Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2020/0348/З |
Дугаар | 128/ШШ2023/0063 |
Огноо | 2023-01-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2023/0063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК /РД:/;
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хариуцагч: ТӨХХК;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , ,
Гуравдагч этгээд: ТӨХК;
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , нарын хооронд үүссэн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан эс үйлдэхүй-н талаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: ийн Барилга байгууламж ашиглалтад оруулах техникийн комиссын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 245/55/2018 дугаартай актад заагдсан зөрчлийг арилгасан байхад, гэрээний гүйцэтгэгчийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан *******ны дэргэдэх Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохгүй байгаа ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга байгууламжийг хүлээн авах Улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохыг д даалгуулах.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Энэ хэрэгт ТӨХХК нь Улсын комисс ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй эс үйлдэхүй гаргасан гэх үйл баримтын талаар маргасан болно.
3. Процессын түүх:
3.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр тодруулж ийн Барилга байгууламж ашиглалтад оруулах техникийн комиссын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 245/55/2018 дугаартай актад заагдсан зөрчлийг арилгасан байхад, гэрээний гүйцэтгэгчийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан *******ны дэргэдэх Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохгүй байгаа ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохыг д даалгуулах гэж тодорхойлсон тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж байна.
3.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гэж дээрх тодорхойлсон хэсгийн гэрээний гүйцэтгэгчийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан гэсэн хэсэг нь захиргааны актын шинжийг агуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлага биш түүний үндэслэл нь гэж үзсэн болно.
4.Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлын талаар:
4.1.Нэхэмжлэгч ХХК нь аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар /цаашид ААТТӨҮГ гэх/-ыг Улсын комисс ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж үзэж хариуцагчаар татсан.
4.2.Эрчим хүчний сайдын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаар тушаалаар баталсан Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журам-ын 3.2-т Техникийн комиссын бүрэлдэхүүнийг *******ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар, энэхүү журмын гуравдугаар хавсралтын дагуу томилж гэж заажээ.
4.3.Уг журмын дагуу *******ын ерөнхий цахилгаан тэжээлийн системийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэл, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэчлэн суурилуулах угсралтын ажлыг гүйцэтгэх барилга угсралтын ажлыг хүлээн авах техникийн комиссын дарга болон гишүүнээр ААТТӨҮГ-ын 7 ажилтанг, ******* ТӨХК, ******* ТӨХК, ******* ХХК, ХХК-ийн 7 ажилтныг тус тус оруулан томилсон байна.
4.4.Эндээс үзвэл ААТТӨҮГ нь Техникийн комиссыг дангаараа ажиллуулдаггүй, дээрх байгууллагуудын холимог бүрэлдэхүүнтэй байгаа боловч, нэхэмжлэгч хариуцагчаа тус байгууллагыг мөн гэж үзсэн болон хариуцагчаас өөрийгөө хариуцагч биш гэж маргаагүй, түүнчлэн мэтгэлцээний явцад ААТТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь манайх техникийн нөхцөлөө бүрэн хангуулаад *******анд хүсэлт өгсний дагуу яамнаас тушаал гарч Улсын комисс ажиллуулдаг /2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ХХ-2-н 165 дахь тал/, Улсын комисс ажиллуулах нөхцөл бүрдээгүй, иймд комиссыг ажиллуулахыг зөвшөөрөхгүй, Улсын комисс ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх эрх хэмжээг өөртөө байгаа гэж гэх байдлаар маргаж байгаагаас үүдэн тус байгууллагыг энэ хэргийн хариуцагч мөн анхан шатны шүүх үзсэн.
4.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаар тогтоолоор ийг өөрчлөн байгуулж төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай /цаашид гэх/-ийг үүсгэсэн байх тул тус хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх залгамжлагчаар татан оролцуулсан болно.
5.Нэхэмжлэгч ХХК бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:
5.1.ийн Ерөнхий инженер *******ийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №2a/827 тоот ТӨХК-д илгээсэн албан бичигт Монгол Улсын 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ТӨХК-ийн ерөнхий цахилгаан тэжээлийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэлт, цахилгаан хөдөлгүүрүүдийг инветер шинэчлэн суурилуулах угсралтын ажлыг "" ХХК гүйцэтгэхээр шалгарч захиалагчтай барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан. Гэвч ТМ 3-2500/6/04, хуваарилах байгууламж /ячейк/ хуучин, техник бичиг баримтгүй IEC60076.10 стандартын шаардлага хангахгүй учир солих шаардлагатай гэсэн шаардлагыг бид биелүүлж уг төхөөрөмжийг шинэ төхөөрөмжөөр солин ТӨХК-д суурилуулан ажиллуулж байна.
5.2.Гэтэл манай компанийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нь Техникийн комиссын актыг ******* руу шилжүүлж улсын комисс ажиллуулалгүй Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа шийднэ гэж хэлээд дээрх актыг *******ны улсын комисст хянуулахаас татгалзсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэр гаргаж манай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
5.3.ийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах Техникийн комиссын актыг /2018.12.22-ний дугаар ЭХХТ/245/55/2018/ *******анд танилцуулан, Улсын комисс ажиллуулах нөхцөлийг хангасан боловч дээрх актыг *******ны Улсын комисс хянуулаагүйгээс бид ТӨХК-д хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө гүйцэд авч чадалгүй гэрээгээр болон банк санхүүгийн бусад байгууллагаас авсан тайлбар тооцоо, зээлээ төлж чадахгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дарамтад ороод байна.
5.4.Бид барилга байгууламж ашиглалтад оруулах Техникийн комиссын актын 2.1-д техникийн комиссоос ******* ерөнхий цахилгаан тэжээлийн системийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэлт цахилгаан хөдөлгүүрийн инвертер шинэчлэн суурилуулах угсралтын ажлыг техникийн комиссоор 04 кв хуваарилах хайрцаг /ячейк/-нуудыг баталгаад хугацаанд бүрэн сольж хүлээн авч ашиглалтад оруулахаар шийдвэрлэв гэснийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 04 кв-ийн хуваарилах хайрцаг /ячейкийг/ 122,513,432,77 /Зуун хорин хоёр сая таван зуун арван гурван мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийн нэмэгдэл зардал гарган БНХАУ-аас оруулж ирэн суурилуулж ашиглалтад оруулсан бөгөөд 2019 оны өвлийн улирлын их ачааллын үед ямар ч доголдол гараагүй техникийн бичиг баримтад тусгагдсан өгөгдлүүд бүгд хэвийн сайн ажиллаж байгаа юм.
5.5.Гэтэл ийн нэр бүхийн албан тушаалтнууд иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан, хяхан боох хандлага гарган 2 жил гаруй болж ТӨХК хийсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг авахад саад болж компанийн санхүүгийн байдалд дарамд учруулсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргалаа гэв.
5.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гол шаардлага бол улсын комисс ажиллуулахыг даалгаж өгнө үү гэсэн байгаа. Хууль бус болохыг ганц хуудсаар л тогтооно. Танай ганцхан хийх ёстой үүргийг шийдээд импортоор бараа оруулж ирчхээд байхад юун тэр трансформатор солих ёстой вэ. 50 гаруй ажилтны хөлсөө дуслуулан хийсэн зүйлийг төрийн байгууллага өнөөдөр 5 гаран жил ашигласан.
Гэтэл Техникийн комиссын акт дээр бичигдсэн зүйлээс илүү зүйл нэхээд хяхан боогдуулж байгаа нь өнөөдөр Монгол төрд байгаа эмгэнэл.
Хариуцагч манайхыг эрхээ хамгаалаад шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас Улсын комисс ажиллуулах боломжгүй гэсэн энэ үгийг хууль бус болохыг тогтоогоод Улсын комисс ажиллахыг даалгаж өгөөч.
Хариуцагч хэлэхдээ бид нар хохирчих гээд байна гэсэн. Гэтэл техникийн комиссын дараа Улсын комисс гэж бий.
Техникийн комисс ажилласан. Ажилласан даалгавар нь хэрэгт авагдсан. Улсын комиссыг шүүхэд өгсөн үндэслэлээр ажиллахгүй 3 жил заргалдаж байгаа нь хууль бус юм. Тиймээс энэ байдлыг тогтоож өгөөч.
Багануур дүүргийн станц элэгдэл, хорогдлоо бичүүлээд өөрийнхөө нягтлан бодох бүртгэлдээ тусгаад төрийн худалдан авах ажиллагааны үйл ажиллагаа нь баталгаажна. Техникийн комиссын үйл ажиллагааг даваад төрийн байгууллага энэ үйл ажиллагааг гацаагаад байна.
Эхлээд татгалзахдаа танайх шүүхэд өгсөн, шүүхийн шийдвэрийг харж байгаад улсын комисс ажиллуулна гэсэн. Тэр хэрэг дээр иргэний хэргийн шүүгч хариуцагчид хүний шинэ гутлыг худалдаж авч өмсөөд гудамжинд гарсан бол түүнийг нь буцааж өгнө гэдэг ёс байхгүй гэж хэлсэн.
Жижиг аж ахуйн нэгжид 50 гаран сая төгрөг гэдэг бол унаж босохыг шийддэг мөнгө. 2, 3 жилийн хугацаанд цалингаа ч тавьж чадахгүй хүнд хугацааг өнгөрүүллээ. Техникийн комиссын акт худлаа гэж байна.
Гэтэл Техникийн комиссын акт гарсан учраас Улсын комисс ажиллана гэсэн үг. Техникийн комиссын акт дээр ячейк соль гэсэн тэрийг нь сольчихсон.
Иргэний хуульд заасны дагуу хэлцэлд эрх бүхий этгээд гарын үсэг зурсан. Нэгэнт бүх хүмүүсийн гарын үсэг зурагдсан байна. Компанийн захирал бол ашгийн төлөө хуулийн этгээд.
Техникийн комиссын акт хүчин төгөлдөр. Бидний шаардлага бол Улсын комиссыг ажиллуулж өгөөч. Улсын комисс ажиллачихвал улс хохирохгүй гэв.
6. Хариуцагч ТӨХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
6.1. Бид хуулиа л ярих ёстой. Техникийн комиссын акт дандаа хуулбарууд байгаа. Нэхэмжлэгч санхүүгийн асуудал хүнд байна, олон асуудал байна, Орос Улсаас трансформаторыг худалдаж авч ирсэн гэх тайлбар нь байгаа. Техникийн комиссын үүрэг даалгавраа биелүүлээд хуучин трансформатор, ячейкуудыг солино гэдэг амлалт өгсөн учраас Техникийн комиссын актыг 1 хувь баталгаажуулаад Сангийн яам руу явсан. Үлдсэн 3 хувийг үүрэг даалгавраа биелүүлсний дараа баталгаажуулаад албан ёсны комиссын ажлаа эхлүүлээрэй гэж аман болон бичгээр харилцан тохиролцоод дүгнэлт гарсан. Эрчим хүчний салбарт 2 комисс ажилладаг. Тоноглол ажиллаж байгаа эсэхийг 24/72 цагийн хугацаанд залгаж байгаад хэвээр үлдээх үү, цааш ашиглах уу гэдгийг шийднэ. Тухайн үедээ Техникийн комиссыг дахин ажиллуулах гэдэг үүрэг даалгавар өгсөн, дахин ажиллаагүй. Улсын комисс ажиллахын тулд сайдын 125 дугаар тушаалын дагуу комиссын ажлыг зохион байгуулдаг. Журмын 3.11 дэх хэсэгт техникийн комисс ажиллаж илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулсны дараа энэ журмын 6 хавсралтаар баталсан барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт гаргуулна гэж заасан. Бичгээр болон амаар гүйцэтгэгч компани тоноглолоо солино гэсэн. Гэтэл солиогүй. Хэрэв энэ трансформатор шүүх хурлын дараа гэмтвэл хэн хариуцах вэ. Улсын комисс ажиллаж байж ажил бүрэн дуусдаг. Багануур дүүргийг тэжээж байгаа трансформатор учраас хариуцлагын асуудал яригдана.
6.2 Улсын комисс ажиллах нөхцөл хууль эрх зүйн хүрээнд бүрдсэн эсэхийг харах хэрэгтэй. Журмын 3.11.11 техникийн комисс ажиллаад үүрэг даалгавар өгөөд үүрэг даалгавар бүрэн хангагдсаны дараа улсын комисс ажиллуулах хүсэлтийг яаманд өгнө. 2 иргэн, 2 аж ахуйн нэгжийн хооронд байсан бол болох байсан. Гэтэл төсвийн хуулиар хэрэгжиж байгаа зүйл учраас шат шатандаа хяналттай. Ямар тоноглол төрийн өмчит компанид бүртгүүлсэн талаар Үндэсний аудит дүгнэлт гаргадаг. Тэр дүгнэлт дээр хариуцлагын асуудал эрх мэдлээ давуулан ашигласан эсэх зэрэг зүйл яригдана. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл дээр гарал үүсэлгүй, бичиг баримтгүй, тоног төхөөрөмжийг хүлээж авах албан тушаалтан байхгүй. Хүлээж авбал өөрөө хариуцлагад унана.
6.3 ХХК нь гэрээ байгуулаад шинэ тоноглол нийлүүлэхийг мэдэж байсан. Ашиглалтын шаардлага хангахгүй талаарх мэдэгдлийг өгсөн боловч хүлээсэн үүргээ үл биелүүлж *******ыг тэг зогсоож байгаад өөрийнхөө тоноглолыг хүчээр угсарсан. Техникийн комисстой ярилцаад манай зүгээс үүрэг даалгавар өгч тоноглолоо шинэ гэж нотлох гэж байгаа бол гарал үүслийн бичиг, ашиглалтын заавар, техникийн паспортыг гаргаж өг гэсэн боловч өгөөгүй. 2 шатны шүүхээр явахдаа ч гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Гуравдагч этгээд ТӨХК-аас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
7.1 Манай байгууллагад трансформатор суурилагдсан. Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний барилга байгууламж ашиглалтад оруулах журамд зааснаар техникийн комисс эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, стандарт, зарчмууд хөндөгдөж зөрчигдөж байгаа. Аудитын дүгнэлт, эрх бүхий байгууллагаас ирсэн шалгалтаар элэгдэл хорогдлыг хэдий үеэс эхлэн тооцох, мөн журмаа зөрчөөд байна гэсэн байгаа. Зөрчилтэй зүйл байгаа бол нэхэмжлэгч тал санаачилгатай оролцох, хариуцагч тал улсын комисс ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авч ажиллаасай гэж хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
1.1. ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарласан XVII.1.18 *******ын ерөнхий цахилгаан тэжээлийн системийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэл, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэчлэн суурилуулах угсралтын ажлыг гүйцэтгэх барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарч, тус станцын одоо байгаа 1600 кВа чадалтай 2 трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлж, 2500 кВа болгон шинэчлэх, 0.4 кВ-ын автомат контактортай шүүгээ угсрах, тоолуур суурилуулах /эдгээрийг хамтад нь станцын ерөнхий цахилгаан тэжээлийн системийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэлт, цахилгаан хөдөлгүүрийн инвертер шинэчлэх ажил гэж тайлбарласан/ зэрэг ажлыг гүйцэтгэхээр 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ЭХА-002/2018 дугаартай гэрээ байгуулж, /ХХ-2-н 178-187 дахь тал/ уг гэрээнд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрчлөлт оруулан баталжээ. /ХХ-3-н 49 дэх тал/
1.2. ХХК нь дээрх ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс /цаашид Техникийн комисс гэх/-ыг ААТТӨҮГ-аас зохион байгуулан ажиллаж, Техникийн комиссын акт гаргасан байна. /ХХ 3-н 34-36 дахь тал/
1.3.Ингэхдээ Техникийн комиссын уг актаар *******ын ерөнхий цахилгаан тэжээлийн системийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэл, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэчлэн суурилуулах угсралтын ажлыг Техникийн комиссоос 0.4 кВ-ын ячейкуудыг баталгааны хугацаанд бүрэн сольж, хүлээн авч ашиглалтад оруулахаар шийдвэрлээд, 1 хувь үйлдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
1.4.Өөрөөр хэлбэл, ХХК гэрээгээр хүлээсэн ажлын хүрээнд 2 трансформаторыг сольсон байгаа боловч трансформаторуудын 0.4 кВ-ын ячейкууд нь доголдолтой байсан тул шинээр сольж тавихыг Техникийн комисс шаардсан үйл баримт тогтоогдлоо.
1.5.Үүний хамт буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр захиалагч ААТӨҮГ, гүйцэтгэгч ХХК-ийн хооронд ЭХА-002/2018 дугаартай гэрээг дүгнэн, протокол үйлдэж, протоколын Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтаар Гүйцэтгэгч ХХК *******ын тэжээлийн системийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэл, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэчлэн суурилуулах угсралтын ажлыг дуусаж, 2018 оны 12 дугаар сарын 18-нд техникийн комисс ажиллуулан хүлээлгэж, өгсөн тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэн, гэрээний үнийн дүнгээр эцсийн санхүүжилт тооцоог баталгаажуулж олгуулахаар материал бүрдүүлж өгөх гэж дүгнэснээс үзвэл ХХК -ийг гэрээг биелүүлсэн гэдгийг тухай үед ААТӨҮГ зөвшөөрсөн гэж үзэх юм. /ХХ-3-н 95-98 дахь тал/
1.6.Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх Техникийн комиссын актад заасан зөрчлийг арилгасан, ячейкуудыг бүрэн сольсон учраас одоо Улсын комиссыг ажиллуулах ёстой, ААТӨҮГ нь Техникийн комиссын актаар шаардаагүй шаардлага тогтоож, комисс ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа нь хууль бус гэж маргаж байгаа бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тендер зарлахдаа цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертерийг шинэ байх шаардлагыг тогтоосон, уг байгууламж шинэ байх ёстой байсан боловч хуучин байсан, түүний техникийн баримт бичгийг гаргаж өгөхийг шаардсан боловч энэ нь техникийн баримт бичиг байхгүй тул Улсын комисс ажиллуулах нөхцөлийг бүрдүүлээгүй, ийм комисс ажиллуулбал бид хууль зөрчинө гэж маргаж тул анхан шатны шүүх нь энэ үйл баримтыг дэнслээд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
1.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд тайлбарласнаар ХХК-ийн суурилуулсан инвертерийн ячейкууд нь ажиллахгүй, чанарын доголдолтой болон техникийн баримт бичиг байхгүй трансформаторыг суурилуулсан болох ААТТӨҮГ-ын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2а/964 дугаар албан бичиг /ХХ-2-н 190 дэх тал/-ээр нотлогдохын хамт, нэхэмжлэгч үүнийг зөвшөөрч байна.
1.8.Захиалагч , ашиглагч *******, гүйцэтгэгч ХХК-ийг төлөөлсөн этгээдүүдийн хамтран хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан дээр ХХК-ийн захирал *******нь шинэ трансформатор Оросын Холбооны Улсаас захиалах шаардлагатай болсон учир ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй гэж тайлбарлахын хамтаар ... Одоо бүх тоног төхөөрөмж бараа, материал 100 хувь татагдсан бэлэн гэж тайлбарлаж /ХХ-2-н 193 дахь тал/ байжээ.
1.9.Гэтэл шүүх хуралдаан дээр тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... тухайн үед манай компани улсын комисс ажиллуулах гэтэл хуучин, чанарын шаардлага хангахгүй гэх нөхцөл байдал үүссэн боловч дахин техникийн комисс хуралдаад Багануурын дулааны цахилгаан станц болон тог, цахилгаан тасрах эрсдэлтэй байгаа учраас импортоор оруулж ирэх боломжгүй, авчирсан трансформатораа угсар гэсний дагуу угсарсан гэх тайлбар /2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ХХ-2-н 164 дэх тал/, түүнчлэн уг трансформаторыг ******* ХХК-иас худалдан авсан, ******* ХХК нь Эрдэнэт үйлдвэрээс худалдаж авсан гэх тайлбар /2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ХХ-2-н 169 дэх талд/-ууд зэрэг нь хоорондоо илт зөрүүтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Багануурын дулааны цахилгаан станцад шинэ трансформатор суурилуулсан гэдгээ нь нотлох баримтаар нотолж чадаагүй, шүүхээс явуулсан ажиллагаагаар уг трансформаторыг Эрдэнэт үйлдвэрээс худалдаагүй, улмаар Монгол Улсын гаалийн хилээр орж ирсэн мэдээлэл байхгүй болох нь эдгээр байгууллагуудаас шүүхэд ирүүлсэн албан бичиг, баримтаар тогтоогдохын хамт уг төхөөрөмжийн шинэ, хаанаас гаралтай зэргийг нотлох техникийн баримт бичиг байхгүй болох нь нотлогдсон болно.
1.10.Дээр байдлаас дүгнэвэл ХХК-ийн захиалагч болон ашиглагч *******ын шаардсан шинэ трансформаторыг нийлүүлсэн гэх тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзлээ.
1.11.Ийнхүү техникийн баримт бичиг байхгүй трансформаторыг суурилуулсан, нэхэмжлэгчийн буруутай ажиллагаа байгаа боловч гуравдагч этгээд Багануурын дулааны оны станц ТӨХК нь уг барилга, байгууламжийг 2018 онд ажиллуулахыг зөвшөөрсөн, үүнийг хариуцагч ААТТӨҮГ тухайн үед нь зогсоогоогүй, эсэргүүцээгүй, улмаар Техникийн комиссын актдаа дурдаагүй зэрэг буруутай ажиллагаа давхар байх бөгөөд уг байгууламж энэ хугацаанаас хойш одоог хүртэл 4 жил, 4 сар гаруй хугацаанд хэвийн ажиллаж ирсэн болох нь талуудын зөрүүгүй тайлбараар нотлогдлоо.
1.12.Дээрхээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар суурилуулсан трансформатор хуучин байсан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дахин шинэ байсан гаднах баглаа боодол нь хуучирч муудсан байсан гэж, гуравдагч этгээд ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ талаар тайлбар хийгээгүй бас маргаагүй ба уг трансформаторыг суурилуулснаас хойш 4.4 жил өнгөрсөн нь шинэ хуучныг тогтоох боломжгүй хугацаа өнгөрсөн байгаа тул шүүхээс шинжээч томилох боломжгүй гэж үзсэн болно.
1.13.Нөгөө талаас гуравдагч этгээд ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус компанид ашиглаж байгаа инвертер буюу трансформаторыг Улсын комисс ажиллуулж, цаашид ашиглалтад хүлээн авах шаардлага үүсээд байгаа талаар тайлбарласныг шүүх харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
1.14.Учир нь дээр инвертер буюу трансформаторыг 4 жил гаруй ашигласан, одоо тус дулааны цахилгаан станцаас шууд салгаж авч, буцаах техникийн боломжгүй, ингэснээр нийтийн эрх ашиг хөндөгдөж, станцын үйл ажиллагаа шууд зогсох, дүүргийн оршин суугчид хэрэглэх цахилгаан тасрах аюул бүхий үр дагавартай, гуравдагч этгээдийн зүгээс уг төхөөрөмжийн чанарын талаар аливаа байдлаар гомдлын шаардлага гаргаагүй, энэ талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.
1.15.Нэхэмжлэгч нь хариуцагчийг буруутгахдаа өөрийнх нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан Улсын комисс ажиллуулахгүй байгаа гэж тайлбарласан боловч энэхүү үйл баримт нь нотлох баримтаар нотлогдохгүй байсан тул үндэслэлгүй гэж үзлээ.
1.16.Техникийн комиссын актыг 5 хувь үйлдэх ёстой байхад, 1 хувь үйлдсэн байгаа нь энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш бөгөөд нэхэмжлэлийг хангахаас татгалзах үндэслэл болохгүй зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
Хоёр.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
2.1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан байна.
2.2. Нэхэмжлэгч ХХК нь өөрийн компанийг Техникийн комиссын актад заасан зөрчлийг арилгасан гэж үзэн, Улсын комисс ажиллуулах хүсэлтээ ААТТӨҮГ-т хандан гаргасан байхад нь хариуцагч нь техникийн баримт бичиг байхгүй гэх үндэслэлээр Улсын комисс ажиллуулах саналаа *******анд хүргүүлэхгүй байгаа болох нь талуудын тайлбар, мэтгэлцээнээр тогтоогдсон тул хариуцагчийн эс үйлдэхүй байна гэж үзэв.
2.3.Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д зааснаар Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэгдсэн сүлжээ, хийн хангамж, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны болон магадлал хийх дүрэм, журам батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байгаа бөгөөд энэ хүрээнд Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журам-ыг батлан, уг ажиллагаанд энэ журмыг мөрддөг байна.
2.4.Энэхүү Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журам-ын 3.2-т зааснаар Техникийн комиссын бүрэлдэхүүнийг *******ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилохын хамт, мөн журмын 3.3-т Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 3.10.8 дахь заалтыг нягтлан шалгасны үндсэн дээр улсын комиссыг томилно гэжээ.
2.5.Мөн журмын 3.10-т Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс нь дор дурдсан үүрэгтэй гээд 3.10.8-д Илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулсны дараа энэ журмын наймдугаар хавсралтаар баталсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн баримт бичгийн иж бүрдэл, шаардлагын дагуу барилга байгууламжийг хүлээн авах гэжээ.
2.6.Мөн журмын 3.11-т Улсын комиссын үүргийг тогтоосон байгаа ба 3.11.1-т барилгын ажлын гүйцэтгэлийг техникийн комиссын дүгнэлттэй уялдуулан хянаж дүгнэх, 3.11.2-т барилгын ажлын зураг, төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг холбогдох баримт бичиг, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх гэж тус тус журамлажээ.
2.7.Дээрх журмын зохицуулалтаас харвал Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс нь илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулсны дараа барилга байгууламжийг хүлээн авах үүрэгтэй ба энэхүү хүрээнд дээрх трансформаторуудын техникийн баримт бичгийг шаардаж байгаа нь хариуцагчийн буруу биш боловч нэгэнт ХХК-д уг трансформаторуудын техникийн баримт бичиг байхгүй, үүнийгээ гаргаж өгч чадахгүй гэдэг нь тодорхой байхад, дээр тогтоогдсоноор хариуцагч байгууллага төхөөрөмжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрч ажиллуулаад 4 жил гаруй хугацаа өнгөрсөн, одоо трансформаторыг тус дулааны цахилгаан станцаас шууд салгаж авч, буцаах техникийн боломжгүй, ингэснээр нийтийн эрх ашиг хөндөгдөж, станцын үйл ажиллагаа шууд зогсох, дүүргийн оршин суугчид хэрэглэх цахилгаан тасрах аюул бүхий үр дагавартай, гуравдагч этгээдийн зүгээс уг төхөөрөмжийн чанарын талаар аливаа байдлаар гомдлын шаардлага гаргаагүй, энэ талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлууд нь ААТТӨҮГ-ыг байгаа баримтын хүрээнд нь Улсын комисс ажиллуулах саналаа бэлтгэж, *******анд хүргүүлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүхийг дүгнэхэд хүргэж байна.
2.8.Учир нь дээрх журмын 3.11.1-т зааснаар барилгын ажлын гүйцэтгэлийг техникийн комиссын дүгнэлттэй уялдуулан хянаж дүгнэх эрх хэмжээ нь Улсын комисст хадгалагдаж байгаа буюу өөрөөр хэлбэл, эцсийн шийдвэрийг Улсын комисс гаргадаг болох нь нотлогдож байна.
8.9.Дээрхээс гадна *******, ААТТӨҮГ, ТӨХК зэрэг байгууллагууд нь ХХК-ийн барьж байгуулсан 2500 кВа хүчин чадалтай болж нэмэгдсэн гэх 2 трансформаторыг Улсын комиссоос хүлээн авах эсэх, хэрэв шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийг анхнаасаа хууль бусаар зөвшөөрч ажиллуулсан гэж үзэж байгаа бол уг шийдвэрийг гаргасан буруутай этгээдийг тодорхой болгож, энэ талаар тодорхой шийдвэр гаргаж уг асуудлыг бүрэн, эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн болно.
2.10.Дээрх үндэслэлүүдээр шаардлага хангахгүй, техникийн баримт бичиггүй тоног төхөөрөмжийг анхнаасаа зөвшөөрч ажиллуулсан, гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэсэн атлаа, уг төхөөрөмжийг Улсын комисс хүлээн авах эсэх эцсийн шийдвэр-ийг гаргуулахгүй, Техникийн комиссын ажилласан шатанд нь тодорхойгүй байдал үүсгэж байгаа нь нэхэмжлэгчийн асуудлаа шийдвэрлүүлэх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан ААТТӨҮГ-ийн хууль бус эс үйлдэхүй мөн гэж дүгнэлээ.
2.11.Иймд нэхэмжлэгч ХХК-ийн ийн Барилга байгууламж ашиглалтад оруулах техникийн комиссын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 245/55/2018 дугаартай актад заагдсан зөрчлийг арилгасан байхад, *******ны дэргэдэх Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохгүй байгаа ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохыг д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2.12.Шүүхийн энэ шийдвэр нь Техникийн комиссыг байгаа баримтын хүрээнд Улсын комисс ажиллуулах саналаа *******анд хүргүүлэхийг даалгаж байгаа явдал бөгөөд энэ нь Улсын комисс заавал ажиллахыг үүрэг болгосон, Улсын комисс нь уг барилга байгууламжийг заавал хүлээн авч, ашиглалтад оруулах үр дагавар үүсгээгүй, ийм дүгнэлт хийгээгүй болохыг онцгойлон тэмдэглэж байна.
Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
3.1.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
3.2. Шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Техникийн комиссын актын 2.3-т дурдсан актын бүрдэл болсон Б-Е-д заасан баримтуудыг шаардсан боловч нэхэмжлэгч болон хариуцагчаас ийм материал байхгүй гэж тайлбарласан бөгөөд шүүхээс ААТТӨҮГ-т явуулсан баримт бичгийн үзлэгээр ийм баримт байхгүй болох нь тогтоогдлоо. /ХХ-176-177 дахь тал/
3.3.Шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг үнэлж, үнэлсэн баримтуудаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд энэ шийдвэрт үнэлээгүй бусад нотлох баримтуудыг хэрэг хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Барилга байгууламж ашиглалтад оруулах Техникийн комиссын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 245/55/2018 дугаартай актад заагдсан зөрчлийг арилгасан байхад, *******ны дэргэдэх Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохгүй байгаа ААТҮГ /одоогийн /-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохыг одоогийн ТӨХХК-д даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Зүмбэр орд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ