| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0511/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/539 |
| Огноо | 2023-05-23 |
| Зүйл хэсэг | 269.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/539
2023 05 23 2023/ШЦТ/539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Н.Энхболд,
шүүгдэгч П.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан
эрүүгийн 1902000000186 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос
хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр,
хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сөүл
гудамжны 0 байрны 0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн
/ РД: 00000000000 / Н овогт П.Б нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
П.Б нь Г.Б үйлдлээрээ санаатай нэгдэж өөртөө болон
бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын
байдалтай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дотор тус хэлтсийн
Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж, эрүүгийн
201625021234 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан Г.Г 2016
оны 08 дугаар сард 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
2
Нийслэлийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269
дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн,
бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох
баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд
хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа
хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Г.Б үйлдлээрээ санаатай нэгдэж өөртөө
болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан
тушаалын байдалтай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг
дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дотор тус
хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж, эрүүгийн
201625021234 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан Г.Г 2016
оны 08 дугаар сард 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт дараах хэрэгт
хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
...
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд / 1хх 132-134 / “...О.Эрдэнэбаяраас
Самсунг маркийн гар утсыг гаргуулан авч үзлэг хийхэд 2016 оны 05 дугаар сарын
31-ний өдрийн 11 цаг 11 минутад 00000000 дугаарын гар утас руу “Хөгшин лүүгээ
тоо явуулаач хэд хэрэгтэй байна, мөн дээрх минутад хөгшин лүүгээ гэсэн,
Г.Г-ийн утасны дугаараас хариуд нь 12 цаг 22 минутад “chi ooroo medchihee
hugshoo” гэх мессеж илгээсэн байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Скайтал ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04/7246 дугаартай
албан бичигт “...00000000 дугаарын эзэмшигчийн мэдээлэл хүргүүлж байна” гэжээ.
/ 1хх 149 /
3
Удирдлагын Академийн сургалтын албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны
өдрийн 09/25 дугаартай албан бичиг “...Г.Г нь 2016-2017 оны хичээлийн
жилийн 1-р улирлаас буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс тус академийн
төрийн алба, удирдлагын сургуульд суралцаж байгаа болно. Г.Г нь тус
академд суралцахаар элсэн орохдоо сургалтын төлбөр болох 2.499.000 төгрөгийг
Худалдаа хөгжлийн банк дахь тус академийн дансанд бэлнээр тушаасан болох нь
төлбөрийн баримтаас харагдаж байгаа болно” гэжээ. / 1хх 208 /
Гэрч О.Э / 2хх 76 / “...Ахлах мөрдөн байцаагч Г.Г би
өөрийн гараар нийт 2.500.000 төгрөг өгсөн. Хамгийн эхлээд 2016 оны 06 дугаар
сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяр болох гэж байхад Г.Г байцаагч “баяр
ёслол болох гээд байна тав арван цаасны боломж байна уу гэж надаас асуухаар
нь за би иргээд ярья” гэж хэлсэн. Ингээд Г.Б ахтай уулзаад Г.Г байцаагч
мөнгө нэхээд байна гэхэд хэдийг гэхээр нь мэдэхгүй ээ, мөнгөний тоо зааж
хэлээгүй гэхэд Г.Б ах 500.000 төгрөг надад өгөөд наад мөнгөө аваачаад
өгчих гэхээр нь би Г.Г байцаагчийн ажил дээр очиж өрөөнд нь ороод май
хөгшөөн гээд ширээн дээр нь 500.000 төгрөг тавиад гарсан. Үүнээс хойш дахиад
арав орчим хоногийн дараа Г.Г над руу утсаар яриад “ Амралт эхлэх гээд
байна. Эхнэрийн биед эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. 2.000.000 өгөх
боломж байна уу” гэхээр нь асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд би хариу хэлэхгүй
байсан чинь над руу хоёр гурван удаа утсаар ярьж “ Юу болж байна. Яасан бэ
“гээд асуугаад байсан. Би ингээд Б, Б хоёрт нөгөө байцаагч чинь
2.000.000 төгрөг нэхээд байна гэхэд Б ах уурлаад надад лав мөнгө байхгүй
гэж хэлсэн. Тэгсэн П.Б “ Танд өгөх ёстой 360.000.000 төгрөгөөс би
2.000.000 төгрөг өгчихье. Та авах мөнгөнөөсөө хасна биз дээ” гэхэд Б ах “
Тэгнэ. Тэгнэ “ гээд Б бид хоёр Засгийн газрын ордны хойд талын цэцгийн
худалдааны төвтэй Хаан банкнаас П.Б мөнгө аваад Сүхбаатар дүүргийн
цагдаагийн хэлтэс дээр очиж Г.Г байцаагчийн өрөө рүү бид хоёр хамт орж
дугтуйтай 2.000.000 төгрөгийг би цаасанд хавчуулаад ширээн дээр нь тавьсан.
Г.Г байцаагч “ За за. Баярлалаа” гэсэн. П.Б бид хоёр өрөөнөөс
гараад явсан. Г.Г байцаагчийн мөнгө нэхээд над руу бичиж байсан мессеж нь
миний гар утсан дээр байна лээ” гэх мэдүүлэг,
Гэрч З.Д / 2хх 91-92 / “...Би Г.Б гэж хүнийг сайн танина.
Г.Б ах надад “Сүхбаатар дүүргээр нэг ажил хөөцөлдөөд байна. Таньж мэдэх
хүн байна уу. Асуугаад өгөөч “гэхээр нь Мөрдөн байцаах тасгийн дарга
Батдэлгэртэй утсаар ярьж “ Надтай хамт ажиллаж байсан ах очино шүү. Тусалж
дэмжээд, ажил төрлийг нь нааштай талаас нь шийдээд өгөөч “ гэж хэлсэн
санагдаж байна. Э-тэй ойр дотно биш. Г.Б ахыг хааяа дагаад явж
байгаа харагддаг” гэх мэдүүлэг,
4
Гэрч Б.Б-ийн / 2хх 105-106 / “...Им Жун Ү гэх БНСУ-ын иргэн Бүти ХХК
ний захирал Батжаргал гэж хүнд компани газраа залилан мэхлүүлсэн гэх хэргийг
ахлах мөрдөн байцаагч Г.Г нь шалгаж байсан. Тус хэргийг яллах дүгнэлт
үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлж байсан. Г.Г ээлжийн амралтаа
авсан санагдаж байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэрэг нь
прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцсан тул ахлах мөрдөн байцаагч
Батсайхан уг хэргийг хүлээн авч шалгасан Г.Б гэж хүнийг би цагдаагийн
байгууллагад ажиллаж байсан талаар мэдэхгүй. Им Жун Ү нь хохирсон гэх хэргийн
талаар манай албан өрөөнд ирж миний санаж байгаагаар надтай 2 удаа уулзаж
байсан санагдаж байна. Амаар бол Им Жун Ү гэх БНСУ-ын иргэн хохирсон хэрэг
шалгагдаж байгаа юм байна. Үнэн зөвөөр шуурхай шалгаж өгөөрэй гэж хэлсэн” гэх
мэдүүлэг,
Яллагдагч П.Бгийн Хаан банкны 00000000 дугаарын данснаас
Г.Б-н 00000000 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн дансны
дэлгэрэнгүй хуулга / 2хх 45-46 /
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн
Б/24 дугаартай тушаалд “...Г.Г-г Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр
хэлтсийн ахлах мөрдөн байцаагчийн ажлаас энэ оны 01 дүгээр сарын 17-ны
өдрөөс тасалбар болгон чөлөөлж, 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг
дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагчийн томилсугай” гэжээ. /
2хх 171 /
Г.Б-ийн яллагдагчаар өгсөн / 2хх 250 / “...О.Э гэдэг залуу
надад хандаж 500.000 төгрөг байна уу гээд надаас зээлж авсан. Тэгэхдээ “Г.Ганхүү
байцаагчид 500.000 төгрөг хэрэгтэй байна. Надад өгөх мөнгө байхгүй байна “ гэхэд
нь өгсөн” гэх мэдүүлэг,
Г.Г холбогдох эрүүгийн 1702000320059 дугаартай хэрэгт Нийслэлийн
прокурорын газрын хяналтын прокурор 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 149
дугаартай яллах дүгнэлт үйлдсэн хуулбар / 3хх 213-215 /
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01
дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоол, шүүх хуралдааны
тэмдэглэл / 3хх 175-182, 193-197 /
2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр яллагдагч Г.Г, П.Б нарт
холбогдох эрүүгийн 1702000310059 дугаартай хэргээс яллагдагч П.Бд
5
холбогдох эрүүгийн 1902000000186 дугаартай хэргийг тусгаарласан прокурорын
тогтоол / 3хх 107-108 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл,
журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л
байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг
хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг
тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч П.Бгийн үйлдэл нь албан тушаалтанд өөрөө буюу
бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн
агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн
хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй
гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч П.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг тавин хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу
9.984.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт
“Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж ял оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас
дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах
эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч П.Бд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал
тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт
хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг
үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн
6
тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг тавин хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу
9.984.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх
хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн
хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг
дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх
төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой П.Бд тус шүүхийн 2023 оны 04
дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЦХШЗ/385 дугаартай шүүгчийн захирамжаар
авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан
сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч П.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч
өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ
бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар
зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй
тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3,
4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч н овогт П.Б-г албан тушаалтанд өөрөө
буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцсугай.
2. Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар
зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн
269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин хоёр дахин
7
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 9.984.000 төгрөгөөр торгох ялаар
шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.Б нь
цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар
П.Б нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд
биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. П.Бд тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн
2023/ЦХШЗ/385 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр
гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй
болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох
бөгөөд шүүгдэгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш
14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн
үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж
заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих
эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн
тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл
шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ