| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0050/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
2025 04 08 2025/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц,
Шүүгдэгч: Ц.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.М********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж****** овогт Ц********** О*************** холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
****************************************************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
Шүүгдэгч Ц.O******** нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын байрны *** тоот өрөөнд ************************* албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан 500 юань өгөхийг завдаж “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.О******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдэхээр завдсан болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Б******** “... Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Цогтцэций сумын газрын даамлаар ажиллаж байсан. Газрын даамал нь иргэдэд газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, таниулах, газрын тухай хуулийн дагуу иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх, захирамжтай холбоотой актын төслийг бэлдэх, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэгтэй ажиллах үүрэгтэй. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан байгаа.
2024 оны 07 дугаар сард Ц.О******* эзэмшиж байсан газруудыг шүүж үзэхэд *** газартай байсан бөгөөд бүгдийг нь эрхийг нь шилжүүлсэн байсан. Тэгээд өөрт нь хүчинтэй газар байхгүй байсан.... Би 2022 оны 05 дугаар сард Цогтцэций сумын газрын даамлаар томилогдсон юм. Тэгээд ажилд ороод удаагүй байхад иргэн Ц.О******* нь над дээр ирээд “татвараас газрын төлбөр нэхээд байна, надад газар байхгүй, эрхийг нь шилжүүлсэн байгаа” гээд надад татварын газраас бичиж өгсөн нэхэмжлэлийн дугаар бичсэн цаасыг гаргаж өгөөд надаар шүүлгэсэн.
Тэгээд би газрын системээс шүүж үзээд энэ газрын төлбөр байна гээд хэлж өгөөд систем дээр хүчинтэй байсан нэг газрын гэрчилгээг нь хэвлээд өгсөн. Тэгсэн чинь Ц.О******* нь тухайн газрын гэрчилгээг хараад надад *** га газар байх ёстой гээд хэлээд байсан. Харин татварын газарт очихоороо надад газар байхгүй, яагаад газрын төлбөр төлөх ёстой юм гээд байдаг юм байна лээ.
Ингээд миний хэвлэж өгсөн гэрчилгээ нь дэх газар болох 5 харын орчим байрлалтай *** га газрыг байршил шилжүүлнэ гэж өргөдөл өгсөн. Тэгээд үүнээс хойш миний өрөөгөөр өдөр болгон ордог байсан бөгөөд тухайн газраа гашуун сухайтын зам дагуу, ханги хилийн зам дагуу, хогийн цэг орчим, сумын төвөөс хойш 10 км газарт, өртөөний орчимд гээд хаа сайгүй, дуртай газар руу шилжүүлнэ гээд зураг хэвлүүлээд авчирдаг байсан. Тэгэхээр нь тухайн газар таны эзэмшилд байхгүй байна, буруу бүртгэгдсэн байна гэж хэлэхээр “чи миний газрыг байхгүй болгосон” гээд янз бүрийн зүйл болсон.2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ц.О******* нь манай ажлын өрөө буюу Цогтцэций сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын *** тоот өрөөнд ирсэн. Тэгээд дээрх газрын гэрчилгээг гаргаад өг, эрхийг нь шилжүүлээд өг, төмөр замын өртөөний орчимд байршлыг нь шилжүүлээд өг гээд надад 500 юань гаргаад ширээн дээр тавьсан. Тэгэхээр нь би энэ мөнгөө ав гэж хэлэхэд Ц.О******* нь миний ширээн дээр байсан нэг юмны доогуур шургуулаад гараад явсан.
Би Ц.О******* 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад өгсөн байсан учраас тухайн мөнгийг нь баримт болгоод цагдаагийн газар өгсөн. Мөн Ц.О******* нь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл гаргаад тухайн газраас ************, ************** нар ирээд засаг дарга Г.Б****** бид нар Ц.О******* дуудаад нүдэн дээр нь өөрийнх нь эзэмшиж байсан *** газрын хувийн хэргийг гаргаад нэг бүрчлэн харуулж тайлбарлаж өгсөн. Мөн өөрөө 5 хар орчимд дуудлага худалдаагаар авсан *** га газраа ************* гэдэг хүн рүү шилжүүлсэн байсан. Тухайн *** га газрын байршил өөрчлөөд өг, өртөөний орчимд, хогийн цэгийн орчимд гээд хүссэн газраа аваачих гээд яриад байдаг байсан.
1 дүгээрт тухайн *** га газар нь өөрийнх эзэмшилд биш бусдад эрхээ шилжүүлсэн байсан....2 дугаарт Төмөр зам орчмын газрыг Монголын төмөр зам ТӨХК болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалалтын зурваст орохгүй газар шилжүүлдэг учраас албан тоот авах ёстой. Гэтэл албан тоот авчраагүй. Мөн газрын зориулалт таарахгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суугдаагүй байсан. Энэ бүх зүйлийг өөрт нь тайлбарлаж өгсөн боловч Ц.О******* нь “наад газрыг чинь би костюм өмсөөд сумын иргэдийн хурлаар асуудалгүй батлуулна, бүгдийг нь хөл гарыг өргөөд дэмжүүлнэ” гэж хэлсэн.... Ц**********ын эзэмшлийн газрын байршил өөрчилнө гээд байгаа нь газар эзэмшигч нь өөрөө ирээгүй, албан ёсоор хүсэлт гаргаагүй байсан. Тэгэхэд ************ өөрөө хүсэлт гаргаагүй байсан. Энэ газрын байршил өөрчилмөөр байна гээд байсан. Энэ хоёр газрын талаар яриад надад мөнгө өгөхийг завдсан..... 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай өрөөнд ирээд *** газрын талаар яриад мөнгө өгсөн. Түүний дараа 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай өрөөнд хэрүүл маргаан хийгээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаагаас хоёр албан хаагч ирээд манай өрөөнөөс аваад явсан. Ц.О******* нь намайг ажил тарсны дараа өрөөндөө сууж байхад орж ирдэг, машин тэрэгтэйгээ явж байхад чи энд тэнд явж байна гээд хэлж яриад байдаг.
Мөн 2024 оны 05 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд манай өрөөний сандал дээр суугаад “*********** та муу хоёр миний газрын асуудлыг шийдэж өгдөггүй юм, би дуудлага худалдааны мөнгийг авмаар байна” гэх мэтчилэн зүйл яриад байхаар нь цагдаагийн байгууллагад дахин дуудлага өгсөн.... Надад тийм зүйл байхгүй. Би хуулийн дагуу ажилласан бөгөөд өөртөө давуу байдал олгох зорилгоор надад хахууль өгөхийг завдсан, мөн олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тараадаг, айлган сүрдүүлдэг. Мөн надтай уулзаад дараа нь засаг даргатай уулзахаараа “намайг зөвшөөрсөн” харин даргатай уулзаад надтай уулзахаар “дарга чинь байршил шилжүүлэхийг зөвшөөрсөн шилжүүлээд өг” гэсэн байдлаар ярьдаг. Миний нэр төрд их халддаг хүн байгаа юм....” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 102-103 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.М************ “... Би Ц.О******** гэх иргэнийг таньж мэдэхгүй. Тухайн иргэн нь манай газарт газрын асуудлаар өргөдөл, хүсэлт гаргаж байсан. Иргэн Ц.О******* нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “сумын засаг даргын захирамжаар эзэмшсэн *** га газрын байршлыг өөрчлүүлэх утга бүхий хүсэлтийг Цогтцэций сумын газрын даамал Л.Б****** удаа дараа тавихад шийдвэрлэж өгөөгүй” гэсэн утгатай хүсэлтийг гаргасан. Тухайн хүсэлтийн хавсралтаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Цогтцэций сумын засаг даргад гаргаж байсан өргөдөл, сумын засаг даргын 2020 оны ***** тоот захирамжаар ********** нэгж талбарын дугаартай *** га газрын гэрчилгээг хавсаргасан байсан.
Тухайн иргэн Ц.О******* нь манай байгууллага дээр ирээд ярихдаа “Л.Б**** нь миний нэг га газрын асуудлыг шийдвэрлэхгүй байна” гэсэн зүйлийг яриад байдаг харин газрын даамал Л.Б****** тодруулахаар “наад хүнд чинь газар байхгүй, бүх эрхээ бусдад шилжүүлсэн байгаа” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Ц.О******* нь дахиад манай ажил дээр ирэхээр нь “би Цогтцэцийд очиж ажиллая, газрын даамал, засаг дарга, та өөрөө гээд сууж байгаад үзье, тэгэхгүй бол Л.Б****** та хоёрын яриа зөрөөд байна” гэж хэлээд явуулсан.Тэгээд би 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Цогтцэций суманд геодизийн мэргэжилтэн **********ын хамт очсон. Сумын засаг дарга ************, газрын даамал Л.Б**, өргөдөл гаргагч Ц.О*******, мэргэжилтэн ************, миний бие сууж байгаад Ц.О*********ын эзэмшлийн газруудын хувийн хэрэгт тулгалт хийсэн. Тулгалт хийх явцад Ц.О***********ын манай газарт гаргаад байгаа хүсэлтэд дурдагдсан *** га газрыг Ц.О********* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны ***** тоот захирамжаар тухайн 1 га газрын байршлыг өөрчилсөн байсан. Үүний дараа 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулаад Ж.Ч********** эрх шилжүүлсэн байдаг. Тэгээд материалаа сумын засаг даргад бүрдүүлж өгөөд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/209 тоот захирамжаар иргэн Ж.Ч******д газар эзэмших эрхээ шилжүүлсэн байсан. Тэгэхээр иргэн Ц.О********ын хүсэлэд дурдсан газар нь 2021 оны ***** тоот захирамжаар бусдад шилжүүлснээр хүчингүй болсон байсан. Тэгээд Ц.О*********т таны манайд гаргасан өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна гээд амаар хариу өгсөн бөгөөд тэр үедээ эрх шилжүүлсэн гэрээ, газрын хувийн хэргийг бүгдийг нь харуулсан....
Ц.О*********** нь нийт *** эзэмшлийн газартай байсан бөгөөд 2019 онд *** газар, 2020 онд *** газрыг дуудлага худалдаагаар авсан байдаг.
1.************* нэгж талбарын дугаартай газрыг *** оны ** дугаар сарын ***-ны өдөр дуудлага худалдаагаар ялж авсан. Цогтцэций сум 5 толгойн амнаас 4 амнаас урагш 5 хар орчимд *** га газрыг сумын засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ***** тоот захирамжаар шинээр эзэмшиж авсан бөгөөд ******** төгрөгөөр худалдаж авсан байна. Энэ газраа 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ***** тоот захирамжаар *** га газар болгон хэмжээ нэмэгдүүлсэн. Үүний дараагаар 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ****** тоот захирамжаар Г.Ц********** руу *** га газрын газар эзэмших эрхийг шилжүүлсэн.
2.************ нэгж талбарын дугаартай газрыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуудлага худалдаагаар ялж ******* төгрөгөөр авсан байна. Цогтцэций сум 5 толгойн амнаас 4 амнаас урагш 5 хар орчимд ***га сумын засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ***** тоот захирамжаар шинээр эзэмшүүлсэн. Тухайн газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар захирамжаар “Т**********” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн.
3.************* нэгж талбарын дугаартай газрыг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуудлага худалдаагаар ********* төгрөгөөр худалдан авсан байна. Сумын засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ***** тоот захирамжаар Цогтцэций сум 5 толгойн амнаас 4 дүгээр амнаас урагш 5 хар орчимд *** га газрыг эзэмшүүлсэн. Тухайн газрыг сумын засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* захирамжаар ирэн Б.Б***********д эрхийг шилжүүлсэн байна.
4.*************** нэгж талбарын дугаартай газрыг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуудлага худалдаагаар ********* төгрөгөөр худалдан авсан байна. Сумын засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ***** тоот захирамжаар Цогтцэций сум 5 толгойн амнаас 4 дүгээр амнаас урагш 5 хар орчимд ***га газрыг эзэмшүүлсэн. Тухайн газрыг сумын засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ***** тоо захирамжаар ирэн Б.Б************д эрхийг шилжүүлсэн байна.
5.*********** нэгж талбарын дугаартай газрыг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуудлага худалдаагаар ********* төгрөгөөр худалдан авсан байна. Сумын засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *** тоот захирамжаар Цогтцэций сум 5 толгойн амнаас 4 дүгээр амнаас урагш 5 хар орчимд 1 га газрыг эзэмшүүлсэн. Тухайн газрыг сумын засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** тоо захирамжаар ирэн Б.Б**************эрхийг шилжүүлсэн байна.
6.*************** нэгж талбарын дугаартай газрыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуудлага худалдаагаар ******* төгрөгөөр худалдан авсан. Сумын засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **** тоот захирамжаар Цогтцэций сум 5 толгойн амнаас 4 дүгээр амнаас урагш 5 хар орчимд *** га газрыг эзэмшүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн **** тоот захирамжаар тухайн эзэмшлийн газрын байршлыг “Таван толгой”-“Гашуунсухайт” чиглэлийн засмал замын 2 км-т гэж өөрчлүүлсэн. Өөрчлүүлсэн газрыг сумын засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ****** тоот захирамжаар Ж.Ч**********д эрх шилжүүлсэн.
7.************* нэгж талбарын дугаартай газрыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ********** төгрөгөөр худалдан авсан. Сумын засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот захирамжаар Цогтцэций сум 1 дүгээр баг шинэ хогийн цэгийн зүүн талд *** га газрыг эзэмшүүлсэн. Энэ газрыг сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн **** тоот захирамжаар “*****************” ХХК руу эрх шилжүүлсэн.
8.*************** нэгж талбарын дугаартай газрыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуудлага худалдаагаар ******* төгрөгөөр худалдаж авсан. Сумын засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **** тоот захирамжаар Цогтцэций сум 1 дүгээр баг шинэ хогийн цэгийн зүүн талд *** га газрыг эзэмшүүлсэн. Энэ газрыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ***** тоот захирамжаар “**************” ХХК-д эрх шилжүүлсэн.
Ц.О******** нь ингээд өөрийн эзэмшлийн *** газрыг бусдад газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байгаа юм. Одоогийн байдлаар Ц.Ол*************ын эзэмшилд Цогтцэций суманд газар байхгүй. Би хяналтаар очихдоо бүх газрын хувийн хэрэг, эрх шилжүүлсэн гэрээ, захирамж бүх баримтыг өөрт нь харуулж байж ярилцсан.... П.Т***** нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуудлага худалдаагаар ******** төгрөгөөр газар худалдан авсан байна. Тухайн газрыг сумын засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн **** тоот захирамжаар П.Т******* ********* нэгж талбарын дугаар бүхий 5 толгойн амнаас 4 дүгээр амнаас урагш 5 хар орчимд *** га газрыг шинээр эзэмшүүлсэн.
Мөн Ц.О******* нь П.Т****ын тухайн *** га газрын ойролцоо буюу зүүн талд нэгж талбарын ********** дугаартай *** га газрыг дуудлага худалдаагаар авсан байсан бөгөөд залгаа бүхий газар байгаа юм. /энэ газрын асуудлыг дээр мэдүүлсэн/ П.Т****ын эзэмшлийн нэгж талбарын ********** /хэмжээ өөрчлөгдөж газрын цахим системд бүртгэхэд программын нэгж талбар нь ********** болгон өөрчлөгдсөн байдаг/ дугаартай газрыг сумын засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот захирамжаар *** га болгож хэмжээг нэмэгдүүлсэн бөгөөд тухайн захирамжаар Ц.О********ын нэгж талбарын *********** дугаартай *** га газрыг *** га болгож /***********/ нэмэгдүүлсэн байдаг . Тэгэхээр П.Т********ын эзэмшлийн газрын хажууд байрлах Ц.О********ын *** га газрын хэмжээг нэмэгдүүлээгүй, давхацсан зүйл байхгүй гэсэн үг. П.Т**** нь сумын засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ***** дугаар захирамжаар Х.О*********т эрх шилжүүлэх эрхийг шилжүүлсэн байдаг. Х.О********* нь сумын засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ***** тоот захирамжаар С.Б*******д эрх шилжүүлсэн байна. Тийм учраас Ц.О********, П.Т******** нарын хооронд газрын ямар нэгэн маргаан байхгүй, дуудлага худалдаагаар авсан газруудын солбилцол, кадастрын зураг нь мэдээллийн санд бүртгэгдсэнээр давхцалгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 94-95 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Н*********ийн “...Би Ц.О*********** гэх иргэнийг таньж мэдэхгүй. Манай газарт өргөдөл, хүсэлт гаргаж байсан гэдгээр нь мэднэ. Намайг Цогтцэций сумын газрын даамал болсноос хойш манай өрөөнд ирж надтай 2 удаа уулзсан.
Эхлээд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай өрөөнд орж ирээд “чи цагдаагийн хажууд 3 давхар байранд амьдрах гээд сонгох гэж байгаа юм шиг байна, ах нь залуудаа балмад явсан, танай газрын албаныхныг бүгдийг нь мэднэ, чи ямар машин сонирхдог бэ, чи унаагүй юм байна, ах нь бүгдийг нь өгч чадахгүй ч гэсэн урьдчилгаа мөнгө 5-10 саяыг өгч чадна, ямар утас барьдаг бэ ядаж iphone 15-с дээш утас барих хэрэгтэй, орон байрны асуудал дээр туслах юм байвал хэлээрэй, дараа нь чамайг дараа нь шантааж хийхгүй, хуулийн дагуу юм хүснэ” гэх зэргээр янз бүрийн зүйл яриад байсан. Мөн өөрийгөө шоронд явсан зэргээр сонин зүйл яриад тэр яриагаараа намайг яах гээд байгаа юм мэдэхгүй эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Дараа нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай өрөөнд дахин орж ирээд “над дээр газар байхгүй байхад нэхэмжлэл үүссэн байна” гэхээр нь системээс шүүж үзээд төлбөрийн мэргэжилтэн рүү оруулсан. Мөн надад *** га газар байсан юмаа тэр газрыг маань П.Т*******д өгчихсөн байгаа юм, чи байраа яасан бээ туслах зүйл байвал хэлээрэй, хаана орохоор болсон бэ” гэсэн зүйл яриад байсан. Түүнээс хойш дахин уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 97 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Б*********ийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг даргаар томилогдон ажиллаж байна. 2016-2020 онд Цогтцэций сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2002-2016 онд Цогтцэций сумын “Хаан” банкны захирал, эдийн засагчаар ажиллаж байсан. 2016-2020 онд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Цогтцэций сумын засаг даргаар ажилласан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна.... Иргэн Ц.О******** нь их л олон газартай юм шиг байсан тэрийг тодорхой сайн мэдэхгүй байна. 2024 оны хавраас эхлээд Ц.О********** нь өөрийн эзэмшлийн *** га газрын байршлыг өөрчлүүлэх талаар амаар санал хүсэлт тавьдаг байсан. Тэгээд удалгүй газрын даамал Л.Б********* нь манай өрөөнд орж ирээд “иргэн Ц.О********ын яриад байгаа газар нь өөрт нь байхгүй газар байна” гэж хэлсэн. Тэгээд энэ талаар Ц.О*********т хэлэхэд Ц.О********** нь хүлээн зөвшөөрөхгүй “надад *** га газар байгаа, газрын даамал чи надад гэрчилгээг нь хэвлэж өгсөн” гэж хэлсэн.Тэгэхээр нь би Ц.О*********т хандан “таны газар байхгүй юм шиг байна, гэхдээ сайтар нягтлаад хариу хэлье” гэж хэлэхэд Ц.О************** нь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар гомдол гаргасан байсан.
Тэгээд аймгийн газар зохион байгуулалт, барилга хот байгуулалтын газраас М*******, Х********** нар ирээд сумын газрын даамал Л.Б***** бид дөрөв манай өрөөнд уулзсан. Тухайн уулзалтаар иргэн Ц.О*********ыг дуудаад түүний эзэмшлийн газрын хувийн хэргийн материалыг үзүүлсэн. Ингээд М******* нь иргэн Ц.О***********т хандан “та дуудлага худалдаагаар *** газар авсан байна, энэ газруудаа бүгдийг нь эрх шилжүүлсэн байна” гэж тайлбарлаад хувийн хэргийг нэг бүрчлэн өөрт нь үзүүлсэн. Тэгэхэд Ц.О********** нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд “газрын даамал Л.Б******* чинь яагаад надад газрын гэрчилгээ хэвлээд өгсөн юм бэ” гэж асуухаар нь “газрын даамал нь таны олон газруудад толгой нь эргээд нэг газрын гэрчилгээг нь гаргаад өгсөн юм шиг байна” гэж ойлголцоод салсан..... Цаг хугацааг нь сайн санахгүй байна өрөөндөө хурал зөвлөгөөнтэй их завгүй өдөр байсан. Тэгээд хурал дууссаны дараа ажилчдаас Л.Б******ын өрөөнд хэрүүл маргаан болсон гэхээр нь Л.Б*****тай уулзаад асууж тодруулахад “Ц.О********* нь *** га газар гээд нэхээд байна, тайлбарлаж хэлээд ерөөсөө ойлгохгүй юм” гэж хэлсэн. Тэгээд би Ц.О*********ыг дуудаад “тэр газрын учир шалтгааныг тодруулж өгье, битгий ингээд төрийн албан хаагчийн ажилд саад болоод бай” гэж хэлж байсан. Тэрнээс Л.Б********д мөнгө төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна. Ц.О******** нь надтай уулзчаад Л.Б******* “миний газрын байршлыг өөрчлүүл гэж байна”, тэгээд Л.Б********** уулзсаны дараа надад “Л.Б********* газрын байршил өөрчилж болно гэж байна” гээд янз бүрийн үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл яриад байдаг...
Намайг ажиллаж байх хугацаанд албан ёсоор хүсэлт гаргаж байгаагүй. Ц.О******** нь дээрх яриад байгаа өөрт нь байхгүй *** га газрын байршлыг өөрчлүүлнэ гээд яриад байдаг байсан. Би тухайн газрыг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж байж шийдвэрлэх үгүйгээ шийднэ гэж хэлээд яваад байсан. Гэтэл тухайн газар нь өөр дээр нь байхгүй байж таарсан. Олон газар яриад, албан ёсоор газрын гэрчилгээтэй хүсэлт өгч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 100 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б*********ын “...Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хугацаанд Өмнөговь аймгийн цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасагт цагдаа, түүний дараа 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст мэдээлэл хүлээн авагч цагдаа, дараа нь Цогтцэций сумын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байна... 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эргүүлтэй байхад жижүүрээс над руу “ тамгын газарт хүн хэрүүл маргаан хийгээд байна” гэж мэдэгдэхээр нь хамт эргүүл хийж байсан цагдаагийн дэд ахлагч О.Х***********тай Цогтцэций сумын засаг даргын тамгын газарт ирсэн. Тамгын газарт ирэхэд газрын даамал Л.Б***********ын өрөөнд иргэн Ц.О*********** нь “би газрынхаа асуудлаар хүсэлт өгөх гэсэн юм, чи шийдвэрлэхгүй байна” гэсэн зүйл яриад зогсож байсан. Ц.О*************** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд түүнд хууль зүйн зөвлөгөө өгөөд явуулсан.
Түүний дараа 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “тамгын газар дээр согтуу иргэн агсам согтуу тавиад байна” гэж мэдэгдсэн. Тэгээд би тамгын газар дээр ирэхэд иргэн Ц.О********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай газрын даамал Л.Б************* өрөөнд түүнтэй хэрүүл маргаан хийгээд байж байсан. Иргэн Ц.О******** нь “би газрынхаа байршлыг өөрчлүүлж авмаар байна, яагаад өөрчилж өгөхгүй байна” гэсэн зүйл яриад байсан. Тэгээд иргэн Ц.О***********ыг цагдаагийн хэлтэс рүү авч очоод согтуурлын зэргийг тогтоох багажаар шалгах гэтэл Ц.О*********** нь шалгуулахаас зайлсхийсэн. Тэгээд удирдах албан тушаалтанд мэдэгдэж Өмнөговь аймгийн цагдаагийн газрын саатуулах байранд 24 цаг хүртэлх хугацаагаар саатуулсан. Тэгээд хэд хоногийн дараа Ц.О**************** нь цагдаагийн хэлтэс дээр ирээд тайлбар мэдүүлгээ өгөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 130 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ц.О*********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.”, 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж тус тус заажээ.
Хахууль гэдэг нь хахууль өгөх ба хахууль авах гэмт хэргийн зүйл бөгөөд мөнгө, үнэт цаас, бусад эд хөрөнгө буюу эд хөрөнгийн шинжтэй ашгийн байдалтай материаллаг урамшууллын бүхий л төрлийг багтаасан ерөнхий ойлголт юм.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ц.О*************** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Ц.О**************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О****************ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.О****************ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*************ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.О*************т оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ***************, **************, **************, *************, ************** серийн дугаартай 100 юанын 5 ширхэг дэвсгэрт буюу нийт 500 /таван зуу/ юаныг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж******** овогт Ц************ О************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О********** нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О***********нь 3,500,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.О******** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ************, ***************, ***********, ************, ************** серийн дугаартай 100 юанын 5 ширхэг дэвсгэрт буюу нийт 500 /таван зуу/ юаныг улсын төсөвт оруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О*************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ