Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/160

 

    

 

 

 

 

 

 

2025         07                01                                                    2025/ШЦТ/160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч: Д.С ,

Шүүгдэгч: Ц.Ц , түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ªâºðõàíãàé àéìãèéí Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Б овогт Ц.Ц , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Х овогт Д.С  нарт холбогдох 2426001890168 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ** суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, нөхөр 1 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ** сумын 8 дугаар багийн 43-14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц.Ц  /РД: ** /,

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн ** суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ** гэх газарт байх жуулчны баазад тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ** сумын **  дугаар багийн 9 гудамж 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Д.С  /РД:** /

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Ц.Ц  нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** худалдааны төв дотор байх үедээ Б.Г-той гэх хүний эзэмшлийн Хаан банкны ** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г-той ** дугаарын утсаар холбогдон Өвөрхангай аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач сард 3 сая төгрөг хангалттай олно” гэж 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан.

 

            Шүүгдэгч Д.С  нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Ц д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ:... Г гэх хүнтэй би 2021 онд ангийн группээр холбогдож танилцсан. Г гэдэг хүн намайг өөр хүний дансаар шилжүүлж авсан гэж хэлээд байна. Г өөрөө өөр хүний данс өг, эхнэр хардана гэж хэлсэн. Намайг өөрөө өөр хүний данс өгсөн гэж хэлээд байх юм. Дээрээс нь би Г-т энэ мөнгийг 2 удаа өгөх гэж үзсэн. Улаанбаатар их дэлгүүрийн тэнд тааралдаад би эхнэр хүүхдээсээ салчихсан, очих газар байхгүй, эгчийндээ амьдарч байна. Би куртикээ солимоор байна. Чи надад нэг куртик аваад өгөөч гэж хэлэхээр нь Улаанбаатар их дэлгүүр рүү ороод нэг куртик авч өгсөн. Тэгээд би мөнгөө авах уу? гэж хэлсэн чинь авахгүй, чамд байж байг, уурхайн ажил эхлэхээр авна гэж хэлсэн. Тэгээд 2 дахь удаад нь С-тэй хамт машинд сууж байхад хэлсэн. Тэгэхэд авахгүй, байж байг гэж хэлсэн. Тэр үед эгч нь ч гэсэн над руу яриад наадах чинь эхнэрээсээ салчихсан байгаа. Наад мөнгийг нь битгий өгөөрэй. 40,000,000 төгрөг байсан чинь эхнэр нь 20,000,000 төгрөгийг нь татаад авчихсан байна. Үлдсэн 20,000,000 төгрөгийг нь хүнд өгчихсөн байна гэж хэлээд уурлаад мөнгийг нь аваад явсан байна. Наадах чинь огт мөнгөгүй болчихно. Тийм болохоор мөнгийг нь битгий буцааж өгөөрэй. Наад хоёр чинь ер нь ингээд салж байгаа юм гэж хэлсэн. Өөрөө ингээд авахгүй гэсэн хирнээ намайг одоо ингэж яллагдагчаар татуулаад, өөрөө цагдаагийн байгууллагад ажиллаж байсан байж худлаа хүнийг гүтгээд ингээд явж байгаад үнэхээр харамсалтай байна. Би өгөхгүй гэж хэлээгүй өгнө гэж удаа дараа хэлсэн. Энийг гэрчлэх С гээд хүн байсаар байхад тийм юм яриагүй гээд явж байгаа. Намайг танихгүй, нэг удаа утсаар холбогдоод миний дансанд мөнгө байгаа гэдгийг мэдэж байсан гэж хэлээд байна. Энэ хүн Өмнөговь аймагт байсан. Би Өвөрхангай аймагт байсан. Би тэр хүний дансанд мөнгө байгааг мэдэх боломж огт байхгүй. Тэгэхэд миний дансанд мөнгө байсан гэдгийг мэдэж байсан гэж хэлээд байгаа. Эхний мэдүүлэгтээ надаас огт мөнгө аваагүй гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би чи эгчийнхээ дансаар 3,000,000 төгрөг авсан шүү дээ гээд сүүлдээ авсан болсон. Дараа нь 4,500,000 төгрөгийг аваагүй гэж хэлсэн. Тэгээд баримт нь гараад ирсэн чинь авсан болсон. Сүүлдээ 3,600,000 төгрөгийг аваагүй,   гэдэг хүнийг би огт танихгүй гэж хэлж байсан. Тэгсэн чинь энэ 3,600,000 төгрөг нь бас баримтаар гараад ирсэн. Үүнээс гадна би наашаа цаашаа явах бензин, масло зэргийг би бүгдийг нь дааж явдаг байсан. Тэр мөнгийг би ерөөсөө нэхэмжлээгүй. Намайг бас танихгүй гэж хэлсэн байгаа юм. 02 дугаар сараас эхлээд л 09 дүгээр сар хүртэл Мөнгөн Морьтын ажил гээд байнга холбоотой байсан шүү дээ. Тэгсэн хирнээ энэ хүнийг огт танихгүй, нэг л өдөр ингэж утсаар яриад ийм ашигтай гэж хэлээд надаас мөнгө залилж авсан гээд байгаа. Бүхэл бүтэн 8 сар ажил хөөцөлдөж хамт явчихаад одоо хүнийг худлаа гүтгээд сууж байна. Энэ хүн яагаад ингэж байна гэхээр тухайн үед эхнэр, хүүхдээсээ салчихсан байсан. Сүүлд нь эхнэр, хүүхэд дээрээ очихдоо энэ мөнгө ямар учиртай яаж энэ хүнд өгсөн гэж хэлэхэд энэ хүүхэн надад ингэж худлаа яриад ингэж залилсан гэж хэлээд л яваад байна гэж бодож байна. Г надад би салчихсан, амьдрах газар байхгүй. Чи надад байрны урьдчилгаа хийгээд өгөөч. Би эхнэрээсээ салчихсан, хотод байр аваад амьдармаар байна гэж хэлж байсан. Өвөрхангай аймагт удаа дараа ирж байсан. Ирэх болгондоо уулзаж байсан. Энэ хүн өөрөө уурхайд оруулна гэж бодоод Г ажилчдын цалин 8,000,000 төгрөг шилжүүлчих гэж надад өөрөө хэлэхээр нь би тэрийг нь шилжүүлсэн. Би өөрийнх нь 20,000,000 төгрөгөөс шилжүүлж өгөөд байна гэж бодсон чинь сүүлдээ тэр хамаагүй болоод намайг Баянгол дүүргийн шүүхэд 43,000,000 төгрөг авах гээд нэхэмжлэл гаргасан чинь буцаагаад энд залилагч гээд гомдол гаргаад өгчихсөн байгаа. Энийг Баянголын шүүхээс авах бүрэн боломжтой. Яагаад гэвэл ийшээ өгнө гэж өөрөө ярьсан. Би өөрийнх нь мөнгийг ийшээ өгсөн. Би одоо ч гэсэн энэ мөнгийг нь өгөхгүй гээгүй өгнө гэж байгаа. Чи өөрийнхөө мөнгийг ав. Би өөрийнхөө мөнгийг авъя л гэж байгаа. Би Ганзоригтой утсаар ярьж ломбард ийм ашигтай гэж нэг ч үг хэлээгүй. Энэ дээр ямар ч баримт нотолгоо байхгүй байгаа. Би энэ дээр нэг мессеж бичсэн зүйл байгаа бол шал өөр зүйл. Өмнө нь надаас 20,000,000 төгрөг зээлээд өгч л байсан. Тэгэхэд тухайн үед надад 28,000,000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд Г-оос 20,000,000 төгрөг буцаж орж ирээд 48,000,000 төгрөг болсон. Би огт мөнгөгүй, хүн залилаад явах хүн биш. Одоо ч гэсэн улс амьтанд мөнгө төгрөг зээлээд явдаг. Тэрийг гэрчлэх хүмүүс ч гэсэн байгаа. Надад хүнээс залилж мөнгө авах шалтгаан ерөөсөө байгаагүй. Би тэр тендер хөөцөлдөөд мөнгө ороод ирвэл 3 хоногийн дараа эргүүлээд өгье гэж хэлж л авсан. Яг үнэндээ ийм зүйл л хэлсэн. Машин дотор мөнгөө ав гэхэд байж байг гээд л сууж байсан. Тэгсэн хирнээ тэгээгүй гээд л гүтгээд явж байна. Би энийг Г Баянгол дүүргийн шүүхээс авах боломжтой гэж үзэж байгаа. Тэгээд мөнгө шилжүүлэхээр өөр хүний дансаар авъя, эхнэр хардана гээд өөрийнхөө дансаар авдаггүй. Баянголын мөнгийг би шилжүүлэх гэхэд эхнэр хардана, чи Г-ийн дансаар өгчих гэж хэлсэн. Тэгээд Г надад данс байхгүй эхнэрийн дансаар авъя гэсэн. Техник ломбардад тавьсан гэж яриад байна. 09 дүгээр сард уурхайн ажил эхэлнэ гэж байхгүй. Эхэлсэн ч та нар ашиг олно гэж байхгүй, оруулсан 43,000,000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд надад тэгсэн. Тэгээд өгөхгүй болохоор нь би гэрээний дагуу техникийг чинь барьцаалах эрхтэй. Тийм учраас ломбардад тавьж мөнгөө авна гэж хэлээд тавьсан. Тэгсэн чинь 1 хоногийн дараа бид нар гарахаар болчихлоо, хүнээс 150,000,000 төгрөг зээлчихлээ. Тийм учраас техникээ аваад ажил эхлэхээр таны мөнгийг дор нь гаргуулаад өгье гэж хэлээд буцаагаад техникээ авсан. Тэрний хүүг би бүгдийг нь төлсөн. Наашаа, цаашаа явсан бензиний зардлыг бүгдийг нь би гаргасан. Тэр бүгдийг би нэхэмжлээгүй. Ганцхан дансаар орсон 43,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ мөнгөнөөс авах боломжтой. Г-ийг хүн гүтгээд худлаа яриад, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн худлаа ярихгүй гэж хэлсэн хирнээ улаан цайм ингээд гүтгээд явж байгаад ёс зүйгүй гэж би харж байна. Үнэн юм үнэнээрээ л явах байх. Тийм учраас үнэн зөвөөр шийдэж өгөөрэй гэж хүсэж байна. Би өгнө гэж 2-3 удаа гуйсан. Би үлдсэн мөнгийг нь өгнө. Тэр Баянголын шүүхээс ав гэж хэлж байгаа. Г, Г.-той холбоотой нэхэмжлэлээ гаргасан байгаа. Г, Г хоёр хоёулаа тэр ажил холбоотой. Баянгол дүүргийн шүүхээр мөнгө шийдэгдэхээр тэндээсээ ав л гэж хэлж байгаа. Энэ чинь хөрөнгө оруулалттай мөнгө. Г өөр данс өг гэхээр нь өгсөн. Би бас гайхаад байна. Тэр Г гэдэг хүн чинь угаасаа дансаараа мөнгө оруулж, гаргахаар банкнаас зээл авахаар хэрэгтэй. Та миний дансаар мөнгө, төгрөг оруулаад өгөөрэй. Дансны хуулга хэрэгтэй гэж хэлж байсан учраас мөнгө төгрөг зөндөө орж, гарсан зүйл байгаа. 4,500,000 төгрөг, 3,600,000 төгрөг, 677,000 төгрөг гээд одоо өгөх мөнгө нь 11,123,000 төгрөг үлдээд байгаа. Г-т мөнгийг нь өгөх гэхээр авахгүй, уул уурхайн ажил эхлэхээр авна гэж удаа дараа хэлээд чамд байж байг гэж хэлсэн учраас би хамааралтай гэж бодож байна. Ерөөсөө мөнгөө авъя гэж шаардаж байгаагүй. Нэг удаа намар болоод хүүхдийн сургалтын төлбөр хэрэгтэй байна. 2,500,000 төгрөг байдаг юм. 500,000 төгрөг нэмээд 3,000,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Би тэрийг хэлсэн өдөр нь шилжүүлсэн. Тэрийг тэгж нэхэл дагуул болгоогүй. Энэ бас л худлаа юм яриад байгаа. Бид хоёр хамт хотод ажил хөөцөлдөөд явж байсан. Тэгсэн чинь машиныхаа тосыг солимоор байна, мөнгө төгрөг байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний картаас уншуулаад нөгөө мөнгөнөөсөө хасуулчих гэж хэлээд миний картыг авч яваад хамт байж байхдаа уншуулсан. Тэр машин тэргээ засварт өгсөн зураг нь миний утсан дээр байгаа. 4,500,000 төгрөгийг эхэндээ өөрөө аваагүй гэж байгаад Мягмарсүрэнгийн дансаар 3,600,000 төгрөг нь орсон байсан. 1,400,000 төгрөг нь өөрийнх нь дансаар нотлогдсон. 3,000,000 төгрөгийг эгчийнх нь дансаар орсон. 677,000 төгрөгийг картаар уншуулсан. Нийт 8,777,000 төгрөг болж байгаа. 577,000 төгрөг гэв.

 

Шүүгдэгч Д.С  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ:... Надаас цагдаагийн газар мэдүүлэг авахдаа надаас мөнгөний талаар асуусан. Би тэр асуултад нь хариулсан. Одоо болохоор намайг мөнгөний талаар яриагүй, сонсоогүй гэж хэлсэн гэж бичигдсэн байна. Би тэрийг гайхаад байна. Надаас асуух нь бол асуусан. Тэгээд би хариулсан. Би бусад зүйлийг нь анзаарч сонсъё гэж бодоогүй үүднээс л сонсохыг хүсээгүй. Би өөрөө бас сонсгол муутайг хэлэх үү, тэгээд анзаараагүй өнгөрсөн. Мэдүүлэг дээрээ яах аргагүй намайг сонсоогүй гэдэг талаас явсан гэж бодоод байна. Өөр нэмж хэлэх мэдүүлэг байхгүй. Шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг нь үнэн.  Тухайн үед болсон явдал нь мөнгөний тухай ярьсан. Мөнгөө авахгүй, чамд байж байг гэж ярьсан гэж мэдүүлэг өгсөн байгаа. Цагдаагийн газраас надаас мөнгөний тухай асуух нь бол асуусан. Яг юу гэж ярьсан бэ? гэж асуугаагүй. Тухайн үед оройтчихсон байсан учраас айхтар тэгж тогтож, өөртөө наалдахаар уншаагүй гарын үсэг зурсан. Сануулсан. Мэдүүлгийн өрөөндөө биш даргынхаа өрөөнд Ө гэдэг хүн өөрөө тэндээ танилцуулсан. Мэдүүлгийн өрөөнд надад ахиж хууль сануулаагүй. Ер нь би ингээд цагдаа шүүхээр яваад яах вэ гээд дэмий биз гэж бодоод татгалзаад явсан. Хоорондоо мөнгөний тухай ярих нь бол ярьсан.  Тийм зүйл ярихын хувьд бол ярьсан гэв.

 

            1. Шүүгдэгч Ц.Ц  нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** худалдааны төв дотор байх үедээ Б.Г-той гэх хүний эзэмшлийн Хаан банкны ** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г-той** дугаарын утсаар холбогдон Өвөрхангай аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач сард 3 сая төгрөг хангалттай олно” гэж 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

 

Хохирогч Ю.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ** сумын 5 дугаар багт оршин суух Ц гэгч нь ** гэсэн утсаар холбогдож залгаад би Өвөрхангай аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг. Эргэлт ашиг сайтай байдаг юм. Чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач, сард 3 сая төгрөг хангалттай олно гэж хэлэхээр нь өөрийн ** дугаартай данснаас түүний ломбардыг хариуцаж ажиллуулдаг гэх Г гэдэг хүний дансанд 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Одоог болтол мөнгөө буцааж авч чадаагүй байна. Би Ц танил төдий. Ц надад хэлэхдээ манай ломбардыг хариуцаж ажилладаг хүний дансны дугаар байгаа юм гээд нэг данс өгсөн. Би тухайн ** данс руу шилжүүлсэн. Бид хоёр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Аман гэрээ хийж тохирсон Ц 1 удаа уулзсан он сараа санахгүй байна. Утсаар бол хэд хэдэн удаа холбогдсон. **  гэсэн байсан байх тэр утсаар холбогдсон. Ц мөнгийг чинь өгнө гээд 2 жил болж байгаа. 2023 оны 10 сард 3,000,000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл 17,000,000 төгрөг байгаа. Би өөрийн өгсөн 20,000,000 төгрөгийг 3 хувийн хүүгээр бодож Ц-аас нэхэмжилнэ. 2022 оны 02 дугаар 28-ны өдрөөс 2023 оны 10 сар хүртэл 3 хувийн хүүгээр бодоход 12,000,000 төгрөг болж байна. 2023 оны 10 сараас хойш 17,000,00 төгрөгийн хүү сарын 3 хувийн хүүгээр бодоход 3,000,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг нэхэмжилнэ. Би мөнгөө авч чадаагүй байгаа тул гомдолтой байна. Хэргийн материалтай танилцахгүй, хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү гэх мэдүүлэг  мэдүүлэг, /1хх-ийн 7-9 хуудас/,

 

Хохирогч Ю.Г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ:... Би 20,000,000 төгрөгөө буцааж аваагүй. 3,000,000 төгрөг буцааж авсан талаараа өмнөх мэдүүлэгтээ хэлсэн. Нэлээн хэлүүлж байж 2022 оны 09 дүгээр сарын 20-нд өгсөн байсан. 2022 оны 4 сард 4,500,000 төгрөгийг ** дугаарын данснаас миний ** дугаар дансанд шилжүүлээгүй. Би 20 сая төгрөгөөс хэдийг нь буцааж авсан болохоо өөрөө мэдэж байгаа. Тодорхой дансаар баталгаажаад гараад ирэх асуудал дээр худлаа ярьж ажил хүндрүүлээд байгааг гайхаж байна. О гэх хүний дансанд Ц-гийн шилжүүлсэн мөнгө бол миний 20 сая төгрөгтэй ямар нэгэн байдлаар хамаарах мөнгө биш. Ц Гантөрд хөрөнгө оруулалт гэж өгсөн мөнгөө надад өгсөн мэтээр төөрөгдөл үүсгэж миний мөнгө өгсөн гэж байгаа асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингэж хуурамч нөхцөл байдал бий болгож, бусдыг хуурч мэхэлж хөрөнгө оруулах санхүүгийн чадамжтай ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн ойлголтыг бусдад өгч хууран мэхэлсэн юм билээ. Надтай ярихдаа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайн талбай дээр байна гэж ярьдаг байсан. Мөн ломбардаа тоолж байна. Хүн хөөргөө ломбардад тавиад авч явсныхан дараа амсар нь эвдэрсэн байна гэж маргаан үүсгэлээ. Зам дээр байгаа ажилтан зөрчил гаргаад гэх мэтээр яг л үнэн юм шиг ярьдаг байсан. Би намар хүүхдийн сургалтын мөнгө өгөх болоод мөнгөө авъя гэхэд өгөөгүй учир эгч Тосмаагаас 3 сая төгрөг аваад энэ дансанд 3 сая төгрөг хийгээрэй гэж хэлсэн. Тэр мөнгийг нэлээн нэхүүлж байж шилжүүлж авсан юм. Түүнээс гадна машины засварын мөнгө хэрэг болоод мөнгөө авъя гэхэд байхгүй эндээс хэрэглэ гээд картаа өгсөн. Тэр картаас нь засварт 577,000 төгрөг уншуулж байсан. Би энэ 20 сая төгрөгийг зээлээгүй. Надад зээлэх ямар нэгэн шалгуур нөхцөл тавиагүй. Надад мөнгө байгааг мэдэж байсан бөгөөд чи юу ч хийхгүй мөнгөө хадгалж байснаас надад өгөөд ломбардад эргэлдүүлээд дор хаяж сардаа 4-5 сая төгрөг хүүд нь орж ирнэ шүү дээ. Уянга сумын алтны уурхайн хүмүүс хавар ажил эхлэхээрээ надаас мөнгө их зээлдэг юм. Одоо хийсэн юмгүй байгаа юм чинь хавраас хэрэг болсон үедээ авна гэж бодоод шууд өгсөн. Ц нь манай ломбардыг хариуцдаг охин байгаа юм гээд нэг данс өгсөн. Тэр данс руу нь шилжүүлсэн. Утган дээрээ нэрээ бичсэн санагдаж байна. Зориуд хүний дансаар авдаг нь энэ хүний өөрийнх нь үйлдлийн арга юм шиг байна. Цаанаа ямар зорилготой байсныг сайн мэдэхгүй. Надад ** дугаартай Хаан банкны данс байхгүй. Би тийм данс эзэмшдэггүй. Энэ О гэх хүний данс энэ дансанд өгсөн мөнгөө Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа гэсэн гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-15 хуудас/,

 

Хохирогч Ю.Г-ийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ:... Гомдолтой байна. 20,000,000 төгрөгийн хохирол төлбөрөөс 3,576,000 төгрөг авсан. Одоо 16,424,000 төгрөг авах ёстой. Энэ мөнгийг гаргуулж авсан тохиолдолд өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Сболон Ц-гийн 20,000,000 төгрөгийн талаар огт ярилцаагүй. Мөнгө төгрөгийн холбоотой юу яриагүй. Ойр зуурын нутаг усны талаар л асуусан. Сгэх эмэгтэйг би тухайн үед танихгүй байсан. Ц нь надад 20,000,000 төгрөг өгөх талаар яриа Сгэх эмэгтэй даргад огт яриагүй. Өөр хэн даргад мөнгө өгөх талаар яриагүй. Машинд*******, Ц нараас өөр хүн байгаагүй. Хэргийн материалтай танилцахгүй шүүх хуралд оролцохгүй гэсэн мэдүүлэг /3хх-ийн 29 хуудас/,

 

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ц гэх хүнийг танина. 2022 оны 02 дугаар сарын эхэн үед Өвөрхангай аймгийн ** сумын Төв бараан захын ** худалдааны төвийн 2 давхарт бараа зардаг  байсан. Ц нь 2022 оны 02 дугаар сард ** төвийн ломбардад үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Миний хажуу талын лангуунд суудаг Ц гэх хүүхдэдээ байр авч өгөх гэж байгаа юм. Чиний данс руу 20,000,000 төгрөг хийгээд авъя. Чамд дансны хуулга хэрэгтэй гээд миний дансыг аваад Г гэдэг хүнээс миний эзэмшлийн Хаан банкны ** тоот данс руу 20,000,000 төгрөг орж ирсэн. Ц гэх хүн одоо хоёулаа гараад мөнгө авъя гээд Баку худалдааны бэлэн мөнгөний машинаас миний Хаан банкны ** тоот данснаас Ц гэсэн Хаан банкны ** тоот данс руу  20,000,000 төгрөг шилжүүлсэн. Хаан банкны ** тоот данснаас 20,000,000 төгрөг орж ирсэн гүйлгээний утга дээр нь Г гээд шилжүүлсэн байсан. Би Г гэх хүнийг огт танихгүй гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 17 хуудас/,

 

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Ц-г танихгүй. 2022 оны хавар Мөнгөнморьт суманд уурхай ажиллуулахаар болоод хөрөнгө оруулалт хийх, цаашид хамтран ажиллах хүн хайгаад байж байхад Ц гэх хүн өөрөө хөрөнгө оруулалт хийх боломжтой юм шиг байна. Чи уулзаад үз гэж Г гэх хүн надад хэлсэн. Ингээд тэр хүнтэй хамтран ажиллахаар болж гэрээ байгуулсан. Өөрөө ярихдаа Өмнөговь аймгийн Цогтцэцийд байх Эрдэнэс таван толгойд уурхайд зам тавьдаг компанитай тэндээс ажлын гүйцэтгэлээр орж ирсэн мөнгөөр уурхайд хөрөнгө оруулалт хийгээд явчих боломжтой юм байна гээд 700,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж тохирсон. Тэгээд уурхай гарах болоод хөрөнгө оруулалтаа хийгээч гэхэд Тавантолгой ХХК-аас санхүүжилтээ авч чадахгүй байна. Тэд мөнгө нэхээд байна гэх шалтгаан яриад миний эзэмшлийн машиныг 2 удаа уурхайд гарахаар түрээсэлж байсан экскаваторыг 1 удаа ломбардад барьцаанд тавиулж надаас мөнгө авсан боловч хөрөнгө оруулалт хийгээгүй. Ц нь миний эхнэрийн ** дугаарын дансаар шилжүүлсэн мөнгийг надаас нэхэмжилж Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэлэлцэхэд 3 удаагийн шүүх хуралд ирээгүй учир нэхэмжлэлийг нь буцааж шийдвэрлэсэн. Шийдвэр нь албажиж ирээгүй хүлээгээд л байж байна. ...Г энэ мөнгөнөөс аваагүй. Түрээсийн техникийн засвар үйлчилгээ, уурхайд хэрэглэгдэх тоног төхөөрөмж зэргийг худалдан авах бэлтгэл ажилд уг зүйлийг зарцуулаад дууссан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-21хуудас/,

 

Гэрч Л.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Г-ийг танина. Манай ээж Ц хамтарч уул уурхайн ажил хийнэ гэсэн хүн гэсэн. Манай ээж Г-оос 20,000,000 төгрөгийг зээлээр авсан юм. Тэгээд 3 хоногийн дараа буцааж өгөх гэтэл Г нь уул уурхайн ажилд би хамтарч хөрөнгө оруулна. Тийм болохоор мөнгөө байлгаж бай гэж хэлсэн гэсэн. Тэгэхгүй бол манай эхнэр мөнгийг нь авчихна гэх талаар ярьсан гэсэн. Манай ээжийг Г нь Г гэх хүнтэй танилцуулж уул уурхайд хөрөнгө оруулна гэсэн байсан. Манай ээжид Ганзоригийн данс руу орсон 3,600,000 төгрөгийн дансны хуулга байгаа гэх мэдүүлэг/1 хх-ийн 150 хуудас/,

 

Гэрч Л.Ичинхорлоо мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...  Г-ийг танина. 2 жилийн өмнө манай ээж мөнгө зээлээд. Манай ээжийг Г гэх уул уурхайн лиценз авна гэх шугамаар танилцуулаад. Манай ээжээс Г-ийн эхнэрийн данс руу мөнгө шилжүүлж авсан байсан. Тэгээд Г-ийн эхнэрийн данс руу манай ээжээс 43,800,000 төгрөгийг авсан байсан. Тэгээд ерөнхийдөө 3,677,000 төгрөгийг ээж Г-төөрийнх нь дансаар буцааж өгсөн байсан. Манай ээж хохирогч юм гэх мэдүүлэг /1 хх-ийн 152 хуудас

 

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Г-ийг танина. манай нөхрийн таньдаг хүн. Ц-г танихгүй. Ц гэх хүнийг огт танихгүй. Энэ мөнгө миний дансанд орсон нь үнэн. Ямар данснаас орж ирснийг мэдэхгүй байна. Уг мөнгийг ямар зориулалттай байсныг би мэдэхгүй. Мөнгийг Г гэгчид өгөх талаар надад Ц гэх хүн хэлж байгаагүй. Утсаар ч ярьж байгаагүй. Нөхөр Г бид хоёр хувийн бизнес эрхэлдэг. Г-ийн ажлын мөнгө миний данс руу орж гардаг гэх мэдүүлэг, /1 хх-ийн 154-155 хуудас/,

 

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Ц-г танина. 2022 онд анх танилцсан. Өвөрхангай аймагт ** худалдааны төвд лангуу түрээсэлдэг байх байсан. Тийм ч сайн танихгүй. Би ** дугаарын банкны данс ашигладаг. Үүнийг 2016 оноос хойш ашиглаж байна. 2022 оноос хойш ашиглаагүй. Одоо Төрийн банкны данс ашиглаж байгаа. Ц миний дансыг ашиглаж Г гэх хүнээс огт мөнгө шилжүүлж байгаагүй. Би Г гэх хүнийг танихгүй. Ц миний дансанд мөнгө хийж буцааж авч байгаагүй. Надаас утсаар яриад энэ дугаар луу яриад өгөөч гэж их гуйдаг байсан. Би сүүлдээ яриулахаа больсон гэх мэдүүлэг /1хх-ийн 191-192 хуудас/,

 

Гэрч Д.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Ц-г танина. Лангуу дээр наймаа эрхэлж байх үеэс мэднэ. Ю.Г гэх хүнийг нэг удаа л харсан. 2022 оны 05 дугаар сард байсан байх нэг удаа л уулзаж байсан. Улаанбаатар хотод байхад Ц дуудаад гараад ирэхэд Ц Г хоёр Ганзоригийн машинтай ирсэн. Тэндээс хөдлөөд Засгийн газрын арын байрнаас Доржсүрэн гэх даргыг аваад Ц-гийн охиных нь байр луу явсан. Тэнд очоод зогсохоор нь би буугаад явсан. Ц,  Г нар машины урд мөнгөний талаар яриад байсан чухам юу ярьж байсныг нь би сонсоогүй. Миний баруун талын чих огт юм сонсохгүй. Зүүн тал 60 хувьтай сонсдог болохоор юу ярьж байгааг нь сайн сонсоогүй. Би Г гэх хүнийг танихгүй болохоор ярианд нь оролцоогүй, гар утсаараа оролдоод л машинд явж байсан сонсоод явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 195-196 хуудас/,

 

Гэрч Э.Мөнхдорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манайх тус хаягт 2023 оны 07 дугаар сараас хойш амьдарч байна. Би энэ байрыг түрээсэлж суудаг. Эзэмшигч нь Сарангоо гэх эмэгтэй байдаг.  Болормаа гэх хүнийг танихгүй гэх мэдүүлэг /1хх-ийн 224 хуудас/,

 

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б.Г-ийн Хаан банкны ** дугаарын дансанд ** дугаарын данснаас 20,000,000 төгрөгийн орлого Г гэсэн утгатай шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга, /1хх-ийн 47 хуудас/,

 

Ц.Ц гийн Хаан банкны ** дугаарын дансны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ** дугаарын данснаас 20,000,000 төгрөгийн орсон дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 42-43хуудас/

 

Харилцагч Д.Ц , хамтран эзэмшигч Ю.Г нарын  Хаан банкны ** дугаарын дансны 2022 онь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх  дэлгэрэнгүй хуулга (тус данснаас Гантөмөрийн данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн /хх-ийн 169 хуудас/,

 

Ц.Ц гийн Хаан банкны ** дугаарын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх дансны хуулга /1хх-ийн 170-187 хуудас/,

 

Хохирогч Ю.Г-оос гаргаж өгсөн нэхэмжлэл 1 хувь /1хх-ийн 205 хуудас/,

 

Хил хамгаалах ерөнхий газрын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2-4в/7373 дугаартай албан тоот /1хх-ийн 212 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  23/594 дугаартай албан тоот /1хх-ийн 219 хуудас/,

 

Иргэний бүртгэлийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 221 хуудас/,

 

Ю.Г-ийн Хаан банкны ** , ** тоот дансны мэдээлэл /2хх 84-96 хуудас/,

 

Хохирогч Ю.Г-ийн шүүх хуралд оролцохгүй үлдсэн хохирлоо нэхэмжилнэ гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /2 хх-ийн 20 хуудас/,

 

            2. Шүүгдэгч Д.С  нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Ц д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн нотлох баримтууд:

 

Д.С ийн эрүүгийн 2426001890168 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгт:... Би Ц-г танина. Лангуу дээр наймаа эрхэлж байх үеэс мэднэ. Ю.Г гэх хүнийг нэг удаа л харсан. 2022 оны 05 дугаар сард байсан байх нэг удаа л уулзаж байсан. Улаанбаатар хотод байхад Ц дуудаад гараад ирэхэд Ц Г хоёр Ганзоригийн машинтай ирсэн. Тэндээс хөдлөөд Засгийн газрын арын байрнаас Доржсүрэн гэх даргыг аваад Ц-гийн охиных нь байр луу явсан. Тэнд очоод зогсохоор нь би буугаад явсан. Ц,  Г нар машины урд мөнгөний талаар яриад байсан чухам юу ярьж байсныг нь би сонсоогүй. Миний баруун талын чих огт юм сонсохгүй. Зүүн тал 60 хувьтай сонсдог болохоор юу ярьж байгааг нь сайн сонсоогүй. Би Г гэх хүнийг танихгүй болохоор ярианд нь оролцоогүй, гар утсаараа оролдоод л машинд явж байсан сонсоод явж байсан гэх мэдүүлэг /1хх 195-196 хуудас/,

 

Шүүгдэгч Д.С  2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Ц д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үед гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:... Тухайн үед бид 3 машин дотор байсан. Ц гэх хүн энэ 2 мөнгө ярьж байсан. Ц гэдэг хүн Г-ийг мөнгөө авах гэж тухайн үедээ хэлсэн. Тэр хүн болохоор чамд байж байг надад байхаар эхнэр авчина ажил эхлээр авна гэж хэлж байсан. Надаас юм асуухын хувьд бол асуусан. Гэхдээ Ө гэдэг ахлах байцаагч мэдүүлэг авч байх хоорондоо миний үгийг гуйвуулсан. Би мэдэж байхад чинь чи яагаад худлаа хүн хүний өмнөөс өмөөрөөд байгаа юм гээд миний үгийг гуйвуулсан. Тэрнээс бол ийм юм болсон гэдгээ би бүгдийг нь хэлсэн. Тухайн үед сонсгол муутай байсан. Би 2 чихний хагалгаанд орсон. 2022 онд маргаан бүхий үйл явдал болсны дараа орсон гэв гэх тэмдэглэл, /2хх-ийн  39 хуудас/,

 

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч Б гэдэг залуу утсаар холбогдож танай сумын ** жуулчны баазад ажиллаж байгаа юу гэж асуусан. Хүйтний улирал эхэлсэн тул бүх баазууд хаасан талаар хэлсэн Сгэх хүнийг таних уу гэрчийн мэдүүлэг аваад өгөөч гэхээр нь ** утас руу нь залгахад Сгэх хүн утсаа аваагүй гэх мэдүүлэг./2хх 57-58 хуудас/,

 

Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...  (Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөгч)-ын өгсөн:... 2426001890168 дугаар хэрэгт иргэн*******өөс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна. Хоёулаа гэрийнх нь хаягаар яваад ирье гэсний дагуу гэрт нь очиход хүн байгаагүй. Сгэх хүний ** утсаар холбогдоход Булган аймгийн Рашаант сумын амралтын баазад дээр байна гэхээр нь мөрдөгч Б-д энэ талаар танилцуулж Булган аймгийн Рашаант сумын цагдаагийн тасгийн дарга Б-тэй утсаар холбогдуулсан С-ийн эзэмшлийн ** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлахад 5 дугаар багт байх хүнс бараан захын хажууд байсан. Тухайн машины хажууд очоод зогсоод байж байхад удалгүй Сирэхээр нь таны 2426001890168 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх шаардлагатай талаас хэлэхэд мэдүүлэг өгөх шаардлагагүй, явахгүй, чадахгүй гэх шалтгаанаар хэсэг байсны эцэст цагдаагийн газарт ирж тасгийн дарга Э.Ө-ийн өрөөнд ирж уулзсан. Тэнд уулзахад мөрдөгч А бид хоёр байсан. Эхлээд өрөөнд орж ирснээ уурлаад мэдүүлэг өгөх шаардлагагүй гээд тасгийн дарга Ө-тэй маргалдаад байсан гэх мэдүүлэг /2хх 62-63 хуудас/,

 

Гэрч И.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Улаанбаатар хотод ажлаар явж байх үедээ Г ахтай хувийн ажлаар уулзах гээд утсаар нь холбогдож очиж уулзахад Г ах нэг эмэгтэй хүнтэй сууж байсан. Би Г ахтай ярих зүйлээ яриад удалгүй буусан. Тэр хоёр хоорондоо ямар нэгэн зүйл ярьсан эсэхийг би мэдэхгүй. Ийм зүйл яриагүй байх гэх мэдүүлэг, /2хх-ийн 79-80 хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мэдүүлэг уулзалтын 104 тоот өрөөний хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 149-152 хуудас/,

                            

Шүүгдэгч Д.С ийн хувийн байдалтай холбоотой баримтууд буюу иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 168 хуудас/, Өвөрхангай амйгийн ** сумын 2 дугаар багийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай албан тоот /2хх-ийн 165 хуудас/, төрөл садангийн лавлагаа /2хх-ийн 167 хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 168 хуудас,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 170 хуудас/,

 

             2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 153 хуудас/,

 

            2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2426001890168 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 154-155 хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч Ц.Ц  нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** худалдааны төв дотор байх үедээ Б.Г-той гэх хүний эзэмшлийн Хаан банкны ** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г-той** дугаарын утсаар холбогдон Өвөрхангай аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач сард 3,000,000 төгрөг хангалттай олно” гэж хуурч, төөрөгдөлд оруулан 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Нотлох баримтуудын тухайд хохирогч Ю.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн нийт 4 удаагийн мэдүүлэг байна. Мөн шүүх хуралдаанд нийт 3 удаа мэдүүлэг өгсөн. Хохирогчийн эдгээр мэдүүлэгт хүлээж авсан мөнгөн дүн тодорхой болдог. Өөрөөр хэлбэл зарим мөнгөн дүн орсон гэдгийг би анзаараагүй байна. Ийм мөнгө авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Зарим мөнгө нь миний дансаар орсон. Тухайн цаг хугацаанд нь би Г-ийн данс руу шилжүүлсэн гэж хохиролтой холбоотой асуудлыг тайлбарладаг. Харин хохирсон буюу яагаад хохирсон, яагаад Ц.Ц д 20,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг үйл баримтыг хөдөлбөргүй тогтвортой мэдүүлдэг. Ийм учраас эдгээр нотлох баримтуудыг үнэлж байна. Дараагийн дугаарт гэрч Гантөмөрийн мэдүүлгийг үнэлж байгаа. Гантөмөрийн тухайд шүүгдэгч, хохирогч нартай хэн алинтай нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдал байхгүй. Харин эсрэгээрээ шүүгдэгчтэй танил байх боломжтой хүн байдаг. Энэ хүн яагаад 20,000,000 төгрөгийг авсан, Ц.Ц  юу гэж хэлж авсан талаар тодорхой тайлбарладаг. Дараагийн дугаарт гэрч Г-ийн мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлэгт Ц.Ц тай хэрхэн ямар гэрээ хэлцэл хийсэн, үүний улмаас ямар мөнгөний маргаан үүссэн. Энэ мөнгөний маргаантай холбоотой асуудалд Г холбоотой юу гэдэг талаар тодорхой мэдүүлэг өгсөн учраас энэ нотлох баримтыг үнэлж байна. Дараагийн дугаарт гэрч Мягмарцэрэн, Ичинхорлоо, Сүнжидмаа, Одондарь-Эх нарын мэдүүлгийг үнэлж байна. Эдгээр мэдүүлгүүд нь шүүгдэгч, хохирогч нарын хооронд маргаан бүхий харилцаа өрнөсөн гэдгийг нотолсон. Дараагийн дугаарт дансны мэдээллүүдээр шүүгдэгч хохирогчоос 20,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь хөдөлбөргүй тогтоогддог. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг юм уу? эсхүл Иргэний хуульд заасан талуудын хооронд хийсэн хэлцэл юм уу? гэдэг дээр гол маргаан өрнөнө. Гэмт хэрэг болохын тухайд ямар нөхцөл байдал тогтоогддог гэхээр хохирогч ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг учраас энэ нөхцөл байдлаар ашиг олох зорилготойгоор 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлаар шүүгдэгчээс анхнаасаа худлаа хэлсэн, 20,000,000 төгрөг авсан, буцаагаад ав гэхэд авахгүй байсан, гэр бүлийн холбоотой асуудал байсан гэж мэдүүлдэг. Гэтэл хэрэгт Гантөр, Гантөмөр, Одондарь-Эх, Мягмарцэрэн нарын мэдүүлгүүд авагддаг. Энэ мэдүүлгүүд нь тухайн цаг хугацаанд хохирогчийн мэдүүлгийг нэмж нотолж байгаа ийм мэдүүлгүүд байгаа. Тэгэхээр энэ мэдүүлгийн нотлох баримтуудыг няцааж байж шүүгдэгч гэм буруугүй гэдэг асуудал яригдана. Тэгэхээр энэ мэдүүлгүүдийг няцаасан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тийм байж магадгүй гэсэн таамаглал, бодолд үндэслэж мөрдөн шалгах ажиллагаа явагддаггүй. Өөрөөр хэлбэл бичгийн нотлох баримтуудыг үнэлэх боломжтой, нотлох баримтын шаардлага хангасан бол үнэлнэ. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас шүүгдэгч Ц.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд дээрх байдлаар шүүгдэгчийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж хохирогчид 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.С ийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны үед 1 удаа мэдүүлэг өгдөг. Энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан дуу, дүрсний бичлэгээр нотлогддог. Мэдүүлэгт авагдсан нөхцөл байдлаас юу тодорхой болдог гэхээр хууль сануулж, мэдүүлэг авсан байна. Уг мэдүүлэгт Д.С өд тодорхой байдлыг тайлбарлаж хэлсэн байна. Тайлбарлаж хэлсний ард тухайн мэдүүлгийг цаасан дээр гаргаж өөрөө уншиж танилцах үүрэгтэй учраас уншиж танилцаж гарын үсэг зурсан байна. Энэ нөхцөл байдлаа би өөрөө сайн уншиж танилцаагүй, эсхүл миний мэдүүлгийг гуйвуулж авсан, миний хэлээгүй зүйлийг бичсэн ч гэдэг юм уу ийм нөхцөл байдлаар мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал биш. Эсрэгээрээ цагдаагийн албан хаагч хууль сануулаад, мэдүүлэг авч, мэдүүлэг авсны ард Сгарын үсэг зурсан байна. Дараа нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлэг өгдөг. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө эхний удаад мөрдөгч миний хэлсэн үгийг гуйвуулж мэдүүлэг авсан гэж тайлбарладаг. Дараа нь гарын үсэг зурахдаа тухайн нөхцөл байдлыг анзаараагүй гэдэг байдлаар тайлбарладаг. Өнөөдөр шүүх хуралдаанд сонсохыг хүсээгүй, анзаараагүй гэдэг байдлаар өнгөрөөсөн гэж бодоод байна гэдэг байдлаар тайлбарлаж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал нь буюу Д.С ийн худал мэдүүлэг өгсөн гэдэг нөхцөл байдлыг үгүйсгэх нөхцөл байдал өөрөө биш. Тухайн мэдүүлгийг мөрдөгч хууль бусаар юм уу хөтөлсөн гэдэг байдлаар мэдүүлэг аваагүй. Дээрээс нь хууль сануулаагүй бол тухайн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байх боломжтой. Гэтэл мөрдөгч хууль сануулж, ийм нөхцөл байдал байна гэдгийг тайлбарласан. Дараагийн дугаарт мэдүүлгийн явцдаа асуултыг тодорхой асууж, хариултыг бичсэн байна. Энэ нь камерын бичлэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоод байна. Энэ нөхцөл байдлыг мэдүүлэг аваад дууссаны дараа бичиг үсэг мэддэггүй эсхүл Монгол хэл мэдэхгүй хүн өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгдөг. Бусад тохиолдолд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх нь өөрийн эрх. Энэ тохиолдолд Сөмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн байна. Ингээд тухайн өгсөн мэдүүлгийг ямар мэдүүлэг бичигдсэн байна, юун дээр би гарын үсэг зурах гэж байна гэдэг нь С-ийн өөрийнх нь үүрэг. Ингээд уншиж танилцаагүй гэдэг агуулгаар тайлбарлах нь өөрөө гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал өөрөө биш. Та тухайн мэдүүлэг дээр гарын үсэг зурж байгаа нөхцөл байдал чинь өөрөө энэ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш. С-ийн худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтууд дараах байдлаар авагдана. Үүнд гэрч Бээжин, Мөнхбат нарын мэдүүлгүүд авагддаг. Эдгээр мэдүүлгүүд нь цагдаагийн албан хаагчид ажил үүргийнхээ хүрээнд*******өөс мэдүүлэг авахаар мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр ажилласан албан хаагч нарын мэдүүлэг байдаг. Дараагийн дугаарт гэрч Доржсүрэнгийн мэдүүлэг байдаг. Доржсүрэнгийн мэдүүлэгт Ганзориг, Ц Снар машинд сууж байсан нөхцөл байдлыг тодорхой тайлбарладаг. Эдгээр нотлох баримтуудаас шүүгдэгч Д.С ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй болохыг нотлох баримтууд биш. Харин эсрэгээрээ гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримтууд байдаг. Энэ нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэхгүй байх ямар нэгэн хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. Дээрээс нь нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулсан, эсхүл нотлох баримтын шаардлага хангаагүй ийм нотлох баримтууд авагдаагүй байгаа учраас дээрх нотлох баримтуудыг үнэлж шүүгдэгч Д.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч Д.С ийн тухайд бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Харин шүүгдэгч Ц.Ц гийн тухайд хохирогч Ганзоригийн хэд хэдэн мэдүүлэгт хохирлын нөхцөл байдал дурдагдана. Үүнд 3,100,000 төгрөгийг авснаа мэдүүлдэг. Мөн 577,000 төгрөгийг авснаа мэдүүлдэг. Үүнийг шүүгдэгч ч гэсэн мөн тодорхой мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл 3,677,000 төгрөгийг хохирогч авсан гэдгийг тодорхой мэдүүлдэг. Харин бусад данснаас оруулсан мөнгийг Ганзоригийн данснаас 1 удаагийн гүйлгээ хийсэн. Тэр гүйлгээ нь тэр өдөртөө, тэр цаг хугацаандаа Г-ийн данс руу шилжсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог. Ийм учраас шүүгдэгчээс хохирогчид 20,000,000 төгрөгөөс 3,677,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 16,333,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Ц гаас гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Харин иргэний журмаар гаргуулж хохирогчид олгох гэдэг асуудал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас дээрх байдлаар хохирлыг тооцож хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч Ц.Ц гийн өмгөөлөгч М.Дамбийнямын шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Прокуророос шүүгдэгч Ц.Ц г бусдын эд хөрөнгийг зохиомол байдлыг зориуд бий болгож хуурч мэхлэх замаар 20,000,000 төгрөгийг залилж авсан гэдэг байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх санаа, зорилго тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь залилах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай аргаар үйлдэгддэг. Мөн бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл талыг нь хийе гэсэн санаа зорилготой байдгаараа залилах гэмт хэргийн гол шинж нь болдог. Тэгэхээр тухайн эд зүйлийг шилжүүлж өгөхгүйгээр өөртөө шилжүүлж авсан гэдэг санаа зорилго огт байдаггүй. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед хэд хэдэн удаагийн байдлаар мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэгтээ хохирол төлбөрийг буцааж авсан талаар зөрөөтэй мэдүүлдэг. Нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг оролцогч нарын зүгээс гаргаад оролцогч нарын дансны хуулга гараад ирэхээр шүүгдэгч Ц.Ц гийн зүгээс хохирогчийн данс  руу мөнгө шилжүүлсэн асуудал гарч ирэхээр энийг анзаараагүй байна, ийм мөнгө орсон юм байна гэдэг байдлаар өмнөх шүүх хуралдаанаас тайлбарлаж явдаг. Жишээ нь М гэдэг хүний дансаар 3,700,000 төгрөг огт ороогүй гэдэг байдлаар нийт 2-3 удаа шүүх хуралдаанд мэдүүлдэг боловч нэмэлт ажиллагааны үед нотлох баримтаар өөрийнх нь данс руу орсон нь тогтоогдсон нөхцөл байдал байгаа. Тэгээд тэр 3,700,000 төгрөгийг Төв аймагт явагдаж байгаа хөрөнгө оруулалттай холбоотойгоор уул уурхайн ажил руу Г рүү шилжүүлсэн гэдэг байдлаар тайлбарладаг. Тухайн мөнгийг шилжүүлэхдээ хохирогчийн мэдүүлгээр мөнгийг нь өсгөөд өгье, сард 3,000,000 төгрөгийг ашиг олно гэдэг байдлаар өгсөн гэж мэдүүлдэг. Тэгэхээр сард ашиг олно гэдэг байдлаар авсан юм бол тухайн 1 сарын хугацаа нь өнгөрөөд тухайн үедээ яагаад тэр гомдлын шаардлагаа гаргаж яваагүй юм бэ? Хохирогчийн зүгээс бүхэл бүтэн 2 жилийн дараа гомдлоо гаргадаг. Гомдлоо гаргасан шалтгаан нь Ц.Ц гаас 2023 онд Баянгол дүүргийн шүүхэд өөрийг нь хөрөнгө оруулалттай холбоотой асуудал дээр хариуцагчаар татуулж нэхэмжлэл гаргасан байдаг. Үүний дараагаар хохирогч Ганзоригийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Энэ асуудалтай холбоотой байж магадгүй гэсэн таамагтай байдаг. Тухайн үед болсон үйл явдалтай холбогдуулж мөнгийг чинь  буцааж өгье гэдэг байдлаар Улаанбаатар хотод 2 удаа хохирогчтой шүүгдэгч Ц.Ц гийн зүгээс уулзсан. Эхний уулзалт дээр хоёулаа уулзаж Улаанбаатар их дэлгүүр рүү орж куртик худалдаж авсан. Дараагийн удаа*******, Ц нартай Улсын их дэлгүүрийн хажууд уулзсан. Энэ талаар Смөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хууль сануулж өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг. Тэгэхэд эхнэр уурлаад байна, чамд байж байг, уул уурхайн хөрөнгө оруулалттай холбоотой асуудал руу шилжүүлье гэдэг байдлаар тайлбарласан. Шүүгдэгч Д.С тэй холбоотой асуудал дээр прокуророос 2 мэдүүлэг өгсний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг худал мэдүүлэг өгсөн гэдэг байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, энэ 2 мэдүүлгийн зөрөөг арилга гэдэг байдлаар нийтдээ 2 удаа шүүх хурал хойшилсон. Миний ойлгож байгаагаар нэмэлт ажиллагаа хийсэн материалуудтай танилцахад яг энэ мэдүүлгийн зөрөөг гаргасан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь худал мэдүүлэг байна, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь үнэн зөв мэдүүлэг байна гэдгийг эцэслэн тогтоож, мэдүүлгийн зөрөөг арилгасан баримт хэрэгт авагдаагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь цаг орой болсон байсан, учир холбогдлыг нь ч сайн ойлгоогүй, гүйцэт уншаагүй гэдэг байдлаар тайлбарладаг. Мөн дээрээс нь мэдүүлгийн өрөөнд орохоос өмнө нь хууль сануулж, эрх, үүрэг тайлбарласан гэдэг байдлаар мэдүүлэг өгдөг. Тэгэхээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг худал мэдүүлэг гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Энэ эргэлзээ нь нотлох баримтаар бүрэн гүйцэт арилаагүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоол буюу Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг залилсан, хуурч мэхэлсэн гэмт хэргийг гэрээний эрх зүйн харилцаанаас ялгасан ийм тогтоол гарсан. Энэ тогтоолд зааснаар гэрээний эрх зүйн харилцаа нь хууль тогтоомжийн дагуу үүсэж гэрээний биелэлтийн талаар харилцан гомдол мэдээлэл солилцож, гомдлын талаар шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсон байвал үүнийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй гэж заасан. Тэгэхээр хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад хохирогч нь мөнгөө авъя гэдэг байдлаар шаарддаггүй байсан, шүүгдэгч нь тухайн мөнгөний тодорхой хэсгийг буцааж өгдөг байсан учраас шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Д.С  шүүх хуралдаанд гэм буруугийн талаар:... Анхны шүүх хуралдаанд гэрчээр оролцож байхдаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Цагдаа дээр мэдүүлэг өгөхөд цагдаагаас надаас мөнгөний талаар асуусан асуултад би хариулсан. Надаас яг юу ярьсан, яасан гэж асуугаагүй. Мөнгөний талаар ярьсан уу? гэж асуухад нь би ярьсан л гэж хэлсэн. Тэрнээс бол тэр хоёр юуны талаар ярьсан, яасан гэж асуугаагүй. Өөр хэлэх зүйл байхгүй. Намайг цагдаагийн газар худал мэдүүлэг өгсөн гээд байна. Уг нь надаас асуух нь асуусан. Би хариулсан. Тэрний гаргалгааг яагаад төөрөгдүүлээд ч байгаа юм шиг хэлээд байх юм. Цагдаа надаас асуухаар нь би бүгдийг нь хариулж хэлсэн гэв.

.          

Шүүгдэгч Ц.Ц  шүүх хуралдаанд гэм буруугийн талаар:... Намайг төөрөгдөлд оруулсан гээд байгаа дээр ямар баримт байгаа юм бэ? Утсаар ярьсан ч юм уу? мессеж бичсэн ч юм уу? яг ингэсэн байна гэсэн нотлох баримт байгаа юм уу? Нотлох баримтын хүрээнд нотлогдож байна гэж яриад байх юм. Яг ямар нотлох баримтаар намайг яллагдагчаар татаад байгаа юм бэ? Ганцхан Ганзоригийн яриагаар яваад байна гэж бодож байна. Г надад Гантөрийг шүүхэд өгөөч, би мөнгөө гаргуулж авмаар байна. Гантөрийг хурдан өгөөч гэж хэлж байсан. Г миний утсыг блок хийгээд би ярьж чадалгүй нэлээд удаан явсан. Г өөрөө чи Гантөрийг шүүхэд өгчихвөл би мөнгөө гаргуулж авмаар байна гэж удаа дараа надад хэлж байсан гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Д.С , Ц.Ц  нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар:

 

            Шүүгдэгч Ц.Ц  нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** худалдааны төв дотор байх үедээ Б.Г-той гэх хүний эзэмшлийн Хаан банкны ** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г-той** дугаарын утсаар холбогдон Өвөрхангай аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач сард 3 сая төгрөг хангалттай олно” гэж 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 

            Шүүгдэгч Д.С  нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Ц д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

  

Шүүгдэгч Ц.Ц  нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** худалдааны төв дотор байх үедээ Б.Г-той гэх хүний эзэмшлийн Хаан банкны ** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г-той** дугаарын утсаар холбогдон Өвөрхангай аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач сард 3 сая төгрөг хангалттай олно” гэж 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ю.Г-ийн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ** сумын 5 дугаар багт оршин суух Ц гэгч нь ** гэсэн утсаар холбогдож залгаад би Өвөрхангай аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг. Эргэлт ашиг сайтай байдаг юм. Чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач, сард 3 сая төгрөг хангалттай олно гэж хэлэхээр нь өөрийн ** дугаартай данснаас түүний ломбардыг хариуцаж ажиллуулдаг гэх Г гэдэг хүний дансанд 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Одоог болтол мөнгөө буцааж авч чадаагүй байна. Ц надад хэлэхдээ манай ломбардыг хариуцаж ажилладаг хүний дансны дугаар байгаа юм гээд нэг данс өгсөн. Би тухайн ** данс руу шилжүүлсэн. Бид хоёр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Аман гэрээ хийж тохирсон Ц 1 удаа уулзсан он сараа санахгүй байна. Утсаар бол хэд хэдэн удаа холбогдсон. **  гэсэн байсан байх тэр утсаар холбогдсон. Ц мөнгийг чинь өгнө гээд 2 жил болж байгаа. 2023 оны 10 сард 3,000,000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл 17,000,000 төгрөг байгаа. Би өөрийн өгсөн 20,000,000 төгрөгийг 3 хувийн хүүгээр бодож Ц-аас нэхэмжилнэ. 2022 оны 02 дугаар 28-ны өдрөөс 2023 оны 10 сар хүртэл 3 хувийн хүүгээр бодоход 12,000,000 төгрөг болж байна. 2023 оны 10 сараас хойш 17,000,00 төгрөгийн хүү сарын 3 хувийн хүүгээр бодоход 3,000,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг  мэдүүлэг, /1хх-ийн 7-9 хуудас/, хохирогч Ю.Г дахин өгсөн би 20,000,000 төгрөгөө буцааж аваагүй. 3,000,000 төгрөг буцааж авсан талаараа өмнөх мэдүүлэгтээ хэлсэн. Нэлээн хэлүүлж байж 2022 оны 09 дүгээр сарын 20-нд өгсөн байсан. 2022 оны 4 сард 4,500,000 төгрөгийг ** дугаарын данснаас миний ** дугаар дансанд шилжүүлээгүй. Би 20 сая төгрөгөөс хэдийг нь буцааж авсан болохоо өөрөө мэдэж байгаа. Тодорхой дансаар баталгаажаад гараад ирэх асуудал дээр худлаа ярьж ажил хүндрүүлээд байгааг гайхаж байна. О гэх хүний дансанд Ц-гийн шилжүүлсэн мөнгө бол миний 20 сая төгрөгтэй ямар нэгэн байдлаар хамаарах мөнгө биш. Ц Гантөрд хөрөнгө оруулалт гэж өгсөн мөнгөө надад өгсөн мэтээр төөрөгдөл үүсгэж миний мөнгө өгсөн гэж байгаа асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингэж хуурамч нөхцөл байдал бий болгож, бусдыг хуурч мэхэлж хөрөнгө оруулах санхүүгийн чадамжтай ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн ойлголтыг бусдад өгч хууран мэхэлсэн юм билээ. Надтай ярихдаа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайн талбай дээр байна гэж ярьдаг байсан. Мөн ломбардаа тоолж байна. Хүн хөөргөө ломбардад тавиад авч явсныхан дараа амсар нь эвдэрсэн байна гэж маргаан үүсгэлээ. Зам дээр байгаа ажилтан зөрчил гаргаад гэх мэтээр яг л үнэн юм шиг ярьдаг байсан. Би намар хүүхдийн сургалтын мөнгө өгөх болоод мөнгөө авъя гэхэд өгөөгүй учир эгч Тосмаагаас 3 сая төгрөг аваад энэ дансанд 3 сая төгрөг хийгээрэй гэж хэлсэн. Тэр мөнгийг нэлээн нэхүүлж байж шилжүүлж авсан юм. Түүнээс гадна машины засварын мөнгө хэрэг болоод мөнгөө авъя гэхэд байхгүй эндээс хэрэглэ гээд картаа өгсөн. Тэр картаас нь засварт 577,000 төгрөг уншуулж байсан. Би энэ 20 сая төгрөгийг зээлээгүй. Надад зээлэх ямар нэгэн шалгуур нөхцөл тавиагүй. Надад мөнгө байгааг мэдэж байсан бөгөөд чи юу ч хийхгүй мөнгөө хадгалж байснаас надад өгөөд ломбардад эргэлдүүлээд дор хаяж сардаа 4-5 сая төгрөг хүүд нь орж ирнэ шүү дээ. Уянга сумын алтны уурхайн хүмүүс хавар ажил эхлэхээрээ надаас мөнгө их зээлдэг юм. Одоо хийсэн юмгүй байгаа юм чинь хавраас хэрэг болсон үедээ авна гэж бодоод шууд өгсөн. Ц нь манай ломбардыг хариуцдаг охин байгаа юм гээд нэг данс өгсөн. Тэр данс руу нь шилжүүлсэн. Утган дээрээ нэрээ бичсэн санагдаж байна. Зориуд хүний дансаар авдаг нь энэ хүний өөрийнх нь үйлдлийн арга юм шиг байна. Цаанаа ямар зорилготой байсныг сайн мэдэхгүй. Надад   дугаартай Хаан банкны данс байхгүй. Би тийм данс эзэмшдэггүй. Энэ О гэх хүний данс энэ дансанд өгсөн мөнгөө Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа гэсэн гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-15 хуудас/, хохирогч Ю.Г-ийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гомдолтой байна. 20,000,000 төгрөгийн хохирол төлбөрөөс 3,576,000 төгрөг авсан. Одоо 16,424,000 төгрөг авах ёстой. Энэ мөнгийг гаргуулж авсан тохиолдолд өөр нэхэмжлэх зүйл байхгүй. С болон Ц-гийн 20,000,000 төгрөгийн талаар огт ярилцаагүй гэсэн мэдүүлэг /3хх-ийн 29 хуудас/, гэрч Б.Г-той Ц гэх хүнийг танина. 2022 оны 02 дугаар сарын эхэн үед Өвөрхангай аймгийн ** сумын Төв бараан захын ** худалдааны төвийн 2 давхарт бараа зардаг  байсан. Ц нь 2022 оны 02 дугаар сард ** төвийн ломбардад үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Миний хажуу талын лангуунд суудаг Ц гэх хүүхдэдээ байр авч өгөх гэж байгаа юм. Чиний данс руу 20,000,000 төгрөг хийгээд авъя. Чамд дансны хуулга хэрэгтэй гээд миний дансыг аваад Г гэдэг хүнээс миний эзэмшлийн Хаан банкны ** тоот данс руу 20,000,000 төгрөг орж ирсэн. Ц гэх хүн одоо хоёулаа гараад мөнгө авъя гээд Баку худалдааны бэлэн мөнгөний машинаас миний Хаан банкны ** тоот данснаас Ц гэсэн Хаан банкны ** тоот данс руу  20,000,000 төгрөг шилжүүлсэн. Хаан банкны ** тоот данснаас 20,000,000 төгрөг орж ирсэн гүйлгээний утга дээр нь Г гээд шилжүүлсэн байсан гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 17 хуудас/, гэрч Б.Г-той 2022 оны хавар Мөнгөнморьт суманд уурхай ажиллуулахаар болоод хөрөнгө оруулалт хийх, цаашид хамтран ажиллах хүн хайгаад байж байхад Ц гэх хүн өөрөө хөрөнгө оруулалт хийх боломжтой юм шиг байна. Чи уулзаад үз гэж Г гэх хүн надад хэлсэн. Ингээд тэр хүнтэй хамтран ажиллахаар болж гэрээ байгуулсан. Өөрөө ярихдаа Өмнөговь аймгийн Цогтцэцийд байх Эрдэнэс таван толгойд уурхайд зам тавьдаг компанитай тэндээс ажлын гүйцэтгэлээр орж ирсэн мөнгөөр уурхайд хөрөнгө оруулалт хийгээд явчих боломжтой юм байна гээд 700,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж тохирсон. Тэгээд уурхай гарах болоод хөрөнгө оруулалтаа хийгээч гэхэд Тавантолгой ХХК-аас санхүүжилтээ авч чадахгүй байна. Тэд мөнгө нэхээд байна гэх шалтгаан яриад миний эзэмшлийн машиныг 2 удаа уурхайд гарахаар түрээсэлж байсан экскаваторыг 1 удаа ломбардад барьцаанд тавиулж надаас мөнгө авсан боловч хөрөнгө оруулалт хийгээгүй. Ц нь миний эхнэрийн ** дугаарын дансаар шилжүүлсэн мөнгийг надаас нэхэмжилж Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэлэлцэхэд 3 удаагийн шүүх хуралд ирээгүй учир нэхэмжлэлийг нь буцааж шийдвэрлэсэн. Шийдвэр нь албажиж ирээгүй хүлээгээд л байж байна. Г энэ мөнгөнөөс аваагүй. Түрээсийн техникийн засвар үйлчилгээ, уурхайд хэрэглэгдэх тоног төхөөрөмж зэргийг худалдан авах бэлтгэл ажилд уг зүйлийг зарцуулаад дууссан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-21хуудас/, гэрч   Г-ийг танина. манай нөхрийн таньдаг хүн. Ц-г танихгүй. Ц гэх хүнийг огт танихгүй. Энэ мөнгө миний дансанд орсон нь үнэн. Ямар данснаас орж ирснийг мэдэхгүй байна. Уг мөнгийг ямар зориулалттай байсныг би мэдэхгүй. Мөнгийг Г гэгчид өгөх талаар надад Ц гэх хүн хэлж байгаагүй. Утсаар ч ярьж байгаагүй. Нөхөр Г бид хоёр хувийн бизнес эрхэлдэг. Г-ийн ажлын мөнгө миний данс руу орж гардаг Уг мөнгийг ямар зориулалттай байсныг би мэдэхгүй. Мөнгийг Г гэгчид өгөх талаар надад Ц гэх хүн хэлж байгаагүй. Утсаар ч ярьж байгаагүй. Нөхөр Г бид хоёр хувийн бизнес эрхэлдэг. Г-ийн ажлын мөнгө миний данс руу орж гардаг гэх мэдүүлэг, /1 хх-ийн 154-155 хуудас/, гэрч Ц.М би Ц-г танина. 2022 онд анх танилцсан. Өвөрхангай аймагт ** худалдааны төвд лангуу түрээсэлдэг байх байсан. Тийм ч сайн танихгүй. Би ** дугаарын банкны данс ашигладаг. Үүнийг 2016 оноос хойш ашиглаж байна. 2022 оноос хойш ашиглаагүй. Одоо Төрийн банкны данс ашиглаж байгаа. Ц миний дансыг ашиглаж Г гэх хүнээс огт мөнгө шилжүүлж байгаагүй. Би Г гэх хүнийг танихгүй. Ц миний дансанд мөнгө хийж буцааж авч байгаагүй. Надаас утсаар яриад энэ дугаар луу яриад өгөөч гэж их гуйдаг байсан. Би сүүлдээ яриулахаа больсон гэх мэдүүлэг /1хх-ийн 191-192 хуудас/, гэрч Л.С манай ээж Ц хамтарч уул уурхайн ажил хийнэ гэсэн хүн гэсэн. Манай ээж   20,000,000 төгрөгийг зээлээр авсан юм. Тэгээд 3 хоногийн дараа буцааж өгөх гэтэл Г нь уул уурхайн ажилд би хамтарч хөрөнгө оруулна. Тийм болохоор мөнгөө байлгаж бай гэж хэлсэн гэсэн. Тэгэхгүй бол манай эхнэр мөнгийг нь авчихна гэх талаар ярьсан гэсэн. Манай ээжийг Г нь Г гэх хүнтэй танилцуулж уул уурхайд хөрөнгө оруулна гэсэн байсан. Манай ээжид Ганзоригийн данс руу орсон 3,600,000 төгрөгийн дансны хуулга байгаа гэх мэдүүлэг/1 хх-ийн 150 хуудас/, гэрч Л.Ичинхорлоо 2 жилийн өмнө манай ээж мөнгө зээлээд. Манай ээжийг Г гэх уул уурхайн лиценз авна гэх шугамаар танилцуулаад. Манай ээжээс Г-ийн эхнэрийн данс руу мөнгө шилжүүлж авсан байсан. Тэгээд Г-ийн эхнэрийн данс руу манай ээжээс 43,800,000 төгрөгийг авсан байсан. Тэгээд ерөнхийдөө 3,677,000 төгрөгийг ээж Г-т өөрийнх нь дансаар буцааж өгсөн байсан. Манай ээж хохирогч юм гэх мэдүүлэг /1 хх-ийн 152 хуудас/, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б.Г-ийн Хаан банкны ** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, /1хх-ийн 47 хуудас/, Ц.Ц гийн Хаан банкны ** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 42-43хуудас/, харилцагч Д.Ц , хамтран эзэмшигч Ю.Г нарын  Хаан банкны ** дугаарын дансны 2022 онь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх  дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 169 хуудас/, Ц.Ц гийн Хаан банкны ** дугаарын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх дансны хуулга /1хх-ийн 170-187 хуудас/, хохирогч Ю.Г-оос гаргаж өгсөн нэхэмжлэл 1 хувь /1хх-ийн 205 хуудас/, Хохирогч Ю.Г-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, Хил хамгаалах ерөнхий газрын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2-4в/7373 дугаартай албан тоот /1хх-ийн 212 хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 149-152 хуудас/, шүүгдэгч Ц.Ц гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.С  нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Ц д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Д.С ийн би Ц-г танина. Лангуу дээр наймаа эрхэлж байх үеэс мэднэ. Ю.Г гэх хүнийг нэг удаа л харсан. 2022 оны 05 дугаар сард байсан байх нэг удаа л уулзаж байсан. Улаанбаатар хотод байхад Ц дуудаад гараад ирэхэд Ц, Г хоёр Ганзоригийн машинтай ирсэн. Тэндээс хөдлөөд Засгийн газрын арын байрнаас Доржсүрэн гэх даргыг аваад Ц-гийн охиных нь байр луу явсан. Тэнд очоод зогсохоор нь би буугаад явсан. Ц,  Г нар машины урд мөнгөний талаар яриад байсан чухам юу ярьж байсныг нь би сонсоогүй. Миний баруун талын чих огт юм сонсохгүй. Зүүн тал 60 хувьтай сонсдог болохоор юу ярьж байгааг нь сайн сонсоогүй. Би Г гэх хүнийг танихгүй болохоор ярианд нь оролцоогүй, гар утсаараа оролдоод л машинд явж байсан сонсоод явж байсан гэх мэдүүлэг /1хх 195-196 хуудас/, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.С ийн өгсөн мэдүүлэгт тухайн үед бид 3 машин дотор байсан. Ц гэх хүн энэ 2 мөнгө ярьж байсан. Ц гэдэг хүн Г-ийг мөнгөө авах гэж тухайн үедээ хэлсэн. Тэр хүн болохоор чамд байж байг надад байхаар эхнэр авчина ажил эхлээр авна гэж хэлж байсан. Надаас юм асуухын хувьд бол асуусан. Гэхдээ Ө гэдэг ахлах байцаагч мэдүүлэг авч байх хоорондоо миний үгийг гуйвуулсан. Би мэдэж байхад чинь чи яагаад худлаа хүн хүний өмнөөс өмөөрөөд байгаа юм гээд миний үгийг гуйвуулсан. Тэрнээс бол ийм юм болсон гэдгээ би бүгдийг нь хэлсэн. Тухайн үед сонсгол муутай байсан. Би 2 чихний хагалгаанд орсон. 2022 онд маргаан бүхий үйл явдал болсны дараа орсон гэв гэх тэмдэглэл, /2хх 39 хуудас/, гэрч Ц.Б тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч Б гэдэг залуу утсаар холбогдож танай сумын ** жуулчны бааз ажиллаж байгаа юу гэж асуусан. Хүйтний улирал эхэлсэн тул бүх баазууд хаасан талаар хэлсэн С гэх хүнийг таних уу гэрчийн мэдүүлэг аваад өгөөч гэхээр нь ** утас руу нь залгахад С гэх хүн утсаа аваагүй гэх мэдүүлэг. /2хх 57-58 хуудас/, гэрч Л.М 2426001890168 дугаар хэрэгт иргэн Д.С өөс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна. Хоёулаа гэрийнх нь хаягаар яваад ирье гэсний дагуу гэрт нь очиход хүн байгаагүй. С гэх хүний ** утсаар холбогдоход Булган аймгийн Рашаант сумын амралтын баазад дээр байна гэхээр нь мөрдөгч Б-д энэ талаар танилцуулж Булган аймгийн Рашаант сумын цагдаагийн тасгийн дарга Б-тэй утсаар холбогдуулсан С-ийн эзэмшлийн   УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлахад 5 дугаар багт байх хүнс бараан захын хажууд байсан. Тухайн машины хажууд очоод зогсоод байж байхад удалгүй Сирэхээр нь таны 2426001890168 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх шаардлагатай талаас хэлэхэд мэдүүлэг өгөх шаардлагагүй, явахгүй, чадахгүй гэх шалтгаанаар хэсэг байсны эцэст цагдаагийн газарт ирж тасгийн дарга Э.Ө-ийн өрөөнд ирж уулзсан. Тэнд уулзахад мөрдөгч А бид хоёр байсан. Эхлээд өрөөнд орж ирснээ уурлаад мэдүүлэг өгөх шаардлагагүй гээд тасгийн дарга Ө-тэй маргалдаад байсан гэх мэдүүлэг /2хх 62-63 хуудас/, гэрч И.Д би Улаанбаатар хотод ажлаар явж байх үедээ Г ахтай хувийн ажлаар уулзах гээд утсаар нь холбогдож очиж уулзахад Г ах нэг эмэгтэй хүнтэй сууж байсан. Би Г ахтай ярих зүйлээ яриад удалгүй буусан. Тэр хоёр хоорондоо ямар нэгэн зүйл ярьсан эсэхийг би мэдэхгүй. Ийм зүйл яриагүй байх гэх мэдүүлэг, /2хх-ийн 79-80 хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мэдүүлэг уулзалтын 104 тоот өрөөний хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 149-152 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

Шүүгдэгч Ц.Ц  нь би Эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй, хүн залилж мэхлээгүй. Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Тухайн үед мөнгөө ав гээд 2 удаа өгөх гэхэд аваагүй. Тухайн үед мөнгийг нь өгье гэж хэлэхэд миний дансанд 48,000,000 төгрөг байсан. Түүнээс өгөх боломж байсан. Өөрөө авъя гэж хэлээгүй. Тийм учраас би өөрийгөө гэм буруугүй,

 

Шүүгдэгч Ц.Ц гийн өмгөөлөгч М.Дамбийням гэм буруугийн дүгнэлтдээ Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоол буюу Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг залилсан, хуурч мэхэлсэн гэмт хэргийг гэрээний эрх зүйн харилцаанаас ялгасан ийм тогтоол гарсан. Энэ тогтоолд зааснаар гэрээний эрх зүйн харилцаа нь хууль тогтоомжийн дагуу үүсэж гэрээний биелэлтийн талаар харилцан гомдол мэдээлэл солилцож, гомдлын талаар шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсон байвал үүнийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй гэж заасан. Тэгэхээр хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад хохирогч нь мөнгөө авъя гэдэг байдлаар шаарддаггүй байсан, шүүгдэгч нь тухайн мөнгөний тодорхой хэсгийг буцааж өгдөг байсан учраас шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа боловч шүүгдэгч Ц.Ц  нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** худалдааны төв дотор байх үедээ Б.Г-той гэх хүний эзэмшлийн Хаан банкны ** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г-той** дугаарын утсаар холбогдон Өвөрхангай аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач сард 3 сая төгрөг хангалттай олно” гэж 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь,

 

            Шүүгдэгч Д.С  нь би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа боловч шүүгдэгч Д.С  нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Ц д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б.Г-ийн Хаан банкны ** дансны дэлгэрэнгүй хуулга,  Ц.Ц гийн Хаан банкны ** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, харилцагч Д.Ц , хамтран эзэмшигч Ю.Г нарын Хаан банкны ** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга хохирогч Ю.Г-оос гаргаж өгсөн нэхэмжлэл 1 хувь, Ю.Г-ийн Хаан банкны ** , ** тоот дансны мэдээлэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мэдүүлэг уулзалтын 104 тоот өрөөний хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгдэгч нарын шүүгдэгч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээр дурдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц  нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** худалдааны төв дотор байх үедээ Б.Г-той гэх хүний эзэмшлийн Хаан банкны ** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г-той** дугаарын утсаар холбогдон Өвөрхангай аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач сард 3 сая төгрөг хангалттай олно” гэж 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,

            Шүүгдэгч Д.С  нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн нь гэрч шүүх хуралдааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            4. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Ю.Г-т20,000,000 төгрөгийн хохирол учирсан,

 

Шүүгдэгч Ц.Ц  нь хохирогч Ю.Г-т хохиролд 3,577,000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б.Г-ийн Хаан банкны ** дансны дэлгэрэнгүй хуулга,  Ц.Ц гийн Хаан банкны ** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, харилцагч Д.Ц , хамтран эзэмшигч Ю.Г нарын  Хаан банкны ** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга хохирогч Ю.Г-оос гаргаж өгсөн нэхэмжлэл 1 хувь, Ю.Г-ийн Хаан банкны ** , ** тоот дансны мэдээлэл зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц гаас хохиролд 16,423,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Г-толгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.С ийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй болно.

 

            5. Бусад:

 

            Шүүгдэгч Ц.Ц , Д.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй байна.

 

6. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:   

 

          Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүхээс шүүгдэгч Ц.Ц , Д.С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дараах нөхцөл байдлуудыг харгалзаж үзлээ. Нэгдүгээрт шүүгдэгчийн хувийн байдал, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн эсэх асуудал, дараагийн дугаарт нь түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзлээ. Мөн тухайн үйлдэгдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүхээс хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.С ийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Д.С ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нөхцөл байдал, түүний хувийн байдал, ажил орлоготой байгаа нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч Д.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж байна. Мөн хэрэгт дуу дүрсний бичлэг бүхий СД 1 ширхэг хавсаргагдсан ба уг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч Ц.Ц гийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Эрүүгийн хариуцлагын талаар гаргах дүгнэлтгүй байна гэв.

 

Шүүгдэгч Ц.Ц  эцсийн үгэндээ:... Би Эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй, хүн залилж мэхлээгүй. Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Тухайн үед мөнгөө ав гээд 2 удаа өгөх гэхэд аваагүй. Тухайн үед мөнгийг нь өгье гэж хэлэхэд миний дансанд 48,000,000 төгрөг байсан. Түүнээс өгөх боломж байсан. Өөрөө авъя гэж хэлээгүй. Тийм учраас би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч Д.С  эцсийн үгэндээ:... Би өөрийгөө буруугүй гэж үзэж байна гэв.

 

            Шүүгдэгч Ц.Ц , Д.С  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

            Шүүгдэгч нарт шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ц , Д.С  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилтай, өөрийн гэсэн орлоготой зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц.Ц г гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д.С-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Ц , Д.С  нарын өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц , Д.С  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.Ц , Д.С  нарт мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц гаас 16,424,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Г-толгож,

 

            Шүүгдэгч Ц.Ц , Д.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Ц  нь хохирогч Ю.Г-т хохиролд 3,576,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Д.С  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц , Д.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц , Д.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц.Ц г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Х овогт Д.С-ийг гэрч шүүх хуралдааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц.Ц г гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д.С-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц , Д.С  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.Ц , Д.С  нарт мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц гаас 16,423,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Г-тогтоосугай.

 

            5. Шүүгдэгч Ц.Ц , Д.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Ц  нь хохирогч Ю.Г-т хохиролд 3,576,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Д.С  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц , Д.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц , Д.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОТГОНЖАРГАЛ