Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 105

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, шүүгч Д.Цэцэгээ, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэйгээр, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Иргэдийн төлөөлөгч Н.Уранчимэг, Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч Д.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамц овгийн Давгадоржийн Мөнхжаргалд холбогдох 201615000350 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1980 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 4 дүгээр баг, “Уулзварын хоолой” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Жамц овгийн Давгадоржийн Мөнхжаргал. /РД:ЙВ80082915/  
Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Залаа" гэх газар өөрийн эзэмшлийн Тоёота Марина маркийн 39-81 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн тухайн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж цахилгааны эх үүсвэрийг зориулалтын бэхэлгээгээр бэхлэлгүй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэл нь шатаж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн С.Батбаяр, Д.Батмөнх нарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:   
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Д.Мөнхжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн орчимд Сант сум руу хүүхдээ хүргэж өгөх гээд явсан.  Надтай талийгаач нар хамт явсан. Замаараа талийгаач ахын найзынхаар орж 1 шил архи уусан. Сумын төв дээр очоод хүүхдээ суудаг айлд нь хүргэж өгчихөөд Ганбаатарын гэрт 1 шил архи уусан. Би тэрнээс 3 татсан. Тэндээсээ гараад сумын баруун талын овгор дээр дахиад 1 шил архи уучихаад хөдөлсөн. Бид гурав хөдөлж яваад 7-8 км 
 орчим явсан байх, гэнэт машины урд хамарнаас утаа гараад байхаар нь зогсох гэтэл машин тооромзгүй болсон байсан. Тэгээд болохоо байлаа гээд талийгаач нарыг сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь машинаа жалганд оруулж зогсоогоод өөрөө буугаад баруун талаар тойрч очоод хаалга онгойлготол машин дэлбэрсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг сэрэхэд машины хажууд хэвтэж байсан. 16 цагийн орчимд би Сант сумын төв рүү очиж юу болсон талаар хэлсэн. Миний хувцас, бие шатсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт тус бүр 500000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.  
Хохирогч Б.Отгонбатын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчим ах Батбаярыг машинтай явж байгаад шатаж нас барсан талаар сураг сонсоод хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Бээжин рүү утсаар ярьж асуухад Батбаяр ах, Батмөнх нарыг машинтайгаа шатаж нас барсан гэж хэлэхээр нь мэдсэн. Мөнхжаргал нь машины бүрэн бүтэн байдлаа хангаагүй байдлаас болж энэ хэрэг гарсанд гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Миний зүгээс ар гэрээ төлөөлж энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62 хуудас/,  
Хохирогч Д.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр Батбаяр, Батмөнх ах, Мөнхжаргал ах нар Мөнхжаргалын ахын том хүүг Сант сумын төвд сургуульд нь хүргэж өгөх гээд 11 цагийн орчим Мөнхжаргалын хар ногоон өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй, жижиг суудлын машинтай явцгаасан. Манай байгаа газар гар утасны сүлжээ байдаггүй тул юу болсон талаар мэдэхгүй байсан. 22 цаг өнгөрч байхад утсаар мэдээд Мөнхжаргал ахын машин шатаад манай нөхөр Батбаяр, Батмөнх ах нар шатаж нас барсан, Мөнхжаргал ахыг түлэгдсэнг мэдсэн. Бүгдээрээ л ах дүү нарын хүмүүс тул миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-66 хуудас/,  
Хохирогч Ч.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Манай нөхөр Батмөнх нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрээсээ Баянгол сумын унаанд суугаад идшээ хийхээр ганцаараа явсан. Баянгол сумын төв дээр төрсөн дүү Мөнхбаатар /бор гэж хочилж дууддаг/ тосож аваад хөдөө гэр рүүгээ явж байгаа талаараа над руу утсаар ярьсан. Би бол аймагт гэртээ л байсан. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нөхрийн дүү Мөнхбаатартай утсаар 13 цагийн үед залгаж ярихад Мөнхбаатар хэлэхдээ Батмөнх, Батбаяр, Мөнхжаргал гурвыг Мөнхжаргалын том хүүг Сант сумын төвд байдаг суудаг айлд нь хүргэж өгөх гээд явсан гэж хэлэхээр нь мэдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад Мөнхжаргалын утас руу залгаж ярихад одоо удахгүй бид гурав сумаас гарах гэж байгаа талаараа хэлсэн. 15 цаг 30 минутанд өөрийнхөө утсаар Мөнхжаргалын гар утас руу залгахад л гар утас нь холбогдохгүй болохоор нь хөдөө явчихсан байна гэж бодсон. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчим утсаар болсон явдлыг мэдсэн." гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 хуудас/,  
Гэрч Ө.Бямбатогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Мөнхжаргал бид хоёр садан төрлийн холбоотой. Мөнхжаргалын аав нь манай ээжийн төрсөн ах байгаа юм. Д.Мөнхжаргал нь эхээс 7-уулаа, дээрээсээ 2 дахь хүүхэд нь. Батмөнх нь төрсөн ах нь байсан. Айлын том хүү байсан. 5 дүүтэй, Мөнхжаргал нь Баянгол сумын ЕБС-ийн 10 жилийн сургуулийг 4 дүгээр анги төгссөн. Ааш зангийн хувьд зөв зантай, төлөв даруухан хүн. Архи уудаг, тамхи татдаг. Хувьд ноогдох хөрөнгө гэвэл бод, бог нийлсэн 200 гаран малтай, улсын дугааргүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой, 39-81 ӨВР улсын дугаартай, хар өнгийн Тоёота марина маркийн машин нь сая шатсан. Өөрийн нэр дээр өвөлжөө, хаваржааны газаргүй, 5 ханатай гэртэй. Цэргийн алба хаагаагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70 хуудас/,  
Гэрч Ч.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Мөнхжаргалын ээж нь миний төрсөн эгч байгаа юм. Мөнхжаргал нь Баянгол сумын ЕБС-ийн 10 жилийн сургуулийг 4 дүгээр анги төгссөн. Ааш зангийн хувьд хүнд тусархуу, элдэв янзын зангүй хүн. Архи уудаг байсан. Сүүлийн үед элэг нь өвдөөд байгаа тул архи хэрэглэхээ больсон. Тамхи татдаг. 
 Гэр бүлийн хэрэгцээнд бод, бог нийлсэн 200 гаран малтай, улсын дугааргүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой, 39-81 ӨВР улсын дугаартай, хар өнгийн Тоёота марина маркийн машин нь сая шатсан. Тэр өөрийнх нь эзэмшлийн машин байсан. Өөрийн нэр дээр өвөлжөө, хаваржааны газаргүй, манай аавын хаваржаан дээр байдаг. 5 ханатай гэртэй. Цэргийн алба хаагаагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71 хуудас/,  
Гэрч И.Баяртогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 13ны өдөр би сумын төв орж шатахуун түгээхээс бензин авах гээд 13 цагийн орчимд очиход хар өнгийн машиныг Мөнхжаргал уначихсан, Батбаяр машин дотроос бууж ирсэн. Батбаяртай уулзахад Батбаяр халамцуу архи хэрэглэчихсэн байсан. Бензинээ түрүүлж аваад дэлгүүрийн үүдэнд машинаа тавиад дэлгүүрт байхад Батбаяр араас орж ирсэн. Батбаяр дэлгүүрээс 1 шил, 0.5 литрийн, Улаанбаатар нэртэй архи аваад миний өвөрт хийлгээд гарсан чинь хамт явсан 2 хүн нь явчихсан байсан. Арын хороололд Батбаяртай машинтай очиход Мөнхжаргал нь айлаас гараад ирэхээр нь Батбаяр, Мөнхжаргал бид гурав тэр айлд орсон. Батмөнх нь машинд унтаж байгаа гэж тэр айлд ороход Мөнхжаргал яриад байсан. Архийг би өврөөсөө гаргаад Мөнхжаргалд өгөөд Мөнхжаргал архийг нь аягалаад хуваагаад ууж дуусаад Мөнхжаргал машинаа унаад Батбаяр, Батмөнх хоёр машинд суугаад миний араас хөдөлсөн. Би дэлгүүрийн үүдэнд очоод 1 шил 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи аваад тэр хэдтэй хамт хөдлөөд хээр авсан архиа Батбаярт өгөөд өөрөө тэрнээс 2 удаа хундагаар уугаад яваад өгсөн. Тэр гурав хөдөө гэр рүүгээ явна гээд нэлээн согтуу гурвуулаа үлдсэн. Мөнхжаргал машинд эвдрэл, гэмтэл байгаа талаар яриагүй. Морь нь аймагт дээгүүр хурдалсан гэж яриад байсан. Тэр гурав хоорондоо хэрэлдэж муудалцсан юм байгаагүй. Ил харагдах шарх, сорви байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 72-73/,  
Гэрч С.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 13ны өдөр би гэртээ байж байтал хар өнгийн суудлын жижиг машиныг /улсын дугаарыг нь санахгүй байна/ Мөнхжаргал барьчихсан, Батмөнх хажууд нь суучихсан хоёулаа архи уусан Батмөнх нилээн согтуу ирсэн. Мөнхжаргалын согтуу нь гайгүй байсан. Би тэр хоёрыг гэртээ оруулаад гэртээ байсан 1 шил, 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архинаас Мөнхжаргал 2, 3 удаа уугаад үлдсэнийг нь Батмөнх бид хоёр хувааж уусан. Ууж дуусаад Мөнхжаргал машинаа унаад, Батмөнх хажууд нь суугаад төв рүү хөдөлсөн. Манай гаднаас машин нь асаад хөдөлсөн тул машинд ямар нэгэн гэмтэл догол байгаагүй байх гэж бодсон. Батмөнх идэшээ хийхээр ирсэн, дуусаад буцаад хөдөө явна гэж ярьж байсан. Тэр хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй, хоёуланд нь ил харагдаж шарх, сорви байгаагүй. Манайхаас хөдлөхдөө согтолт нь гайгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 74-75 хуудас/,  
Гэрч Н.Пүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчимд том хүүгээ сургуульд нь хүргэж өгөх гээд манайд ирсэн. Хүүтэйгээ хоёулаа орж ирсэн. Гадаа машинд нь хүн байсан талаар мэдээгүй. Манайд орж ирэхдээ архи хэрэглээгүй эрүүл байсан. Хөдөө явна гээд гэрээс гараад явсан. Би Мөнхжаргалыг гаргаж өгөөгүй. Тухайн үе эхнэр, хүүхэд хоёр Баянгол суманд эмнэлэгт хэвтэж байсан. Дахиж тэр өдөр ирээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр машин нь шатсанг мэдсэн. Мөнхжаргал нь элдэв янзын зангүй, манайд орж ирэхдээ архи хэрэглэж байгаагүй. Найз нөхөдтэйгээ архи хэрэглэдэг эсэхийг нь мэдэхгүй. Тамхи татдаг.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76-77 хуудас/,  
Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..2016 оны 11 дүгээр сарын 13ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Манай шатахуун түгээх дээр хар ногоон өнгийн, /улсын дугаарыг нь санахгүй байна/ жижиг суудлын машиныг Мөнхжаргал /Жагаа/ уначихсан байсан. Хамт явсан Батмөнх, Батбаяр нар нь хамт суучихсан гурвуулаа согтуу байсан. Мөнхөө нь бензиний мөнгө гэж 20000 төгрөгөөр нь машинд бензин хийж өгсөн. Батбаяр нь 5000 төгрөг өгөөд саванд бензин авах гэсэн юм гэхээр нь хийгээд өгтөл машиныхаа ард багажинд хийж байгаа харагдсан. Манай шатахуун түгээхээс 13 цагийн үед машиныг Мөнхжаргал өөрөө унаад сумын төв рүү явж байгаа харагдсан. Хоорондоо хэрэлдэж 
муудалцсан юмгүй байсан. Машинд эврэл гэмтэл ажиглагдаагүй, машинаа эвдрэл гэмтэлтэй ч гэж яриагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78 хуудас/,  
Гэрч Д.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 13ны өдөр С.Батбаяр, Д.Батмөнх, Д.Мөнхжаргал нар Мөнхжаргалын 39-81 ӨВР улсын дугаартай, хар ногоон өнгийн Тоёота марина маркийн машинтай Мөнхжаргалын том хүүг Сант суманд хүргэж өгөх гээд хамт 10 цагийн орчимд явцгаасан. Явахаасаа өмнө бүгдээрээ архи уугаагүй байсан. Сант сум руу явсан С.Батбаяр, Д.Батмөнх, Д.Мөнхжаргал ах нарыг Сант сумаас ирж явж байгаад машин нь шатаад манай том ах Батмөнх, хүргэн Батбаяр нар машинд шатаж нас барсан, Мөнхжаргал ахыг амьд үлдсэн талаар утсаар мэдсэн. Д.Мөнхжаргал нь уг машиныг хадам ах Алтангадасаас 2016 оны 06 дугаар сард авсан. Машин худалдаж авснаас хойш засвар үйлчилгээ хийж байсанг хараагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79 хуудас/,  
Гэрч Ц.Ёндонжамцын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2011 оны 10 дугаар сарын сүүлээр хар өнгийн Тоёота марина маркийн машиныг УБ хотоос УБ хотын дугаартай /дугаарыг нь санахгүй байна/ машиныг хувь хүнээс 3500000 төгрөгөөр худалдан авч байсан. Машин зарсан хүн нь Өвөрхангай аймгийн гаралтай, Улаанбаатар хотод оршин суудаг Батцэрэн гэдэг нэртэй хүн байсан. Би Тоёота марина маркийн машиныг 2014 оны 05 дугаар сарын сүүл хүртэл унаад хэрэглэж байгаад Өвөрхангай аймаг дахь Бичил Глобус ХХК-д барьцаанд зээлэнд тавьчихаад байж байтал төрсөн ахын хүү Лхагвадорж миний Тоёота марина маркийн машиныг авий гэхээр нь бичил глобус ХХК-ний зээлийг би өөрөө дуусгаад 2014 оны 05 дугаар сарын эхээр 2000000 төгрөгт машиныг Лхагвадоржид зарсан. Зарахдаа худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Амаар тохиролцоод зарсан. Лхагвадорж надад мөнгө төгрөгөө бүрэн өгсөн боловч өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй. Тоёота марина маркийн машиныг 2016 оны 12 дугаар сард Алтангадас гэдэг хүн өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Лхагвадорж машиныг хэнд зарсныг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80 хуудас/,  
Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр Нэргүй бид хоёр Сант сумын төв дээр гэртээ дөнгөж орж ирээд удаагүй байхад Мөнхжаргал нь ганцаараа архи үнэртүүлсэн орж ирсэн. Мөнхжаргалын төрсөн ах Батмөнх нь гадаа машинд унтаж байгаа гэж ярьж байсан. Мөнхжаргал нь манайхаас Батбаярыг сураад байхаар нь мэдэхгүй гэж хэлсэн. Манайд тамхи ороогоод гарсан чинь Батбаяр, Догоо гэдэг залуутай манай гадаа ирсэн. Манай гэрт Батбаяр, Мөнхжаргал, Догоо гурав хамт эргэж орж ирээд Догоо нь өврөөсөө 0.5 литрийн Улаанбаатар архи гаргаж ирээд Мөнхжаргалд өгтөл тэр архийг задлаад манай нөхөр, Батбаяр, Мөнхжаргал, Догоо дөрөв архийг хувааж уугаад явлаа гээд 15 цаг өнгөрч байхад манайхаас гарсан. Би гэрээс гараагүй тул машиныг нь хэн унаад явсныг хараагүй. Машиныг хэн унаад явсныг манай нөхөр Нэргүй мэднэ. Тэр архинаас өөр архи уугаагүй. Батмөнх манайд орж ирээгүй гадаа машинд байсан тул согтуу байсан талаар мэдээгүй. Мөнхжаргалын ярьж байгаагаар Ганбаатарынд архи уугаад согтоод унтсан гэж ярьж байсан. Батбаяр, Мөнхжаргал нар нь манайхаас гарахдаа согтолт нь гайгүй байсан. Би гарч машиныг нь гараагүй учраас эвдрэл гэмтлийг нь мэдээгүй. Манайд байхдаа хэрэлдсэн зүйл байхгүй, зүгээр л ярьж хөөрч байгаад гарсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-82 хуудас/,  
Гэрч Ч.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Эрдэнэцэцэг бид хоёр Сант сумын төвд гэртээ ирчихсэн байж байхад Мөнхжаргал нь хар өнгийн машинтай, /нэр, улсын дугаарыг нь мэдэхгүй байна./ ирээд халамцуу манайд ганцаараа орж ирсэн. Манайд Мөнхжаргал тамхи ороогоод гарахад Батбаяр, Батмөнх нар хоёулаа архи уучихсан согтуу байсан. Манайд тэр гурав орж ирээд Батбаяр өврөөсөө архи гаргаж ирээд Мөнхжаргалд архийг өгөөд Мөнхжаргал, Батбаяр, Батмөнх бид дөрөв хуваагаад уусан. Тэд нар архиа ууж дуусаад Мөнхжаргал нь нөгөө хоёроосоо согтуу нь гайгүй байсан тул өөрөө машинаад унаад 15 цагийн орчимд хөдлөөд явсан. ...Мөнхбат буюу Батмөнх нь машиндаа унтаж байсан. Архи уугаагүй. Батбаярын найз гэсэн танихгүй залуу, Батбаяр, Мөнхжаргал бид дөрөв архийг хувааж уусан. Архи нь 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи байсан. Батмөнх машиндаа унтаж байсан тул согтуу байсанг мэдээгүй. Батбаяр нь согтуу нь гайгүй, өөрийнхөө үйлдлийг мэдэхээр байсан. Мөнхжаргал нь мөн гайгүй байсан. Манай гаднаас Мөнхжаргал нь машинаа унаад Батмөнх, Батбаяр нар суугаад явсан. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Мөнхжаргал нь ганцаараа өмссөн дээл, хувцас нь шатчихсан, өмд нь наалдчихсан машин шатаад хамт явсан хоёр маань гарч чадсан болов уу гээд байсан. Сумын цагдаа Амарбатад мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83-84 хуудас/,  
Гэрч Д.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад 16 цагийн орчимд гэрээсээ гарч аргал авах гээд гарахад манайхаас зүүн урд зүгт жалганд хар утаа манараад байсан. Тэгэхээр нь хүн юм шатааж байна гэж бодоод гэртээ орсон. Би гэртээ ороод 30 минутын дараа ахин аргал оруулах гээд гарахад утаа нь шингэрчихсэн байсан. Би буцаад гэртээ орсон. Утаа гарч байсан газрын ойролцоо айл байхгүй, жалганд утаа гарч байсан тул хүн юм шатааж байна гэж бодсон. Утаа гарч байсан газар очоогүй. Анх гэрээс гарахад бараан өнгийн хувцастай нэг хүн харагдсан. Би тэр хүнийг юм шатааж байна гэж бодсон. Утаа гарч байсан газар нь манай гэрээс 500 метрээс 1 км зайтай байх.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 85-86 хуудас/,  
Гэрч Б.Буянтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тухайн үед Баянгол сумын эмнэлэгт бага охинтой хэвтэж байсан. Учир нь манай охин ханиадтай байсан. Манайд хадам ах Батмөнх идшээ хийх гэж яваа гээд намайг хүүхэдтэй Баянгол сумын эмнэлэгт байхад ирчихээд явсан тул Батмөнх ахыг тэр хавиар явсныг мэдэж байсан. Талийгаач Батбаярынх манайхтай ойролцоо хөдөө байдаг. Мөнхжаргал, талийгаач С.Батбаяр, Д.Батмөнх нарыг машинтай Сант сум руу явсныг мэдээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 13ны өдөр манай нөхөр хүү Бат-Эрдэнийг Сант сумын төв дээр Нэргүй гэдэг айлд нь хүргэж өгсөн, одоо явах гэж байгаа талаараа утсаар ярихаар нь мэдсэн. Тэгээд л сураггүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Мөнхжаргал, талийгаач С.Батбаяр, Д.Батмөнх нарыг машинтай явж байгаад машин нь шатсаныг мэдсэн. Сүүлд нь С.Батбаяр, Д.Батмөнх нарыг машинд шатаж нас барсныг мэдсэн. Мөнхжаргал машинд шатаж түлэгдсэнээс болж нүүр, хоёр гар, ууц, нуруу, хүзүү, толгойтой үс нь шатчихсан байсан. Одоогоор биеийн байдал нь тааруухан байгаа. ...Мөнхжаргал нь элдэв янзын ааш зангүй, архийг хааяа л баяр ёслолын үеэр уудаг, тамхи татдаг, цэргийн алба хаагаагүй, гэр бүлийн хэрэгцээнд бод, бог нийлсэн 200 гаран малтай. Өвөржөө, хаваржааны газаргүй, 39-81 ӨВР улсын дугаартай, хар ногоон өнгийн “Тоёота марина” маркийн машин байсан. Улсын дугааргүй цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикльтой, өөр эд хөрөнгө байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-88 хуудас/,  
Гэрч Б.Алтангадасын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 39-81 ӨВР улсын дугаартай, хар ногоон өнгийн Тоёота марина маркийн машиныг Цэрэнбатын Үнэнбатаас 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3000000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үедээ мөнгөө бэлнээр өгсөн. Өглөг авлага байхгүй тул бичиг, баримтыг би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч байсан. 2016 оны 06 дугаар сарын эхээр хүргэн Мөнхжаргалд 39-81 ӨВР улсын дугаартай, хар ногоон өнгийн “Тоёота марина” маркийн машиныг 2500000 төгрөгт бодоод малаар зарсан. Малаа авчихсан. Одоо өглөг авлага байхгүй. Бичиг баримтаа шилжүүлэх гэсэн чинь Мөнхжаргалын нуруу нь татаад Улаанбаатар хот руу биеэ эмчлүүлэхээр явсан. Тэгээд чадаагүй. Аккумляторын даруулга байхгүй, цагаан өнгийн уяагаар уячихсан байсан. Өөр эд анги нь бүрэн бүтэн байсан. Би засвар үйлчилгээ хийгээгүй, эд ангийг нь сольж тавиагүй. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аймгийн авто тээврийн газарт оношилгоонд орсон. Оношилгоонд орохдоо жижиг галын хорыг аймгаас аваад машиныхаа ард багажинд хийдэг байсан. Галын хортой нь Мөнхжаргалд зарсан. Шинээр нь аваад машинд хийсэн. Шалгаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 8990 хуудас/,  
Гэрч Ц.Үнэнбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сард байх Борхул гэдэг хүнтэй Соната-2 маркийн машинаараа 39-81 ӨВР улсын дугаартай, хар ногоон өнгийн “Тоёота марина” маркийн машиныг сольж авсан. Зөрүү мөнгө гэж 200000 төгрөг өгсөн. Одоо өглөг авлага байхгүй. Борхул нь аймагт гэр нь хаана байдгийг мэдэхгүй. Намайг машин авахад Ёндонжамц гэдэг хүний нэр байсан шиг санагдаж байна. 
 Бичиг баримтаа би өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй. Алтангадаст 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хархорин суманд даншиг наадамд очихдоо бэлэн 3000000 төгрөгөөр зарсан. Өглөг авлага байхгүй. Алтангадас нь сүүлд Мөнхжаргалд 39-81 ӨВР улсын дугаартай, хар ногоон өнгийн “Тоёота марина” маркийн машиныг зарсныг мэдсэн. Би машиныг авснаас хойш бол засвар үйлчилгээ хийж байгаагүй Алтангадаст зарсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 92 хуудас/,  
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 82 дугаартай “Д.Батмөнхийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бүх биеийн гадаргуу, дотор эрхтнүүд шатаж болсон, 2 булга, зүүн шуу, ар нуруу, хавирга, 2 сарвуу, 2 шилбэ, 2 тавхайн яс шатаж салсан, цагаан мөгөөрсөн хоолойн тортог бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь өндөр температурын нөлөөгөөр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь угаарын хийн хордлогын улмаас нас барсан байна. Нас барахдаа өндөр зэргийн согтолттой байсан байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 94-95 хуудас/,  
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 81 дугаартай “...С.Батбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бүх биеийн гадаргуу, дотор эрхтнүүд шатаж болсон, дээд доод мөчдийн яс, араг яс шатаж нүүрсжсэн, салсан, цагаан мөгөөрсөн хоолойн тортог бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь өндөр температурын нөлөөгөөр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь угаарын хийн хордлогын улмаас нас барсан байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 100-101 хуудас/,  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10050 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Өвөрхангай Сант сум, Давгадорж Мөнхжаргал, нас 36, эр” гэж хаягласан 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 108 хуудас/,  
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 374 дугаартай “:::Д.Мөнхжаргалын биед нүүр, хүзүү, баруун гарын сарвуу, алга, нурууны 1 дүгээр зэргийн түлэгдэлт, баруун гарын 4 ш хурууны 3 дугаар зэргийн, нурууны 2 дугаар зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь өндөр температурын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 114 хуудас/,  
Техникийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 112 дугаартай “…39-81 ӨВР улсын дугаартай автомашин жолоодож явсан Д.Мөнхжаргал нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Д.Мөнхжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а заалт “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн байна. 39-81 ӨВР улсын дугаартай автомашин жолоодож явсан Д.Мөнхжаргал нь гал гарах үед зогсоох арга хэмжээ авах бүрэн боломжтой, шаардлагатай тохиолдолд авцуулах холбоо автомат арааг /зогсоол дээр P/ дээр тавихад машин бүрэн зогсоно. Тухайн мөчид жолооч Д.Мөнхжаргал согтууруулах ундаа хэрэглэсэн, өөрийгөө хянах чадваргүй байсан учраас тухайн автомашиныг жалган дээр аваачиж зогсоон самбаачлах хугацаа алдсан байна. Д.Мөнхжаргалын жолоодож явсан 39-81 ӨВР улсын дугаартай автомашины урд хэсгээс утаа, гал гарснаас болж автомашин жолоодлогогүй болж тормоз ажилгүй болсон гэж мэдүүлж байгаа нь автомашины урд хэсгээс утаа дөнгөж гарсан тохиолдолд цахилгаан үүсгэвэр /аккумляторыг/ салгаж автомашиныг авцуулах холбоо арааг /зогсоолын P/ дээр шууд тавьсан тохиолдол машин өөрөө зогсоно. Гал гарч, унтраах арга хэмжээг хожимдож авсны улмаас тормозны шингэн дамжуулах гуурсан хоолой хайлах, жолоодлогын системд галд хайлж шингэнгүй болох зэрэг нь тухайн машиныг ямар нэгэн удирдлагагүй болгох үндэслэлтэй. Автомашин шатахаас өмнөх бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй. Учир нь тухайн автомашин бүрэн шатсан байна гэж шинжээчийн дүгнэлтийг гаргалаа.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 120 хуудас/,  
Шинжээч Б.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Мөнхжаргал нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а заалтыг зөрчсөн байсан. Д.Мөнхжаргал нь автомат кроптой машины тормоз ажиллахгүй байгаа тохиолдолд арааг буюу авцуулах холбоог зогсоолын тормоз буюу P дээр тавихад машин бүрэн зогсох боломжтой байсан. Энэ арга хэмжээг аваагүй самбаачлах хугацаа алдсан талаар дүгнэлт гаргасан. Машины бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй. Учир нь машин бүрэн шатаж дууссан байсан. Машины урд хэсгээс гал гарсан тохиолдолд тухайн автомашины моторын хэсэгт байрлах тормозны хийн шингэн дамжуулах гуурсан хоолой /труп/ хайлж гэмтсэний улмаас тормоз ажиллагаагүй болох боломжтой. Мөн жолоодлогын механизмын хүчлүүрийн шингэний хуванцар сав хайлж шингэнгүй болсон тохиолдолд тухайн автомашин жолоодлогогүй болох боломжтой. Тухайн хэргийн газарт хамтран оролцсон. Тээврийн хэрэгсэлд гал гарах нь урд хөдөлгүүрийн хэсэг, цахилгаан дамжуулах хувиралтын хэсэг, асаалтын системээс гал гарах магадлалтай байдаг. 39-81 ӨВР улсын дугаартай, Тоёота марина маркийн машины хувьд урд хэсгээс гал гарсан нь шинжээчээр ажиллаж байхад Д.Мөнхжаргалын өөрийнх нь өгсөн мэдүүлгээс харахад тухайн автомашины аккумлятор /цахилгаан үүсгэвэр/ бэхэлгээгүй, автомашины урд копуд дотор талдаа цахилгаан дамжуулахаас хамгаалах хамгаалалтгүйн улмаас богино холбоо үүсэж гал гарсан байх боломжтой байсан. Машины урд хэсгээс анх утаа гарч шатлага эхлэх үед машиныг зогсоох арга хэмжээ авч, тухайн хүмүүсийг аврах боломжтой байсан. Д.Мөнхжаргалын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй,  орчноо мэдрэх чадваргүй үедээ автомашины урд хэсгээс утаа гарсан үед самбаачлах хугацаа алдаж, зогсоогоогүйн улмаас тухайн хүмүүсийг авраагүй байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 125 хуудас/,  
Шинжээч И.Өсөхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Машины хаанаас гал гарч байгаа болон машины ангиллаас шалтгаалж машин шатах хугацаа харилцан адилгүй. Суудлын машины хувьд 15-25 минутын орчим бүрэн шатах боломжтой. 38 градустай архины хувьд тэсэрч дэлбэрэхгүй. Машин шаталтанд нөлөөлөхгүй. Шаталтын хугацаанд хэт халснаас болж архины шил хагарч дуу гардаг. Өндөр градустай спирт бол тэсэрч дэлбэрч болно. Цахилгаан утас болон аккумлятор бэхэлгээгүй явснаас болж шатлага үүссэн байх боломжтой. Учир нь шатлага урд хэсэгтээ их явагдсан байсан. Машины тормозны эд анги, тормозны шингэн дамжуулах шланк шатаж, тасарсны улмаас машины тормоз ажиллахгүй байх магадлалтай. Д.Мөнхжаргалын хувьд машины шатлагыг удаан мэдсэн, машиныг зогсоох арга хэмжээ авах гэж байгаад хугацаа алдсан байж болзошгүй тул 2 хүнийг аврах магадлал бага байсан байх. Учир нь машины тормоз ажиллахгүй байсан нь Д.Мөнхжаргалын мэдүүлэгт дурьдагдсан. Машины аккумлятор бэхлэгдээгүй байсан нь гал гарах шалтгаан байсан байж болно. Д.Мөнхжаргалын машины урд хэсэгт шатлага их явагдсан байсан тул цахилгааны утас масс үүссэнээс болж шатлага явагдсан гэж бодож байна. Машин богино холболт үүсэх, цахилгаан утасны гэмтлээс болж шатах магадлалтай. Аккумлятор байгаа тохиолдолд цахилгаан утасны гэмтлээс болж гал гарах магдалалтай. Д.Мөнхжаргалын өөрийнх нь өгсөн мэдүүлгээр аккумлятор бэхэлгээгүй явсан гэж мэдүүлсэн тул тухайн машины эх биетэй, аккумлятор массласны улмаас цахилгааны утсанд масс үүсэж машин шатсан байх магадлалтай байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168-169 хуудас/,  
Шинжээч Д.Баян-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…39-81 ӨВР улсын дугаартай “Тоёота Марина” маркийн машины жолооны хүрд нь баруун гар талдаа байсан. Би дүгнэлт хэсэгтээ шаталтын голомтын хэсгийг баруун талдаа байсан гэж өөрийнхөө харах өнцгөөс бичсэн байна лээ.Уг шатсан голомтын хэсэг нь зүүн хойд хэсэгт шаталт их явагдсан байсан. Аккумляторын шон дээр бэхэлсэн дамжуулагчийн бэхэлгээ суларснаас /боолт/ тухайн хэсэгт шилжилтийн эсэргүүцэл үүсч халан дамжуулагч утасны хоблогдсон дамжуулагч суларч нэмэх цэнэгтэй дамжуулагчтай коротка /богоно залгаа/ үүссэнээс гал гарах шалтгаан болно. Даавуун материал тодорхой хэмжээний суналттай  байдаг учраас аккумляторыг сайтар бэхлэх явдал сул. Тийм учраас шороон замаар удаан хугацаагаар явсан тохиолдолд аккумлятор байнгын хөдөлгөөнд орж аккумляторын шонд бэхэлсэн дамжуулагч утас суларч улмаар гал гарах боломжтой. Машин бүрэн шатсан тул гал гарсан шалтгааныг тогтоох боломжгүй байсан. Галын голомт хэсгийг анх гал гарсан цэг гэж үзэж болно. Учир нь тухайн газарт удаан хугацаагаар шаталт их яьагдсан дүгнэлтийн зураг хэсэгт харагдаж байгаа. Дамжуулагчдын тусгаарлагч, материал нь хуванцар, полимер материалуу дбайдаг учраас шатах үедээ их хэмжээний дулаан ялгаруулдаг. Тийм учраас галын голомт хэсэгт цахилгаан дамжуулагч нь шатсан байх боломжтой юм.” гэсэн мэдүүлэг /1хх-196-197 хуудас/,   
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 802 дугаартай “...1-7 хүртэлх асуулт нь автомашинд гал хаанаас гарсан, ямар шалтгаан нөхцлөөр гал гарсан болох, автомашин шатах хугацаа зэрэг асуултууд нь автотехникийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 16.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсан...” гэсэн заалт, ЭБШ хуулийн 85.1-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд ... дүгнэлт гаргаж, ...” гэсэн заалтуудыг үндэслэн хариулах боломжгүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт үндэслэн Тоёота марина маркийн автомашин нь бүрэн шатсан, автомашины явах анги, доод талаас харуулсан гэрэл зургийн үзүүлэлт байхгүй, автомашиныг ирүүлэх боломжгүй байх тул эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тодорхойлох боломжгүй:” гэсэн дүгнэлт /1хх-ийн 133-134 хуудас/,  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1427 дугаартай “...1-7 хүртэлх асуулт нь автомашинд гал хаанаас гарсан, ямар шалтгаан нөхцлөөр гал гарсан болох, автомашин шатах хугацаа зэрэг асуултууд нь автотехникийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй, галын шинжээчид хамаарах тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 16.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсан...” гэсэн заалт, ЭБШ хуулийн 85.1-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд ... дүгнэлт гаргаж, ...” гэсэн заалтуудыг үндэслэн хариулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн АЕ1005178159 тоот арлын дугаартай автомашины шатсан бүхээг, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормос, явах ангийн төмөрлөг эд зүйлүүд гадна харагдах байдал бүтэн, механик гэмтэлгүй, хойд хоёр хаалга, зүүн хойд далбаанд үүссэн зурагдаж, хонгойж, дэрвийсэн мөр, сэв нь эвдлэгч багажаар, жолооны баруун хөндлөн татуурга дагуу чиглэлд бат бөхийн хязгаарт ойртсон хүчээр хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд тус тус үүссэн байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 142-151 хуудас/,  
Шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...39-81 ӨВР улсын дугаартай, Тоёота марина маркийн автомашины жолооны хүрд нь баруун гар талд /жолоочийн байрлалаар/ байрлах бөгөөд копудны зүүн булан хэсгийг онцгой байдлын дүгнэлтэнд баруун хойд хэсэг гэж бичсэн байна. Энэ хэсэгт аккумляторын батерей, цахилгаан хэрэгслийн гал хамгаалагч релен /цахилгаан соронзон ороомог бүхий цахилгаан залгаж, салгаж хуваарилдаг төхөөрөмж/ цахилгаан хэрэгслийн багц утас энэ хэсэгт байрлана. Гамшиг судлалын хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 9/122 тоот дүгнэлт хэсэгт заасан гал түймрийн голомт хэсэг гэж дүгнэлт гаргасан хэсэгтэй давхцаж байна. MNS4598+2011 стандарт аккумляторын батерейг уяж даруулахыг хориглосон, зөвшөөрсөн заалт байхгүй. Ер нь бол аккумляторын батерей нь зориулалтын дагуу хөдөлгөөнгүй бэхэлгээтэй бэхлэгдсэн байх ёстой. Гал гарсан эсэхийг би тогтоох боломжгүй. Тусгай мэдлэгээс хэтэрсэн асуудал байна.” гэсэн мэдүүлэг /1хх- Онцгой байдлын ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 17ны өдрийн 089/32 дугаартай “...Уг гал түймрийн шатлага нь Өвөрхангай аймгийн Сант сумын 4 дүгээр багийн нутагт, Залаа гэх газар иргэн Д.Мөнхжаргалын өөрийн эзэмшлийн Тоёота марина маркийн 39-81 ӨВР улсын дугаартай автомашины цахилгаан утас масс үүссэнээс уг машин шатсан байна. Гал түймэр гарсан газрын шатлагын байдал, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг нэгтгэн үзэхэд уг гал түймэр нь автомашины цахилгаан утсанд масс үүсэж шатсаны улмаас иргэн Д.Батмөнх, 40 настай, эрэгтэй, иргэн С.Батбаяр 37 настай, эрэгтэй нар шатаж нас барсан байх магадлалтай гэж дүгнэлээ.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 163 хуудас/,   
Гамшиг судлалын хүрээлэн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 9/18 дугаартай “...1-р асуултын хариулт: Тус хүрээлэнд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн 158 хуудас бүхий эрүүгийн 201615000350 тоот хэргийн хавтаст хэрэгт авагдсан материал дээр тулгуурлан гал түймэр гарсан шалтгааныг тогтоох боломжгүй байна. 2-р асуултын хариулт: Хавтаст хэргийн 33-р хуудаст иргэн Д.Мөнхжаргалаас авсан тайлбарт “тэгээд жаахан явж байтал миний машины урд копутнаас утаа гараад эхлэхээр нь машинаа зогсоох гэтэл тооромз нь болохгүй болчихсон” гэх хариултаас харахад гал түймэр 39-81 ӨВР улсын дугаартай “Тоёота Марина” маркийн машины урд хэсгээс гарсан байх боломжтой юм. Гал түймрийн голомтыг хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг болон зургаар тодорхойлох боломжгүй байна”, 3-р асуултын хариулт: Хавтаст хэрэгт авагдсан иргэн Д.Мөнхжаргалаас авсан тайлбараар тухайн автомашины урд копутны хэсгээс гал гарсныг тодорхойллоо. Машины урд хэсэгт дараах зүйлээс хамаарч гал түймэр гарах боломжтой: цахилгаан хэлхээний хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцэл; түлш дамжуулах системийн гэмтэл; рулийн аппаратын тос дамжуулах системийн гэмтэл; хөргөлтийн шингэн дамжуулах системийн гэмтэл; тормозны шингэн дамжуулах системийн гэмтэл гэх мэт зүйлээс хамаарч гал түймэр гарах боломжтой. Эдгээрт ашиглагдаж буй шингэнүүд нь бүгд шатах шингэний ангилалд багтана. 4-р асуултын хариулт: Оросын холбооны улсын гал эсэргүүцэх академид хийсэн туршилтаар Вольво-244 ДЛ загварын автомашины урд суудлын хэсэгт 1.5 литр бензин асгаж шатаан тухайн машины шаталтын хугацааг тодорхойлоход: шатснаас хойш 2 минутын дараа цонхнууд хагарсан. 3-4 минутын дараа гадна будаг ховхорч эхэлсэн, 13 минутын дараа машины урд хэсэг галд автсан, 24 минутын дараа тухайн машин бүхэлдээ шаталтанд өртсөн, 1 цаг 20 минутын дараа тухайн машин шатаж дууссан байна. Гэхдээ машинд явагдах шаталт нь тухайн орчны салхины хурд, цаг агаарын температур, агаарын даралт, чийгшил зэргээс хамаарч харилцан адилгүй байна. 5-р асуултын хариулт: Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс давсан асуулт байсан тул хариулах боломжгүй. 6-р асуултын хариулт: 2 дугаар асуултын хариултаар хариулсан болно. 7-р асуултын хариулт: Тухайн шатсан автомашины цахилгаан дамжуулах утаснаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тухайн шатсан машины цахилгаан хэлхээний үзлэгийг хийгээгүй учраас цахилгааны утас хэрэгсэлд богино холбоо үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. 8-р асуултын хариулт: Шатсан машинд үзлэг хийгдээгүй учраас хариулах боломжгүй. 9-р асуултын хариулт: Тухайн шатсан автомашины цахилгаан утсанд үзлэг хийгээгүй, шатсан машины цахилгааны утаснаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаагүй учраас Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын ахмад И.Өсөхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 089/32 тоот дүгнэлт үндэслэлгүй байна гэж шинжээчийн бүрэлдэхүүн үзлээ.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 178-181 хуудас/,  Гамшиг судлалын хүрээлэн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 9/122 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “1-р асуултын хариулт: Тус хүрээлэнд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн 158 хуудас бүхий эрүүгийн 201615000350 тоот хэргийн хавтаст хэрэгт авагдсан материал болон тухайн машины эд анги болох тоормозны шингэн, гидрийн шингэн, түлш дамжуулах суваг зэрэг нь шатаж алга болсон тул гал түймэр гарсан шалтгааныг тогтоох боломжгүй болно. 2-р асуултын хариулт: Хавтаст хэргийн 33-р хуудаст иргэн 
Д.Мөнхжаргалаас авсан тайлбарт “тэгээд жаахан явж байтал миний машины урд копутнаас утаа гараад эхлэхээр нь машинаа зогсоох гэтэл тооромз нь болохгүй болчихсон” гэх хариулт, шатсан автомашинд хийсэн үзлэгээр  моторын зүүн хойд хэсэгт шаталт их хэмжээгээр явагдаж гадна копутны будгийг бүрэн шатаасан /1-р зураг/ машины моторын баруун хойд хэсэгт шаталт илүү гүн байгаа зэргийг харвал гал түймрийн голомт нь моторын баруун хойд хэсэгт /2-р зураг/ байна. Энэхүү хэсгийн эд ангиуд шаталтанд өртөж хайлж урссан учир шалтгааныг тогтоох боломжгүй болно. 3, 4, 5, 6, 7-р асуултын хариулт:гамшиг судлалын хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 9/18 тоот дүгнэлтээр хариулсан болно. 8-р асуултын хариулт: 39-81 ӨВР улсын дугаартай “Тоёота Марина” маркийн машины цахилгаан утаснууд хайлсан байх ба шинжилгээнд тэнцэх утас үзлэгээр илрээгүй болно. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад И.Өсөхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 089/32 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм. Гал түймэр нь анх копутны баруун хойд талын дотор хэсэгт үүсвэрлэн гарсан байх ба энэ хэсэгт байрлах эд ангиуд шатаж алга болсон нь гал түймрийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй болно” гэсэн дүгнэлт. /1хх-тйг 188-191 хуудас/  
Сэтгэцийн шинжээч эмчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай “...Үзүүлэгч Д.Мөнхжаргал сэтгэцийн олдмол болон төрөлхийн өвчин эмгэг үгүй. Үзүүлэгч Д.Мөнхжаргал 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн орчим буюу хэрэг гарах үед сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгээр өвчлөөгүй байсан. Үзүүлэгч Д.Мөнхжаргал нь болсон үйл явдлыг зөвөөр тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Үзүүлэгч Д.Мөнхжаргал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 205 хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /1ххийн 7/,  
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 9/,  
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 10
17/,  
Хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зураг /1хх-ийн 18/,  
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19-20/,  
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 21-26/,  
Д.Мөнхжаргалын “B” ангиллын жолооны үнэмлэхийг хураан авах тогтоол тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 4649/,  
Шүүгдэгч Д.Мөнхжаргалын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 215216, 218  хуудас, /  
Шүүгдэгч Д.Мөнхжаргалын өвчний түүх /1хх-ийн 228-237 хуудас/,  
Шүүгдэгч Д.Мөнхжаргалын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Баянгол сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1хх 238/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 239/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /1хх 240/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-7/, малын А данс /2хх-8/, төрсний бүртгэлийн лавлагаа /2хх-9/  
Хохирогч Ч.Мягмарсүрэнгийн шүүхэд ирүүлсэн “ Ч.Мягмарсүрэн миний бие Д.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201615000350 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Д.Мөнхжаргалд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх  хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг надгүйгээр хийж өгнө үү. Мөн Д.Мөнхжаргалд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн хүсэлт,  
Хохирогч Д.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нарын шүүхэд ирүүлсэн: “...Монголын Хуульчдийн холбоо, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, шүүхэд төлөөлөх эрхийн 1752 тоот, өмгөөлөгчийн 1989 тоот үнэмлэхтэй өмгөөлөгч Б.Батсайхан би иргэн Долгорсүрэнгийн хүсэлтээр, түүнтэй байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хохирсон хэрэгт ЭБШХуулийн 38, 41 дүгээр зүйлд заасан эрх, үүрэгтэйгээр өмгөөлөгчөөр оролцож байгаа боловч хохирогч нь шүүгдэгч Д.Мөнхжаргалд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх, маргах зүйлгүйгээ хангалттай илэрхийлж байгаа учир өмгөөлөгчөөс шүүх хуралд оролцохгүйгээ үүгээр мэдэгдэж байна.” гэсэн хүсэлт зэрэг болно.  
Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Залаа" гэх газар өөрийн эзэмшлийн Тоёота Марина маркийн 39-81 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн тухайн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж цахилгааны эх үүсвэрийг зориулалтын бэхэлгээгээр бэхлэлгүй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэл нь шатаж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн С.Батбаяр, Д.Батмөнх нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхжаргалынүйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Отгонбатын "...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчим ах Батбаярыг машинтай явж байгаад шатаж нас барсан талаар сураг сонсоод хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Бээжин рүү утсаар ярьж асуухад Батбаяр ах, Батмөнх нарыг машинтайгаа шатаж нас барсан гэж хэлэхээр нь мэдсэн. Мөнхжаргал нь машины бүрэн бүтэн байдлаа хангаагүй байдлаас болж энэ хэрэг гарсанд гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Миний зүгээс ар гэрээ төлөөлж энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй." /1хх-62/, хохирогч Д.Долгорсүрэнгийн "...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр Батбаяр, Батмөнх ах, Мөнхжаргал ах нар Мөнхжаргалын ахын том хүүг Сант сумын төвд сургуульд нь хүргэж өгөх гээд 11 цагийн орчим Мөнхжаргалын хар ногоон өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй, жижиг суудлын машинтай явцгаасан. Манай байгаа газар гар утасны сүлжээ байдаггүй тул юу болсон талаар мэдэхгүй байсан. 22 цаг өнгөрч байхад утсаар мэдээд Мөнхжаргал ахын машин шатаад манай нөхөр Батбаяр, Батмөнх ах нар шатаж нас барсан, Мөнхжаргал ахыг түлэгдснийг мэдсэн. Бүгдээрээ л ах дүү нарын хүмүүс тул миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй." /1хх-65-66/, хохирогч Ч.Мягмарсүрэнгийн "...Манай нөхөр Батмөнх нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрээсээ Баянгол сумын унаанд суугаад идшээ хийхээр ганцаараа явсан. Баянгол сумын төв дээр төрсөн дүү Мөнхбаатар /бор гэж хочилж дууддаг/ тосож аваад хөдөө гэр рүүгээ явж байгаа талаараа над руу утсаар ярьсан. Би бол аймагт гэртээ л байсан. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нөхрийн дүү Мөнхбаатартай утсаар 13 цагийн үед залгаж ярихад Мөнхбаатар хэлэхдээ Батмөнх, Батбаяр, Мөнхжаргал гурвыг Мөнхжаргалын том хүүг Сант сумын төвд байдаг суудаг айлд нь хүргэж өгөх гээд явсан гэж хэлэхээр нь мэдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад Мөнхжаргалын утас руу залгаж ярихад одоо удахгүй бид гурав сумаас гарах гэж байгаа талаараа хэлсэн. 15 цаг 30 минутанд өөрийнхөө утсаар Мөнхжаргалын гар утас руу залгахад л гар утас нь холбогдохгүй болохоор нь хөдөө явчихсан байна гэж бодсон. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчим утсаар болсон явдлыг мэдсэн." /хх-68-69/, гэрч И.Баяртогтохын “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би сумын төв орж шатахуун түгээхээс бензин авах гээд 13 цагийн орчимд очиход хар өнгийн машиныг Мөнхжаргал уначихсан, Батбаяр машин дотроос бууж ирсэн. Батбаяртай уулзахад Батбаяр халамцуу архи хэрэглэчихсэн байсан. Бензинээ түрүүлж аваад дэлгүүрийн үүдэнд машинаа тавиад дэлгүүрт байхад Батбаяр араас орж ирсэн. Батбаяр дэлгүүрээс 1 шил, 0.5 литрийн,  Улаанбаатар нэртэй архи аваад миний өвөрт хийлгээд гарсан чинь хамт явсан 2 хүн нь явчихсан байсан. Арын хороололд Батбаяртай машинтай очиход Мөнхжаргал нь айлаас гараад ирэхээр нь Батбаяр, Мөнхжаргал бид гурав тэр айлд орсон. Батмөнх нь машинд унтаж байгаа гэж тэр айлд ороход Мөнхжаргал яриад байсан. Архийг би өврөөсөө гаргаад Мөнхжаргалд өгөөд Мөнхжаргал архийг нь аягалаад хуваагаад ууж дуусаад Мөнхжаргал машинаа унаад Батбаяр, Батмөнх хоёр машинд суугаад миний араас хөдөлсөн. Би дэлгүүрийн үүдэнд очоод 1 шил 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи аваад тэр хэдтэй хамт хөдлөөд хээр авсан архиа Батбаярт өгөөд өөрөө тэрнээс 2 удаа хундагаар уугаад яваад өгсөн. Тэр гурав хөдөө гэр рүүгээ явна гээд нэлээн согтуу гурвуулаа үлдсэн. Мөнхжаргал машинд эвдрэл, гэмтэл байгаа талаар яриагүй. Морь нь аймагт дээгүүр хурдалсан гэж яриад байсан. Тэр гурав хоорондоо хэрэлдэж муудалцсан юм байгаагүй. Ил харагдах шарх, сорви байгаагүй.” /1хх-72-73/, гэрч С.Ганбаатарын “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би гэртээ байж байтал хар өнгийн суудлын жижиг машиныг /улсын дугаарыг нь санахгүй байна/ Мөнхжаргал барьчихсан, Батмөнх хажууд нь суучихсан хоёулаа архи уусан Батмөнх нилээн согтуу ирсэн. Мөнхжаргалын согтуу нь гайгүй байсан. Би тэр хоёрыг гэртээ оруулаад гэртээ байсан 1 шил, 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архинаас Мөнхжаргал 2, 3 удаа уугаад үлдсэнийг нь Батмөнх бид хоёр хувааж уусан. Ууж дуусаад Мөнхжаргал машинаа унаад, Батмөнх хажууд нь суугаад төв рүү хөдөлсөн. Манай гаднаас машин нь асаад хөдөлсөн тул машинд ямар нэгэн гэмтэл догол байгаагүй байх гэж бодсон. Батмөнх идшээ хийхээр ирсэн, дуусаад буцаад хөдөө явна гэж ярьж байсан. Тэр хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй, хоёуланд нь ил харагдах шарх, сорви байгаагүй. Манайхаас хөдлөхдөө согтолт нь гайгүй байсан.” /1хх74-75/, гэрч Б.Пүрэвсүрэнгийн “..2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Манай шатахуун түгээх дээр хар ногоон өнгийн, /улсын дугаарыг нь санахгүй байна/ жижиг суудлын машиныг Мөнхжаргал /Жагаа/ уначихсан байсан. Хамт явсан Батмөнх, Батбаяр нар нь хамт суучихсан гурвуулаа согтуу байсан. Мөнхөө нь бензиний мөнгө гэж 20000 төгрөгөөр нь машинд бензин хийж өгсөн. Батбаяр нь 5000 төгрөг өгөөд саванд бензин авах гэсэн юм гэхээр нь хийгээд өгтөл машиныхаа ард багажинд хийж байгаа харагдсан. Манай шатахуун түгээхээс 13 цагийн үед машиныг Мөнхжаргал өөрөө унаад сумын төв рүү явж байгаа харагдсан. Хоорондоо хэрэлдэж муудалцсан юмгүй байсан. Машинд эврэл гэмтэл ажиглагдаагүй, машинаа эвдрэл гэмтэлтэй ч гэж яриагүй.” /1хх-78/, гэрч Д.Мөнхбаатарын “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр С.Батбаяр, Д.Батмөнх, Д.Мөнхжаргал нар Мөнхжаргалын 39-81 ӨВР улсын дугаартай, хар ногоон өнгийн Тоёота марина маркийн машинтай Мөнхжаргалын том хүүг Сант суманд хүргэж өгөх гээд хамт 10 цагийн орчимд явцгаасан. Явахаасаа өмнө бүгдээрээ архи уугаагүй байсан. Сант сум руу явсан С.Батбаяр, Д.Батмөнх, Д.Мөнхжаргал ах нарыг Сант сумаас ирж явж байгаад машин нь шатаад манай том ах Батмөнх, хүргэн Батбаяр нар машинд шатаж нас барсан, Мөнхжаргал ахыг амьд үлдсэн талаар утсаар мэдсэн. Д.Мөнхжаргал нь уг машиныг хадам ах Алтангадасаас 2016 оны 06 дугаар сард авсан. Машин худалдаж авснаас хойш засвар үйлчилгээ хийж байсныг хараагүй.” /1хх-ийн 79/, гэрч Ж.Эрдэнэцэцэгийн “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр Нэргүй бид хоёр Сант сумын төв дээр гэртээ дөнгөж орж ирээд удаагүй байхад Мөнхжаргал нь ганцаараа архи үнэртүүлсэн орж ирсэн. Мөнхжаргалын төрсөн ах Батмөнх нь гадаа машинд унтаж байгаа гэж ярьж байсан. Мөнхжаргал нь манайхаас Батбаярыг сураад байхаар нь мэдэхгүй гэж хэлсэн. Манайд тамхи ороогоод гарсан чинь Батбаяр, Догоо гэдэг залуутай манай гадаа ирсэн. Манай гэрт Батбаяр, Мөнхжаргал, Догоо гурав хамт эргэж орж ирээд Догоо нь өврөөсөө 0.5 литрийн Улаанбаатар архи гаргаж ирээд Мөнхжаргалд өгтөл тэр архийг задлаад манай нөхөр, Батбаяр, Мөнхжаргал, Догоо дөрөв архийг хувааж уугаад явлаа гээд 15 цаг өнгөрч байхад манайхаас гарсан. Би гэрээс гараагүй тул машиныг нь хэн унаад явсныг хараагүй. Машиныг хэн унаад явсныг манай нөхөр Нэргүй мэднэ. Тэр архинаас өөр архи уугаагүй. Батмөнх манайд орж ирээгүй гадаа машинд байсан тул согтуу байсан талаар мэдээгүй. Мөнхжаргалын ярьж байгаагаар Ганбаатарынд архи уугаад согтоод унтсан гэж ярьж байсан. Батбаяр, Мөнхжаргал нар нь манайхаас гарахдаа согтолт нь гайгүй байсан. Би гарч машиныг нь гараагүй учраас эвдрэл гэмтлийг нь мэдээгүй. Манайд байхдаа хэрэлдсэн зүйл байхгүй, зүгээр л ярьж хөөрч байгаад гарсан.” /1хх-81-82/, гэрч Ч.Нэргүйн “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Эрдэнэцэцэг бид хоёр Сант сумын төвд гэртээ ирчихсэн байж байхад Мөнхжаргал нь хар өнгийн  машинтай, /нэр, улсын дугаарыг нь мэдэхгүй байна./ ирээд халамцуу манайд ганцаараа орж ирсэн. Манайд Мөнхжаргал тамхи ороогоод гарахад Батбаяр, Батмөнх нар хоёулаа архи уучихсан согтуу байсан. Манайд тэр гурав орж ирээд Батбаяр өврөөсөө архи гаргаж ирээд Мөнхжаргалд архийг өгөөд Мөнхжаргал, Батбаяр, Батмөнх бид дөрөв хуваагаад уусан. Тэд нар архиа ууж дуусаад Мөнхжаргал нь нөгөө хоёроосоо согтуу нь гайгүй байсан тул өөрөө машинаад унаад 15 цагийн орчимд хөдлөөд явсан. ...Мөнхбат буюу Батмөнх нь машиндаа унтаж байсан. Архи уугаагүй. Батбаярын найз гэсэн танихгүй залуу, Батбаяр, Мөнхжаргал бид дөрөв архийг хувааж уусан. Архи нь 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи байсан. Батмөнх машиндаа унтаж байсан тул согтуу байсанг мэдээгүй. Батбаяр нь согтуу нь гайгүй, өөрийнхөө үйлдлийг мэдэхээр байсан. Мөнхжаргал нь мөн гайгүй байсан. Манай гаднаас Мөнхжаргал нь машинаа унаад Батмөнх, Батбаяр нар суугаад явсан. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Мөнхжаргал нь ганцаараа өмссөн дээл, хувцас нь шатчихсан, өмд нь наалдчихсан машин шатаад хамт явсан хоёр маань гарч чадсан болов уу гээд байсан. Сумын цагдаа Амарбатад мэдэгдсэн.” /1хх-83-84/, гэрч Д.Оюундэлгэрийн “...Би 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад 16 цагийн орчимд гэрээсээ гарч аргал авах гээд гарахад манайхаас зүүн урд зүгт жалганд хар утаа манараад байсан. Тэгэхээр нь хүн юм шатааж байна гэж бодоод гэртээ орсон. Би гэртээ ороод 30 минутын дараа ахин аргал оруулах гээд гарахад утаа нь шингэрчихсэн байсан. Би буцаад гэртээ орсон. Утаа гарч байсан газрын ойролцоо айл байхгүй, жалганд утаа гарч байсан тул хүн юм шатааж байна гэж бодсон. Утаа гарч байсан газар очоогүй. Анх гэрээс гарахад бараан өнгийн хувцастай нэг хүн харагдсан. Би тэр хүнийг юм шатааж байна гэж бодсон. Утаа гарч байсан газар нь манай гэрээс 500 метрээс 1 км зайтай байх.” /1хх-85-86/, шинжээч Б.Энхболдын “...Д.Мөнхжаргал нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а заалтыг зөрчсөн байсан. Д.Мөнхжаргал нь автомат кроптой машины тормаз ажиллахгүй байгаа тохиолдолд арааг буюу авцуулах холбоог зогсоолын тормоз буюу P дээр тавихад машин бүрэн зогсох боломжтой байсан. Энэ арга хэмжээг аваагүй самбаачлах хугацаа алдсан талаар дүгнэлт гаргасан. Машины бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй. Учир нь машин бүрэн шатаж дууссан байсан. Машины урд хэсгээс гал гарсан тохиолдолд тухайн автомашины моторын хэсэгт байрлах тормозны хийн шингэн дамжуулах гуурсан хоолой /труп/ хайлж гэмтсэний улмаас тормоз ажиллагаагүй болох боломжтой. Мөн жолоодлогын механизмын хүчлүүрийн шингэний хуванцар сав хайлж шингэнгүй болсон тохиолдолд тухайн автомашин жолоодлогогүй болох боломжтой. Тухайн хэргийн газарт хамтран оролцсон. Тээврийн хэрэгсэлд гал гарах нь урд хөдөлгүүрийн хэсэг, цахилгаан дамжуулах хувиралтын хэсэг, асаалтын системээс гал гарах магадлалтай байдаг. 39-81 ӨВР улсын дугаартай, Тоёота марина маркийн машины хувьд урд хэсгээс гал гарсан нь шинжээчээр ажиллаж байхад Д.Мөнхжаргалын өөрийнх нь өгсөн мэдүүлгээс харахад тухайн автомашины аккумлятор /цахилгаан үүсгэвэр/ бэхэлгээгүй, автомашины урд копуд дотор талдаа цахилгаан дамжуулахаас хамгаалах хамгаалалтгүйн улмаас богино холбоо үүсэж гал гарсан байх боломжтой байсан. Машины урд хэсгээс анх утаа гарч шатлага эхлэх үед машиныг зогсоох арга хэмжээ авч, тухайн хүмүүсийг аврах боломжтой байсан. Д.Мөнхжаргалын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй орчноо мэдрэх чадваргүй үедээ автомашины урд хэсгээс утаа гарсан үед самбаачлах хугацаа алдаж, зогсоогоогүйн улмаас тухайн хүмүүсийг авраагүй байх гэж бодож байна.” /1хх-125/, шинжээч  Г.Цэндсүрэнгийн “...39-81 ӨВР улсын дугаартай, Тоёота марина маркийн автомашины жолооны хүрд нь баруун гар талд /жолоочийн байрлалаар/ байрлах бөгөөд копудны зүүн булан хэсгийг дүгнэлтэнд баруун хойд хэсэг гэж бичсэн байна. Энэ хэсэгт аккумляторын батерей, цахилгаан хэрэгслийн гал хамгаалагч релин /цахилгаан соронзон ороомог бүхий цахилгаан залгаж, салгаж хувиарладаг төхөөрөмж/ цахилгаан хэрэгслийн багц утас энэ хэсэгт байрлана. …MNS4598+2011 стандарт аккумляторын батерейг уяж даруулсан хориглосон зөвшөөрсөн заалт байхгүй. Ер нь бол аккумляторын батерей нь зориулалтын дагуу хөдөлгөөнгүй бэхэлгээтэй бэхлэгдсэн байх ёстой.” /1хх-156-157/ гэсэн  мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 81, 82 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-94-95, 100-101/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10050 дугаартай дүгнэлт /1хх-108/, Техникийн  шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт /1хх-120/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 802,  2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1427 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 133-134, 144/, Онцгой байдлын ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 17ны өдрийн 089/32 дугаартай дүгнэлт /1хх-163/, Гамшиг судлалын хүрээлэн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 9/18,  нэмэлтээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 9/122 тоот дүгнэлтүүд /1хх-178-181, 188-191/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-10-17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-19-20/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-21-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Д.Мөнхжаргалын эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Мөнхжаргалд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 болгон нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.  
Шүүгдэгч Жамц овгийн Давгадоржийн Мөнхжаргалыг согтуурсан үедээ  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна  гэж шүүх дүгнэв.  
Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэн мэдүүлгээр, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, хохирогч Д.Долгорсүрэн, Ч.Мягмарсүрэн нарын шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.     
Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,   
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхжаргалд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  
 Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,  
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Мөнхжаргалын “В” ангиллын №596743 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Мөнхжаргалын эзэмшлийн 39-81 ӨВР улсын дугаартай “Тоёота марина” маркийн шатсан машин 1 ширхгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,   
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,   
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мөнхжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасанаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Жамц овгийн Давгадоржийн Мөнхжаргалд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 болгон нийцүүлэн өөрчилсүгэй.  
2. Шүүгдэгч Жамц овгийн Давгадоржийн Мөнхжаргалыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Жамц овгийн Давгадоржийн Мөнхжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхжаргалд оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.   
6. Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт тус бүр 500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.   
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Мөнхжаргалын “В” ангиллын №596743 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт шүүгдэгч Д.Мөнхжаргалын шатсан машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.  
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мөнхжаргалд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
       
       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР  
               ШҮҮГЧ                                       Д.ЦЭЦЭГЭЭ  
                                                                  Н.БААСАНБАТ