Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 145/ШШ2022/00560

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг ******* сумын 5 дугаар баг, 119-07 тоотод оршин суух Боржигин овогт /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар баг, 400-04-10 тоотод оршин суух Боржигон овогт ******* /РД:/-т холбогдох,

Нийт 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ундрахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “” ХХК-тай холбоотой иргэний хэргээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар, Өвөрхангай аймгийн дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэгчээр оролцох болсон.

Тухайн үед би өмгөөлөгч *******т эмчилгээ хийж байсан ба танил учраас туслалцаа хүсэхэд надад дээрх хэрэг дээр үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэхээр тохиролцсон. Харин би шаардлагатай тохиолдолд бензин, хоол хүнсний мөнгө өгч байсан.

            Ингээд хоёр хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж дууссаны дараа миний бие “” ХХК-д холбогдох асуудалд төлбөр төлөгчөөр, т холбогдох асуудалд төлбөр авагчаар тогтоогдон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Энэ үед ******* өөрийн дансанд 16,000,000 төгрөг аас аваад надтай ирж уулзахдаа “” ХХК-иас авах ёстой цалин, зарсан барааны урамшуулал, байрны түрээсийн мөнгө зэргийг аас илүү гаргаж авсан гэхээр нь би ямар учиртай юм гэхэд бүх зүйл хуулийн дагуу гэж хэлсэн. Тэгээд 16,000,000 төгрөгийг 8,000,000 төгрөгөөр тэнцүү хувааж авъя, хоёр оюутан төгсгөх гээд мөнгөний хэрэг байна гэхээр нь би 6,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 10,000,000 төгрөгийг ******* өөрийн данснаасаа шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “шүүхийн шийдвэр” гэсэн байсан. Энэ 10,000,000 төгрөгийг би хэрэглэж байсан.

Гэтэл үүнээс хоёр сарын дараа шийдвэр гүйцэтгэх газраас миний дансыг битүүмжилсэн байхаар нь гайхаад шийдвэр гүйцэтгэх газартай уулзахад “” ХХК-иас шүүхийн шийдвэрийн үлдэгдэл 16,000,000 төгрөгийг надаас гаргуулахаар гүйцэтгэх хуудас бичигдэж ажиллагаа хийгдсэн байсан.

******* нь аас гаргуулж “” ХХК-д өгөх байсан 16,000,000 төгрөгийг өөрийн дансаар аваад намайг хуурч илүү гаргаж авсан. Бүх юм хуулийн дагуу гэх зэргээр надад худал хэлж 6,000,000 төгрөгийг өөрөө авсан байсан учир *******тэй холбогдож нөгөө 16,000,000 төгрөг чинь “” ХХК-д өгөх ёстой төлбөр байсан байна, чи авсан 6,000,000 төгрөгөө өг, би өөрийнхөө авсан 10,000,000 төгрөгийг өгөөд төлбөрөө төлнө гэсэн боловч хийх ёстой ажлаа хийсэн учир ажлынхаа хөлсийг чамаас авсан гэх зэргээр тайлбарлаж өгөхгүй байсан учир би зээл аваад 16,000,000 төгрөг шийдвэр гүйцэтгэх газарт өгөөд “” ХХК-ийн 16,000,000 төгрөгийг төлсөн.

Өмгөөлөгч ******* надад үнэ төлбөргүй туслалцаа үзүүлнэ гээд гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ хийгээгүй. Мөн дээрх 16,000,000 төгрөгийг надад худал хэлж өөрөө 6,000,000 төгрөгийг авсан тул *******ээс 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* хууль зүйн мэдлэг байхгүй учир тухайн үед өөрийн эмчилж байсан өвчтөн ******* өмгөөлөгчтэй уулзаад надтай холбоотой болон “” ХХК-д холбогдох хоёр иргэний хэрэгт туслаад өгнө үү. Би хуулийн мэдлэггүй, ажил ихтэй байна гэж хэлсэн.

Тус хоёр иргэний хэрэгт өмгөөлөгч ******* ажиллагаа хийж хэргийг шийдүүлж өгсөн ч ямар нэгэн гэрээ хийгээгүй. Мөнгө төгрөг өгч авах талаар ярилцаагүй. Харин үнэгүй зөвлөгөө өгнө, зөвхөн наашаа цаашаа явах бензин тосны мөнгө өгөөрэй гэдэг байдлаар тохиролцоод гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй тус хоёр иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн.

Гэтэл хэрэг шийдвэрлэгдсэн өдрөөс хойш 16,000,000 төгрөгийн асуудал үүссэн. Энэ нь *******ын нэхэмжлэлтэй т холбогдох хэрэг дээр ******* өмгөөлөгч аас 16,000,000 төгрөг илүү авсан учир тэнцүү хувааж авна гэдэг байдлаар *******тай уулзсан. Тухайн үед ******* юун мөнгө вэ? дараа нь элдэв янзын зүйл болохгүй биз гэхэд ******* өмгөөлөгч ямар ч асуудалгүй, бүх зүйл хуулийн хүрээнд гэсэн. Тэгээд үнэхээр миний мөнгө бол 6,000,000 төгрөгийг ******* өгсөн.  ******* өмгөөлөгч 10,000,000 төгрөгийг *******т шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн.

Гэтэл хоёр сарын дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******ын дансыг битүүмжилсэн. Ингээд юу болсон талаар тодруулахад “” ХХК-д өгөх төлбөрийн үлдэгдэл 16,000,000 төгрөг байна. Үүнийг төлж барагдуул гэсэн учир өөрөө цалингийн зээл авч мөнгө төгрөг цуглуулаад 16,000,000 төгрөгийг өгөөд ******* нөгөө 16,000,000 төгрөг чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгөх ёстой байсан мөнгө байна. Тиймээс чи авсан 6,000,000 төгрөгөө өг, би өөрийн 10,000,000 төгрөгөө нэмээд энэ өр төлбөрийг төлнө гэхэд би хийх ёстой ажлаа хийгээд хоёр хэрэг дээр өмгөөлөл хийсэн. Би авах ёстой юмаа авсан гэдэг байдлаар тайлбарласан. ******* бид хоёрын дунд мөнгө төгрөг яригдаагүй. Өмгөөллийн хөлс гэж яриагүй. Чи надад үнэгүй тусална гэсэн биз дээ гэхэд тийм юм байхгүй гэх нөхцөл байдал үүссэн.

Иймд *******ээс 6,000,000 төгрөг гаргуулан *******т олгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эмнэлэгт 2016 онд хэвтэж байсан. Үүнээс хойш *******тай найз нөхдийн холбоотой болоод мөнгө зээлдүүлдэг байсан. Эмч өвчтөн гэсэн харилцаатай байгаагүй гэдгийг ******* өөрөө мэдэж байгаа.

Тухайн үед цайны цагаар ирээд “” ХХК-д борлуулагч хийж байсан чинь гэдэг манай найз цалин хөлсөө өгөхгүй байна. Гэтэл “” ХХК намайг шүүхэд өгсөн, би шүүхэд очихгүй байгаа гэсэн. Тэгэхээр нь нэхэмжлэлээ гардаж аваад надад итгэмжлэл хийж өгөөрэй гэхэд за гэж хэлээд ажлын хөлс тохирох гэж манай өрөөнд орсон. Би үнийн дүнгийн 10-н хувь байдаг. Мөн улсын тэмдэгтийн хураамж төлнө гэхэд цалин мөнгө байхгүй. Хүү оюутан бас эхнэр төрөөд удаагүй байгаа гэхээр нь ямар ч байсан би өөрөө тэмдэгтийн хураамжийг төлөөд нэхэмжлэл гарсан. ******* иргэний үнэмлэхээ өгөөд итгэмжлэл хийлгэх гэтэл би 2 цагаас төлөвлөгөөт хагалгаатай гэхээр нь найзын итгэх итгэлээр итгэмжлэл хийлгэсэн.

“” ХХК-ийн хэрэг 60 хоногийн хугацаа дуусаад *******ыг албадан ирүүлэх захирамж гарсан байсан. Харин ын нэхэмжлэлийн материалыг би бүрдүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед С. мөнгө байхгүй, чи бид хоёр ямар нэгнээ танихгүй биш шүүхийн шийдвэр гарахаар харилцан тохиролцоод мөнгө төгрөгөө хувааж авна. аас 20,000,000 төгрөг гаргуулаад мөнгөө 50, 50 хувиар хувааж авна гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээ хийнэ гэсэн чинь ******* гэрээ хийж яах юм, би чамаас мөнгө авч байдаг, чи надаас хүү авдаггүй болно гэхээр нь найзууд тул ямар нэгэн юм бодоогүй.

16,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө надад өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь гэрээ байгуулсан гэх үндэслэлтэй. Яагаад гэвэл надад бүх баримт байгаа. Тэр хүн сайн дураараа бүх бичиг баримтаа өгсөн. Найз нөхдийн итгэлцэл дээр бичиг баримтаа надад өгсөн тул амаар гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гараад би дөрвөн удаа сум явсан. Анхан шатны шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулах гээд *******тай утсаар ярихад хугацааг нь даруй баймаар байна гэсэн учир 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар тай 45,750,100 төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулсан. Нийт 4 удаа шүүх хуралд орсон. Эхнийх нь эрх, үүрэгтэйгээ танилцах, хурал хойшлох, хүсэлт бичиж албадуулах гэх мэт.

Үүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр очиж гэрээ байгуулах гэхээр би очиж чадахгүй ажил ихтэй, нялх хүүхэдтэй, хүүхэд ханиад хүрчихсэн чи явчих гэхээр нь би явдаг байсан. Мөн аймгийн шүүх дээр “” ХХК-тай хугацаа тохиролцож гэрээ байгуулахаар болоход хугацааг нь урт болгоорой. Зун би 7 дугаар сард амардаг учир мөнгө төгрөгтэй залгахад удна. Хүүхэд хүртэл оюутан гэхээр нь 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар “” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан.

Ингээд миний хувьд *******ын нийт 88,704,200 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт орсон. Энэ хооронд сум очиж ирэх бензин тос гээд бүх зардлыг би гаргаж байсан. Би газаар явдаг автомашинтай учир тухайн үед 1690 төгрөгийн газаар дөрвөн удаа явсан. ******* 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 50,000 төгрөг, 6 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг надад өгсөн. Энэ нь бензиний мөнгө ч биш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны мөнгө гэж өгсөн. Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг хүртэл би өөрөөсөө гаргаж өгч байсан.

*******тай утсаар яриад 16,000,000 төгрөг нь ороод ирсэн талаар хэлэхэд би завгүй байна, тэгж байгаад авна гээд 10 дугаар  сарын 02-ны өдөр манай гэрийн гадаа ирэхээр нь аас 20,000,000 төгрөг “” ХХК-ийн дансанд орсон гэхэд “” ХХК-ийн захиралтай яръя гэхээр нь нягтлантай нь яриад асуудлаа шийдээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөө авахаа болиод 6,000,000 төгрөгийг ажлын хөлс гэж авна гэхэд ******* тэг тэг гээд өөрийн данснаас 10,000,000 төгрөгийг шилжүүлэхэд эхнэр харчих учир шүүхийн шийдвэр гээд шилжүүл гэсэн учир гүйлгээний утга дээр шүүхийн шийдвэр гэж шилжүүлсэн.

Нэхэмжлэл гаргасан нэхэмжлэл бодит байдалд нийцэхгүй байна. Худлаа зүйл бичсэн байгааг гайхаад байна. Уг нь найзууд болохоор намайг гүтгэнэ гэж санасангүй. Тиймээс 6,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй. ******* төрийн албан хаагч учир хийсэн ажлынхаа цалин хөлсийг сар сардаа авдаг. Өмгөөлөгч хүний хувьд бол иргэний хэрэгт гэхэд үнийн дүн нь 5 сая төгрөгөөс дээш бол 10 хувийг нь авдаг талаар өөрт нь хэлж тайлбарласан гэв.

Нэхэмжлэгч *******аас “” ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гэх хүсэлтийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням гэх хүсэлтийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 145/ШШ2021/00240 тоот захирамжийн хуулбар, Өвөрхангай аймгийн дахь Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, гэх хариу тайлбарын хуулбар, Өвөрхангай аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 146/ШШ2021/00060 тоот захирамжийн хуулбар, Хаан банкны 5941052044 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч *******ээс Өмгөөллийн үйлчилгээний жишиг үнийн санал тогтоох тухай гэх баримтын хуулбар, Өвөрхангай аймгийн дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Өвөрхангай аймгийн сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 00481 тоот захирамжийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны  өдрийн 00139 тоот захирамжийн хуулбар, Голомт банк орлогын мэдүүлэг гэх баримтын хуулбар, гэх хүсэлтийн хуулбар, түрээслэгч гэх тодорхойлолтын хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээний хуулбар, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримын хуулбар, гэх хариу тайлбарын хуулбар, шүүх хуралдааны тов, хэрэг танилцуулсан баримтын хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гэх хүсэлтийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

******* нь *******т холбогдуулан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд хөлс авахгүй гэж тохиролцсон боловч худал хэлж 6,000,000 төгрөг авсан учир *******ээс 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

******* нь *******ын нийт 88,704,200 төгрөгийн үнийн дүн бүхий хоёр хэрэг дээр хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэн хөлс 6,000,000 авсан учир 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

“” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох 43,352,100 төгрөг гаргуулах иргэний хэрэг, *******ын нэхэмжлэлтэй т холбогдох 46,852,100 төгрөг гаргуулах иргэний хэрэгт ******* нь *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон болох нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 145/ШШ2021/00240 дугаар шийдвэрийн хуулбар, Өвөрхангай аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 146/ШШ2021/00060 дугаар шийдвэрийн хуулбараар, шүүхийн шийдвэрийн дагуу аас *******т төлөх төлбөрөөс ******* 16,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилүүлэн аваад 6,000,000 төгрөг авч үлдэн 10,000,000 төгрөгийг *******т шилжүүлэн өгсөн болох нь *******ын “би 6,000,000 төгрөгийг нь өгсөн” гэх нэхэмжлэл, *******ийн “ажлын хөлс 6,000,000 төгрөг авсан шүү” гэх тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

Харин дээрх хоёр иргэний хэрэгт ******* нь *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцон хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ хөлс авахаар тохиролцоод 6,000,000 төгрөг авсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна.” гэж заасан. Харин *******, ******* нар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй боловч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний харилцаа үүссэн нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 145/ШШ2021/00240 дугаар шийдвэрийн хуулбар, Өвөрхангай аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 146/ШШ2021/00060 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдсон бөгөөд энэ гэрээг бичгээр байгуулах шаардлагыг биелүүлээгүй нь хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасан хууль зүйн үр дагавар үүсгэхгүй тул *******ын “хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй тул 6,000,000 төгрөгөө буцааж авна” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө.” гэж зааснаар өмгөөлөгч ******* нь *******ыг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хуульд нийцсэн гэж дүгнэв.

Нэг талаас ******* нь ******* хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд хөлс авахгүй гэж тохиролцсон боловч аас гаргуулан “” ХХК-д өгөх байсан миний 16,000,000 төгрөгийг ******* өөрийн дансаар аваад намайг хуурч “илүү гаргаж авсан, бүх юм хуулийн дагуу” гэх зэргээр надад худал хэлж 6,000,000 төгрөгийг өөрөө авч үлдэгдэл 10,000,000 төгрөгийг надад өгсөн. Өөрөөр хэлбэл *******т 6,000,000 төгрөг төлөх ямар нэг үүрэг үүсээгүй гэх боловч “хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд хөлс авахгүй гэж тохиролцсон, мөн ******* худал хэлж 6,000,000 төгрөг авсан” гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул ******* 6,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр олж авсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 “Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцсоноор түүнийг хөлс төлөхөөс чөлөөлж, эсхүл хөнгөлж болно.” гэж заасан боловч ******* нь *******ыг хөлс төлөхөөс чөлөөлөөгүй гэж маргасан байна.

Нөгөө талаас ******* нь “” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох 43,352,100 төгрөг гаргуулах иргэний хэрэг, *******ын нэхэмжлэлтэй т холбогдох 46,852,100 төгрөг гаргуулах иргэний хэрэгт *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон нь тогтоогдсон бөгөөд 5,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хэрэгт үнийн дүнгийн 10 хувиар хөлс авдаг болох нь Өвөрхангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн даргын “Өмгөөллийн үйлчилгээний жишиг үнийн санал тогтоох тухай” гэх баримтаар тогтоогдож байна.

Иймд *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох нийт 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

*******, ******* нараас нотлох баримтаар гаргаж өгсөн шүүхийн “хуулбарлав” тэмдэг, гарын үсэгтэй баримтуудаас зөвхөн шүүхээс гарсан эрх зүйн акт, баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан гэж нотлох баримтаар үнэлэн, бусад баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр үнэлээгүй болохыг дурдав.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох нийт 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ЦЭРЭНПҮРЭВ