Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Б.Эрхэмбаяр

Шүүгдэгч Л…

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э…

Гэрч Б…,

 Ж… нарыг оролцуулан тус шүүхийн

шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн прокурорын газрын

хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар

зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л…

холбогдох … дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, … оны … дугаар сарын …-ны өдөр Завхан аймгийн …. суманд төрсөн, … настай эмэгтэй, халх, дээд боловсролтой,

…. мэргэжилтэй, Завхан аймгийн … хэлтсийн дарга

ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн … сумын … дүгээр

баг … тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг

хариуцах чадвартай, … овогт …, /регистрийн дугаар: …./

 Шүүгдэгч Л…. нь Завхан аймгийн … хяналт, … албан … ажиллаж байхдаа иргэн Д…. ажил, албан тушаалд томилогдох

гэсэн хүсэл, ашиг сонирхлын үүднээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан

тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах журмыг

хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн

… тоот тушаалаар Д…. Завхан аймгийн …

албаны дотоод … албан тушаалд томилсны хариуд 2017 оны 05 дугаар сарын

09-ний өдөр Хаан банкны … тоот данснаас шилжүүлсэн … төгрөгийн

хээл хахуулийг тус банкин дахь өөрийн эзэмшлийн … тоот дансаар хүлээн

авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий анги1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт хамаарч

байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох

баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч … овогт … нь Завхан аймгийн … хяналт

…. албаны … ажиллаж байхдаа иргэн Б… 2017 оны 04 дүгээр

сарын 19-ний өдрийн … дугаартай тушаалаар Завхан аймгийн … хяналт

… албаны дотоод … түр томилсон байна.

Ийнхүү Б… ажилд томилохоосоо өмнө түүний нөхөр Г….

5.000.000 төгрөг өгөхийг шаардсан ба Г…. эхнэр Б…. ажилд

томилогдсоны дараа буюу 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч

Л…. ХААН банкин дахь … дугаарын дансанд Б….

…. дугаарын данснаас 1.000.000 төгрөгийг өөрийн эхнэр Б….

ажилд томилсны хариуд хахууль болгон Л… шилжүүлсэн, Л….

Г…. 1.000.000 төгрөгийг Б…. ажилд томилсны хариуд хахууль

болгон авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 Л… 1.000.000 төгрөгийг эхнэрээ ажилд оруулж өгсний хариуд өгсөн

талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Г… “...Тухайн үед буюу 2016 оны

сүүлээр манай эхнэр тодорхой эрхэлсэн ажилгүй байсан юм. Ингээд эхнэрээ ажилд

оруулах зорилгоор таньж мэддэг хүмүүстээ ажил захиж байсан юм аа. Тэгсэн

Л… 2016 оны намар над руу утсаар яриад “эхнэр чинь ажил хийж байгаа юу”

гэж асуухаар нь “ажлаасаа гарчихсан, ажилгүй байгаа” гэдгийг нь хэлсэн чинь “Завхан

аймгийн … хэлтэст дотоод … орон тоо байна. Надтай чи ирээд

уулзаач” гэж надад хэлсэн. ...Ингээд Л… хашааных нь үүдэнд уулзаад

ярилцаж байсан чинь “ажилд ороход 5 сая төгрөг ханш нь юм байна. 5 сая төгрөг өгчих

юм бол оруулж болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “5 сая төгрөг арай чанга байна. Ядаж

3 сая төгрөг болгож болохгүй юу …” гэж хэлсэн чинь надад тодорхой хариу

өгөөгүй. Ингээд эхнэртэйгээ энэ талаар ярилцсан бөгөөд тухайн үед эхнэр бид 2-т

бэлэн гаргаад өгөх 5 сая төгрөг байгаагүй...Ингээд 2017 оны 04 сард тушаал гаргаад

эхнэр Б… ажилд томилчихсон байсан. Ажилд томилсныхоо дараа Л…

дарга над руу утсаар яриад “эхнэрийн чинь тушаалыг гаргаад ажилд оруулчихлаа.

Надад мөнгөний хэрэг байна. Нөгөө мөнгөнөөсөө ярьсандаа хийгээчээ” гэхээр нь

тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор хүргэн ах … очиж

уулзаад түр 1 сая төгрөг зээлээч гэж хэлээд картыг нь авч яваад Завхан аймгийн

… сумын төв … банкны АТМ-с 1 сая төгрөг … руу шилжүүлсэн. Тухайн

үед Л…. өөрөө надад дансаа өгсөн юм аа...төд удалгүй буюу 2017 оны 06 дугаар

сард манай эхнэр манай ажил дээр ирээд намайг ажлаасаа гараад ир гэхээр нь гараад

уулзсан чинь “…надтай гэрээгээ цуцална гэнээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би

“хүний ажлыг хүндрүүлээд яахав өргөдлөө өгөөд гарчихгүй юу даа” гэж хэлсэн. Ингээд

манай эхнэр хэрүүл маргаан болж байгаад 1 сая төгрөгөө буцааж авсан талаар

эхнэрээс сонссон. Би Авлигатай тэмцэх газарт энэ талаар гомдол гаргая гэж бодож

байсан. Тэгэхдээ гомдол гаргаагүй. Ингээд 2021 оны 10 дугаар сард манай ажлын

…. өрөөнд цалингийн тооцоо хийлгэх гэж орсон чинь … “…

ажлаас шахаад байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газар, сангийн яам, төрийн

албаны зөвлөлд өргөдөл өгөх гэж байгаа гэхээр нь дээрх болсон зүйлээ хэлээд надад

мөнгө төгрөг шилжүүлсэн нотлох баримт нь байгаа. Тийм болохоор чи өргөдөлдөө энэ

талаар тусгачих гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, /61-63 дахь тал/

Мөн дээрх 1.000.000 төгрөгийг Л…. Д…. Төрийн албаны тухай

хуульд заасан журмыг зөрчиж Завхан аймгийн …. хяналт …. албаны

дотоод …. томилсны хариуд хахууль болгон авсан талаар шууд тусган

мэдүүлсэн гэрч Д…. “... 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажилд

томилсон тушаал гарсан. ... Урьдчилаад 1 сая төгрөг түр шилжүүлчих үү, байгаа нь энэ

мөнгө байна гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Ингээд би нөхөр … рүү залгаад

… мөнгөө нэхээд байна гэж хэлсэн чинь нөхөр өөрийнхөө ах … 1

сая төгрөг зээлээд шилжүүлсэн гэсэн. Хэрхэн яаж шилжүүлснийг нь мэдэхгүй. Ингээд

ажлаа хийж байсан чинь ахиад … үлдсэн мөнгөө нэхсэн. Тухайн үед машины

мөнгө орж ирээгүй байсан болохоор үлдсэнийг нь орж ирэхээр нь өгнө гэж хэлсэн чинь

заа гэсэн. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр … намайг өрөөндөө дуудаад

“чамайг ажиллуулахгүй, Засаг дарга битгий ажиллуул гээд байна. Тэгэхгүй бол намайг

ажлаас хална гээд байна, чи өргөдлөө бичээд өгчих гээд гуйгаад байхаар нь “хүн гуйж

ажилд орсон юм чинь” гэж бодоод гарах өргөдлөө бичээд өгчихсөн. Ингээд тэр дор нь

миний тушаалыг гаргаад ажлаас чөлөөлчихсөн. Ажлаасаа чөлөөлөгдсөний дараа

нэгэнт ажлаасаа гарчихсан юм чинь ажилд орох гэж өгсөн мөнгөө буцаагаад авъя гэж

… хэлсэн чинь надад хариу өгөхгүй байж байгаад “өгнөө” гэсэн мессеж бичсэн.

Ахиад хэд хоноод би ахиад залгаж мөнгөө нэхсэн чинь “би чамд ажилласан хугацаанд

зургаан зуун жаран мянган төгрөгийн цалин өгсөн. Тэр мөнгөө хасаад үлдсэн гурван

зуун дөчин мянган төгрөгийг шилжүүллээ” гээд шилжүүлсэн. Тэгэхээр нь би мессеж

бичсэн бөгөөд “үлдсэн мөнгөө авья, надад өгсөн цалин хувийн мөнгө бишээ, улсын

төсвөөс гарч байгаа мөнгөө, тийм болохоор миний мөнгийг өгчихөө” гэж бичсэн чинь

өгөхгүй гээд хэрүүл болсон. Ингээд мессежээр хэрэлдсэн байгаа. Ингээд орхичихсон

байсан чинь намайг ажлаас гарсны дараа 1 хүн ажилд авсан байсан. Тэр хүн өмнө нь

дээрх албанд ажиллаж байгаад чөлөөлөгдөөд шүүхээр ороод буцаад томилогдсон юм

шиг байна лээ. Энийг хүмүүсээс дам байдлаар сонсоод үлдсэн мөнгөө авахаар

шийдээд ахиад … руу мессеж бичиж хэрүүл болсон. Ингээд үлдсэн 640.000

төгрөгөө буцааж авсан. Энэ мөнгө бол ажилд орох гэж өгсөн мөнгө байгаа юм аа.

Анхнаасаа ажилд томилчих явц, дундаа мөнгийг нь өгье гэж тохиролцсон. Бид нарын

хооронд өр авлага гэх зүйл байхгүй. Энэ мөнгөнөөс эхлээд 340.000 төгрөгийг буцааж

авсан. Дараа нь ахиж хэрүүл хийж байгаад 660.000 төгрөгийг би өөрийнхөө дансаар

авсан байгаа. Энэ хүнийг гүтгэх шалтгаан надад байхгүй. Манай нөхөр … энэ

асуудлыг авлигатай тэмцэх газарт гаргаж шалгуулъя гэж ярьж байсан. Тэгээд

ажлынхаа хүнээр дамжуулж энэ гомдлоо гаргасан юм байна лээ...” гэсэн мэдүүлгээр,

/56-60 дахь тал/

Л…, Д… нарын хоорондоо харилцсан цахим захидлын агуулгыг

бичиж тэмдэглэсэн Д… гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийн

“...Д…: snu ta awsan munguu … ene dans ruu hiigeedheerei bi

ajil huutsulduhuur margaash hot yawah gj bn...

2017.06.22-Д….: Ta ih aimar hun yum 1 sariin ajliig 1 sayar uneldeg bi 5

sar ajlaad garah bsan bn unen setgeleesee tus bolie gj bodson bol us bolsnoo yarij hun

daramlahgui bmaar harin 1 sariin tsalingaar tus bolchloo gj bodmoor ta minii msjind bish

munguu nehsend uurlasan uguh bodolgui bsan uchraas hunii nudend tus bolson tsarai

gargachihaad bitgii bi tanai nuhriig tatsan gd hun daramtlaad bai

2017.07.16-Д…: munguu awmaar bn ta chin yamar sonin hun be ajild

oroogui bhad hunii mungu awchihaad ugduggui harin ch uhamsraaraa butsaaj ugmuur yum

… tatsan gd awah gd bgaa yumuu anhnaasaa helehgui yasan yum tegwel arai

uur sh de bi … huneer utsaae asuulgasan chin tiimhun orson bsan garsan

baisan medehgui ter talaar sain medehgui darga ni medeh bh gsn bn lee

2017.07.17-Д…: munguu awiya uguuchee

Neg ajild oroh gd 1 say uguud bdag bi tiim bayan bish argagui bolood mungu ugch

ajild oriyo gj bodson

2017.07.18-Yamar aimar yum be neheed bhad ugduggui ajild oroogui yum chin

butsaaj uguh yostoi biz de nehuulehgui ugmuur bhad ....

2017.08.01-Д…. munguu awiya bitgii … lu yariad bai bi dansaa

uguu bzde zugeer munguu ugchih namaig urgudul bicheed uguud garahad yu ch heleegyui

buh yum duussan met uuruu gargaa bzde tegeed ch munguu guitsed uguugui bolohoor

gargasan bi ug ni bugdiin uguh gj bsan yum bi unenee helsen hunees mashinii mungu awna

tegeed ugnu gd

Bi bs ajil turul huutsulduud bn hurdan hiigeech yamar sonin yum be ta uguh ni zuw

bizdee eswel buruu yumuu ta awah yostoi yumuu

2 sar nehlee yamar hetsuu yum be hurdan uguuchee

… ene … dans ene ruu hii

…. дугаараас: Ogno ogno odoo ch belen bna. Ehleed huntei hun shig

haritsaad surchih. Neleed ajij harlaaa ooriig chini namaig aria l buruu oilgood bgaa bololtoi

yum.

nuhurt chini tuslahad ataarhagchid namaig yu gj doromjilsniig nohroosoo asuugaarai

teriig bi toohgui ongorooson. Harin tusiin hariug doromjlol zuhel bolgood ta 2iig ingej

awirlana gej bi bodoogui shuu. Nad shig urij irj tsalin ugch ajilluulchihaad eldveer heluuleed

chimeegui yawah oor negniig olooroi minii duu.hariu neheegui l dee bi mongoor unelj

boldoggui yum gej bas baidag yum hunii tusch setgel itgel gej …. Huntei neg udaa haritsaad

daraa ni husseneeree eldevleed orhiod bval yu boloh we

Д….: bi tanid yuch yariagui uuruu ehelsen ta bolon tanai ajilchid

uursdiiguu heterhii undurt bodson humuus hun her undurt garna ter hemjeegeer huchtei

unana shine ajiltan gd gaduurhaad eldewleed bdaggui yum ta yu gj bodno helne duraaraa

bol

… дугаараас: Bi tanai ger buld bag ach bolow tuslachih yumsan gej bodson

bolood l tiim shiid gargaj 2 gazar ta 2iig ajild avah gej hicheesen yum ternees bi ta nart ortei

bish shuu dee. Oor iluu chadwartau humuus ajil haij ireed nadad songolt bsan bas erh ni ch

bsan uchraas ter. Hunii nutagt yawaa emegtei hung j bodoj tuslahsan gj bodoj bsan ug ni.

Harin odoo bo eldweer heluuleed bhiig tailbaryariad chamtai sorgootsoldohiig ogtoos

husehgui bna da

 Д….: bi hun shig bgaad duugui za yahaw boloh bailgui gd bich gsn

urgudliig chin duugui bicheed garaa bizdee ta uur nadaar yalgah gsn yu bi taniig chirchih bh

gj bodood … hel am hiigeegui helbel bi bugdii n helne shde unen yaldag bol bi

hezeed buruudahgui

…. дугаараас: Bi chinii umnu buruu zuil hiiigeegui ee. Ajiltnuud hun yaj

handahiig bi zaaj zurdaggui tednii hereg …

2017.08.15-Д….: munguu aviy hiigeech

Odo bolloo hiihgui bol yarilaa za

… дугаараас: Nadad ogson buhnii chini butsaalaa. Heruul haraal doromjloliig

chini heden zuu dahin nugalaad oort chini tusahaar butsaalaa ene bol chinii oortoo hiisen

zuil shuu oortoo gomdooroi

Bi harin ta nart ogson buhnee itgel tusch setgelee butsaagaad awchihna chinii

namaig doromjilson gutgesen buhniig hen negen hezee negen tsagt chamd oilguulna teneg

mini. Chi oortoo l hor hurgelee dee

Д….: hutsaaraai cham shig awgai yamar sejigiin amidardag awgai we

haraal chin uurt chin tusna za bi buruu yum hiigeegui chi hunees hahuuli awah chin zuw

zam uu

… дугаараас: zail mal mini chi l ehlee biz dee hun heleeree mal holooroo

 Д….: chi hunii mungiig butsaaj uguhgui yah yum bi 1 sar ajlaagui garsan

bol yahuu bas yu gj hudlaa helj awah uu

Chi hund hir hurgeheeree yadgiin … ajlaas ni gargah uu chi uuruu unah

nuhee yhah blgui

… дугаараас: chi orohgui gel helj chadahgui guisnaa martaa yu evii dee

ooroo heniigee meddegguia yum bhdaa orovdoltei yumaa bi cham shig hum doromjilj bdag

teneg hun bish doromjloliin chine hariug helj chadah muu ug zondoo medneldee chi l

nohroo ajilgui bolgono gej aigaad sedel ogood bga yum bnal daa evii dee...” /33-53 дахь

тал/ гэсэн хэсгээр,

Л… ХААН банкин дахь … дугаарын дансанд 2017 оны 05

дугаар сарын 09-ний өдөр … дугаарын данснаас 1.000.000 төгрөг шилжин

орсныг нотолсон …, …. дугаартай дансны гүйлгээний баримтуудаар

хангалттай тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд

заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн

байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой

зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан,

мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл

баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд

хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач

холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолсон хууль ёсны

баримтууд байна.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан

тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах харилцааг

зохицуулсан бөгөөд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1

дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн

байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж

байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн

түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэж мөн зүйлийн 4 дэх

хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан

албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох

иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог

шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв

байгууллагад тавина.” гэж, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар

батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын

4 дүгээр зүйлийн 4.8-д “...албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр албан хаагчаар,

эсхүл төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон хугацааг

заан түр орлон гүйцэтгүүлнэ.” гэж тус тус заажээ.

Д… нь Завхан аймгийн … хяналт … албаны дотоод

… буюу төрийн жинхэнэ албан тушаалд түр томилогдохоосоо өмнө төрийн

жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй болох нь Завхан

аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны

өдрийн … дугаартай албан бичгээр нотлогдсон байна.

Шүүгдэгч Л…. Г…. өөрийн эхнэрийг ажилд оруулах ашиг

сонирхлын үүднээс 2002 оны Төрийн албаны тухай хуульд заасан сул орон тоог нөхөх

төрийн албан хаагчийг түр томилох журмын дагуу өөрт олгогдсон бүрэн эрх, үндсэн

чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлэхгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд

бүртгэлгүй Д… ажилд авсны хариуд Г…. 1.000.000 төгрөгийг

авсан үйлдэл хахууль авах гэмт хэргийн шинжтэй байна.

2002 оны Эрүүгийн хуульд заасан “Албан тушаалтан” гэх ойлголтыг 2015 оЭрүүгийн хуульд нийтийн албан тушаалтан гэж тодруулсан бөгөөд мөн хуулийн 22.4

дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан хахууль авсан бол нийтийн албанд томилогдох

эрхийг таван жилээс найман жил хүртэл хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин

долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл нэг жилээс таван

жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 2 жилээс найман жил хүртэл

хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж оногдуулах ялыг хүндрүүлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...

оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг

дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ үйлдэл эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүн,

хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг

үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус заасан байна.

Л… 2022 оны Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхгүйгээр

Д…. ажилд томилсны хариуд 1.000.000 төгрөгийг Г…. авсан нь

албан тушаалтан хээл хахууль авах гэмт хэргийн шинжтэй байх тул Л… 2015

оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх

хэсэгт заасан хээл, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй

байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э…. гэм буруугийн шүүх хуралдаанд

гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л… нь Төрийн жинхэнэ албан тушаалын сул

орон тоог нөхөн төрийн жинхэнэ албан тушаалд авах журмыг хэрэгжүүлэхгүй байхаар

урьдчилан амлаж хээл хахууль авсан гэх үйлдлийг шүүгдэгч хэзээ хаана ямар

байдлаар үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй байна. Сул орон тоонд сонгон

шалгаруулалтгүйгээр Б… ажилд авсны дараа хүсэлтээ Завхан аймгийн

төрийн албаны салбар зөвлөлд гаргасан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан

нийгэмд аюултай шинжийг агуулаагүй байна. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн 16

дугаар зүйлийн 16.2-т зааснаар гэмт хэрэгт тооцохгүй байхаар шийдвэрлэж өгнө үү”

гэсэн дүгнэлт гаргасныг хүлээж авах боломжгүй байна. Учир нь:

Хээл хахууль авах гэмт хэрэг нь төрийн албанд иргэдийн итгэх итгэлийг

алдагдуулж, төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг ханган ажиллах зарчмыг

ноцтой зөрчиж, төрийн байгууллагын олон нийтийн үнэлэмжийг сулруулдаг учир

шүүгдэгчийн үйлдлийг хээл хахууль авах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий

агуулсан гэж үзэхгүй. Иймд өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй

байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Л… үйлдэлд урьдчилан амласан гэх

нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар

Г…. өөрийн эхнэрийг ажилд оруулж өгөх тухай хүсэлтийг Л…

гаргасан, түүний хариуд Л… Б… ажилд томилсон тушаал гаргаж

1.000.000 төгрөгийг Г…. авсан хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд

Л… дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д

заасан “урьдчилан амласан” гэх шинжийг хангаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг тул эрүүгийн

хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаагүй, прокурор буруутгаж яллах дүгнэлт үйлдээгүй

этгээдүүдийн хувьд шүүх ямар нэгэн дүгнэлт хийж, шийдэл гаргах эрхгүй учир яллах

дүгнэлтийн хүрээнд энэ шүүх хуралдаанаар Л… холбогдох хэргийг хянан

шийдвэрлэсэн болно. Түүнчлэн Л… хахууль өгсөн этгээдийг хөөн хэлэлцэх

хугацааны дотор яллагдагчаар татаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа

дууссан” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан

тул шүүх хахууль өгсөн этгээдийн үйлдлийг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах

шаардлагагүй гэж үзсэн.

Шүүгдэгч нь Л… нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л… 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаазүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268

дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “гэмт хэрэг

үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага

хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “

Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс

хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун

тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш

зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих

ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч

Л… үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн

268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч Л… эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2002 оны Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийн 55.1.1-д зааснаар анх

удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч Л… эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 56

дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л… эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт

хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.000.000

төгрөгийг хурааж улсын орлого болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268

дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг 1 жилийн

хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт

зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах нь 2002 оны

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “ Ял, эрүүгийн

хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр

хэмжээ гэм буруутай этгээдийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд

тохирсон байна “ гэж заасан шударга ёсны зарчимд, 2002 оны Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь

иргэн нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг

сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс

урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ

гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн

холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар

зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-д зааснаар дууссан гэж байгаа ч дээрх дүгнэлтийг

хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам тогтоосон зохицуулалт нь хэдийгээр

материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар,

агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг

илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээ нь

өөр өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай ойлголт хэдий ч зарим

тохиолдолд тэдгээр хэм хэмжээний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог

шинжийг илэрхийлдэг, эсхүл харилцан зөрчилдсөн байдлаар хуульд тусгагдаж

болохыг эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн онолоор хүлээн

зөвшөөрдөг учир тухайн хэм хэмжээний агуулга, мөн чанарыг харгалзан хэрэглэдэг

болно.

Хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилсөн

тул Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор тухайн этгээдийг

яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох ба хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн шинжийг агуулсан энэхүү хэм хэмжээ нь уг зохицуулалт

хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш үйлчлэх бөгөөд энэ тохиолдолд уг заалт

өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

Л… хээл, хахууль авсан гэмт хэрэг нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний

өдөр үйлдэгдэж төгссөн байна. Дээрх гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Л…

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу хөөн хэлэлцэх хугацааны дотор

яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан

дүгнэлтдээ “ Л… үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль хүчингүй

болсон ба сул орон тоо маргаантай байгаа нөхцөлд сонгон шалгаруулалт явуулахгүй

гэдгээр төрийн албан хаагчийг яллах биш харин сонгон шалгаруулалт явуулсан бол

хариуцлага тооцохоор нөхцөл байдал өөрчлөгдсөн. 2002 оны Эрүүгийн хуулийн 73

дугаар зүйлийн 73.1-д Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэмт

хэргийн шинжийг агуулсан үйлдэл нийгэмд аюултай шинж чанараа алдсан буюу уг

этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно

гэж заасныг үндэслэн Л… Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн

дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан цаг

үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг тухайн гэмт хэрэг нь хэдийгээр Эрүүгийн

хуулийн тусгай ангид заагдсан боловч гэмт хэргийн шинжийг агуулсан хэрэг нийгэмд

аюултай шинж чанараа алдсан байхыг ойлгох ба хээл хахууль авах гэмт хэргийн

тухайд нийгэмд аюултай шинж чанараа алдсан гэж үзэх боломжгүй. Иймд

өмгөөлөгчийн дээрх дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Содном нь тогтоогарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад

төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10

дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч … овогт … 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “хээл хахууль авах” гэмт

хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч Л… төрийн албанд ажиллах эрхийг 1 жилийн

хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт

зааснаар Л… 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Л… оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих

байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх

хэсэгт зааснаар Л…. оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1

жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Шүүгдэгч тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг

үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Шүүгдэгч Л… өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга

хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулэрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг

битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх

төлбөргүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн

лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч,

тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны

прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн

дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж

заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих

эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ