Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 103

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

 Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг, Б.Хандмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Сүхбаяр,

Шүүгдэгч: Б.Мөнхбаяр, Б.Самдан, Ш.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Батбаярын Мөнхбаяр, Тайж овогт Шийрэвсамбуугийн Галбадрах, Тайж овогт Батсүхийн Самдан нарт холбогдох 201715000048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 27 настай, халх, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Өлний ар” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1/115 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 217 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 11 cap 01 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Тайж овогт Батбаярын Мөнхбаяр /РД: ЙИ90082415/  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 36 настай, халх, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Аргуйт” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, 
хянан харгалзсан, Тайж овогт Шийрэвсамбуугийн Галбадрах /РД: ЙИ81102716/  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 23 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторч мэргэжилтэй, ам бүл-3, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Цохиотын ар” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Тайж овогт Батсүхийн Самдан /РД: ЙИ94061511/  
Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр Ш.Галбадрах, Б.Самдан нартай, яллагдагч Ш.Галбадрах Б.Самдан нар нь Б.Мөнхбаяртай тус тус бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 09-13-ны өдрийн хооронд Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг Угалзын ам гэх газраас машин механизм хэрэглэн З.Адъяасүрэнгийн хул зүсмийн байдас гүүг хулгайлан нядалж З.Адъяасүрэнд 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:   
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Б.Мөнхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.   
Шүүгдэгч Ш.Галбадрах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.  
Шүүгдэгч Б.Самдан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.  
Хохирогч З.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 06 дугаар сарын үед өөрийн эзэмшлийн хул зүсмийн хязаалан гүүгээ Шийрэвсамбуу гэж хүний адуунд тависан ингэхдээ тэднийд байдаг буурал зүсмийн азарганаас төл авах зорилготой байсан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд тэдний адуунд байсан миний хул зүсмийн соёолон гүү алга болсон байсан. Ш.Галбадрахаас манай гүү хэзээ алга болсон, харсан үзсэн талаар асуухад мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь чи яахаараа мэддэггүй юм, танай адуунд байсан гүүг чамаас өөр мэдэх хүн байхгүй гэж хэлэхэд би авсан юмаа төлж өгнө гэсэн. Эрээнээ хочтой Б.Мөнхбаярт амьдаар нь хөтлөөд явуулсан гэсэн. Өөр хүнтэй хамтраагүй Б.Мөнхбаяр аймаг оруулж нядалсан байх, би төлж өгнө гээд байсан. Дараа нь цагдаад баригдсаныхаа дараа Шар /Б.Самдан/ гэдэг хүний гадаа манай гүүг нядалсан талаараа ярьж байсан. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр нөхөн төлүүлмээр байна. Манай азарга сүргээсээ хураахгүй хөөгөөд байхаар нь тэдний адуунд оруулаад Шийрэвсамбуу ахад захиж үлдээсэн. Буурал зүсмийн азарганаас нь төл авах зорилготой байсан. Танай адуунд байж байг харж байгаарай гээд Шийрэвсамбуу ахад захиж үлдээсэн. Энэ байдас гүүгээ 2015 оны 06 дугаар сарын үед Шийрэвсамбуу ахын адуунд тавьсан. Дараа нь манай хул зүсмийн гүү хээлтэй болоод унагалсан байсан. Тэгээд унага нь өлдөөд үхчихсэн гэсэн. Тэр гүү байсан бол энэ жилийн хавар дахиад унагалах байсан. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13ны өдрийн хооронд алга болчихсон байсан. Тэгээд л эрэл сурал болоод Шийрэвсамбуу ахаас манай гүү адуунд чинь алга байна гэж асуухад миний хүү сайн ажсангүй, уг нь байсан, адуу хяраас гол руугаа буусан гэж ярьж байсан. Тэгээд Ш.Галбадрахаас асуухад би мэдэхгүй байна, ойрд адуун дээрээ очоогүй гэсэн. Тэгэхээр нь чи яахаараа мэддэггүй юм чамайг адуун дээрээ очсон гэдгийг мэдэж байна гээд тулгаад асуугаад байтал би танай хул гүүг авсан гэж хэлсэн. Тэгээд манай гүүг яасан, одоо хаана байна, хэн хэнтэй хулгай хийсэн бэ? гэхэд Б.Мөнхбаярт өгөөд явуулсан. Аймаг руу оруулж янзалсан байх гээд байсан. Дараа нь манайд аймгаас цагдаа дээр асуугдаж байгаад ирлээ гээд Ш.Галбадрах ирэхдээ манай хул зүсмийн байдас гүүг Б.Самдангийн гадаа янзалсан гэхээр нь хэн хэнтэй хамт янзалсан юм бэ? гэхэд за за тэр ч яахав гээд хэлээгүй. Хул зүсмийн 4 настай, соёолон, им тамга байхгүй. Хоёр далан дээрээ бага зэргийн бидэртэй. Би бол Ш.Галбадрахыг манай адууг зарж үрэгдүүл гэж хэлээгүй. Тийм болохоор Ш.Галбадрахын энэ үйлдэл бол миний хул зүсмийн гүүг хулгайлж, хүний юмыг дураараа 
ашигласан гэж бодож байна. Би гомдолтой байна. Энэ алдсан гүүгээ буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлж, хохирлоо барагдуулмаар байна. Надад Ш.Галбадрах миний хохирлыг барагдуулна гэж хэлсэн ч одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй байна…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65-67 хуудас/,  
Гэрч С.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б.Мөнхбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын эхээр байхаа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багт байх өөрийн төрсөн гэртээ ирж хэд хоночихоод явсан. Он сарыг нь сайн санахгүй байна. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдөр буцаад хот руу явсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69 хуудас/,  
Гэрч Т.Төмөрсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд байх, одоо он, сарыг нь сайн санахгүй байна, би малаа усалчихаад буцаж явахдаа Самдангийнхаар дайраад гаръя гэж бодоод Самдангийнд очсон. Тэгтэл тэднийд Ш.Галбадрах, Б.Мөнхбаяр, Б.Самдан бас Самдангийн дүү нь гээд нэг эмэгтэй хүүхэд байсан. Би гэрт нь ороогүй гадаа нь мотоцикль дээрээ сууж байхад Б.Мөнхбаяр, Б.Самдан хоёр намайг аймаг ороод өгөөч, унаагүй болчихоод байна, мах зарах гэсэн юм гээд байхаар нь би бензин, масло байхгүй гэхэд Б.Самдан миний мотоциклийн банкинд байсан бензинийг үзээд аймаг орчих юм байна, бензин хийж өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Ш.Галбадрах, Б.Мөнхбаяр хоёр Б.Самдангийн илүү гэрээс яагаан өнгийн дээлээр боосон мах гаргаад ирсэн. Юуны мах байсан гэдгийг нь би мэдээгүй. Ямар ч байсан бод малын мах байх шиг харагдсан. 1 гуя гурван өндөртэйгээ хамт үргэлжээрээ байсан. Тэгээд Б.Самдан миний мотоциклийг унаж би араар нь махыг нь бариад суугаад аймаг явсан. Аймагт ирээд “Элит” төвийн хажуу талын махны дэлгүүрт хиллээд зарахад 35 кг болсон. 90 гаран мянган төгрөг болоод тэнд өгсөн. Тэгээд миний мотоцикльд 5000 мянган төгрөгний бензин хийгээд, дэлгүүрээс 1 авдар 2.5 литрийн пиво, 3 шил цагаан архи, ойр зуурын тамхи авсан. Эргээд би Б.Самданг гэрт нь хүргэж өгөөд авч ирсэн архи, пивоо ууж хоноод маргааш нь гэртээ харих гэтэл миний мотоцикль алга байсан. Яасан талаар Ш.Галбадрахаас асуухад Б.Мөнхбаяр, Б.Самдан хоёр үлдсэн махаа арьс, ширтэй нь аваад аймаг явсан гэж хэлсэн. Тэгээд би тэднийд Б.Мөнхбаяр, Б.Самдан хоёрыг хүлээж өнжсөн. Тэр шөнө ирээгүй. Маргааш өглөө нь 07 цагийн үед тэр хоёр аймгаас ирсэн. Ингэхдээ юу авч ирсэн талаар нь би мэдээгүй. Шууд мотоциклио аваад явсан. Б.Самдан манай адууны мах байгаа юм гэж хэлсэн. Өөрөөр бол хулгайн мах гэж хэлээгүй. Хэрвээ хулгайн мах зарж байгаа гэдгийг нь би мэдсэн бол тэд нарт мотоциклиороо туслахгүй байх байсан. Би сайн танихгүй болохоор ороод байдаггүй, тухайн өдөр гай нь таарсан юм шиг тэднийхээр орчихсон. Адуутай талаар нь би мэдэхгүй байна. Манай адуу гээд байхаар нь тийм л юм байлгүй гэж бодсон. Гялгар ууттай нэг чихэр аваачиж өгсөн. Би ерөөсөө хараагүй намайг очиход тэр гурав янзалчихсан байсан. Б.Самдангийн илүү гэрээс юмаар битүүлчихсэн гаргаж ирсэн. Дараа нь аймагт ирээд дэлгүүрт өгөхөд гүүний мах гэдгийг нь мэдсэн. Б.Самдангийн дүү нь гэртээ л байгаад байсан. Бид нарыг гэрт нь архидаж байхад унтаж байсан. БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн, 46-97 ӨВЗ улсын дугаартай, Мустанг-5 маркийн мотоцикль байгаа юм. Гаранд нь бор шаргал өнгийн ямааны арьсан хүйтнээс гар хамгаалах хамгаалалттай. Б.Мөнхбаяр, Б.Самдан 2-ыг ирэхээр нь шууд мотоциклоо аваад явсан. Цас орох гэж байсан болохоор ар талын амьдрал хэцүүдлээ гэж бодоод шууд явсан. Би хулгайн адуу нядалж махыг нь зарах гэж байгаа гэдгийг нь мэдэлгүй мотоциклиороо тусалсан нь миний буруу боллоо. Би иргэний нэхэмжлэгчээр тогтоолгомоор байна…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77 хуудас/,  
Гэрч Д.Шийрэвсамбуу мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...З.Адъяасүрэнгийн хул зүсмийн Соёолон байдас гүү байдаг байсан. Энэ гүү нь жил гарангийн өмнө манай адуунд орж ирсэн. З.Адъяасүрэнгийн азаргатай адууны азарга нь өөрийн сүргээсээ хөөгөөд байна гээд манай адуунд ороод ирчихсэн байсан. Дараа нь З.Адъяасүрэн танай адуунд байж байг гээд надад захиж үлдээсэн. Түүнээс манай хүүхэд Ш.Галбадрахад харж байгаарай гэж хэлээгүй. Дараа нь тэр З.Адъяасүрэнгийн гүү нь манай буурал зүсмийн азарганаас хээлтэй болоод унагалсан. Тэгтэл нөгөө унага нь шуурганд үрэгдчихсэн. 2017 оны 01 дүгээр сарын эхээр байхаа, одоо сайн санахгүй байна, намайг гэртээ ганцаараа 
байхад З.Адъяасүрэн манайд ирээд танай адуунд байсан миний хул зүсмийн гүү алга болсон байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй, хүүхэд мэднэ гээд явуулсан. Угаасаа би бие муутай гэрээс гарч чаддаггүй болохоор адуундаа явж чаддаггүй. Ш.Галбадрахын унаж явсан морь миний эзэмшлийнх тул иргэний нэхэмжлэгчээр тогтоолгоно…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 79-80 хуудас/,  
Гэрч Б.Билэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сард өдрийг нь яг тодорхой санахгүй байна, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Цохиот” гэх газар гэртээ ах Б.Самдангийн хамт унтаж байтал шөнийн 00 цаг өнгөрч байх үед Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах гэх хүмүүс орж ирээд мэнд мэдчихээд өөр юм ярилгүй унтаж хоносон. Маргааш өглөө нь намайг босоход ах Б.Самдан болон Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах нар нэг адуу төхөөрч байсан. Яг юун адуу юм бэ? гэж асуухад Б.Мөнхбаяр гэдэг нь Ш.Галбадрахын өөрийнх нь адуу, танай гадаа төхөөрөөд мөнгө болгоно, чи гэдэс арилгаж чадах уу? гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Үдээс хойш болж байхад Төмөрсүх гэдэг хүн доороос мотоцикльтой ганцаараа ирсэн. Гадаа тэд нар юм ярьж байснаа ахыг хамт авч явах гээд Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах нар ятгаад байсан. Би ахыг битгий яв, өөрсдөө яваг гэж хэлэхэд миний үгэнд оролгүй Төмөрсүхтэй хамт төхөөрсөн адуугаа зарах гээд явсан. Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах нар надтай хамт манайд үлдсэн. Орой нь 17 цагийн орчимд байсан байх Төмөрсүх манай ах 2 ирсэн. Ирэхдээ пиво архи авч ирсэн байсан. Түүнийгээ гаднаас оруулж ирээд уугаад байсан. Мөн авч ирсэн зүйл дотор нь чихэр байсан. Орой нь 22 цагийн үед Б.Самдан ах Б.Мөнхбаяртай хамт адууны махнаасаа аваад аймаг явсан. Манай гэрт Ш.Галбадрах, Төмөрсүх нар үлдээд хоносон. Маргааш өглөө нь Б.Мөнхбаяр, Б.Самдан ах 2 ирсэн. Төмөрсүх ирэхэд нь мотоциклио аваад гэр рүүгээ явсан. Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах нар ч гэсэн морьтойгоо явсан. Харин ах Б.Самдан гэртээ үлдсэн…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 хуудас/,  
Гэрч Т.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Занабазар хүнсний захад мах худалдаа эрхэлдэг. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны орчим байхаа, одоо он, сарыг нь сайн санахгүй байна. Өглөө 08-09 цагийн хооронд нэг залуу ирж адууны мах авах уу? гэж асуухаар нь би гарал үүслийн бичигтэй бол авна гэхэд нөгөө залуу за би аваад ирье гэж яваад удалгүй нэг өөр залуутай мотоцикль дээр дундаа ганзагалчихсан ирсэн. Авчирсан мах нь ямар ч байсан адууны мах байсан. Хүзүү сээртэйгээ хаа байсан. Тэгээд би ах нь ястай мах авахгүй гэхэд эхнэр гарч ирээд наад ястай махаар яадаг юм бэ гэсэн. Тэгтэл тэр 2 буцаж яваад эргэж ирээд ахаа та тохироод авчих гээд гуйгаад байсан. Гарал үүслийн бичиггүй бол авахгүй гэхэд үлдсэн нэг гуя байгаа, тэрэнтэйгээ гарал үүслийн гэрчилгээг нь аваад ирье гэхээр нь итгээд авчихсан. Түүнээс хулгайн мах надад зарж байгаа гэдгийг нь мэдээгүй. Танихгүй хүмүүс байсан. Адууны сээр, хүзүүтэйгээ үргэлж салгаагүй хаа авчирч өгсөн. Би 60000 төгрөгөөр авсан. Би махны худалдаа эрхэлдэг учраас махыг нь зарсан. Хятад мотоцикльтой явж байсан. Улсын дугаар болон өнгийг нь анзаарч хараагүй…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82 хуудас/,   Гэрч Н.Сосорбурамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 06 сарын үед С.Батбаяр гэж хүнээс буурал зүсмийн 2 настай дааган шүдлэн үрээ 200000 төгрөгөөр бодож авсан. Би гомдолтой байна. Иргэний нэхэмжлэгчээр тогтоолгомоор байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86 хуудас/,  
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 11-14, 17-21, 24-30 хуудас/,  
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №02/37, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №03/39, №03/42, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №03/45, №03/47, №03/48 дугаартай үнэлгээний тайлангууд /1-р хх-ийн 32-37, 39-42, 45-48, 51-54, 56-59, 97-100 хуудас/,  
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 131-134 хуудас/,  
Шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 129-130, 136-137, 139-141 хуудас/,  
Шүүгдэгч Б.Самдангийн хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 247 хуудас/,   
Шүүгдэгч Б.Мөнхбаярын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ЗүүнбаянУлаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Н/6 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 144, 152 хуудас/  
Шүүгдэгч Ш.Галбадрахын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 142, 153 хуудас/  
Шүүгдэгч Б.Самдангийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ЗүүнбаянУлаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 143, 154 хуудас/  
Шүүгдэгч Б.Мөнхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 145 хуудас/  
Шүүгдэгч Ш.Галбадрахын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146 хуудас/  
Шүүгдэгч Б.Самдангийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147 хуудас/ зэрэг болно.   
Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нар нь бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Угалзын ам” гэх газраас машин механизм хэрэглэн хохирогч З.Адъяасүрэнгийн хул зүсмийн байдас гүүг хулгайлан нядалж хохирогч З.Адъяасүрэнд 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч З.Адъяасүрэнгийн “...2015 оны 06 дугаар сарын үед өөрийн эзэмшлийн хул зүсмийн хязаалан гүүгээ Шийрэвсамбуу гэж хүний адуунд тависан. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд тэдний адуунд байсан миний хул зүсмийн соёолон гүү алга болсон байсан. Ш.Галбадрахаас манай гүү хэзээ алга болсон, харсан үзсэн талаар асуухад мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь чи яахаараа мэддэггүй юм, танай адуунд байсан гүүг чамаас өөр мэдэх хүн байхгүй гэж хэлэхэд би авсан юмаа төлж өгнө гэсэн. Эрээнээ хочтой Б.Мөнхбаярт амьдаар нь хөтлөөд явуулсан гэсэн. Өөр хүнтэй хамтраагүй Б.Мөнхбаяр аймаг оруулж нядалсан байх, би төлж өгнө гээд байсан. Дараа нь цагдаад баригдсаныхаа дараа Шар /Б.Самдан/ гэдэг хүний гадаа манай гүүг нядалсан талаараа ярьж байсан…” /1-р хх-ийн 65-67 хуудас/, Гэрч С.Батбаярын “...Б.Мөнхбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын эхээр байхаа Өвөрхангай аймгийн ЗүүнбаянУлаан сумын 3 дугаар багт байх өөрийн төрсөн гэртээ ирж хэд хоночихоод явсан. Он сарыг нь сайн санахгүй байна. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдөр буцаад хот руу явсан…” /1-р хх-ийн 69 хуудас/, Гэрч Т.Төмөрсүхийн “...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд байх, одоо он, сарыг нь сайн санахгүй байна, би малаа усалчихаад буцаж явахдаа Самдангийнд очтол тэднийд Ш.Галбадрах, Б.Мөнхбаяр, Б.Самдан бас Самдангийн дүү нь гээд нэг эмэгтэй хүүхэд байсан. Б.Мөнхбаяр, Б.Самдан хоёр намайг аймаг ороод өгөөч, унаагүй болчихоод байна, мах зарах гэсэн юм гээд байхаар нь би зөвшөөрсөн. Ш.Галбадрах, Б.Мөнхбаяр хоёр Б.Самдангийн илүү гэрээс яагаан өнгийн дээлээр боосон мах гаргаад ирсэн. Бод малын мах байх шиг харагдсан. Б.Самдан манай адууны мах байгаа юм гэж хэлсэн. Өөрөөр бол хулгайн мах гэж хэлээгүй. Аймагт ирээд дэлгүүрт өгөхөд гүүний мах гэдгийг нь мэдсэн. Би хулгайн адуу нядалж махыг нь зарах гэж байгаа гэдгийг нь мэдэлгүй мотоциклиороо тусалсан…” /1-р хх-ийн 76-77 хуудас/ Гэрч Д.Шийрэвсамбуугийн “...З.Адъяасүрэнгийн хул зүсмийн Соёолон байдас гүү жил гарангийн өмнө манай адуунд орж ирсэн. Дараа нь 
З.Адъяасүрэн танай адуунд байж байг гээд надад захиж үлдээсэн. 2017 оны 01 дүгээр сарын эхээр байхаа, одоо сайн санахгүй байна, намайг гэртээ ганцаараа байхад З.Адъяасүрэн манайд ирээд танай адуунд байсан миний хул зүсмийн гүү алга болсон байна гэж ярьж байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 79-80 хуудас/ Гэрч Б.Билэгмаагийн “...2017 оны 01 дүгээр сард өдрийг нь яг тодорхой санахгүй байна, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Цохиот” гэх газар гэртээ ах Б.Самдангийн хамт унтаж байтал шөнийн 00 цаг өнгөрч байх үед Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах гэх хүмүүс орж ирээд мэнд мэдчихээд өөр юм ярилгүй унтаж хоносон. Маргааш өглөө нь намайг босоход ах Б.Самдан болон Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах нар нэг адуу төхөөрч байсан. Яг юун адуу юм бэ? гэж асуухад Б.Мөнхбаяр гэдэг нь Ш.Галбадрахын өөрийнх нь адуу, танай гадаа төхөөрөөд мөнгө болгоно гэж хэлсэн…” /1-р хх-ийн 74-75 хуудас/ Гэрч Т.Даваацэрэнгийн “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Занабазар хүнсний захад мах худалдаа эрхэлдэг. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны орчим байхаа, одоо он, сарыг нь сайн санахгүй байна. Өглөө 08-09 цагийн хооронд нэг залуу ирж адууны мах авах уу? гэж асуусан. Авчирсан мах нь адууны хүзүү сээртэйгээ хаа байсан. Хулгайн мах надад зарж байгаа гэдгийг нь мэдээгүй…” /1-р хх-ийн 82 хуудас/ Гэрч Н.Сосорбурамын “...2016 оны 06 сарын үед С.Батбаяр гэж хүнээс буурал зүсмийн 2 настай дааган шүдлэн үрээ 200000 төгрөгөөр бодож авсан…” /хх-ийн 86 хуудас/ гэх мэдүүлгүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 11-14, 17-21, 24-30 хуудас/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №02/37, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №03/39, №03/42, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №03/45, №03/47, №03/48 дугаартай үнэлгээний тайлангууд /1-р хх-ийн 32-37, 39-42, 45-48, 51-54, 56-59, 97-100 хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 131-134 хуудас/, Шүүгдэгч Б.Самдангийн хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 247 хуудас/, Шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр /1-р хх-ийн 129-130, 136-137, 139-141 хуудас/ нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарын эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна. 
 Иймд шүүхээс шүүгдэгч Тайж овогт Батбаярын Мөнхбаяр, Тайж овогт Шийрэвсамбуугийн Галбадрах, Тайж овогт Батсүхийн Самдан нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 
Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг болон тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Ш.Галбадрах, Б.Самдан нарын гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Мөнхбаярын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,  
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяраас 267000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Адъяасүрэнд олгож,   
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 1 /нэг/ жилийн хугацаанд нөхөн төлөхийг шүүгдэгч Б.Мөнхбаярт даалгаж,      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар  хэрэгт иргэний нэхэмжлэгч Д.Шийрэвсамбуугийн эзэмшлийн 1 тооны халиун морь, иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүхийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Н.Сосорбурамын эзэмшлийн 1 тооны буурал зүсмийн үрээ, шүүгдэгч Б.Самдангийн эзэмшлийн 3 тооны эм хонь битүүжилсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн, шүүгдэгч Ш.Галбадрахын эзэмшлийн 3 тооны эм хонь битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн, шүүгдэгч Б.Мөнхбаярын эзэмшлийн AS5012865 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, 1 тооны халиун морийг иргэний нэхэмжлэгч Д.Шийрэвсамбууд, Мустанг5 маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүхэд, 1 тооны буурал зүсмийн үрээг иргэний нэхэмжлэгч Н.Сосорбурамд, AS5012865 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг шүүгдэгч Б.Мөнхбаярт тус тус буцаан олгож, 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг, 
Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 143 хоног, шүүгдэгч Ш.Галбадрах нь 63 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Самдан нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ш.Галбадрах нь 267.000 төгрөг, шүүгдэгч Б.Самдан нь 266000 төгрөгийг тус тус хохирогч З.Адъяасүрэнд төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг,   
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж, 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь: 
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй. 
2.Шүүгдэгч Тайж овогт Батбаярын Мөнхбаяр, Тайж овогт Шийрэвсамбуугийн Галбадрах, Тайж овогт Батсүхийн Самдан нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Батбаярын Мөнхбаяр, Тайж овогт Шийрэвсамбуугийн Галбадрах, Тайж овогт Батсүхийн Самдан нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Батбаярын Мөнхбаяр, Тайж овогт Шийрэвсамбуугийн Галбадрах, Тайж овогт Батсүхийн Самдан нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй. 
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай. 
7.Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 143 хоног, шүүгдэгч Ш.Галбадрах нь 63 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Самдан нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ш.Галбадрах нь 267.000 төгрөг, шүүгдэгч Б.Самдан нь 266000 төгрөгийг тус тус хохирогч З.Адъяасүрэнд төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяраас 267000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Адъяасүрэнд олгосугай.    
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 1 /нэг/ жилийн хугацаанд нөхөн төлөхийг шүүгдэгч Б.Мөнхбаярт даалгасугай.      
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар  хэрэгт иргэний нэхэмжлэгч Д.Шийрэвсамбуугийн эзэмшлийн 1 тооны халиун морь, иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүхийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Н.Сосорбурамын эзэмшлийн 1 тооны буурал 
зүсмийн үрээ, шүүгдэгч Б.Самдангийн эзэмшлийн 3 тооны эм хонь битүүжилсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн, шүүгдэгч Ш.Галбадрахын эзэмшлийн 3 тооны эм хонь битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн, шүүгдэгч Б.Мөнхбаярын эзэмшлийн AS5012865 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, 1 тооны халиун морийг иргэний нэхэмжлэгч Д.Шийрэвсамбууд, Мустанг5 маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүхэд, 1 тооны буурал зүсмийн үрээг иргэний нэхэмжлэгч Н.Сосорбурамд, AS5012865 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг шүүгдэгч Б.Мөнхбаярт тус тус буцаан олгосугай.  
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Галбадрах, Б.Самдан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР