| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 102/2022/04643/И |
| Дугаар | 184/ШШ2023/00164 |
| Огноо | 2023-01-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2023/00164
| 03 оны өдөр | 0сар 03 р 184/ШШ03/004 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК /РД: 075377/. Хаяг: дүүрэг, дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, “******* *******” ны төв байр.
Хариуцагч: овогт ******* /РД: ЧО8609475/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, - тоот
Зээлийн гэрээний үүрэгт 7,751,31төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.******* нь ******* *******тай 018 оны ******* дугаар сарын 8-ны өдөр ЗГ/34589359кредит картын гэрээ байгуулан жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын ,0 хувийн хүүтэй, бэлэн мөнгө авсны сарын 3,5 хувийн хүүтэй болон гэрээний дугаар зүйлд заасан зээлийн эрхийн үндсэн нөхцөлийн дагуу 3,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий картыг ашиглан зарцуулалтыг хийсэн. Зээл олгогчийн зүгээс дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж харьяалах шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд, хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлдэгч Д.******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд хандан гаргаж түүнийг эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр гарч, Цагдаагийн байгууллагын зүгээс энэхүү нэхэмжлэлд заагдсан хаягт оршин сууж байгааг олж тогтоосон. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, картын төлбөр, хүүгийн төлбөрөө 019 оны 5 дугаар сараас хойш одоог хүртэл огт төлөхгүй байгааг үндэслэн түүнд холбогдуулж дараах нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргаж байна. Үндсэн төлбөр ,993,300 төгрөг, хүүгийн төлбөр ,390,5 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1,306,856 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,060,633 төгрөг нийт 7,751,31төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь 018 оны ******* дугаар сарын 8-ны өдөр ******* *******тай кредит картын гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий эрхтэй зэс картыг өөрийн найзаар дамжуулан ******* *******инд ажилладаг хүнээр дамжуулан авсан. ******* *******инд ажилладаг гэх хүн нь зэс картыг надад авч өгөхдөө 30,000,000 төгрөгийн эрхээс 500,000 төгрөгийг тухайн өдрөө буюу 018 оны ******* дугаар сарын 8-ны өдөр миний зэс картаас авсан. Миний бие тухайн зэс картаа авснаас хойш cap бүр хүүгээ төлж байсан бөгөөд 019 оноос Корона вирус цар тахлын хал хорионд орж өөрийн гэсэн ажил цалин орлогогүй болсны улмаас cap бүрийн хүүгээ төлж чадахгүй болсон. Миний бие үндсэн зээл ,993,99.7 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүүгийн төлбөр ,390,5 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1,306,855.93 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,060,63.69 төгрөг нийт 4,758,010.93 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. улсын хэмжээнд цар тахлын үед ******* болон ******* бус хүүтэй мөнгө зээлдүүлдэг эрх бүхий газрууд хүү, алдангиас чөлөөлж байсан нөхцөл байдлыг мөн миний ажил цалин орлогогүй байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Надад ******* *******ны ажилтан зэс карт бүтээж олж өгсөн гэж шууд 500,000 төгрөгийг авсныг би өөрөө *******инд төлж давхар хохирч байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл ,993,99.7 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Д.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,751,31/Долоон сая долоон зуун тавин нэгэн мянга гурван зуун арван нэг/ төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай 018 оны ******* дугаар сарын 8-ны өдөр ЗГ/34589359тоот кредит картын гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, жилийн хугацаатай, зээлийн сарын хүү бэлэн бусаар хувь, бэлнээр сарын 3,5 хувийн хүүтэй, зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хэсэгт сарын хувь, жилийн 35,000 төгрөгийн хураамжтай “Зэс” картыг эзэмшихээр тохиролцжээ. /хх-ийн 4/
Гэрээ байгуулсан, картыг хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, мөн үндсэн төлбөрийн үлдэгдлийн тухайд талууд маргахгүй, харин хариуцагч цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төлбөрийн чадвар доройтсон тул хүүг багасгах үндэслэлтэй, уг картыг авахын тулд *******ны ажилтанд 500,000 төгрөг өгсөн, зээлийн эрх хэтрүүлсэн гэж хүү нэхэмжилж байгааг ойлгомжгүй гэж тайлбарлана.
Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн кредит картын тооцооллын хүснэгт гэх баримтаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд нийт 1,69,930 төгрөг төлсөн, гэрээний хугацаа 00 оны ******* дугаар сарын 8-нд дууссан байна.
Нэхэмжлэгч шаардлагаа үндсэн төлбөр ,993,300 төгрөг, хүүгийн төлбөр ,390,5 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1,306,856 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,060,633 төгрөг, нийт 7,751,31төгрөг гэж тодорхойлсон.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 45дүгээр зүйлийн 451.дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлийн үлдэгдэл төлбөр, гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар аар тогтоогддог.
Нэхэмжлэлийн эрх хэтрүүлсний хүү 1,060,633 төгрөгийн шаардлагын тухайд хэрхэн тооцсон нь тодорхойгүй, 3,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий картыг эзэмшигч нь олгосон эрхээс нь хэтрүүлэн хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч цар тахлын улмаас орлогогүй болсон, *******ны ажилтанд 500,000 төгрөг өгч картыг гаргуулсан гэж тайлбарлах хэдий ч түүнийгээ нотолсон баримтгүй, зээлдүүлэгч *******инд хандан хүсэлт, гомдол гаргаж байгаагүй нь талуудын тайлбараар нотлогдсон.
Иймд хариуцагчаас зээлийн картын үндсэн төлбөр ,993,300 төгрөг, хүүгийн төлбөр ,390,5 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1,306,856 төгрөг, нийт 6,690,678 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс эрх хэтрүүлсний хүү 1,060,633 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь эрх хэтрүүлсний хүү гэж юу болох, түүнийг хэрхэн тооцсон аргачлал, үндэслэлээ тайлбарлаж чадаагүй болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.., 1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 45дүгээр зүйлийн 451.дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.******* 6,690,678 /зургаан сая зургаан зуун ерэн мянга зургаан зуун далан найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,060,633 /нэг сая жаран мянга зургаан зуун гучин гурав/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,970 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас *******,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ