Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 152/ШШ2023/00043

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: У ХХК,

     Нэхэмжлэгч: Ц овогт Б-ын Б,

     Нэхэмжлэгч: З овогт Б-ын Б,

     Нэхэмжлэгч: Ц овогт Б-ын Э,

     Нэхэмжлэгч: Т овогт О-ын С нарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбарт холбогдох,

     Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбар болон Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК нарын хооронд байгуулагдсан 17 удаагийн буюу 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1250006796 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5000444053 дугаартай зээлийн шугамын болон баталгаат ипотекийн гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1250009344 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1250014559 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1250017809 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1250018723 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1250019457 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1250019964 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1250022120 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1250022213 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5001004651 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250017809 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250022283 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1250022648 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1250023051 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1250023690 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1250023866 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ зэргийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд оролцогчид:

      Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ба,

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Эрдэнэчимэг /цахимаар/,

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н,

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Т /цахимаар/,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Нэхэмжлэгч З ХХК, Б.Ба, Б.Б, Б.Э, О.С нар нь Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбарт холбогдуулан Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбар болон Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК нарын хооронд байгуулагдсан 17 удаагийн буюу 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1250006796 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5000444053 дугаартай зээлийн шугамын болон баталгаат ипотекийн гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1250009344 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1250014559 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1250017809 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1250018723 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1250019457 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1250019964 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1250022120 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1250022213 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5001004651 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250017809 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250022283 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1250022648 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1250023051 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1250023690 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1250023866 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ зэргийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

     1.1. Нэхэмжлэгч Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК бид хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбараас зээл авч, түүнийг буцаан төлөх зэргээр харилцсаар ирсэн. Нэхэмжлэгч Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК бидний тухайд Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбараас 4 удаагийн зээлийн гэрээ байгуулснаас бус 17 удаагийн зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ байгуулаагүй. Чухам ямар учир, шалтгааны улмаас хариуцагч Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбар болон нэхэмжлэгч Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК нарын хооронд 17 удаагийн зээл, барьцааны гэрээ байгаа нь ойлгомжгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-т Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө гэжээ. Нэхэмжлэгч Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК бидний зүгээс зээлийн хувийн хэрэгтэй танилцаж, хуулбарлан авахаар хариуцагч Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбарт хандсан боловч байгууллагын нууц гэдэг байдлаар бидэнд мэдээлэл, материал өгөхөөс татгалзсан. Иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбар болон Б.Ба, Б.Б, Б.Э, О.С нарын хоорондох дурдсан огноо, дугаар бүхий зээлийн хувийг хэргүүдэд үзлэг хийж, уг зээлийн хувийг хэргүүдийн материалыг иргэний хэрэгт хавсаргуулж, танилцах хүсэлтэй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.9-т Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл-ийг тус тус хүчин төгөлдөр бус хэлэлцэх байхаар заасан. Нийт 17 удаагийн зээл олголт бодитой байсан эсэх, зээл тус бүр зориулалтын дагуу ашиглагдсан эсэх, зээлээр зээлийг хаасан тохиолдол чухам хэд байгаа болох, нэхэмжлэгч нараас хэдэн удаагийн зээлийг буцаан төлсөн болох, зээл болон барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нь нэхэмжлэгч нарын гарын үсгийн хэв загвартай тохирч байгаа эсэх зэрэг нөхцөл байдлыг шүүхийн журмаар шалган тогтоолгох хүсэлтэй байна. Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбар нь нэхэмжлэгч нарын итгэлийг ашиглаж, үйл ажиллагааныхаа үндсэн зорилго болон хуулийг зөрчиж, зээлийг хаах зорилгоор дахин зээл олгох байдлаар нэхэмжлэгч биднийг хохироосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч бид Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбарт холбогдох гомдлыг ханган шийдвэрлэхийг хүсье. Нэхэмжлэгч Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК бидний урьд гаргасан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг танай шүүхээс буцаасан. Нэхэмжлэлийг буцаасан нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй тул дахин нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, танай шүүхэд гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж эдгээр 17 зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

     2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хаан банкны харилцагч байж байгаад Х банкны эдийн засагчийн хүсэлтээр харилцагч нь болж анх 160 сая төгрөгийн зээл авсан түүнээс 2 сар гарангийн дараа эхний авсан мөнгөө дуусгаж амжаагүй байхад 30 сая төгрөгийн зээл гарсан байдаг. Би тэр зээлийг аваагүй. Би шугамын зээл 100.000.000 төгрөгийн, мөн өөр 80.000.000 төгрөгийн зээл гэх 3 төрлийн зээл байсан. Би болон миний үр хүүхэд 2015 онд бэр болж ирсэн бэр бүгдээрээ Х банкны эдийн засагч нарт хууртаж зээлийг хойшлуулаад явсаар байж ийм байдалд хүрч байна. Миний үл хөдлөх хөрөнгийг энд тэнд барьцаанд тавьж миний эхнэрийн нэр дээр зээл гаргах, миний хүүгийн нэр дээр ипотек гаргах гэх мэтээр энэ олон гэрээ бий болсон. Үүнийг банкны хууль бус үйл ажиллагаа гэж ойлгож байна. Х банкныхан гэрт ч, ажил дээр ч, эсвэл банкин дээр ч ирээд гарын үсэг зур гэдэг байсан. Авсан нь үнэн болохоор би төлөх нь үнэн гэж бодоод гарын үсэг зурдаг байсан. Өмнө нь би н.Мөнхбат гээг өмгөөлөгчтэй байсан 12 зээл болоод учрыг нь олоогүй байж байтал ахаа одоо дахиад 5 зээл гараад ирлээ гэж хэлж байсан одоо дахиад хэдэн зээл гарч ирэхийг би мэдэхгүй байна. Уг банкийг би зээлдэгчээ зээлийн хүүгийн дарамтад оруулж, сэтгэл санаа оюун ухааныг хохироож байна гэж бодож байна. Анх гэрээний дагуу төлөлтөө хийгээд явж байсан. Хүүхэд өвдсөн 2-3 жилийн хугацаанд гэнэт ийм олон гэрээ болчихсон. Би тодорхой хэмжээнд өөрт байгаа мөнгөний хэмжээгээр төлөлт хийгээд явж байсан. Гэтэл тэр төлөлт аль гэрээнээс аль мөнгөн дүнгээс хасагдсан нь тодорхойгүй. Миний бодлоор 100 гаруй сая төгрөг төлөх ёстой гэсэн баримжаатай. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

   3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 9 удаагийн зээл авсан гэрээ байгаа, эргэн төлөлтөө хийхгүй байна гэдэг боловч хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа юмНийт 17 удаагийн зээлийн гэрээний энэ нь харилцагчийн түүх, энэ 9 гэрээний эргэн төлөлт хийгдэхгүй байгаа тухай хангалттай тайлбарлаж чадахгүй байна. Уг 9 гэрээний аль нь хэний нэр дээр байгаа хэдэн төгрөгийн эргэн төлөлттэй тухай тайлбарладаггүй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл зээлийн гэрээнүүдийг нэмж байгуулахдаа зээлдэгч нарын гарын үсгийг дуурайлгаж зурсан, эсвэл гэрээ дээр зурагдсан гарын үсгийг банк ашигласан байна гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйл заасан харилцагчийг буюу зээлдэгчийг хуурсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн гэрээ байна гэж үзэж байна. Гэрээгээр тохирсон хэлбэр гэдэг нь Банкны тухай хуульд зааснаар Зээлийн гэрээг гэрээний 2 тал биечлэн байж байж хийх үндэслэлтэй. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

    4. Хариуцагч Хариуцагч Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ба, Б.Б, Б.Э, О.С нарын 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр тус банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэл хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй тухайд:

     Нэхэмжлэгч нар нь гомдлын шаардлагаа зохигчдын хооронд байгуулагдсан 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1250006796, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5000444053, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1250009344, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1250014559, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1250017809, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1250018723, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1250019457, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1250019964, 2015 оны 12 дугаар сарын18-ны өдрийн 1250022120, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1250022213, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5001004651, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250017809, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250022283, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1250022648, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1250023051, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1250023690, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1250023866 дугаартай зээлийн, зээлийн шугамын, барьцааны, баталгаат ипотекийн нийт 17 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэж тодорхойлсон байх боловч гомдлын үндэслэл гэх хэсэгт дээр дурдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хууль зүйн үндэслэлийг дурдалгүй орхисон буюу тодорхойгүй байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримт гэж үзэхгүй юм. Иймд нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй байна.

      Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй тухайд:

    Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.6, 65.1.11, 74 дүгээр зүйлийн 74.4, 741 дүгээр зүйлийн 741.9 дэх заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Тодруулбал:

    - Нэхэмжлэгч Б.Э, Б.Ба нартай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 1250022120 дугаартай Зээлийн гэрээ, нэхэмжлэгч Б.Б, Б.Ба нартай 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 1250009344 дугаартай Зээлийн гэрээ, нэхэмжлэгч Б.Б, Б.Ба нартай 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 1250018723 дугаартай Зээлийн гэрээ, нэхэмжлэгч О.С, Б.Э нартай 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 1250023051 дугаартай Зээлийн гэрээ, нэхэмжлэгч Б.Б, Б.Ба нартай 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 5000444053 дугаартай Зээлийн гэрээнүүд тус бүр дуусгавар болсон болно.

    - Нэхэмжлэгч Б.Э, О.С нартай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 1250022120 дугаартай Зээлийн гэрээ, нэхэмжлэгч Б.Э, Б.Ба нартай 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 1250022648 дугаартай Зээлийн гэрээтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа болно.

     - Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б, Б.Ба нартай 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 1250022213 дугаартай Зээлийн гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 1250023866 дугаартай Зээлийн гэрээтэй холбоотой маргааныг эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж гарсан;

    - Хариуцагчийн нэхэмжлэгч Б.Э, Б.Ба нартай 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 1250014559 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 1250019457 дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 1250019964 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-тэй холбоотой Увс аймаг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан;

    - Хариуцагч нь нэхэмжлэгч О.С, Б.Э болон З ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан  1250023690 дугаартай зээлийн гэрээтэй холбоотой маргааныг маргааныг эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 244 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж гарсан;  

     - Хариуцагч нь З ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 125006796 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 1250017809 дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 1250022283, 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 5001004651 дугаартай зээлийн гэрээтэй холбоотой маргааныг эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 368 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж тус тус гарсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан баримт бичгийг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

    5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гээд байгааг ойлгохгүй байна. Зээлдэгч өөрөө тухайн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг хүсэлтээ гаргаад гэрээнд өөрчлөлт хийгддэг. Харилцагч нар өөрсдөө хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан. Хариуцагч нарын идэвхтэй 9 зээл байгаа. Х банкны харилцагч болсноос хойш 17 удаагийн зээл авсан. Шинжээчийн дүгнэлтээр харилцагч нарын гарын үсэг мөн гэж гарсан. Өөр хэлэх зүйл байхгүй... гэжээ.

   6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл одоо Иргэний хуулийн 57.3, 59 гэх зүйлүүдийг дурдаж тайлбар гаргаад байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа юм уу, ойлгомжгүй байна. Хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэдгийг ямар баримтаар тогтоож байгаа юм бэ, ямар баримт гаргаж өгч мэтгэлцэж байгаа нь ойлгомжгүй, байгуулсан гэрээ болон тус шүүхийн шүүгчийн гэрээг баталгаажуулсан захирамжууд байгаа. Шинжээчийн дүгнэлтээр харилцагч нарын гарын үсэг мөн гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

    7. Нэхэмжлэгчээс З ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, З ХХК-ийн дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Б.Ба, Б.Б, Б.Э, О.С нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

    8. Хариуцагчаас итгэмжлэл, М.Анхзаяагийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 60 тоот Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 319 тоот Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 368 тоот Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 244 тоот Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

    9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 154 тоот Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар Х банкны Увс салбарын зээлийн хувийн хэргүүдэд үзлэг хийж хэрэгт хавсаргасан. /1-р хавтаст хэргийн 35-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-250, 3-р хавтаст хэргийн 1-226 дугаар хуудсуудад/, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 47 тоот шинжээчийн дүгнэлт, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч З ХХК, Б.Ба, Б.Б, Б.Э, О.С нарын хариуцагч Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбарт холбогдох Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбар болон Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК нарын хооронд байгуулагдсан 17 удаагийн буюу 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1250006796 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5000444053 дугаартай зээлийн шугамын болон баталгаат ипотекийн гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1250009344 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1250014559 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1250017809 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1250018723 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1250019457 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1250019964 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1250022120 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1250022213 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5001004651 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250017809 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250022283 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1250022648 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1250023051 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1250023690 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1250023866 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ зэргийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

     Нэхэмжлэгч Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК бид хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбараас зээл авч, түүнийг буцаан төлөх зэргээр харилцсаар ирсэн. Нэхэмжлэгч Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК бидний тухайд Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбараас 4 удаагийн зээлийн гэрээ байгуулснаас бус 17 удаагийн зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ байгуулаагүй. Чухам ямар учир, шалтгааны улмаас хариуцагч Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбар болон нэхэмжлэгч Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК нарын хооронд 17 удаагийн зээл, барьцааны гэрээ байгаа нь ойлгомжгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-т Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.9-т Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл-ийг тус тус хүчин төгөлдөр бус хэлэлцэх байхаар заасан. Нийт 17 удаагийн зээл олголт бодитой байсан эсэх, зээл тус бүр зориулалтын дагуу ашиглагдсан эсэх, зээлээр зээлийг хаасан тохиолдол чухам хэд байгаа болох, нэхэмжлэгч нараас хэдэн удаагийн зээлийг буцаан төлсөн болох, зээл болон барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нь нэхэмжлэгч нарын гарын үсгийн хэв загвартай тохирч байгаа эсэх зэрэг нөхцөл байдлыг шүүхийн журмаар шалган тогтоолгох хүсэлтэй байна. Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбар нь нэхэмжлэгч нарын итгэлийг ашиглаж, үйл ажиллагааныхаа үндсэн зорилго болон хуулийг зөрчиж, зээлийг хаах зорилгоор дахин зээл олгох байдлаар нэхэмжлэгч биднийг хохироосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч бид Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбарт холбогдох гомдлыг ханган шийдвэрлэхийг хүсье. Нэхэмжлэгч Б.Ба, Б.Б, Б.Э, О.С, З ХХК бидний урьд гаргасан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    ... Анх нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл одоо Иргэний хуулийн 57.3, 59 гэх зүйлүүдийг дурдаж тайлбар гаргаад байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа юм уу, ойлгомжгүй байна. Хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэдгийг ямар баримтаар тогтоож байгаа юм бэ, ямар баримт гаргаж өгч мэтгэлцэж байгаа нь ойлгомжгүй, байгуулсан гэрээ болон тус шүүхийн шүүгчийн гэрээг баталгаажуулсан захирамжууд байгаа. Шинжээчийн дүгнэлтээр харилцагч нарын гарын үсэг мөн гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

    5. Нэхэмжлэгч З ХХК болон Б.Ба, Б.Б, Б.Э, О.С хариуцагч Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбарын хооронд зээлийн болон барьцааны баталгаат ипотекийн болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн 17 төрлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1250006796 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5000444053 дугаартай зээлийн шугамын болон баталгаат ипотекийн гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1250009344 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1250014559 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1250017809 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1250018723 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1250019457 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1250019964 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1250022120 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1250022213 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5001004651 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250017809 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250022283 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1250022648 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1250023051 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1250023690 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1250023866 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүдээр тус тус тогтоогдож байна.

    6. Дээрх зээлийн болон барьцааны, баталгаат ипотекийн, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдэд зурагдсан гарын үсэг гэрээнүүдийн зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, барьцаалагчийг төлөөлж хэсэгт зурагдсан Б.Ба, Б.Б, Б.Э, О.С нарын гарын үсгийн хэв загвар /харьцангуй болон чөлөөт/-тай тохирсон болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Б.Баттулгын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 47 тоот шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 157-235 дугаар хуудаст/, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Б.Баттулгын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 тоот шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 40-55 хуудаст/-үүдээр тус тус тогтоогджээ.

    7. Мөн нэхэмжлэгч З ХХК болон Б.Ба, Б.Б, Б.Э, О.С нарын Х банкны Увс салбарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан болон хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон Увс аймаг дахь сум сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 60 тоот Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 319 тоот Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 368 тоот Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 244 тоот Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжууд хүчин төгөлдөр байна.

     8. Нэхэмжлэгч талаас хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.9 Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хийсэн ба мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно , 59 дүгээр зүйлийн 59.1 Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх тооцоход нөлөөлөхгүй гэж заасан тул дээрх нэр төрлийн 17 гэрээг хүчин төгөлдөр бус тооцож өгнө үү хэмээн маргаж байгаа ч нотлох баримтаар нотолж чадаагүй.

     Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

    9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З ХХК болон Б.Ба, Б.Б, Б.Э, О.С нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсэн болохыг дурдав.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг тус тус баримтлан Х банк ХХК-ийн Увс аймаг дахь салбарт холбогдуулан гаргасан 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1250006796 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5000444053 дугаартай зээлийн шугамын болон баталгаат ипотекийн гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1250009344 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1250014559 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1250017809 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1250018723 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1250019457 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1250019964 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1250022120 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1250022213 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5001004651 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250017809 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1250022283 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1250022648 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1250023051 дугаартай зээл, барьцаа, баталгаат ипотекийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1250023690 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1250023866 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч З ХХК болон Б.Ба, Б.Б, Б.Э, О.С нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З ХХК болон Б.Ба, Б.Б, Б.Э, О.С нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        П.БОЛОР