Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

0003 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/228

 

 

                             2025/ШЦТ/228

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Ц-ын Ц-д холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр .... хүүхдийн хамт А аймаг Х сумын Х баг, ... хорооллын ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Ц-ын Ц /РД:....../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Цнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ц нь 2025 оны .... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн ...... хорооллын ......тоотод буюу гэртээ эхнэр В.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж, улмаар унасны дараа хөлөөрөө өшиглөж, биед нь зүүн зовхи, хамар, хацар, зүүн сарвуу, хэвлий, нуруу, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ц.Ц нь 2025 оны .... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн ...... хорооллын ......тоотод буюу гэртээ эхнэр В.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж, улмаар унасны дараа хөлөөрөө өшиглөж, биед нь зүүн зовхи, хамар, хацар, зүүн сарвуу, хэвлий, нуруу, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

             хохирогч В.Б-ийн мэдүүлсэн “...Би 2025 оны .... дугаар сарын ...-ны өдөр би урд өдөр нь аймаг руу сургалтад яваад маргааш нь гэртээ өдөр 12 цагийн үед ирсэн. Ирэхдээ 2 эгчтэйгээ ирэх замдаа ганц нэг пиво уугаад ирсэн, ирээд манай гэрт ороод буу халаад бас бус хоол идээд ганц нэг пиво уугаад суусан. Тэгэхэд манай нөхөр орж гараад байж л байсан. Тэгээд манай 2 эгч яваад манай нөхөр орж ирээд хүнтэй ярьсан гээд миний утсыг аваад булаасан. Тэгээд намайг хүн рүү мөнгө хий гээд би үгүй гээд тэгтэл намайг нүүр лүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд би газарт унасан чинь намайг өшиглөсөн гар болон гуя давсаг, зүүн нүд зэрэг хөхөрчихсөн, хөндүүр байгаа. Би ухаан алдаад, балартсан байсан. Тэгээд миний утсыг авч гараад шалгасан. Чи хэнтэй юу ярьсан дугаараа устгасан гэх мэтээр над руу хэрүүл хийж дайрсан...Бид 2 ханилаад 13 жил болж байна гэрлэлтийн баталгаа байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,

             гэрч Ш.Х-ийн мэдүүлсэн “...Б нь миний төрсөн охин байгаа юм. Ц нь түүний нөхөр миний хүргэн байгаа юм...Манай 2 хүүхэд ханилаад 15 жил болж байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй. ...Би тухайн өдөр гэртээ амраад байж байсан. Гэтэл миний охин Б гаднаас уйлаад ороод ирсэн яваа гээд асуутал Ц зодсон гэж хэлээд уйлаад байсан нүд ам нь хөхрөөд хавдсан байсан. Араас нь Ц өөрөө орж ирээд надтай хэрэлдсэн, би хүүхдээ өмөөрөөд уурласан. Тэгтэл өөдөөс нээх их зүйл яриагүй. Цагдаад өгнө гэж хэлсэн. Тэгтэл “чаддаг юм бол өг та нар” гэж хэлээд эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Нэг нэгнээ хардаад хэрэлдээд байсан. Өмнө ч гэсэн гар хүрсэн асуудал байгаа юм шиг байна лээ. Эрүүл архи дарс уугаагүй байж цагдаад өг та нар гээд орилж чарлаад байсан...Анх орж ирэхдээ уйлаад нүд нь хөхөрсөн шанаа нь бие нь хөхөрсөн байсан гуя нь хөхөрсөн байсан. Надад өөрөө үзүүлэхгүй байсан маргааш нь нүд нь хөхөрсөн байсан. Өөр ил харагдах шарх сорви байхгүй байсан. байсан. ...2024 оноос хойш хааяа нэг хэрэлдээд байдаг миний дэргэд хэрэлдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,

            хохирогч В.Б-ийн дахин мэдүүлсэн “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.....миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,

           хохирогч В.Б-ийн дахин мэдүүлсэн "...миний бие гэмт хэрэгт учирсан сэтгэцэд нөлөөлсөн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй" гэх хүсэлт /хх-ийн 94 хуу/

           тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ..... дугаартай шинжээч Б.Б-ийн дүгнэлтэд “...1.В.Б-ийн биед зүүн зовхи, хамар, хацар, зүүн сарвуу, хэвлий, нуруу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

           гэрлэлтийн лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлгийн байгууллагад үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас зэрэг, /хх-ийн 62-66 ху/,

           яллагдагч Ц.Ц-гийн мэдүүлсэн “...би өмгөөлөгч сонгон аваагүй мэдүүлэгтээ өмгөөлөгч оролцуулахгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ын 46-47 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Цнь хохирогч В.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч В.Б нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлгүй бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Ц.Ц нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Ц.Ц нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ц.Ц-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР