2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/396

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Н.Ч ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан;

-мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

-Б.Б ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан;

-мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

-Ү.О ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан;

-мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

-Д.Н ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

-Н.Н ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

-Н.М ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

            -Р.О рийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжиж, гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

-М.Б г бусдад давуу байдал бий болгох зорилгоор, мөн шүүгдэгч Д.Б, С.Б, Д.Г, Б.Г, Ж.Н, Б.Д, С.А, Т.А, Ц.Н, Б.А нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

-Б.Ц ыг нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

-М.З г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулагчаар хамтран оролцож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

-Б.Г, О.Т нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт; 

-Г.Н ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

-С.Э ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Ч д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 30.000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 30.000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

- Шүүгдэгч Ү.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 8.000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

-Шүүгдэгч Д.Н т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/  төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Н.Н т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Н.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6.500 /зургаан мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Р.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Д.Г , Т.А нарт тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Б.Г , Ц.Н нарт тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Ж.Н г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 8.000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Б.Ц ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч М.З д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Б.Г т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч О.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Г.Н т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч С.Э од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж;

 

Шүүгдэгч М.Б , Д.Б , С.Б , С.А , Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ялаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 30.000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар;

 

Шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 30.000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар;

 

Шүүгдэгч Ү.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 8.000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албан томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 18.000 /арван найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 /арван найман сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч ын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоног, шүүгдэгч Ү.О ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоног, шүүгдэгч О.Т ын цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоног, шүүгдэгч Б.Б ийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Н.Ч д оногдуулсан 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаас 1.245.000 төгрөгийг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 38.755.000 төгрөгөөр, шүүгдэгч Ү.О т оногдуулсан 18.000 /арван найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 18.000.000 /арван найман сая/ төгрөгөөр торгох ялаас 15.000 төгрөгийг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 17.985.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Т т оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөс 1.800.000 төгрөгийг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 1.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Б т оногдуулсан 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаас 45.000 төгрөгийн торгох ялыг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 39.955.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Н.Ч  нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд;

 -Шүүгдэгч Ү.О , Г.Н  нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд;

-Шүүгдэгч Д.Н , Н.Н , Н.М , Р.О ь, Д.Г , Ц.Н , Т.А , Б.Г , Ж.Н , Б.Ц  Б.А , О.Т , М.З , С.Э , Б.Г  нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б , Д.Б , С.Б , С.А , Б.Д нарт эрх хасах ялтай байх хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б , Д.Б , С.Б , С.А , Б.Д нар нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч , Б.Б , Ү.О , Г.Н , Д.Н , Н.Н , Н.М , Р.О ь, Д.Г , Ц.Н , Т.А , Б.Г , Ж.Н , Б.Ц  Б.А , О.Т , М.З , С.Э , Б.Г  нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс, шүүгдэгч М.Б , Д.Б , С.Б , С.А , Б.Д нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хугацааг тус тус тоолсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Н.Ч аас нэгжлэгээр хураан авсан нийт 1,020,000 төгрөгийг,

 

-шүүгдэгч Б.Б ээс хураан авсан 100 ам.долларыг тус тус, мөн шүүгдэгч Ү.О аас 1.500.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Н ээс 400.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Н ээс 300.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Г оос 800.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Н ээс 9.200.000 төгрөгийг гаргуулж улсын орлого тус тус болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хараагдсан шүүгдэгч Н.Ч ын “Ай Фонь” маркийн гар утас, “Nokia” маркийн арын батарейны хаалт байхгүй гар утас 1 ширхэг, ... гэх дугаартай “Мобиком” ХХК-ийн сим карт 1 ширхэг, “Kosin” гэх бичигтэй ногоон болон цагаан өнгөтэй флаш диск 1 ширхэг, “NOKIA” гэсэн бичигтэй товчлуур хэсгийн өнгө нь халцарсан хар өнгийн гар утас 1 ширхэг, “U CONNECT 2005” гэсэн бичигтэй саарал өнгийн флаш диск 1 ширхэг, ... дугаартай газрын гэрчилгээ эх хувиар 1 ширхэг, ... дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хайрцагтай шигтгээтэй 2 ширхэг /1 хос/ ээмэг, цагаан өнгийн хайрцагтай дээд хэсгээрээ шигтгээтэй шармал өнгийн 3 ширхэг бөгж 3,800,000 төгрөгийн үнэтэй Dreab Diamond баримт зэргийг түүнд буцаан олгохыг,

-шүүгдэгч Б.Б ийн “шаргал өнгийн металлаар хийгдсэн, байшин, яст мэлхий, хүүхдийн тэрэг гэх мэт олон тооны шигтгээ бүхий дүрстэй гарын бугуйвч 1 ширхэг, цайвар ногоон өнгөтэй, дундаа шаргал өнгийн металл оруулгатай, шүр мэт улаан өнгийн чимэглэлтэй, буддын шашны эд зүйл болох эрх, 1 ширхэг нүдний шил зэргийг түүнд буцаан олгохыг,

-шүүгдэгч Н.Ч аас хураан авсан Барилга, хот байгуулалтын сайд ... гэх гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн үнэмлэх 12 ширхэг, хүндэт тэмдэг 12 ширхэг, үнэмлэхийн гэр 11 ширхэг зэргийг Барилга, хот байгуулалтын яам руу хүргүүлэхийг тус тус шүүгчийн туслахад,

 

Шүүгдэгч Н.Ч аас хураан авсан ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “...” гэсэн хаяг бүхий цагаан өнгийн дугтуйтай  “...” ХХК-ийн хүсэлт, шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг 4 хуудас баримт, автомашины тээшний хэсгээс хураан авсан бор өнгийн цаасан дугтуйтай, “...” ХХК-ийн тусгай зөвшөөрөл материалууд 88 хуудас материал, ... 100,000 төгрөгийн Gift card 1 ширхэг,  НӨАТ-ын баримт 5 ширхэг, Голомт банкны орлогын мэдүүлэг 4 ширхэг, Голомт банкны зарлагын ордер 1 ширхэг, BAIGAL гэсэн бичигтэй худалдан авалтын баримт 1 ширхэг, ... гэсэн бичигтэй худалдан авалтын баримт 1 ширхэг;

Шүүгдэгч Б.Б ээс хураан авсан “...” ХХК гэх хаягтай цэнхэр өнгийн хавтастай баримтууд, “...” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын “эд мөрийн баримт устгах” комисст тус тус даалгасугай.

 

11. Шүүгдэгч Б.Б ийн өмчлөлийн ... арлын дугаартай, ... улсын дугаартай, Lexus RX450H маркийн тээврийн хэрэгслийн,

шүүгдэгч Н.Ч ын өмчлөлийн ... дугаар бүртгэлтэй ... тоот орон сууц, ... дугаарын бүртгэлтэй зоорийн давхрын 4 тоот авто зогсоолын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5005 дугаартай тогтоолыг шүүгдэгч нар шүүхээс тогтоосон “гэмт хэрэг үйлдэж олсон орлого”-ыг улсын орлогод шилжүүлж шийдвэрлэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.

            12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг компакт диск, нууц ажиллагааны магадлагаа зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

13. Шүүгдэгч Д.Н , Н.Н , Д.Г , Р.О ь, Н.М , Д.Б , М.Б , С.Б , Б.Ц , Б.Г , С.А , Б.А , Т.А , Ц.Н , Б.Д , С.Э , М.З , Ж.Н , Б.Г , Г.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч , Б.Б , Ү.О , Д.Н , Р.О ь, Н.М , Д.Б , М.Б , С.Б , Б.Ц , С.А , С.Э , М.З , Ж.Н , О.Т , Б.Г , Г.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Н , Д.Г , Б.Г , Б.А , Ц.Н , Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.А д авсан хувийн баталгаа гаргах, 10.000.000 /арван сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТСАЙХАН