Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 104

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Иргэний хариуцагч: М.Цогтбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Сүхбаяр,

Шүүгдэгч: Ц.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогтбаатарын Батмөнхөд холбогдох 201715000027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 28 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Уянга сум 3 дугаар баг Шивээ-Овоо 9-62 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 311 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 4 жил 1 cap 4 хоногийн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 cap 11 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан, Боржигон овогт Цогтбаатарын Батмөнх /РД: ЙО89033010/  
Шүүгдэгч Ц.Батмөнх нь ялтай байх хугацаандаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар гудамжны 01 тоот хашааны гадна иргэн М.Цогтбаатарын эзэмшлийн 24-42 ӨВА улсын дугаартай, Тоёото приүс маркийн автомашиныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар жолоодож ухрах хөдөлгөөн хийх үедээ мөн дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Ж.Жадамба, Э.Пүрэвгарьд нарыг болгоомжгүйгээр мөргөн зам тээврийн осол гаргаж, иргэн Ж.Жадамбын бие махбодид хүндэвтэр гэмтэл, иргэн Э.Пүрэвгарьдын бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан, Дээрх ослыг гаргаад Л.Ариунчимэгтэй бүлэглэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Ц.Батмөнх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.  
Иргэний хариуцагч М.Цогтбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогчид нийт 1600000 төгрөг төлсөн гэв.  Хохирогч Ж.Жадамбын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Батмөнхийн жолоодож явсан автомашинд 3 хүүхдээ аваад суугаад явсан. Хашаа руу нь орох гэтэл гэнэт автомашин ухарч ирээд бага хүүхэд Пүрэвгарьд бид хоёрыг мөргөхөд бид хоёр автомашин доогуур орчихсон. Батмөнх хүрч ирээд яана аа би хүн алаад хаячихлаа шүү дээ гэж хэлж байснаа эмч аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд л эргэж ирээгүй. Хэн нэгэн нь эмч дуудсан байсан учир Алтанцэцэг эмч хүрч ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Намайг дайрах үед Батмөнх машин барьчихсан, Ариунаа түүний хажууд суучихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-24 хуудас/,  
Гэрч Т.Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Жадамбын дайруулсан гэх газар очиход дайрсан автомашин буюу Ариунаа, Батмөнх нар алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28 хуудас/,  Гэрч Э.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Жадамбыг нэг машин ухарч ирээд дайрахад Жадамба хүүхдийнхээ хамтаар автомашин доогуур орчихоор нь би хашаанаас гүйж гараад автомашиныг зогс гэж хэлээд хашгирсан. Тэр автомашин явсаар байгаад манай хашааг мөргөөд зогссон. Тэр автомашины жолооч машин доогуур хүн орчихсон байгааг мэдэхгүй автомашинаа зогсоохгүй урагшаа хойшоо яваад байсан болохоор жолооч талын хаалгаар нь очиж цонхыг нь цохиж жолоочийг автомашинаас гараад ирэхээр нь автомашиныг нь унтрааж, түлхүүрийг нь авах гэсэн боловч би яарч бачимдсан байсан болохоор түлхүүрийг нь авч чадаагүй. Тэгтэл нөгөө жолооч автомашин руугаа орж суугаад дахин урагшаа явахад автомашин доор орчихсон байсан Жадамба хүүхдийнхээ хамтаар автомашин доороос гарч ирсэн. Батмөнх гэдэг залуу автомашин жолоодож байсан. Автомашины жолооч гарч ирээд би явж эмч аваад ирье гэж хэлээд хөдөлж яваад тэр чигээрээ яваад алга болчихсон. Манайхаас эмнэлэг зүүн хойд зүгт байдаг. Гэтэл Батмөнх ертөнцийн зүгээр баруун тийшээ чиглээд явчихсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-32 хуудас/  
Гэрч П.Жанцансэнгээгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 сарын 02-ны өдрийн 18 цагийн орчимд 24-42 ӨВА улсын дугаартай саарал өнгийн Приүс10 маркийн автомашиныг засуулахаар хүүхэн залуу хоёр ирсэн. Машиных нь арын буфер салчихсан, жолоочийн хаалга хаагдахгүй буруу талын кирло чихээстэй, буруу талын хойд хаалга цөмөрчихсөн байсан. Надад хэлэхдээ ухарч байгаад хашаа мөргөөд хаалгаа ийм болгочихлоо гэж хэлж байсан. Тэр автомашин дотроос архи пиво үнэртэж байсан. Би тэр машины хойд талын кирлог гаргасан, урд талын хаалгыг бага зэрэг янзалсан байсан. Өөр засвар хийж амжаагүй байсан. Будгийг нь хот руу кодоор захьсан, мөнгийг нь өгнө гээд яриад байсан. Надад нэрээ хэлээгүй, би ч асуугаагүй. Машинаа гаражинд оруулчихаад мөнгө олоод ирье гээд дансны дугаар авч яваад тэгээд ирээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33 хуудас/,  
Гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ганпүрэвийн гадаа очтол Жадамба нь хүүхэдтэйгээ хамт хашаан дотор нь том хаалганы хажууд цус болчихсон нүүрнээс нь мөн цус гараад байж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Батмөнх гэх залуу дайрчихаад зугтчихлаа гэсэн. Тэгээд Жадамбыг ойр орчимд байсан залуучуудтай хамт өргөж Ганпүрэвийн гэрт оруулчихаад эмч дуудсан. Намайг очих үед машин болон жолооч нь байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34 хуудас/  
Гэрч Л.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд манай хүүгийн охин Бямбадулам манай гэрт орж ирээд ээжээ гэж орилоод байхаар нь манай эхнэр Алтанцэцэг түрүүлээд охиноо дагаад гарсан. Тэгтэл Болороо миний утас руу залгаад сүйд боллоо шүү. Та манай гадаа хурдан хүрээд ир гэхээр нь очтол манай бэр Жадамба нь Ганпүрэвийн хашаан дотор том хаалганы хажууд цус нь гоожоод газар сууж байсан. Тэгэхээр нь би өргөөд гэрт нь оруулъя гээд Эрдэнээ, Энхбат болон өөр бусад 2-3 залуучуудын хамт гэрт нь оруулчихаад би Ганпүрэвийн гэрээс гараад Батмөнхийн аавын гэрт нь очоод Цогтбаатарт чи хүүгийнхээ машиндсан хүмүүсийг очиж байдлыг нь хар гэж хэлсэн. Тэгтэл Цогтбаатар тухайн үед очиж хараагүй. Тэгээд намайг Ганпүрэвийн гэрт иргэж ирэхэд эмнэлгийн машин ирж байсан. Намайг очих үед дайрсан гэх машин нь байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35 хуудас/,  
Насанд хүрээгүй гэрч М.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Машин юм мөргөх шиг чимээ гарахаар нь би гэрээсээ гараад хартал хөх өнгийн Приүс доогуур нэг эгч орчихсон хэвтэж байсан. Тэгтэл Болороо эгч машиных нь хажуу талд зогсчихсон болиоч гэж орилоод байж байсан. Тэгсэн машин дотроос нь жолооч нь болох нэг ах бууж ирээд харчихаад буцаад машиндаа суусан. машин дотроос нь жолооч нь нэг ах бууж ирээд харчихаад буцаад машиндаа суусан. Тэгэхлээр нь би гэртээ орж куртикээ өмсчихөөд буцаад гараад иртэл тухайн хүн дайрсан машин хөдөлж яваад гудамжны өнцөг тойрч байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36 хуудас/  
Гэрч Ж.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Машин юм мөргөх шиг чимээ гарахаар нь би машин айлын хашаа мөргөчихлөө гэж бодоод худгаасаа гараад иртэл миний өөдөөс Ганпүрэвийн баруун талын өнцгийг тойроод хөх өнгийн Приүс машин миний хажуу талаар хурдтай гарсан. Миний хажуу талаар гарах үед нь харахад буруу талын урд талын хаалга /жолоочийн хаалга/ нь онгойчихсон, ямар ч байсан урд талын суудал дээр 2 хүн байгаа харагдсан. Тэгээд би тухайн машины араас нь хараад байж байтал аймаг гардаг зам руу шууд яваад өгсөн. Тэгтэл Ганпүрэвийн гадна хүн орилох чимээ гарахаар нь яваад очтол нэг хүүхэн газар хэвтэж байсан. Мөн хажууд нь 2 жоохон хүүхэд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38 хуудас/  
Насанд хүрээгүй гэрч Э.Бямбадуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ариунаа багштай цуг явж байсан эрэгтэй ах түүнийг цаашаа суу гэж түлхээд 
автомашины урд талын суудал дээр суугаад нөгөө ах өөрөө автомашины жолоон дээр суусан. Тэгээд тэр ах автомашинтайгаа хойшоо хүчтэй ухраад зогсож байсан ээж дүү хоёрыг дайраад машин доогуураа хийчихсэн. Тэр ах нэлээн согтуу байсан. Машинаасаа бууж ирээд ээж дүү хоёр дээр очоод би хүн алчихлаа гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-40 хуудас/  
Гэрч Л.Ариунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Батмөнх жолоон дээр суугаад арагшаа ухрах үйлдэл хийхэд Жадамбыг хүүхэдтэй нь зогсож байгааг мэдэлгүй ухарчихсан байсан. Батмөнх ухрах үйлдэл хийхэд хүмүүс орилолдоод шуугиад байхаар нь би автомашинаас буухад Жадамба автомашины ард хүүхэдтэйгээ хэвтэж байсан. Батмөнхийн хувьд нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41-43 хуудас/  
Гэрч Б.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Батмөнх явах гээд машинаа ухраахад гудамжинд байсан хүмүүс хүн дайрчихлаа гээд орилоод байсан. Тэгтэл Батмөнх машинаараа 2-3 удаа урагшаа хойшоо хөдөлсөн. Тэгээд би машинаас буугаад хартал машины хойно доогуур нь нөгөө буусан эгч орчихсон байсан. Батмөнх түүний эхнэр бид 3 эмнэлэг дуудаж өгье гээд машиндаа суугаад хөдлөөд явж байтал Батмөнхийн эхнэр одоо эмнэлэг дуудаад хэрэггүй, аймаг руу зугтаая гэсэн. Би тэр үед хэргийн газрын орхиж зугтааж болохгүй гээд болиулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44-45 хуудас/  
Гэрч М.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 3 хүүхэдтэй, Батмөнх миний хамгийн том хүү юм. 24-42 ӨВР улсын дугаартай автомашиныг манай дүү нар 2016 оны 11 дүгээр сард надад авч өгсөн. Миний нэр дээр байдаг. Батмөнх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Батмөнх Ариунаатай хамт манай гэрт хоночихоод өглөө нь миний 24-42 ӨВР улсын дугаартай Приүс маркийн автомашиныг унаад Эрдэнээгийн гэрт очно гээд явсан. Би тухайн үед гэртээ унтаж байсан болохоор Батмөнхийг машин аваад явсан гэдгийг мэдээгүй. Манай эхнэр Батмөнхийг машинтай явуулахгүй гэж хориглосон боловч үгэнд нь оролгүй машин аваад явчихсан байсан. Тэр өдөртөө Батмөнх ирээгүй. Тэр өдөр Эрдэнээгийн аав Төрмөнх манайд орж ирээд танай хүүхэд машинаар манай хүүхдийг дайрчихаад зугтаачихсан байна гэж хэлсэн. Би Батмөнхийг хайгаад хүнээс сурагласан боловч аймаг явчихсан гэж ярьж байсан. Гэрээс гарахдаа архи уусан, халамцуу байсан. Батмөнх архи уухаараа гэртээ ирээд эцэг, эхдээ агсан тавьдаг, гэрээсээ юм хулгайлдаг, ааш зан их муутай, өмнө нь найзтайгаа архи ууж байгаад гэдэс рүү нь хутгалж тэрнээсээ болоод 7 жилийн хорих ялаар шийтгүүлж Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих ангид ял эдэлж байгаад 2015 оны өршөөлийн хуульд хамрагдаж суллагдаж байсан. Батмөнх миний төрсөн хүү болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг.  /ххийн 47 хуудас/,  
Гэрч Энхбатын мөрдөн байцаатын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед гэртээ эхнэр Болорчимэгийн хамт байж байтал гаднаас Батмөнх Ариунаа 2 нэг танихгүй залуутай 3-уулаа орж ирсэн. Тэгээд Батмөнх надад нэг хагас шил архи байна хуваагаад уух уу? гэхээр нь би яах юм бэ би уухгүй гэхэд авч орж ирсэн хагас шил архиа 3-уулаа хуваагаад уучихсан. Тэгтэл манай ах Эрдэнээ гаднаас орж ирээд манай хүүхдийн ангийн багш байна, надтай хамт яваад манайд очиж цай уу гэж дагуулаад гарсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Батмөнх, Ариунаа болон танихгүй залуу 3 нэлээн согтуу байсан. Тэр 3 Эрдэнээ ахын гэр рүү явсан байх. Манайд байх үед нь Эрдэнээ ах манайд очиж цай уу гээд дагуулаад гарсан...” гэсэн мэдүүлэг. /ххийн 53 хуудас/,  
Гэрч Болорчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед би гэртээ нөхөр Энхбаттай хамт байж байтал гаднаас Батмөнх, Ариунаа 2 нэг танихгүй залуутай 3-уулаа манай гэрт орж ирсэн. Тэгээд Батмөнх надад нэг хагас шил архи  байна, танайд уучихаад явъя гэхээр нь би уурлахад архиа уучихаад явъя гээд гуйгаад байхаар нь би дуугүй болчихсон юм. Тэгтэл тухайн авч орж ирсэн архиа уучихаад Эрдэнээ ах манай хүүхдийн багш байна, манайд очиж цай ууцгаа гээд тэднийг дагуулаад гарсан. Эрдэнээ ах эрүүл, нөгөө 3 согтуу байсан...” гэсэн мэдүүлэг. 
/хх-ийн 54 хуудас/,  
Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн үед намайг эмнэлэг дээр жижүүртэй байх үед хүн машинд дайруулчихлаа гэсэн дуудлага ирэхээр нь хэргийн газар очих үед тухайн хүнээ байшинтай айлд оруулчихсан байсан. Тэгээд намайг үзэхэд Жадамба гэх хүн нь өөрийн ухаантай, цээжний хэсэг өвдөлт ихтэй, олон хавирга хугаралттай, хөдөлж явах боломжгүй байсан. Хүүхэд нь бол нэг их зовиур байхгүй гэмээр зүгээр байсан ба толгойн хэсэг цус болчихсон хавдартай байсан. Тэгэхээр нь би үзэж дуусаад эмнэлэг дээр авчирч эмчилгээ хийж байгаад эмнэлгийн машинаар аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд намайг хэргийн газар очиход тухайн хүнийг дайрсан гэх автомашин байхгүй байсан. Хүмүүс ярихдаа зугтаагаад явсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55 хуудас/,   
Гэрч Л.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ байж байхад буюу 15 цагийн орчимд байх гэж санаж байна, тэр үед над руу Батчимэг эгч утсаар яриад яаралтай аавын гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь очиход Батчимэг эгч надад хэлэхдээ Эрдэнээгийн эхнэрийг хүүхдийнх нь хамтаар Батмөнх гэдэг залуу машинаар дайрчихсан. Тэр залуутай Ариунчимэг хамт явж байсан юм байна гэж хэлэхээр нь би Ариунааг одоо хаана байгаа юм бэ гэж асуухад одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэр өдөр Ариунчимэгтэй утсаар холбогдож чадаагүй. Ариунчимэгийг цагаан өнгийн Приүс маркийн автомашинтай явж байна гэж сонссон болохоор би Уянга сумын төвөөр Ариунчимэгийг хайж нэлээн явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод машинд дайруулсан хүний биеийн байдлыг асуухад тааруухан байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 56-57 хуудас/,   
Гэрч Л.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тэр өдөр хөдөө явчихаад гэртээ ирж байхад Жадамба гэдэг эмэгтэйн хадам ээж Алтанцэцэг гэх эмэгтэй над руу утсаар яриад манай бэр Жадамбыг хүүхэдтэйгээ цуг байж байхад нь Батмөнх гэдэг залуу автомашинаар дайрчихсан байна, Батмөнх гэдэг залуу танай дүү Ариунчимэгтэй цуг явж байсан юм байна гэж хэлэхээр нь би Ариунчимэгийн гар утас руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Ариунчимэгийн гар утас нь холбогдохгүй байсан болохоор түүний гар утас руу машинаар дайрсан хүмүүс нь муу байна гэж байна, тэр дайрсан хүмүүс дээрээ яваад оч гэж мессеж бичсэн. Тэр өдрөө Ариунчимэгтэй холбогдож чадаагүй. Харин маргааш өглөө нь Ариунчимэг миний гар утас руу би айгаад байна, би очиж чадахгүй байна гэсэн мессеж явуулсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 58 хуудас/,  
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 120 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... 2442 ӨВА улсын дугаартай Тоёота Приүс маркийн автомашин жолоодож явсан Ц.Батмөнх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17 дахь заалт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөдөгдөхгүй” мөн ЗХД-ийн 2 дугаар бүлгийн 2.7.а заалт “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг Мөн Монгол Улсын ЗХД-ийн 2.2.а дахь заалт “3амын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”-ыг ЗХД-ийн 2 дугаар бүлгийн 2.5.а дахь заалт “3ам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”-ыг Мөн 2 дугаар бүлгийн 2.5.б дахь заалт “3ам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгуулагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохилдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр,  тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газар буцаж ирэх”-ыг Мөн ЗХД-ийн 2.5.в дахь заалт “3ам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”-ыг тус тус зөрчсөн байна. Явган зорчигч Э.Пүрэвгарьд, Ж.Жадамба нар замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Алтан-Эрдэний гаргасан ослын акт үндэслэлтэй байна. Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй болно. /хх-ийн 77 хуудас/,  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 05ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Э.Пүрэвгарьдын биед тархины доргилт, зүүн ухархайн дээд хана, духны ясны хугарал, баруун нүдний зовхины язарсан шарх, 2 шанаа, 2 хацар, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, баруун шанаа, хацар, баруун нүдний зовхи, духны зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 84 хуудас/,  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 05ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Ж.Жадамбын биед тархины доргилт, зүүн 6 ширхэг хавирганы зөрөөтэй хугарал, 2 ширхэг хавирганы хоёрлосон хугарал, духны язарсан шарх, 2 гуяны цус хуралт, баруун гуяны зулгаралт, цээж, дух, 2 гуяны зөлийн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 89 хуудас/,  
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн 4-5 хуудас/,  
Осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем /хх-ийн 6 хуудас/,  
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 7 хуудас/,   
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 хуудас/,  
Хохирогчид хохирол төлсөн баримт /хх-ийн 239 хуудас/,  
Шүүгдэгч Ц.Батмөнхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 131132 хуудас/,  
Шүүгдэгч Ц.Батмөнхийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06/12 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 154, 157 хуудас/,  
Шүүгдэгч Ц.Батмөнхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Ц.Батмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг 16-01 тоот хашааны гадна иргэн М.Цогтбаатарын эзэмшлийн 24-42 ӨВА улсын дугаартай Тоёото приүс маркийн автомашиныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын 
 Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар жолоодож ухрах хөдөлгөөн хийх үедээ мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ж.Жадамба, иргэн Э.Пүрэвгарьд нарыг мөргөж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Ж.Жадамбын бие махбодид хүндэвтэр, иргэн Э.Пүрэвгарьдын бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан, Мөн шүүгдэгч Ц.Батмөнх нь дээрх зам тээврийн ослыг гаргаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ж.Жадамбын “...Батмөнхийн жолоодож явсан автомашинд 3 хүүхдээ аваад суугаад явсан. Хашаа руу нь орох гэтэл гэнэт автомашин ухарч ирээд бага хүүхэд Пүрэвгарьд бид хоёрыг мөргөхөд бид хоёр автомашин доогуур орчихсон. Батмөнх хүрч ирээд яана аа би хүн алаад хаячихлаа шүү дээ гэж хэлж байснаа эмч аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд л эргэж ирээгүй...” /ххийн 22-24 хуудас/, Гэрч Т.Эрдэнийн “...Жадамбын дайруулсан гэх газар очиход дайрсан автомашин буюу Ариунаа, Батмөнх нар алга болчихсон байсан...” /хх-ийн 28 хуудас/, Гэрч Э.Болортуяагийн “...Жадамбыг нэг машин ухарч ирээд дайрахад Жадамба хүүхдийнхээ хамтаар автомашин доогуур орчихсон. Тэр автомашин явсаар байгаад манай хашааг мөргөөд зогссон. Батмөнх гэдэг залуу автомашин жолоодож байсан. Тэр автомашины жолооч автомашинаас гарч ирээд буцаж автомашин руугаа орж суугаад дахин урагшаа явахад автомашин доороос Жадамба хүүхдийнхээ хамтаар гарч ирсэн. Автомашины жолооч гарч ирээд би явж эмч аваад ирье гэж хэлээд хөдөлж яваад тэр чигээрээ яваад алга болчихсон...” /хх-ийн 30-32 хуудас/, Гэрч П.Жанцансэнгээгийн “...2017 оны 01 сарын 02-ны өдрийн 18 цагийн орчимд 24-42 ӨВА улсын дугаартай саарал өнгийн Приүс-10 маркийн автомашиныг засуулахаар хүүхэн залуу хоёр ирсэн. Машиных нь арын буфер салчихсан, жолоочийн хаалга хаагдахгүй, буруу талын кирло чихээстэй, буруу талын хойд хаалга цөмөрчихсөн байсан. Надад хэлэхдээ ухарч байгаад хашаа мөргөөд хаалгаа ийм болгочихлоо гэж хэлж байсан...” /хх-ийн 33 хуудас/, Гэрч Д.Алтанцэцэгийн “...Ганпүрэвийн гадаа очтол Жадамба нь хүүхэдтэйгээ хамт хашаан дотор нь том хаалганы хажууд цус болчихсон нүүрнээс нь мөн цус гараад байж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Батмөнх гэх залуу дайрчихаад зугтчихлаа гэсэн...” /хх-ийн 34 хуудас/, Гэрч Л.Төрмөнхийн “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Жадамба нь Ганпүрэвийн хашаан дотор том хаалганы хажууд цус нь гоожоод газар сууж байсан. Намайг очих үед дайрсан гэх машин нь байхгүй байсан...” /хх-ийн 35 хуудас/, Насанд хүрээгүй гэрч М.Даваажавын “...Машин юм мөргөх шиг чимээ гарахаар нь би гэрээсээ гараад хартал хөх өнгийн Приүс доогуур нэг эгч орчихсон хэвтэж байсан. Намайг гэртээ орж куртикээ өмсчихөөд буцаад гараад иртэл тухайн хүн дайрсан машин хөдөлж яваад гудамжны өнцөг тойрч байсан...” /хх-ийн 36 хуудас/, Гэрч Ж.Батчулууны “...Машин юм мөргөх шиг чимээ гарахаар нь би машин айлын хашаа мөргөчихлөө гэж бодоод худгаасаа гараад иртэл миний өөдөөс Ганпүрэвийн баруун талын өнцгийг тойроод хөх өнгийн Приүс машин миний хажуу талаар хурдтай гарсан. Тэгээд би тухайн машины араас нь хараад байж байтал аймаг гардаг зам руу шууд яваад өгсөн. Тэгтэл Ганпүрэвийн гадна хүн орилох чимээ гарахаар нь яваад очтол нэг хүүхэн газар хэвтэж байсан. Мөн хажууд нь 2 жоохон хүүхэд орилоод байсан...” /хх-ийн 38 хуудас/, Насанд хүрээгүй гэрч Э.Бямбадуламын “...Ариунаа багштай цуг явж байсан эрэгтэй ах түүнийг цаашаа суу гэж түлхээд автомашины урд талын суудал дээр суугаад нөгөө ах өөрөө автомашины жолоон дээр суусан. Тэгээд тэр ах автомашинтайгаа хойшоо хүчтэй ухраад зогсож байсан ээж дүү хоёрыг дайраад машин доогуураа хийчихсэн. Тэр ах нэлээн согтуу байсан...” /хх-ийн 39-40 хуудас/, Гэрч Л.Ариунчимэгийн “...Батмөнх жолоон дээр суугаад арагшаа ухрах үйлдэл хийхэд Жадамбыг хүүхэдтэй нь зогсож байгааг мэдэлгүй ухарчихсан. Батмөнх ухрах үйлдэл хийхэд хүмүүс орилолдоод шуугиад байхаар нь би автомашинаас буухад Жадамба автомашины ард хүүхэдтэйгээ хэвтэж байсан. Батмөнхийн хувьд нэлээн согтуу байсан...” /хх-ийн 41-43 хуудас/, Гэрч Б.Наранбаатарын “...Батмөнх явах гээд машинаа ухраахад гудамжинд байсан хүмүүс хүн дайрчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би машинаас буугаад хартал машины хойно доогуур нь машинаас буусан эгч орчихсон байсан...” /хх-ийн 44-45 хуудас/, Гэрч М.Цогтбаатарын “...Батмөнх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Батмөнх Ариунаатай хамт манай гэрт хоночихоод өглөө нь миний 24-42 ӨВР улсын дугаартай Приүс маркийн автомашинын унаад Эрдэнээгийн гэрт очно гээд явсан. Тэр өдөртөө Батмөнх ирээгүй. Тэр өдөр Эрдэнээгийн аав Төрмөнх манайд орж ирээд танай хүүхэд машинаар манай хүүхдийг дайрчихаад зугтаачихсан байна гэж хэлсэн. Батмөнх гэрээс гарахдаа архи уусан, халамцуу байсан...” /хх-ийн 47 хуудас/, Гэрч Т.Энхбатын “...2017 оны 01 дүгээр сарын 01ний өглөө 10 цагийн үед гэртээ эхнэр Болорчимэгийн хамт байж байтал гаднаас Батмөнх Ариунаа 2 нэг танихгүй залуутай 3-уулаа орж ирсэн. Гэрт авч орж ирсэн хагас шил архиа 3-уулаа хуваагаад уучихсан. Батмөнх, Ариунаа болон танихгүй залуу 3 нэлээн согтуу байсан. Тэр 3 Эрдэнээ ахын гэр рүү явсан. Эрдэнээ ах манайд очиж цай уу гээд дагуулаад гарсан...” /хх-ийн 53 хуудас/, Гэрч Болорчимэгийн “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед гаднаас Батмөнх, Ариунаа 2 нэг танихгүй залуутай 3-уулаа манай гэрт орж ирээд хагас шил архи хувааж уусан. Эрдэнээ ах манайд орж ирээд манай хүүхдийн багш байна, манайд очиж цай ууцгаа гээд тэднийг дагуулаад гарсан...” /хх-ийн 54 хуудас/, Гэрч Б.Алтанцэцэгийн “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн үед намайг эмнэлэг дээр жижүүртэй байх үед хүн машинд дайруулчихлаа гэсэн дуудлага ирэхээр нь хэргийн газар очиж үзэхэд Жадамба гэх хүн нь өөрийн ухаантай, цээжний хэсэг өвдөлт ихтэй, олон хавирга хугаралттай, хөдөлж явах боломжгүй байсан. Хүүхэд нь бол нэг их зовиур байхгүй гэмээр зүгээр байсан ба толгойн хэсэг цус болчихсон хавдартай байсан. Намайг хэргийн газар очиход тухайн хүнийг дайрсан гэх автомашин байхгүй байсан. Хүмүүс ярихдаа зугтаагаад явсан гэж байсан...” /хх-ийн 55 хуудас/, Гэрч Л.Батцэцэгийн “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд над руу Батчимэг эгч утсаар яриад яаралтай аавын гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь очиход Эрдэнээгийн эхнэрийг хүүхдийнх нь хамтаар Батмөнх гэдэг залуу машинаар дайрчихсан гэж Батчимэг эгч хэлсэн...” /хх-ийн 56-57 хуудас/, Гэрч Л.Батчимэгийн “...Тэр өдөр Жадамба гэдэг эмэгтэйн хадам ээж Алтанцэцэг гэх эмэгтэй над руу утсаар яриад манай бэр Жадамбыг хүүхэдтэйгээ цуг байж байхад нь Батмөнх гэдэг залуу автомашинаар дайрчихсан байна, Батмөнх гэдэг залуу танай дүү Ариунчимэгтэй цуг явж байсан юм байна гэж хэлэхээр нь би Ариунчимэгийн гар утас руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Маргааш өглөө нь Ариунчимэг миний гар утас руу би айгаад байна, би очиж чадахгүй байна гэсэн мессеж явуулсан байсан...” /хх-ийн 58 хуудас/ гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 120 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77 хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 40, 42 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 84, 89 хуудас/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 хуудас/, Осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем /хх-ийн 6 хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 7 хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 хуудас/, Хохирогчид хохирол төлсөн баримт /хх-ийн 239 хуудас/, Шүүгдэгч Ц.Батмөнхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр /хх-ийн 131-132 хуудас/ нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийн эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Батмөнхөд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг  болгон тус тус нийцүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна. 
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Батмөнхийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  
Шүүгдэгч Ц.Батмөнх нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд шүүх хорих ял оногдуулсан болно.  
Ингэхдээ дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  
Мөн шүүгдэгч Ц.Батмөнхийн цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ц.Батмөнх нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Ж.Жадамбын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, цээжний рентгэн зураг, иргэн Э.Пүрэвгарьдын эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, гавал ясны компьютер томографикийн зурагтай CD тус тус 1 ширхэгийг хохирогч Ж.Жадамба, Т.Эрдэнэ нарт буцаан олгож, иргэний хариуцагч М.Цогтбаатарын эзэмшлийн 5000000 төгрөгийн үнэ бүхий, 24-42 ӨВР улсын дугаартай, Тоёото Приүс маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн, шүүгдэгч Ц.Батмөнхийн эзэмшлийн 5000 
төгрөгийн үнэ бүхий, Nokia-3100 маркийн гар утас битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 
Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнх нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг, 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч Ц.Батмөнх нь хохирогч Ж.Жадамба, Т.Эрдэнэ нарт 1.600.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Батмөнхөд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь: 
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Батмөнхөд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг  болгон тус тус нийцүүлэн өөрчилсүгэй. 
 2.Шүүгдэгч Боржигон овогт Цогтбаатарын Батмөнхийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
3.Шүүгдэгч Ц.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан хөнгөн ял болох 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, 30 хоногийг хүнд ял болох 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.     
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийн цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 
9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнх нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай. 
11.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч Ц.Батмөнх нь хохирогч Ж.Жадамба, Т.Эрдэнэ нарт 1.600.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай. 
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Ж.Жадамбын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, цээжний рентгэн зураг, иргэн Э.Пүрэвгарьдын эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, гавал ясны компьютер томографикийн зурагтай CD тус тус 1 ширхэгийг хохирогч Ж.Жадамба, Т.Эрдэнэ нарт буцаан олгож, иргэний хариуцагч М.Цогтбаатарын эзэмшлийн 5000000 төгрөгийн үнэ бүхий, 24-42 ӨВР улсын дугаартай, Тоёото Приүс маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн, шүүгдэгч Ц.Батмөнхийн эзэмшлийн 5000 төгрөгийн үнэ бүхий, Nokia-3100 маркийн гар утас битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай. 
13.Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батмөнхөд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Батмөнхөд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
                
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       М.МАНДАХБАЯР