Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

 

2025           05             08                                         2025/ШЦТ/110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч:У.Гантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Г.Б  холбогдох 25260001**0077  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                              

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1**8** оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн **сумын **дугаар багийн **гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн Г.Б  регистрийн дугаар:/**/,

Холбогдсон хэргийн талаар:

 

            Яллагдагч Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн **сумын төвд**хорооллын арын гудамжинд ** улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.С секс хийх үү, хойшоо яв гэх зэргээр хутга тулган айлган сүрдүүлж, түүний  өмчлөлийн ** улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэг мэдүүлэгтээ:... Би эхнэртэйгээ 201** онд танилцаад айл гэр болсон. Бид хоёр дундаасаа хүүхэдтэй болдоггүй байсан. Тэгээд өнгөрсөн 0** дүгээр сард Архангай аймгаас хүүхэд өргөж авсан. Тэгээд хадам ээж ирж хүүхэд харна гэж байсан. Би хөгжмийн багш, манай эхнэр Орос хэлний багш байсан. Бид хоёр хоёулаа ажлаа хийгээд, манай хадам хүүхэд харна гэж байсан. Би хадамтайгаа ерөөсөө таардаггүй байсан. Тэр үед хадам намайг элдвээр хэлээд гэрээс хөөсөн. Би өмнөөс нь хэлэх үгээ хэлээд байж байхад  манай эхнэр ээжийгээ өмөөрөөд саллаа, барилаа гээд гэрээсээ хөөсөн. Тэгээд би тэр орой ахмадын өргөөний тэнд Ганбаатар ахынд очиж хоносон. Өглөө нь Ганбаатар ах надаар дууны ая хийлгэнэ гээд баахан юм хийлгэсэн. Тэгээд дуу хийж байхад Ганбаатар ах Тайга гэдэг нэртэй архи гаргаж ирсэн. Би тэр өдрөөс архи уусан. Би уг нь архи уухгүй 2 жил гаран болж байсан. Тэгээд Тайга нэртэй архийг уугаад байж байхад манай нөгөө дуу хөгжмийн багш орж ирсэн. Тэр архи бараг дуусаж байсан. Үлдсэн архийг нь манай нөгөө дуу хөгжмийн багш уусан. Тэгээд архи дуусаад бид 2 гарсан. Дуу хөгжмийн багш маань түрээсийхээ байр руу явлаа гэхээр нь явуулсан. Тухайн үед салхинд гараад ч тэр үү би нэлээд их согтсон байсан. Тэгээд би өлсөөд дэлгүүр рүү ороод сайраа, жижиг хар талх, хутга, 0.33 литрийн архи авсан. Тэр архинаасаа 2 татчихаад нэлээд ухаан балартсан. Би Сэрчмаатай ярьж байснаа санаж байна. Мөн машинд нь орсноо санаж байна. Миний ухаан орж гараад л байсан. Тэгээд нэг мэдэхэд Б.С чи архи уусан байна, буу гээд машинаасаа хөөж байсан санагдаж байна. Тэгээд хутга гаргаж ирснээ санаж байна. Яг тэгж секс хийх үү? гэж хэлсэн гэдгээ нэг их сайн санахгүй байгаа юм.  Гэхдээ тэгж хэлсэн байна лээ. Тэрийгээ би өөрөө санахгүй байгаа юм. Би тэгж айлгаж сүрдүүлье гэж бодоогүй. Тухайн үед Б.С намайг их загнаж байсан санагдаж байна. Ямартай ч чи архи уусан байна. Яагаад ууж байгаа юм бэ? ийм сайхан амьдралтай болчхоод гэж хэлж байсан. Нэг мэдэхэд машинаас буугаад урд зогсож байсан машин руу гүйхээр нь би маш их айсан. Тэгээд өөрийн мэдэлгүй машиныг нь унаж яваад уулын цаана жоохон зогссон. Сумаас нэг их холдоогүй. Уулын цаана айсандаа л очсон. Тэгээд нэлээд байж байгаад архи гараад гайгүй болохоор нь авсан архи зэргээ шидчихээд одоо дүүрсэн гээд явсан. Тухайн өдөр хагас сайн өдөр байсан. Тэгээд намайг одоо хайгаад бөөн юм болж байгаа байх гээд сум руу орсон. Төд удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед Б.С ирээд надад их уурлаж байсан. Тэгээд цагдаа нарт баригдаад цагдаагийн газар руу явсан. Би энэ хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Дахиж ийм үйлдэл хэзээ ч хийхгүй. Үнэхээр их харамсаж байна гэв.

                      

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 12 дугаар сарын 14-ний 12 цагийн үед **сумын 2 дугаар сургуульд хамт ажилладаг эрэгтэй багш над руу залгаад би эхнэр Б.С салж байгаа. Танай гэрийн гадаа байна гараад ир гэхээр нь гараад очсон чинь Г.Б чи намайг хойд хороололд айлд хүргээд өгөөч гэхээр нь гэрийн гадаа байсан өөрийн эзэмшлийн Toyota prius маркийн машиныг асаагаад Г.Б хажууд суугаад. Бид хоёр**хорооллын хамгийн арын гудамжинд очоод Г.Б ингээд зогсчих гэхээр нь зогсож байсан чинь манай дүү залгаад байхаар нь утсаа авчхаад ярьж дуусгаад байж байтал Г.Б гэнэт миний утсыг булаагаад авчихаар нь би яаж байна. Утас өг гэсэн чинь Г.Б шууд хутга гаргаж ирээд миний машины үрүүлээс бариад хойшоо яв гээд байхаар нь за гэж хэлээд төв зам руу орсон. Тэгээд би айгаад машинаасаа буугаад зугтаасан. Бид хоёр л явсан өөр хүн байхгүй байсан. Бид хоёр хамт Өвөрхангай аймгийн **сумын 2 дугаар сургуульд ажилладаг. Би Монгол хэлний багш, харин Г.Б бүжгийн багш хийдэг. Урд шөнө архи уусан гэж хэлсэн. Хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Ямар шалтгааны улмаас хутга гаргаж ирснийг мэдэхгүй. Миний өөрийн эзэмшлийн ** улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан. Г.Б айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Хутга гаргаж ирээд чичээд байсан. Машинаа зогсоож болохгүй яваад бай гэж хэлсэн. Гэмтэл гарсан зүйл байхгүй. Харин хутга бариад айлгаж сүрдүүлсэн. Г.Бхэрүүл маргаан хийж байгаагүй. Г.Б над руу машинаа зогсоож болохгүй гээд хутгаа над руу чичлээд байсан. Бор өнгөтэй урт ажлын хэсэг нь урт хутга байсан. Зүүн талаасаа гаргаж ирсэн яг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Миний ярьсан хэлсэн бүгд үнэн зөв гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

 

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн жолооч талын эсрэг суудал дээр суусан байснаа хутга гарган миний мөрөн дээгүүр хутгатай гараа тавиад чи машинаа унаад хойшоо** руу яв гэхээр би куртикны баруун талын карманд машины түлхүүр байгааг шалгаад машинаасаа буусан чинь Г.Б гэгч нь миний тээврийн хэрэгслийг унаад ертөнцийн зүгээр урд зүгт явж байгаа харагдсан. Би хутга гаргаж ирэхээр нь айгаад өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээсээ буусан. Г.Б нь ** улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэлд сэв зураас эвдрэл гэмтэл гаргаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

 

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Би Г.Б өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж явах зөвшөөрөл өгөөгүй. Хутга гаргаж ирсэн болохоор би айгаад явсан. Г.Б миний хажууд сууж байгаад утас булааж аваад 2-уулаа секс хийх үү гэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ машинаас буу гэж хэлсэн чинь Г.Б хутга гаргаж ирээд миний мөрөн дээгүүр хутгатай гараа тавиад хойшоо яв гэж хэлсэн. Өмнө өгсөн мэдүүлэгт их айсан болохоор зарим зүйлийг хэлээгүй. Намайг хутга гаргаж ирээд хурдан хойшоо яв, хурдал гэж хэлээд байсан. Тухайн үед цагдаа нарт хэлж цагдаа нартай хамт сумын төвөөр явж байгаад **сумын төвийн Оршихын дэлгүүрийн үүднээс машинаа олж авсан. Цагдаа нар миний машиныг хүлээлгэж өгсөн. Г.Б бид хоёр** хорооллын хамгийн арын хороололд явж байсан. Хутга гаргаж ирсний дараа намайг Г.Б** нэртэй Чулуу руу чиглээд яв гэсэн, сэтгэл санаа маш хэцүү байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

 

Гэрч А.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед хөдөө явах бэлтгэл ажил хийж дэлгүүр ороод хүнсний зүйл авчхаад өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлдээ бензин хийчхээд 4 хүүхэдтэй бид 5 хөдөө гарах гээд сумын төвийн** хороололд явж байтал нэг саарал өнгийн Toyota prius зам дээр зогсож байсан жолооч талаас нэг эмэгтэй гарч ирээд намайг авраарай намайг алах гээд байна гэхээр зогсож тухайн эмэгтэйг машиндаа суусан чинь нөгөө машиныг 2 дугаар сургуулийн багш Г.Б унаад явсан. Тухай эмэгтэй намайг та миний араас яваад өгөөч машин, гар утас аваад явчихлаа гээд уйлаад байхаар нь би шууд цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн. Тухайн машиныг аваад явсан Г.Б гэх хүнийг танина. Манай том охин **сумын 2 дугаар сургуульд сурдаг юм. Г.Б манай том охины бүжгийн багш болохоор танина. Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Машинаас л гэнэт эмэгтэй хүн буугаад ирсэн. Өвөрхангай аймгийн **сумын **дугаар багийн**хорооллын ард болсон. Тухайн эмэгтэй жолооч талаас намайг авраарай гээд буугаад ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 2**хуудас/,

 

Гэрч А.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Би Б.С гэдэг хүнийг танихгүй. Би 2024 оны 12 сарын 14-ний өдөр найранд явж байхад нэг эмэгтэй гараа өргөөд амь авраарай гэхээр нь би машинаа зогсоогоод тухайн эмэгтэйг машиндаа суулгатал Г.Б /** / хочтой багш намайг хутга бариад алах гээд байхаар нь би машинаасаа буутал миний тээврийн хэрэгслийг унаад явчихлаа. Чи араас нь хөөгөөд өгөөч гэсэн. Би тухайн тээврийн хэрэгслийн араас нь хөөж чадахгүй гэсэн чинь тэгвэл цагдаа дээр хүргээд өгөөч гэсэн. Тухайн үед Б.С нь миний тээврийн хэрэгслийн арын суудал дээр суугаад айсан байдалтай байсан. Гэхдээ хувцас нь урагдаагүй, ил харагдах хэсэгтээ хөхөрч шалбарсан зүйлгүй байсан. 2024 оны 12 дугаар сарын 14-ны өдөр** хорооллын гудамжинд явж байхад нэг эмэгтэй гараа өргөөд амь авраарай гэхээр нь суулгасан. Тухайн үед өөр хүн болон тээврийн хэрэгсэл явж байгаа харагдаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

 

Гэрч Ө.Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:...  Манай нөхөр байгаа юм. 201** онд бид хоёр хамтран амьдрагч болоод 2024 оны **сард гэрлэлтээ батлуулсан. Харин одоо салж байгаа юм. Тухайн өдөр Б.С манай гэрийн үүдэнд ирээд Г.Б миний машин болон утас аваад явчихлаа гэж хэлсэн. Тухайн өдөр би Г.Б уулзаагүй бид хоёр 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс салсан. 2024 оны ** сард бид хоёр 10 хоногтой хүүхэд өргөж авсан. Дундаасаа хүүхэд байхгүй. Хүний үг сонсох дургүй, архи согтууруулах ундаа хэрэглэх дуртай. Г.Б нь Өвөрхангай аймгийн **сумын 2 дугаар сургуульд бүжгийн багш хийж байгаад 2024 оны 12 дугаар сарын 0**-10-ний өдрүүдэд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Б.С бид хоёр нэг байгууллагад ажилладаг. Б.С Г.Б бид гурав нэг байгууллагад хамт ажилладаг, Б.С бид хоёр хоорондоо найзууд байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,

 

Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:...  Би Өвөрхангай аймгийн **сумын Онги **дугаар багийн 14 дүгээр гудамжны 1 тоотод   нэртэй хүнс барааны дэлгүүр ажиллуулдаг. 1****5 оноос одоог хүртэл ажиллуулж байна. Би Г.Б гэдэг нэртэй хүнийг танихгүй. Харин түүний хоч болох **  гэдэг нэрээр нь мэднэ. Гэхдээ сайн танихгүй. **  хочтой Г.Б нь манай дэлгүүрээс хутга, талх, консерв худалдан авсан шиг санагдаж байна. Би бодохдоо консерв задлах гэж байгаа юм болов уу гэж бодсон. Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын дундуур л худалдан авсан шиг санагдаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

 

                 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15 хуудас/,

 

                 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16 хуудас/,

                

                 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-10 хуудас/

 

                 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эд зүйл баримт бичиг бусад баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11, 14 хуудас/,

 

                 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13, 15-16/,

 

                 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 хуудас/,

 

            Шүүгдэгч Г.Б хувийн байдалтай холбоотой баримт буюу Өвөрхангай аймгийн **сумын **дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/03 тоот тодорхойлолт /хх-ийн 57 хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 5**хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 5**хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 5** хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуудас/,

 

2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3**-40 хуудас/,

 

2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25260001**0077 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 41-42 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймгийн **сумын төвд**хорооллын арын гудамжинд ****70 ӨВР улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгсэл дотор хамт явж байсан хохирогч Б.С секс хийх үү, хойшоо яв гэх зэргээр хутга тулган айлган сүрдүүлж түүний эзэмшлийн ** улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй ба хэргийн үйл баримтыг сэргээж, бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц, нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймгийн **сумын төвд**хорооллын арын гудамжинд ****70 ӨВР улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгсэл дотор хамт явж байсан хохирогч Б.С секс хийх үү, хойшоо яв гэх зэргээр хутга тулган айлган сүрдүүлж түүний эзэмшлийн ****70 ӨВР улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.С-ийн мэдүүлэг, гэрч А.Э ийн мэдүүлэг, гэмт хэргийн талаар өгсөн годол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтууд авагдсан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэсэн, няцаасан, хэргийн бодит байдалд нийцэхгүй, эргэлзээ төрүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймгийн **сумын төвд**хорооллын арын гудамжинд ****70 ӨВР улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгсэл дотор хамт явж байсан хохирогч Б.С секс хийх үү, хойшоо яв гэх зэргээр хутга тулган айлган сүрдүүлж түүний эзэмшлийн ****70 ӨВР улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Г.Б үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

             

            Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Б холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн **сумын төвд**хорооллын арын гудамжинд ** улмын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.С секс хийх үү, хойшоо яв гэх зэргээр хутга тулган айлган сүрдүүлж, түүний өмчлөлийн ** улмын дугаартай Toyota Priusмаркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн **сумын төвд**хорооллын арын гудамжинд ** улмын дугаартай Toyota Priusмаркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.С-ийн гар утсыг булаан авч секс хийх үү, хойшоо яв гэх зэргээр хутга тулган айлган сүрдүүлж, түүний өмчлөлийн ** улмын дугаартай Toyota Priusмаркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Г.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.С-ийн 2024 оны 12 дугаар сарын 14-ний  12 цагийн үед **сумын 2 дугаар сургуульд хамт ажилладаг эрэгтэй багш над руу залгаад би эхнэр Б.С салж байгаа танай гэрийн гадаа байна. Гараад ир гэхээр нь гараад очсон чинь Г.Б чи намайг хойд хороололд айлд хүргээд өгөөч гэхээр нь гэрийн гадаа байсан өөрийн эзэмшлийн Toyota prius маркийн машиныг асаагаад Г.Б хажууд суугаад. Бид хоёр**хорооллын хамгийн арын гудамжинд очоод Г.Б ингээд зогсчих гэхээр нь зогсож байсан чинь Г.Б шууд хутга гаргаж ирээд миний машины үрүүлээс бариад хойшоо яв гээд байхаар нь за гэж хэлээд төв зам руу орсон. Тэгээд би айгаад машинаасаа буугаад зугтаасан. Бид хоёр л явсан өөр хүн байхгүй байсан. Ямар шалтгааны улмаас хутга гаргаж ирснийг мэдэхгүй. Миний өөрийн эзэмшлийн ** улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан. Хутга гаргаж ирээд чичээд байсан. Бор өнгөтэй урт талын хэсэг нь урт хутга байсан. Надад гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Миний ярьсан хэлсэн бүгд үнэн зөв гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/, Гэрч А.Э ийн тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Бид 5 хөдөө гарах гээд сумын төвийн** хороололд явж байтал нэг саарал өнгийн Приус зам дээр зогсож байсан жолооч талаас нэг эмэгтэй гарч ирээд намайг авраарай намайг алах гээд байна гэхээр зогсож тухайн эмэгтэйг машиндаа суусан чинь нөгөө машиныг 2 дугаар сургуулийн багш Г.Б унаад явсан. Тухай эмэгтэй намайг та араас яваад өгөөч машин аваад явчихлаа гээд уйлаад байхаар нь би шууд цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн. /хх-ийн 2**, 30-31 хуудас/, Гэрч Ө.Б.С манай нөхөр байгаа юм. 201** онд бид хоёр хамтран амьдрагч болоод 2024 оны **сард гэрлэлтээ батлуулсан. Харин одоо салж байгаа юм. Тухайн өдөр Б.С манай гэрийн үүдэнд ирээд Г.Б миний машиныг аваад явчихлаа гэж хэлсэн. /хх-ийн 33 хуудас/, Гэрч С.Саранчимэгийн би Өвөрхангай аймгийн **сумын Онги **дугаар багийн 14 дүгээр гудамжны 1 тоотод ** нэртэй хүнс барааны дэлгүүр ажиллуулдаг. 1****5 оноос одоог хүртэл ажиллуулж байна. Би Г.Б гэдэг нэртэй хүнийг танихгүй. Харин түүний хоч болох **  гэдэг нэрээр нь мэднэ гэхдээ сайн танихгүй. **  хочтой Г.Б нь манай дэлгүүрээс хутга, талх, консерв худалдан авсан шиг санагдаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15 хуудас/, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16 хуудас/,    2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-10 хуудас/,            2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эд зүйл баримт бичиг бусад баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11, 14 хуудас/, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13, 15-16/,          2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, шүүгдэгч Г.Бмөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.С-ийн гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүгдэгч Г.Б нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эд зүйл баримт бичиг бусад баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.С-ийн гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.Б-г 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн **сумын төвд**хорооллын арын гудамжинд ** улмын дугаартай Toyota Priusмаркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.С секс хийх үү, хойшоо яв гэх зэргээр хутга тулган айлган сүрдүүлж, түүний эзэмшлийн ** улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж ш¿¿ãäýã÷ Г овгийн Г.Б  зэвсэг хэрэглэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Хохирогч Б.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Г.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Г.Б-г анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.**дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1**50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,**50,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ба түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдэгдсэн ба хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлт.

 

            Шүүгдэгч Г.Б нь эцсийн үгэндээ:... Дахин хэрэгт холбогдохгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэсэн.

 

            Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

Ш¿¿ãäýã÷ Г.Б ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí байдал зэргийг õàðãàëçàí үзэж ш¿¿ãäýã÷ Г овгийн Г.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар оногдуулж, хүнд ялд хөнгөн ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь Өвөрхангай аймгийн **сумын **дугаар багт оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн **сумын **дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/03 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 7 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн **сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.Б мэдэгдэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.**дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгаж,

 

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.**дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.** дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.**дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.**дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 3, 4,  36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овгийн Г.Б  зэвсэг хэрэглэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б овгийн Г Б-г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 7 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн **сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-г мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгасугай.

 

8. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.** дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б-г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ