийн дансанд 8,787,000 төгрөг шилжүүлсэн ахлах нягтлан бодогч Л.О /5хх-ийн 120 хуу/, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 326 дугаартай Санхүүгийн алба байгуулах тухай тогтоол, Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн .... дугаартай Заавар батлах тухай тогтоол, Архангай аймгийн Б сумын ...... төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ...... дугаартай Л.О-т цалингийн хувь нэмэгдэл олгох тухай тушаал, Санхүү төрийн сангийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн .........дугаартай Санхүүгийн албаны нягтлан бодогч нарын ажил үүргийн хуваарь, цалин хөлсний тухай албан бичиг, Архангай аймгийн Б сумын ...... төвийн эрхлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн .........дугаартай ...... төвийн бүтэц орон тоо батлах тухай тушаал зэрэг баримтуудаар шүүгдэгч П.О нь Архангай аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв, ...... төвийн нягтлан бодогчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж ТҮМ-8 /төрийн үйлчилгээний мэргэжил/ ангиллаар цалинжиж төрийн үйлчилгээний албаны ахлах нягтлан бодогч буюу нийтийн албан тушаалтан болох нь тогтоогдож байна.
“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгож, хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг тул нийгмийн аюулын шинж ихтэй.
Дээрхээс дүгнэхэд Архангай аймгийн Б сумын ...... төвийн эрхлэгч П.О нь гэмт хэргийг өөрөө болон бусадтай хамтран үргэлжилсэн үйлдлээр албаны эрх нөлөөгөө ашиглан, албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдэл хийж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, Архангай аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв, ...... төвийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэгч Л.О нь гэмт хэргийг бусадтай хамжин албаны эрх нөлөөгөө ашиглан, албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдэл хийж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон шүүгдэгч нарын ашиг сонирхол нэгдэж байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч П.О-ийн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр өөрөө болон бусадтай хамтран үйлдсэн,
шүүгдэгч Л.О-ийн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хамжиж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 , 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох талаар ойлголтыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй байна.
Иймд шүүгдэгч П.О-ийг үргэлжилсэн үйлдлээр, өөрөө болон бусадтай хамтран “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, болон бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг,
шүүгдэгч Л.О-ийг бусадтай хамжиж “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, болон бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч П.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Л.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.О, Л.О тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.
Шүүгдэгч П.О нь гэмт хэргийн улмаас 14,958,620 төгрөгийн, шүүгдэгч Л.О нь гэмт хэргийн улмаас 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нар хохирлыг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.О, Л.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч П.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх, шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,
шүүгдэгч П.О-ийн өмгөөлөгч В.У“...шүүгдэгч П.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаж нийтийн албанд ажиллах эрхийг хасаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Л.О-ийн өмгөөлөгч Ц.Б“...шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг хасаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч П.О, Л.О нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.О, Л.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заасныг шүүгдэгч П.О, Л.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч П.О-ийг үргэлжилсэн үйлдлээр, өөрөө болон бусадтай хамтран “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, болон бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Л.О-ийг бусадтай хамжиж “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, болон бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.О, Л.О нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч П.О, Л.О нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.О-т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Л.О-т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолов.
Шүүгдэгч П.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 3 /гурав/ жил, шүүгдэгч Л.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2 /хоёр/ жилийн хугацаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Монгол улсын их хурал” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “Онцгой байдлын албан хаагчийн зурагтай” хөх өнгийн дэвтэр 1 ширхэг, “Өлзийтээл” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 3 хуудас, “Гост трейд” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 15 хуудас, “М” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 10 хуудас, “Нев гэрэлт” ертөнц ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 2 хуудас, “Амирлан-Эрдэнэ” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 3 хуудас, “Тээл хангай” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 1 хуудас, “Эдэн про электорникс” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 2 хуудас, “Намсрайжав Архангай торгоны бөс бараа” гэсэн бичиглэл бүхий тамгатай хоосон санхүүгийн барим 1 хуудас, “Эгшиглэн магнай” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 1 хуудас зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.О, Л.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт П-ийн Оийг үргэлжилсэн үйлдлээр, өөрөө болон бусадтай хамтран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, болон бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг,
шүүгдэгч Н овогт Л-ийн О-ийг бусадтай хамжиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, болон бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч П.О, Л.О нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Л.О нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг,
шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч П.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 3 /гурав/ жил,
шүүгдэгч Л.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2 /хоёр/ жилийн хугацаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Монгол улсын их хурал” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “Онцгой байдлын албан хаагчийн зурагтай” хөх өнгийн дэвтэр 1 ширхэг, “Өлзийтээл” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 3 хуудас, “Гост трейд” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 15 хуудас, “М” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 10 хуудас, “Нев гэрэлт” ертөнц ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 2 хуудас, “Амирлан-Эрдэнэ” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 3 хуудас, “Тээл хангай” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 1 хуудас, “Эдэн про электорникс” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 2 хуудас, “Намсрайжав Архангай торгоны бөс бараа” гэсэн бичиглэл бүхий тамгатай хоосон санхүүгийн барим 1 хуудас, “Эгшиглэн магнай” ХХК-ийн тамгатай хоосон санхүүгийн баримт 1 хуудас зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шүүгдэгч П.О, Л.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.О, Л.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР