Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/67

 

 

 

 

 

 

 

 

 

2025           03           19                                                2025/ШЦТ/67

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч У.Гантуяа

Шүүх хуралдааны ..........бичгийн дарга: Б.Жамбиймолом

Шүүгдэгч ..........нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..........овогт ....................холбогдох 2426001690011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ..........суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,  малын эмч мэргэжилтэй, группид, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ..........сумын 5 дугаар баг ..........тоотод оршин суух хаягтай, урьд  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..........овогт ..................../РД: ........../

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч ..........нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ..........сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ..........төвийн урд талын таксины зогсоол дээр хохирогч ..........зодож зүүн сарвууны дунд хуруу баруун сарвууны долоовор, дунд хуруунд шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

                                                     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ..........шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

            Хохирогч ..........мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...  Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг орчим гэрээсээ буюу ..........сумын 1 дүгээр баг ..........тоотоос гараад ..........сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг. ..........төвийн урд талын таксины зогсоол дээр машинаасаа буугаад. Машинаа арчаад зогсож байтал миний урд ..........машинаасаа бууж ирээд. Мөн машинаа арчиж эхэлсэн. Тэгэж байхдаа намайг чамайг ална. Чи муу пизда хонцын шээс биз дээ амбаарын ТМС төгссөн муу пизда биз дээ гэх мэтээр намайг доромжлоод байхаар нь зөрүүлээд айлын авгайгаар хоолоо зөөлгөсөн арчаагүй гуйлгачин гэж хэлсэн. Тэгсэн чинь ..........уурлаад над руу алхаж ирээд  намайг барьж аваад хойш нь түлхэх үед миний ард төмөр урт сандал таараад би түүн дээр тээглээд дээшээ хараад ойчсон. Тэгсэн чинь ..........миний дээрээс дарж байгаад толгой нэлээд олон удаа цохисон. Би нүүрээ хамгаалаад гараа толгойн хажуудаа барьтал миний баруун гарын долоовор хурууг хазсан. Дараа нь зүүн гарын дунд хурууг хазчихаад цааш алхаад явахаар би сандлын доод талд хэвтэж байсан. “Нокио” гээд гар утсыг ..........руу шидсэн боловч оноогүй. Тэгээд ..........машиндаа суугаад яваад өгсөн. Би цагдаад дуудлага өгсөн. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Ямар нэгэн санал байхгүй. Би тухайн үйл явдал болсон өдрөөс хойш хазуулсан хуруунуудаас болж эмнэлэгт хэвтээгүй. Харин толгойндоо гэмтэл аваад 3 сар шахуу эмчлүүлж байна. Би 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдөр толгой өвдөөд гэртээ хэвтсэн. Тэгээд 27-ны өдөр ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн. Толгойн доргилт гэмтэл гэсэн оноштой хэвтсэн. БОЭТ-д 13 хоног хэвтээд дараа нь Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэг Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би огт биед нь халдаагүй намайг л цохиж зодоод байсан. Би уурандаа юм авч шидсэн боловч огт оноогүй. Тус зогсоол дээр Оюунгэрэл гэх эмэгтэй, ..........гэх хүмүүс машин дотроос харж байсан байх. Гэхдээ тэр хүмүүс намайг зодуулж байхад огт салгаагүй. Би 2023 оны  05 дугаар сарын сүүл  орчим байх бас ..........төвийн зогсоол дээр машин дотор сууж байтал ..........машины цонхоор шууд миний баруун шанаа хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би машинаас буугаад барилцалдаж аваад ноцолдож байх зуур миний ам руу 2 хуруугаа хийгээд эрүү доош нь татаад нөгөө гараараа үсдээд дээш нь татсан яг л эрүү зааж байгаа юм шиг. Тэгэхээр нь би аманд байсан 2 хурууг нь хазсан. Өөр бол ямар нэгэн хэрүүл маргаан болж зодолдож байгаагүй. Уг нь ямар нэгэн өш хонзонгийн зүйл байхгүй. Бид хоёрын дундуур хүмүүс дэл сул үг хэлж үл ойлголцуулдаг байж магадгүй. Түүнээс өөр өс хонзонгийн зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39 хуудас/,

 

Гэрч ..........мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн орчимд таксинд яваад Хангай зочид буудлын таксины зогсоол руу орж ирээд оочирлоод хамгийн ард зогссон. Машинаас буугаад урагшаа хартал ..........машиндаа ..........гадаа сандал дээр суусан байдалтай хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би бодохдоо 2023 оны 05 дугаар сард ....................хоёр зодолдоод ....................аль гарыг нь санахгүй байна дунд хурууг нь хазсан байсныг би салгаж байсан. Түүнээс болоод дахиад хэрэлдсэн байх гэж бодсон. ..........машинаас гарч ирээд Батнасантай барилцаж аваад Батнасангийн хурууг нь хазаад цус гойжсон байсан. Очих гээд алхаж байхад ..........машинаа унаад яваад. ..........цагдаа дуудсан. Гэрлээ гээд такси үйлчилгээ эрхэлдэг хүн байдаг. Тэр харсан байх. Тэгэхэд ....................бид нар байсан. ..........гар утас газар таггүй байсан. Над руу ..........яриад миний утас байна уу гэхээр нь хэрэлдсэн газар нь очсон чинь арын таг нь салсан ногоон өнгийн утас байсан. Утас шидсэнийг нь хараагүй. Арын таг нь ойчсон байсан. Ажиллагаа зүгээр байсан  ..........надаас утсаа ирж авсан. ....................цохиж зодсоныг хараагүй. Очихын хооронд ..........яваад өгсөн. Өөр цохиж зодсон хүн байхгүй. ..........2023 онд ..........хазуулснаа цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Өөрөө эмчилгээ хийлгээд яваад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/

 

Гэрч ..........мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тус өдөр байх цагийг нь сайн санахгүй байна. Хүн хүргэж өгчихөөд ..........сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг. “..........” эмийн сангийн урд байх такси үйлчилгээний зогсоол дээр ирсэн. Тэгээд би ..........гэх хүний ард ирээд зогссон. Тэгтэл урд .........., ..........гэх хүн хоёр хоорондоо маргалдаад байх шиг сонсогдож байсан. Би машин дотроо сууж байсан. Тэр хоёр барьцалдаад сандал дээр доор дээрээ гараад байсан. Тэгээд удалгүй ..........нь машиндаа суугаад хөдлөөд явсан. ..........нэг юм шидээд хоцорсон. Тэнд миний харснаар бол ийм л зүйл болсон. Урд жил нь буюу 2023 он урин дулаан болсон байсан сарыг нь бол санахгүй байна. Тэр үед .........., ..........хазсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/

 

Гэрч ..........мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тус хүнийг 2024 оны 05 дугаар 01-ний өдөр эмчлэгч эмчээр хүлээн авч энэ оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл эмчилгээ хийсэн. Тус хүн тархины цочимог цус хомсрох /баруун баг тархины харвалт, тархины оровгор 1 дүгээр зэрэг дагалдах онош нь артерийн даралт ихсэх өвчин 3 дугаар зэрэг өндөр эрсдэл, чихрийн шижин хэв шинж гэсэн 2 оношоор хэвтэн эмчлүүлсэн. Гэмтлийн улмаас үүсэх боломжгүй. Яагаад гэвэл ..........гэх хүний харвалт нь бага тархинд 5.5х4х3.2 см хэмжээтэй харвалт байгаа нь гэмтлээс үүсгэгдэх боломжгүй. Бага тархи нь ар дагз хэсгийн доор байрлалтай тархины баганан хэсгийн ойролцоо байдаг тул тус тархины ойролцоо ясны бүтэц бүтэн цус харвалтын шинж тэмдэг байхгүй. ..........тархины цочимог цус хомсрох баруун бага тархины харвалт гэдэг нь артерийн судас бөглөрснөөс үүсдэг гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,

 

Өвөрхангай  аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ:... ..........зүүн сарвууны дунд хуруу, баруун сарвууны долоовор, дунд хуруунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 20-21 дугаар хуудас/

 

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,

             Шүүгдэгч Б...........хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 77 хуудас/, Өвөрхангай аймгийн ..........сумын 5 дугаар багийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 508 дугаартай тодорхойлолт /хх-ийн 73 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 74 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 хуудас/, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/1799 дугаартай Хавдар судлалын үндэсний төвийн Б...........өвчний түүхийн хуулбар /хх-ийн 91-114/,

 

                        Хохирогч ..........нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн тайлбар.

 

            2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 142-143 хуудас/,

 

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2426001690011 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 144-147 хуудас/

 

              1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүгдэгч ..........нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ..........сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ..........төвийн урд талын таксины зогсоол дээр хохирогч ..........биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж, санаатайгаар түүний биед халдаж, зүүн сарвууны дунд хуруу баруун сарвууны долоовор, дунд хуруунд шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ..........мэдүүлэг, гэрч ..........мэдүүлэг, гэрч ..........мэдүүлэг, гэрч .......... мэдүүлэг, Өвөрхангай  аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ..........эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тэрээр эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй мөн гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн. Иймд шүүгдэгч Б...........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн.

 

Шүүгдэгч ..........нь:... Гэм буруугийнхаа талаар хэлэх үг хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Б...........холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ..........нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ..........сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “..........” төвийн урд талын таксины зогсоол дээр хохирогч ..........зодож зүүн сарвууны дунд хуруу баруун сарвууны долоовор, дунд хуруунд шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ..........нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ..........сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “..........” төвийн урд талын таксины зогсоол дээр хохирогч ..........зодож зүүн сарвууны дунд хуруу баруун сарвууны долоовор, дунд хуруунд шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б...........хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ..........би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг орчим гэрээсээ буюу ..........сумын 1 дүгээр баг ..........тоотоос гараад ..........сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг. “..........” төвийн урд талын таксины зогсоол дээр машинаасаа буугаад. Машинаа арчаад зогсож байтал. Миний урд ..........машинаасаа бууж ирээд. Мөн машинаа арчиж эхэлсэн. Тэгэж байхдаа намайг чамайг ална. Чи муу пизда хонцын шээс биз дээ амбаарын ТМС төгссөн муу пизда биз дээ гэх мэтээр намайг доромжлоод байхаар нь зөрүүлээд айлын авгайгаар хоолоо зөөлгөсөн арчаагүй гуйлгачин гэж хэлсэн. Тэгсэн чинь ..........уурлаад над руу алхаж ирээд  намайг барьж аваад хойш нь түлхэх үед миний ард төмөр урт сандал таараад би түүн дээр тээглээд дээшээ хараад ойчсон. Тэгсэн чинь ..........миний дээрээс дарж байгаад толгой нэлээд олон удаа цохисон. Би нүүрээ хамгаалаад гараа толгойн хажуудаа барьтал миний баруун гарын долоовор хурууг хазсан. гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39 хуудас/, Гэрч ..........би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн орчимд таксинд яваад Хангай зочид буудлын таксины зогсоол руу орж ирээд оочирлоод хамгийн ард зогссон. Машинаас буугаад урагшаа хартал ..........машиндаа ..........гадаа сандал дээр суусан байдалтай хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би бодохдоо 2023 оны 05 дугаар сард ....................хоёр зодолдоод ....................аль гарыг нь санахгүй байна дунд хурууг нь хазсан байсныг би салгаж байсан. Түүнээс болоод дахиад хэрэлдсэн байх гэж бодсон. ..........машинаас гарч ирээд Батнасантай барилцаж аваад Батнасангийн хурууг нь хазаад цус гойжсон байсан. Очих гээд алхаж байхад ..........машинаа унаад яваад. ..........цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/, Гэрч ..........би тус өдөр цагийг нь сайн санахгүй байна. Хүн хүргэж өгчихөөд ..........сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг. “..........” эмийн сангийн урд байх такси үйлчилгээний зогсоол дээр ирсэн. Тэгээд би ..........гэх хүний ард ирээд зогссон. Тэгтэл урд .........., ..........гэх хүн хоёр хоорондоо маргалдаад байх шиг сонсогдож байсан. Би машин дотроо сууж байсан. Тэр хоёр барьцалдаад сандал дээр доор дээрээ гараад байсан. Тэгээд удалгүй ..........нь машиндаа суугаад хөдлөөд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/, Гэрч .......... би тус хүнийг 2024 оны 05 дугаар 01-ний өдөр эмчлэгч эмчээр хүлээн авч энэ оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл эмчилгээ хийсэн. Тус хүн тархины цочимог цус хомсрох /баруун баг тархины харвалт, тархины оровгор 1 дүгээр зэрэг дагалдах онош нь артерийн даралт ихсэх өвчин 3 дугаар зэрэг өндөр эрсдэл, чихрийн шижин хэв шинж гэсэн 2 оношоор хэвтэн эмчлүүлсэн. Гэмтлийн улмаас үүсэх боломжгүй. Яагаад гэвэл ..........гэх хүний харвалт нь бага тархинд 5.5х4х3.2 см хэмжээтэй харвалт байгаа нь гэмтлээс үүсгэгдэх боломжгүй. Бага тархи нь ар дагз хэсгийн доор байрлалтай тархины баганан хэсгийн ойролцоо байдаг тул тус тархины ойролцоо ясны бүтэц бүтэн цус харвалтын шинж тэмдэг байхгүй. ..........тархины цочимог цус хомсрох  баруун бага тархины харвалт гэдэг нь артерийн судас бөглөрснөөс үүсдэг гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/, Өвөрхангай  аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 хуудас/, хохирогч ..........гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүгдэгч Б...........мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч ..........нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай  аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б...........мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ..........нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ..........сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “..........” төвийн урд талын таксины зогсоол дээр хохирогч ..........зодож зүүн сарвууны дунд хуруу баруун сарвууны долоовор, дунд хуруунд шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж ..........овогт ....................хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б...........дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ..........биед зүүн сарвууны дунд хуруу баруун сарвууны долоовор, дунд хуруунд шарх бүхий хөнгөн хохирол гэмтлүүд учирсан.

 

            Хохирогч ..........гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн. Иймд шүүгдэгч ..........нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Бусад:

 

            Шүүгдэгч ..........нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт хэрэгт авагдаагүй байна.

           

             4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч ..........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ..........нь эрүүгийн хариуцлагын талаараа:... Хэлэх зүйл байхгүй гэв.

 

 Шүүгдэгч ..........нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Урьд миний гарыг хазаж байсан. Би тэрэнд нь гомдож яваад ийм зүйл боллоо. Би өөрөө сайн хүн болж тэр хүнийг цагдаад хэлж байгаагүй. Миний гарыг хазаж нэг гарыг минь тэнийхгүй болгосонд жоохон юм бодсон болохоос биш өш хонзон санасан юм байхгүй. Би уушгины хорт хавдартай. Химийн эмчилгээ хийлгэдэг. Өөрөө харилцан зодолдсон. Гэхдээ тэр хүнийг хохироосон нь үнэн гэв.

 

            Шүүгдэгч ..........Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

Шүүгдэгч ..........гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..........овогт ....................найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б...........өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б...........мэдэгдэж,

 

Шүүгдэгч ..........нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ..........гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч ..........нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б...........авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б...........авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..........овогт .................... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........овогт ....................найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б...........мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ..........нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ..........гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч ..........нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б...........авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б...........авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ