| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2022/06332/И |
| Дугаар | 184/ШШ2023/00274 |
| Огноо | 2023-01-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2023/00274
| 2023 01 12 | 184/ШШ2023/00274 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.иунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, 1 дүгээр хороо, ******* хороолол, 1а байр, 29 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 39 дүгээр байр, 55 тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,
Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* би Н.*******ээс дүүрэг, 26 дугаар хороо, 7 гудамж, 10 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 700 м.кв ам бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авч уг газрын хууль ёсны өмлөгч болсон. Уг газар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороо шинэчлэн хуваарилах шийдвэрийн дагуу дүүрэг, 36 дугаар хороо, 7 гудамж, 10 тоот хаягтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай болж өөрчлөгдсөн. Худалдах, худалдан авах гэрээний дагуу би 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр газар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл газрыг надад хүлээлгэн өгөлгүйгээр миний өмчлөх эрхийг зөрчсөөр байна. Иймд дүүрэг, 26 дугаар хороо, 7 гудамж, 10 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Н.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Г- дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Г- дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Н.*******ээс Б.өд олгосон итгэмжлэл.
3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.*******эд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй, шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
24-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, дүүрэг, 26 дугаар хороо, 7 гудамж, 10 тоот хаягт байршилтай, 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй газрыг 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр худалдан авч, эд хөрөнгийн үнийг бэлнээр төлсөн болох нь нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7х/-аар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх явдал юм.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд тухайн эд хөрөнгийг худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлснээр өмчлөх эрх шилждэггүй бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмыг хэрэгжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлнэ.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана”, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагчид шилждэг ба худалдагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, 106.2 дахь хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэжээ.
3. Нэхэмжлэгч Д.******* нь өмчлөгчийн хувиар газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэх, цаашлаад хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа нь нотлогдож, тогтоогдсон байх шаардлагатай.
Зохигчид үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж, худалдагч худалдан авагчид газрын гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгч улсын бүртгэлд нэр шилжсэн боловч биет байдлаар үл хөдлөх эд хөрөнгө буюу газрыг эзэмшиж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх, худалдан авагчид газрыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 4.1.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал нь хуульд заасны дагуу нэхэмжлэгчийг тухайн хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэл болох тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.
4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэгч Д.******* нь дүүрэг, 36 дугаар хороо, 7 гудамж, 10 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч болох нь тогтоогдож байна. Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж байх цаг хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгө буюу газрын хаяг нь дүүрэг, 26 дугаар хороо, 7 гудамж, 10 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэж улсын бүртгэлд бүртгэлтэй байсан боловч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хороо шинэчлэн хуваарилах тогтоолоор хорооны дугаарыг “26 дугаар хороо” гэснийг “36 дугаар хороо” гэж өөрчилсөн талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд энэ хавтаст хэргийн 6 хуудсанд авагдсан дүүрэг, 36 дугаар хороо, 7 гудамж, 10 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч Д.******* /2022.10.26/ гэсэн, 9 дүгээр хуудсанд авагдсан дүүрэг, 26 дугаар хороо, 7 гудамж, 10 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч Н. /2019.09.20/ гэсэн газрын гэрчилгээний аль алинд улсын бүртгэлийн Г- дугаар ижил байгаа нь нэхэмжлэгчийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хороо шинэчлэн хуваарилахад хороо солигдсон гэсэн тайлбарыг бүрэн дүүрэн нотлож байна гэж шүүх үзсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг.
Шүүх хариуцагч Н.*******эд нэхэмжлэлийн хувийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардуулж, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулсан боловч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.
6. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэлийн зүйл болох газрыг 1,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон байдал нь хариуцагч Н.*******ийг тухайн газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэх, цаашлаад нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл, баримт болохгүй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Н.*******ийн хууль бус эзэмшлээс дүүрэг, 36 дугаар хороо, 7 гудамж, 10 тоот хаяг байршилтай, 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дүүрэг, 36 дугаар хороо, 7 гудамж, 10 тоот хаягт байршилтай, 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй газрыг хариуцагч Н.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД