Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/235

 

 

 

 

                                                                                        2025/ШЦТ/235

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгч: Б.Б, Ч.Я

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ийн Б, Б овогт Ч-ийн Я нарт холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн ... оны ... дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., .... эхнэрийн хамт Архангай аймгийн ... сумын А багийн Ш гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б овогт Ч-ийн Я /РД:А....../

Шүүгдэгч: Монгол улсын иргэн ..... оны ..... дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., эхнэр .... хүүхдийн хамт Архангай аймгийн ... сумын А багийн Ш гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М овогт Б-ийн Б /РД:А........./

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Я нь бүлэглэн 2025 оны ... дугаар сарын ..- ний өдөр Архангай аймгийн Э сумын А багийн Б өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 2,243 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Б.Б-ны хамт Hyundai Mighty маркийн ........... АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 246,224 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь бүлэглэн 2025 оны ... дугаар сарын ....-ний өдөр Архангай аймгийн Э сумын Абагийн Б өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 3,3037 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Ч.Я-ийн хамт Mitsubishi canter маркийн ....... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 362,614 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн байцаалтын шатанд ..... дугаартай эрүүгийн хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5, 56,89 хуу/,

Тээврийн  хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-12, 90-96  хуу/,

Хууль бусаар мод бэлтгэсэн цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-47, 137-139 хуу/,

 Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ..... дугаартай албан бичиг /хх-ийн 55, 142 хуу/,

Гэрч Б.Б-ийн “...Ч.Я, Б.Б нар нь надаас өмнө нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн өдөр буюу 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай уулзсан болон холбогдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 108-109- хуу/,

Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн "...Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээгээр төлүүлмээр байна." гэх мэдүүлэг /хх-ийн 118-1198 хуу/,

Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны ..... дугаар сарын 25-ны өдрийн ........дугаартай "...1. "Монгол орны мод сөөг" гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl -Нарсны овгийн Larix sibirica - Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 7,9% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Мөрдөгчийн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлдсэн байна. 3. Шинжлэгдэж буй мод нь 3.3037 м³ байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 362,614 төгрөг байна." гэх дүгнэлт /хх-ийн 40-43 хуу/,

Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны ..... дугаар сарын 25-ны өдрийн ............ дугаартай "...1. "Монгол орны мод сөөг" гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl -Нарсны овгийн Larix sibirica - Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 10,1% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Мөрдөгчийн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлдсэн байна. 3. Шинжлэгдэж буй мод нь 2.2433м³ байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 246,224 төгрөг байна." гэх дүгнэлт /хх-ийн 129-132 хуу/,

“Дамно үнэлгээ” ХХК-ын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ...... дугаартай “...Mitsubishi canter маркийн ....... УНМ улсын дугаартай автомашин 3,675,000 төгрөг, ойгоос бэлтгэсэн мод 330,370 төгрөг, цахилгаан хөрөө 100,000 төгрөг нийт 4,105,370 төгрөгийн үнэлгээ...” гэх дүгнэлт /хх-ийн 63-70 хуу/,

“Дамно үнэлгээ” ХХК-ын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ......... “...ойгоос бэлтгэсэн мод 224,330 төгрөг, цахилгаан хөрөө 100,000 төгрөг нийт 324.330 төгрөгийн үнэлгээ...” гэх дүгнэлт /хх-ийн 151 хуу/,

 Хас үнэлгээ ХХК-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ....... дугаартай “...Hyundai Mighty маркийн ........... АРХ улсын дугаартай автомашин 18,000,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 229 хуу/,

 Яллагдагч Б.Б-ны “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183 хуу/,

Яллагдагч Ч.Я-ийн “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан.Миний үйлдэлтэй тохирч байна. Би хууль бусаар мод бэлтгэсэн асуудыг хүлээн  байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 194-195 хуу/

Шүүгдэгч Ч.Я-ээс шүүх хуралдаанд шинээр гаргасан

Гэрэл зургийн үзүүлэлтүүд, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч Ч.Я нь бүлэглэн 2025 оны ... дугаар сарын ..- ний өдөр Архангай аймгийн Э сумын А багийн Б өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 2,243 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Б.Б-ны хамт Hyundai Mighty маркийн ........... АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 246,224 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Бнь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 14ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Булшны давааны өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 3,3037 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Ч.Я-ийн хамт Mitsubishi canter маркийн ....... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 362,614 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ч.Я нь бүлэглэн 2025 оны ... дугаар сарын ..- ний өдөр Архангай аймгийн Э сумын А багийн Б өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 2,243 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Б.Б-ны хамт Hyundai Mighty маркийн ........... АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 246,224 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 14ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Булшны давааны өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 3,3037 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Ч.Я-ийн хамт Mitsubishi canter маркийн ....... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 362,614 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5, 56,89 хуу/,

Тээврийн  хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-12, 90-96  хуу/,

Хууль бусаар мод бэлтгэсэн цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-47, 137-139 хуу/,

 Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ..... дугаартай албан бичиг /хх-ийн 55, 142 хуу/,

Гэрч Б.Б-ийн “...Ч.Я, Б.Б нар нь надаас өмнө нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн өдөр буюу 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай уулзсан болон холбогдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 108-109- хуу/,

Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн "...Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээгээр төлүүлмээр байна." гэх мэдүүлэг /хх-ийн 118-1198 хуу/,

Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны ..... дугаар сарын 25-ны өдрийн ........дугаартай "...1. "Монгол орны мод сөөг" гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl -Нарсны овгийн Larix sibirica - Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 7,9% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Мөрдөгчийн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлдсэн байна. 3. Шинжлэгдэж буй мод нь 3.3037 м³ байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 362,614 төгрөг байна." гэх дүгнэлт /хх-ийн 40-43 хуу/,

Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны ..... дугаар сарын 25-ны өдрийн ............ дугаартай "...1. "Монгол орны мод сөөг" гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl -Нарсны овгийн Larix sibirica - Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 10,1% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Мөрдөгчийн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлдсэн байна. 3. Шинжлэгдэж буй мод нь 2.2433м³ байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 246,224 төгрөг байна." гэх дүгнэлт /хх-ийн 129-132 хуу/,

“Дамно үнэлгээ” ХХК-ын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ...... дугаартай “...Mitsubishi canter маркийн ....... УНМ улсын дугаартай автомашин 3,675,000 төгрөг, ойгоос бэлтгэсэн мод 330,370 төгрөг, цахилгаан хөрөө 100,000 төгрөг нийт 4,105,370 төгрөгийн үнэлгээ...” гэх дүгнэлт /хх-ийн 63-70 хуу/,

“Дамно үнэлгээ” ХХК-ын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ......... “...ойгоос бэлтгэсэн мод 224,330 төгрөг, цахилгаан хөрөө 100,000 төгрөг нийт 324.330 төгрөгийн үнэлгээ...” гэх дүгнэлт /хх-ийн 151 хуу/,

 Хас үнэлгээ ХХК-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ....... дугаартай “...Hyundai Mighty маркийн ........... АРХ улсын дугаартай автомашин 18,000,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 229 хуу/,

 Яллагдагч Б.Б-ны “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183 хуу/,

Яллагдагч Ч.Я-ийн “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан.Миний үйлдэлтэй тохирч байна. Би хууль бусаар мод бэлтгэсэн асуудыг хүлээн  байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 194-195 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан...” гэж хуульчилсан байна.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч нарын 2025 оны ... дугаар сарын ....-ний өдөр Архангай аймгийн Э сумын Абагийн Б өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 2,243 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Б.Б-ны хамт Hyundai Mighty маркийн ........... АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 246,224 төгрөгийн хохирол учруулсан, Яллагдагч Б.Бнь Ч.Я-тэй бүлэглэн 2025 оны ... дугаар сарын ..- ний өдөр Архангай аймгийн Э сумын А багийн Б өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 3,3037 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Ч.Я-ийн хамт Mitsubishi canter маркийн ....... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 362,614 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь модыг хууль бусаар бэлтгэснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нар хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэснээр гэмт хэрэг төгссөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, 2 дахь хэсэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч гэсэн хамтран оролцогчдын төрөл, 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэрийг тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б, Ч.Я нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хууль бусаар мод бэлтгэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.

Өөрөөр хэлбэл хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдэхээс өмнө зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэхэд шүүгдэгч нар зорилгоороо нэгдсэн үйл баримт тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн гүйцэтгэсэн гэсэн хамтран оролцох ердийн хэлбэрийн шинжээр тодорхойлно.

 

Прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцогчдын төрлийг журамласан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх зүйлчлэлээр зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн Шүүгдэгч Ч.Я нь бүлэглэн 2025 оны ... дугаар сарын ..- ний өдөр Архангай аймгийн Э сумын А багийн Б өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 2,243 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Б.Б-ны хамт Hyundai Mighty маркийн ........... АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 246,224 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 14ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Булшны давааны өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 3,3037 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Ч.Я-ийн хамт Mitsubishi canter маркийн ....... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 362,614 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч  Шүүгдэгч Ч.Я нь бүлэглэн 2025 оны ... дугаар сарын ..- ний өдөр Архангай аймгийн Э сумын А багийн Б өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 2,243 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Б.Б-ны хамт Hyundai Mighty маркийн ........... АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 246,224 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 14ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Булшны давааны өвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 3,3037 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Ч.Я-ийн хамт Mitsubishi canter маркийн ....... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 362,614 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч  Б.Б, Ч.Я нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 14-21 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан Б.Б, Ч.Я нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.

Шүүгдэгч Ч.Я-ийн бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 246,224 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б-ны бүлэглэн бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 362,614 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Я, Б.Б нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд нийт 608,838 төгрөгийн шууд хохирол учирчээ.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /608.838 *3=1.826.514 /нэг сая найман зуун хорин зургаан мянга таван зуун арван дөрөв / төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б-с 913,257 /есөн зуун арван гурван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөг, шүүгдэгч Ч.Я-ээс 913,257 /есөн зуун арван гурван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б, Ч.Я нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Ч.Я нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Б, Ч.Я нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан 2023 оны жилийн эцэст тоологдсон малын тооны тодорхойлолтоор мал малладаг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх боломжтой гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Б, Ч.Я нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б, Ч.Я нар нь бүлэглэж хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч  Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Я-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч  Б.Б, Ч.Я нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Б, Ч.Я нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарлаж, тэнссэн хугацаанд шүүгдэгч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дугаартай эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоолууд, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Я-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 18,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ........... АРХ улсын дугаартай Хюндай мигти маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ч.Я-ээс хураан авч, шүүгдэгч Б.Б-ны гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ....... УНМ улсын дугаартай Мицибуши кантер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,675,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж, хэрэгт битүүмжлэгдсэн шинэс төрлийн 5,5470 м.куб шоо метр мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн таг нь цэнхэр өнгөтэй, тагны арын цагаан өнгийн дөрвөлжин төмрийн дээд хэсэг хар өнгийн төмөр дээр “Жи эс эн” гэсэн бичигтэй хуучин цахилгаан хөрөө, 100,000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө зэргийг тус тус улсын орлогод оруулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Ч.Я-ээс гаргуулах 913,257 /есөн зуун арван гурван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөг, шүүгдэгч Б.Б-аас гаргуулах 913,257 /есөн зуун арван гурван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж, хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Б, Ч.Я нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч-ийн Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэж хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэж хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Я-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Я, Б.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Я, Б.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Ч.Я, Б.Б нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 4971, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Я, Б.Б нараас байгаль орчинд учруулсан хохиролд 1,826,514 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ч.Я-ээс 913,257 /есөн зуун арван гурван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөг төгрөг, шүүгдэгч Б.Б-аас 913,257 /есөн зуун арван гурван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

          7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дугаартай эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоолууд, 2025 оны 04 дүгээр сарын 08- ны өдрийн 24 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Я-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 18,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ........... АРХ улсын дугаартай Хюндай мигти маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ч.Я-ээс хураан авч, шүүгдэгч Б.Б-ны гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ....... УНМ улсын дугаартай Мицибуши кантер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,675,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж, хэрэгт битүүмжлэгдсэн шинэс төрлийн 5,5470 мкуб шоо метр мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн таг нь цэнхэр өнгөтэй, тагны арын цагаан өнгийн дөрвөлжин төмрийн дээд хэсэг хар өнгийн төмөр дээр “Жи эс эн” гэсэн бичигтэй хуучин цахилгаан хөрөө, 100,000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө зэргийг тус тус улсын орлогод оруулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Ч.Я-ээс гаргуулах 913,257 төгрөг, шүүгдэгч Б.Б-аас гаргуулах 913,257 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж, хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч Ч.Я, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Я, Б.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР