| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2020/0992/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/60 |
| Огноо | 2022-01-07 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.3., 22.4.5., 22.5.1., 22.5.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган, Э.Халиун |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/60
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н.Ч ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан;
-мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;
-Б.Б ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан;
-мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;
-Ү.О ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан;-мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;
-Д.Н ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Н.Н ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Мөнгөн Н.М ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Р.О ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжиж, гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
-М.Б, Н.Б нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор, мөн Д.Б, С.Б, Д.Г, Б.Г, Ж.Н, Б.Д, С.А, Т.А, Ц.Н, Б.А нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Б.Ц ыг нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
-М.З г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулагчаар хамтран оролцож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 106 ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Б.Г, О.Т нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Г.Н ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
-С.Э ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Нийслэлийн прокурорын газраас Б.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр,
Нийслэлийн прокурорын газраас Н.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Н.Ч д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ү.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Д.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Н.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Н.М ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Р.О ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Д.Г , Ц.Н , Т.А нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ж.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Ц дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.А лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч М.З г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч О.Т ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Г.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч С.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Шүүгдэгч М.Б , Д.Б , С.Б , С.А , Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 110 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 40000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ү.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 15.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч ын цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
-Шүүгдэгч Ү.О ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоног, шүүгдэгч О.Т ын цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоног, шүүгдэгч Б.Б ийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Ү.О т оногдуулсан 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаас 15.000 төгрөгийг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 24.985.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Т т оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөс 1.800.000 төгрөгийг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 1.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Б т оногдуулсан 40000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаас 45.000 төгрөгийн торгох ялыг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 39.955.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Ү.О , Г.Н нарт оногдуулсан торгох ялыг 2 /хорё/ жилийн хугацаанд;
-Шүүгдэгч Д.Н, Н.Н , Н.М э, Р.О, Д.Г , Ц.Н , Т.А , Б.Г , Ж.Н , Б.Ц д Б.А л, О.Т , М.З , С.Э , Б.Г нарт оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б, Д.Б , С.Б , С.А , Б.Д нарт эрх хасах ялтай байх хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Д.Б , С.Б , С.А , Б.Д нар нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тэдэнд мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч Б.Б , Ү.О , Г.Н , Д.Н , Н.Н , Н.М э, Р.О, Д.Г , Ц.Н , Т.А , Б.Г , Ж.Н , Б.Ц д Б.А л, О.Т , М.З , С.Э , Б.Г нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс, шүүгдэгч М.Б , Д.Б , С.Б , С.А , Б.Д нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хугацааг тус тус тоолсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Н.Ч аас нэгжлэгээр хураан авсан 51 ширхэг буюу нийт 1,020,000 төгрөгийг,
-шүүгдэгч Б.Б ээс хураан авсан 100 ам.долларыг тус тус,
Гэмт хэрэг үйлдэж олсон орлогод шүүгдэгч Н.Ч аас 14.080.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Б ээс 1.580.000 төгрөгийг, шүүгдэгч Ү.О аас 1.500.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Н ээс 400.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Н ээс 300.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Г оос 800.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Н ээс 9.200.000 төгрөгийг гаргуулж улсын орлого тус тус болгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Хэрэгт эд мөрийн баримтаар хараагдсан шүүгдэгч Н.Ч ын “Ай Фонь” маркийн гар утас, “Nokia” маркийн арын батарейны хаалт байхгүй гар утас 1 ширхэг, ... гэх дугаартай “Мобиком” ХХК-ийн сим карт 1 ширхэг, “Kosin” гэх бичигтэй ногоон болон цагаан өнгөтэй флаш диск 1 ширхэг, “NOKIA” гэсэн бичигтэй товчлуур хэсгийн өнгө нь халцарсан хар өнгийн гар утас 1 ширхэг, “U CONNECT 2005” гэсэн бичигтэй саарал өнгийн флаш диск 1 ширхэг ... дугаартай газрын гэрчилгээ эх хувиар 1 ширхэг, ... дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хайрцагтай шигтгээтэй 2 ширхэг /1 хос/ ээмэг, цагаан өнгийн хайрцагтай дээд хэсгээрээ шигтгээтэй шармал өнгийн 3 ширхэг бөгж 113 3,800,000 төгрөгийн үнэтэй Dreab Diamond баримт зэргийг түүнд буцаан олгохыг,
-шүүгдэгч Б.Б ийн “шаргал өнгийн металлаар хийгдсэн, байшин, яст мэлхий, хүүхдийн тэрэг гэх мэт олон тооны шигтгээ бүхий дүрстэй гарын бугуйвч 1 ширхэг, цайвар ногоон өнгөтэй, дундаа шаргал өнгийн металл оруулгатай, шүр мэт улаан өнгийн чимэглэлтэй, буддын шашны эд зүйл болох эрх, 1 ширхэг нүдний шил зэргийг түүнд буцаан олгохыг,-шүүгдэгч Н.Ч аас хураан авсан Барилга, хот байгуулалтын сайд ... гэх гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн үнэмлэх 12 ширхэг, хүндэт тэмдэг 12 ширхэг, үнэмлэхийн гэр 11 ширхэг зэргийг Барилга, хот байгуулалтын яам руу хүргүүлэхийг тус тус шүүгчийн туслахад,
Шүүгдэгч Н.Ч аас хураан авсан ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “...” гэсэн хаяг бүхий цагаан өнгийн дугтуйтай “...” ХХК-ийн хүсэлт, шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг 4 хуудас баримт, автомашины тээшний хэсгээс хураан авсан бор өнгийн цаасан дугтуйтай, “...” ХХК-ийн тусгай зөвшөөрөл материалууд 88 хуудас материал, ... 100,000 төгрөгийн Gift card 1 ширхэг, НӨАТ-ын баримт 5 ширхэг, Голомт банкны орлогын мэдүүлэг 4 ширхэг, Голомт банкны зарлагын ордер 1 ширхэг, ... гэсэн бичигтэй худалдан авалтын баримт 1 ширхэг, ... гэсэн бичигтэй худалдан авалтын баримт 1 ширхэг;
Шүүгдэгч Б.Б ээс хураан авсан “...” ХХК гэх хаягтай цэнхэр өнгийн хавтастай баримтууд, “...” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын “эд мөрийн баримт устгах” комисст тус тус даалгасугай.
13. Шүүгдэгч Б.Б ийн өмчлөлийн ... арлын дугаартай, ... улсын дугаартай, Lexus RX450H маркийн тээврийн хэрэгслийн, шүүгдэгч Н.Ч ын өмчлөлийн ... дугаар бүртгэлтэй ... тоот орон сууц, ... дугаарын бүртгэлтэй зоорийн давхрын 4 тоот авто зогсоолын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5005 дугаартай тогтоолыг шүүгдэгч нар шүүхээс тогтоосон “гэмт хэрэг үйлдэж олсон орлого”-ыг улсын орлогод шилжүүлж шийдвэрлэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.
14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг компакт диск, нууц ажиллагааны магадлагаа зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
15. Шүүгдэгч Д.Н , Н.Н , Б.Ц, Д.Г , Р.О ь, Н.М э, Д.Б , М.Б , С.Б , Б.Ц д, Б.Г , С.А , Б.А л, Т.А , Ц.Н , Б.Дэлгэр, С.Э , М.З , Ж.Н , Б.Г , Г.Н , Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
16. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн 71.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ч ын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Ц.Т, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.А нарт асран хамгаалагч тогтоохыг түүний оршин суух Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.
17. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ч д урьд авсан Монгол Улсын хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ч д энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч д авсан цагдан хорих, шүүгдэгч Ү.О , О.Т нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг, тодорхой хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Н , Н.Н , Д.Г , Р.О ь, Н.М э, Д.Б , М.Б , С.Б , Б.Ц д, Б.Г , С.А , Б.А л, Т.А , Ц.Н , Б.Д, С.Э , М.З , Ж.Н , Б.Г , Г.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН