| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/0176/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/186 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/186
2025 07 30 2025/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: У.Гантуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жамбиймолом,
Шүүгдэгч: Э.Г , түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оовгийн Энхтайвангийн*******т холбогдох 2426004310171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ** суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, дүү нарынхаа хамт Өвөрхангай аймгийн **сумын 10 дугаар баг **тоотод оршин суух хаягтай, урьд ял эдэлж байгаагүй, О овогтой Э.Г /**/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ** сумын 10 дугаар баг **тоотод өөрийн гэртээ /байшинд/ 39,1 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч Э.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Энд ирнээсээ хойш авто угаалга дээр ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн зунаас хойш өвөл цагаан сар хүртэл ажиллаж байгаад хотод очиж 2 сар болчхоод одоо буцаж ирээд эндээ ажиллаж байгаа. Суурин ажиллах санал хүсэлтэй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа гэв.
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Э.Г гэх хүний төрсөн ээж нь байгаа юм. 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би Өмнөговь аймаг дахь ажлаасаа иртэл гэрээс сонин хурц эхүүн үнэр үнэртээд байхаар нь би охин Л-аас “хоол ундаа түлчихсэн юм уу” гэж асуутал “үгүй” гэж хэлсэн. Тэгээд хогийн пошкинд 100-н тор дүүрэн хоосон газны сав байж байсан. Би том хүү болох Э.Г аас “чи энэ газаар юу хийгээд байгаа юм” гэж асуутал надад юм хэлэхгүй байсан. Э.Г надад юу ч хэлэхгүй байгаа юм. Тэгээд би охин Л-аас энэ талаар мэдэх талаар асуутал охин хэлэхдээ ногоон өнгийн өвс мэт зүйлийг шилэн триконд хийгээд газаар түлдэг юм шиг юм яриад байсан. Охин маань утсан дээрээ бичлэг хийсэн байсан. Тэр бичлэг дээрхийг харахад ундааны сав цоолоод ус хийчихсэн, цоолсон нүхэндээ мөнгөлөг цаас хийчихсэн, бас хажууд нь хар өнгийн уутанд нунтагласан ногоон өнгийн өвс мэт зүйл, бритка зэрэг зүйлс харагдсан. Энэ бичлэгийг гаргаж өгнө. Хүү Г нь Улаанбаатар хотод ихэнхдээ байдаг. Архи дарс уугаад янз бүрийн авир гаргадаг байсан. Гэхдээ энэ үйл явдалтай адилхан үйлдэл гаргаж байсныг мэдээгүй. Хүү Г нь Б.Т гэх найзтайгаа байнга хамт явж байдаг. Охины өгсөн бичлэг дээр Т гэх найз нь триконд хийсэн зүйлийг барьсан байсан. Гомдолтой байна. Яагаад ийм зүйл хийгээд байгааг шалгуулна. Энэ явдлыг нь хэлэхээр нь гэр орноо шатаана гэх мэтээр хэлээд би ажил төрөл рүүгээ явж чадахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Э.Г тай найзууд байгаа юм. Багаасаа найзалсан. Э.Г нь Өвөрхангай аймгийн **сумын 10 дугаар баг, **тоотод өөрийн гэрийн хажуу дахь байшиндаа өвс хэрэглээд байх шиг байсан. Тэр байшин руу нь ортол байшин дотор триконд боосон ногоон өнгийн өвс мэт зүйл байсан. Энэ зүйлийг яаж хэрэглэдгийг нь асуугаагүй. Гэхдээ ямар учиртай зүйл болохыг гадарласан. Намайг байшин руу нь ороход триконд боосон өвс шиг зүйл л байсан. Өөр зүйл байгаагүй. Надад энэ талаараа хэлсэн зүйлгүй. Би 2024 оны 09 дүгээр сарын дундуур ороход л ийм зүйл болж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн **сумын 10 дугаар баг **тоотод байх гэртээ ах Э.Г ын хамт байж байгаад гэрийн хажуугийн дэлгүүр ажиллуулж байсан өрөөнд газ, тамхи, арц шиг ногоон өнгийн зүйлс байсан. Эдгээр зүйлсийг юу гэдгийг нь мэдэхгүй. Энэ талаараа ээж О-д хэлсэн, ээж Өмнөговь аймагт ажилладаг, ажлаасаа ирээд цагдаад мэдэгдсэн. Би дээрх зүйлсийг гар утсаараа бичлэг хийж баримтжуулсан, уг бичлэгийг гаргаж өгнө гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5814 дугаартай:... Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9-Тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн II-р жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 39,1 грамм байсан ба 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-32 хуудас/,
Мөн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5815 дугаартай:... Шинжилгээнд ирүүлсэн Э.Г гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн II-р жагсаалтад багтана гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-43 хуудас/,
2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйл баримт бичиг тээврийн хэрэгсэл, ачаа тээш мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18 хуудас/,
Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Баясгалангийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 133 дугаартай албан бичиг, “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухайн конвенцийн II-р жагсаалтад орсон бодисуудын жагсаалт түүний хавсралт /хх-ийн 63-64 хуудас/,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн Газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 43Г/5569 дугаартай албан бичиг /хх-ийн 62 хуудас/,
Шүүгдэгч Э.Г хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 хуудас/, Өвөрхангай аймгийн **сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр 15-ны өдрийн 38 дугаартай албан тоот /хх-ийн 58 хуудас/, CVL2562000001000823 дугаартай төрөл садангийн лавлагаа /хх-ийн 59 хуудас, Эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 61 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 хуудас/,
2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 34 хуудас/,
2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2426004310171 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 48-49 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч У.Гантуяа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч Э.Г нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн **сумын 10 дугаар багийн **тоотод өөрийн байшинд 39,1 грамм жинтэй, Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан нь Эрүүгийн хэрэг тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн байна. Гэм хэрэг үйлдсэн болох нь гэрч Д.О , Б.Т-д , насанд хүрээгүй гэрч Э.Л-ийн мэдүүлэг, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 5814 дугаартай дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 5815 дугаартай дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 43г/5669 дугаартай албан бичиг, түүний хавсралт, “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон бодисуудын жагсаалт, гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, яллагдагч Э.Г ын мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон зэрэг бусад бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.Г нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн **сумын 10 дугаар багийн **тоотод өөрийн байшинд 39,1 грамм жинтэй, Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан нь Эрүүгийн хэрэг тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч хадгалсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Г нь мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашигласан гэмт хэрэг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Г ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Э.Г нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн **сумын 10 дугаар багийн **тоотод өөрийн байшинд 39,1 грамм жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөртөө хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тухайн нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан. Нотлох баримтаар тооцох боломжтой нотлох баримтууд гэж үзэж байгаа. Э.Г ын үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан нь энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас тухайн зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Хэргийн зүйлчлэл зөв байна. Хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Ийм учраас тухайн гэмт хэрэг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Энэ гэм хэргийн улмаар хохирол төлбөр байхгүй болохыг дурдуулах саналтай байна гэсэн.
Шүүгдэгч Э.Г гэм буруугийн талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Г т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Г нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн **сумын 10 дугаар баг **тоотод өөрийн гэртээ /байшинд/ 39,1 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч Э.Г нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн **сумын 10 дугаар баг **тоотод өөрийн байшинд 39,1 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Г ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Д.О ын би Э.Г гэх хүний төрсөн ээж нь байгаа юм. 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би Өмнөговь аймаг дахь ажлаасаа иртэл гэрээс сонин хурц эхүүн үнэр үнэртээд байхаар нь би охин Л-аас хоол ундаа түлчихсэн юм уу гэж асуутал үгүй гэж хэлсэн. Тэгээд хогийн пошкинд 100-н тор дүүрэн хоосон газны сав байж байсан. Би том хүү болох Э.Г аас чи энэ газаар юу хийгээд байгаа юм гэж асуутал надад юм хэлэхгүй байсан. Э.Г надад юу ч хэлэхгүй байгаа юм. Тэгээд би охин Л-аас энэ талаар мэдэх талаар асуутал охин хэлэхдээ ногоон өнгийн өвс мэт зүйлийг шилэн триконд хийгээд газаар түлдэг юм шиг юм яриад байсан. Охин маань утсан дээрээ бичлэг хийсэн байсан. Тэр бичлэг дээрхийг харахад ундааны сав цоолоод ус хийчихсэн, цоолсон нүхэндээ мөнгөлөг цаас хийчихсэн, бас хажууд нь хар өнгийн уутанд нунтагласан ногоон өнгийн өвс мэт зүйл, бритка зэрэг зүйлс харагдсан. Энэ бичлэгийг гаргаж өгнө. Хүү Г нь Улаанбаатар хотод ихэнхдээ байдаг. Архи дарс уугаад янз бүрийн авир гаргадаг байсан. Гэхдээ энэ үйл явдалтай адилхан үйлдэл гаргаж байсныг мэдээгүй. Хүү Г нь Б.Т гэх найзтайгаа байнга хамт явж байдаг. Охины өгсөн бичлэг дээр Т гэх найз нь триконд хийсэн зүйлийг барьсан байсан. Яагаад ийм зүйл хийгээд байгааг шалгуулна. Энэ явдлыг нь хэлэхээр нь гэр орноо шатаана гэх мэтээр хэлээд би ажил төрөл рүүгээ явж чадахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/, Гэрч Б.Т-д ын би Э.Г тай найзууд байгаа юм. Багаасаа найзалсан. Э.Г нь Өвөрхангай аймгийн **сумын 10 дугаар баг, **тоотод өөрийн гэрийн хажуу дахь байшиндаа өвс хэрэглээд байх шиг байсан. Тэр байшин руу нь ортол байшин дотор триконд боосон ногоон өнгийн өвс мэт зүйл байсан. Энэ зүйлийг яаж хэрэглэдгийг нь асуугаагүй. Гэхдээ ямар учиртай зүйл болохыг гадарласан. Намайг байшин руу нь ороход триконд боосон өвс шиг зүйл л байсан. Би 2024 оны 09 дүгээр сарын дундуур ороход л ийм зүйл болж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Л 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн **сумын 10 дугаар баг **тоотод байх гэртээ ах Э.Г ын хамт байж байгаад гэрийн хажуугийн дэлгүүр ажиллуулж байсан өрөөнд газ, тамхи, арц шиг ногоон өнгийн зүйлс байсан. Эдгээр зүйлсийг юу гэдгийг нь мэдэхгүй. Энэ талаараа ээж О-дхэлсэн. Ээж Өмнөговь аймагт ажилладаг. Ажлаасаа ирээд цагдаад мэдэгдсэн. Би дээрх зүйлсийг гар утсаараа бичлэг хийж баримтжуулсан. Уг бичлэгийг гаргаж өгнө гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5814 дугаартай дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9- Тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн II-р жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 39,1 грамм байсан ба 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-32 хуудас/, Шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5815 дугаартай дүгнэтэд шинжилгээнд ирүүлсэн Э.Г гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн II-р жагсаалтад багтана гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-43 хуудас/, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйл баримт бичиг тээврийн хэрэгсэл, ачаа тээш мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18 хуудас/, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Баясгалангийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 133 дугаартай албан бичиг, “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухайн конвенцийн II-р жагсаалтад орсон бодисуудын жагсаалт түүний хавсралт /хх-ийн 63-64 хуудас/, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 43Г/5569 дугаартай албан бичиг /хх-ийн 62 хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 34 хуудас/, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2426004310171 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 48-49 хуудас/ болон шүүгдэгчийг яллагдагчаар өгсөн мэдүүлэг болог хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчийн мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5814 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-32 хуудас/, Шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5815 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйл баримт бичиг тээврийн хэрэгсэл, ачаа тээш мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Баясгалангийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 133 дугаартай албан бичиг, “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухайн конвенцийн II-р жагсаалтад орсон бодисуудын жагсаалт түүний хавсралт, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 43Г/5569 дугаартай албан бичиг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж,
Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.” гэж тус тус заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0325/1456 дугаартай дүгнэлтээр “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Г хадгалж байсан гэх зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч, уг илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болох нь тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Э.Г ын хууль бусаар хадгалсан дельта-9 тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/-ны агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис юм.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Г нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн **сумын 10 дугаар баг **тоотод өөрийн гэртээ /байшинд/ 39,1 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж Шүүгдэгч Оовгийн Энхтайвангийн*******ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь дээрх үйлдлийн улмаас бусад хохирол учраагүй. Бусдад төлөх төлбөргүй байна.
3.Бусад:
Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийн цэвэр жин нь 39.1 грамм сэтгэцэд нөлөөт бодис хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийн цэвэр жин нь 39.1 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,
Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч Э.Г ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Э.Г ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан зорчихыг хязгаарлах ялыг Өвөрхангай аймгийн **сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах санал гаргаж байна. Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч Э.Г т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 минут 38 секундийн хугацаатай бичлэг бүхий 1 ширхэг 1 DVD, ногоон өнгийн ургамал болох 39 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хадгалах саналыг гаргаж байна. Э.Г нь бусдад төлөх төлбөргүй. Хохирол хор уршиг байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч Э.Г нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон. Ийм учраас эрүүгийн хариуцлагын асуудал яригдах нь зайлшгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй. Гэмт хэргийн улмаас хэлэлцэх хохирол төлбөргүй. Урьд өмнө нь ямар нэгэн зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас хариуцлага тооцож байсан зүйл эрх зүйн байдлаас нь харахад байхгүй. **суманд оршин суудаг. Тухайн хэрэгт өгсөн хаягтаа болон иргэний үнэмлэхийн бүртгэл оршин суугаа хаягийн бүртгэл тодорхой байгаа. Тийм учраас тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг. Ээждээ туслах дүү нараа тэжээн тэтгэх ахуйн хангамжийг хангах зүйлд гар биеэр оролцож байгаа айлын том хүүхэд. Тухайн хэрэгт зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санкцтай хэдий ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг үндэслэлүүдийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Э.Г нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм зүйл хийхгүй гэв.
Шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгч Э.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзахаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Г т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 7.1 ä¿ãýýð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Э.Г т íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Э.Г т тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд õÿíàëò òàâèõûã Өвөрхангай аймаг дахь Øүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийн цэвэр жин нь 39.1 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,
Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О овгийн Э.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Г т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 7.1 ä¿ãýýð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Э.Г íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Э.Г т тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд õÿíàëò òàâèõûã Өвөрхангай аймаг дахь Øүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийн цэвэр жин нь 39.1 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ